ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилж байна

Түгээх    
2018-10-18 10:56:40 - Улс төр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлал өглөө 08.15 цагт эхэлсэн бөгөөд 14:15 цагт өндөрлөх юм. Тэрбээр манай улс дахь айлчлалаа өндөрлүүлээд Бээжин рүү нисэх аж. Түүнтэй хамт ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн ажилтан, Элчин сайд, цэргийн атташе нар хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр Монголд буусныхаа дараа Оросын үнэн алдартны сүмд зочилсон байна. Үүний дараа Батлан хамгаалахын яаманд ажиллав.

С.К.Шойгу нь 10 жилийн дараа Монголд дахин айлчилж байгаа нь энэ юм. Айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

Айлчлалын үед Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд мөн оролцсон юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр ЗХУ-ын маршал  Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсний дараа  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхав.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардууллаа.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (220.213.*.*)
2018-10-18 22:17:33
Ямар их гай вэ? Монгол нутгаас минь хурдан арилаасай. Өгөр оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ...

цэцэг (64.119.*.*)
2018-10-18 14:17:43
орос монгол хоёр шашинжаад юу л болдог болдоо батлан хамгаалахын сайд сүмээс ажилаа эхлэж байгаа нь сайн ёр уу? муу ёр уу ?.хэдэн $ээр сансар судлал оросын зэвсэгийн нууцыг шашинд алдаж байгаа .сталин шашинаас хол байж л оросыг зэр зэвсэгээр тэргүүлэх зэрэгт хүргэсэн мөн сансар судлалаар ч дэлхийд тэргүүлэх зэрэгт хүргэхэд онцгой анхаарч гуйвашгүй бат суурыг нь тавьж өгсөн.аажимаар энэ суурь ганхаж эхэлсэн .путин, шогуй хоёр хэдэн $ сонсоод л юугаа ч хэнд ч өгөхөөс буцахаа байсан .өгч болно гэхдээ хэнд өгч болох ,хэнд өгч болохгүй байх гэдэг зарчимын хариуцлага байдаг баймаар юм .оросын хүчирхэг нэгдмэл байдалыг шашин бутаргасан. одоо халимаг тува буриадыг хяналтандаа барьж байна магадгүй москва ч хяналтанд нь орсоноо мэдэхгүй байгаа байх шүү .!буриад, сибир, тувагын бөө, лам нарыг хэн захирдагыг путин мэдэх үү ?эд нар москвад биш өөрсдийг нь захирдаг захиргаандаа үйлчилдэг.!

зочин (139.5.*.*)
2018-10-18 13:31:55
Монгол цусны Тува хүн дэлхийн 3 том гүрний нэг ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын албыг олон жил чадварлаг гүйцэтгэж буйд монголчууд бид бахархаж байна.

Зочин (122.201.*.*)
2018-10-18 13:19:58
МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ.

халх хvн (202.126.*.*)
2018-10-18 12:58:41
Бас юун одон медаль вэ 😂

Монгол (182.160.*.*)
2018-10-18 12:36:32
Шойгу бацаан юу хийж яваа юм бол цаатах чинь.хятадад үгээр санамж өгөөд. дүү монголыг эргээд явьж байна гэж байгаа даа Дэлхий яах араггүй харж анхаарч байгаа....

Зочин (66.181.*.*)
2018-10-18 12:25:23
Tavtai moril.

Зочин (66.181.*.*)
2018-10-18 12:25:22
Tavtai moril.

Зочин (150.129.*.*)
2018-10-18 12:09:43
nomer neg horongo oruulalt bolno tserguudeer tz taviulna bat uuliin huuchinsag uzeliig buu

demjigch (202.126.*.*)
2018-10-18 11:48:44
Монголд тавтай морил!

Маш зөв. (202.131.*.*)
2018-10-18 11:48:35
Зөв. Эхлээд Монголтойгоо ярьж тохирчихоод Хятадруу очиж байна. Эсрэгээр байсан бол яана?

Даваа (122.201.*.*)
2018-10-18 11:25:38
Айлчлалыг өндөрүүлэхгүй айлчлалыг дуусгана, Оросын үнэн алартны сүм биш Оросын чин сүжигтэний сүм

Зочин (202.70.*.*)
2018-10-18 11:22:49
Биднийг бүтэн нойртой унтуулж буй хүн бол яах аргүй энэ хүн

Mongol (64.119.*.*)
2018-10-18 11:12:15
Монгол руу дэлхий харах том боломж олджээ!! Монгол ген арай л өөрдөө!!)! Манай 76+76 ч иш гуталынх нь уланд хүрэхгүй !!! Ероолгүй савнууд !!! Хэзээ ийм хүн Монголд бий болно доо

Зочин (66.181.*.*)
2018-10-18 11:04:51
Урианхай удмын хүн дээ

амжилт хүсье (103.26.*.*)
2018-10-18 11:03:23
Монголын найдвартай түнш -ОХУ шүү

Зочин (66.181.*.*)
2018-10-18 11:00:29
Boon yum guij bgaa blguide

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй