Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав

Түгээх    
2018-10-18 14:12:24 - Улс төр

shoiguӨнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сергей Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан, энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлжээ.

Ерөнхий сайд “Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг” хэмээн хэлсэн байна.

У.Хүрэлсүх сайд цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Сергей Шойгугаас хүсчээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.

Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдсан байна.

Сергей Шойгу “Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэжээ. Мөн тэрбээр ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэрэг асуудлаар санал солилцжээ.

Д.ТУЯА

shoigu

shoigu



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 6

zochin (62.202.*.*)
2018-10-19 05:27:57
OMNOOS NI ICHEED XELEX UG ALGA DAA YU VE ENE TOM SAVTAI ONDOR CHIXER... TENEG MAL MIN TV- YARIXDAA US UUGAAD L BAIDAG... XARIN ENE XUMUUST CHIN ESTOI US OGOX BAISAN YUM.TORIIN UULZALT XIIJ BAIXAD XEN AMANDAA CHIXER IDEJ CHIREEN DEER TSAAS XAYX VE JOOXON BODOJ BAIGAACH.. NAAD ZAXIIN ULS TORIIN SOEL ALGA..

Зочин (103.229.*.*)
2018-10-18 21:49:58
Еронхийлогчид мэндчилгээ хvргэдгvй юмуу?! Яагаад Хvрэлсvхэд хvргэдэг юмбэ!! Путин гуай андуурсан биш vv?!

Дөлгөөн (66.181.*.*)
2018-10-18 19:10:44
Тэнэгээ Путин тэгээд чамд мэндчилгээ хүргүүлэхүү тээ далийгад байгаарай Дарцаг минь

zochin (202.126.*.*)
2018-10-18 17:34:25
hurelsuhed urm ugch mendchilgee hurgee biz

Зочин (202.126.*.*)
2018-10-18 17:02:45
Тэнэгээ энэ чинь дипломат ёс.

энэ юу вэ (202.126.*.*)
2018-10-18 15:56:50
Путин яахаараа Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлдэг билээ, сурвалжлагчийн алдаа юу, тийм биш бол маш ноцто нөхцөл үүссэн юм биш үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо