Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

Түгээх    
2018-10-18 17:42:28 - Нийслэл

Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна.

Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгөв.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийнхээ талаар өнгөрсөн болон одоо, ирээдүй гэсэн 3 цагийн хэлхээнд мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм” гэв.

Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон,  823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж,  6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ.

2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр  нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна.   

Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ.

Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.

Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн  чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ.

Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Манай улсын эдийн засаг болон төсөвт жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс нийслэлчүүддээ зориулан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг Улсын драмын эрдмийн театрт нээсэн байна. Мөн Уурхайчин соёлын ордны уранбүтээлчид, үйлдвэрийн урансайханчид “Хайрлан жаргах эх орон” концертоор ая дууны бэлэг барих гэж байна.

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Залуучууд өсөлтийн даавар хэрэглэбэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
2018-11-16 11:29:47 - Боловсрол
Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө