Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно

Түгээх    
2018-10-19 08:11:15 - Хууль

tsagdaa

-НОЦТОЙ ОСЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДЭЭЛЖ БАЙХЫГ
ҮҮРЭГ БОЛГОЖЭЭ-

Ирэх сарын 1-нээс Замын хөдөлгөөний дагаж, мөрдөх дүрэм журмыг Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шинэчлэн тус тус мөрдөж эхлэхээр болжээ.

Дээрх дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Жишээ нь, хурднаас шалтгаалсан ослыг бууруулах үүднээс “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно” гэж тусгасан байна.

Мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.

Жолооч та тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох дараах журмуудыг мөрдөнө. Ингэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар шийдэх бөгөөд жолоочийн буруутай үйлдэл дээр нь Зөрчлийн тухай хуулиар давхар шийтгэх аж.

 Тухайлбал,

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Түүнчлэн жолооны үнэмлэхийн зөрчлийн арван онооноос хоёр оноо хасна.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 480 мянган төгрөгөөр торгож, зургаан сараас хоёр жилээр жолоодох эрхийг хасна.

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн хоёр оноо хасна.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан байна. Түүнчлэн 10ц-50ц албадан сургалтад хамруулах арга хэмжээ авах юм.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн 60 мянган төгрөгөөр торгоно.

-Техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулиараа 120 юм уу эсхүл 240 мянган төгрөгөөр торгох аж.

-Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн хоёр оноо хасна. Хуулийн дагуу 120.000/ 480.000 төгрөгөөр торгох ба тээврийн хэрэгслийг саатуулна.

-Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Нэг жилээр эрх хасах ба 240.000/ 1.200.000 төгрөгөөр торгоно.

-3ам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн хоёр оноо хасна.

-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн нэг оноо хасна.

-Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


-УРСГАЛ СӨРСӨН БОЛ НЭГ ЖИЛЭЭР ЭРХ ХАСАЖ, 480 МЯНГАН
ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

-Тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан, цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн, эсхүл жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, эсхүл тэдний хооронд байр эзэлсэн  бол 20 мянган төгрөгөөр торгох юм.

-3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тухайн жолоочийн  6сар -1 жилээр эрх хасах, 480 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна.

-Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Замын хөдөлгөөний дүрэмд заасан гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ба зөрчлийн хоёр оноо хасаж шийдвэрлэнэ.

-Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр оноо хасна.
-Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх тухай журмыг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг оноо хасна.

-Жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Зочин (150.129.*.*)
2018-10-22 23:31:56
Юун барих машины нь хураа торгуулийн менге бага байна саяас хоер сая байх хэрэгтэй

Зочин (103.229.*.*)
2018-10-22 07:52:18
мөрдөж, биелүүлж чадахгүй бол хичнээн ч хууль гаргаад хэрэг байхгүйшд

Зочин (59.153.*.*)
2018-10-22 00:26:33
ih tenger saaral ordnoos garch irdeg ursgal surugchiig yag ene huuliaraa shiitgeerei

zochin (182.251.*.*)
2018-10-21 23:45:47
Mashin zogsokh zoruilaltiin zogsooluud.g sain shiidej baimaar bna ...busad ulsad ch gsen mash ender tatvar teldeg herev sogtuu bol ogt joloo baridaggui bna

Зочин (202.126.*.*)
2018-10-21 20:42:20
замаа сайхан янзлаад өндөр шаардлага тавиач бас зогсоол байна.зогсоолгүй байж торгоно хорино гэж томорноо бас

sss (202.179.*.*)
2018-10-21 18:12:27
7-30 xonog esvel400-900 turgur bol avligiig demjij bui xelber neg utgatai bx xeregtei

Зочин (64.119.*.*)
2018-10-20 22:58:44
Torguuliin mungu denduu baga baina saya tugrug bolgo

Зочин (64.119.*.*)
2018-10-20 22:57:54
Torguuliin mungiig bank bish zamin tsagdaagiin gazart edert ni ab

Зочин (64.119.*.*)
2018-10-20 22:56:13
Torguuli huuhdiin togloom shig baga baihad sogtuu galzuu joloochiin too buurahgui mungiig saya tugrug bolgood mashini ni huraabal zohino

Зочин (202.70.*.*)
2018-10-20 16:33:18
Эрхийг нь хасна л гэнэ, торгоно л гэнэ. Эрхээ хасуулсан нөхдүүд гудмаар нэг дүүрэн машин бариад торгуулиа төлөхгүй хэдэн сая хүрчихсэн Оркуудыгаа янзлах арга хэмжээ авахгүй бол ямар хэрэг байх вээ? Урсгал сөрсөн, хот дотор холын гэрэлтэй явсан бол өндөр хэмжээтэй арга хэмжээ авдаг болох хэрэгтэй.

Зочин (182.160.*.*)
2018-10-19 20:57:15
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ХУРААХГҮЙ БОЛ ЭНЭ Ч ХАРИН БОЛЖ БАЙНА ШҮҮ ГЭНЭ ДЭЭ

зочин (150.129.*.*)
2018-10-19 17:32:28
МӨНГӨтй гарууд уугаадл мансуураадл утсаар яриадл урсгал сөрөөдл аль болхгүй болгоныг хийгээдл бждэ яахав.Учруулх хор уршгийг н санаатй үйлдлд тооцоод согтуул бл хүнийг гэмтээсн бл БҮХ НАСаар нл хасах бсн юмда.

аягүй хатуу хууль болждэ.аягүй з (150.129.*.*)
2018-10-19 17:29:14
МӨНГӨтй гарууд уугаадл мансуураадл утсаар яриадл урсгал сөрөөдл аль болхгүй болгоныг хийгээдл бждэ яахав.Учруулх хор уршгийг н санаатй үйлдлд тооцоод согтуул бл хүнийг гэмтээсн бл БҮХ НАСаар нл хасах бсн юмда.

BatMon (202.131.*.*)
2018-10-19 16:22:23
Энэ хууль жирийн ардад л хамаарна даа. Дарга нар торгуулна гэж үү дээ

Goku (66.181.*.*)
2018-10-19 16:21:42
Хэрэгжүүлж чадхуу хэрэгтэй үед тэр цагдаа чинь байдаггүй мал шиг дүрэм мэдэхгүй оркуудыг яадаг ч үгүй мөртлөө санаандгүй жаахан зөрчил хийчхээр чичрээд л дайраад байдаг энэ замын цагдаа нэртэй соёл боловсролгүй малнууд

ok (64.119.*.*)
2018-10-19 16:11:33
болилдоо иймхэн ял өгөөд байхдаа яадаг юм, шууд жолооны үнэмлэхийн хурааж , 1саяаас, 100 сая хүртэл торголдоо, монгол нээрээ арай юмаа, согтуу жолооч гэдэг чинь үхэх мөрөөрөө өөрөө үхэхгүй, амьтаны алага үр, айл амьтаныг голомтооор алж байна, тэнэг хууль тогтоочдоол, зүгээр захын жишээ , төв аймагт согтуу жолооч бүхэл бүтэн , 2 нас 4настай хүүхэд, ээж аавтай нь дайраад алаа биздээ, бүхэл бүтэн айлын голомт сүйрүүлсэн хүмүүст юу вээ аан арай л бага ял уу

Зочин (202.179.*.*)
2018-10-19 13:46:05
маш зөв

Зочин (210.160.*.*)
2018-10-19 12:31:38
Mash zuulun huuli bolson bna. Dahiad changatgah heregtei.

Хуульчил (103.26.*.*)
2018-10-19 12:00:55
эрх хасах хугацаа бага бнаа.эрхээ сэргээх болбол заавал комиссийн ѳмна шалгуулах .3-диа хасуулах болбол насаар нь эрхийг хасах. торгуулйг ѳндѳр болгох ёстой

Зочин (49.195.*.*)
2018-10-19 11:56:05
Ushuu changal orkuudiig

Зочин (202.21.*.*)
2018-10-19 10:52:10
Одоо мөрдөгдөж байгаа нь биш байна шд ээ худлаа юм тавиад

ddd (49.0.*.*)
2018-10-19 10:32:48
бүгд алхацгаа. машинаа тавьцгаа

Зочин (209.169.*.*)
2018-10-19 10:13:15
Урсгал сөрдөг эргүү, согтуугаар жолоо барьдаг галзуучуудын жолооны эрхийг нь насаар нь хасах хэрэгтэй. Яаж ч бодсон эрүүл хүн тэгж чадах уу? Тэд хэзээ нэгэн цагт заавал осол гаргах учраас шууд таслан сэргийлэх хэрэгтэй. Түгжрээд байгаам бол машин унахаа больцгоочооч. Автобус таксигаар явахад жижиг Улаанбаатарт бол хаа ч алзахгүй.

Зочин (202.126.*.*)
2018-10-19 10:12:30
Бүх жолооч нарт хэрэгжүүлээрэй. Тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг хийсэн бол машиныг хурааж улсын орлого болгох

иргэн (202.131.*.*)
2018-10-19 09:34:04
жолооны эрхийг нь бүр хасах хэрэгтэй шүү дээ.

Зочин (103.10.*.*)
2018-10-19 09:27:47
Ursgal sursun deer shiitgever n oilgomjgui bna. Davhardsan uym shig ali n ve.

Зочин (202.126.*.*)
2018-10-19 09:25:41
Унаж байсан машинийг шууд улсын орлого болгох хэрэгтэй

Мисс (202.179.*.*)
2018-10-19 09:15:42
Замын цагдаа нар баяжиж дууслаа :)

Зочин (122.201.*.*)
2018-10-19 09:11:57
гэрлүүдийг сайн шалгаж стандартаас илүү гэрлийг хураа. гэрэл мэдрэгчтэй мшинтай хүмүүс гэрэл нь асаж унтарснаа ч мэдэхгүй гэрлээ хол дээр байгаагаа ч мэдэхгүй, хурдаа нэмж хасаж эргэж тойрдоггүй, мэдрэлийн сааталд орж яваад осол гаргаж байна. тэр тусмаа ланд 200 570 Жи гэх мэтийн том тэрэгтэй тахиа нар ихээр хөдөө явж байдаг.

Зочин (122.201.*.*)
2018-10-19 09:11:57
гэрлүүдийг сайн шалгаж стандартаас илүү гэрлийг хураа. гэрэл мэдрэгчтэй мшинтай хүмүүс гэрэл нь асаж унтарснаа ч мэдэхгүй гэрлээ хол дээр байгаагаа ч мэдэхгүй, хурдаа нэмж хасаж эргэж тойрдоггүй, мэдрэлийн сааталд орж яваад осол гаргаж байна. тэр тусмаа ланд 200 570 Жи гэх мэтийн том тэрэгтэй тахиа нар ихээр хөдөө явж байдаг.

Mgl (66.181.*.*)
2018-10-19 09:01:01
Tom ovoriin mashini jolooch nar bna Hurd hteeuulne gerel shiljuulehgui Mongolin huuli bid nart uilchildeggui yum gej tomordog novshnuud bdg ll yum bnalee.mungunduu aarhsan novshnuud

Wolf (66.181.*.*)
2018-10-19 08:54:52
Baychuudad bol 1say tugrug bol 1uduriin showni h n mungu shdee.huh ineed n hurch bgaa bhdaa.10say l bolgoh heregtei

зочин (43.228.*.*)
2018-10-19 08:46:27
Хэрэгжүүлж чадах юм бол харин замын хөдөлгөөний ачаалал бараг 50% буурах юм б.на. дуртай газараараа давхар зураас давж эргэхээс өгсүүлээд зөрчил бол бараг хэвшил болсон байгаа даа.

Иргэн (66.181.*.*)
2018-10-19 08:35:08
Neg zurchil dr shiitgel davharduulj onooh ni zuv uu? Bas gerel shiljuuleh dr arga hemjee ni het sul bnaa

Зочин (202.9.*.*)
2018-10-19 08:32:42
зөв

Zochin (202.70.*.*)
2018-10-19 08:32:26
Zuv

Зочин (202.179.*.*)
2018-10-19 08:23:54
Хатуу хууль болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ