“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль

Түгээх    
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүд өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгаас мөн дахин өргөн барьсан юм. Эцэст нь уг хоёр хуулийг нэгтгэн УИХ-аар хэлэлцэж байна. Хоёр өөр санаачлагчтай ч нэг ижил нэртэй энэ хуулийн ялгаа юунд байгаад олон нийт ихээхэн анхаарал хандуулж буй юм.

“Оюу толгой” ХХК нь борлуулалтын орлогоо Монголын банкаар дамжуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд тус компанийг гадны банкаар бус Монголоор дамжуулахыг Засгийн газраас шаардсаар ирсэн билээ.

Валютын зохицуулалтын тухай хууль нь “Оюу толгой” компанийн жилийн орлого болох 3 тэрбум долларыг Монголбанкаар дамжуулах зорилготой юм. Өнөөдрийн байдлаар “Оюу толгой”-гоос өөр компани гадаадад дансаа байршуулаагүй байна. Тиймээс тус хууль өнөөдөртөө “Оюу толгой” компанид зориулагдаж буй. Цаашид тэрбум ам.долларын экспорт хийдэг, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах томоохон орд гарвал энэхүү хууль үйлчлэх юм.

“Оюу толгой” компани нь ашиг орлогоо Монголын банкаар дамжуулах шаардлагагүй гэж тайлбарласаар ирсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээний 9.10.3-т “Бүтээгдэхүүний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон бүх орлогоо гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах эрхтэй” буюу орлогоо заавал Монголын банкаар дамжуулах эсэх нь өөрсдийн мэдэх асуудал гэж заасантай холбоотой.

Тус компаниас “Танай арилжааны банкууд жижиг байна. Дампуураад харилцах дахь мөнгө алга болгочихвол яах юм бэ. Мөн танай татварын байцаагч нар дуртай үедээ ирээд данс хаагаад байх юм” гэж хэлээд, хөрөнгө оруулалтын гэрээндээ орлогоо Монголын банкуудаар дамжуулахгүй байж болно гэсэн заалт оруулсан гэдэг.

Тиймээс хууль санаачлагчид Монголбанкныхан  "Оюу толгой"-той “Монгол Улсын Төв банк дампуурахгүй. Дурын татварын байцаагч ирээд данс хаахгүй. Бид арилжааны банкнаас өөр байгууллага гэж яриад, дансыг нь авах тухай асуудлыг ярьсан байна. Тиймээс ч уг хуульд “Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулна гэж тусгайлан заажээ.

Хууль хэрэгжээд ирвэл “Оюу толгой” компанийг гурван тэрбум долларын ашгаа Монголбанкаар дамжуулж, хууль мөрдөж ажиллахыг сануулах нь чухал юм. Учир нь тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоож хэрэгжүүлэлгүй явж ирсэн түүх бий. Цаашлаад төлөх ёстой татвараа төлөлгүй 150 сая ам долларт хүргэсэн. Энэ мэт учир дутагдалтай олон асуудал бий учир ядаж орлогыг нь Монголбанкаар дамжуулах хууль хэрэгжиж буйд олон нийт талархалтай хандаж байна.

“Оюу толгой”-н орлого гадны банкаар дамжсанаас үүдэн ямар хэмжээний баялаг, ямар гэрээгээр гараад, хэдий хэмжээний мөнгө нь орж ирээд байгаа нь мэдэгдэхгүй мэдээлэл бий. Тэгэхээр татвар авах сууриа бид бас мэдэхгүй байгаа гэсэн үг. Иймд энэ хуулийн төсөл валютын нөөцийг бүрдүүлэх, цаашлаад Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт хэрэгжихэд томоохон түлхэц үзүүлэх юм.

-ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ ХОЁР ХУУЛИЙН ЯЛГАА ЮУНД БАЙНА ВЭ-

Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулийн ерөнхий концепци нь стратегийн чухал ордууд, цаашлаад “Оюу толгой” руу чиглэсэн бол М.Оюунчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн нь валютын захын бүтэц зохион байгуулалт, урсгал, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл, хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой болно гэж үзсэн байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоо гүйцэтгэх харилцааг нэгтгэх зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой аж.

Гэхдээ хуулийн төслүүдийг хамтатгаад хэлэлцэх бүрэн боломжтой гэж хууль санаачлагчид үзэж хэлэлцүүлж эхлээд байгаа билээ.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (139.5.*.*)
2018-10-20 09:46:49
Рио тинто австрали компани гээ биз дээ бид баялгаа ухуулж байгаа юм чинь австрали руу ард түмэн энгийн иргэд дарга нар биш хүмүүс визгүй зорчих ёстой биз дээ

Зочин (122.201.*.*)
2018-10-19 22:32:20
Маш зөв шийдвэр шүү.Оюутолгой борлуулалтаа монгол банкаар дамжуулдаг бодбол алт мөнгөнөөс олж байгаа маш их орлого ил болно.Монголчууд минь эргэлзээ баыхгүй 2 гараа өргөөд дэмжээрэй.Ерөнхийлөг ийг АТГ,60 тэрбумаас өөр зүйл ярьдаггүй гэж бодож байсан згүй юм байна 2 гараа өргөөд дэмжицгээ монгодчужд минь

санж (103.57.*.*)
2018-10-19 19:56:14
зөв шийдвэр хүрлээ ОТ-с 20 000 долл хамгийн анхны гэрээний төсөл хийхдээ авсан гэдэг Шалгах ажил огт хийхгүй байгаа чинь сэжигтэй байна УИХ-н гишүүд мунхаг хүмүүс юм уу эсвэл юм туучихаад гөлдийцгөөж байна уу Хэрэгтэй юм ярих ч үгүй хийх ч үгүй байна

гансүх (202.179.*.*)
2018-10-19 19:51:58
наад хүрэлбаатараа хурдан огцруулаач дээ ийм сангийн сайдтай байснаас байгаагүй н дээр

Терийг шударгажуулая (202.9.*.*)
2018-10-19 16:10:59
Стандарт банкны менге муридаг шигээ манайхан ОТ-ын оруулж ирсн их $-ыг нэг едер барьцаанд тавчихсан хэнэггуй сууж байх магадлал их ендер дее. МУ-ын енеегийн терийг хулхи офшор олигарх гарууд толгойлж буйн гай энэ дээ. Мнголын нэр хундийг д гадаадад ингэтлээ нас унагах гэж дээ. ...

МАН УСАН ТЭНЭГ МУНХАГУУД (59.153.*.*)
2018-10-19 16:10:57
ОЮУТОГОЙ ОНГОЛЫН ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ БИШ. ХУУЛЬ ГАРСАН Ч ГҮЙЛГЭЭГЭЭ МООЛБАНКААР ДАМЖУУАХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ. ДАМЖЛАА Ч ДОЛЛАРЫН ОРЛОГОО МОНГОЛБАГКНЫ ДАНСААР ДАМЖУУЛСАН БОЛООД ХЭДЭН МИНУТЫН ДАРАА ӨӨР ГАДНЫ БАНКИНД ШИЛЖҮҮЛНЭ. ТЭГЭЭД ИЛҮҮ ГҮЙЛГЭЭ Л БОЛОХООС БИШ ДОЛЛАР НЬ МОНГОЛД ҮЛДЭХГҮЙ. ХУВИЙН КОМПАНИ ГҮЙЛГЭЭГЭЭ ХААГУУР ХИЙХЭЭ ТӨРӨӨР ЗААЛГАЖ ТЭГЭЭД ҮГЭНД НЬ ОРООД БАЙЖ БАЙХ ГЭНЭ ЭЭ ХА ХА МАН ГЭЭГ ИЙМ ХӨГИЙН МУДАКУУД УСАН ТЭНЭГ МУНХАГУУД ШҮҮДЭЭ.

Зочин (43.242.*.*)
2018-10-19 15:48:35
mergejliin bus humuus hoshuu dureheer mongol bankiig udirddag bolj bna

Зочин (202.21.*.*)
2018-10-19 13:48:57
Болж байна шүү

Б.зочин (124.158.*.*)
2018-10-19 12:52:35
Маш зөв, хууль санаачлагчидад талархах хэрэгтэй.Гадныханы гар хол болж авилга авагчид л гэрээнд буруу заалт оруулсан байх.Энэ хуулийг баталж мөрдүүлбэл ядаж борлуулалтын хэмжээг мэдэж байх статистик тоо баримттай болох, татварыг үнэн зөвөөр гаргахад ихээхэн ач тустай алхам болох нь ойлгомжтой.Даварсан гадны хөрөнгө оруулагч нэртэй Монголын луйварчдыг хахуульдсан гаруудын хандыг хага дарж төр, засгийн үгийг сонсдог болгоосой билээ.

зочин (202.9.*.*)
2018-10-19 10:49:20
монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын борлуулалт монгол банкаар дамжуулдаг болох маш зөв

Зочин (202.126.*.*)
2018-10-19 10:20:12
Дэлгэрсайханы төмөрын хүдэрийн мөнгийг монголоор дамжуулая

Zochin (122.201.*.*)
2018-10-19 10:17:05
Taminee tsaana chine Oyu tolgoi ajilaa zogsoogood baina. Odoo Khurelsukh Dubaun geree 2 zurahaas oor garcgyi boloh gej baina.

Туяа (66.181.*.*)
2018-10-19 10:03:16
Наад гэрээг нь хурдан засаач ээ ямар даварсан хулгайчууд вэ сангийн сайд монгол банкны амьсгаануудыг төрхөмд нь буцаагаач тэнэгүүдийг гэрээ ч хийж чадахгүй арчаагүй амьтад

Asuudlaa Dotroo Shiidee (202.21.*.*)
2018-10-19 10:02:05
Tulbur tootsonii heregselee tugs bolgoogue baij neheed suuh utgague asuudal. OT borluulalt LC helbereer yavagddag buguud chuluutei LCg neegeed ugchih bank groupin hemjeend hed l baidag, bas RT dotood bodlogo enend baigaa. Mongol Bank unuudur ariljaanii banknuudda valyutaar hangaj chadahgue baij yaj ter 1.7 terbum dollarin LC deer batalgaa gargaj uguj chadah yum bee. Yamar ch suuri shinjilgee hiigegue bodloggue yum yariad baih yum. OT tsalin, tulbur tootsogoo Mongoliin bankaar damjuulj hiij baiga ter bol hangalttai ih ursgal orj irj baiga. Ehleed LC gej yu baidag yum, terniig ariljaanii bankuud batalgaa gargaj uguj chdah uu, tegeed hudaldan avj baiga taltai hariltsaa baina uu geed buun asuudal garj irj bn, terniigee yaj zohitsuulah yum bol? Corresponding bank gej oilgoltiig medeh heregtei.

Зочин (202.179.*.*)
2018-10-19 09:28:44
ХҮРЭЛБААТАР эдиин хүнд баихад ЖДҮ хөгжүүлэхгүи боомилж баигаа нь УРЬД ХӨРШИИН БОДЛОГО ЭДИИН ЗАСГЫГ ДЭМЖЭЭД БАИНА наад хүнээ ЗАИЛУУЛ

Зочин (103.212.*.*)
2018-10-19 09:28:36
Даварчихсан газар байна улсад нь ажиллаж байж өөр улсын банкаар гүйлгээ хийдэг ийм юм монголоос өөр газар байна уу тэр Баяр Баярцогт гэж лалруудыг цаазлааё

Зочин (202.179.*.*)
2018-10-19 09:28:34
ХҮРЭЛБААТАР эдиин хүнд баихад ЖДҮ хөгжүүлэхгүи боомилж баигаа нь УРЬД ХӨРШИИН БОДЛОГО ЭДИИН ЗАСГЫГ ДЭМЖЭЭД БАИНА наад хүнээ ЗАИЛУУЛ

Зочин (202.179.*.*)
2018-10-19 09:28:16
ХҮРЭЛБААТАР эдиин хүнд баихад ЖДҮ хөгжүүлэхгүи боомилж баигаа нь УРЬД ХӨРШИИН БОДЛОГО ЭДИИН ЗАСГЫГ ДЭМЖЭЭД БАИНА наад хүнээ ЗАИЛУУЛ

зочин (202.55.*.*)
2018-10-19 09:23:59
цэвэр манай алдаа одоо ингэж л засах хэрэгтэй угаасаа засдаг нь гарц шүү дээ хараагаад байх юм алга байдаг л зүйл юм үзээгүй тэнэгүүд дэвхцээд худлаа хурхираад цаанаа юу ч байхгүй хулчгарууд

иргэн (202.9.*.*)
2018-10-19 09:07:59
Оюутолгойн хөрөнгө оруулагчидыг үнэхээр даврааж байна.Гэрээ өөрчлөөчээ өөрийнхөө баялгын 34-хувийг эзэмшихдээ зээл авч эзэмшдэг гэж юу байсан юм.Баяр,Баярцогт,Одоо сангийн сайд хийж буй Хүрэлбаатар нарыг мөрдөнд хийгээд ясыг нь цайлгаад өгөөчээ.Монголчуудаа тоглохоор яадгийг нь үзүүлэх хэрэгтэй.Оюутолгойн баялгаа гадныханд идүүлснээс ашиггүй гэрээг зогсоох хэрэгтэй монголчууд Оюутолгойгүй амьдраад ирсэн амьдрах ч болно.Гадныхнаас авилга авдаг ноход л энэ гэрээ байхгүй бол сүүрлээ гээд байх юм.Төсөвөө танаач Сум аймагт байтугай багын даргад контор барихаа болилдоо Хүрэлбаатар гэж нэг шунал.

Зочин (103.57.*.*)
2018-10-19 08:55:54
Ч. ХУРЭЛБААТАРЫГ ЯАРАЛТАЙ ОГЦРУУУЛ ТЭГЭХГУЙ БОЛ ОМХИЙ ДОРВОД ОТ-Н ТАЛД УЙЛЧЛЭЭД БАЙНА

kkkk (43.228.*.*)
2018-10-19 08:40:53
jaahan butelgui amidral muutai aild munguu hadgaluulah hun oldoh uu. za yahav hadgaluuldag yumaa gehed neg udurt heden zuun sayar ni mungu oruulj gargaad ter savalgaag ni manaihan daah uu

mongol (116.117.*.*)
2018-10-19 08:35:30
Ene. Davarsan muusain nuudig hooj garag ed nariig orji ireegui baihad. Mongol amar taivan baijee mongoltotiin buh zaaz zaavarlaad huuchin niigmees for baidald orood bna term used. Hun bolgon ajiltai otond orj baisan CH setgel amar baijee

mongol (116.117.*.*)
2018-10-19 08:35:28
Ene. Davarsan muusain nuudig hooj garag ed nariig orji ireegui baihad. Mongol amar taivan baijee mongoltotiin buh zaaz zaavarlaad huuchin niigmees for baidald orood bna term used. Hun bolgon ajiltai otond orj baisan CH setgel amar baijee

mongol (116.117.*.*)
2018-10-19 08:35:28
Ene. Davarsan muusain nuudig hooj garag ed nariig orji ireegui baihad. Mongol amar taivan baijee mongoltotiin buh zaaz zaavarlaad huuchin niigmees for baidald orood bna term used. Hun bolgon ajiltai otond orj baisan CH setgel amar baijee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
2018-11-17 11:55:17 - Нийслэл
Соёлын төв өргөөг “Хангарди” одонгоор шагналаа
2018-11-17 11:49:40 - Спорт
Монголын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүүлэв
2018-11-17 11:41:46 - Улс төр
ЧУУЛГАН: АН-ын бүлэг Ч.Улааны томилгоогоор завсарлага авлаа
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Залуучууд өсөлтийн даавар хэрэглэбэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:13:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 09:59:16 - Технологи
Том, зузаан гар утас дэлгэгдээд таблет болж хувирна
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 09:33:53 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-11-16 19:21:15 - Улс төр
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2018-11-16 17:38:00 - Нийслэл
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна
2018-11-16 17:33:41 - Шар
"Уолт Дисней"-н алдагдсан хүүхэлдэйн кино Японоос олджээ
2018-11-16 17:13:55 - Энтертайнмент
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” номын нээлт боллоо
2018-11-16 16:32:31 - Нийслэл
НҮБ: Улаанбаатарын агаарын бохирдол Бээжингийнхээс өндөр байна
2018-11-16 16:20:49 - Нийслэл
Маргааш цэцэрлэг, сургуулиуд хичээллэнэ
2018-11-16 16:14:26 - Улс төр
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй
2018-11-16 15:59:53 - Нийслэл
Бямбад 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй
2018-11-16 15:57:49 - Эрүүл мэнд
Дүүргүүдийн эрүүл мэндийн хүүхдийн амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2018-11-16 15:54:42 - Улс төр
БОХХААБХ: Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилуулах тухай саналыг дэмжлээ
2018-11-16 15:40:31 - Эдийн засаг
Зээлийн хүүг бууруулах арга замыг хэлэлцэв
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 15:24:22 - Нийслэл
Төр үймэлдэх хооронд малчид, тээвэрчдийн дунд мөргөлдөөн гарч болзошгүй байна гэв
2018-11-16 15:14:47 - Шар
“Apple” уран сайхны кино гаргана
2018-11-16 14:41:13 - Боловсрол
Их, дээд сургуулиудын 30 багш олон улсын эрхтэй мастер багш болжээ
2018-11-16 14:32:38 - Хууль
ШЕЗ-ийн ажлын албаны бүтцийг шинэчлэв
2018-11-16 14:03:21 - Нийслэл
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
2018-11-16 13:56:58 - Эдийн засаг
Есөн улсад нийт 43288 тонн мах экспортлоод байна
2018-11-16 13:34:55 - Хууль
Сураггүй болсон Д.Сэржмядаг охины хэрэгт шинэ нөхцөл илрээгүй
2018-11-16 13:11:43 - Гадаад
Ким Чен Ун шинэ төрлийн, өндөр технологийн зэвсэг туршсанаа зарлав
2018-11-16 13:01:22 - Энтертайнмент
Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийн хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ
2018-11-16 12:18:27 - Улс төр
Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцвол ХХААХҮ-ийн сайдыг дэмжинэ
2018-11-16 12:14:15 - Энтертайнмент
“Галлериа Улаанбаатар” төв үүдээ нээлээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-16 11:52:00 - Улс төр
З.Энхболд: ЖДҮХС-гаас жинхэнэ жижиг, дунд үйлдвэрүүд гурван хувийн хүүтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа
2018-11-16 11:43:18 - Хууль
“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-15 07:53:30 - Хууль
Ч.Гэрэлхүү: Талийгаачийн найз залуу Нэмэхбаярыг яагаад барихгүй байна вэ
2018-11-15 07:59:27 - Улс төр
НЭРС: Засгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-15 11:31:24 - Улс төр
Ардчилсан намаас МЭДЭГДЭЛ гаргалаа
2018-11-14 18:29:16 - Улс төр
ТАНИЛЦ: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарын ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ дэмжихийг хүссэн албан бичгүүд
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө