ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв

Түгээх    
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент

-АХМАДУУД ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВД ЯВСНААР ГЭРТЭЭ БИЕЭ ЧАГНАЖ СУУЛГҮЙ, НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРЖ БАЙНА-

Энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар “Ахмадын өдөр өнжүүлэх” төвд зочилж өндөр настангуудтай нэг өдрийг хамт өнгөрөөсөн юм. Манай улсад анх удаагаа Япон, Монголын хамтарсан “Инами медикал монгол” ХХК энэ оны долдугаар сард “UBH” төвийн 14 давхар, 1403 тоотод ахмадын өдөр өнжүүлэх үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.  

Бид өдрийн 12.30 минутын үед тус төв дээр очиход ахмадууд маань өдрийнхөө хоолыг идчихсэн сувилагч нартайгаа хөзөр тоглоод сууж байв. “Хожил хоёр тийшээ болог ээ” гэтэл ахмдууд “Хожих ч яахав, хөзөрөө буруу зөрүү дараад будилаж сууна хүүхээ” гэж инээсээр биднийг угтав. Ахмадуудыг гэртээ байгаа мэт тохь тухтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд тун ч сайхан тохижуулжээ. Өдөр өнжүүлэх төвд ирсэн ахмадууд олон хүмүүстэй танилцаж, орчноосоо тусгаарлагдаж ганцаардахаас сэргийлж, сэтгэл санаа нь өөдрөг болдог байна.

Ингээд 15:00 цаг бол ахмадуудын үдийн амттаны цаг болж бүгд ширээний ард сууцгааж япон сувилагч тэдэнтэй ойр зуурын монгол хэлээр ярилцаж, дараа нь автомат тоглоомон дээр тоглож биеийнхээ чилээг гаргана гэж хэлэв. Тус төвөөс ахмадууддаа зориулан насанд нь тохирсон хөдөлгөөн хийх боломжтой, үе мөч хөшихөөс сэргийлэх, хуруу гараа хөдөлгөж захын мэдрэлийн системээ сэргээх хүүхдийн автомат тоглоомыг авчирсан байна. Эдгээр автомат тоглоомон дээр ахмадууд тоглохоороо хүүхэд насандаа эргэж очсон мэт инээд хөөртэй “Ээ, золиг гэж онож чадсангүй, мурийгаад явчихлаа шүү” гээд сувилагчтайгаа хамт хөгжилтэй нь аргагүй боулинг тоглож харагдав. Тус төвөөр үйлчлүүлдэг ахмадууд чихэр түүдэг автомат тоглоомоор тоглох их дуртай. Чихэр түүж чадвал хүүхэд шиг баярлаж, ач зээ нартаа аваачиж өгөхөөр цүнхэндээ бушуухан далд хийдэг байна.

Бид сэтгэгдэлийг нь сонсоход “Өдөр, сар өнгөрөөд аятайхан л юм байна. Манай төв гоё тоглоомтой, биеийн чилээ гаргаад их зүгээр юм хүүхдүүд минь. Би энэ тоглоомоор /боулинг руу заав/ тоглож сурч байгаа. Эмээ нь одоо нас сүүдэр 88 хүрч байна. Үеийнхээ ахмадуудтай энд ирээд хууч хөөрч, идэж уусаар байтал өдөр өнгөрчих юмаа. Залуу байхдаа үйлдвэрийн газарт ажиллаж, есөн хүүхэд төрүүлж өсгөлөө. Хоёр нь хүү, долоо нь хүүхэн. Тэд маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад сайхан амьдарч байна” хэмээн ярив.

Монгол Улс ахмадууддаа гурил, будаа, түлээ, модыг нь бэлдэж өгөхөө нийгмийн халамж үзүүлж байна гэсэн эндүү ташаа ойлголттой байдаг. Харин үр хүүхдүүд нь гэртээ суулгаад л цайны сүүгээр, даралтны эмээр таслахгүй байгаагаа их зүйлд бодож хэнд ч үл харагдах сэтгэл гэх эрхтэнийг нь хайхралгүй орхидог. Нийгмийн харилцаанд ордоггүй, гэрийн мухар сахиж суугаа ахмадууд маань ганцаардаж,  өвчин эмгэг үүсэх томоохон шалтгаа нь болдог байна. Монголд, ахмадууд руу чиглэсэн цорын ганц улсын гэх тодотголтой  “Геронтлогийн төв” гэж бий. Гэвч эмнэлэгийн барилга нь хуучирсан, хэзээ мөдгүй нурж унахад бэлэн. Ажилчдын өрөөний талбай стандартын наад захын шаардлага хангадаггүй, нэг өрөөнд олон мэргэжилтэн суудаг, тоног төхөөрөмж хангалтгүйн улмаас зорилтот бүлгийн хүмүүстэй хүрч үйлчилж чаддаггүй. Тиймээс өндөр настангууддаа зориулан олон улсын жишгийн дагуу ахмадын өдөр өнжүүлэх төвийг байгуулбал тэд маань нийгмийн харилцаанд орж, гэртээ биеэ чагнаж суулгүй өдрийг үр бүтээлтэй өнгөрөөх боломж бүрдэх юм. Бид энэ удаагийнхаа сурвалжлагаар хэцүү бэрх, тулгамдаж буй асуудлыг яриулахыг хүссэнгүй. Монгол Улсад ахмад үе рүүгээ чиглэсэн, нийгмийн асуудлыг нь шийдсэн ийм төвүүд цаашид улам болон нээгдэхийг бэлэгдэж энэ удаагийнхаа  сурвалжлагыг бэлтгэлээ. Ингээд “Инами медикал монгол” ХХК гүйцэтгэх захирал Н.Батжаргалаас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-АШГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА БИШ УЧРААС АЛЬ БОЛОХ ОЛОН АХМАДУУДЫГ ХАМРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА-

-“Ахмадын өдөр өнжүүлэх” төвөө хэзээ байгуулсан бэ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн байгууллага болж байна уу?

-“Инами медикал монгол” ХХК ахмадын өдөр өнжүүлэх төвөө долдугаар сард нээсэн. Одоогийн байдлаар 5-6 ахмадууд маань үйлчлүүлж байна. Үнийн хувьд цагийн зөрүү, хоолтой, хоолгүйгээсээ хамаараад харилцан өөр, өөр хүнтэй байгаа. Гэхдээ аль болох монголынхоо ахмадуудыг олноор хамруулахын тулд өдөр өнжүүлэх төвийнхөө үнийг тогтоосон. Монгол Улсад энэ чиглэлээр үйлчилгээ явуулж буй хувийн компани байхгүй, манай байгууллага анхдагч нь болж байна. Манайх ашгийн төлөө биш, урсгал зардлаа нөхөх зорилгоор л ахмадуудаасаа төлбөр авч байна.

-Насны хувьд хэдээс хэдэн насны ахмадуудыг хамруулдаг вэ. Үнэ төлбөрийн хувьд ойролцоогоор хэдэн төгрөг вэ?

-Манай байгууллагын зүгээс насны хязгаар тавьсан зүйл байхгүй. Ахмадын сувилал биш учраас өөрөө биеэ даагаад ариун цэврийн өрөө, хоолоо идчихдэг, дасгал хөдөлгөөнөө хийчихдэг ахмадуудыг л авч байн даа. Өөрөөр хэлбэл нэмэлт асаргаа шаардлагагүй ахмадуудаа авч байна. Манай улсад ахмад настан руугаа чиглэсэн төрийн үйлчилгээ их ховор юм. Тиймээс Япон хөрөнгө оруулагч нарынхаа тусламж дэмжлэгээр энэ төвөө байгуулж хамтраад ажиллаж байна даа. Өглөө 10:00-16:00 цагийн хооронд өдрийн хоолтой нь 200 мянган төгрөг, ахмадууд маань гэрээсээ өдрийн хоолоо аваад ирвэл 160 мянган төгрөг. Зарим хүмүүс маань сард олон хоног явж чадахгүй, цөөн хэдэн хоног явах сонирхолтой ахмадуудад 12 хоногийн хөтөлбөр байдаг. Өдрийн хоолтойгоо 120 мянган төгрөг, өглөө 09:00-17:00 цагийн хооронд явна гэвэл үндсэн төлбөр дээр нь 150 мянган төгрөг нэмэгдэх юм. Манай төвөөс аль болох уян хатан нөхцөл, олон сонголттой байхаар л зохицуулж байна.

-Танай компанийн зүгээс өдөр өнжүүлэх төвдөө явдаг ахмадууддаа зориулан ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?

-Манайх төвөөр үйлчлүүлж буй ахмадуудынхаа цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөх үүднээс хөтөлбөр гаргасан. Тухайлбал, ахмадуудаа өглөө ирэхэд нь угтаж аваад даралтыг нь үзнэ. Дараа нь дасгал хөдөлгөөн хийж, японы уламжлалт цаасан урлагт суралцаж байна. Ахмад хүмүүсийн захын мэдрэлийн судасны үйл ажиллагаа нь муудсан байдаг. Үүнийг нь сэргээхийн тулд гар урлалын зүйлс хийлгэж байгаа. Их үр дүнтэй байгаа шүү.

-Өдөр өнжүүлэх төвд явж буй ахмадууд маань та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байна уу?

-Сэтгэгдлээ хуваалцалгүй яахав, энд ирдэг ахмадууд маань найзалж хоорондоо хууч их хөөрнө. Орой тарах болохоор “Хөөе чи маргааш ирэх үү, ирээрэй” гээд л салцгаадаг юм. Манай улсад ахмадуудад зориулсан үйлчилгээ ховор байна шүү дээ. Ихэнх ахмадууд маань гэртээ ганцаараа үлддэг. Жаахан чадалтай нэг нь үр хүүхдүүдийнхээ хүүхдийг харж байна. Манай төвийг ирж сонирхож буй ахмадууд маань “Яасан гоё юм бэ” гэдэг ч төлбөр мөнгөний боломжгүйгээсээ болоод явж чадахгүй байна. Уг нь төрөөс бодлогоор дэмжээд Эрүүл мэндийн даатгалаас нь тал хувийг нь гаргаад өгчихвөл их зүгээр байна. Төрөөс залуучуудыг дэмжээд фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болгосон. Үүн шиг хөнгөлөөд өгчихвөл ахмадын өдөр өнжүүлэх төвийнхөө дэргэд сэргээн засах төв байгуулбал ахмадууд маань идэвхтэй хөдөлгөөнтэй болно. Ингэснээр мартаж, санах нь эхэлчихсэн хүмүүс бусадтайгаа ярилцаад, тоглож наадаад эхлэхээр энэ шинж тэмдгүүд нь багасаж арай өөр болж байна.

-Танай төвд хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ. Цаашид энэ үйл ажиллагаагаа өргөжүүлэх үү?

-Манай төв 15-20 хүн хүлээж авах хүчин чадалтай байна. Цаашид төрөөс дэмжээд өгвөл дүүрэг бүрт байгуулж салбараа олон болгох боломжтой.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Irgen (66.87.*.*)
2018-10-19 23:23:32
Mash zuitei ajil exluulsen bn. Gerte gantsaara bd xugshchuul ix bd shdee. Xun chin xuneere l dutdag um. Xugshchuulteigee uulzaad, naiz nuxud bololtsood, xiix umtai, yarix xuntei bolno gedeg chin shan bku yu. Eej maani tetgevert garaad xugshchuuliin egneend shiljseneese xoish uurtu ix itgelgui bolchixson sanagddag. Zaluuchuud n ch xugdhchuule xundeldgui, toodgui. Olon xugshchuuliig xamruulaxiin tuld turuus niigmiin daatgalaas tal xuviig n garguulax gedeg sanaa chin zuv bn. Daanch ene bol ix tom lobby orj bj l shiidegdex asuudal bx. Eruul mendiin daatgaliin darga n uuriin xuviin amraltandaa xungulult avaad xugshchuuliig amraadag gej duulsiim bn.

Иргэн (112.72.*.*)
2018-10-19 22:03:39
Сайхан зүйл хийжээ. Цааш нь хөгжүүлээд явбал их ирээдүйтэй зүйл байна. "АМЖИЛТ"

Иргэн (112.72.*.*)
2018-10-19 22:03:38
Сайхан зүйл хийжээ. Цааш нь хөгжүүлээд явбал их ирээдүйтэй зүйл байна. "АМЖИЛТ"

Иргэн (112.72.*.*)
2018-10-19 22:03:25
Сайхан зүйл хийжээ. Цааш нь хөгжүүлээд явбал их ирээдүйтэй зүйл байна. "АМЖИЛТ"

Зочин (64.119.*.*)
2018-10-19 20:05:55
Арай үнэтэй байна. Гэхдээ ийм газар байгаа санаа нь маш зөв. Илүү олон ахмадууд хамруулах боломжоор хангаж, төлбөр мөнгийг нь уян хатан болгох нь чухал байна. ямар ч байсан маш зөв ажил болж.

Зочин (139.5.*.*)
2018-10-19 18:20:38
Uneheer zuv zuil hiijee bayarlalaa. Uls demjeed 70 huviig ni gargachihval zugeersen.

ok (64.119.*.*)
2018-10-19 16:03:53
за монголд бол яг үнэндээ ахмадууд үнэхээр хэцүү шдээ, ихэнх нь л хөл гар муутай гараад агаар салхинд гаргах гэхээр цахилгаан шатнаас нь авахуулаад асуудалтай, хаалганууд нь дандаа довжоотой нээрэээ үнэн хэцүү шдээ, авж байгаа тэтгэвэр гэж үнэн ор төдий, хүн хөгширхөөр ихэвчлэн мөнгө төгрөгөө хувцас хунар гэхээсээ илүү эм тарианд маш их мөнгө зардаг, барууны хөгжилтэй оронд иймэрхүү газарт хөгшчүүл нь үнэхээр очих дургуй шдээ, ганцаараа ч гэсэн гэртээ байж байгаад үхнэ гэдэг шдээ, тэгээд одоо үр хүүхэд муутай харах хандах хүнгүй, өөрсдөө хоол хийж чадахаа байсан хүмүүс л асрамжийн газар очдог шдээ, ихэвчлэн барууны улсууд зам харгуй сайтай болохоор хөгшчүүл нь гадаа их гарч ,өөрсдөө дугуй унана, өдрийн хоолоо сайхан хүмүүс харсан шигээ л зүгэээр хөгшин гэж биш нийгэмтэй гадуур хоолно шдээ,

Зочин (43.242.*.*)
2018-10-19 13:29:43
Энд шүүмжлэх юм огт байхгүй. Сайхан ажил эхлүүлжээ. Амжилт хүсье.

Малчин (202.21.*.*)
2018-10-19 13:25:11
Болж байна, гэртээ ганцаардаж гиюүрч суухын оронд. Ер нь Монголчууд бид хэвтэрт ортлоо, зөнөтлөө урт насалж хэрэггүй гэдгийг л төрийн бодлого болгомоор байна. Энэ байгууллагын алсын хараа зөв байна. Дундаж наслалт нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч түүнийг дагаад өөрийн мэдэлгүй, хэвтэрт амьтай төдий хүмүүсийн тоо ч нэмэгддэгийг бид Японы жишээнээс бэлхнээ харж болно.

Зочин (223.10.*.*)
2018-10-19 12:57:41
zugeer l yum bna daa. eej aaviigaa harah zav bhgui, gadagshaa ajlaar yavdag humuus bol tend ogchihvol setgel amar yum bna

zochin (202.179.*.*)
2018-10-19 12:51:04
Хүмүүсийн сэтгэгдэл, ярилцлагыг үзээд санаа нь зөв ч, төлбөрийг гайхлаа. Манай ахмадууд ихэнх нь сард 250000 төгрөгний тэтгэвэр авдаг. Өөрийнхөө мэдлээр ойр зуурын зүйлд зарцуулдаг хэдэн төгрөгөө өгөөд өдөрт 1500 төг/ний хоол идээд, хөзөр тоглоод орой гэртээ ирж хонох юм байна. 1500 төгрөгт ямар хоол байх вэ? 2 ширхэг бууз, эсвэл хачиртай 1 ширхэг хуушуур, эсвэл ногооны салат, 1 аяга цайны үнэ хүрэх болов уу? Орой гэртээ хариад унтах байхдаа. Тэр элитүүдийн өндөр настанд зориулагдсан гэдэг нь онож байх шиг.

Зочин (43.228.*.*)
2018-10-19 12:00:30
сайхан ажил болжээ. ажилд нь амжилт хүсье. зарим нэг ашиг ярьсан хүмүүст хандаж хэлэхэд хотын төвд байрны түрээс хэд байдгийг эхлээд судлаад дараа нь хүний өмнөөс ашгийг нь бодоод үзээрэй гэж зөвлөе. Хуруу нэмэхгүй байж хошуу нэмэхгүй байвал зүгээр юм гэж бодлоо. Маш сайхан ажил эхлүүлсэн хамт олонд нь ажлын амжилт хүсье

Uugii (182.160.*.*)
2018-10-19 11:36:57
Udriin ymar unetei be

Зочин (202.179.*.*)
2018-10-19 11:34:34
Saihan sanaa bn. Ahmad buurluudad uneheer heregtei uilchilgee shuu. Ajild ni ondor amjilt hvse ulam orgojih boltugai

зочин (66.181.*.*)
2018-10-19 11:09:30
Хэнбугайн ч гэсэн энэ насыг дайрч өнгөр ч гарна.төр улс ахмад настанаа бодит зүйлээр дэмжиж тусалж баймаар юм.ахмад настны хуулинд тунхаглалын чанартай хэдэн үг үсэг бгаа болохоос бодит хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ дэмжлэг алга даа.тэтгэвэр тэтгэмжээс эхлээд хамгийн бага тэтгэвэр тэтгэмж авч өөртөн элбэг дэлбэг хүрэлцэхгүй эм байр хоолны мөнгө өгөөд 15 хоног хагас өлсгөлөн байдалтай явж бгаа ахмадууд олон бгаа шүү.

зочин (66.181.*.*)
2018-10-19 11:09:20
Хэнбугайн ч гэсэн энэ насыг дайрч өнгөр ч гарна.төр улс ахмад настанаа бодит зүйлээр дэмжиж тусалж баймаар юм.ахмад настны хуулинд тунхаглалын чанартай хэдэн үг үсэг бгаа болохоос бодит хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ дэмжлэг алга даа.тэтгэвэр тэтгэмжээс эхлээд хамгийн бага тэтгэвэр тэтгэмж авч өөртөн элбэг дэлбэг хүрэлцэхгүй эм байр хоолны мөнгө өгөөд 15 хоног хагас өлсгөлөн байдалтай явж бгаа ахмадууд олон бгаа шүү.

зочин (66.181.*.*)
2018-10-19 11:09:06
Хэнбугайн ч гэсэн энэ насыг дайрч өнгөр ч гарна.төр улс ахмад настанаа бодит зүйлээр дэмжиж тусалж баймаар юм.ахмад настны хуулинд тунхаглалын чанартай хэдэн үг үсэг бгаа болохоос бодит хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ дэмжлэг алга даа.тэтгэвэр тэтгэмжээс эхлээд хамгийн бага тэтгэвэр тэтгэмж авч өөртөн элбэг дэлбэг хүрэлцэхгүй эм байр хоолны мөнгө өгөөд 15 хоног хагас өлсгөлөн байдалтай явж бгаа ахмадууд олон бгаа шүү.

зочин (66.181.*.*)
2018-10-19 11:08:16
Хэнбугайн ч гэсэн энэ насыг дайрч өнгөр ч гарна.төр улс ахмад настанаа бодит зүйлээр дэмжиж тусалж баймаар юм.ахмад настны хуулинд тунхаглалын чанартай хэдэн үг үсэг бгаа болохоос бодит хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ дэмжлэг алга даа.тэтгэвэр тэтгэмжээс эхлээд хамгийн бага тэтгэвэр тэтгэмж авч өөртөн элбэг дэлбэг хүрэлцэхгүй эм байр хоолны мөнгө өгөөд 15 хоног хагас өлсгөлөн байдалтай явж бгаа ахмадууд олон бгаа шүү.

Зочмн (150.129.*.*)
2018-10-19 11:00:03
Зөв ажил эхэлжээ. Цаашид төлбөрийн 50 хувийг Эрүүл мэндийн даатгалаас авдаг болгоод, Төвөө шинээр нэмж олшруулбал ахмадуудад жинхэнэ хүрсэн ажил болно доо. Одоо Ахмадын өдөр гэж жилд нэг удаа хоол идүүлэхээс өөр юм алга байна шүү дээ.

Зочин (103.212.*.*)
2018-10-19 10:56:34
Sain baina. Ulam olon heregtei

зочин (202.179.*.*)
2018-10-19 10:34:01
наад үнэ нь хэтэрхий өндөр байнаа тэтгэвэр бага өндөр настнууд явах боломжгүй юм байна.элитүүдийн өндөр наснууд явах боломжтой юм шиг байна.Улсын байгуулага байвал зүгээр байхаа.Тэтгэвэр бага авдаг өндөр настнуудаа харж үзэх шаардлагатай байнаа

Зочин (202.126.*.*)
2018-10-19 10:21:52
Хотын төвд биш Үндэсний парк хавьд байвал зохимжтой.

Зочин (183.177.*.*)
2018-10-19 10:10:30
Эрүүл мэндийн даатгалаас 50 хувь хөнгөлдөг болговол зүгээр юм байна. амралт сувилалд явдахгүй хүмүүы байдагш дээ

Оожоо (103.229.*.*)
2018-10-19 10:09:40
Төрөөс төлбөрийн талаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бна да Өндөр нас насалталаа эрүүл мэндийн сангаас хөнгөлөлт тэр болгон эдлэж чадаагүй ахмад олон байдаг тэгвэл ийм төвөд энэ сангаас хөрөнгө төсөв хувиарлсанч болох юм ЭМ-ийн даатгалын сан чинь арилжааний банкинд байршаад түүнийг нь төр татаж аваад, арилжааний банк зээлээр тарааж ашиг олоод хүү нь өсөөд байдаг юм шиг ойлголт нийгэмд байдаг шүү дээ Олон жил төлсөн ЭМД сангаасаа эдгээр ахмадууд хүртвэл зүгээр бишүү

зочин (202.5.*.*)
2018-10-19 10:05:37
зөнөг залгасан хүмүүс л ийм газар очиж үхнэ шд.

иргэн (103.14.*.*)
2018-10-19 10:02:49
Сайхан ажил хийжээ. Улам өргөжүүлээд дүүрэг бүрт байвал их зүгээр юмаа.Энэ сайхан ажил улам дэлгэрэх болтугай.

Зочин (61.21.*.*)
2018-10-19 09:53:48
Tiim shu uursduu yum hiihgui baij bolno harin hiij baigaa negnee demjij baiyaa tsoohon heden mongolchuud minee. Barag hudlaa helsen hundee huuhdiin tsetserlegees ch hyamd yum bishu kk

Зочин (61.21.*.*)
2018-10-19 09:50:19
Utsaar utasdaj asuulaa 77112246 s. Udriin hooltoi ni sariin 200’000tugrug harin udriin hoolgui ni sariin 160’000tug yum bna. Tegeheer sarin hoolnii mungu ni 40’000tug n zoruutei geheer 1 udriin hoolnii mungu ni 1500-2000tug bolj bna. Ih zugeer sanagdlaa. Aav eejiigee yavulnaa. Medeelel ugsund bayrlalaa.

Зочин (202.9.*.*)
2018-10-19 09:44:39
Хүүхэд насанд хүргээд байхдаа ч яахав дээ. Сурвалжлагчаа гэж. . .

Inami Medical Mongol (103.57.*.*)
2018-10-19 09:44:12
Manai companiin hiij bui uil ajillagaa ta buhend taalagdsand bid ikh taatai bn aaa. Deer bichsen unuud ni bugd 1 saraar tulugddug une yum shuu. Manai hayag bagshiin deed UBH center 14 davhar 1403 toot. Holbogdoh utas 77112246. 96062246

zochin (103.57.*.*)
2018-10-19 09:43:15
Unegui ym baihgui capitalist niigemd

Зочин (119.40.*.*)
2018-10-19 09:35:14
Байгууллагын зардал гж бншт.Юү ч хийгээгүй бж олон юм шүүмжлэх юм.

111111 (103.9.*.*)
2018-10-19 09:21:10
САЙХАН ЗҮЙЛ ХИЙЖЭЭ ГЭХДЭЭ НЭРШИЛИЙГ НЬ СОЛИОД АХМАДУУДЫН АЛЖААЛ ТАЙЛАХ ГАЗАР ГЭДЭГ Ч ЮМ УУ ОНОВЧТОЙ НЭРШИЛТЭЙ БАЙХ НЬ ЗОХИМЖТОЙ БАЙХАА ХӨ

111111 (103.9.*.*)
2018-10-19 09:21:09
САЙХАН ЗҮЙЛ ХИЙЖЭЭ ГЭХДЭЭ НЭРШИЛИЙГ НЬ СОЛИОД АХМАДУУДЫН АЛЖААЛ ТАЙЛАХ ГАЗАР ГЭДЭГ Ч ЮМ УУ ОНОВЧТОЙ НЭРШИЛТЭЙ БАЙХ НЬ ЗОХИМЖТОЙ БАЙХАА ХӨ

Зочин (66.181.*.*)
2018-10-19 09:20:35
ийм газар олон байгаасай. төрөөс дэмжээд орон нутгуудад ч гэсэн байгуулбал зүгээр юм.

Зочин (103.9.*.*)
2018-10-19 09:19:44
САЙХАН ЗҮЙЛ ХИЙЖЭЭ. ГЭХДЭЭ АХМАДЫН ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ГЭДЭГ НЭРШИЛИЙГ НЬ НЭГ СОЛИОД АХМАДЫН АЛЖААЛ ТАЙЛАХ ГАЗАР Ч ГЭХ ЮМУУ НЭРИЙГ НЬ ОНОВЧОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙНА

Зочин (103.10.*.*)
2018-10-19 09:15:03
Neg hugshin udurt 40.0 tug-n hool iddeg gej oilgolo. 5-6 hugshni udrin hool hiih bolod une n 200-240.0 baimargui uym ashig bol bnada. Bas l hudal yarij bna.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:59:29 - Нийслэл
Даунтай залуус иргэний андгай өргөх ёслолд анх удаа оролцоно
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ