Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана

Түгээх    
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент

-НАДАД ГУРВАН ЯНЗЫН ДУУГАРАЛТТАЙ ХАЙРУУЛЫН ТАВАГ ХЭРЭГТЭЙ БАЙСАН УЧРААС ОЛОХЫН ТУЛД ОЛОН ХАЙРУУЛЫН ТАВАГ ЦОХИЖ ҮЗСЭН-

“Авьяаслаг Монголчууд 2018” шоуны оролцогч, хөтлөгч Мандуулын “Алтан баззер”-ын эзэн Б.Дуулалтай ярилцлаа.

-Юуны өмнө “Авьяаслаг Монголчууд” шоуны эхний шатанд “Алтан баззер”-ын эзэн болсон баяр хүргэе. “Алтан баззер”-ын эзэн болно гэж төсөөлж байв уу. Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Маш их баярлалаа. “Алтан баззер” авна гэж ерөөсөө төсөөлөөгүй. Маш гэнэтийн зүйл болсон, надад үнэхээр их сайхан байсан. Хөтлөгч Мандуул ахыг өөрт байсан “Алтан баззер”-аа надад зориулж дарсанд нь үнэхээр их баяртай байгаа. Тухайн үед мэдэрсэн мэдрэмжийг яг юу гэж тодорхойлж хэлэхээ мэдэхгүй байна. Нэг тийм өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай мэдрэмж надад төрсөн.

-Хүн бүрийн мэддэг ахуйн хэрэглээнд ашигладаг энгийн материалуудаар хөгжим тоглох санаагаа хаанаас хэрхэн олж байсан бэ?

-Анх 9, 10-р ангид байхдаа интернэтээр нэгэн бичлэг үзэж байсан юм. Тэндээс өөрт байгаа зүйлүүдийг нийлүүлж хөгжим тоглож болох юм байна гэдэг санаа төрсөн. Гэхдээ тэр санаагаа хожим “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа тоглоно гэж бодоогүй явсан.  

-Нэгдүгээр шатанд толилуулсан хөгжмийн найруулгыг өөрөө хийсэн үү. Санасан хэмжээндээ тултал үзүүлбэрээ үзүүлж чадав уу?

-Дажгүй шүү, бага зэргийн алдааг эс тооцвол боломжийн өнгөрсөн. Үзүүлбэрийнхээ найруулгыг би өөрөө хийсэн.

-Эмээгээсээ хайруулын тавгийг нь юу гэж хэлээд авсан бэ. Тайзан дээр хөгжим тоглоно гэхээр гайхсан уу, эсвэл мэдэж байсан болохоороо дэмжээд өгөөд явуулсан уу?

-Хөгжмийн зэмсэг болгон ашиглаж тоглосон хэрэгсэл, хайруулын таваг эд зүйл бүхэн өөр өөр өнгө дуугаралтуудтай. Хайруулын таваг бол тэр бүх дугаралтын л нэг хэсэг нь. Надад гурван янзын хөгтэй хайруулын таваг хэрэгтэй байсан. Энэ хугацаанд олон хайруулын таваг цохиж үзсэн. Манай гэрт хоёр хайруулын таваг байсны нэг нь яг тохирсон, нөгөөг нь эмээгээсээ, гурав дахийг нь худалдаж авсан даа. Эмээгийн хувьд дургүйцээгүй. Хайруулын тавгаа хэрэглүүлээч гэсэн чинь “Тэг, тэг миний хүү” гээд л зөвшөөрсөн.

-Бэлтгэлээ хэр удаан хийсэн бэ? Зөвхөн “Авьяаслаг Монголчууд” шоунд зориулж энэ үзүүлбэрийг бэлдсэн үү?

-Үзүүлбэрийн санаа, найруулга зэргээ эртнээс бодож бэлтгэсэн. Яг энэхүү үзүүлбэрийнхээ бэлтгэлийг хоёр сар гаруй хугацаанд хийсэн. Эхний нэг сар хөгжим болгон ашиглах материал цуглуулж, хоёр дахь сар нь бэлтгэлээ хийж тоглосон. “Авьяаслаг Монголчууд” шоунд зориулж бүх зүйлээ бэлдсэн шүү.

-Тус шоунд орсон гол зорилгоо тодорхойлбол?

-Өмнө нь би 2016 онд энэхүү шоунд ороод хасагдаж байлаа. Тухайн үед энэ тэмцээн дахиад зохион байгуулагдахад нь заавал оролцож, дахиж өрсөлдөнө гэсэн зорилго тавьсан. Яагаад гэвэл хасагдсаныхаа дараа би их зүйл бодсон. Дахиж хөгжиж, суралцах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон юм. Хүмүүст үзүүлбэрээ ойлгуулж хэрхэн хүргэх тал дээр маш их ажилласан. Би бүр гадаад руу явж сургуульд суралцахаар төлөвлөсөн байсан ч түүнийгээ хойшлуулаад, бүх зүйлээ шоундаа зориулсан.

-ХҮҮХЭД БАЙХДАА Л БӨМБӨРИЙН ЦОХИУРААР ЧУЛУУ, ЭЛС ЗЭРГИЙГ ЦОХИЖ
ТҮҮНЭЭС ГАРАХ АЯ АЯЛГУУГ ИХ Л СОНИРХДОГ БАЙЛАА-

-Та мэргэжлийн уран бүтээлч үү?

-Би одоо 23 настай. Хөгжим бүжгийн коллеж буюу “Монгол улсын Консерватори”-д 2007 онд элсэж, 2017 оны зургадугаар сард төгссөн. Сонгодог цохиур хөгжмийн мэргэжилтэй. Одоогоор СУИС-ийн харъяа “Бадмаараг” сургуульд ажилладаг. 2017 оноос Улаанбаатар чуулгад ажиллаж эхэлсэн. Хоёр газар зэрэг ажилладаг. Цаашид шоундаа сайн оролцож, мэргэжлээ дээшлүүлж суралцах төлөвлөгөө, зорилго өөртөө тавиад байна.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Багадаа сахилгагүй, их дэггүй хүүхэд байсан. Одоо санаж байгаагаар долоо хоногт заавал нэг удаа захиралд дуудагддаг байсан шүү.  

-Таны аав, ээжийн талаас урлагийн хүн байв уу?

-Манай гэрийнхэн дунд урлагийн хүн байхгүй.  

-Цаашид урлагаар явах уу, магадгүй ямар нэгэн хамтлагийн хөгжимчин болох бодол бий юу. Урлагийн ямар төрөлд илүү сонирхолтой вэ?

-Мэдээж цаашид урлагаар явна, үүнийгээ хэзээ ч орхихгүй ээ. Би алхам тутам амьдралаас, хүмүүсээс, нийгмээс ямар нэг байдлаар заавал суралцаж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй гэж боддог. Тийм учраас сурахаа хэзээ ч зогсоохгүй. Дараа нь бизнесийн чиглэлээр суралцах бодолтой байгаа.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би хүүхэд байхаасаа эхлээд л бөмбрийн цохиур барьж, төмөр, чулуу, элс гэх мэт зүйлсийг цохиж, түүнээс гарах ая аялгууг их сонирхдог байлаа. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлж хөгжмөө байнга тоглодог. Энэ зүйлд зүрх сэтгэлээ зориулсан гэж хэлж болно доо (инээв.сурв). Мөн чөлөөт цагаараа спорт, дугуй, фитнессээр хичээллэдэг.

-Дуу хөгжим гэж таныхаар юу вэ?

-Дуу хөгжим бол хамгийн чухал зүйл. Миний хувьд “хоол”-той адилхан хэрэгцээтэй зүйлийн нэг гэж хэлж болно шүү (инээв.сурв). Ер нь хүн нэг сар ямар ч дуу сонсохгүй бол амьдрал уйтгартай, муухай шүү дээ. Дуу хөгжмөөс амьдралын эрч хүч, энерги авдаг даа.

-Та дараагийн шатныхаа үзүүлбэрийг төлөвлөсөн үү. Бэлтгэлдээ орсон уу?

-Тийм ээ, дараагийн үзүүлбэрийн бэлтгэлдээ эхний шатны шалгаруулалтад орсон өдрийн оройноос эхлээд шууд орсон. Өөрөө шинээр бүх хөгжмийн зэмсгээ хийж байгаа түүн дээрээ өвөрмөц дуугаралтууд гаргахын тулд хөглөх гэх мэт нарийн ажлууд их бий.

-Таньд тус шоунд түрүүлэх боломж хэр их байгаа бол?

-Шоунд ялах эсэхийг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч өөрийн чадах чинээгээрээ  хичээх болно. Шоунд түрүүлэх боломж, шилдэг 32 оролцогчийн тоонд багтах боломж бүх оролцогч бүгдэд нээлттэй гэж бодож байна.  

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Төгсгөлд нь хэлэхэд бусад бүх оролцогчиддоо бүгдэд нь амжилт хүсье гэж хэлмээр байна. 

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

зочин (203.217.*.*)
2018-10-23 15:38:16
Мундаг байсан. Чи бол зөвхөн хөгжимчин ч биш бас шинэ зүйл сэдэгч, зохион бүтээгч, бүтээлээ амьдралд нэвтрүүлэгч. Чамд зөвхөн хөгжмийнхөөр тогтохгүй бүх талын авьяас байна. Шоуны нэрэнд яг тохирч байна. Өөрийнхөөрөө бүтээж туурвивал чи түрүүлнээ,амжилт хүсье!

Зочин (64.119.*.*)
2018-10-22 23:01:45
chihend chiirtei bsan, oor zuil hii ene ter geed bga humuus oorsdoo her ih zuil hiij buteesen bdag yum bol do. ene zaluu yamartai ch demii selguutsej hunii hiisniig goochildog hun bish gej bodoj bna.hiij buteeh gej oroldoj,hodolmorloj bga ni mundag bish gej u

zochuin (43.243.*.*)
2018-10-22 15:44:11
Goy aytai bolgo.Zugeer ddugarsanaas

бб (103.229.*.*)
2018-10-21 18:40:47
HENCH TOGLONO SHVV DEE

Zochin (202.9.*.*)
2018-10-21 17:42:59
Uchirgui mundag aviyas bishee. Enkhnii temtseen deer bas baakhan khuukhduud ingej baigaad turuulsen. Odoo uur zuil khiikh kheregtei.

Зочин (202.9.*.*)
2018-10-21 07:55:15
ТОМООС ТОМ АМЖИЛТ ХҮСЭЕ !!!!!!!

bilgee (73.95.*.*)
2018-10-21 07:41:37
ene bol Buteelch ayas gedgiimaa altan bazer tegelgui yax ve yaltch ugui ene taiznii ezen bolson durmiin daguu altan bazer kkk

Зочин (103.57.*.*)
2018-10-20 23:54:51
agui dotor tsomog

Зочин (176.179.*.*)
2018-10-20 21:04:28
Minii bodloor zugeer biburuu terj yag tern shigee toglovol goy yum shigee terteterengui bumbur baisaar baihad baihad hog tsugluulaad yavahgui ee

Зочин (66.181.*.*)
2018-10-20 21:00:37
Mundag bsan amjilt husey

Зочин (103.229.*.*)
2018-10-20 19:08:04
дандаа дэмий юмыг сайхан гэж болохгүй шт... чихэнд чииртэй бсан суваг сольсон

Зочин (103.57.*.*)
2018-10-20 18:58:50
uleever hogjimd tsetseg urgadag

Зочин (211.36.*.*)
2018-10-20 16:57:53
наадах чинь нээх явцгүй ээ.яс юмандээр хүүхэдүүд тоглонгоо ая оруучих байх...залуу насаа оор юманд зарцуулсан нь дээр гэж zahii ?

Зочин (211.36.*.*)
2018-10-20 16:57:53
наадах чинь нээх явцгүй ээ.яс юмандээр хүүхэдүүд тоглонгоо ая оруучих байх...залуу насаа оор юманд зарцуулсан нь дээр гэж zahii ?

Зочин (211.36.*.*)
2018-10-20 16:57:53
наадах чинь нээх явцгүй ээ.яс юмандээр хүүхэдүүд тоглонгоо ая оруучих байх...залуу насаа оор юманд зарцуулсан нь дээр гэж zahii ?

Zochin (103.26.*.*)
2018-10-20 16:08:41
Mash goy bailaa.Urlagiin hugtei ayalald ni amjilt Chi chadnaa

Зочин (203.91.*.*)
2018-10-20 15:33:09
shine ym hiihgui bol ugaasa gadaadaar duuren bdag ym hiisiishuu say chi

Зочин (202.179.*.*)
2018-10-20 12:49:11
эр хүн бж дэ эрхүн шигээ бай

unshigch (202.9.*.*)
2018-10-20 12:20:24
gaihaltai bsn shuu zaluu min amjilt husiii dee

цэцэг (66.181.*.*)
2018-10-20 11:43:51
ертөнцийн давтагдашгүй өөр ,өөр өнгийг мэдэрдэг, ховорхон мэдэрэмжтэй хүү юм багаасаа элс чулуу товшиж гарч байгаа аялгууг сонсдог байсан гэнэ .байгалд, амьдаралд давтагдашгүй нандин амьдаралын өнгө байдаг гэдэгийг энэ хүү аль хэдийнээ мэдэрчээ .уран бүтээлийн давтагдашгүй тансанг өнгө аясын сайханыг гаргаж хүмүүсийн сэтгэлийн сонорыг мялааж яваарай амьжилт хүсье .

Zochin (223.104.*.*)
2018-10-20 11:31:18
Amjilt husey!!! Ulam hicheegeerei. Ih hudulmurch zaluu sanagdsan

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна