ТАНИЛЦ: Ирэх өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв

Түгээх    
2018-10-22 14:05:23 - Байгаль Орчин

tsas

-11 ДҮГЭЭР САРД ЗАВХАН, АРХАНГАЙ, БУЛГАН, ТӨВ, ХӨВСГӨЛ, СЭЛЭНГЭ, ДОРНОДЫН НУТГААР ДУНДЖААС АХИУ ХУР ТУНАДАСТАЙ БАЙХ НЬ-

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ирэх гурван сарын цаг агаарын дундаж хэм, хур тунадасны мэдээллийг гаргажээ. 2018 оны 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх нь.

Хур тунадасын хувьд Завхан, Архангай, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. 11 дүгээр сард агаарын температурын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг.

Дунджаар Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог.

-12 САРД ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ГОВИЙН АЙМГУУД ДУНДЖААС 0.5-1 ГРАДУСААР ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

12 дугаар сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Баян-Өлгий, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд  хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа аж.

Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын зүүн хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-29 градус, Баян-Өлгий, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-16 градус хүйтэн байдаг. Увс, Завханы хойд, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 5-7мм, бусад нутгаар 1-4 мм цас ордог байна.

-НЭГДҮГЭЭР САРД УВС, СЭЛЭНГЭ, ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН, ХОВД, БАЯНХОНГОРЫН ЗҮҮН ХОЙД ХЭСГЭЭР 24-32 ГРАДУС ХҮЙТЭН БАЙДАГ-

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх нь.

Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Завхан, Дундговийн хойд, Хөвсгөлийн баруун, Өвөрхангай, Сүхбаатарын зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэр, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температурын Увс, Сэлэнгийн ихэнх нутаг, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Ховд, Баянхонгорын зүүн хойд хэсгээр 24-32 градус, Баян-Өлгий, Завханы өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы баруун хэсэг, Ховд, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар 18-23 градус, бусад нутгаар 11-17 градус хүйтэн байдаг. Увс, Булганы хойд, Ховдын өмнөд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд, Өмнөговийн баруун хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар 2-3мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (150.129.*.*)
2018-10-22 23:19:41
Цас л гэвэл барав хур тунадас гэчжээ ккк

Зочин (203.91.*.*)
2018-10-22 16:37:04
medej bn ugaasaa ovol bolhoor daardag gej

Asaa (202.126.*.*)
2018-10-22 14:44:08
Өдийд бичиж байгаа цаг агаарын мэдээнд хур, тунадас гэдэг үг байдаг л юм байх даа. Салбар бүр дампуурч байгаагийн жишээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо