ЧУУЛГАН: Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөллөө

Түгээх    
2018-11-06 11:28:21 - Улс төр

chuulgan

НЭМЭЛТ: 12:50 ЦАГТ

Ш.РАДНААСЭД: Б.БАТЗОРИГ САЙД САЙН АЖИЛЛАСАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Энэ үеэр

Ш.РАДНААСЭД: -Засгийн газрын сангийн хуулиар 29 сан ажиллаж байна. Ажилласаар ирсэн сангуудаа бид эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкны зөрчлийн хэрэг хаачив. Н.Мөнхбат гэдэг залууг шоронд явуулчихаад бусад нь үлдчихлээ. АСЕМ-ийг хар. Зарим гишүүд намын даалгавартай гээд яриад байна. УИХ-ын гишүүдэд олон санал ирдэг. Надад ч ирсэн Б.Батзориг сайдад хэлсэн. Гэхдээ шаардлага хангаагүй учраас болоогүй. Яг өөрөө идэж уугаагүй мөртлөө ингээд хариуцлага хүлээдэг жишгээр бид алхаж байна.

Ер нь улс төр, бизнес хоёр холилдоод ирэхээр ийм зүйл рүү ордог. Б.Батзориг сайдын сайн талыг ярих хэрэгтэй. Манай аймгийн малчид өнгөрсөн хавар 1600 гаруй машин авлаа. Өр зээлнээсээ гарлаа. Тариаланчид ч ярьж байна. Бидэнд хамгийн ээлтэй сайд байлаа гэж. Тэгэхээр л бид тогтолцоогоо өөрчлөх ёстой байгаа юм.

УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад Б.Батзориг сайдыг албан үүргээс нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Ингэснээр ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзорийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.


 

chuulgan

НЭМЭЛТ: 12:20 ЦАГТ

Б.БАТЗОРИГ: МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭЭСЭЭ, ЭЭЖЭЭСЭЭ УУЧЛАЛ ХҮСЧ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх асуудлаар үргэлжилж байна.

Б.БАТЗОРИГ: -Би сайдаар нэг жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан. Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тариалан, мал аж ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байна. Энэ бүхинийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгол Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн.

Ж.МӨНХБАТ: -Би Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нарыг Монголын улс төрд хариуцлагаа хүлээж чаддаг жишгийг харуулсанд баярлаж байна. УИХ-ыг тараах асуудалд хөндөгдсөн цаг үе таарлаа. Ард түмэн өнөөдөр ямар их бухимдалтай байна. Үүн дээр наймын хувинтай ус хийгээд галыг унтраахгүй. Засгийн газар өөрсдөө санаачлага гаргаад, шалгаад ЖДҮ тойрсон асуудлыг гаргаад ирчихсэн юм шиг пиар явуулж байна. Зээлээ төлөөлд, уучлал гуйгаад ч ард түмэн хүлээж авахгүй байна. Ер нь фермийн аж ахуй эрхлэх гэж байгаа нэгэн энд суух хэрэг байхгүй.

У.ХҮРЭЛСҮХ: -Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байна. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийг сайжруулах, шударга ёс тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байна. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчилнэ. Энэ чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ.

Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриаад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд  ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй.

З.НАРАНТУЯА: -Ерөнхий сайд томилогдохдоо хуулийн дагуу ажиллана гэж амалсан. Та хуулийн дагуу ажиллаж чадаж байна уу. Ард түмэн аль хэдийнэ итгэлээ алдчихлаа. Ер нь танхимын гишүүдээ зангидаж чадах нь уу.

У.ХҮРЭЛСҮХ: Ерөнхий сайд шүдгүй арслан мэт байгаа. Бид Үндсэн хуулийн орчноо өөрчлөх хэрэгтэй. Хоёр нам одоо хамтарч  л ажиллах ёстой. Би ингэж уриалсаар ирсэн.


chuulgan

НЭМЭЛТ: 12:00 ЦАГТ

-ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ОРОЛЦОЖ БАЙНА-

Чуулганы нэгдсэн хуралдаан Б.Батзоригийг сайдаас чөлөөлөх асуудлаар үргэлжилж байна.

Л.БОЛД: -Засгийн газрын нэг сайдыг огцруулах асуудал ярьж байхад Ерөнхий сайд нь байхгүй байна гэж юу байх вэ. Үүнээс илүү чухал асуудал байдаг юм уу. Ард түмэн өнөөдрийн хуралдааныг нүдээ бүлтийтэл ширтэж суугаа. Шударга ёсыг ард түмэн нэхэж байна. Яагаад Ерөнхий сайд нь алга байгаа юм бэ. ЗГХЭГ-ын дарга нь ч алга. Шадар сайд танилцуулга уншихад байнгын хороон дээр үг хэлж, асулт асуух гишүүн байхгүй байна. Ингэж асуудалд хандаж болохгүй.

О.БААСАНХҮҮ: -Би МАН-ын дарга, Ерөнхий сайдаас л асуулт асуумаар байна. Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оруулж ирэх горимын санал гаргаж байна.

Ө.ЭНХТҮВШИН: -Би сая Ерөнхий сайдтай утсаар ярилаа. Чуулганы танхимд орж ирье гэнэ (Ингэснээр танхимд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орж ирсэн юм).

О.БААСАНХҮҮ: -За, хэцүүхэн асуулт асууна аа. Манай тойргийн нэг хөгшин зээл хүсээд л байсан юм. Журмаараа авахаар байтал чадаагүй. Гэтэл танай намын генсек хүртэл зээл авчихсан байх юм. Энэ намын зорилтот ажил байв уу. Танай намын гишүүд зээл авч болдог, ард түмэн авч болдоггүй юм уу. Яг хэний даалгавраар Б.Батзориг зээл олгосон юм бэ. Дараачийн сайдын асуудлаа та яаж шийдэх вэ? Б.Батзориг дураараа зээл олгочихсон гэж би бодохгүй байна.

У.ХҮРЭЛСҮХ: -Шатахуун болон ам.долларын ханш өсөөд байгаа нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна. Газрын тосны үйлдвэрээ барих чиглэлд Засгийн газар анхааран ажиллаж байна. Ингэж байж л бид үнээ тогтвортой барих юм билээ. Шатахууны үнийг барихын тулд ард түмнээ бид хуурахгүй. Цаасан мөнгө хэвлэхгүй. Газрын тосны үйлдвэр бариулахүй байх далдын хар хүч үйлчилж байна. Үүний эсрэг бид ажиллана. Урт хугацааны эдийн засгийн бодлогын үүднээс бид асуудалд хандах ёстой. Би ард түмэндээ үнэнээ л хэлнэ.

Зээл авсан нөхдүүд энд сууж байгаа. Ард түмнээсээ уучлал гуй. Зээлээ эргүүлэн төл гэж хэлсэн. Хууль бусаар зээл авсан эсэхийг би тогтоож чадахгүй.Хууль хяналтын байгууллага тогтооно. ЖДҮХС-гийн зээлд намын оролцоо, даалгавар байгаагүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


chuulgan

 О.БААСАНХҮҮ: У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ
АН-ЫН САНАЛЫГ ДЭМЖИНЭ

НЭМЭЛТ: 11:40 ЦАГТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Д.ЭРДЭНЭБАТ: -Манай намын бүлэг ажил хаялт зарласан хэдий ч өнөөдрөөс  хаялтаа зогсоож байна. Ер нь У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ асуудал дээр хариуцлага хүлээж танхимаараа огцрох хэрэгтэй. Засгийн газраас ирүүлсэн албан тоотод эрх мэдэл бүхий албан тушаалтан нарын өөрийн хамаарал бүхий компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх тухай асуудлыг хөнджээ.Асуудал эргэн төлүүлэхдээ биш. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагыг бид тавина. Засгийн газар хяналт тавиагүйгээрээ огцрох үндэслэл бүрэн байгаа. АН байр суурин дээрээ хэвээр байгаа. Өөрийн хамаарал бүхий компаниудад нэлээд хэдэн УИХ-ын гишүүд нэр холбогдсон. Эдгээр гишүүд хамгийн наад захын ёс зүйн хариуцлага хүлээж, баялаг бүтээгчдээсээ уучлал гуйх ёстой. 

О.БААСАНХҮҮ: -Сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ сайд чинь намын даалгавар биелүүлсэн хүн. Тиймээс  зээл авсан гишүүд нь ямар хариуцлага хүлээх юм. Танхимд ингээд инээгээд суугаад байх юм уу. Энэ чинь Засгийн газрын асуудал. Ерөнхий сайд нь ирээд, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Уг нь  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой. АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулъя гэлээ. Би энэ саналыг дэмжинэ. Хэдэн удаа сайдаа сугалж огцруулах юм. Бүтнээрээ огцрох хэрэгтэй. Зуун жилийн түүхтэй нам биз дээ. Сайн ажиллах Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Ийм хариуцлагагагүй Засгийн газраа огцруулахыг МАН ч бас дэмжих хэрэгтэй.

УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хэлэхдээ “Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо албан уулзалттай байгаа учраас хэлэлцэх асуудлаа үргэлжүүлье” гэв. Ингээд Засгийн газрыг саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин, байнгын хорооны саналыг Л.Элдэв-Очир гишүүн танилцуулав. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


ЭХЛЭЛ: 11:10 ЦАГТ

БАЙНГЫН ХОРОО: Б.БАТЗОРИГИЙГ ХХААХҮ-ИЙН САЙДААС 
ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Танилцуулгадаа,

-Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ,

-Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд  “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг дурдав. 

Мөн тэрээр “Б.Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын   Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан.

Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.  Иймд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan

chuulgan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 68

Хажидсүрэн (103.212.*.*)
2018-11-07 09:27:37
Гуйчлалт гуйхаас өмнө бодохгүй яасан юм бэ одоо ээжээрээ дэнчин тавьж байх шив дээ ээжээ хэлвэл өршөөнө гэж бодоод байгаам уу монголын ард түмэн тийм тэнэг хүмүүс биш шүү ан нам ардын нам нар одоо больцгоо хэзээ ч дахиж гаргүйгээр бүрэн мөсөн дуусаж байгаа гэдгээ урамсарлааоай

Зочин (91.141.*.*)
2018-11-06 22:58:43
Энэ Баасанхүүг шалгаач Бууны нохойг

Зочин (91.141.*.*)
2018-11-06 22:58:41
Энэ Баасанхүүг шалгаач Бууны нохойг

Зочин (91.141.*.*)
2018-11-06 22:58:39
Энэ Баасанхүүг шалгаач Бууны нохойг

Зочин (91.141.*.*)
2018-11-06 22:51:49
Энэ Ардчиллын хулгайч нарыг шалгаж мөнгийн улс аваач

Зочин (91.141.*.*)
2018-11-06 22:51:49
Энэ Ардчиллын хулгайч нарыг шалгаж мөнгийн улс аваач

Зүч (66.181.*.*)
2018-11-06 22:07:48
Ээжээ намайг хулгай хийсэнд уучлаарай гэж байгаа юм шиг сонсогдлоо муу бахар

Зочин (64.119.*.*)
2018-11-06 20:45:20
Ээжийгээ хавчуулаад жүжигчин чинь. Тэгээд хэоэнгүүд ард түмнийг уярна гэж бодоо юу.

АРД (202.9.*.*)
2018-11-06 20:00:53
ЭНЭ ХҮНИЙ АМНЫ ХИЙГЭЭР МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯАХ ВЭ ЗЭЭЛСЭН МӨНГИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ БУЦААЖ АВЧ УГААСАН МӨНГИЙГ НЬ ХУРААЖ ХУЛГАЙН ХЭРГИЙГ НЬ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Zochin (103.57.*.*)
2018-11-06 19:19:24
Saidin sentiigees buugaad ene hun ter bumtan hebeeree bna sh dee mongolin ard tumnees hulgai hiisen mungiig abch chadahgui yu mongold huuli gej baidag uu

Khh (66.181.*.*)
2018-11-06 19:15:24
Busad ni?

zochin (66.181.*.*)
2018-11-06 18:26:22
YAGAD NEG L SAID OGTSORCH BGA YUM VE MAN ICHEECHEE ERUNHII SAID HUREL SUKH ZAM TEEVRIIN SAID SODBAATAR IIGAA OGTSUULAACHEE BAS TERENTEIGEE NIILJ HULGAI HIIH NUU TA 2 NIILJ HULGAI HIIDEG SHUU

Зочин (182.160.*.*)
2018-11-06 17:33:47
ХҮРЭЛСҮХЭЭ ЮМАА ЗОРИГГТОЙ ХИЙ.БҮҮ НЯЛЦГАНА.МОНГОЛ ЧИНЬ БАЛАРЛАА.ИДЭЭ БЭЭР БОЛСОН НОВШНУУДААСАА САЛААЧ.

Зочин (202.179.*.*)
2018-11-06 16:59:24
ЖДҮХС,Асем-аас идэгчид,Оюу толгой г,м-ээс хөрөнгөжсөн гэх мэт асуудалд нотлогдсон бүх албан тушаалтнуудыг нэн дариу төлүүл,шүүхэд өг,ажлаас нь өнөө маргаашгүй гарга.Шудрага байдал тогтоох гэж үүнийг л хэлнэ.Ийм арчаагүйгээр хулгай луйвар хийсэн хүмүүсийнхээ хажууд өрөвдөж санаа алдаад байвал юу ч бүтэхгүй.

зочин (103.242.*.*)
2018-11-06 16:36:58
ЗГ ОГЦОР

z (202.126.*.*)
2018-11-06 16:36:24
Хулгааа хиисэн нэгиигэээ адилхан хулгаачууд нь ямар саын сайн хүн бэ ч гэхшиг хөрөнгиин хураагаад шоронд нь явуул

okej (64.119.*.*)
2018-11-06 16:06:29
энэ монголд нэг иимэрхүү янзаар бол бүгд ирээдүйд эмч , цагдаа, хуульч биш бүгд хулгайчид болох юм байналдээ, уучлалт гуйгаад л боллоо юу, хүүш хамаг хөрөнгийн хураа шоронд доод тал нь 10н жил суулга, үе удмаар н онигонд оруул ,ингэж л нийгмийг цэвэрлэхгүй бол , монгол улс хэзээ ч хөгжихгүй , яагаад гэвэл биеэ зовоохгүй, дээр нь ямар ч хариуцлага хүлээлэхгүй ийм янзаар байх юм бол өчнөөн жил сурч яадаг юм, би ч гэсэн хулгай хийгээд 5н жил сууж гарч ирчээд 5тэрбумтай болчимоор л байна шэдэ, тэртээ тэргүй 5н жил ажиллаад 5тэрбумыг олох уу хулгай хийсэн дээр байгаа биздээ, 5н жил суугаад л гарна биз, арай л тэнэг арай арчаагүй ял өгөөд байгаа юм бишүү, эхлээд өрөвддөг л байлаа, эргэн тойрны утаа, өчнөөн монгол залуучуудын ядуурал, солонгос америкт шал угааж байгаа монгол хүний ядарсан төрхийг харахаар бүүр дургуй хүрч хамгийн дээд ялын өгмөөр санагдаж байна энэ новшнуудад

ЗОЧИН (202.131.*.*)
2018-11-06 15:41:35
РАДНААСЭД ГЭЖ ЭНЭ ЧЯЦАГА ЮУ ГЭЖ ДОНГОСОНО ВЭ,ӨӨРӨӨ ИДЭЖ УУГААГҮЙ МӨРТЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ЖИШИГ ТОГТЛОО ГЭНЭ ҮҮ,ИДЭЖ УУСНЫГ НЬ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ ГЭЖ ЗӨТГӨЖ БЙНА,ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ ИДЭЭД УУЧИХСАН БАЙНА Ш ДЭЭ,ЭНЭ ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨХИЙГ ХАРУУЛЛАА ГЭНЭЭ, ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ТОГТОЛЦООТОЙ ЯМАРЧ ХАМААГҮЙ ЮМ БИШҮҮ, ИЙМ УСАН ТЭНЭГ МАЛНУУД БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧИХААД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДАРЛААД СУУЖ БАЙХ ГЭЖ,ЭНЭ МЭТ ХОГИЙН ШААРУУДЫГ ДАХИН ТӨРД,ТӨСӨВТ БҮҮ ОЙРТУУЛ,СЭТГЭЛ ГУТАРЛАА, ЕС НЬ УУЧЛАЛТ ГУЙГААД ЗЭЭЛЭЭ ТӨЛЧИХВӨЛ 2020 ОНД ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ДАХИАД ТӨРД ШУРГУУЛАХ НЬ БАЙНА Ш ДЭЭ,ХЭЛЭХ ҮГ АЛГАА.

ЗОЧИН (202.131.*.*)
2018-11-06 15:36:37
РАДНААСЭД ГЭЖ ЭНЭ ЧЯЦАГА ЮУ ГЭЖ ДОНГОСОНО ВЭ,ӨӨРӨӨ ИДЭЖ УУГААГҮЙ МӨРТЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ЖИШИГ ТОГТЛОО ГЭНЭ ҮҮ,ИДЭЖ УУСНЫГ НЬ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ ГЭЖ ЗӨТГӨЖ БЙНА,ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ ИДЭЭД УУЧИХСАН БАЙНА Ш ДЭЭ,ЭНЭ ТОГТОЛЦООГОО ӨӨРЧЛӨХИЙГ ХАРУУЛЛАА ГЭНЭЭ, ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ТОГТОЛЦООТОЙ ЯМАРЧ ХАМААГҮЙ ЮМ БИШҮҮ, ИЙМ УСАН ТЭНЭГ МАЛНУУД БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧИХААД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДАРЛААД СУУЖ БАЙХ ГЭЖ,ЭНЭ МЭТ ХОГИЙН ШААРУУДЫГ ДАХИН ТӨРД,ТӨСӨВТ БҮҮ ОЙРТУУЛ,СЭТГЭЛ ГУТАРЛАА, ЕС НЬ УУЧЛАЛТ ГУЙГААД ЗЭЭЛЭЭ ТӨЛЧИХВӨЛ 2020 ОНД ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ДАХИАД ТӨРД ШУРГУУЛАХ НЬ БАЙНА Ш ДЭЭ,ХЭЛЭХ ҮГ АЛГАА.

Зочин (202.9.*.*)
2018-11-06 15:36:00
у.и.х. тарах ёстой. ард түмэн итгэл хүлээлгэсэн. ард түмний нүүр лүү чацгаа цацсан. дэндүү доромжлол. жижиг сангийн том луйварчидийн нүүр лүү цацсан чацгыг долоосоор суух гэж үү.

Зочин (103.229.*.*)
2018-11-06 15:02:50
ЖДҮ хам хэрэг ганц Батзориг үүрээд гарчлаа яг л Хадгаламжийн 14 тэрбумын Чимэдцэрэнгийн хэрэг шиг

зочин (64.119.*.*)
2018-11-06 15:00:02
раднаасэд ээ өөрөө идэж уугаагүй гэж юу ярина вэ .их хуралд гарахын тулд авгайдаа шилжүүлсэн компиандаа их хэмжээний зээл авч өгсөн юм бишүү говьалтайнхан таний зүтгэлээр биш өөрсөдийн хүчээр өдийзэрэгтэйяваа юм шү

Зочин (103.229.*.*)
2018-11-06 14:58:04
Монголд ДОХ орж ирсэн гэнэ лээ гэсэн чинь зсссс дээгүүрээ хуваагаад идчих нь биз гэсэн шог яриа яг л биеллээ оллоо.

Монгол (202.9.*.*)
2018-11-06 14:49:04
Хувийнхан барих гэхээр төрийнхөн оролцоод зогсоочихдог. Төрийн дэмжлэггүйгээр 2 жилийн дотор л хувийнхан дор нь барьчихна. Төрийн албан тушаалтнуудын сөрөг оролцоог л төр өөрөө зогсоож чадах хэрэгтэй байна.

zochin (103.9.*.*)
2018-11-06 14:44:33
govi altaichuudiig malaar duudaad bgaa ter mal uuruu neree bicheed hyatadaa heleech nutag us doromjilohgui shuu mal mini

Зочин (202.126.*.*)
2018-11-06 14:37:42
УИХ ГИШҮҮД ГЭЖ ХОШИН ШОГ БОЛСОН ГАРУУД БАЙХ ЮМАА БАТЗОРИГ САЙН САЙД БАРАГ ОГЦОРУУЛАХ БҮҮ ХЭЛ ЧИНГИСИЙН ОДОН ӨГЬЕ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ МУУ МАЛУУДЫГ ЯАЯ ДАА НООЛУУРЫН ҮНЭ ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААРАА ӨССӨН БОЛОХООС БАТЗОРИГООС БОЛЖ ӨССӨН ЮМ ЯРИАД ТЭНЭГТЭХ ЮМАА

Монгол (202.9.*.*)
2018-11-06 14:34:58
Газрын тос боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр одоохон барина гээд аль Очирбатын үед ярьж байсан. Дараахан нь шав тавьж л байсан. Олон жил өнгөрлөө. Шав тавьж л байх юм. Монгол хүн чадахааргүй тийм хүнд ажил бол биш. Хаана нь гацаад байдаг юм бэ. Хүн гацаагаад байвал шалгаад, солиод болохгүй бол байгууллагыг нь ч солих хэрэгтэй. Мэдэхгүй байж хүний үг сонсох дургүй, худлаа ярьдаг дарга, цэргүүдийг сольж, шалгаж байя. Энэ янзаараа 30 жилийн дараа үйлдвэргүй л байж байх нь. Харин Монгол улсын эдийн засаг бусдаас хараат байж аюулгүй байдал улам л дордох нь мэдээж.

Зочин (122.201.*.*)
2018-11-06 14:29:13
ГОВЬАЛТАЙН ЭРГҮҮ НАРЫГ МАЛЛАЖ ГАРСАН РАДНАА СЭДЭЭ, ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТОЛЦООГООР САЙД ДАРГА ГИШҮҮД ЯДУУСТ ЗОРИУЛСАН ЗЭЭЛ ЗАВ ГЭЖ ХУУЛЬЧЛААГҮЙЭЭ. БАС ТАЛЫН ЧИНЭЭ ЦАГААНЫГ АЛГЫН ЧИНЭЭ ХАР ХАРЛУУЛДАГ. ГЭМ ХИЙСЭН БОЛ ХИЧНЭЭН ГАВЪЯА ХААЦАЙЛАХГҮЙ ЭЭ БҮҮ ДОЬ ЦОХЬ

Зочин (139.5.*.*)
2018-11-06 14:23:22
60 тербум хөрөнгө оруулсан этгээдүүд ЖДҮ.с мөнгө авч байгаа юм биш үү. ЕС нь мэдээгүй танхимын үйлдэл гэж баймааргүй юм. Эрх мэдэлгүй, мэдрэмжгүй ч юм шиг танхимтай ЗГ.н суурь ганхаж бна да. Хяналт тавьж чадахгүй УИХ нь ч огцордоо. Овоо ажил хийсэн гээд л яриад байх юм. Албан тушаалд нь суугаад, эрх ямбыг нь эдлээд, цалинг нь авч байгаа юм чинь ажил хийх л ёстой шүү дээ.

Зочин (150.129.*.*)
2018-11-06 14:15:22
Энэ Раднаасэди гэж бас нэг мэдрэмжгуй цайчихсан новш яаж ингэж ярьж чадаж байна аа? Зугээр л ичиж зовох юмгуй доромжлох юмаа!

Nar (114.255.*.*)
2018-11-06 13:55:41
Myadagbadam gej jenkogiin bugs doloolgch bicheed bga um uu

Zorio (98.210.*.*)
2018-11-06 13:40:38
RADNAASED GEJ NYYR, HOSHNOGOO ULAATLAA SHAAH YUM.. Tolgon Kommunist, huuchin niigmiin idee beer bolson oi gutmaar zaluu yumaa..

Vandanov (202.21.*.*)
2018-11-06 13:27:59
2016 ond 15 say tugrugnii blok hiideg mashini zeel avah gsen bolovch hasagdsaar baigaad 5 sayg avsan. Odoo hurtel bolokoo sumandaa hiij baigaa getel turiin tomchuud uursduu terbum terbumaar ni avch baidag heleh ug alga daa

Зочин (66.181.*.*)
2018-11-06 13:14:52
АНам муу бснаасаа болж ард түмэнд дүнгээ тавиулсан, одоо Ардын намын тухай л ярих хэрэгтэй. Тэгээд ч аль эрт засаг авангуутаа АНамын булайг дэлгэж, хулгайчидыг барьж хорихгүй яасан юм, өөрсдийнх нь идсэн уусан, хуссан илрэнгүүт л АН луу эргэж ноцоод бх юм.

Сэтгүүлчээ, сэтгүүлчээ (202.126.*.*)
2018-11-06 13:11:49
Ж.Мөнхбат биш Н.Мөнхбатшүүдээ. Бас тарилан биш тариалан Бас АЛ АХАУЙ биш мал аж ахуй байлгүйдээ

Zochin (202.126.*.*)
2018-11-06 13:07:15
eruugin huulind uuchlal guina gesen yal shiitgel baihgui shd esvel shine zuil angi nemegdee yu

Zochin (202.126.*.*)
2018-11-06 13:07:15
eruugin huulind uuchlal guina gesen yal shiitgel baihgui shd esvel shine zuil angi nemegdee yu

Зочин (139.5.*.*)
2018-11-06 13:02:10
KHURELSUKH CHIN HARIN JINHENE DALII NUHUR UU UGUI YU

MGL (202.126.*.*)
2018-11-06 13:00:59
үХЭХ ХҮН ХАНЬСАГ ГЭЖБАЙДАГ ДАА,МАН-ЫНХАН БАРЬЦ АЛДАЖ АН-ЫНХЫ ТАЛААР ТАРХИ УГААСАН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ИХ ЦАЦУУЛЖ БАЙНА,МАН-ЫН ТЭР АРГЫГ АРД ТҮМЭН ЧИНЬ ОДОО ГАДАРЛАХТАЙГАА БОЛСОН,АН НАМЫГ ХИЧНЭЭН МУУЛААД АН НЬ АРАЙ ДЭЭР БАЙСАН БАЙНА ГЭДГИЙГ СОНГОГЧИД ГАДАРЛААД БАЙНА,

MGL (202.126.*.*)
2018-11-06 13:00:59
үХЭХ ХҮН ХАНЬСАГ ГЭЖБАЙДАГ ДАА,МАН-ЫНХАН БАРЬЦ АЛДАЖ АН-ЫНХЫ ТАЛААР ТАРХИ УГААСАН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ИХ ЦАЦУУЛЖ БАЙНА,МАН-ЫН ТЭР АРГЫГ АРД ТҮМЭН ЧИНЬ ОДОО ГАДАРЛАХТАЙГАА БОЛСОН,АН НАМЫГ ХИЧНЭЭН МУУЛААД АН НЬ АРАЙ ДЭЭР БАЙСАН БАЙНА ГЭДГИЙГ СОНГОГЧИД ГАДАРЛААД БАЙНА,

MGL (202.126.*.*)
2018-11-06 13:00:58
үХЭХ ХҮН ХАНЬСАГ ГЭЖБАЙДАГ ДАА,МАН-ЫНХАН БАРЬЦ АЛДАЖ АН-ЫНХЫ ТАЛААР ТАРХИ УГААСАН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ИХ ЦАЦУУЛЖ БАЙНА,МАН-ЫН ТЭР АРГЫГ АРД ТҮМЭН ЧИНЬ ОДОО ГАДАРЛАХТАЙГАА БОЛСОН,АН НАМЫГ ХИЧНЭЭН МУУЛААД АН НЬ АРАЙ ДЭЭР БАЙСАН БАЙНА ГЭДГИЙГ СОНГОГЧИД ГАДАРЛААД БАЙНА,

MGL (202.126.*.*)
2018-11-06 13:00:58
үХЭХ ХҮН ХАНЬСАГ ГЭЖБАЙДАГ ДАА,МАН-ЫНХАН БАРЬЦ АЛДАЖ АН-ЫНХЫ ТАЛААР ТАРХИ УГААСАН ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРААРАА ИХ ЦАЦУУЛЖ БАЙНА,МАН-ЫН ТЭР АРГЫГ АРД ТҮМЭН ЧИНЬ ОДОО ГАДАРЛАХТАЙГАА БОЛСОН,АН НАМЫГ ХИЧНЭЭН МУУЛААД АН НЬ АРАЙ ДЭЭР БАЙСАН БАЙНА ГЭДГИЙГ СОНГОГЧИД ГАДАРЛААД БАЙНА,

Зочин (202.9.*.*)
2018-11-06 13:00:47
60 сая доллор хөгжилийн банкнаас аваад буцааж төлөхгүй байгаа голомтийн Лу Болдыг яах вэ энд бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд байна

Анхаар (73.192.*.*)
2018-11-06 13:00:23
Танай сайт энэ мэдээгээ эхнээс нь эргээд нэг бүтэн уншаад үзээдхээч, арай ч дээ, уншигчдаа доромжлоод ч байх шиг. Мядагбадам гэгч нь чуулганы танхимаас гар утасаараа салаглаж эрээчээд байгаа юмуу хаашаа юм бэ

Зочин (203.217.*.*)
2018-11-06 13:00:06
АН ч тэр МАН ч тэр ард түмнээ бодохгүй үхтлээ идэж уусан. Одоо энэ 2-ыг сонголтгүй дээ

Зочин (150.129.*.*)
2018-11-06 12:59:41
Согтуу байхдаа сонгосон юм шиг битгий жужиглэцгээ. Шараа тайлаад дуугай сууж бай. Дараагын сонгуулиар тав арван цаасанд бялууралгуй, ухаантай байцгаа

Иргэн (203.217.*.*)
2018-11-06 12:58:09
Уучлалын тухай асуудал УИХ -ын гишүүдэд байж болохгүй ээ. Та нарын идсэн олон тэрбумын зээлээр хэдэн зуун жижиг үйлдвэр ажиллаж, хэдэн арван мянган хүн ажилтай болж амьдрал нь дээшлэх байсан.Монгол улс хөгжих байсан.Гэвч та нар тангарагаасаа няцаж новширсон. Одоо зүгээр л амьтны нүднээс далд орох хэрэгтэй.

Зочин (182.160.*.*)
2018-11-06 12:55:46
АН-ханы гэмт хулгайг сөхөж ярихаар АН-хан айн цочиж биесээ өмөөрөөд унах юм.

Ажиглагч (202.126.*.*)
2018-11-06 12:53:24
Ямар нэгэн юм хэмжээ нь хэтрэхээрээ задардаг бутардаг устдаг нурдаг жамтай. Улс төр нам дамжиж бизнес хийдэг, мөнгө угаадаг, шамшигдуулдаг нь дөнгөж энэ удаа биш. Бугшсаар байсаар бгаад хэмжээ нь хэтрээд одоо цаг дээр л илэрч бгаа нь энэ дээ. Өмнөх 4 жилд АН ын үед бүр хэтэрсэн дээ. Янз бүрийн фонд оор гаднаас оруулж ирсэн мөнгө ч ийш тийш мөн урссан даа.

Зочин (119.40.*.*)
2018-11-06 12:51:16
Одоо Амарбаясгаланг яах бол хуурамч баг өмссөн сүг байсан юм байналээ...

Зочин (66.181.*.*)
2018-11-06 12:49:08
Содбаатар огцрооч

irgen (43.250.*.*)
2018-11-06 12:48:10
Zsss zail shoron lu

Зочин (64.119.*.*)
2018-11-06 12:41:18
Uuchlalt guihda ami alba 2 iig hutgaad yahnevde, eejeese gerte ochood uuchlalt gui, turiin indriig holij hutgah muuhai, iim jijig zuiliin ch soyol bhgui yumda.

Зочин (183.177.*.*)
2018-11-06 12:38:57
ЖДҮ зээлтэй холбогдсон хэнийг ч УЛС ТӨРД орохыг зөвшөөрөхгүй, ард түмэн сонгохгүй

Zochin (64.119.*.*)
2018-11-06 12:36:14
Muu jujigchin. Munguu butsaaj tuluud yalaa edel! Barigdaagui bol daraachiin songuuliar bas az taarch gishuun bolood bas hulgailah bsn biz! Nam iim hog shavhruunuudaasaa salahgui bol hezee ch uudluhgui!!

Зочин (122.201.*.*)
2018-11-06 12:33:22
ЗЭЭЛ ТӨЛЛӨӨ Ч НЭР ДЭВШЭЭД ЯВАХГҮЙДЭЭ

Зочин (122.201.*.*)
2018-11-06 12:32:39
ЗЭЭЛ ТӨЛӨӨД УУЧЛАЛ ГУЙГААД ЗОГСОХГҮЙ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ЗЭЭЛ АВСАН САЙД ДАРГА ГМШҮҮД_

Зочин (124.158.*.*)
2018-11-06 12:30:35
Уучлал гуйлгаад болох юм арай л биш байлтай.Арай дэндүү ард түмэнээ доромжилж байгаа юм бишүү.Ямар их шунал вэ дээгүүрээ бага хүүтэй мөнгөө бүлэглэн авч идчихээд энэ их ядар ч яваа иргэдээ бодох сэтгэл байхгүй юм.Ял өгч шийтгэх хэрэгтэйшдээ.Дахиж хэзээч төрийн албанд томилохгүй болгоод хөрөнгийн хураавал таарна.

Зочин (122.201.*.*)
2018-11-06 12:30:02
зээл авсан гишүүд зээл авсан сайдын тухай асуудал хэлэлцэж шийдвэр гаргах уу таарч дээ

ЗОЧИН (202.131.*.*)
2018-11-06 12:17:28
БҮР 2 ЖИЛ ДАРААЛАН ТЭРБУМ ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН СОДБААТАРЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ЮМУУ,МАН-ЫН ГЕНСЕК БАС ЗЭЭЛ АВЧЭЭ, ЭНЭ НӨХДҮҮДЭЭ МАН ЯАХ ГЭЖ БАЙНА.

зочин (66.181.*.*)
2018-11-06 12:10:54
шийянгуугийн цодбаатарыг яах гэж байна. тэр бас огцорох ёстой төрийн мөнгө хууль бусаар авчаал төрийн сайд хийгээд байх уу

1234566 (49.0.*.*)
2018-11-06 12:09:52
Содбаатар эхнэртээ 2 тэрбум ыг аваад өгчихсөн байсан Түүнийг бас адилхан шийдэх хэрэгтэй ш тээ.

Бар (122.201.*.*)
2018-11-06 12:09:49
Батзоригоо авч үлдүүл ард түмэн босно араас нь Ардын нам хэзээ ч өндиихгүйгээр арчигдана

Ить (122.201.*.*)
2018-11-06 12:08:25
Хаянхярваа чинь даалгавар өгсөн гээд онгироод бнлээшд хэ хэ

эдийн засагч (182.160.*.*)
2018-11-06 12:06:39
ЗАМ ТЭЭВРИЙН САЙД АСАН БАТ-ЭРДЭНЭ ТУС ЯАМАНД ЗӨВЛӨХ ХИЙЖ БАЙГАА ГЭСЭН ҮҮ????ЯМАР ЗӨВЛӨЛГӨӨ ГӨЧ БАЙГАА ЮМ БОЛ. ЭНЭ ЁС СУРТАХУУНГҮЙ БАЙДЛАА УИХ, МАН ЗАСАХГҮЙ ЮМ БОЛОВ УУ?

зочин (202.55.*.*)
2018-11-06 12:01:50
АН бүүр аймаар их идсэнш дээ Түүнийгээ яах гэж байна вэ? Хэзээ нэг цагт баригдана даа баригдана.

Зочин (202.126.*.*)
2018-11-06 11:57:02
Я. Содбаатар яах вэ?

zochin (202.21.*.*)
2018-11-06 11:31:10
yugaa asuuhavdee hulgaichuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ