Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалахад 15.2 сая ам.доллар зарцуулна

Түгээх    
2018-11-06 15:14:18 - Эрүүл мэнд

utaaНҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх, хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна.

2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах ажээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг асуудал шийдэгдтэл хамгаалах шаардлага бий. Тиймээс хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүд өртөхийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэжээ.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх юм. Хөтөлбөрийг дээрх хоёр байгууллагаас гадна Их Британийн Ватерлогийн их сургууль, Азийн хөгжлийн банк, Нийслэлийн ЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Өвлийн улиралд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 өдрийн цагт 687 мкг/куб.метрт хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байгаа үзүүлэлт юм. Хүүхэд дөнгөж эхийн хэвлийд бий болсон мөчөөс агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртөж эхэлдэг.

Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь уушгины үрэвсэл болж буй юм. Судалгаагаар Улаанбаатар хотын төвд амьдарч буй хүүхдүүд хөдөө амьдарч буй хүүхдүүдээс уушгины хэвийн үйл ажиллагаа 40 хувиар сул гэж гарчээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (103.26.*.*)
2018-11-07 14:08:44
Яг яаж эх хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах гэж байгаа юм бэ? Жишээ нь гудамжинд яваа олон дотор эхчүүд ,0-5насны нялх үрсээ авч яваа хүмүүс байна.Эднийг бусад хүмүүсээс ялгаж агаарын бохирдлоос онцгой аргаар хамгаалах юм байна гэж ойлголоо бас тэгээд тэр нь юу байдаг юм бол гэдэг нь сонирхолтой байнаа . Тэрнээс биш гэрээсээ гарангуут түмэн ск зүүх болов уу? Тэгэхээр эх хүүхдүүдэд маск тарааж агах байх , агаар цэвэршүүлэгч хөнгөлөлттэй үнээр шахах , автобусны буудал үзвэр үйлчилгээний газруудад хүчилтөрөгчөөр амьсгалуулдаг бүхээгнүүдийг олноор байрлуулах байх ,хүний биенээс бахирдлыг үтэр түргэн гадагшлуулдаг шидэт бэлдмэлийг санал болгох байх өөр юу хийх бол энэ олон тэрбумаараа

зочин (66.181.*.*)
2018-11-07 12:34:56
Эх хүүхдийг агаарын бохирдлоос хамгаална гэж хэзээч бүтэхгүй үлгэр ярьж Дахиад л төслийн мөнгө идэх гэж шүлс нь гоожиж байгаа хулгайчууд Та нар хүүхэд эмэгтэйчүүдийг ялгаад шилэн саванд хийх гээ юу Агаарын бохирдлыг бууруулна гээд өчнөөн төчнөөн мөнгө идчихээд хэдэн жил яриад дээрдсэн юм юу байна Л.Гансүхээр туг тахиад дуусаа биз дээ Агаарын бохирдол чинь буурсан нь хаа байна Битгий худлаа хуцацгааж бай Бүгдийг нь шоронд хатаавал таарна

Zochin (183.177.*.*)
2018-11-07 09:16:53
Агаарын бохирдол дор хайж 10 жилдээ байх болно. харин урт хугацааны хот төлөвлөлт хийж яг хотыг бүслэн байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх, эсвэл дэд бүтэц татах хэрэгтэй. ер нь хэцүү байна даа бид бүгд л хордож байна. хот руу ирж байгаа нүүдлээ зохицуулахгүй бол зас таг, утаан даа шууд бөөлждөг болох байхаа

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:46:20
шөнө үүрээр эрүүл ахуйн шалгалт шалгалт хийж галд шатааж байгаа түлшинд анхаарал тавь тэр сайжруулсан утаагүй түлшээр эхний жил үнийг нь хямдруулан тараах хэрэгтэй утааны хор бууруулах шүүлтүүр дэлхийд байхгүй шүү дээ цаашдаа гэх хорооллоо нүлгэх л зөв БАян даваанб ар луу нүүлгэ налайх уб хотоо төмөр замаар иргэддээ үйлчил чадах уу Ардын намынханаа.ардчилсан намыхан аа энэ бол иргэдийн эрүүл мэнд хамгаалах эхний ээлжийн ажил

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:46:20
шөнө үүрээр эрүүл ахуйн шалгалт шалгалт хийж галд шатааж байгаа түлшинд анхаарал тавь тэр сайжруулсан утаагүй түлшээр эхний жил үнийг нь хямдруулан тараах хэрэгтэй утааны хор бууруулах шүүлтүүр дэлхийд байхгүй шүү дээ цаашдаа гэх хорооллоо нүлгэх л зөв БАян даваанб ар луу нүүлгэ налайх уб хотоо төмөр замаар иргэддээ үйлчил чадах уу Ардын намынханаа.ардчилсан намыхан аа энэ бол иргэдийн эрүүл мэнд хамгаалах эхний ээлжийн ажил

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:35:28
гэр хороолыг баян давааны ар луу яралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй монгол гэрт рeзин дугуй шатаахыг хатуу хоригло оройн цагаар гал

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:30:25
эх оронч гэж хоосон чээжээ дэлдэхээ зогсоо төсвийн мөнгөөр контор сахиж суухаа боль төсвийн мөнгөөр контор сахигчдыг иргэдийн дотроос ажил хэргийн болон мэдлэг ур чадварын аттeтатчлалыг нам эвсэлэлээс үл хамаарсан ахмад ажилтнуудаас бүрдсэн ард түмний шалган тодорхойлох грүпп гаргаж ажилуулая харин англи хэий мэдлэгийн шалгалт заавал оруулна эх орноо шударга хөгжүүльe

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:29:18
эх оронч гэж хоосон чээжээ дэлдэхээ зогсоо төсвийн мөнгөөр контор сахиж суухаа боль төсвийн мөнгөөр контор сахигчдыг иргэдийн дотроос ажил хэргийн болон мэдлэг ур чадварын аттeтатчлалыг нам эвсэлэлээс үл хамаарсан ахмад ажилтнуудаас бүрдсэн ард түмний шалган тодорхойлох грүпп гаргаж ажилуулая харин англи хэий мэдлэгийн шалгалт заавал оруулна эх орноо шударга хөгжүүльe

Зочин (202.126.*.*)
2018-11-06 18:16:18
Арпын намынхан жаахан ухаалаг сэргэлэн байддаар ажиллачээ харзансан.отсон.хүлээ сэн байдлаар улс орон урагш алхахгүй шүү дээ одоо нөгаө таван толгой.оюутолгой.эрдэ нэт толгой.бзгд ашиглаж эхэллээ мөнгө байна eшe юу хэрэгтэй болов оо одоо олсон оролгоороо зарлагаа нөх .гадаад руу мөнгө байршуулахаа зогсоо оффшороо зогсол доо эх орон ч гэж

иргэн (202.126.*.*)
2018-11-06 18:07:16
Энэ бол ажил хийсэн нэр хэмээсэн арга хэмжээ юмХотын гэр хорооллыг налайхын оросын нсэхийн орчимд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй Одоо налайх улаанбаатар хот орон сууцны барилгаар холёогдоод байгаа шүү дээ гэр хорооллыг баян давааны ар энгэрээр байршуулж орон сууц барих ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй ш дээ харин налайх уб хооронд төмөр зам сэогээн засварлаж воганоор үйлчилдэг байсныгаа сэргээх хэрэгтэй

Зочин (66.181.*.*)
2018-11-06 17:51:01
цавчина л биз

Zochin (37.48.*.*)
2018-11-06 17:04:25
shal demii mungu yrex l arga um bishuu. tertei tergui il baigaa agaariin boxirdliig arilgaxguigeer agaariin boxirdloos xamgaalax medleg zaavarlaga ugnu ch gex shig. etglee geed agaariin boxirdol arilchixuu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ