Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна гэв

Түгээх    
2018-11-06 15:51:48 - Эдийн засаг

szhӨнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд болон үйл ажиллагааны тоймыг танилцуулж, цаг үеийн зарим асуудлуудаар мэдээлэл хийлээ.

Тус хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун санхүүгийн салбарын тоймыг мэдээлэв. Хэвлэлийн бага хуралд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн болон Банк бус санхүүгийн байгууллагын орлогч дарга Б.Итгэлсүрэн нар оролцон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр, Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны гуравдугаар улиралд 12.8 хувиар өсөж 2.35 их наяд төгрөгт  хүрсэн байна. Нийт зах зээлийн үнэлгээг 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 8.4 хувьтай тэнцэж байсан бол тайлант хугацаанд 0.9 пунктээр өсчээ.

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсчээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан гуравдугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа, 30.3 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас, компанийн 631.6 сая төгрөгийн бонд, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 279.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалсан байна.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсөж, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 21 хувийг давхар даатгалын компани, 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал тайлант улиралд 42.2 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 34.4 хувийг эзэлж байгаагаас ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 98.9 хувийг бүрдүүлж байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант улиралд салбарын татварын дараах цэвэр ашиг 41 хувиар өсөж нийт цэвэр ашгийн хэмжээ 14.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 10 хувь, нийт хөрөнгийн өгөөж 4.7 хувь байна.

Банк бус санхүүгийн салбарт энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна.

szhЗээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 3 дугаар улиралд 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх улирлын түвшнээс өөрчлөгдөөгүй байна. Нийт орлогын хувьд өмнөх оноос 32.7 хувиар өсөж, 183.9 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт ашиг 68.3 хувиар өсөж, 73.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламж, зээлийн хоршооны салбарт нийт 288 хоршоо гуравдугаар улиралд үйл ажиллагаа явуулсан бол Хоршоодын гишүүдийн тоо 61,881-д хүрсэн байна. Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 192.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 34.8 хувиар өссөн байна.

Салбарын нийт цэвэр ашиг 4.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар өссөн байгаа бол нийт орлого 33.9 хувиар өсөж 29.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 32 хувиар өсөж 142.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.4 хувь буюу 6.2 тэрбум төгрөг болжээ. Нийт ХЗХ-дын 89.2 хувь буюу 257 ХЗХ нь нийт 134.5 тэрбум төгрөгийн хадгаламж төвлөрүүлсэн бол үлдсэн 10.8 хувь буюу 31 ХЗХ нь хадгаламж татаагүй байна. Нийт хадгаламжийн 98.3 хувийг хугацаатай хадгаламж, бусад 1.7 хувийг хугацаагүй хадгаламж эзэлж байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид банк бус санхүүгийн байгууллагын салбарын өсөлтийн шалтгаан, ЖДҮХС-аас олгогдсон зээл ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө рүү орж ирэх боломжтой эсэх, одоогоор Хороонд шинээр IPO гаргах хэдэн санал ирсэн байгаа талаар болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн тухай зэрэг цаг үеийн олон сэдвээр асуулт тавьж, хариулт авав.

Хэвлэлийн бага хуралд оролцсон Хорооны удирдлагууд, зохицуулалттай санхүүгийн салбаруудад явуулж байгаа чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт болон гарч буй үр дүнгийн талаар ярьж, хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийгдэж тусгай зөвшөөрөл олгогддог учраас ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүйг албан ёсоор мэдэгдсэн юм. 

Мөн одоогийн байдлаар Хороонд шинээр IPO гаргах хүсэлтээ дөрвөн компани ирүүлээд байгаа бөгөөд хүсэлтүүдийг хянаж, зохих шаардлагуудыг хангуулж буй болон “Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийн асуудлыг шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Түүнчлэн СЗХ-ноос энэ оны эхний гурван улиралд нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг бүхэлд нь хамруулсан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан хяналт шалгалтын ажил, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирж буй өргөдөл гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй талаар нээлттэй танилцууллаа.

Д.ТУЯА

szh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (202.55.*.*)
2018-11-09 16:19:31
ok

Зочин (202.131.*.*)
2018-11-09 16:19:26
ok

Зочин (202.131.*.*)
2018-11-09 14:00:28
даатгал нь хэмжээ хязгааргүй шулж, дарга нар нь татвар төлөгчдийн мөнгийг ББСБ-даа аваачиж хийж эргүүлж өөрсдөд нь зээлүүлэн шулж байхад тогтвортой өсөхгүй яадаг юм бэ. тэр байтугай огцом өссөн дүнтэй байна гээ биз дээ. наад тоонууд чинь сөрөг намууд, иргэний хөдөлгөөнийхөнд сайхан тоо баримт болно доо

Зочин (202.9.*.*)
2018-11-09 10:56:18
ЖДҮХСан зээл олголтыг шалгах нь яасан юм.Бидний хамрах ажил биш гэж суултгүй зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь шалгах эрхтэй гээд үзэж тарах байсан юм.

Д.ТРАМП (202.179.*.*)
2018-11-07 09:37:27
НЭГ Л ИХ ОНОЛ ЯРЬСАН КОФЕ УУСАН ГОЁ ГОЁ КОСТЮМ ӨМССӨН ЗАЛУУЧУУД. ЗАЛУУ ЭДИЙН ЗАСАГЧДИЙН САЙН ДУРЫН КЛУБ МЭТ....

ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ (202.179.*.*)
2018-11-07 09:35:25
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГЭЖ 20 ЖИЛ АЖИЛЛАА.ЭНД 200 ШАХАМ ХҮН ТЭЖЭЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНАА. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН Л МӨНГӨ ШД. ТА НАР БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ БИЗ ДЭЭ... ТЭГЭЭД НААД БАЙГУУЛАГЫНХАА НЭРИЙГ СОНС ДОО... САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО. УЛС ДАЯРАА ХЭДХЭН ДАРГА САЙД ГИШҮҮД САНХҮҮГИЙН ЗАЛИЛАН ЛУЙВАР ХУУЛЬ БУС ГҮЙЛГЭЭНҮҮД ХИЙЖ БАЙХАД ЮУГАА ЗОХИУЦУУЛЖ СУУДАГ 200 АЖИЛТАН БЭ.

Зочин (202.9.*.*)
2018-11-06 23:39:43
Хуцдаг гөлөгнүүд

irgen (66.181.*.*)
2018-11-06 18:01:55
mungu hyylj uurin hurungu ni nemegdsen ch geh shig ard tymen ajillaj hyygiin tulj bgaa. hyy bagasgaachee

Иргэн (66.181.*.*)
2018-11-06 16:45:33
БААХАН ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН, БААХАН ХУДЛАА ТАЙЛАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ. ТАРХИ УГААЛТ ЮМ АА ДАА. АААААААААННННН

Иргэн (66.181.*.*)
2018-11-06 16:45:20
БААХАН ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН, БААХАН ХУДЛАА ТАЙЛАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ. ТАРХИ УГААЛТ ЮМ АА ДАА. АААААААААННННН

Иргэн (66.181.*.*)
2018-11-06 16:45:09
БААХАН ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН, БААХАН ХУДЛАА ТАЙЛАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ. ТАРХИ УГААЛТ ЮМ АА ДАА. АААААААААННННН

Иргэн (66.181.*.*)
2018-11-06 16:44:42
БААХАН ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН, БААХАН ХУДЛАА ТАЙЛАН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ. ТАРХИ УГААЛТ ЮМ АА ДАА. АААААААААННННН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 17:29:49 - Нийслэл
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдэв
2018-11-14 17:25:39 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт 26 гишүүн гарын үсгээ зурсан
2018-11-14 17:09:30 - Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2018-11-14 16:58:50 - Улс төр
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-11-14 16:53:17 - Эрүүл мэнд
Владивосток, Токио хотуудад Худалдааны төлөөлөгчийн газар ажиллуулна
2018-11-14 16:52:17 - Спорт
“Талын хөх чононууд” Тайваний шигшээ багт хожигдлоо
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна