Байнгын хороод Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дэмжсэнгүй

Түгээх    
2018-11-07 09:58:29 - Улс төр

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг УИХ-ын холбогдох Байнгын болон дэд хороо өнөөдрийн (2018.11.06) хуралдаанаараа хэлэлцээд дэмжээгүй байна. 

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, УИХ-ын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Иймээс холбогдох хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д тавьсан байна.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 19 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтов.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэдийгээр төрийн нууцад хамраарахгүй ч гэлээ мөрдөн байцаалттай холбоотой асуудал яригдах учраас Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг дэд хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Дэд хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Энх-Амгалан саналаа танилцуулжээ.

Хууль зүйн байнгын хороо:

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 21 цаг 04 минутад 55.6 хувийн ирцтэй хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр болов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганболдын гаргасан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухАЙ Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэх горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн тул хуралдаан хаалттай горимоор үргэлжилсэн юм

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын санал, уг асуудлыг хэлэлцсэн талаарх УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг сонссон байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо:

Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 21 цаг 42 минутад 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, уг асуудлыг хэлэлцэхээр болов.

Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан өмнө нь хуралдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн тул тус Байнгын хороо ч мөн адил асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.

Байнгын хорооны хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын санал, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг сонссон байна.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

hovd (202.179.*.*)
2018-11-07 20:56:43
Tom emgenel

арай ч дээ (103.9.*.*)
2018-11-07 11:37:32
ёооё шууд халаал хаячаачдээ наад нэг юм чинь байхгүй бол улс орон маань сүйрэхгээд байна уy тэрний оронд улс орноо яаж хөгжүүлэх вэ гээд маргалдаач

Zochin (139.5.*.*)
2018-11-07 11:34:50
Huue Ouynhoroloo Bold bish, tanai parlament dahi bvleg bidniig buhimduulaad bna medej av, avgai mine

Зочин (59.153.*.*)
2018-11-07 10:51:27
Сайн мэдээ байна. 2020 онд МАН ялагдана. Өөрийн үнэн нүүрээ харуулжбайх нь сайн юм. МАН-ынхан баярлалаа. Ялагдах болтугай

bj (64.119.*.*)
2018-11-07 10:29:00
Uuttai usiig zuugeer neg l hatgahad us bugdeeree goojno. Huuliin baiguullaga ni shalgaya geheer shalguulahgui 76 ard tumnee neg yumand l duudaad bna daa.

Зочин (124.158.*.*)
2018-11-07 10:19:54
uuruu buruutaigaa huleen zuvshuuruud uuchlal guigaad ogtsorch baihad maniihan gishuunii erhiig tudgelzuulehguich geh shig huuli zurchsun hunee dandaa hamgaalna jiriin irgediig heden zuugaar shorond hiigeed 7sar 1 asuudlaar

Зочин (103.26.*.*)
2018-11-07 10:18:33
Дэмжсэнгүй гэдэг үг гарчигт л байгаа болохоос мэдээнд нь огт алга. Яагаад ямар учраас гэдэг юм алга. Завхөн байнгын хороонууд л хаалттай хуралдаяа гэж нэг нь санаачлаад тэр нь дэмжигдээд хаалттай хуралдаад бусад байнгын хорооныхоо санал дүгнэлтийг сонссон тухай мэднэ бншдэ. Хэзэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг ажиллаж сурна да

иргэн (64.119.*.*)
2018-11-07 10:17:03
адилхан хам хэрэгтэй нөхөд нь авч үлдэж л таараа хэрэв огцруулбал өөрсөдөө дараагийнх нь болно ичих булчархай бна уу шуналын бузаруудаа

Арай ч дээ (122.201.*.*)
2018-11-07 10:04:35
Өөрөө ичих нүүргүй юмуу өөрт нь нэр хүнд гэж байхгүй юмуу өөрт нь бодол байр суурь гэж байхгүй юм уу өөрт нь ёс зүй гэдэг юм суугаагүй юм уу хаашаан ийм төлөвшөөгүй бурууд гаршсан хүмүүсийг ардын нам цуглуулж ашигладаг юмуу

Арай ч дээ (122.201.*.*)
2018-11-07 10:04:35
Өөрөө ичих нүүргүй юмуу өөрт нь нэр хүнд гэж байхгүй юмуу өөрт нь бодол байр суурь гэж байхгүй юм уу өөрт нь ёс зүй гэдэг юм суугаагүй юм уу хаашаан ийм төлөвшөөгүй бурууд гаршсан хүмүүсийг ардын нам цуглуулж ашигладаг юмуу

Арай ч дээ (122.201.*.*)
2018-11-07 10:04:35
Өөрөө ичих нүүргүй юмуу өөрт нь нэр хүнд гэж байхгүй юмуу өөрт нь бодол байр суурь гэж байхгүй юм уу өөрт нь ёс зүй гэдэг юм суугаагүй юм уу хаашаан ийм төлөвшөөгүй бурууд гаршсан хүмүүсийг ардын нам цуглуулж ашигладаг юмуу

Арай ч дээ (122.201.*.*)
2018-11-07 10:04:35
Өөрөө ичих нүүргүй юмуу өөрт нь нэр хүнд гэж байхгүй юмуу өөрт нь бодол байр суурь гэж байхгүй юм уу өөрт нь ёс зүй гэдэг юм суугаагүй юм уу хаашаан ийм төлөвшөөгүй бурууд гаршсан хүмүүсийг ардын нам цуглуулж ашигладаг юмуу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй