Д.Наранбаатар: Бидний тооцоогоор 40 гаруй мянган хүн C вирусгүй болсон

Түгээх    
2018-11-07 14:20:59 - Эрүүл мэнд

Монголчууд бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулж буй. Аливаа нийгэм өөрийн баатруудтай. “Ардчилал таймс” иргэний нийгмийн баатруудыг  онцолж байна. Манай үеийн баатрууд бол төр юу хийхийг хүлээж суудаг бус. Өөрсдөө хашаандаа,  хороондоо, сумандаа, хотдоо сайхан амьдарч, нийгэмдээ  гэрэл түгээн, бусдадаа боломж олгож буй хүчтэй иргэд юм. “Манай үеийн баатар” булангийн анхны зочин Дашдоржийн Наранбаатар. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж, монголчуудыг элэгний өвчнөөс салгахад үнэтэй хувь нэмэр оруулж буй түүнтэй ярилцсанаа хүргэе. Д.Наранбаатар “Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга. Шинжлэх ухааны доктор, физикч мэргэжилтэй. АНУ-ын Аргонне Үндэсний лабораторид тэргүүлэх зэргийн эрдэмтнээр ажиллаж байв.  Эрдэм шинжилгээний бүтээлүүдээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж байсан.  2005 онд АНУ-ын “Purdue”-гийн их сургуульд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Танд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн хэн байв?

-Манай аав.  Хүний эцэг, эх хүүхдэдээ хамгийн их нөлөө үзүүлдэг л дээ.  Жишээ авдаг хүмүүс гэж байдаг. Ц.Лоохууз ах нэг нь. Энэ хүн аавын маань авга ахын хүү, өндөр авга юм. Ардчилсан хувьсгал гараад ах депутат болоод, Алтайд очихоороо  манайд зочилдог байлаа. Ээж  хоол сайхан хийдэг. Ц.Лоохууз ах цэмцгэр хүн. Бохир заваан хүнийг загнаж, цохиод авч ч мэднэ. Өндөр шаардлагатай л даа.  Аав нь Р.Цогт-Очир гэж онцгой цэмцгэр хүн байсныг манайхан дурсдаг. Түүнийг ирэхэд ах дүү, хамаатан садан нь “Ташуурдаад унана, гэрээ цэвэрлэе” гээд сүйд болдог байж.

1984 онд байна уу даа,  мань хүн Өвөрхангайд цөлөгдөж, наймаа, дарх хийгээд  баяжсан чинь нударган баян боллоо гэж хэн нэгэн матаад, шоронд зургаан жил суухдаа Д.Хадбаатар аваргатай хамт байсан гэдэг.  Энэ тухайгаа сонин  хууч дэлгэдэг. Хадаа аварга их иддэг гэнэ л дээ.  Тэдэнд наймын хувинтай шөл, хоёр талх өгдөг гэж байгаа юм.  Хамаг л  өөх, бүх юмыг нь хамж, Хадаа аваргад  өгдөг ч хоолондоо ерөөсөө цаддаггүй.  Нэг удаа хүний хоолыг булааж аваад идчихсэн чинь  цаадах нь уурлаад, жижиг эвхдэг тонгорогоор  гэдэс рүү нь хатгачихсан гэнэ.  Ц.Лоохууз ах бараг  шоронгийн бага эмч маягтай. Тэгэхэд Хадаа аваргын гэдэс рүү нь тонгорог нэвтрээгүй, өөхөнд нь тулсан гэдэг юм. Ц.Лоохууз ах бас ил цагаан үгтэй. Бидний зан ойролцоо.  Удамшлын нөлөө байгаа шүү дээ.

-Би таныг иргэний нийгмийн баатар гэж бодож байна. Юу таныг амжилтанд хүргэв. Нийгмээ өөрчилье, гэрэлтүүлье гэсэн хүсэл байв уу?

-Өнөөдөр бөх, дуучин алдартай. Эрдэмтэн хүний үнэлгээ сайн биш. Бизнес эрхлэгчдээ ихэнхийг нь харлуулчихаж байна. Энэ аймаар шуналтай, тэгсэн ингэсэн гээд. Бизнес эрхлэгч баялаг бүрдүүлэхийн тулд ямар нэг цэгээс эхлэх учиртай. Бүгд нэг завин дээр байгаагаа зарим нь сайн ойлгохгүй байх  шиг. Дэлхий биднийг монгол хүн гэж л харна. Би эрдэмтэн хүн. Америкт ч юм уу хаа нэгтээ амьдралаа хөөгөөд явж болно. Гэхдээ тэгж явах нь сонирхолтой биш. Би монгол хүн. Бид зах зээлийн нийгмийн ороо бусгаа үеийг үзлээ.  Бүгд өлсч үзсэн, дутуу гачуугийн зовлонг мэднэ.  Бидний амьдрал яг адилхан. О.Дашбалбар найрагчийн шүлгийн мөрүүд байдаг даа. “Алтан нар гэрлээ бидэнд адилхан хайрладаг, бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно” гэдэг шүү дээ. Үнэн байхгүй юу. Чухамдаа хүнд хэрэгтэй юм хийхсэн гэж л хүссэн.  Ийм л бодолтой яваа.  Бид саяхан Лос-Анжелост элэгний вирусийн эрт илрүүлэг хийхэд  29-тэй залуу элэгний хатууралд орчихсон. Хаа байгаа Америкт монгол залуу элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болчихсон. Үүнийг хараад сэтгэл өвдсөн.  Бид нийгэмтэйгээ урагшилж л байна даа.  Энд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулъя.  Монголчууд нэг л завинд сууж байгаа.  Ямар ч мундаг хүн байлаа гээд гадаа гараад бүгд  түгжрэлдээ саатаж, хортой утаагаараа амьсгална шүү дээ.  Үүнийг өөрчлөхийн төлөө юм хийх хэрэгтэй. Монгол хүн урт насалж, боловсролтой, хүссэнээрээ сайхан амьдардаг болох нь бидний хүсэл мөрөөдөл.  Би үнэхээр мэдлэгтэй, чадалтай бол хүний төлөө ажиллаж яагаад болохгүй гэж. Иймэрхүү л юм бодсон. 

Аавын маань нэг сайн тал байсан. Биднийг хүүхэд байхад том хүн шиг л ярилцдаг байсан.  Энэ их зөв хандлага.  Хүүхэд өөртөө итгэлтэй болдог,  бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлдэг.  Хүүтэйгээ оройн мэдээ интернэтээр цуг үзээд улс төр ярьсан ч болно шүү дээ. Манайд зурагт байдаггүй л дээ.

-Зурагтыг яагаад жагсаалтаас хасчихав?

-Хамгийн их цаг үрдэг зүйл.  Хүнд 24 цаг бий. Хүн унтах, хооллох, ажиллах  хэрэгтэй.  Мэдээг бол онлайнаар авчихаж болно. Америкийн мэдээ богинохон, 20 минутанд багтчихдаг.  Манай “Цагийн хүрд” энэ тэр  урт, бүтэн цаг үргэлжилж байна.  Хэрэгтэй хэрэггүй баахан юм яриад байдаг. Түүнийгээ жаахан багасгамаар юм.

-Та цагаа яаж хуваарилдаг вэ?

-Цагаа төлөвлөх гэж их үздэг.  Монголын нөхцөлд төлөвлөгөө их алдагдана шүү дээ.  Гадагшаа их явдаг, олон улсын хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа болохоор орой болтол ажилладаг муу талтай. Америкийн баруун эргийнхэнтэй  хамтарч ажилладаг.  15 цагийн зөрүүтэй.  Манайд шөнийн 12 цаг болж байхад тэнд өглөө  долоо, найман цаг болдог.  Нөгөөдүүл ярьж эхэлнэ. Заримдаа шөнийн хоёр цаг хүртэл ажиллана.  Өглөө найман цагт босно. Дэндүү их суувал суудлын өвчин гэж аюул бий. Аль болохоор хөдөлж байх хэрэгтэй.  Гэр бүлийнхэн маань унтсаны дараа төвлөрч суудаг.

-Сая бас гадныхантай хамтарч хурал хийгээд байсан уу?

-Америкийн Зүрхний холбоо, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв (CDC),  Швейцарийн Novartis сангийнхан байна. Энэ долоо хоногт гадаадын зургаа, долоон зочинтой байна.  Хүмүүс элэгний асуудлыг мэдэж байгаа. Дээр нь зүрх, судасны өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг. Энэ асуудлыг “Оном сан” олон талт хамтын ажиллагаагаар шийдэхээр ажиллаж байна л даа. Цусны даралтыг зөв хянаж чадвал  тархинд цус харвах эрсдэл багасна.  Дэлхийн аль ч улс оронд зүрх судасны өвчин нэгдүгээрт байдаг.  Түргэн хоолны сүлжээнүүд, дэлхийн бүх л муу юмнууд манайд орж ирж байна. Бид суурин амьдралд шилжиж, хөдөлгөөний хомсдол  ихэссэн.  Биеийн жингийн илүүдэл, тамхи татах нь их байна. Энэ бүх амьдралын буруу хэвшлээс шалтгаалаад, зүрх судасны өвчин нэмэгдэж байна. Даралтаа хянаж байгаа хүний тоо бага.  Баабартай саяхан эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага байгаа талаар твиттерээр маргасан юм. Баабар гуай намайг байгалийн хуулийн эсрэг юм ярилаа гэсэн. Биологийн хувьд эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс богино насалдаг нь үнэн.  Дэлхийн аль ч улс оронд тийм. Эмэгтэй хүн өвчин даах чадвар сайн, тэвчээртэй.  Хүн төрүүлнэ гэдэг гайхамшиг.  Ийм ч учраас эмэгтэй хүний бие дасан зохицох чадвар сайтай.  Эрчүүд эрсдэлт хүчин зүйл өндөртэй. 2017 онд нас баралтын статистик гаргахад  архины хордлого  наймдугаарт жагссан. Осол гэмтэл гэх мэтээр эрчүүдэд халтай хүчин зүйл олон.  Эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг.  Баабар гуай өөрөө бас тамхи их татдаг.

-Та тамхи татдаг уу?

-Тамхи татдаггүй, тамхийг ёстой үзэн яддаг.  Түрүүчийн парламентын эмэгтэй гишүүдэд хамгийн их баярлаж явдаг юм  Тамхины хууль. Энэ хуулийг чангаруулах шаардлагатай.  Архины хэрэглээг багасгах чиглэлээр маш их юм хийх хэрэгтэй.  Архи ч бай тамхи ч бай хуулиар зохицуулж болдог зүйл. Швед хойд туйлд ойрхон учраас нар дороо жаргачихдаг.  Архиндаа живж байсан газар шүү дээ.  Ес гаруй сая хүнтэй, цөөхөн хүнтэй мөртлөө үйлдвэрлэл, технологи хөгжчихсөн.   Архины  дэлгүүрүүдийг цөөлж монополь үүсгэсэн юм билээ.  Тодорхой цагуудад л ажиллана.   Хуулиар зохицуулалт хийж, хянаж болдог нь эндээс харагддаг. Монголд хийх ажил асар их бий.  Одоо бол бид технологийн чиглэлээр ажиллаж эхэлж байна. 

Миний төрсөн дүү Д.Тулгабаатар болон  Аметросийн  залуус  гайхалтай зүйл хийсэн.  Монголд ийм технологийн зохион бүтээлт, программ хангамж хослуулсан  том компани гаргаж ирэхээр зүтгэж байна.  “Оном сан” маань монгол хүний сайн сайхны төлөө ажиллана.  “Аметрос” компани амжилттай ажиллахаар  тэндээс Оном сан руугаа хөрөнгө оруулаад, санхүүжүүлээд явна. Ийм л зорилго бидэнд бий. 

-Оном сан өргөн далайцтай ажил хийдэг. Яаж санхүүжүүлдэг вэ?

-Бид хүмүүсээс хандив авч байгаагүй.  Хүмүүс хандив өгье гэж их хэлдэг.  Сая гэхэд дэлхийд алдартай компанийн үүсгэн байгуулагч Монголд ирэхдээ “Та нар гайхалтай юм хийж байна, хандив өгье” гэсэн.  Хандив авах механизм бид хийгээгүй.  Бидний гол санхүүжилтээ босгож байгаа зүйл  тархи толгойгоо ашиглаад, судалгааны ажлуудаа хийдэг. Энэ бол эрдэмтдийн санхүүжилт. Монголд дахь байгууллагууд маань  ашгийн бус гэхдээ зардлаа нөхдөг.  Оном сургууль, Элэгний төв ийм зарчмаар ажиллаж байна.  Оном сан судалгааны ажлаасаа санхүүждэг.  Олон улсын  стандартад нийцүүлэхийн тулд Америкт бүртгэлтэй Оном сан гэж бий.  Тэндээ хандив авдаггүй. Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг том том их сургууль, сангууд  бизнес хийгээд ашиг олж байгаа биш. Хөрөнгө оруулалт хийгээд түүнийхээ ашгаар  үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрийн баялагийн сантай гэсэн үг.  Бидний хувьд Баялагийн сан үүсгээд,  хөрөнгө оруулалт хийчихсэн.  Тэр хөрөнгө оруулалт маань сайн явах ёстой. Нэг хөрөнгө оруулалт хийсэн компани маань  Аметрос.  Сая манай залуус Добу системээрээ АНУ-аас патент авлаа шүү дээ.    

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны сайн жишиг тогтоолоо?

-Асуудлыг хөдөлгөсөн сайд нь Г.Шийлэгдамба. Анхаарал тавиад, бодитой алхам хийсэн. Тэр нь маш том түлхэц болсон.  Сайдуудаас гадна УИХ-ын гишүүд их дэмжсэн. Г.Занданшатар яах аргагүй түүхэн үүрэг гүйцэтгэсэн. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах үүд хаалга нээсэн. Бид санаагаа гаргасан. Дэмжиж хамтарч ажилласан. Ж.Энхбаяр сайн дуугарсан. Лу.Болд гишүүн маш сайн дэмжсэн. Эсэргүүцсэн улсууд ч байсан. Жишээ нь О.Баасанхүү гишүүн. Бүтэн зүрх гээд хөтөлбөр хэрэгжүүлээдэх гэсэн. Одоо бид “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж байна. О.Баасанхүү гишүүн дэмжих байлгүй дээ.  Явж явж монголчуудын асуудал нэг. Томоос нь эхлээд бид хамтарч шийдэх учиртай.  Төр бидний хамгийн чухал хэрэгцээтэй зүйл юу гэдгийг сайн тодорхойлох хэрэгтэй.  Утаа бол том асуудал.  Үүн дээр эрдэмтдээ сонсох хэрэгтэй. Гэр нүүдэлчдийн сайн орон сууц. Гэхдээ суурин соёл иргэншилд таарахгүй эд. Утааг шүүгээд нэмэргүй л дээ. Би физикч хүн. Шүүлтүүрийн талаар бид 2005 онд бодоод “Энэ болохгүй юм байна” гээд орхисон зүйл. Дахин шаталтанд оруулах боломжгүй юм байна. Утааг дахин шаталтанд оруулахын тулд дэндүү их энерги зарцуулна. Түүнийхээ оронд гэрээ цахилгаанаар халаавал  дээр юм байна гэж үзсэн.   Өөр бодитой шийдлүүд байна. Тавдугаар цахилгаан станцаа маш хурдтай бариад, цахилгаанаар бүх зүйлээ халаах хэрэгтэй.  Монголын 100 мянган янданг нэг яндан болговол  нэг янданг шүүж болно.  IV цахилгаан станцын янданг маш сайн шүүгээд, цагаан утаа болгоод байгаа биз дээ. Монголд нэг нүүрсний цахилгаан станц тэрбум доллараар барихад утааны асуудлыг шийднэ.  Бүгд цахилгаан халаагуур тавих хэрэгтэй шүү дээ. Энэ дээр ажиллаж байгаа зүйл бий. Энэ асуудлыг төр засгийн удирдлагуудад тавья гэж бодож байна. Бидэнд боломж гарч ирсэн байна.  Бүтээгүй юмыг одоохондоо яриад яах вэ.

-Анх жирийн нэг залуу гарч ирээд, 2020 онд Монгол С вирусгүй болно гээд хэлэхэд содон сонсогдож байсан.  Манайд дарга нар л том амлалт хэлдэг. Улс орны хэмжээний асуудлыг энгийн хүн шийдэх боломжтой гэхэд итгэхэд хэцүү байлаа. Одоогийн үр дүндээ та сэтгэл хангалуун байгаа юу?

-Тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байгаа.  Гэхдээ бидэнд хийх асуудал зөндөө байна.  Энэ хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг улам сайжруулаад, дататай, мэдээлэлтэй, үнэхээр гайхалтай болгомоор байна.  Тийм боломж бидэнд бий.  ЭМЯ, Даатгалынхан сайн ажиллаж байна. 2014 оны есдүгээр сарын 8-нд анх хэвлэлийн хурал зарлаж байлаа. Төр засгийг хараад сууж болохгүй юм байна. Зориг гаргаад чадлынхаа хэрээр зүтгэе. Зорилт тавья. 2020 он гэхэд элэгний С вирусийн голомтыг тасалж, халдварын тархалтыг зогсооно  гэж зарласан.  Хоёр жилийн дараа  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны хөтөлбөрт Элэгний С вирусийн эсрэг том төсөв тавигдаж, олон мянган хүн эмчлэгдээд эдгээд явж байна.

Одоогоор 800-гаад мянган хүн шинжилгээнд хамрагдсан.  Бүртгэл маш сайн явж байна.  Манай төрд ажил зохион байгуулах чадвар байна. С вирус эмчлэгдэж байна.  Элэгний В, Д вирустэй хүмүүсийн хувьд асуудал түвэгтэй байна.  Дараагийн шатны ажлаа хиймээр байна. Баримтууд байна. Тэрэндээ суурилсан бодлого боловсруулах хэрэгтэй. Одоо “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт тулгараад байгаа асуудал бол  Эрүүл мэндийн даатгалтай хүмүүсийн тоо  бага байна.  75 орчим хувь нь Эрүүл мэндийн даатгалтай байна шүү дээ.  Үлдсэн 25 хувиа яах вэ гэсэн асуудал тулгарч байна.  Даатгалгүй хүмүүсийг бид яаж Эрт илрүүлэлтийн хөтөлбөртөө хамруулах вэ. Оном сан энд санаачилга гаргаад, төр засагтайгаа хамтарч ажиллана. Бид монголчууд юм хийж чаддаг юм байна гэдгийг харуулж байна.  Дэлхий дахин харлаа. Асуудлуудаа нэг нэгээр нь шийдээд явах хэрэгтэй. Элэгний асуудлын дараа зүрх судас, ходоодны хавдар, умайн хүзүүний хавдар, осол гэмтлийн  асуудлыг шийдэх боломжтой

-Түрүүн таныг хүнтэй утсаар ярихыг сонслоо. Даралтны эмийн үнэ бусад улстай харьцуулахад 12 дахин их байна гэх шиг боллоо. Юунаас болоод ийм үнэтэй байна?

-Олон шалтгаан байна. Манай зах зээл  жижигхэн.  Тийм болохоор манай үндэсний компаниуд эмээ үнэтэй худалдаж авч байна.  Чи саяыг авах уу, арван саяыг авах уу гэдэг өөр.

-Ямар гарц байгаа вэ?

-Элэгний эмэн дээр бид гарц гаргасан. “Монгол Улсад онцгой хөтөлбөр хэрэгжиж байна. Дэлхийд жишиг болно.  Та нар бидэнд эмийн үнээ бууруулаад өг. Мянган ширхэг авсан ч та нар эмийнхээ үнийг бууруулаад өг” гэж хэлсэн.  Даралтыг бууруулж дэлхийд жишиг болох боломж бас бидэнд бий. Бид цөөн хүн амтай, тархай бутархай амьдардаг. Сонин түүхтэй болохоор Монгол, Чингис хаан  гэхээр ядаж бүгд сонссон байдаг.  Морь унадаг, хорвоо ертөнцөөс тасарсан нөхөд байдаг гэж ойлгодог. Биднийг англиар ярихаар гайхаад, хамтарч ажиллаж болох юм байна гэдэг.

Технологийн шинэ хувьсгал Монголд гарч байна. Аметрос технологи  хэдэн жилийн дараа нэр нь цуурайтна. Манай залуус гайхалтай юм хийж байна.  Ирээдүйгээ гэрэлтэй хараад, том асуудлуудаа шинжлэх ухааны үндэстэй шийдмээр байгаа юм. Эмийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулаад, үндэсний хэмжээнд шийдэх хэрэгтэй байна.  Хэдхэн мэргэжилтний түвшинд юм хийхээр нийгмээрээ хэлэлцээгүй учраас  бурууддаг.  Бид ЭМЯ-нд санал тавьсан. Ирэх жил Нийгмийн эрүүл мэндийн форум гэдгийг гуравдугаар сард хэдүүлээ хамтарч зохион байгуулъя. Эрүүл мэндийн хамгийн чухал асуудлууд юу байгааг гаргаж,  ярилцъя гэсэн юм.

-С вирусээс ангижирсан хүн хэд байна?

-ЭМЯ нарийвчилсан тоо гаргаж байгаа.  Бидний  тооцоогоор 40 гаруй мянган хүн С вирусгүй гарсан. Эмчлүүлсэн хүмүүсийн 98-99 хувь нь  эдгээд гарч байна.  Шинжлэх ухааны ололт гэдэг ийм гайхалтай.

Б.ЯНЖМАА

logo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

k;lk (202.131.*.*)
2018-11-14 17:03:07
МАНАЙ ЭЭЖ 4 САЯ ШАХАМ ТӨГРӨГӨӨР ЭДНИЙ С ВИРУСЫН ЭМ АВЧ УУСАН. 2 ЖИЛИНЙ ДАРАА САЯ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД ДАХИН С ВИРУС ИЛЭРСЭН. ИЙМ Л БНА ДА.

Зочин (122.201.*.*)
2018-11-12 10:35:02
Хөөрхий 65-аас дээш насныхныг Эрүүл Яам насаар нь ялгавралан гадуурхсан. Санхүүгийн чадвар муутай настайчууд С вирустэйгээ үлдсэн.

zochin (185.39.*.*)
2018-11-12 08:49:51
naaad vgee hulgaich deeremchin sarangerel geech arhicjin yanhan emgend hel

Зочин (202.70.*.*)
2018-11-11 21:45:08
baraa shtee ene em chini hoshgoruulj olz omog olj bnuuu

чи хичээсэн шүү (124.158.*.*)
2018-11-09 13:42:05
болоо ш тээ

Зочин (66.181.*.*)
2018-11-09 07:30:50
yum hiien hiien..suul ruugee l arai sulraad uur yum yariad baih shig baigaa yum daa

Зочин (66.181.*.*)
2018-11-08 17:52:33
darhlaanii uurchlultuus uusdeg sistemiin uvchiig emchleh bolomj baihgui bolov u.remitoidnii artrit....gm

Зочин (66.181.*.*)
2018-11-08 17:45:09
saihan ym zaluu chamd ih amjilt husii

Зочин (66.181.*.*)
2018-11-08 17:45:04
saihan ym zaluu chamd ih amjilt husii

Зочин (66.181.*.*)
2018-11-08 17:44:55
saihan ym zaluu chamd ih amjilt husii

зочин (202.126.*.*)
2018-11-07 22:47:15
в.д вирустэй хүмүүсийг илрүүлээд в вирусын эм уулгаад д вируст уух эм байхгүй гээд эмч нар орхидог юм байна лээ.

Дарь (122.201.*.*)
2018-11-07 19:50:34
Зочин гуай та, Наранбаатар таны мөнгөнөөс аваа юу. Бодитой юм ярь. Монголд сүүлийн 30 жилд ийм чухал зүйлийн мөнчгөрөөрөө зүтгэж хийсэн өөр хэн ч байхгүйг та лав ойлгохгүй байхаа.

zochin (202.5.*.*)
2018-11-07 19:03:15
D virus talaar todorhoi alham hiigee ch. shine em garah surag garsaar 3 jil bolloo.manaihan olon ulsiin baiguulaguudtai holboo togtooj chadsan uu. turuus anhaarah heregtei bna

dr (66.181.*.*)
2018-11-07 18:29:18
ene ajiliig hiihiin tuluu ene zaluu uneheer zutgesen shuu, mongol ulsad elegnii emgegiig buuruulahiin tuld sain ajillaj bgaa

Зочин (103.229.*.*)
2018-11-07 15:41:04
Энэ гж бас нэг худалч карьер хеесен шуналын тулам гарч ирлээ. Шуналаасаа болж хамтарсан болгонтойгоо зодолдож дуусдаг бузар. ЭМ дэд сайд асан Амарсанаатай эмийн ашгаа хуваах хувь дрээ зодолдоод хэвлэлээр нэг хэрvvл хийж бсан. Вирусийн эмийн Гилеад компаниа муриад тэд нар нь vзэхээ байсан бна лэ. Шогцэцэг сайдтайгаа бас лабораторийн шинжилгээ хийх цеен хvн ам хуваариллаа гд зодолдсон. Новартис нь одоо бас vгээ барцан явна лэ. Адгийн шуналаа хvн амын ЭМийн телее гж хашгирч халхавчилсан шунал. Одоо бас ЭМСайд болох санаатай ярилцлага егч явнуу? Чи тэр физикчээ л хийвэл барав

Зочин (103.229.*.*)
2018-11-07 15:41:04
Энэ гж бас нэг худалч карьер хеесен шуналын тулам гарч ирлээ. Шуналаасаа болж хамтарсан болгонтойгоо зодолдож дуусдаг бузар. ЭМ дэд сайд асан Амарсанаатай эмийн ашгаа хуваах хувь дрээ зодолдоод хэвлэлээр нэг хэрvvл хийж бсан. Вирусийн эмийн Гилеад компаниа муриад тэд нар нь vзэхээ байсан бна лэ. Шогцэцэг сайдтайгаа бас лабораторийн шинжилгээ хийх цеен хvн ам хуваариллаа гд зодолдсон. Новартис нь одоо бас vгээ барцан явна лэ. Адгийн шуналаа хvн амын ЭМийн телее гж хашгирч халхавчилсан шунал. Одоо бас ЭМСайд болох санаатай ярилцлага егч явнуу? Чи тэр физикчээ л хийвэл барав

Зочин (103.229.*.*)
2018-11-07 15:41:04
Энэ гж бас нэг худалч карьер хеесен шуналын тулам гарч ирлээ. Шуналаасаа болж хамтарсан болгонтойгоо зодолдож дуусдаг бузар. ЭМ дэд сайд асан Амарсанаатай эмийн ашгаа хуваах хувь дрээ зодолдоод хэвлэлээр нэг хэрvvл хийж бсан. Вирусийн эмийн Гилеад компаниа муриад тэд нар нь vзэхээ байсан бна лэ. Шогцэцэг сайдтайгаа бас лабораторийн шинжилгээ хийх цеен хvн ам хуваариллаа гд зодолдсон. Новартис нь одоо бас vгээ барцан явна лэ. Адгийн шуналаа хvн амын ЭМийн телее гж хашгирч халхавчилсан шунал. Одоо бас ЭМСайд болох санаатай ярилцлага егч явнуу? Чи тэр физикчээ л хийвэл барав

c virus arildag (202.55.*.*)
2018-11-07 15:30:18
b virusiig l arilgaj chadahgui bgaa. idevhjiliig ni buuruuldag.

Зочин (64.119.*.*)
2018-11-07 15:16:45
birus ni arilah bish idebhjil ni buurdag

irgen (122.201.*.*)
2018-11-07 15:14:04
mundag, iim l setgeltei zaluus mongol ulsad us agaar met heregtei bna, bvgd demjeerei

ЗОЧИН (43.228.*.*)
2018-11-07 15:08:11
МУНДАГ ОЮУНЛАГ, СЭТГЭЛ САЙТАЙ, ЭРДЭМТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (221.186.*.*)
2018-11-07 14:50:33
Буянтай сайхан үйлс бүтээж яваа залуусдаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсэн ерөөе! Цаашдаа ч гэсэн олон сайхан үйлсийг бүтээж, улс орныхоо эзэн нь болж яваарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй