“Эко сургуулиудын үндэсний IV чуулган” болов

Түгээх    
2018-11-07 16:11:17 - Нийслэл

chuulgan

Эко сургуулиудын үндэсний дөрөвдүгээр чуулган боллоо.  Байгаль орны менежментийн тогтолцооны ISO 14001 стандартад суурилсан олон улсын “Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн хөтөлбөрүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр (UNEP)-өөс “тогтвортой хөгжлийн боловсролыг хэрэгжүүлэхэд хамгийн үр дүнтэй, дэлхий нийтийн загвар хөтөлбөр” хэмээн онцолж, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

“Эко сургууль” хөтөлбөр нь Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээж, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанд суралцуулдаг хөтөлбөр аж. Дэлхийн 67 улсын 51200 орчим сургуулиудад хэрэгжиж буй юм.

Монгол Улсын Засгийн газрын “Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 5.1.4-т “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх”, 5.2-т “Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO 14000 багц стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэхийг хөхүүлэн дэмжиж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээний хэмнэлттэй зөв дадлыг бий болгох” хэмээн тус тус заасан байдаг.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Монгол Улсад хэрэгжиж байгаа олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, сургуулиудын тоог нэмэгдүүлж, 2022 он гэхэд нийт сургуулиудын 50 хувийг хамруулна хэмээн тусгасан.

Өнөөдрийн байдлаар “Эко сургууль” хөтөлбөрт 286 ерөнхий боловсролын сургууль, дөрвөн цэцэрлэг бүртгэлтэй байгаагаас 2017 онд болсон “Экосургуулиудын үндэсний III чуулган”-аар 45 сургууль “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл, 25 сургууль “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөл, гурван сургууль “Ногоон туг” өргөмжлөл гардан авсан юм. Харин энэ удаа  шинээр 24 сургууль “Хүрэл гэрэгэ” дөрвөн сургууль “Мөнгөн гэрэгэ”, 7 сургууль “Ногоон туг” өргөмжлөл тус тус гардан авлаа.

“Эко сургуулиудын үндэсний IV чуулган”-ыг БСШУСЯ, БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, “Эко сургууль” хөтөлбөрийн албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага болох “Байгаль орчны мэдээлэл  сургалтын төв” ТББ ажиллаж байна.

Чуулганы үеэр “Эрүүл, аюулгүй, ногоон орчин” сэдвийн хүрээнд БСШУСЯ-наас боловсруулж байгаа “Сургуулийн орчны стандарт”-д санал өгөх хэлэлцүүлэг болох ба уг хэлэлцүүлэгт БСШУСЯ, БОАЖЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМХ зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцож, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөн юм.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй