Зуун айл орчимд дөрвөн эгнээ авто зам барина

Түгээх    
2018-11-07 17:30:51 - Нийслэл

100 ail

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр буюу 100 айл орчимд төвлөрсөн  барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг хуралдлаа. Тус хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга тэргүүтэй албаны хүмүүс болон барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл оролцсон байна.

Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө  үзүүлж, үйл ажиллагаа явуулж байсан барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн орчиндоо агаар хөрсний бохирдол учруулдаг барилгын материалын ил задгай худалдааг хориглон, ил задгай хоол хүнс, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгасан аж.

100 айл дах барилгын материалын худалдаа эрхлэгчдийг төлөөлөн оролцсон бизнес эрхлэгч Д.Цэрэндулам “Бизнес эрхлэгч бид Зуун айлд дахин төлөвлөлт хийх гэж байгааг анхнаас нь дэмжиж ирсэн. Стандарт шаардлагаа тавьж, барилгын материал худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьж буйг хүлээж авна. Анх бол Зуун айлаас барилгын материалын үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжийг нүүлгэнэ гэж ойлгосон. Гэтэл телевизээр барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэнэ гэж мэдээлж байна. Буруу ойлголттой байна уу, эсвэл үнэхээр худалдаа эрхлэгчдийг ч нүүлгэх гээд байна уу. Буруу мэдээлэл нь худалдаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Эмх цэгцтэй болгох шаардлагыг худалдаа эрхлэгчид дэмжээд, биелүүлээд явж байгаа" гэжээ.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга хэлэхдээ, "Юуны өмнө бид 100 айл орчимд агаар хөрсний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх  асуудлыг шийдвэрлэнэ. Өрхийнхөө 0.07 га газарт үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй.  Ирээдүйд Налайхад аж үйлдвэрлэлийн парк байгуулагдах учраас дэд бүтэцтэй газар бизнесээ эрхлэх нь хаа, хаанаа хэрэгтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр ажил явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ирэх жилээс  100 айл орчмыг  НГА, НХТЕГТ-тай хамтран тохижуулах,  400 автомашины зогсоол, явган хүний зам, дугуйн зам бүхий дөрвөн эгнээ иж бүрэн авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ. Авто замын зураг төслийн ажил хийгдэж дууссан. Харин  барилгын материалын худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн тухайд би Налайх руу нүүлгэх асуудлыг урьдал болгохгүй гэдгийг өмнө нь ч хэлж ярьж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдаад ажил эхлэхтэй зэрэгцэн дараа дараагийн ажлуудын төлөвлөгөө гарч ажиллана. Иймээс иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүйгээр та бүхэн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж байж болно" гэв. Мөн тэрбээр цааш хэлэхдээ "Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болж байгаа" гэдгийг мэдээлэв.

Зуун айлд төвлөрч байсан барилгын материалын захыг нүүлгэхтэй холбогдуулан Налайхад барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр  гарсан.  Уг ажлын хүрээнд төв замаас Налайхын үйлдвэр технологийн парк  хүртэлх 4.6 км хүнд даацын автомашин явахад зориулсан автозамын барилгын зургийн ажлыг дуусгаж, эхний санхүүжилт болох 1.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэн авто замын барилгын ажлыг эхлүүлжээ. Налайх дахь Барилгын материалын үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор 1500 орчим ажлын байр шинээр бий болж, барилгын материалын зах, тээвэр ложистик  төв бий болох давуу талтай юм.

 П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

Зочин (202.126.*.*)
2018-11-09 18:29:55
Зогсоолоо л шийдвэрлэ.

zochin (122.201.*.*)
2018-11-08 08:24:06
Ene ch shal hudlaa yum bolj bna daa ! Odoo songuuli bolood l daraa ni heveeree l baih bolno ! 8 jil jarilaa ! Tehnikiin zahiig 10 jil yarij bna ! Mongochuud bidnii ajil hiih gej looloo ymdaa ! Estoi gutmaar yum !

Зочин (64.119.*.*)
2018-11-08 02:18:31
Манай хотын дарга нарын ажил ч дээ, яриад л бна ,урагштай юм бага бдаг. Иргэд итгэхээ ч байсан. 100 айлыг хотын дарга бүхэн нэх сайхан болгоно гэдэг,хаана бна. Чадвар ,мэдлэг нь ч дутдаг болтой. Хотынхоо яг төвд цемент бужигнуулаад ойр орчмоо хордуулаад ,барилгын материал зардаг манайх шиг нийслэл бна уу?

Зочин (64.119.*.*)
2018-11-08 02:17:04
Манай хотын дарга нарын ажил ч дээ, яриад л бна ,урагштай юм бага бдаг. Иргэд итгэхээ ч байсан. 100 айлыг хотын дарга бүхэн нэх сайхан болгоно гэдэг,хаана бна. Чадвар ,мэдлэг нь ч дутдаг болтой. Хотынхоо яг төвд цемент бужигнуулаад ойр орчмоо хордуулаад ,барилгын материал зардаг манайх шиг нийслэл бна уу?

ок (103.229.*.*)
2018-11-07 22:54:59
Аж ахуйн нэгжүүдэд барилгын материал зарах эрх бүү өг.Тэгэхгүй бол яг хэвээрээ байх болно.Байрнуудын хажуугийн граж түрээслээд баахан шохой цемент будгаа хийдгийг бүгд мэднэштэй.Зоригтой хий.

Зочин (182.160.*.*)
2018-11-07 21:19:19
Амаараа бол аль эрт өнгөрсөн зун зам баригдаад одоо дараагийн асуудал руугаа орчихсон явж байх ёстой биш билүү.Одоо иргэд чинь амь мэхэнд хууртаж ханалаа бодит ажил хэрэгтэй байна.

Зочин (99.248.*.*)
2018-11-07 20:56:11
Хэрэгживэл аштай юу.100 айл орчим явгаар явах зам олддоггүй.унаагаар явахаар бөөн түгжрээтэй арай дэндүү шавааралдаантай ,замбраагүы ,бохир юм билээ Тэр хавийнхан нь яаж амьдарч баыдаг юм бол?? Тийм орчинд бас сургууль ,эмнэлэгүүд баыгаа нь бүр зохимжгүй юм билээ.

Зочин (66.181.*.*)
2018-11-07 20:03:44
Барьж харагдаач!! Газар челеелехгvй эсэргvvцэж чадсан хvмvvсийн шагнал урамшуулалыг аль эрт тогтчихоод хvлээж байгаа юм билээ!! 20-оноос емне яагаад ч ажил хийлгэж болохгvй гэсэн аман тохироогоор шуураад эхэлсэн байна лээ!! Менге телех том нам том хvмvvс нь найдвартай Гэдэгт бvгд итгээд эхэлсэн

Зочин (66.181.*.*)
2018-11-07 19:03:32
ТАЛХЫН ДУУ ЭХНЭР ЭЭ БАТТУШИГТ АЛДСАН УУ

Sana (202.21.*.*)
2018-11-07 18:53:54
Энэ үг өгүүлбэрийг 2017 онй намар хэлсэн л дээ

Зочин (182.218.*.*)
2018-11-07 18:51:18
Хотын төв гэхэд 100 айл арай л түгжрэл ихтэй эмх замбараагүй зам нь нарийхан их хэцүү шүү шинэ зам тавиад гоё болговол хот маань гоё болно доо

zochin (59.153.*.*)
2018-11-07 18:35:04
Ene Gantulga ikh l tom yarij bn, hiih l um bailgui dee, tumen olon harj baigaa shuu

Зочин (182.160.*.*)
2018-11-07 18:14:33
Төлөвлөлт сайхан л болж, хэн хэзээ яаж хэрэгжүүлэх вэ? Одоогийн энэ НИХ 1.5 жилийн дараа татан буугдаж шинэ нөхөд ирнэ. Тэд бас нэг төлөвлөгөө төсөл гаргаж ирнэ.

Зочин (202.9.*.*)
2018-11-07 18:13:22
Kk habar neg ih tom yariad baisan nuuh bitgii hel nemeed aguulah baishin mash ih barij bainlee

Зочин (66.181.*.*)
2018-11-07 18:01:45
Shar xadaa exleed nyylgechix chadax uu

Зочин (202.126.*.*)
2018-11-07 17:50:05
Нүүсэн өөрчлөгдсөн юм бараг алга.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
2018-11-13 18:22:16 - Нийслэл
Гашуунсухайт боомт хэвийн ажиллаж эхэлжээ
2018-11-13 17:58:37 - Боловсрол
“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо