“RMC” ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮНДЭСНИЙ ТӨВ: Дэлхийн стандартыг Монголд нутагшуулна

Түгээх    
2018-11-08 08:44:14 - Эрүүл мэнд

-МОНГОЛ УЛСЫН ДӨРВӨН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН НЭГ НЬ ҮРГҮЙДЛИЙН
ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА-

Үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, нөхөн үржихүйн туслах аргын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн “RMC”  үр шилжүүлэн суулгах үндэсний төв өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Содномжамц, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, АШУҮИС-ийн захирал асан, доктор, профессор, гавьяат багш Г.Батбаатар тэргүүтэй салбарын эрдэмтэд оролцож, тууз хайчилсан юм.

Нээлтийн ёслолын үеэр анагаахын шинжлэх ухааны доктор, професор, гавьяат багш Г.Батбаатар “Монгол Улсын дөрвөн залуу гэр бүлийн нэгэнд үргүйдлийн тулгамдсан асуудал ямар нэгэн хэмжээгээр нүүрлэж байдгийг судалгаагаар гаргасан байдаг. Бидний хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар үргүйдэл нийт хүн амын  нөхөн үржихүйн ид насны залуучуудын 7.5 хувьд нь байна гэсэн үзүүлэлт гарсан. Ийм ч учраас бид үргүйдлийн оношилгоо эмчилгээнд дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, нөхөн үржихүйн тулгамдсан асуудлын нэгээхэн хэсэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. Энэхүү эмнэлгийн эрхэм зорилго нь хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлд аз жаргалыг бэлэглэх явдал юм” гэж онцоллоо.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Миний бие бусад дөрвөн гишүүнтэй хамтран, нөхөн үржихүйн чиглэлд  тухайлсан хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Хуулийн төсөлд нөхөн үржихүйн чиглэлийн зохицуулалтуудыг нарийвчлан тусгаж өгөхийг зорин ажилласан. Ер нь нь Монгол хүн үр хүүхдийнхээ амьдардаг, гэр бүлсэг ард түмэн. Тэр ч утгаараа нөхөн үржихүйн тулгамдсан асуудлаа бид хуулийн хүрээнд шийддэг байх шаардлага үүсээд байна” гэж тодотголоо.

“RMC” үр шилжүүлэн үндэсний суулгах төв нь үргүйдлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээг хослуулсан цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээрээ онцлогтой юм байна. Тус байгууллага нь өсөн үржихүй, үргүйдлийн тусламж үйлчилгээний дэлхийн стандарыг нутагшуулан, Монголын хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн аз жаргалыг дэмжих эрхэм зорилготойгоор үүд хаалгаа нээсэн байна.

ЭМЧ Э.ОДХҮҮ: ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ ГУРВАН САР
ОРЧИМ ҮРГЭЛЖИЛДЭГ

Одоогоос зургаан сар орчмын өмнөөс “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв нь үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтээ өчигдөр албан ёсоор хийж байгаа аж. Тус төв нь өдөрт 30-40 үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой юм байна. Төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш зорин ирж буй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байгааг үйлчилгээний ажилтнууд нь онцолж байлаа. Өнгөрсөн хугацаанд тус төвийн эмчилгээний үр дүн амжилттай гарч, жирэмслэлт үргэлжилж буй гэр бүлийг дараачийн шатны эмнэлэгт  илгээж эхлээд байгаа аж.

“RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төвд үргүйдлийн чиглэлээр Австри, Япон, Тайвань зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн зэрэг цол зэрэг бүхий, тухайн салбартаа олон жил ажилласан чадварлаг боловсон хүчингүүд ажиллаж байна. Эрүүл мэндийн яамны  мэргэжлийн зөвлөлөөс тус төвийг Монгол Улсын хэмжээнд үргүйдлийн сургалт, эрдэм шинжилгээ, лавлагаа тусламж үзүүлэх Үндэсний төв болохыг батламжилсан байна.

Нээлтийн ёслолын үеэр “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төвийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Одхүүгээс дараах тодруулгыг авлаа.

-Нийтлэг байдлаар үр шилжүүлэн суулгах эмчилгээ хэдий хугацаанд үргэлжлэн явагддаг вэ?

-Хувь хүний эрүүл мэнд, биеийн онцлогоос шалтгаалаад, өөр өөр байдаг. Зарим үйлчлүүлэгч нэг удаагийн богино хугацааны эмчилгээ хийхэд, амжилттай үр тогтох нь бий. Гол нь үргүйдлийн шалтгаан, хувь хүний бие мах бодийн онцлогоос хамаараад, нэлээд цаг хугацаа шаардлах тохиолдол ч байдаг. Ер нь нийтлэг байдлаар гурван сар орчим хугацаанд эмчилгээ үргэлжилдэг гэж болно.

-Үйлчлүүлэгчдийн  насны хувьд?

-Ер нь л үр хүүхэдтэй болохыг хүсч мөрөөдсөн нөхөн  үржихүйн насны бүх л хүмүүс ханддаг. Ерөнхийдөө жигдхэн гэж болно. Үргүйдлийн тархалтын судалгаанаас харахад, нас ахих тусам нас ахих тусам үргүйдлийн тархалт нэмэгдэж байдаг. Монгол Улсын иргэдийн хувьд 40-44 насныхны дунд үргүйдэл хамгийн өндөр тархалттай байгаа.

-“RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв нь өдөрт хамгийн ихдээ хэчнээн үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой вэ?

-Бид дунджаар 30-40 үйлчлүүлэгч хүлээж авах хүчин чадалтай. Хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллахад 50-60 үйлчүүлэгч нэг өдөрт хүлээн авах боломжтой. Долоо хоногийн өдөр бүр үйлчлүүлэгчид хүлээн авч ажилладаг байгаа.

-Үйлчлүүлэгчдэд  үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

-Тухайн эмчилгээний аргаас хамаараад, үнийн дүн нь өөр байдаг. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь хамгийн өндөр төлбөртэй байдаг. Бид үр шилжүүлэн суулгахдаа 6.5-9 сая орчим  төгрөгт багтаан, эмчилгээг хийж өгдөг байгаа. Энэ нь гурван сар орчимд үргэлжлэх эмчилгээний үнэ хөлс юм.

-“RMC” ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД-

НЭГ: ҮРГҮЙДЛИЙН БҮХ ТӨРЛИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО

-Дааврын өөрчлөлт

-Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал

-Үрийн хоолойн үйл ажиллагааг шалгах

-Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлт

-Эрэгтэй шалтгаант бүх төрлийн үргүйдэл

ХОЁР: ҮРГҮЙДЛИЙН ЭМЧИЛГЭЭ

-Хугацаа товлох эмчилгээ

-Эр бэлгийн эс угааж цэвэрлэн, умайн хөндийд цацах эмчилгээ

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээ

ГУРАВ: НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАХ АРГА

-Өндгөн эсэд эр бэлгийн эс тарих ажилбар

-Үр хөврөлийн бүрхүүл лазер ашиглан хуулах ажилбар

-Бэлгин эс болон үр хөврөл хөлдөөж хадгалах

-Төмсөгнөөс эр бэлгийн эс ялгах ажилбар

ХАЯГ: Чингэлтэй дүүрэ, 5-р хороо, Самбуугийн гудамж-19, Тэнгис кино театрын хойно

УТАС: 77071144                

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (66.181.*.*)
2018-11-13 10:31:51
За даа Одхүү эмч дээр л битгий очоорой доо хүмүүс минь

Зочин (182.160.*.*)
2018-11-09 14:24:57
Хүний төлөө сэтгэлтэй мундаг хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Олон гэр бүлд аз жаргал бэлэглэсэн шүү.

Зочин (182.160.*.*)
2018-11-09 09:17:37
Улсын эмнэлэг юмуу сарлаг батбаатарынх юмуу

Зочин (202.126.*.*)
2018-11-09 08:15:06
Наад мутантуудаа мутант гэдгийг нь заавал мэдэгдэх тэмдэглэгээ хийгээрэй дээ. Сүнс сүлдгүй мутантуудтай үр хүүхдээ гэр бүл болгохгүй л юм шүү.

Зочин (66.181.*.*)
2018-11-09 01:17:50
Bayr hurge.haana zindoon emneleg bgaan be.bugdees asuusan mongold er huni es gadagshlahgui nihtsold tomsognoos es gargaj ur togtooj chadah emneleg negch bgaagui gadaad yav gdg yum ble ene udaa bayrtai medee bna.ta buhendee ajiliin amjilt huse.yag tsag uedee tohirsin zov uil ajil erhlej bgaad bayr hurge.hushuu nemheer huruu nem eldev har inergtei ugs ursgahaa bolisn deer zarim neg zochid.burhan iveej busdad asragdan sain uils delgereh boltugai.

Зочин (150.129.*.*)
2018-11-08 23:46:53
Zunduu gazar hiij l bgaasht, neeh hudlaa chaagaad delhiin standart ch jehshig zailoo

Uugaa (202.126.*.*)
2018-11-08 18:58:33
Үнэнцацрал эмчдээ үргэлж баярлаж явдаг шүү.

Зочин (176.179.*.*)
2018-11-08 18:14:41
Mongolchuud yamar ch cgadvargui bi l lav itgehgui

зочин (112.72.*.*)
2018-11-08 17:41:26
Миеэгомбын энхболдын хөрөнгөөр босож байгаа эмнэлэг. бэр нь захирал нь хулгайн мөнгө угаах газар

Зочин (182.160.*.*)
2018-11-08 17:21:46
Одхүү эмчдээ ажлын амжилт хүсье

Зочин (182.160.*.*)
2018-11-08 17:18:15
Эмнэлэгийн эмч болон ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье. ОЛОН гэр бүлд аз жаргал бэлэглэдэг,сэтгэлээс э ханддаг мундаг хамт олон шүү.

Zochin (182.160.*.*)
2018-11-08 17:08:51
Олон гэр бүлд аз жаргал бэлэглэс

Иргэн (182.160.*.*)
2018-11-08 13:46:27
Цагийн олсон төв нээгдсэн байна.Төвийн Одхүү эмч болон нийт эмнэлгийн ажилтан албан хаагч,эмч нар,ажиллагсадад цаашдын асар буянтай ажил хөдөлмөр тань аз жаргалаар дүүрэн ажлын өндөр амжилт хүсье.Монголын үр хүүхэдгүй шаналж зовж байгаа олон олон гэр бүлийн хүсэл мөрөөдлийг нь заавал биелүүлж,тэднийг аз жаргалтай болгож өгөөрэй.Амжилт

Зочин (66.181.*.*)
2018-11-08 13:11:14
Zarim humuus uneher uchuuhen bodoltoi bhin. Ail gert az jargal beleglej byi tanai hamt olond sain saihniig husie

МЗМ (202.21.*.*)
2018-11-08 12:08:17
АШУҮИС-ийн захирал чинь Цолмон болсон юм биш үү ЭНЭ БАТБААТАР ГЭЖ байх юм

Зочин (66.181.*.*)
2018-11-08 10:20:52
Сайн бна, ажилд нь амжилт хусье.

Зочин (103.57.*.*)
2018-11-08 10:04:24
odhuu hudlaa shuu

Зочин (64.119.*.*)
2018-11-08 09:21:58
Hun bol hun tordog baigaliin jamaar toroh yostoi.Hiimel hun hereggui dee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-14 16:40:01 - Улс төр
Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив
2018-11-14 16:31:38 - Орон нутаг
Цэцэрлэг хот “Гэрэлт гудамж”-тай болжээ
2018-11-14 16:14:15 - Шар
Мельбурний лийрээс зүү илэрчээ
2018-11-14 16:04:52 - Улс төр
Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж Цэц дүгнэв
2018-11-14 15:59:14 - Улс төр
Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болно
2018-11-14 15:51:42 - Боловсрол
“1000-инженер” нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг боллоо
2018-11-14 15:41:20 - Улс төр
Ц.Нямдорж: Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ гэж хэлсэн
2018-11-14 15:36:45 - Нийслэл
ФОТО: “Нэхүүл”-ийн жагсаал Төв талбайд суултаар үргэлжилж байна
2018-11-14 15:11:57 - Орон нутаг
Нэхий үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна гэв
2018-11-14 14:52:44 - Улс төр
С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчид дэмжлээ
2018-11-14 14:26:17 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ
2018-11-14 14:23:05 - Орон нутаг
Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ
2018-11-14 14:06:51 - Нийслэл
“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалах байр Улиастайд баригдана
2018-11-14 13:42:06 - Орон нутаг
Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 151 сая төгрөг зарцуулжээ
2018-11-14 13:20:07 - Шар
Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ
2018-11-14 13:11:09 - Энтертайнмент
“Гоёл 2019” наадамд 80 орчим загвар өмсөгч оролцоно
2018-11-14 13:04:30 - Улс төр
Төрийн албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна
2018-11-14 12:49:49 - Хууль
Машин дээрх дугаараар нь дуудаж гаргаж ирээд, аминд нь хүрсэн мэдээлэл худлаа гэв
2018-11-14 12:38:51 - Нийслэл
Онцгой байдлынхан өрх толгойлсон эмэгтэйд хандив өглөө
2018-11-14 12:25:40 - Эрүүл мэнд
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх өдөр
2018-11-14 12:18:06 - Нийслэл
Үүрэн холбооны антеныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ
2018-11-14 12:16:37 - Эдийн засаг
Нефтийн үнэ 62 ам.доллараар буурчээ
2018-11-14 12:12:37 - Улс төр
ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлаар Цэцэд хандлаа
2018-11-14 11:52:21 - Гадаад
Пенс: АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байна
2018-11-14 11:42:34 - Улс төр
МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар өрсөлдөх үү
2018-11-14 11:31:40 - Эдийн засаг
Европын холбоо Монгол Улсад төсвийн дэмжлэг үзүүлэхээр хэлэлцэж байна
2018-11-14 11:22:56 - Орон нутаг
Нүүрс тээврийн жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
2018-11-14 11:01:33 - Спорт
Эмэгтэй боксчид ДАШТ-ийг зорино
2018-11-14 10:26:59 - Улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2018-11-14 10:25:27 - Нийслэл
С.Амарсайхан: Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэнэ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-14 08:55:39 - Байгаль Орчин
Улаанбаатар 9 градус хүйтэн байна
2018-11-14 07:58:14 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: 21 настай Н.Зөнбилэг Монголд анх удаа шоколадан урлалын үзэсгэлэнгээ дэлгэнэ
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 07:45:29 - Улс төр
Т.Аюурсайхан: Засгийн газраа унагалаа гэхэд дараачийн танхим бүрдэж чадахгүй байх
2018-11-14 07:42:40 - Гадаад
Ирландад хурц гэрэлтэй, үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгджээ
2018-11-14 07:41:18 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-11-13 20:41:15 - Улс төр
Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа
2018-11-13 19:46:45 - Улс төр
МАН-ын бүлэг: Хуралдааныг Я.Содбаатар даргалж байна
2018-11-13 19:29:49 - Улс төр
Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар саналын тоо тэнцсэн байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-12 07:30:48 - Хууль
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
2018-11-12 17:11:36 - Улс төр
МАН-ЫН УЗ: Хотын дарга С.Батболдыг огцруулахаар шийдвэрлэв
2018-11-12 16:37:03 - Хууль
"Чингис хаан" нисэх буудалд газардсан зорчигч амьсгал хураажээ
2018-11-13 15:43:16 - Улс төр
Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсгийн тоо 36-д хүрчээ
2018-11-12 10:55:32 - Улс төр
МАН-ЫН УЗ: М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарт хариуцлага тооцох эсэхийг хэлэлцэж байна
2018-11-12 07:54:01 - Улс төр
Засгийн газрыг огцруулах асуудлаар хөшигний ард ямар гишүүд идэвхтэй ажиллаж эхлэв
2018-11-14 07:53:50 - Хууль
“Сэлэм” С.Бямбацогт тоглоомон гэх сэлэмдээ зүсүүлээд, гомдол гаргажээ
2018-11-14 09:45:05 - Улс төр
Д.Хаянхярваа: Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг хангалттай цугласан
2018-11-13 08:52:29 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын дөрвөн гишүүнийг МӨНГӨ УГААСАН байж болзошгүй хэргээр шалгаж байна
2018-11-12 21:47:24 - Улс төр
МАН-ЫН УЗ: Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулахыг дэмжиж, М.Энхболдыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо