Говийн таван ГАЙХАМШИГ

Түгээх    
2018-11-08 08:44:17 - Энтертайнмент

Монголын “National Geographic” гэгдэх “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн хамт олон “Говийн таван гайхамшиг” төсөл эхлүүллээ. Монгол орны ховордсон ан, амьтдаас эхлээд онгон зэрлэг байгалийн тухай танин мэдэхүйн нэвтрүүлгийг үзэгч бидэнд хүргээд, таван жил болж буй “Хүрээлэн” төслийнхөн энэ удаад говь нутгийн сайхныг онцлохоор бэлтгэл ажилдаа оржээ.

Говь нутгийн гайхамшиг таваар дуусахгүй баялаг. Гэхдээ “Хүрээлэн” төслийнхөн

1. Говийн байгаль, биологийн зүй тогтоцын тухай

2. Говийн шувуудын тухай

3. Мазаалай, Ирвэс, Хулан, Хар сүүлт гэх мэт говийн хөхтөн амьтдын тухай  

4. Говь нутгийн түүх дурсгал, хөшөө, археологийн олдворын тухай

5. Говийн хөрс болон хөрсөн дээрх амьтад буюу могой, гүрвэл мөн ургамал, ус, ашигт малтмал зэрэг таван зүйлийг багцлан үзэгчдэд хүргэх юм байна.  Цуврал нэвтрүүлгийн зураг авалт тун удахгүй эхлэх бөгөөд эхний цуврал ирэх оны тавдугаар сард үзэгчдэд хүрнэ.

Цуврал бүрийг олны танил нэг эрхэм хөтлөх аж. Тухайлбал,

-“Никитон” хамтлагийн ахлагч УГЗ Б.Батчулуун

-Шог зураач, СГЗ С.Цогтбаяр

-Уулчин МУГТ Б.Гангаамаа

-Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Аюурзана

-Жүжигчин, продюсер, СТА Т.Бархүү нар хөтлөн явуулах аж.

Монголын говийг үзэгч олон нийт цаашлаад олон улсын анхааралд хүргэх контентыг чанар, хийц, агуулгын өндөр түвшинд бүтээн таниулах энэ төслийн хүрээнд “Хүрээлэн” төслийн гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслийг бүрэн шинэчлэх юм байна. Монголын говьд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” компани нь 10 жилийн ойн хүрээндээ “Говийн таван гайхамшиг” төслийн үйл ажиллагаанд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгаа аж.

“Хүрээлэн” төслийн продюсер М.Буянбадрах: УЛС ТӨРГҮЙ, УУР УЦААРГҮЙ САЙХАН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙНА

-Өнөөдөр зурагтаа асаахад ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн мэдээлэл, эсвэл өөр нэг улс төрийн хэрүүл л гарч байна. Стресстэй цаг үед бид улс төргүй, уур уцааргүй сайхан ажлыг эхлүүлж буйдаа баяртай байна.

Хүрээлэн төслийн удирдагч У.Ганбаяр: БИД НЭГ АМЬТНЫ ТУХАЙ БҮТЭН СУДАЛГАА ХИЙНЭ

-Ховор амьтад ихтэй учраас говийг сонгосон. Байгальд аялах дуртай бидний хэсэг нөхөд уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд байгаль хамгааллын чиглэлээр ойлголт өгөх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байлаа. Бусад улс оронд “National Geographic Сhannel” зэрэг маш сонирхолтой контентууд байдаг. Манайд энэ төрлийн үндэсний контент огт байдаггүй. Тиймээс бид үүгээр мэргэшиж, ховордсон амьтдын тухай нэвтрүүлэг хийж, тэдгээрийн гэрэл зургийг хальсанд буулгаж, мөнхлөн үлдээхийг, ЦААШЛААД үүгээр дамжуулан залуу үед эерэг хандлага бий болгохыг зорьсон.

Өнгөрсөн хугацаанд бид 160 гаруй мянган километр аялжээ. Монгол оронд тэмдэглэгдсэн 138 хөхтөн амьтны 70 шахам зүйлийг, 500 орчим нүүдлийн шувуудын 230 орчмыг судалж, гэрэл зургийг нь буулгасан байна. Мөн телевизийн 80 гаруй дугаар бэлтгэн хүргэсэн амжилттай Гэхдээ энэ бидний сэтгэлд хүрсэн амжилт биш. Одоо эргээд харахад чамлалттай байдаг. Бид сайн ойлголтгүй, төсөвгүйгээр ажлаа эхлүүлж байлаа.

Анх бид нэг амьтны зураг аваад, түүнийгээ “нэг” гэж тоолдог байсан. Харин одоо гөрөөс гэдэг амьтныг хаана, яаж амьдардаг, хэзээ үржилд ордог, үр төлөө хэрхэн өсгөж, үржүүлдэг, тухайн амьтны ангилал юу зэргийг нарийн судалж, түүнийгээ “нэг” гэж тоолъё гэж зорьж байна. Энэ бүхнийг хийхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хүчтэй техник, хэрэгсэл хэрэгтэй.

Бид үргэлж эрсдэлд ажиллаж ирсэн. Машинаар олон мянган км явна гэдэг нь өөрөө эрсдэл. Өндөр ууланд гарч, амьтны зураг авах нь хүртэл эрсдэл. Амьтдын зураг авахаар явж байхдаа уулнаас унаж аппарат, хэрэгслээ эвдэж хаясан тохиолдол их. Бидний аппарат, тоног төхөөрөмж өнгөрсөн таван жилийн хугацаанд их зовлон үзсэн. Зарим нэг нь халуун, хүйтэнд ажиллахаа больж фокусаа авахгүй болсон үе ч бий. Хамтын ажиллагааны хүрээнд “Энержи ресурс” ХХК-аас говийн бүс нутагт ажиллах техник хэрэгслийг нийлүүлж байгаа юм. Хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна.

Шог зураач С.Цогтбаяр: ЭНЭ ТӨСӨЛД ХӨТЛӨГЧӨӨР АЖИЛЛАХ НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ЮМ  

-“Хүрээлэн” төслийн нэвтрүүлгийг үздэг. Гэрэл гэгээтэй контент гэж хардаг. Энэ төсөлд хөтлөгчөөр орж байгаа нь нэр төрийн хэрэг. Мэргэжлийн гэрэл зурагчин Цацаатайгаа хамтарч оролцоно. Бид нар гадна дотнын гайхамшгийг шогширдог хирнээ эх орныхоо гайхамшгийг тэр бүр мэддэггүй. Эх орноо хайрлах, байгалиа хамгаалах сайхан төслийг эхлүүлж байна. Урт настай төсөл байх болтугай. Миний хувьд хөгшин настай хүн гүрвэл, могой хөөцөлдөж чадахгүй. Хадны сүг зураг, археологийн олдвор зэргийг хөтлөх даалгаварт нь оногдоосой гэж бодож байна. Өөрийнхөө боломжоор хичээж ажиллах болно. Энэ нь миний мэргэжилтэй ч холбоотой.  


Жүжигчин Т.Бархүү: МАЗААЛАЙ, ИРВЭСИЙГ ХАЖУУГААС НЬ ХАРЧИХ ЮМСАН

-Миний үеийн залуус болон дүү нар минь надаар дамжуулан говийн тухай ойлголтыг авах байх. “Хүрээлэн” төслийн хоёр ахыг харахад гэр орноо мартсан шинжтэй байдаг. Би халуун говьд явахаас айхгүй байна. Хамгийн гол нь ар гэр минь гайгүй байгаасай гэж бодож байна /ИНЭЭВ/. Хамгийн их хүсэж буй зүйл бол Мазаалай, Ирвэсийг амьдаар нь харах. Говийн гайхамшгийг та бүхэндээ хүргэх болно. Та бүхэн надтай хамт байгаарай. Миний хувьд хошин хэлбэрээр мөн илүү танин мэдэхүйн шинжтэйгээр хөтлөлтөө явуулах юм.  


Уулчин Б.Гангаамаа: БИ ХОРХОЙ ШАВЬЖНААС ИХ АЙДАГ ТУЛ ТОМ АМЬТАДТАЙ Л ХӨӨЦӨЛДЬЕ

-Уул тайлбарлах ёстой хүн гараг андуураад ороод ирлээ гэж бодож магадгүй. Гэхдээ андуураагүй анх санал тавихад дуртай хүлээж авсан. Би сүүлд ууланд явж байхдаа ан, амьтдын тухай мэдлэгээ өргөжүүлэх ёстой юм байна гэж бодсон. Мөн “National Geographic”-ийг их үздэг. Ер нь ан амьтан сонирхдог. Гэхдээ хорхой шавьж, гүрвэл могойноос их айдаг тул том амьтад болох янгир, аргаль, ирвэс зэрэгтэй нь хөөцөлдье гэж бодож байгаа шүү.


Зохиолч Г.Аюурзана: ЭНЭ БОЛ ЖАРГАЖ ХИЙХ АЖИЛ

-Таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаар нь бахархаж байна. Хамгийн гоё байгалийг хамгийн гоё өнцгөөс харсан зургийг энэ нэвтрүүлгээс би хардаг. Монголын сэтгүүл зүйд шинэ үзэгдэл болсон контентод хөтлөгчөөр оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол үүрэг гүйцэтгэхээс илүүтэй жаргаж хийх ажил юм.


Дуучин Б.Батчулуун: ЧОНО, ШИЛҮҮС ТЭЖЭЭХ БОДОЛ ТӨРЖ БАЙЛАА

-Буянбадрах надад хөтлөгч хийх санал тавьсан. Үнэнийг хэлэхэд зурагт үзэлгүй таван жил болжээ. Энэ нэвтрүүлгийг үзээгүй мэдэхгүй байна. Гэхдээ би зургадугаар ангиасаа хойш нохой тэжээж байна. Амьтанд дуртай, хайртай. Зарим үед бар яагаад тэжээж болохгүй гэж боддог. Чоно, шилүүс тэжээх юмсан гэж боддог. Хээр явах аялах дуртай. Миний хобби аялал. Мөн амьтанд дуртай. Тиймээс хөтлөгчийн саналыг дуртай хүлээж авсан. Би амьтдыг хядаж алж байгаа хүмүүст зөв ойлголт өгөхийн тулд цаашлаад байгалиа ан, амьтдаа хайрлах сэдлийг өгөхөд миний зүгээс нэмэр болох болов уу гэж бодоод энэ төсөлд хөтлөгчөөр ажиллахаар болсон.

Т.ХУЛАН

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen

hureelen



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Yu (122.201.*.*)
2018-11-09 14:17:44
Batcchuluun. ..iim imidj bhgui sh dee.. Boliochee.... Govi meddeg goyo hun ol

hehe (223.38.*.*)
2018-11-08 20:35:33
Odnoo guiag hen yadgiin hahah,

зочин. (219.248.*.*)
2018-11-08 20:33:29
Бархүү Одно 2үе үе хачин юм ярих гээд л байдагшдэ.Одоо бид юуч хэлж ярьж бно гэж боддоггүй баймаар.Ар гэр нь яачих гэж,эр хүн шиг баймаар юм,нээх билэгдэлийн аястай байгаад хэрэггүйшдэ,амьдрала өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй бгаа юм шиг ойлголт төрдөг.

БАТ (202.126.*.*)
2018-11-08 17:34:46
Бархүү ар гэртээ санаа их зовж байгаа бололтой , энэ нь авгайдаа нэг их итгэхгүй байгаа далд санаа цухалзаж байна гэхэд буруудахгүй болов уу !!!

irgen (81.228.*.*)
2018-11-08 16:30:17
Barhuud;Goviin bars aimaarshuu eej Odnoogoo daguulj yavaarai!!!

Зочин (103.26.*.*)
2018-11-08 13:35:27
Бархүү яахнэвдээ эхнэрийнхээ өвөрөөс гарч үзээгүй байж...

зочин (103.26.*.*)
2018-11-08 13:18:10
Хөтлөгч зөндөө байхад Бархүү яах нь бэ. Ойроос харна гэнэ үү. Киноноос л харчих. Ажлын нэмэр. Эр хүний ажил шүү хэцүү.

ман (202.179.*.*)
2018-11-08 12:22:49
УИХ гишүүн ЖДҮ-гээс мөнгө хулгайлахыг мэдээлэж чиний хоолыг хулгайлсаныг хэлэх нь тэгээд улс төр блж бна уу мэдлэг боловсролгүй тэнэгээ .

ман (202.179.*.*)
2018-11-08 12:22:49
УИХ гишүүн ЖДҮ-гээс мөнгө хулгайлахыг мэдээлэж чиний хоолыг хулгайлсаныг хэлэх нь тэгээд улс төр блж бна уу мэдлэг боловсролгүй тэнэгээ .

ман (202.179.*.*)
2018-11-08 12:22:48
УИХ гишүүн ЖДҮ-гээс мөнгө хулгайлахыг мэдээлэж чиний хоолыг хулгайлсаныг хэлэх нь тэгээд улс төр блж бна уу мэдлэг боловсролгүй тэнэгээ .

ман (202.179.*.*)
2018-11-08 12:22:48
УИХ гишүүн ЖДҮ-гээс мөнгө хулгайлахыг мэдээлэж чиний хоолыг хулгайлсаныг хэлэх нь тэгээд улс төр блж бна уу мэдлэг боловсролгүй тэнэгээ .

Зосин (150.129.*.*)
2018-11-08 11:04:50
СОНИРХОЛТОЙ МАШ САЙХАН ТӨСӨЛ АМЖИЛТ ХҮСЭЕ

bat (202.70.*.*)
2018-11-08 10:05:15
hotlogch hiih humuus baigali,amitdin tuhai medlegee deeshluuleerei,degen dogon yum yariad debili tsarailaad baiv daa.

Зочин (202.126.*.*)
2018-11-08 09:54:43
САЙХАН НЭВРҮҮЛЭГ ХИЙГЭЭД ҮЗЭЖ БАЙХ ХОЙГУУР ЧИНЬ УИХ ГИШҮҮД ХУЛГАЙЧ НАР УЛС ОРНЫГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙНА ДАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй