Бизнес эрхлэгчид "Шаардлага биелүүлэхгүй бол татвар төлөхгүй" гэж мэдэгдлээ

Түгээх    
2018-11-12 13:00:43 - Нийслэл

muhautМонголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд: “Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа, Төрийн хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, Нийтийн санхүүгийн ил тод байдлыг хангах тухай

ЖДҮХС-гаас төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хувийн компаниуддаа зээл авсан нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэхүү үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох МҮХАҮТ ихэд жигшин зэвүүцэж байна.

Энэ нь зөвхөн  ЖДҮХС хэмээх ганц сангаар дамжсан зүй бус зарцуулалтаар илэрч байгаа хэдий ч Монголын төрд урхагшсан хариуцлагагүй байдал, хяналтгүй зарцуулалт, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, иргэддээ зах зээлийн тэгш боломж олгохтой холбоотой Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байгаа явдал юм.

Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д  улсын төсвийн бүх зардал УИХ-ын онцгой эрхээр зохицуулагдана хэмээн заасан ч манай эрх баригчид ард иргэдийнхээ өмнө ил тод, шударга байх үүргийг  умартаж, татварын хөрөнгөөр сан нэртэй “мөнгө угаалт”-ыг санхүүжүүлж, хяналтгүйгээр ашиглаж байгаа нь эдийн засгийг эвдэж, зах зээлд тэгш оролцох зарчмыг алдагдуулж байгаа хэрэг гэж үзэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хямралын дараах нааштай нөхцөл байдал үүсч, татварын орлого нэг их наядаар давж биелэн, макро түвшинд бизнесийн орчин харьцангуй таатай болж байгаа ч энэ нь  нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний шаргуу хөдөлмөрөөр бий болсон үр дүн юм.

Бизнес эрхлэгчид эскпортод бараа бүтээгдэхүүнээ гаргах, үйлдвэрлэлдээ нэмүү өртөг шингээх зэргээр цуцалтгүй хөдөлмөрлөж, татвараа шударгаар төлж, бизнесийн өрсөлдөөнд өндөр эрсдэл үүрэн зүтгэж байхад нөгөө хэсэг болох төрийн өндөр албан тушаалтнууд бизнесийг дэмжих ёстой сангуудын хөрөнгийг өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ямар ч хяналтгүй завшиж байгааг байж болшгүй явдал гэж үзэж байна.

Үндсэн хуулийн 5.1-т Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг ч нийтийн санхүүг төрийн эрх мэдэлтнүүдээс хамгаалах нарийвчилсан хяналт, хамгаалалт байхгүй тул энэ чиглэлд эрхзүйн зохицуулалт бий болгоход бизнес эрхлэгчдийн зүгээс дуу хоолойгоо илэрхийлж хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ мэтээр санхүүгийн систем дэх ил тод байдлыг бүрдүүлж, нийтийн санхүүгийн зарцуулалт, хуваарилалтыг шударга, хүртээмжтэй болгох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ЖДҮХС болон бусад 27 сангийн зарцуулалт, санхүүгийн тайлан, холбогдох шийдвэрүүдэд хяналт тавих хөндлөнгийн Мэргэжлийн багийг томилох, үйл ажиллагааг нь ил тод болгож нийтэд мэдээлэх, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Бондын асуудлыг ойрын хугацаанд дүгнэж хариуцлага тооцох  зэргийг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардаж байна.

Мөн мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээн үндэсний үйлдвэрээ төрөлжүүлэн хөгжүүлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн зорилго бүхий эдийн засгийн гол хуулиуд болох Татварын багц хуулиуд, ЖДҮ-ийн  хуулиудыг УИХ-аар  яаралтай батлахыг  шаардаж байна.

Эдгээр шаардлагуудыг үл биелүүлбэл бизнес эрхлэгчид өөрсдийн дуу хоолойгоо эрчимтэй илэрхийлсээр байх төдийгүй татвараа өнөөг хүртэл шударгаар төлж ирсэн итгэл үнэмшил, хуулиар хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхээс татгалзаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчид. 2018.11.12” гэжээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (202.126.*.*)
2018-11-13 07:58:05
Novshiin pizda darga nariig tatvaraaraa tejeej chadahgui

Цэнд (112.72.*.*)
2018-11-12 19:04:50
Зөв. Тэмцлийн маш олон хэлбэр байж болно.

Зочин (66.181.*.*)
2018-11-12 18:42:37
Demjij bna tatwaraa bvv tul

бид (202.72.*.*)
2018-11-12 16:48:55
зөв зөв хөлсөө урсгасан мөнгөө луйварчдад татвар нэрээр өгч завшуулж яадаг юм

иргэн (202.126.*.*)
2018-11-12 15:39:16
Татвар төлөхгүй гэдэг чинь шударга бна авилгачдын шийтгэсний дараа татвараа төлөх хэрэгтэй

Зочин (119.40.*.*)
2018-11-12 15:36:34
манай бизнесийнхэн даанч хамелион зантай л даа цаг ямагт эрх баригчдад далдагнаж авилгадаж ирсэн. шударга бизнес, бизнесийн орчин хүсч байгаа бол ард иргэдтэйгээ нийлээд тэмцмээр байгаа юм. капиталистууд олиграхуудаас цаг ямагт айсаар ирсэн гэж Үүл бичсэн байна лээ

Зочин (103.212.*.*)
2018-11-12 14:52:38
энэ татвар төлөхгүй гэж бусадыг буруу зүйлд турхирч бга хүмүүс сүүлд нь буруудна шүү. Хууль зөрчиж бга хүмүүст хариуцлага тооцуулахын тулд өөрсдөө хууль зөрчиж болохгүй штэ. Хэтэрхий хар, муухай уриалга бна.

Зочин (202.9.*.*)
2018-11-12 14:34:18
Гое гое одоо нийгэмээрээ ийм байгаа дээр нь тариалан эрхлэлтийг дэмжих сан сайн шандын асуудлыг бас сэвээд явчья

Зочин (203.91.*.*)
2018-11-12 14:29:41
zuv demjij bna

Зочин (46.101.*.*)
2018-11-12 14:24:07
tatvar bol deerem

Зочин (66.181.*.*)
2018-11-12 14:23:18
27 сан байгаа.. 3.6 их наяд төгрөг энэ юуч биш.Энээс том мөнгөөр эх орны баялагийг худалдаж ашиг олдог том гарууд байгаа гээд төсөөл дөө. ЖДҮ- ийн зээл бол өчүүхэн юм.Хүсэл жижиг ойрын бодолтой бол.....холын зовлон их болно доо.Эх орноо ч алдаж мэднэ.Томоор бодож харж тэмцэж зовж байж сайн сайханд хүрдэг юмаа...Халтуур хийгээд өл залгаад юунд ч хүрэхгүй.Халтуурчны хүүхэд халтуурчин л болдог...

Зочин (66.181.*.*)
2018-11-12 14:23:03
27 сан байгаа.. 3.6 их наяд төгрөг энэ юуч биш.Энээс том мөнгөөр эх орны баялагийг худалдаж ашиг олдог том гарууд байгаа гээд төсөөл дөө. ЖДҮ- ийн зээл бол өчүүхэн юм.Хүсэл жижиг ойрын бодолтой бол.....холын зовлон их болно доо.Эх орноо ч алдаж мэднэ.Томоор бодож харж тэмцэж зовж байж сайн сайханд хүрдэг юмаа...Халтуур хийгээд өл залгаад юунд ч хүрэхгүй.Халтуурчны хүүхэд халтуурчин л болдог...

Зочин (202.126.*.*)
2018-11-12 14:19:51
Энэ ноён ямар бн? Би тийм бн гэж хандах юм бол ухаангүй хэрэг болно.

Зочин (66.181.*.*)
2018-11-12 14:19:41
27 сан байгаа.. 3.6 их наяд төгрөг энэ юуч биш.Энээс том мөнгөөр эх орны баялагийг худалдаж ашиг олдог том гарууд байгаа гээд төсөөл дөө. ЖДҮ- ийн зээл бол өчүүхэн юм.Хүсэл жижиг ойрын бодолтой бол.....холын зовлон их болно доо.Эх орноо ч алдаж мэднэ.Томоор бодож харж тэмцэж зовж байж сайн сайханд хүрдэг юмаа...Халтуур хийгээд өл залгаад юунд ч хүрэхгүй.Халтуурчны хүүхэд халтуурчин л болдог...

Зочин (66.181.*.*)
2018-11-12 14:19:31
27 сан байгаа.. 3.6 их наяд төгрөг энэ юуч биш.Энээс том мөнгөөр эх орны баялагийг худалдаж ашиг олдог том гарууд байгаа гээд төсөөл дөө. ЖДҮ- ийн зээл бол өчүүхэн юм.Хүсэл жижиг ойрын бодолтой бол.....холын зовлон их болно доо.Эх орноо ч алдаж мэднэ.Томоор бодож харж тэмцэж зовж байж сайн сайханд хүрдэг юмаа...Халтуур хийгээд өл залгаад юунд ч хүрэхгүй.Халтуурчны хүүхэд халтуурчин л болдог...

Зочин (66.181.*.*)
2018-11-12 14:17:20
татвар төлөхгүй бол төр байхгүй болж монгол гэдэг улс орос хятадын хоол болно.

зочин (66.181.*.*)
2018-11-12 14:16:10
Хэрэгтэн болох нь төрд суугаа эрхмүүд унвал хамт ойчино

Зочин (64.119.*.*)
2018-11-12 13:44:37
үх бизбөнес эрхлэгчдэд уриалах нь. Монголын бүх бизнес эрхлэгчдэд уриалах нь , Төрд шургалсан идэмхий луйварчдад татвар төлж идүүлж байснаас тэр мөнгөө өөрсдийнхөө бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж байя аа.Татвар өгсөнгүй гээд арга хэмжээ авна гэвэл урдаас нь та нар ууж идсэн тэр их мөнгөө хүү торгуультай нь эхэлж төлчихөөд дараа нь биднээс татвараа нэх гэж болно биз дээ. Бизнес эрхлэгчид хүч санаа сэтгэлээ нэгтгэцгээе.

Зочин (182.160.*.*)
2018-11-12 13:41:06
АСЕМ чингэс самуурай бондны хэргүүдийг шалгах

tatvar tulugch (202.179.*.*)
2018-11-12 13:39:29
demjij baina

зочин (202.21.*.*)
2018-11-12 13:36:23
Сангуудын зарцуулалт дээр хяналт тавих нь,мөн шаардлага тавьж байгаа нь зөв байлгүй яахав. Хүн үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн. Зарцуулалтыг нь шилэн болгоо. Ер нь мэдэгдлийг дэмжиж бнаа.

Зочин (64.119.*.*)
2018-11-12 13:18:27
uu za za undsen huuliar ard tumnee aigaj surduuleed tatvariig ni tuluuleed uursduu bolohoor ard tumnii tatvariin mungiig hulgsilj luivardaj boldog huuli gargaad yamar uhaantai ulsaar udirduulaad bnaa bugdiig ogtsruulii

зочин (202.179.*.*)
2018-11-12 13:15:41
татвар төлөх асуудал үндсэн хуулин дээр заасан байдаг учир татвар төлөхөөс татгалзвал үндсэн хуулиа зөрчсөн болж иргэний хариуцоага хүлээнэ шүү дээ. Өөр төрлийн эсэргүүцэл байж болдолгүй юм уу.өөрсдөө хэрэгтэн болно шүү дээ залуусаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Н.Бямбадолгор: Намайг юм мэдэхгүй эмч, зайл гэх мэтээр харааж доромжилсон
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа