Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу

Түгээх    
2018-11-17 10:00:52 - Улс төр

-Д.ХАЯНХЯРВАА “СЭРГЭЛЭНТЭЖ”, С.БАТБОЛД “АЖЛАА ӨГЬЕ” ГЭЖ ДУУГАРАВ-

Даваа гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, М.Энхболдыг УИХ-ын даргаас, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас, С.Батболдыг хотын даргаас огцруулах асуудлыг хэлэлцсэнээр бүтэн долоо хоногийн турш эрх баригч намынхан дотооддоо “пижигнэв”. Энэ хооронд хамгийн азтай, бас хамгийн цөөхөн хоног сайдаар ажиллаж мэдэх эрсдэл дунд Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар томилогдох нь тодорхой болов.

Өөрөөр ялалт байгуулсан хүн МАН-д байсангүй гэж болно. Өөр хоорондоо бүтэн таван өдөр хэмлэлдсэний эцэст Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө. Оронд нь олон сонгогдсон “бурхи”-ууд огт үгэнд нь орохооргүй, намуун, дөлгөөн Д.Тогтохсүрэнг даргаар томилов. Энэ зуур Д.Хаянхярваа сэлэм эргүүлж, Засгийн газрыг огцруулах бичгийг өөрийн баланк дээр үйлдэн, 32-ын талын гишүүдээр гарын үсэг зуруулах акциа үргэлжүүлсэн юм.

Д.Хаянхярваа гишүүн МАН-ын Удирдах зөвлөлөөр өөрийг нь албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж буйг мэдэнгүүтээ “ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүд, сайд нарт хариуцлага тооцох шаардлага” тавьсан юм. Энэ нь “ЖДҮХС-гаас зээл авсан улс төрчдийг эсэргүүцсэн учраас намайг огцруулж байна” гэж шоудах боломжийг түүнд олгов. Нэг бодлын их сэргэлэн, нөгөө талаар гэнэт сэрсэн гэмээр ухвар арга байлаа.

УИХ-ын даргыг намын Удирдах зөвлөлөөр ч, бүлгээр ч огцруулах боломжгүй. Хуулийн хүрээнд УИХ-ын түвшинд яригдах учраас МАН-ын дарга У.Хүрэлсүхийн М.Энхболдыг “явуулах” санал хуулийн мухардалд орсон юм. Хотын дарга С.Батболдын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Ажлаа өгье” гэж дуугарсан байдаг. Түүнийг огцруулах эсэх асуудлыг ирэх долоо хоногт НИТХ ээлжит бусаар хуралдан, хэлэлцэн шийдвэрлэх юм. МАН хүчтэй салхиа дагадаг нам тул С.Батболдын талаарх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн  шийдвэр биеллээ олох магадлал өндөр билээ.

-ЗАСАГ УНАГАХ АСУУДЛЫН ЭРЧИМ БУУРЧ, 32-ЫН БҮЛГИЙН
ЗАЛУУ ГИШҮҮД БУЛТЖЭЭ-

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын Удирдах зөвлөлөөс өөрийг нь огцруулах шийдвэр гаргасны дараа Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Мягмар гаригт энэ мэдэгдлээ хийж, тэр өдөртөө бүлгээс түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. УИХ МАН-ын бүлгийн хурлын дараа 32-ын бүлгийн гишүүд Д.Хаянхярваагийн өрөөнд цуглаж, гарын үсгээ зурцгаасан.

Ингэж хэзээ мөдгүй засгаа унагах уу, УИХ-д өргөн мэдүүлэх үү гэтэл асуудал анх эхэлсэн шигээ эрчимтэй урагшилсангүй. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 36, 26-д хүрсэн гэх “хөөсөрсөн” мэдээлэл явж байгаа хэдий ч тэр нь батлагдахгүй байна. Яг хөөгөөд үзэхээр, Засгийн газрыг унагах бичигт 20 хүрэхгүй гишүүн л гарын үсэг зурсан нь тодорхой байгаа юм.

Аль хүчтэйгээ дагадаг массын хуулиар 32-ын бүлгийн залуу гишүүд Засаг огцруулах бичигт гарын үсэг зураагүй. Байдлыг харзнаж, гарын үсгээ зурахаас бултаж яваа хэд хэдэн гишүүн бий. Нөгөө талд АН-ынхан “Гарын үсэг зурахгүй. Та нар чаддаг юм бол тоогоо гүйцээгээд УИХ-д өргөн барь” гэсэн өнцгөөс эрх баригч намынхныг шоглоод амжив.

Өнөөх Засаг унагаахаар хүчтэй дайрч эхэлсэн Д.Хаянхярваа гишүүн хүртэл “Засгийн газраас ЖҮДХС-гаас зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооцох эсэхийг харж байгаад огцруулах бичгээ өргөн барих эсэхээ шийднэ” гэж долоо хоногийн сүүлээр дуугарсан. Энэ нь “Тохироонд хүрч чадах эсэхээ хүлээж байна” гэсэн битүү утгаар уншигдаж байгаа юм.

-ТЭД ЯМАР ТОХИРООНД ХҮРЭВ-

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн зүгээс Д.Хаянхярваа гишүүний өгсөн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон сайд нарт хариуцлага тооцох бичгийн хариуг энэ сарын 20 буюу ирэх долоо хоног мягмар гаригт өгөх учиртай аж. Анхнаасаа ч тохироонд хүрч болох хугацааг ингэж тооцсон бололтой. Ирэх долоо хоногийн Мягмар гариг гэхэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцохгүй бол Засаг унагах бичгээ өргөн барина гэж ярилцаж байгаа аж.

Нөгөө талаас ойрын хугацаанд Прокуророос ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон хэд хэдэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах бичиг орж ирэх хүлээлттэй буй. Үүнийг бодлогын хувьд дэмжихийг намын даргын зүгээс бүлэгтээ санал оруулна гэсэн яриа байна. Прокуророос эргүүлэн татахаар яригдаж буй гишүүдэд Ж.Энхбаяр, Б.Ундармаа тэргүүтэй ББСБ-тай хүмүүс холбогдож байгаа юм. Тиймээс ч Ж.Энхбаяр гишүүн прокурорын бичиг ирэхээс өмнө “Би түдгэлзэхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн гэх хардлага үүсээд байна.

Улмаар Засгийн газрын тэргүүний зүгээс Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг сайдаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирэхээр тохирсон гэх мэдээлэл бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд М.Энхболдын талын тавьж буй гол шаардлагыг хүлээж авах чигтэй байгаа аж. Мөнхүү МАН-ын генсек Д.Амарбасягаланг чөлөөлөх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл ч байгаа юм.

Гэвч нөгөө талд “Засгийн газрыг огцруулах бичигт газрын үсэг зурсан гишүүдийн тоо гүйцсэн. Хэзээ мөдгүй өргөн барина. Засгийн газар унах нь тодорхой” гэсэн мэдээлэл өгч байгаа УИХ-ын гишүүн ч байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 94

chuka (64.119.*.*)
2018-11-20 22:55:57
офшерт мөнгө хадгалуулсан, ЖДҮ-ийн мөнгийг гувьчуулсан бүх хүний мөнгийг зохих газарт нь татах хэрэгтэй. энэ байдал ард түмэн гэж аман дээрээ ярьдаг ч хүний үнэргүй тэдгээр тэнэгүүдэд, үр хүүхдэд нь маш том ухаарал болоосой гэж хүсч байна. төрд гарах хүмүүсийг нарийн шалгаж, гаргаж чадна л даа. харин хүсэхгүй байгаа тэр тогтолцоог хүртэл үгүй хийх хэрэгтэй. ард түмэн бүсээ чангалж чадна даа... ухаарал манай удирдлагад ирээсэй... ирээсэй... энэ муу ёрын хэлхээ сүлжээ дуусгавар болоосой...нүгэлийн золиос үхэл гэдгийг мэддэг байгаасай...

chuka (64.119.*.*)
2018-11-20 22:48:27
офшерт мөнгө хадгалуулсан, ЖДҮ-ийн мөнгийг гувьчуулсан бүх хүний мөнгийг зохих газарт нь татах хэрэгтэй. энэ байдал ард түмэн гэж аман дээрээ ярьдаг ч хүний үнэргүй тэдгээр тэнэгүүдэд, үр хүүхдэд нь маш том ухаарал болоосой гэж хүсч байна. төрд гарах хүмүүсийг нарийн шалгаж, гаргаж чадна л даа. харин хүсэхгүй байгаа тэр тогтолцоог хүртэл үгүй хийх хэрэгтэй. ард түмэн бүсээ чангалж чадна даа... ухаарал манай удирдлагад ирээсэй... ирээсэй... энэ муу ёрын хэлхээ сүлжээ дуусгавар болоосой...нүгэлийн золиос үхэл гэдгийг мэддэг байгаасай...

Иргэн (202.179.*.*)
2018-11-20 16:32:17
Erunhii saidiinhaa araas hutga shaasan urvagch Tugjil bolovsroliin said Tsogzolmaag hamaatan sadantai ni hamt turiin albanaas zailuul. Sunaliin tulam bolson ene shulamiig dahin buu gishuun bolgo.

Иргэн (202.9.*.*)
2018-11-20 16:24:00
ЗГ-ыг огцруулах нь гарын үсэг зурсан хэдэн хүний өшөө хонзон. МАН-ын ил, далд хулгай хийдэг хүмүүсийн явуулга.Хүрэлсүхээс айж зүрх нь зогсох гээд байгаа хүмүүсийн үйл ажиллагаа.

Зочин (103.111.*.*)
2018-11-20 08:19:37
ЖИРИЙН ИРГЭД ХУЛГАЙ ХИЙВЭЛ ЯЛ АВЧ ШОРОНД ОРДОГ, ЭД УУЧЛАЛТ ГУЙГААД Л ӨНГӨРДӨГ ИЙМ ШҮХ ЗАСАГЛАЛТАЙ ОРОН ХААНА Ч БАЙХГҮЙ, ХААНА БАЙНА, ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ТЭГШ ЭРХ ???

зочин (202.131.*.*)
2018-11-19 14:20:18
шудрага үнэнч дүрд тоглодог ийм хүмүүс өөрсдөө хурдан огцор.дахиж ийм хүмүүсийг сонгохоо болъё. нам нь гишүүнчлэлээсээ хас.

Зочин (203.91.*.*)
2018-11-19 09:54:58
ЖДҮ-гээс томыг нь ярихгүй байгааг анхаараач. Монголыг унагах алсын бодлого яваад байна. Хүмүүс минь ухаантай байгаач. Монгол улсыг маань дотор нь хагалах хэнд ашигтай байх вэ хүмүүсээ.

Зочин (103.229.*.*)
2018-11-19 08:40:21
Муу юм шүгэлсэн УИХ-аа тараа тэр цагт ЗГ хамт өнхрөх болно...

hahahahaha (185.39.*.*)
2018-11-19 00:56:02
undarmaa gishvvniig arai gej bariad yriltsalga avaad zogsoj baisan chin hajuugaar oyunhorol saranchimeg 2 ungurch yabahdaa ted ineeldeed ailgviten tegenee .... yaanaaa aa hezee ingej bulanduulah yum boloo . yu gej shaanaa geneeee........ gichiinvvd

hahahahaha (185.39.*.*)
2018-11-19 00:56:02
undarmaa gishvvniig arai gej bariad yriltsalga avaad zogsoj baisan chin hajuugaar oyunhorol saranchimeg 2 ungurch yabahdaa ted ineeldeed ailgviten tegenee .... yaanaaa aa hezee ingej bulanduulah yum boloo . yu gej shaanaa geneeee........ gichiinvvd

hahahahaha (185.39.*.*)
2018-11-19 00:56:01
undarmaa gishvvniig arai gej bariad yriltsalga avaad zogsoj baisan chin hajuugaar oyunhorol saranchimeg 2 ungurch yabahdaa ted ineeldeed ailgviten tegenee .... yaanaaa aa hezee ingej bulanduulah yum boloo . yu gej shaanaa geneeee........ gichiinvvd

hahahahaha (185.39.*.*)
2018-11-19 00:56:01
undarmaa gishvvniig arai gej bariad yriltsalga avaad zogsoj baisan chin hajuugaar oyunhorol saranchimeg 2 ungurch yabahdaa ted ineeldeed ailgviten tegenee .... yaanaaa aa hezee ingej bulanduulah yum boloo . yu gej shaanaa geneeee........ gichiinvvd

Khaipi (59.153.*.*)
2018-11-18 15:46:36
Ard tumen teneg baihad ene hoyor nam togolj bna. Teneg gishuuniig hen sonoh bilee 20, 50 myangyn tugrug avch Mongolyn hugjiliig zogsooh bgaa bolovsorogui ajilgui arshaagui Mongolchuud songodog shuu. Haramsaltai ted songogchidiin oloh bna! MANAN gedeg chin Ochirbat, Bagbandi, Elbegdorj, Jenco, Bayar, Mie, Zi, Altanhuyag, Su, Khurelsukh, Khaan bankhy Batarsaikfan, Golomt Zorigt jugigchin,

Зочин (66.181.*.*)
2018-11-18 12:06:04
Тарахаас өөр гарц алга даа

461-с тахир соеот ангиинхан (202.9.*.*)
2018-11-18 11:08:16
Зaсгиин зээлтэй асуудалд холбогдсон сайд нар боль зайлаад яв явуул ман нэр хог дээр болж байнада а сайдын суудлын төлбөртөө хорогдсоор намаараа шорон шаажээ

Gungaa (43.242.*.*)
2018-11-18 10:14:36
Ene zeel absan khumuus k Ikh khurliin gushuunee ogokh kheregtei shuu dee ed nariig dakhij songokhgui shuu dee odoo l Khurelsukh yu khiij chaddagaa uzuulekh kheregtei namaa tseberlekh kheregtei dee ene bol bolomj shuu

зориг (64.119.*.*)
2018-11-18 09:51:12
МАН цэвэршиж чадвал Монгол улс цаашдаа алзахгүй явах эхлэл тавигдлаа л гэсэн үг. Гэхдээ засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд зарим үед буулт хийх нь зөвдөө. Эцсийн эцэст эх орон минь л зөв шударга нийгэмтэй болоосой.

АН-н залуу гишүүн (103.57.*.*)
2018-11-18 09:31:29
32 н бүлэг гэж хоцрогдсон хүмүүс байна уу эсвэл хулгайч нар байн уу

Зочин (202.126.*.*)
2018-11-18 09:22:43
Манд 34 жил гишуун болж байна.Ийм муухай юм болж байсныг мэдэхгуй юм.зээл авсан ноход цунх баригчдын 1-р уеийнхэн голдуу байна. Бугдийг нь огцруулж энэ намыг цэвэрлэх цаг болжээ МАН-ын дарга минь. Оглоо кинонд даан ч яавдаа гэдэг дээ. Туунээс ч дор даанч яавдаа манай нам.

Сайд болоод шууд хулгай хийжээ. (202.9.*.*)
2018-11-18 08:28:15
Хоёр сайдыг огцруулбал ЗГ-ын нүүр царай арай дээр харагддаг болно доо. УИХ-ын гишүүн, сайд болонгуутаа шууд ханцуй шамлаад хулгай хийдэг байна ш дээ. Ийм нөхдүүдийг яаралтай зайлуулж зохих хариуцлагад татах хэрэгтэй.

Зочин (64.119.*.*)
2018-11-18 08:22:15
хүүхдийн мөнгөн дээр 2 жил үхэн хатан чаргуулдацгаасан өөрсдийнхээ хармаанаас автобусны мөнгө ч гаргадаггүй хирнээ ард түмний хөрөнгийг тэрбумаар нь тойрогтоо хуваарьлана аан

Зочин (64.119.*.*)
2018-11-18 08:21:40
хүүхдийн мөнгөн дээр 2 жил үхэн хатан чаргуулдацгаасан өөрсдийнхээ хармаанаас автобусны мөнгө ч гаргадаггүй хирнээ ард түмний хөрөнгийг тэрбумаар нь тойрогтоо хуваарьлана аан

Зочин (64.119.*.*)
2018-11-18 08:19:46
хүүхдийн мөнгөн дээр 2 жил үхэн хатан чаргуулдацгаасан өөрсдийнхээ хармаанаас автобусны мөнгө ч гаргадаггүй хирнээ ард түмний хөрөнгийг тэрбумаар нь тойрогтоо хуваарьлана аан

Зочин (64.119.*.*)
2018-11-18 08:12:05
Солонгос орон саяхны нэг хямралаар ард түмэн нь 250 тонн алтан эдлэлээ өгч тэмцэж байсан.. хөрөнгө мөнгөтэй холбогдсон ерөнхийлөгчөө сая саяараа гудамжинд гарч огцруулсан.. 25 жилээр ялласан..харин манайд .. хулгайч луйварчин гишүүдээ дахин сонгуулахаар тэрбум тэрбумаар нь өгч байдаг бид дүлий сохор.. ийм л байна даа ялгаа нь

kkkkkk (185.39.*.*)
2018-11-18 00:27:12
tserenbataa zuuhniihaa spraaliig yasan be hvleegeed bn shde 2 garaa urguud demjee geed baisan yachiv

Зочин (66.181.*.*)
2018-11-17 23:13:44
ГАНДААШНААС хэцүү хэрэг болжээ

Зочин (66.181.*.*)
2018-11-17 22:23:43
Надад туй ч хамаа алга. Огцорно уу байна уу, тарна уу нийлнэ үү туй чёрт.

Irgen (202.9.*.*)
2018-11-17 21:48:38
Ene ix xyral tarax xeregtei idsen yysan sandal shiree xuutsuldsun avilga xeel xaxyyliig deed tsegtni xyrtel xuxyylen demjsen xaatsailan daldalsan xyvaaj idsen shivshigt lyivarchid odoo bolson ard tymnii xurungu tatvariin mungiig xyvidaa zavshigchid xyyli xynaltgyi met davarch bna edniig bid songoson odoo uurchlux tsag bolson shydraga bys zyiliig xaraad xoxirood garaa xynxiad syyx tsag bis uursdii tuluu odool temtsexgyi bol bidniig xeterxii basamjlan doromjloj bna mongolchyyd ireedyi xoich yr xyyxded ex orniixoo tuluu xychee negtgen bosoxgyi bolxezeech ene lyivarchid xugjyylexgyi zuvxun uursduu bayjixiin tuluu yxen xatan temtsej bna ard tymend arxinii xeden yildver barij arixind l jivyylej mynxag teneg xymyysiin armi bii bolgoj ard tymniig xordyylaj bolovsrolgyi chadvargyi bailgaxad anxaarch bna ter ni edend ashigtai bga ychraas zalyychyyd odoo yxaarch xudlux tsag tylj ireed bna

zocnin (202.126.*.*)
2018-11-17 21:25:06
YiX iin gishvvd JDV gees iim ix xemjeegeet zoxion baigyylaltaigaar. tegshitgen avsan ene mongo mongol ylsig maani vnexeer gytaaj bn. iim vildel xiisen gishvvd vg dyygvi dyyj ogood gishvvneesee ogtsorox xeregtei sh dee ...aymar xvmvvseer toroo bariylaad..baigaagaa oilgoxoo bailaa...mongolchyyd bidnii oi yxaan..sergex setgen bodox tsag boljee..

zocnin (202.126.*.*)
2018-11-17 21:25:05
YiX iin gishvvd JDV gees iim ix xemjeegeet zoxion baigyylaltaigaar. tegshitgen avsan ene mongo mongol ylsig maani vnexeer gytaaj bn. iim vildel xiisen gishvvd vg dyygvi dyyj ogood gishvvneesee ogtsorox xeregtei sh dee ...aymar xvmvvseer toroo bariylaad..baigaagaa oilgoxoo bailaa...mongolchyyd bidnii oi yxaan..sergex setgen bodox tsag boljee..

Зочин (66.181.*.*)
2018-11-17 20:22:07
Одоо бүх юм тодорхой боллоо доо .УИХ-аас эхлээд авилагын үүр уурхай болсон бүх намуудын үйл ажиллагааг зогсоон татан буулгаж ,сум,хороо дүүргээс иргэдээс төлөөлөл сонгож АИХ-ыг байгуулах үүндээ өмнө нь (УИХ-д сонгогдож байсан бүх хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хориглох) АИХ-аас улсын бага хуралыг 51 гишүүнтэй байгуулах,мөн ерөнхмй сайд болон хязгаарлагдмал эрхтэй ерөнхийлөгчийг сонгох шүүх засаглалын тэргүүнийг ард түмнээс сонгох ,4 дэх засаглал болох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг(хувийн) улс төрийн шинжтэй үйл ажиллагааг нь шууд хориглох .Ер.сайд сайдуудаа шууд санал болгон АИХ-д танилцуулан засгийн газраа бүрдүүлээд ажиллах хэрэгтэй.

Амгалан байцгаа даа (150.129.*.*)
2018-11-17 19:45:09
Ардын намын удирдах зөвлөлөөс ухаантай комментчид их байнаа. Их хурад тарахаас өөр гарц байхгүйг Ерөнхийлөгч хэлээд байгаа бус уу.

Зочин (150.129.*.*)
2018-11-17 19:03:05
түдгэлзүүлдэг дээрээ тулбал бүгдийг түдгэлзүүлэх хэрэгтэй

zochin (185.39.*.*)
2018-11-17 18:50:17
hulgaich yanhan saraa oyundari mari ni delberdeggvi yu ???????

zochin (185.39.*.*)
2018-11-17 18:50:17
hulgaich yanhan saraa oyundari mari ni delberdeggvi yu ???????

zochin (185.39.*.*)
2018-11-17 18:50:17
hulgaich yanhan saraa oyundari mari ni delberdeggvi yu ???????

zochin (185.39.*.*)
2018-11-17 18:50:16
hulgaich yanhan saraa oyundari mari ni delberdeggvi yu ???????

Зочин (220.213.*.*)
2018-11-17 18:00:35
Гишүүд, сайд дарга нар бялуун дээрээ өрсөлдсөөр, хэрэлдсээр, зодолдсоор, өш хонзонгоо авалцсаар, ... Монголын ард түмэн зовсоор, ядуурсаар, өвдсөөр, өлссөөр, үгүйрэн хоосорсоор, туйлдсаар байна уу?

Зочин (202.179.*.*)
2018-11-17 17:47:53
Ном ёсоороо бол ЗГ огцрох ёстой.

Б ууруу Цолмон (103.10.*.*)
2018-11-17 17:37:03
Засгаа огцруулаад сайн юм болохгүй Хүрэлсүх хэцүү нөхцолд муугүй ажилаж байгаа Хүрэлсүхэд гай болож байгаа хулгайч нар бол Их хуралын дарга нэртэй луухаан Энхболдыг дагсаг гадаадын луйварчин нарын гар хөл болсон хулгайч нар МАХН ийн дарга Н Энхбаярын саанаачлаад байгаа шинэ үндсэн хууль бол Монгол төрөөс хулгайч нарыг зайлуулах хамгийнг зөв зам Энэ үндсэн хуулийн төсөлийг ард нийтээр хэлэлцэх хэрэгтэй Ард түмэн бол төрийн эзэн нь юм Ард түмэн төрдөө эзэн байх тийм үндсэн хууль тийм улс төрийн тогтолцоо , ардын хяналт төрдийн өмчийг луйвардсан жавшсан хулгайчад чанга хатуу шудраг хууль, хэрэгтэй

Зочин (103.9.*.*)
2018-11-17 15:58:50
Монголд одоо Намбарын хүү хэрэгтэй байнаа.

Зочин (39.7.*.*)
2018-11-17 15:24:23
3 тэрбумын хадгаламжтай Энхбаяр ЖДҮДС-гаас яахаараа зээл авдаг юм баригдахаараа зээл аваад төллөө ч гэх шиг сайхан худлаа ярих юмаа

Зочин (39.7.*.*)
2018-11-17 15:24:22
3 тэрбумын хадгаламжтай Энхбаяр ЖДҮДС-гаас яахаараа зээл авдаг юм баригдахаараа зээл аваад төллөө ч гэх шиг сайхан худлаа ярих юмаа

Зочин (39.7.*.*)
2018-11-17 15:24:20
3 тэрбумын хадгаламжтай Энхбаяр ЖДҮДС-гаас яахаараа зээл авдаг юм баригдахаараа зээл аваад төллөө ч гэх шиг сайхан худлаа ярих юмаа

Зочин (39.7.*.*)
2018-11-17 15:24:19
3 тэрбумын хадгаламжтай Энхбаяр ЖДҮДС-гаас яахаараа зээл авдаг юм баригдахаараа зээл аваад төллөө ч гэх шиг сайхан худлаа ярих юмаа

Сс (66.181.*.*)
2018-11-17 14:57:17
Энхбаяр мөнгө Угаасан нь үнэн ш дээ гэмгүй царайлчаад ББСБ дамжуулаад сарын 3.5% зээл олгодог

Баатар (66.181.*.*)
2018-11-17 14:54:27
Хэлсэн үг хийсэн ажил 2 ямар их зөрөөтэйг харлаа үзлээ.Аилгачин УИХ ын гишүүд Засгийн газарт шургалсан сайд нар ТВ гээр олон дахин битгий гараач хархаас дургүй хүрч байна. Дахин сонгу₮льд оролцох эрхийг нь ард түмний нэрийн өмнөөс хасаач.

Уншигч (202.179.*.*)
2018-11-17 14:53:55
ЭХ ОРНООСОО УРВАГЧаар УИХ-аа удирдуулж дэлхийн шившиг болж эцэг өвгөдийнхөө ясыг өндөлзүүлсээр байх уу???!!!!

МАН (66.181.*.*)
2018-11-17 14:20:45
Засаг огцорвол МЭнхболд ЁС болж өөрийн хүмүүсээр сайдуудаа тавьж шудрага ёсыг тогтоож улс орон хөгжиж засагтаа Эвээг урьж ажилуулан монгол жэнэхэнэ бар улс болно

Бодоцгоо (66.181.*.*)
2018-11-17 14:11:39
Засаг огцроод Ми ЁС болоод МИгийн засаг тогтоод монголд шудрага ёс жэнэхэнээсээ хэрэгжиж улс орон маань мандан хёгжиж цэнгэлийн манлай болж ард түмний нуруу тэнийж баян тансаг амьдарах болно засгийгогциуулья

иргэн (103.212.*.*)
2018-11-17 13:43:26
улс хөгжүүлэх талаар юу ч хийлгүй идэж ууснаа илчилсээр байтал 4жил өнгөрлөө хайран 4 жил ард түмэн минь олигтойхон срнгрлт хийж байлдаа ингэсээр байтал жаргал үзэлгүй хөнгширлөө

Сонгогч (202.126.*.*)
2018-11-17 13:42:51
Цэрэнбат гэж юм болгонд хутгалдаж бдг яасан өлөн Увс вэ, Ерөнхий сайд энэ нөхрийн талаар юу ч дуугарахгүй базуулчихсан бдг юм ууи яамандаа бас баахан холио солио хийгээд бсн одоо дүүрэн Увс яам болсон бх даа

Зочин (202.21.*.*)
2018-11-17 13:14:41
Засгийн газар юу ч хийсэнгүй, цаашид ч хийхгүй, хийж чадах ч үгүй Иймээс Засгийн газрыг нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулах хэрэгтэй. Энэ улс оронд шударга гэж юм байна уу? Энэ бусармаг явдал хэзээ дуусах вэ? Монголд юу байна мөнгө байна. Даан ч түүнийг зөв юманд оновчтой зарцуулахгүй давхар дээлтэй УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд хуваан идэж байна шүү дээ. Ичих булчирхайгүй болсон эрхэмүүд дээ. 2020 оны сонгуульд ухаантай оролцохыг монголчуудад уриалж байна.

Зочин (64.119.*.*)
2018-11-17 13:03:25
Алчих юм бна аа. ЖДVг л намдаах арга юм бх да. Буспд санг яах гээ вэ? ЭМДэмжих сан, ЭМДаатгалын санг целмеж бгаа Сарангэрэлийгээ яах гж бна да? ЭМДаатгалын сангийн 130 тэрбум тегрегийг Ундармаагийн Капитал банканд бага хvvтэй байршуулж хvvлцгээж бгааг нь яах гж бнаа?

Зочин (64.119.*.*)
2018-11-17 13:03:25
Алчих юм бна аа. ЖДVг л намдаах арга юм бх да. Буспд санг яах гээ вэ? ЭМДэмжих сан, ЭМДаатгалын санг целмеж бгаа Сарангэрэлийгээ яах гж бна да? ЭМДаатгалын сангийн 130 тэрбум тегрегийг Ундармаагийн Капитал банканд бага хvvтэй байршуулж хvvлцгээж бгааг нь яах гж бнаа?

Зочин (64.119.*.*)
2018-11-17 13:03:24
Алчих юм бна аа. ЖДVг л намдаах арга юм бх да. Буспд санг яах гээ вэ? ЭМДэмжих сан, ЭМДаатгалын санг целмеж бгаа Сарангэрэлийгээ яах гж бна да? ЭМДаатгалын сангийн 130 тэрбум тегрегийг Ундармаагийн Капитал банканд бага хvvтэй байршуулж хvvлцгээж бгааг нь яах гж бнаа?

Зочин (202.9.*.*)
2018-11-17 12:57:30
ЖДY ЧИН САЙД НАРАА ОГЦРУУЛЖ ОРООЦОЛДСОН ИХ ХУРЛЫН ГИШYYДЭЭ ЧЕЛЕЕЛЖ ШАЛГУУЛАХ НЬ ЗЕВ ДЕЕ..

Зочин (103.229.*.*)
2018-11-17 12:49:26
Зангуу шиг зуурч байхаар зайгаа тавиад өгчих эсвэл хормойноосоо зуурсан хэдэн сайд нарынхаа сүүлийг мушиг.

Ард Аюуш (202.72.*.*)
2018-11-17 12:41:38
ЭХЛЭЭД МИГИЙН ТАЛ ЖДҮГЭЭР ЦОХИЛТ ӨГЧ УНАГААХААР АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН ТУЛ ХҮ САНДАРЧ ЭРЧИМТЭЙ ХӨДӨЛЖ ЭХЭЛСНЭЭР ЭНЭ ХОЁРЫН АЛЬ НЭГ ЭСВЭЛ БҮР ХОЮУЛАА УНАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН ТУЛ ХООРОНДОО ХУЙВАЛДАХААС ӨӨР ЗАМГҮЙ БОЛЖЭЭ ИРГЭДИЙГ ХУЛХИДАХЫН ТУЛ ГАНЦ НЭГ ГАРЗНЫ АМЬТАНГ ЗОЛИГТ ГАРГАЖ МАГАДГҮЙ Л ДЭЭ

Зочин (202.126.*.*)
2018-11-17 12:21:19
Hurelsuhee chi ooroo zailaad ogooch. Cham shig hereggui bolovsrolgui huneer Mongol, ter baitugai nam chin ch dutahgui. Harin ch neg teneg zailj amarlaa l gene. Chi bol hen ch bish surjin yariatai tsergiin baga darga.

Зочин (202.126.*.*)
2018-11-17 12:19:06
Naad Hurelsuhee hurdan zailuul yuun tohiroo ve. Naad mal chin Mongol orniig samarch duuslaa. Hurelsuh ogtsor zail

Зочин (122.201.*.*)
2018-11-17 12:11:57
ЖДҮДС-ийн мөнгөөр өөрийг нь дэмжиж гарын үсэг зурсан гишүүдэд тараасан Хүрэлсүх огцорвол таарна

Зочин (103.26.*.*)
2018-11-17 12:05:35
20 онд Н.Энхбаярыг гаргаж, АН- ыг арилгуулж, МАН- ыг маанилуулж, Элбэгдорж, Миеэ, Женко..... зэргийн арьсыг хуулуулж, Монгол улс өөрийн шүүх, прокурор, АТГ, Аудитортой болгох байх.

Zochin (103.212.*.*)
2018-11-17 11:59:35
Tserenbat Sodbaatar 2g ogtsulah l uldle Tserenbat n bas tuslin 200 say duude ugsun gd ATG medelel higd bsn

Зочин (202.9.*.*)
2018-11-17 11:45:40
Chadamjgui UIH, tahir dutuu zasag

Хууль (112.72.*.*)
2018-11-17 11:33:27
Сарангэрэл намын нэрэн дор авлигаар томилсон яамны газар хэлтсийн дарга эмнэлэгийн захирал гэх этгээдүүдээ зайлуул гэмтэл халдварт гм Шударга есны төлөө Таньтай ярих цаг ирсэн шүү

Хгүз (202.126.*.*)
2018-11-17 11:27:29
Засгиин газар одоо огцруул хэнд ч ашиггүй Харин гэмт хэрэгт хамсаж орсон нөхдүүдээ хаауайлалгүй шударгааар түдгэлзүүлж байгаад шалгуулчихвал оновчтой шиидэл болно

Топор (202.9.*.*)
2018-11-17 11:27:15
Хүрэлсүх ѳѳрийг нь дэмжиж кнопдсон нѳхдѳѳ ЖДҮ-гээр авилгадчихсан байсан учраас хариуцлага тооцож чадахгүй тэднийгээ гомдоочихвол кнопчдийнх нь тоо дутаж ѳѳрѳѳ суудлаа алдхаас айж үхчих гээд байгаа юм байна.Үхэхээс айхгүй хариуцлага тооцно намаасаа хѳѳнѳ гэж донгодож байсан нь худлаа шоудаж е/сайд болсондоо баярлаад хэлчихсэн үг юм байна гэдэг нь тодорхой боллоо.

Зочин (202.21.*.*)
2018-11-17 11:08:44
Олон еронхий сайдын нуур узлээ ингэж огцрохгуй гэж алингаа алдсан нэг ч хун узсэнгуй намайг л биш бол танхимын бух сайдаа огцруулсан ч яахав намайг огцруулвал намаа тараана парламентыг тараана улсаа тараана гэж байсан хун узсэнуу таминээ

Зочин (202.21.*.*)
2018-11-17 11:06:53
Засгийн газраа аваад үлдээсэйдээ

Boogii (66.181.*.*)
2018-11-17 11:04:18
Zasgiin gazar ogtsor hurelsuh hariutslagaa hulee

Зочин (64.119.*.*)
2018-11-17 11:04:05
"Ард түмэн" биднийг сонгосон л гээд байдаг. Яг үнэн хэрэгтээ тэр "нам" гэгчээсэ л сонгогдддог биз дээ. Тэгээд сонгогдсоныхоо дараа "ард түмний төлөө" гээд бидний нэрээр бизнес хийж иддэг энэ увайгүй явдал бол ухамсар оюун ухааан нь солигдохгүй бол хэзээ ч салахгүй гэж боддог. Ганц албан бичиг төлөвлөж үзээгүй нөхөр УИХ-д суугаад хууль боловсруулж төр түшилцэнэ гэж юу байдгийн. .... Эмгэнэлтэй байна доо ЭХ ОРОН МИНЬ!

Иргэн (202.9.*.*)
2018-11-17 10:58:51
Coдбаатapыг зайлуул

иргэн (103.26.*.*)
2018-11-17 10:52:07
Энэ Засгийн унагаах хэрэгтэй, ийм муухай тогтворгүй, овилгогүй, хувьсгалч нөхрөөр төр бариулах нь ямар хор уршигтайг бид харж байна. Үүний оронд Рио Тинто Элбэгдорж мэттэй л үзэж байх хэрэгтэй ш дээ. Дотроо л алалцаад байх юм. Энэ хүрэлсүх ер нь 37 онд л төрсөн бол яг таарах байсан хүн. Нэг л их тэмцэл ярьсан цэвэрлэгээ ярьсан хүн. Эхлээд хошногныхоо баасыг цэвэрлэх хэрэгтэй ш дээ. Наад муруй амт Содбаатар, гөлөг царайт Амарбаягалан нараа яахын бээээээ. Ийм байж битгий балайр л гэж хэлмээр байх юм. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг арчина гэж үг бий дээ. Идсээр байгаад бүүр ам нь мурийчихсан, Сданууд,

зочин (202.21.*.*)
2018-11-17 10:51:13
улс төр гэж ийм хогийн юм шүү дээ өөрсдийнхөө эрх ашгийг дээгүүр тавин үхэн хатан зүтгнэж бгааг нь хараач зайлаачээ хогнуудаа

Иргэн (202.126.*.*)
2018-11-17 10:42:11
ЖДҮ хариуцлага хүлээхгүй өнгөрвөл гутамшиг юм болно?! Содбаатар, Цэрэнбат нарыг сайдаас нь чөлөөлж бусдад нь авсан зээлээ хэрхэн ашигласнаас нь шалтгаалж ёс зүйн хариуцлага хүлээлгэж Амарбаясгаланг чөлөөлвөл болох тал харагдаж байна?! Эсвэл ЗГ огцрохоос гарц харагдахгүй байнадаа?!

Иргэн (202.126.*.*)
2018-11-17 10:42:10
ЖДҮ хариуцлага хүлээхгүй өнгөрвөл гутамшиг юм болно?! Содбаатар, Цэрэнбат нарыг сайдаас нь чөлөөлж бусдад нь авсан зээлээ хэрхэн ашигласнаас нь шалтгаалж ёс зүйн хариуцлага хүлээлгэж Амарбаясгаланг чөлөөлвөл болох тал харагдаж байна?! Эсвэл ЗГ огцрохоос гарц харагдахгүй байнадаа?!

Иргэн (202.126.*.*)
2018-11-17 10:42:10
ЖДҮ хариуцлага хүлээхгүй өнгөрвөл гутамшиг юм болно?! Содбаатар, Цэрэнбат нарыг сайдаас нь чөлөөлж бусдад нь авсан зээлээ хэрхэн ашигласнаас нь шалтгаалж ёс зүйн хариуцлага хүлээлгэж Амарбаясгаланг чөлөөлвөл болох тал харагдаж байна?! Эсвэл ЗГ огцрохоос гарц харагдахгүй байнадаа?!

Зочин (202.55.*.*)
2018-11-17 10:40:45
Хн. Эцсийн эцэст нөгөө шударгуудын санаачлага ердөө л хэдэн хүний сандал ширээний тохиролцоон болоод л дуусна. Бараг гэмт хэрэгтнээр тодорчихоод байсан гарууд ердөө л сэтрээсээ түр мултраад л өнгөрөх нь. Тэд "энэ удаадаа амжсангүй, дараагийн дуу бол бааараггүй дээ" гээд тавгаа бариад дараагийн ээлжийг хүлээгээд л сууна. Иргэд, улсын эрх ашиг юу болоод өнгөрөв? Манай улс төр гэж энэ.

БАТ (66.181.*.*)
2018-11-17 10:39:12
Шүүлтүүр Цэрэнбат яндангын шүүлтүүртэйгээ зайлсан нь дээр байх ѳѳ !!!

Зочин (59.153.*.*)
2018-11-17 10:37:21
Хүрэлсүх өөрийг нь дэмжсэний төлөө өгсөн кнопны шагнал гээ биз дээ. Тэгэхлээр энэ гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй биз дээ

Зочин (202.179.*.*)
2018-11-17 10:36:40
Одоогоор нэр холбогдсон 13 хүн бүгдийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй. Дараагийнхийг нь бас бүгд ижил хэрэг учир бүгдийг нь ижил шийтгэнэ.

Иргэн (103.229.*.*)
2018-11-17 10:30:45
ЖДҮХ-ийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүд гишүүний бүрэн эрхээсээ тэтгэлзах ёстой. УИХ-ын гишүүний тангарагаа ноцтой зөрчиж, ард түмнээ мэхэлж, залилсан шүү дээ. Тэд дахин улс төрд орох эрхгүй. Мөн зээлтэй холбоотой төрийн албан хаагчдыг маш түргэн зайлуулах ёстой.

Иргэн (103.229.*.*)
2018-11-17 10:30:45
ЖДҮХ-ийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүд гишүүний бүрэн эрхээсээ тэтгэлзах ёстой. УИХ-ын гишүүний тангарагаа ноцтой зөрчиж, ард түмнээ мэхэлж, залилсан шүү дээ. Тэд дахин улс төрд орох эрхгүй. Мөн зээлтэй холбоотой төрийн албан хаагчдыг маш түргэн зайлуулах ёстой.

Иргэн (103.229.*.*)
2018-11-17 10:30:45
ЖДҮХ-ийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүд гишүүний бүрэн эрхээсээ тэтгэлзах ёстой. УИХ-ын гишүүний тангарагаа ноцтой зөрчиж, ард түмнээ мэхэлж, залилсан шүү дээ. Тэд дахин улс төрд орох эрхгүй. Мөн зээлтэй холбоотой төрийн албан хаагчдыг маш түргэн зайлуулах ёстой.

Зочин (66.181.*.*)
2018-11-17 10:26:26
ЮУ Ч ХИЙДЭГГУЙ ЖИНХЭНЭ ПОП Ц.ДАВААСУРЭНГ Л ЭНЭ ЗАСГААС ЗАЙЛУУЛМААР БАЙНА. ОЛОН ГОЛ АЖИЛ ЭНЭ НОХРИЙН НОЛООЛЛООС УРАГШЛАХГУЙ БАЙНА. АЖИЛ ХИЙХГУЙ БОЛ ХАВАР УНАНА ШУУ ХУУКЭЭ

Зочин (202.126.*.*)
2018-11-17 10:18:33
Энхбаярыг уг нь дэмждэг байсан юм даанч ЖДҮ-дцэн болхоор одоо нэмэргүй л дээ

Зочин (202.170.*.*)
2018-11-17 10:16:30
наад халтайсан худалч Цэрэнбатаа хурдан буулга!!! утааны эсрэг зуух тараана гэдэг үлгэрт одоо хэн ч итгэхгүй тул ядаж зарцуулах гэж байгаа 800тэрбумаа бүү зарцуул...

Зочин (119.40.*.*)
2018-11-17 10:09:28
Цогзолмаа Сарангэрэл гээд нийгэмд хамгийн том асуудал үүсгэдэг хувийн сонирхолтой 2 сайдаа явуулчихвал энэ засаг арай дээр харагдана

иргэн (103.50.*.*)
2018-11-17 10:07:16
Зөв л шийдэлд хүрэх хэрэгтэй.Сайд нараа огцруулахгүй УИХ-г тараана гэж ярьсан бүх галыг асааж өөртөө хамаг асуудлаа авсан Хүрэлсүх үг үйлдэлээ жаахан удирдагч гэдэг үүднээс мэдэрч хөдлөх хэрэгтэй.Түүнээс биш гудамжны баагий нараар хүч авч ажиллана гэдэг бол түүхэнд байхгүй зүйл чадах ч үгүй.Төр түмнийхээ үгийг сонсож сурдаа Хүрэлсүхээ.Үнэн ялна л гэдэг энэ.Худлаа нэр хүнд өссөн намайг дэмж гэсэн мессер олон өгөх гэж оролдож байгаа хэвлэлийн албаны хүмүүсээ солихгүй бол өөрийг нь буруу ирлээд хурцлаад байна шүү Хүрэлсүхээ.

zochin (202.21.*.*)
2018-11-17 10:07:11
ter murui amtai sodbaatar ubs tserenbat nariig yaraltai hal

Зочин (64.119.*.*)
2018-11-17 10:06:50
Энхбаяр ч бултаж чаддаг нөхөр дөө. Хотын гаалийн орлогчоос нэг удаа бултсан. Энэ удаа яах юм бол!!!!

Зочин (64.119.*.*)
2018-11-17 10:06:46
Энхбаяр ч бултаж чаддаг нөхөр дөө. Хотын гаалийн орлогчоос нэг удаа бултсан. Энэ удаа яах юм бол!!!!

Зочин (64.119.*.*)
2018-11-17 10:06:38
Энхбаяр ч бултаж чаддаг нөхөр дөө. Хотын гаалийн орлогчоос нэг удаа бултсан. Энэ удаа яах юм бол!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна