ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ

Түгээх    
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент

mal emneleg

Олон улсын шинжлэх ухааны өдөр, Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр арваннэгдүгээр сард тохиодог. Энэ хүрээнд Засгийн газраас 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар инновацийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны зарим бүтээлийг шагнах шийдвэр гаргасан.

Энэ дагуу “Гарааны ветбиотек” компанийн “Делтамон Пу-Рон” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн” шагнал хүртсэн байна. Тус бүтээгдэхүүн нийгэм болон эдийн засагт ямар дорвитой хувь нэмэр оруулж буй талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.

-ӨВЛИЙН УЛИРАЛД МАЛЫГ ИЛҮҮ ИХЭЭР ШИМЭГЧЛЭХ ҮЕД
ХЭРЭГЛЭХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ-

Малчдын хамгийн гол дайсан бол малын хачиг, шимэгч хорхойнууд. Үүнтэй тэмцэхийн тулд гадаадаад олон төрлийн өндөр үнэтэй эм тариа, бэлдмэлүүд авч хэрэглэсээр ирсэн билээ. Монгол эрдэмтэд энэхүү асуудлыг шийдсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гаргаж авчээ.

Тодруулбал, “Делтамон Пу-Рон” гэх хачиг шавьжийн эсрэг дусааж хэрэглэдэг бэлдмэлийг найман жил судалсны үндсэн дээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээнд оруулаад байгаа аж. Тус эмийн бэлдмэлийг малын нуруун дээр ганцхан удаа дусааж хэрэглэх зориулалттай юм байна. Ингэснээр малын бүх арьсаар тархаж, малын шим шүүсийг шимэгчлэн амьдардаг жижиг биетүүдийг устгах зориулалттай. Ялангуяа өвлийн улиралд хэрэглэхэд нэн тохиромжтой тухай эрдэмтэд ярилаа. Учир нь хачиг шавьж, шимэгчид нь бусад улирлаас илүү өвлийн улиралд малыг илүү ихээр шимэгчилдэг байна. Ид өвлийн хүйтэнд мал угаана гэдэг ойлголт байдаггүй.

Арай дээхнэ үед малчид ихэвчлэн цацдаг бэлдмэл ашигладаг байжээ. Тэр нь тухайн цацсан газраа л үйлчилж бүх биед нь хүрэлцэн тархдаггүй бэрхшээлтэй байв. Тэгээд ч цаг зав их зарцуулах, хүний биед сөрөг нөлөөтэй гэх мэт олон сул талтай байсан аж.

Одоо малчид тарьдаг бэлдмэлүүд ихээр ашиглаж байгаа ажээ. Энэ нь зөвхөн цусаар дамжин шимэгчилж буй шимэгчдийг л устгаж чаддаг. Биеийн гадаргуу буюу арьсанд орших шар сэрх, шавьж, хачиг, празетуудыг устгадаггүй гэсэн үг юм. Гадна шавьжид гадуур хэрэглэх бэлдмэл тохиромжтойг малчдад ойлгуулах нь хамгийн чухал асуудал юм.

Монгол эрдэмтдийн эх орондоо үйлдвэрлэж, гаргаж авсан энэхүү дусаалга эм олон давуу талтай. Малынхаа нуруунд ганцхан газар дусаахад бүх арьсаар нь тархаж чаддаг төдийгүй цусанд нэвтэрч, цусаар дамжин шимэгчилдэг шимэгчдийг устгах хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтойг зохион бүтээгч, эрдэмтэд дурдсан юм.

Тус бэлдмэлийг гаргаж авах технологи дээр сүүлийн найман жил ажилласан байна. Бэлдмэлийг үйлдвэрт нэвтрүүлэхэд “Гарааны ветбиотек” компани ажиллан, хөгжүүлэлтийг хийж, үйлдвэрлэлийг нь “Био импекс” компани гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар улсын хэрэгцээний 10 орчим хувийг хангах бэлдмэлийн үйлдвэрлэл явагдаад байгаа аж. Цаашид 100 хувь хангах зорилготой. Одоогийн байдлаар манай улс малын хачиг, шимэгч, шавьж устгадаг бүтээгдэхүүнүүдээ 100 хувь импортоор оруулж ирдэг. Улсдаа нэгэнт үйлдвэрлэдэггүй учир эмийн компаниуд оруулж ирж, малчдад нийлүүлдэг байна. Ингэхдээ гаалийн татвар, тээврийн зардлаас эхлээд л өртөг зардал нэмэгддэг учир үнийн хувьд 40-60 мянган төгрөгийн үнэтэйтэйгээр борлуулагддаг байна. Энэ нь малчдад чанга үнэ учир төдийлөн аваад байж чаддаггүй. Эх орондоо үйлдвэрлэсэн тус дусаалга бүтээгэдхүүн нь нэг лирт 36 мянган төгрөгөөр худалдаалагдаж эхэлснийг эрдэмтэд дуулгасан юм.

-100 АРЬСНААС 70 НЬ ЦООРЧ ҮНЭГҮЙДДЭГ БАЙДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭНЭ. НЭХИЙГЭЭ
ҮНЭД ХҮРГЭХ, ЭКСПОРТЛОХ АСУУДАЛ ДАГААД СЭРГЭНЭ-

ХААИС-ийн Магистр, докторын их сургуулийн захирал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, профессор Б.Баттөртэй ярилцлаа. 

-“Делтамон Пур-он” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/ыг хэзээнээс туршиж, үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Эхний туршилтын үйлдвэрлэлээ 2016 онд явуулж байсан. Эмийн судалгаа, үйлдвэрлэлтийн ажил удаан хугацааны турш үргэлжилдэг. Эхний ээлжинд лабораторийн судалгаа хийгдэж, дараа нь үйлдвэрлэлийн хэмжээнд туршиж үздэг. Үүний дагуу 2017, 2018 онд үйлдвэрлэл явуулж, хамгийн эхлээд малын эмчид нийлүүлж эхэлсэн. Таван хошуу мал нь ширх, хүрд зэрэг шимэгчид цусанд шимэгчилснээс болж цус багадаж эцэж турснаас зудад нэрвэгдэж үхэж хорогддог.  Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас санал тавьснаар зудад нэрвэгдсэн аймгуудад 2,5 тонныг үйлдвэрлэж нийлүүлсэн. Энэ нь жилийн хэрэгцээний 10 хувийг хангах хэмжээний тоо юм байна. Энэ бэлдмэл өвөл, хаврын улиралд хамгийн хэрэгцээтэй. Хаврын улиралд хачиг унаж эхлэхэд болон зун малын өт, батгана ялаа шавах асуудлын эсрэг хэрэглэдэг ч өвөл хаврын улирлаас харьцангуй хэрэглээ нь буурдаг юм. Тус бэлдмэлийг малчид эмчилгээний зорилгоор болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх зэрэг давуу талтай.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрхэн хэрэглэх вэ. Эмчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

-Хачиг нь гуравдугаар сарын сүүлд дөрөвдүгээр сарын эхээр унаж эхэлдэг. Унаж эхлэх үед дусаалгаа хэрэглэнэ. Нэг удаа дусаасны дараа 14 хоногийн дараа давтаж дусаана. Ингэснээр тухайн малд хачиг болон бусад шимэгчид халдахгүй, химийн аргаар хамгаалж буй хэрэг юм. Нэгэнт хачигдсан үед дусаалгаа хэрэглэж, малаа эрүүлжүүлэх бүрэн боломжтой. Хачиг, цусны празитуудаар маш олон өвчин дамждаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

-Монгол малын арьс шимэгчдээс болж их хэмжээгээр цоорч хаягдал арьс их гардаг. Үүнээс үүдэж, арьс шир үнэгүйдээд байгааг тус бүтээгэдхүүн бүрэн шийдэж байгаа байх нь ээ?

-Яг тийм. Өнөөдөр Монголд малын арьс шир үнэгүйдэж буй гол шалтгаан нь арьсны цоорол гэмтлээс үүдэлтэй. 100 арьсны 70 нь гэмтэл, цооролтой байх жишээтэй. Үүний гол дайсан малын шимэгч, хачигийн гаралтай гэмтэл эзэлдэг байна. Энэ эмийг гаргаснаас хойш арьс ширний үйлдвэрүүд болон, арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг маш олон хүн бидэнд хандаж хамтарч ажиллах тухай санал тавьсан. Жилд 10 сая арьс нэхий гаргаж байгаа. Үүнийг бид хэрхэн өндөр үнэтэйгээр гаргаж, үнэ цэнд хүргэх вэ гэдэг асуудал тулгараад байсан. Бэлчээрийн хачигийн улмаас арьсанд гол гэмтэл учирдаг. Энэ үүднээс малчдад бүтээгдэхүүнээ илүү ихээр, таниулан хүргэх шаардлага бий. Ингэснээр үнэгүйдээд байсан арьс ширнийхээ гэмтлийг шийдвэрлэж нэхийгээ үнэд хүргэх, экспортлох асуудал дагаад сэргэх юм л даа.

-Дусаалга бүтээгдэхүүнээ гаргаж авах хүртэл нийт хичнээн хугацаа зарцуулсан бэ?

-Үндсэндээ найман жил зарцуулсан. Энэ хугацаанд ганц хоёрхон хүн ажиллаж гаргаж авсан юм биш. Үүний цаана асар олон хүний хүч хөдөлмөр, баг хамт олны оролцоо байсан. Үүнээс өмнө бид хоёр том төсөл дээр эмийн технологиуд дээр ажилласан. Малын хачигийн дусаалгынхаа технологийг эдгээр технолудийнхаа хажуугаар ч туршаад явж байсан юм л даа. Одоогоос найман жилийн өмнө БСШУЯ-наас инновацийн төсөл зарласан. Тэр үед ийм бэлдмэл хийнэ гэдэг саналаа хэлж оролцоод судалгаа шинжилгээнийхээ ажлыг эхлүүлж байлаа. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үйлдвэрт нэвтрүүлж байсан. Өөрөөр хэлбэл “Био импекс” компанитай хамтраад тэдний үйлдвэрт туршиж үзээд үйлдвэрлэлийн туршилтууд хийгдсэн. Ингээд эм болж гарахад нийт найман жилийн хугацаа шаардагдсан. Мөн үүнээс гадна өөр хоёр төрлийн хачиг шавжны дусаалга бий.

-Тухайн хоёр дусаалганыхаа талаар нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

-Тэр хоёр нь мөн л адилхан хачиг шавжны эсрэг мөртлөө хоёр үйлчлэгч бодистой. Энэхүү “Делтамон Пур-он” /малын гадна шимэгчийн эсрэг үйлчилгээтэй дусаалга эм/-ыг малчид удаан хугацааны турш хэрэглээд түүнд нь хачиг шавж устахгүй дасалтай болчихсон тохиолдол дараагийн шатанд хэрэглэх дусаалга юм. Таван жилийн дараа арван жилийн дараа хэрэглэх эмний технолгийг бид гаргаад авчихсан байгаа гэсэн үг юм л даа. Патентжуулаад, оюуны өмчийн эрхийг авчихсан байгаа.

-МОНГОЛЫН “АЛТАН ТОС”-ЫГ ДҮҮРГЭГЧ БОДИС БОЛГОН АШИГЛАЖ
ӨӨРСДИЙН ТЕХНОЛОГИОР ГАРГАН АВЧЭЭ-

-Мал эмнэлэгийн хүрээлэнгийн захирал, JICA|AMED SATREPS төслийн удирдагч, ХАА-н ШУА-ийн гишүүн, доктор, профессор Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Импортоор орж ирж, малчид өргөнөөр хэрэглээд буй эмүүдийн сул тал юу вэ?

-Нэг эмийг олон жил удаан хугацаагаар хэрэглээд байвал үйлчлэл буурч, дасал болчихдог. Дасал болчихсон үед нь хэрэглээд л байвад хор болно уу гэхээс эм болохгүй шүү дээ. Тиймээс дараачийн үед нь хэрэглэх өөр үйлчлэгч бодисоор солих ёстой. Тэр нь илүү хүчтэй үйлчилгээтэй байх ёстой юм л даа. Одоо гаднаас орж ирж буй ижил эмэнд сул тал бий. Энэ нь экотройд нь эмийн бодист маш их тэсвэртэй болчихсон нөхцөлд хэрэглэх заавартай эмийг манайхан гаднаас оруулж ирээд шууд хэрэглээд байдаг. Энэ нь маш хортой. Хэдэн жилийн дараа одоо мэдэгдэж байгаа үр дүнтэй бодисуудад тэсвэртэй болох юм бол тэр нь маш аюултай. Тийм учраас олон үйлчлэгч бодистой буюу хүчтэй үйлчилгээтэй гадны эмнүүдээс татгалзаж, нэг үйлчлэгчтэй бодисыг хэрэглээд эхлэх юм малд илүү хор хохиролгүй байна гэсэн үг юм. Эдийн засгийн хувьд ч, малын эмч болон малчдад илүү үр ашигтай байх болно.

-Гадаадын улс орнуудад та бүхний гаргаж авсан дусаалга төрлийн бэлдмэл хэр олон байдаг вэ?

-Мэдээж өндөр хөгжилтэй, эмийн томоохон үйлдвэрлэгч компаниудтай орнуудад бий. Ялангуяа энэ эмийг Герман улс хамгийн анх нэвтрүүлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ үйлдвэрлэж эхэлж байгаа юм билээ. Хамгийн гол нь технологи нь өөр өөр байдаг. Үүсгэгч бодис нь ижил боловч, хамгийн гол нь технологи нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл орц найрлага нь ил боловч, яаж хийдэг технологи нь хаана хаанаа нууц байдаг. Бид Японд нэлээдгүй суралцсаны үндсэн дээр технологийг нь сурсан байх жишээтэй. Цаашдаа Монгол Улсад цөөхөн нэр төрлийн эм үйлдвэрлэж буй компаниудад олон нэр төрлийн болгож, технологийн хөгжүүлэлтийг нь хийж өгөх нь эрдэмтэд бидний үүрэг гэж үзэж байгаа. Тиймээс энэ дусаалгаа бүрэн төгс гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь бидний хувьд том алхам. Мөн хоёроос гурван төрлийн тарилгыг гаргаж үйлдвэрлэлд шилжүүлчихсэн байгаа. Хачгийн халуун буюу цусны празетын эсрэг тарилга юм л даа.

-Дэлхийн улс орон бүр энэ эмийг хийх технологи нь өөр өөр байдаг байх нь ээ?

-Бэлчээрийн мал аж ахуйтай Монгол орны малчид өдөр бүр малаа барьж тарина гэдэг хэцүү. Тиймээс малд үйлчлэх үйлчилгээг нь жаахан уртасгах, хадгалалт нь урт байх гэх мэт технологийн шийдлүүд өөр өөр юм л даа. Тэрнээс биш дэлхийн улс орнуудад орц найрлага, патент нь ил болсон адилхан бүтээгдэхүүн бий. Дараалуулж бичсэн орц найрлагын дагуу хольж хутгаад болчихно гэсэн үг биш юм. Хэзээ алийг нь, ямар орчинд, ямар нөхцөлд, хэдэн градусын температурт гэх мэт нь чухал шүү дээ. Хамгийн гол нь өөрийн эх орондоо, монгол эрдэмтэд энэ технологийг гаргаж авч, патентжуулсан. Дүүргэгч бодис нь ургамлын тос. Энэхүү ургамлын тос нь Монголдоо үйлдвэрлэгдсэн “Алтан тос”-ыг ашигласнаараа онцлогтой юм.  

-Малчдад хүргэж түгээх, савлагааны хувьд ямар байх вэ?

-Малчид малын эмч, болон эмийн сангаас өөрт шаардлагатай хэмжээгээр авна. Тухайлбал, таван үхэр, арван үхэр маань ширхтчихлээ гэвэл тэр хэмжээнд нь тааруулж жижиг саванд хийж өгнө. Малчдын яг хэрэглээнд зориулаад нэг литр, 500 мл, 100 мл гэсэн савалгаатай. Савалгаанаасаа малчид шифризэндээ тааруулсан 10 мл хүртэл хэмжээтэйгээр соруулж дусаах зориулалттай. Аль болох хүмүүсийн хэрэглээнд төгс нийцүүлэхийг хичээсэн.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 27

Дорноговь уулбаян (202.126.*.*)
2018-11-23 14:54:31
Делтамон эмийг манай сумын 3-р багт 7 суурь хонинд ямаанд хамууны хачигт хэрэглэж хонь ямаагаа эрүүл болгосондоо та бүхэндээ ажлын амжилт хүсье малын эмч

Дорноговь уулбаян (202.126.*.*)
2018-11-23 14:54:25
Делтамон эмийг манай сумын 3-р багт 7 суурь хонинд ямаанд хамууны хачигт хэрэглэж хонь ямаагаа эрүүл болгосондоо та бүхэндээ ажлын амжилт хүсье малын эмч

Mongolchuud negdee (202.126.*.*)
2018-11-21 20:38:11
Muulaj bgaa humuus Ni ajliihan l hamt olon bgaadaa. Dotroo orsoldogch nar Ni xaxa

Ganaa (202.126.*.*)
2018-11-21 20:36:07
Za manaihan tegeel hiij bgaa negnee muulaal bhaar ideh bgaa uls torchdoo touch helej chadahgui huurnuud shuu. Harin taalagdalaa gadnaas avch bhaar muuch sain oorsdoo hiij baival deer bishuu.

зочин (202.21.*.*)
2018-11-20 16:37:05
Гаднаас спирт авч ирээд устай хольж найрка хийж байгаатай л адил юм уу даа...

Зочин (66.181.*.*)
2018-11-20 10:33:21
Шинжлэх ухааныг жинхэнэ утгаар гуйвуулан мөнгөний ажил болгох ажлыг гардан гүйцэтгэж байгаа хогийн 2 луйварчин шүгэлүүд дээ. Наранцэцгийн тосыг дусаалгын эмийн технологид ашигласан ажилд нь л Нобелийн шагнал өгмөөр юм байна. Хэрвээ хэ. Дельтаметринийг одоо хачгийн эсрэг ашиглахыг болисон шалтгааныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа 2 шүү дээ. Гэтэл .... хэлэх ч үг алга. Энэ ажлаараа олон жил ШУ,Монголчуудыг хуурч байна даа

Зочин (194.228.*.*)
2018-11-19 20:05:13
Шимэгчлэх" гэнэээ? Үгээ олж хэл.Үхрээ олж мөөр.

зориг (64.119.*.*)
2018-11-19 16:02:43
Махны чанарт нөлөөлдөг байх вий. Анхаараарай

Малын эмч (66.181.*.*)
2018-11-19 15:33:12
Энэ дусаалгыг хэдэн жилийн өмнөөс Булганы Бүрэгхангайд үхэртээ амьдын жинд тохируулж зааврын дагуу хэрэглэсэн маш сайн үр дүнтэй байсан шүү.тэр үеэс туршиж байсийн боловуу?

Зочин (150.129.*.*)
2018-11-19 15:15:38
suulnii tos nuuriig hotiin hun shig

Зочин (202.72.*.*)
2018-11-19 12:54:40
БИЧСЭН ХҮН НЬ ҮҮ ЯРЬСАН ХҮНИЙХ НЬ ҮҮ БААХАН ЭСРЭГ УТГАТАЙ ӨГҮҮЛБЭРЭЭС БҮРЛСЭН БУДЛИУ САМУУН НИЙТЛЭЛ БОЛЖЭЭ ТИЙМД ЗАСДАГ ЮМ УУ УСТГАДАГ ЮМ УУ ЯНЗАЛДАА

Зочин (14.146.*.*)
2018-11-19 11:45:00
Haha HPLC tseverleh tohooromjgui, buh tohooromj ni tenderiinh, bagsh zahirluud ni oorsdoo ulaan hulgaichid. Odoo bur daraagiinhaa shatand orj dee hoorhii. Naadah chin yamar ch technology bish. Odoo yum bolgoniig innovatsi gej shaaahaa bolioch. Naadah chin zugeer l bodis, huvantsar sav importlood, savlaad shoshgo hevleed naalaa duusaa. Ichihgui hulgaich piizda nar

Зочин (202.126.*.*)
2018-11-19 11:36:15
Ийм тооны мал сүрэгт ингэж туршсан. Ийм хугацаанд ингэж үр дүн гарсан гэсэн юм алга. Хэдэн жилийн дараа юу байсан нь мэдэгдэнэ.

temuul (182.160.*.*)
2018-11-19 11:21:27
Parazit sprits geed zuv bichildee ug ni saihan medee baihiin

Зочин (202.9.*.*)
2018-11-19 11:19:53
bayr hurgey. ....tegeed ter mal shimegchilj chadahgyi hachig.h n haichnaa aimaar ch uym shig

Зочин (140.112.*.*)
2018-11-19 10:32:17
сэтгэгдлүүдийг хараад байхад манайхан 20-р зуунаараа л байна. Нөгөө л хэрлин, дүүш, ламдаа итгэсэн хэвээрээ. Шинжлэх ухаанд итгэ, эрэн зуундаа итгэ, онолын хувьд, зөвхөн арьсанд нөлөөлдөг, харин малдаа, мах сүүнд нь хор нөлөөгүй технологи байж болно ш дэ. Мэдээд дэлхийд зөндөө хийгдсэн харин манайдаа огт туршиж нутагшуулж байгаагүй зүйлсийг энэ хүмүүс хийж гэж ойлоглоо баяр хүргэе. Монгол бол маш онцлогтой улс шүү тиймээс гадны технологийг шууд авч хэрэглэж болдоггүй сайжруулж нутагшуулж авдаг, ЖНЬ iphone -30c д унтарчаад байгаа биз дэ энэ чинь л, -30С амьдардаг хот улс байдаг гэдгийг тооцоогүй л байхгүй юу да, иимээс монголын цаг уур амьдарлын хэв маягт тохирсон технологи нутагшуулалт маш хэрэгтэй бдаг юм ш дэ.

zochin (64.119.*.*)
2018-11-19 09:36:03
Uilchleh bodic tegeed yamar nertei yum be?? Sain oilgohgui bna

zochin (43.228.*.*)
2018-11-19 09:25:48
turshilt heregtei yamarch turshsan umgui am pan guruh umaa 1 s 2 jil turshaad ingeed boljiina gehgui neg um hiigeed teriigee sain gehiin unen mulguu umuu haisha um bidniig teneg gej bosdiim bhd aa

Зочин (202.9.*.*)
2018-11-19 09:25:33
Маш сайн. Харин малын махыг хүнсэнд хэрэглэх үеийн нөлөөллийн талаар тодорхой мэдээлээ ч.

Зочин (119.40.*.*)
2018-11-19 09:21:13
хамгийн гол нь малын махыг хүнсэнд хэрэглэхэд ямар нөг хор байгаа эсэх. Генийн өөрчилөлтийг бид мартаж болохгүй.

Ганбаа (202.55.*.*)
2018-11-19 09:17:37
Миний Монголчуудын мах цус, ясанд нь гоё сайхан чанао болон чадвар зөндөө их байдаг нь бахархал. Баярлалаа. Одоо ЖДҮ-н зээлд хамрагдаад эмийн үйлдвэртэй болж, бүтээгдэхүүнээ дэлхийд таниулах үлдлээ гэж харж байна. Амжилт хүсье.

Зочин (202.126.*.*)
2018-11-19 09:11:10
Өвлийн улиралд мал угаана гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. . . !!!малын батга гэж юу байна вэ. Батгана ялаа гэх гэсийн байх даа.

Зочин (202.170.*.*)
2018-11-19 09:09:45
Гол нь энэ эмийг хэрэглэсэн малын махыг хүнсэнд хэрэглэхэд элдэв хор нөлөө???

болж байна (202.21.*.*)
2018-11-19 08:59:24
Болж байна, үйлчлэгч бодисоо гаднаас авч ирээд эндээ найруулж байгаа нь бэлэн найруулсан эм авснаас хямд тусна. Дараагийн ээлжинд үйлчлэлгч бодисоо өөрсдөө байгалаас олох судалгаа хийх хэрэгтэй, тэгвэл бүр сайн.

Зоч (66.181.*.*)
2018-11-19 08:51:29
Энэ үнэн бол сайн мэдээ. Гэхдээ эрдэмтэд ийм ч нээлт тийм ч судалгаа зэргээр олон жил болсон шүү. Хөгжилд нэмэр болсон юмгүй миний мэдэхийн 30 40 жил боллоо.

Зочин (103.57.*.*)
2018-11-19 08:40:50
Хэрвээ үнэн бол ийм хүмүүст тэр шагналаа өг.

Зочин (73.59.*.*)
2018-11-19 08:29:58
Баахан их хурлын гишүүдийн бизнэсийг шатаачихлаа шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ