Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ

Түгээх    
2018-11-20 11:02:36 - Хууль

tsagdaa

Энэ сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Анх цагдаагийн байгууллагад хүүхдийн ангийн багш дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу 20:00 цагийн орчимд тус дүүргийн цагдаагийн алба хаагчид Баянгол дүүргийн гурван дүүргийн нутаг дэвсгэрээр эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан байна.

Алба хаагчид тухайн хүүхдийг нэгэн эмийн сан дотор зогсож байхад нь 20:30 цагт олж, ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. Тухайн хүүхдийг алга болж, төөрсөн шалтгааныг тодруулахад, өдөр өнжүүлэхийн н.Энхтуул гэх багш нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сургуулиас нь авч яваад замдаа алга болгосон байна.

Ангийн багш нь хичээл тарсан даруйд хүүхдийг өдөр өнжүүлэхийн багшид хүлээлгэн өгчээ. Цагдаа нар хүүхдийг авч явсан өдөр өнжүүлэхийн багшийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас эрүүлжүүлэх байранд өгсөн байна.

munhshur

Энэ талаар ЦЕГ-ийн ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа:

-Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20 цагт 40 дүгээр сургуулийн  нэгдүгээр ангийн зургаан настай сурагч хүү алга болсон мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан.
Ийм эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж сэрэмжлүүлж байна.

У.УРАНЦЭЦЭГ

huuhed

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

эмээ (202.9.*.*)
2018-11-21 20:44:15
Тэр эмийн санч авгай энэ олон цагаар зогсож байгаа нялх хүүхдийг анхаардаггүй юмуу.Асууж лавлаад эх эцэг цагдаад ч гэсэн хэлж эртхэн арга хэмжээ авахуулахгүй үр ачтай л баймаар юм.Айж байсан байхдаа хѳѳрхий дээ

Зочин (202.55.*.*)
2018-11-21 15:59:22
монгол ялчижээ

Зочин (202.9.*.*)
2018-11-21 11:48:43
Эрүүлжүүлхээс гараад архины мөнгө хүрэлцэхгүй зээлээр ууж байна цалин нэмэгдүүл гээд орилоод унах байхдаа.

Зочин (202.9.*.*)
2018-11-21 11:48:42
Эрүүлжүүлхээс гараад архины мөнгө хүрэлцэхгүй зээлээр ууж байна цалин нэмэгдүүл гээд орилоод унах байхдаа.

Зочин (202.9.*.*)
2018-11-21 11:48:32
Эрүүлжүүлхээс гараад архины мөнгө хүрэлцэхгүй зээлээр ууж байна цалин нэмэгдүүл гээд орилоод унах байхдаа.

Tamineee (88.224.*.*)
2018-11-21 04:58:32
xvvxed zvgeer vvv?? Bagshiin tsaling bvv nemmmmeeee

Tamineee (88.224.*.*)
2018-11-21 04:58:32
xvvxed zvgeer vvv?? Bagshiin tsaling bvv nemmmmeeee

Tamineee (88.224.*.*)
2018-11-21 04:58:32
xvvxed zvgeer vvv?? Bagshiin tsaling bvv nemmmmeeee

Tamineee (88.224.*.*)
2018-11-21 04:58:31
xvvxed zvgeer vvv?? Bagshiin tsaling bvv nemmmmeeee

Зочин (220.213.*.*)
2018-11-20 22:26:34
Өдөр өнжүүлэхийн багш, эмэгтэй хүн ажлын цагаар согтуу байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ чинь одоо юу болоод байна вэ? Арай хэтэрч байна уу?

Зочин (202.9.*.*)
2018-11-20 17:15:01
овоо муу гар уу. аан.

Зочин (103.212.*.*)
2018-11-20 14:39:24
Ymar hariutslagagui ym be ene olon udur unjuuleh nertei bair pudvold bairlasan salhi nargui tsonhgi gazruudiig bugdiig ni shalgah heregtei baina

Уншигч (66.181.*.*)
2018-11-20 14:38:19
ганц багшийн гайгаар олон олон багшийн нэр унах юм даа.монголчууд ховоор хор хутгадаг заваан зангаа хаямаар байна.

Zozin (202.9.*.*)
2018-11-20 14:28:46
Өдөр өнжүүлнэ гэдэг цаг харж мөнгө авдаг газар байх ёсгүй цаана нь хүмүүжил гэдэг том асуудал байдгийг эцэг эхчүүд анхаарал хандуулах хэрэгтэй нялх амьтан шүү дээ их л айсан байхдаа

Эцэг эхчүүд анхааралтай хандья (202.126.*.*)
2018-11-20 14:18:35
Өдөр өнжүүлэх нэртэй Газруудыг цэгцлэх цаг болжээ. Хэн дуртай Хүн нь нээгээд согтуу галзуу Хүний нялх хүүхэдтэй харьцаж байдаг арай дэндүү

Zochin (150.129.*.*)
2018-11-20 11:50:26
Hunii naimaand gol gargah gej bsan ym bishuu. SAin baitsAA .

Эмийн санч (202.21.*.*)
2018-11-20 11:50:06
Эмийн санч нь юм анзаардаггүй юм байх даа.

Зочин (202.179.*.*)
2018-11-20 11:49:21
Монгол суйрлээ яанаа

Eh oron (64.119.*.*)
2018-11-20 11:47:31
Alaachee hulgaichiig

Зочин (112.72.*.*)
2018-11-20 11:44:59
ХУРДАН ОЛДООСОЙ ДОО ЭСЭН МЭНД БАЙГААСАЙ

Зочин (202.179.*.*)
2018-11-20 11:30:23
ээ хөөрхий

Зочин (122.201.*.*)
2018-11-20 11:14:27
Хүний нялх хүүхэд мөнгийг нь авч харчихаад ямар бөх зүрхтэй багш вэ? Архичин архины хамааралтай хүн авч ажиллуулдаг яасан дүүрчихсэн өдөр өнжүүлэх нэртэй хүүхдийн шорон юм уу Ууж явж багад л дуртай газартаа хаядаг хүүхэд ямар хаячихдаг эд биш дээ хариуцлагагүй юм!!!!!

Зочин (202.180.*.*)
2018-11-20 11:12:25
Ямар аймаар дампуу юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Н.Бямбадолгор: Намайг юм мэдэхгүй эмч, зайл гэх мэтээр харааж доромжилсон
2018-12-12 11:24:51 - Спорт
Дэлхийн цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнээс 53 медаль хүртлээ
2018-12-12 11:12:34 - Нийслэл
Үнэт цаасны хоёр компанийн эрхийг цуцаллаа
2018-12-12 11:12:11 - Нийслэл
Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2018-12-12 11:06:41 - Эдийн засаг
М.Болдоо: Зээлийн хүүг бууруулах нь бидний зорилт хэдий ч хөрс алга
2018-12-12 11:02:30 - Улс төр
Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Г.Тэмүүлэн нар ЖДҮХС-гийн асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэх бичигт гарын үсэг зуралгүй үлджээ
2018-12-12 10:40:39 - Нийслэл
Нийслэлийн засаг даргын томилгоог хэлэлцэх хугацаа тодорхойгүй байна
2018-12-12 10:34:56 - Хууль
БНСУ-д нярай хүүхдээ нойлд орхиж явсан Монгол эмэгтэйг баривчилжээ
2018-12-12 10:31:42 - Нийслэл
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилт хийдэг боллоо
2018-12-12 10:27:43 - Орон нутаг
Хилийн боомтууд энэ сарын 29-нд амарна
2018-12-12 10:24:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсыг зорилоо
2018-12-12 09:54:21 - Нийслэл
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
2018-12-12 09:52:20 - Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
2018-12-12 09:51:19 - Улс төр
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2018-12-12 09:50:00 - Спорт
Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
2018-12-12 09:48:17 - Улс төр
Засгийн газар хуралдаж байна
2018-12-12 07:59:04 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус хүйтэн байна
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-12 07:52:17 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 07:41:52 - Улс төр
“Толгойгүй” Д.Тогтохсүрэн
2018-12-12 07:36:21 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа