Б.Гүнчинсүрэн: Түүх, Археологийн хүрээлэн малтлага судалгаанд оролцоогүй

Түгээх    
2018-11-21 11:10:29 - Хууль

Өчигдөр Баянхонгор аймгийн Заг сумын иргэд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ талаар Заг сумын Эх булаг хэмээх газарт хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Гүнчинсүрэнгээс тодрууллаа.

-ШУА-ийн түүх археологийн хүрээлэн “Цэнтрал Эшиа Майнинг” компанийн захиалгаар хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Сумын иргэд тайлангаа тавихыг шаардаж байна. Энэ тал дээр танай хүрээлэн ямар байр суурь илэрхийлэх вэ?

“Цэнтрал Эшиа Майнинг” компани манай байгууллагад соёлын өвийг хамгаалах хуулийн холбогдох заалтын дагуу лицензийн талбай дээр хайгуул судалгааны ажил хийж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан байдаг. Үүний дагуу манайхаас судалгааны баг очиж тус талбайд хайгуул судалгааны ажлыг нь хийж өгсөн юм. Тодорхой хэмжээний нилээд олон тооны дурсгалын зүйл олсон.

Хайгуулыг дараа нь Эх булаг ууланд хайгуул, олборлолтын ажлыг хийж магадгүй гэсэн үүднээс манай хүрээлэн энэ талбайг малтан судлах ёстой. Дараа нь албан ёсоор талбайг чөлөөлж дурсгал хэрэглэгдэхүүнийг хүрээлэнд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хармасалтай нь  Тус компани манай хүрээлэнгээр малтлаг судалгааны ажлаа хийлгээгүй. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтдээр хийлгэсэн байсан. Ямар шалтгаанаар гүйцэтгэгчээ сольсныг нь хэлж мэдэхгүй байна.

Хайгуул болон малтлага судалгааны ажил хийдэг цөөхөн хэдэн байгууллага байдаг. Түүний албан ёсны мэргэжлийн үнэлгээний байгууллага гэдэг утгаар манай хүрээлэн  хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин малтлага судалгааны явцад юу хийж, хичнээн тооны дурсгал малтаж судалсан талаарх мэдээлэл манайд  байхгүй.

-Хайгуул судалгааны явцад олон тооны дурсгал олдсон гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Манай хүрээлэн судалгааны явцад хичнээн тооны дурсгал илрүүлэн олсон тэр бүх мэдээллээ хүрээлэнгийнхээ номын санд хадгалсан байгаа. Мөн жил болгоны хоёрдугаар сард зохион байгуулдаг “Монголын археологи” хэмээх эрдэм шинжилгээний хуралд хайгуул судалгааны ажлаар хэдэн тооны дурсгал олсон гэдгээ албан ёсоор мэдэгдэж зарласан байгаа.

-Хайгуул судалгааны ажлаа хийсэн бол тайлан тавих ёстой гэсэн байр суурийг иргэд илэрхийлээд байна. 

“Монголын археологи 2017” хурлын эмхэтгэлд олсон дурсгалын тоо, дурсгал олдсон аймгууд, захиалагч компаний талаарх бүх мэдээллийг хавсарган оруулсан байгаа. Үүнийгээ хэвлэлд мэдээлэн нийтийн хүртээл болгочихсон байгаа. Энэ тал дээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хэдэн дурсгал малтсан талаар хэлж чадахгүй байна.

-Яагаад хайгуул хийсэн газар биш өөр газраар малтлага хийлгэсэн юм бэ?  Ер нь танай хийх ёстой ажил байсан уу?

Хайгуул судалгаа хийснийхээ хувьд малтлаыг ч хийх ёстой байсан. Тус компаниа манайхаас үнийн санал ч хүлээн авчихаад байсан. Гэтэл манай хүрээлэнгээр хийлгээгүй, өөр газрыг сонгосныг сүүлд мэдсэн. Ямар шалтгаантайг үнэндээ мэдэхгүй байна.

Х.СОЁЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

МУИС (202.72.*.*)
2018-11-21 15:26:25
Авран хамгаалах нэрээр мөнгө олж байгаа хүмүүсийн нэг бол Гүнчинсүрэн өөрөө шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:51:33 - Энтертайнмент
Т.Цэнд-Аюуш: Аавууд нэгдэж “ТӨРӨХИЙН ОР”-ыг солих аян өрнүүлж байна
2018-12-10 08:02:02 - Хууль
Д.Будзаан: Нэг л цахим тоглоомны ард 100 хүүхэд донтож, эмчлүүлдэг
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 07:52:18 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2018-12-09 16:35:29 - Хууль
Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй гэв
2018-12-09 16:28:06 - Байгаль Орчин
Хар ус нуур орчмоос таван автомашин архи, ундааны шил түүжээ
2018-12-09 16:23:19 - Энтертайнмент
Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжиг маргааш нээлтээ хийнэ
2018-12-09 13:29:19 - Спорт
Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна
2018-12-09 13:11:53 - Улс төр
Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна
2018-12-09 12:59:24 - Шар
Дэлхийн миссээр 26 настай Мексикийн гоо бүсгүй Ванесса Понсе шалгарлаа
2018-12-09 12:42:05 - Нийслэл
Нийслэлд 88 чиглэлд 944 автобус иргэдэд үйлчилж байна
2018-12-09 12:31:08 - Боловсрол
Ирэх хавраас ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно
2018-12-09 12:20:28 - Орон нутаг
Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ
2018-12-09 11:50:50 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна
2018-12-08 15:09:20 - Нийслэл
Хүн амын нягтрал ихтэй зургаан дүүрэгт газар олгохыг хориглолоо
2018-12-08 14:53:01 - Байгаль Орчин
Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг СУЛАРНА
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-07 08:30:43 - Улс төр
Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг УИХ-д ирэхээр БЭЛТГЭГДЖЭЭ
2018-12-07 17:24:18 - Шар
Жэки Чан эхнэрээ хуурч, хүүгээ зоддог байсан талаараа өөрийн номондоо бичжээ
2018-12-07 08:23:55 - Улс төр
Т.Аюурсайхан: УИХ-ын даргыг чөлөөлсний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хөндөнө
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-07 12:16:30 - Спорт
Залуу бөхөд гар хүрсэн А.Баасандорж сүмогийн дэвжээг орхихоор боллоо
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-07 14:00:14 - Орон нутаг
Дорнод аймагт хүчингийн хэрэг эрс өсчээ
2018-12-07 12:40:49 - Улс төр
О.Баасанхүү: Гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн нь үнэн
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна