Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Түгээх    
2018-12-04 15:40:55 - Улс төр
baingiin horoo
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын гишүүдийн боловсруулсан  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгад, УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө. Хуулийн дээрх өөрчлөлтийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагаас гадна шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна.Тодруулбал, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019.01.01-нээс дагаж мөрдөнө.
Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга төрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэд нээлттэй өрсөлдөх, тэдэнд төрийн албанд орох боломж бүрдүүлэх болон карьерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна. Иймд Боловсролын тухай хуульд 2018.06.21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020.07.01-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаа дурдсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Тус хуулийг санаачилсан гишүүдэд талархаж байна. Боловсролын салбарын үйлчилгээ хүүхдэд хүрдэг  нээлттэй салбар. Тиймээс энэ салбарын үйлчилгээ чанартай байх ёстой. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын мэдлэг боловсрол, ажил амьдрал зэрэг өдөр тутмын бүхий л амьдралд чухал холбоотой асуудал учраас мэргэжлийн хүмүүс энэ салбарт томилогдож  ажиллах нь  салбарын өдөр тутмын үйл ажиллагаа чанартай байхад шууд холбоотой. Тиймээс энэ хуулийн төсөл батлагдснаар төсөв дээр нэмэлт зардал гарах ямар ч шаардлагагүй болно. Өнөөдөр ажиллаж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд орон тоо нэмэгдэхгүй. Санхүүгийн эх үүсвэр шаардагдахгүй тул  яамны зүгээс бүрэн дүүрэн бодлогын түвшинд дэмжиж байгаа.

БХБ-ын сайд Х.Баделхан хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан юм. Тэрбээр “Орон нутгийн боловсролын салбар бол маш том салбар. Миний хувьд  орон нутагт ажиллаж байсан гэдэг утгаараа үүнийг сайн мэднэ. Орон нутгийн төсвийн  50 хувийг боловсролын салбарт, 25 хувийг эрүүл мэндийн салбарт  эзэлдэг. Энэ чухал салбарын удирдлагыг мэргэжлийн хүнээр  улс төрөөс хамраалгүйгээр томилон ажиллуулана гэдэг нь зөв. Гэхдээ сонгууль бүрийн дараа хууль нь өөрчлөгдөж тухайн томилгоо нь ч өөрчлөгдөж улс төрийн томилгоо явагдаж байсан. 2000 оны  үед аймгийн Засаг дарга нар нь томилдог байсан. Ингэхдээ яамнаас нь санал авч мэргэжлийн хүн томилж байсан. 2000 оноос хойш уг хуульд хэдэн удаа   өөрчлөлт оруулж, ямар ямар журмаар хэрхэн томилгоо хийгдсэн бэ. Энэ талаар хийсэн нарийн судалгаа байна уу. Сая хүртэл хуулиа өөрсдөө баталчихаад өнөөдөр дахиад л өөрчлөөд сууж байна” гэлээ.

Үүнд  БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хариулт өгөхдөө “Боловсролын тухай хуульд  өнгөрсөн хугацаанд нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Яамны зүгээс Боловсролын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг бэлтгээд тун удахгүй  УИХ-д өргөн барина. Томилгоотой холбоотой заалтад хоёр удаа өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд сая арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулж аймаг, нийслэлийн Засаг дарга боловсролын байгууллагын захирлыг томилдог байсныг сум дүүрэг рүү болгож өөрчилсөн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг хуулийн төсөлтэй холбогдуулан хэлсэн үгэндээ Боловсролын тухай хуульд бусад хуулиудыг дагалдах байдлаар байнга өөрчлөлт оруулсаар эрэмдэг зэрэмдэг хууль болчихсон гэдгийг салбарын эрдэмтэн, мэргэд, багш  нар нь уулзах болгонд харамсан илэрхийлж байсан. МАН-ын 65 гишүүн Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад  дорвитой, урт  хугацаанд, тогтвортой хэрэгжих хууль гаргаасай гэсэн хүсэлтийг бүгд тавьж байсан. Боловсролын тухай хуулираа тоглоод байдаггүй.  Хууль нь тогтвортой урт настай чадамж сайтай байдгийг бид хүний нөөцийн бодлогоор нь гаднын улсуудын жишээнээс харж болно. Энэ талаар салбар нь ч гэсэн бодлогын  дорвитой өөрчлөлт хиймээр байна” гэлээ.

Үүгээр тус хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь дэмжснээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. 
Т.ХУЛАН


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (103.212.*.*)
2018-12-05 05:59:28
Оюуны өмчийг дээдэлж амьдар монголчуудаа.

унш (64.119.*.*)
2018-12-05 00:26:04
Хэн ч билээ, нөгөө сайдын боловсролоос айдаг гэдэг шиг юм болоод байна?

Baldan (66.181.*.*)
2018-12-04 22:15:55
Syrguuliin zah.checherlegiin erhlerchiig meregjliin baiguullaga.songon chalgaruulj momiloh n zub.neg dor ydaan ajillylj bolohgui.selgej baih.

ман худалч хуурамчаар дуурэн (122.201.*.*)
2018-12-04 21:06:30
Энэ бол цэвэр улс төрийн увайгүй дахин сонгогдохоо бодсон салбарт огт хамаагүй заваарсан юм болж байна. Цогзолмаа гуайд монголын боловсрол унана уу яана огтоос хамаагүй харин өөрөө л сонгогдож дарга болж байх нь туйлын чухал юм байна. Ардын намын авлигачид зөвмйг мэдсээр байж эсрэгээр хийж өөрсаддөө хожоо гаргадаг зантай. Мэргэжлмйн байгууллага хариуцвал мэдлэг чадвартай хүмүүс нь гараад ирнэ тэгвэл нам дагаж долдойдохгүй гэдгийг ардын намынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа учраас хуулиар ингэж дахин дахин оролдож өөрсдмйн шунал тачаалд тааруулж байгаа юм . Өөр юу ч биш

ман худалч хуурамчаар дуурэн (122.201.*.*)
2018-12-04 21:06:30
Энэ бол цэвэр улс төрийн увайгүй дахин сонгогдохоо бодсон салбарт огт хамаагүй заваарсан юм болж байна. Цогзолмаа гуайд монголын боловсрол унана уу яана огтоос хамаагүй харин өөрөө л сонгогдож дарга болж байх нь туйлын чухал юм байна. Ардын намын авлигачид зөвмйг мэдсээр байж эсрэгээр хийж өөрсаддөө хожоо гаргадаг зантай. Мэргэжлмйн байгууллага хариуцвал мэдлэг чадвартай хүмүүс нь гараад ирнэ тэгвэл нам дагаж долдойдохгүй гэдгийг ардын намынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа учраас хуулиар ингэж дахин дахин оролдож өөрсдмйн шунал тачаалд тааруулж байгаа юм . Өөр юу ч биш

ман худалч хуурамчаар дуурэн (122.201.*.*)
2018-12-04 21:06:30
Энэ бол цэвэр улс төрийн увайгүй дахин сонгогдохоо бодсон салбарт огт хамаагүй заваарсан юм болж байна. Цогзолмаа гуайд монголын боловсрол унана уу яана огтоос хамаагүй харин өөрөө л сонгогдож дарга болж байх нь туйлын чухал юм байна. Ардын намын авлигачид зөвмйг мэдсээр байж эсрэгээр хийж өөрсаддөө хожоо гаргадаг зантай. Мэргэжлмйн байгууллага хариуцвал мэдлэг чадвартай хүмүүс нь гараад ирнэ тэгвэл нам дагаж долдойдохгүй гэдгийг ардын намынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа учраас хуулиар ингэж дахин дахин оролдож өөрсдмйн шунал тачаалд тааруулж байгаа юм . Өөр юу ч биш

ман худалч хуурамчаар дуурэн (122.201.*.*)
2018-12-04 21:05:01
Энэ бол цэвэр улс төрийн увайгүй дахин сонгогдохоо бодсон салбарт огт хамаагүй үаваарсан юм болж байна. Цогзрюолмаа гуайд монголын боловсрол унана уу яана огтоос хамаагүй харин өөрөө л сонгогдож дарга болж байх нь туйлын чухал юм байна. Ардын намын авлигачид зөвмйг мэдсээр байж эсрэгээр хийж өөрсаддөө хожоо гаргадаг зантай. Мэргэжлмйн байгууллага хариуцвал мэдоэг чадвартай хүмүүс нь гараад ирнэ тэгвэл нам дагаж долдойдохгүй гэдгийг ардбн намынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа учраас хуулиар ингэж дахин дахин оролдрж өөрсдмйн шунал тачаалд тааруулж байгаа юм . Өөр юу ч биш

иргэн (64.119.*.*)
2018-12-04 19:53:35
БОЛОВСРОЛ МЭДДЭГГҮЙ САЙД ДАРГА НАР ЁСТОЙ ХЭЦҮҮ ЮМАА.БОЛОВСРОЛООР МЭРГЭШЭЭГҮЙ,ЁСТОЙ НӨГӨӨ ЦҮНХ БАРИГЧИД ТАВИГДАНА ШҮҮ ДЭЭ.ЦОГЗОЛМАА ӨӨРӨӨ ЗАХИРГААНЫ Л АЖИЛТАН.БОЛОВСРОЛ МЭДЭХГҮЙ ИРЭЭ Л МЭДЭХГҮЙ Л ГАРЛАА ДАА.ЭЭ ЧААВААС МОНГОЛ УЛС БОЛОВСРОЛООРОО ТОГЛООД ДУУСЛАА.ИХ ХАРАМСАЛТАЙ БАЙНА.ЯДАЖ ОЛОН УЛСЫН ЖИШИГ ХАРДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.ХАЙРАН ХҮҮХДҮҮД МИНЬ.ИРЭЭДҮЙ МИНЬ.

zochin (64.119.*.*)
2018-12-04 17:48:44
BOLOBSROLIIn zeeliin san / BZS / geed ouytan tegseed ergej telekh zeel gejee, Tegekhdee TERIIN SANGIIN BUTSALTGYI TUSLAMJIIN sang zeeliin bolgood oruulsan ni mash khund buruu bna . Buten enchin ouytan / gantsaaraa/ Teriin sangiin bustaltgyi tuslamjaas bish zeeleer suralstaad erguulj telekh um uu. Say namriin , khabriin hkicheel songoltiin kreditiin BZS s 40 hkubiig ni egeed iluugii ni eeree telekh boljee , ajilgyi, enchin hkuukhed yaj telekh be , tetgebriin zeeleere say tellee , uuniig eerchleechee / SHUTIS n ByXS /

Зочин (202.9.*.*)
2018-12-04 17:09:30
Сургуулийн удирдлагыг сумын засаг дарга томилохоор намын томилгоо л болно доо. Харин боловсрол хариуцсан захиргааны байгууллагаас мэрэгжил чадвар мерит зарчмаар шалгаруулж санал болгож сумын засаг дарга тушаал гаргаж байвал зөв байхаа

Зочин (66.181.*.*)
2018-12-04 16:32:16
Cумын засхг дарга томилдог болчихвол орон нутагт боловсролын бодлого алдагдана. Боловсролын газар нь аймгийн хэмжээнд ажиллах гэхээр томилгоо нь сумын хэмжээнд болчихоод авцалдаагүй болчихож байгаа юм. Үндсэн хуулийн нэг цоорхой л доо. Сум дүүргийг адилтгасан асуудлаас улбаатай. Гэтэл сум биш дүүрэг нь аймагтай адилтгах нэгж шүү дээ

зориг (119.40.*.*)
2018-12-04 16:13:19
дэмжиж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө