Э.Авирмэд: Монгол орны хамгийн урт Цагаан дэлийн агуй устаж үгүй болох гэж байна

Түгээх    
2018-12-05 08:02:33 - Байгаль Орчин

-ЖОНШ ОЛБОРЛОДОГ КОМПАНИУД ОЛОН УДАА ДЭЛБЭЛЭЛТ ХИЙСНИЙ
УЛМААС АГУЙН ХАНА ЦУУРСАН, НУРСАН-

Монгол орны хамгийн урт агуйгаар тогтоогдсон ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй Цагаан дэлийн агуй Дорноговь аймгийн Айраг сумын нутагт бий. Уул уурхайн хар мөрийн цаана мартагдах дөхсөн тус агуй ямар гайхалтай нууцыг агуулж байгааг олж мэдэлгүй, байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газраа зөв ашиглан хамгаалж чадалгүй өнгөрсөн тоон дээр ярих цаг тун ойрхон ирсэн иржээ. Бид энэ талаар Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан агуй судлаач доктор Э.Авирмэдтэй ярилцлаа.

-Цагаан дэлийн агуйг монголчууд хэдэн оноос судалж эхэлсэн бэ. Монгол орны хамгийн урт агуй гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг. Байгалийн сайхан тогтцынх нь талаар эхлээд ярихгүй юу?

-1968 онд хайлуур жонш авч байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор агуйн ам нээгдсэн гэж үздэг. Энэ агуйн ам нээгдэхэд ус, мөс элбэгтэй. Мөн янз бүрийн амьтны ястай. Тухайн үед нохой шиг толгойтой амьтны яс байна гээд Шинжлэх ухааны академид “Энэ амьтныг судалж үзээч ээ” хэмээн хүсэлт тавьж хамгийн анх ард олонд мэдэгдсэн юм билээ. Үүнээс хойш 1985 оны үед Шинжлэх ухааны академийн Газарзүй цэвдэг судлалын хүрээлэн гэж байхад Цагаан дэлийн агуйд очиж судалгаа хийж Монголын хамгийн урт агуй юм байна гэдгийг тогтоосон. Үүнээс хойш хэд хэдэн удаа агуйн экспедиц судалж нийт урт нь 1.2 км гэдгийг тогтоогоод байгаа. Хоёр том заалтай, хоёр амтай, хоорондоо холбоотой. Энэ агуй дотор тал их гоёмсог, дотроо нууртай, хайлуур жоншны цэцэгт талстууд ихтэй. Зарим газрынх нь хана тэр чигтээ өнгө өнгийн хайлуур жоншноос тогтсон байдаг. Үүнээс гадна мөсөн тахимтай, хосгүй үзэсгэлэнтэй агуй л даа. Монголд дахин давтагдаж, олон нээгдээд байхааргүй агуй. Аялал жуулчлалын их чухал объект. Яагаад гэвэл тал нутагт байрладаг хэзээ ч очоод үзэх боломжтой. Засаж тохижуулбал гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлж болно.

-Агуйн эргэн тойронд хичнээн компани жонш олборлож байгаа вэ?

-Агуйн эргэн тойронд есөн лиценз өгсөн байна. Цагаан дэлийн агуй нэг хэсэг Хятадын “Эжумэн” компанийн хайгуулын талбайд орчихсон байсан. Англиас “Оxford”-ийн их сургуулиас агуй судлаачид ирээд хамт очиход хятадын нутаг болчихсон. Тухайн үед бид “Эжумэн” компанийн хашаанд нь гуйж хоноод маргааш нь Цагаан дэлийн агуй руу орж байлаа. Сүүлд нь энэ компанийн захирал агуйн дэргэд хүн дайрч алаад татан буугдсан. Одоо агуйн амыг тойруулаад орон нутгийн хамгаалалтад авсан ч улсын тусгай хамгаалалтад авч чадаагүй байна. УИХ-ын гишүүд н.Ганбаатар, н.Батсуурь, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, улс, аймаг, сумын мэргэжлийн хяналтынхан газар дээр нь асуудлыг нь шийдэх гэж очиж байсан. Энэ асуудалтай холбоотой нэлээд олон хурал болсон ч шийдэж чадаагүй. Цагаан дэлийн агуйтай холбоотой асуудал сүүлийн 3-4 жил нам жим боллоо.

awirmed

-ХЯТАД КОМПАНИ АГУЙН ДОТОР ТАЛЫН ТАЛС БҮРДЭЛ, ХАЙЛУУР ЖОНШНЫ
ДАВХАРГАТАЙ ХАНЫГ НУРААГААД МАШИНААР ЗӨӨСӨН-

-Та хамгийн сүүлд хэзээ Цагаан дэлийн агуй руу очсон бэ. Тэнд нөхцөл байдал ямархуу байна?

-Өнгөрсөн намар очоод ирлээ. Агуйн эргэн тойронд жонш олборлодог компаниуд олон удаа дэлбэлэлт хийсний улмаас агуйн хана цуурсан, нурсан байдалтай байна. Өнөөдөр Цагаан дэлийн агуй устаж алга болох дээрээ тулаад байна. Яагаад гэхээр БНХАУ-ын эзэмшлийн “Эжумэн” компани агуйн доторх талст бүрдэл, хайлуур жоншны давхаргатай ханыг бүгдийг нь нураагаад дөрвөн “Howo” автомашинаар ачсан гэж нутгийн иргэд ярьдаг. Мөн агуй доторх нуур руу нь том шланк оруулан усаар нь хайлуур жоншоо угааж байсан. Тухайн компани татан буугдсанаас хойш нуурын усыг ашиглаагүй байна. Одоо агуйн дотор тал нэлээд эвдэрч гэмтсэн байдалтай байгаа. Амьтны яс ихэнх нь байхгүй болсон байна лээ.

-Жонш олборлож буй компаниуд агуйгаас хэдэн метрийн зайнд үйл ажиллагаагаа явуулж байна?

-Хамгийн ойрхон нь 200-300 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулж тэсэлгээ хийж байна. Зарим нь агуйн хажууд шинээр газар авсан байна лээ. Эсвэл хуучин авсан газраа шинээр ашиглах гэж байгаа юм уу. Суваг далан татаад талбайгаа хашсан харагдсан. Хамгийн сүүлд дайраад өнгөрсөн учраас нарийн мэдээлэлгүй байна.

-Агуй дотор байсан эртний амьтны ясыг монгол эрдэмтэд судалсан уу?

-Судлаагүй ээ, манай улс агуйгаа судлах, агуйгаа аялал жуулчлалд ашиглах тал дээр нэлээд хойрго ханддаг. Агуй судалгааг улсаас санхүүжүүлж, мөнгө төгрөг гаргаж байсан удаа байхгүй. Аймаг, БОАЖЯ, ерөнхий сайд ивээл дор талын агуйг судлах, тохижуулах, байгалийн унаган төрхөөр нь авч үлдэх ажил сүүлийн үед нэлээд хийгдэж байгаа.

-Монгол орны хэмжээнд таны судалж тогтоосноор хичээн агуй байна. Агуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц бололцоо бий юу?

-Миний очиж үзэж судалсан 336 агуй байна. Гарал үүсэл тогтцынхоо хувьд гайхамшигтай, дэлхийд гайхуулахаар агуйнууд Монгол оронд бий. Хөвсгөл аймагт Хуйтын агуй, Цагаан чулуутын агуй гээд маш олон агуйнууд байна. Монгол орны хувьд агуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж байгаа. Гадаад жуулчид ирье гэж их олон удаа санал тавьдаг ч авч чаддаггүй. Яагаад гэвэл тэдний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Одоогоор манай улсад тохижуулж, жуулчдын аюулгүй байдлыг хангасан, хүнд үзүүлэхээр агуй алга байна. Монгол орны агуйг гадаад, дотоодын жуулчид, агуй судлаачид их сонирхдог. Манайх жилдээ гадаадын хоёр л экспедицийг авдаг. Өнгөрсөн жил таван орны хамтарсан экспедиц Монгол Алтай нуруунд ажилласан. Талын агуйг энэ жил их сайхан тохижуулсан. Гадна талд нь нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл тавьж, орох гарах гарцыг нь зассан. Мөн үерийн уснаас хамгаалсан далан хийсэн. Зун Алтан овооны тахилга болоход 10 мянган машин 40 мянга гаруй хүн Талын агуйг үзэхээр ирж байсан. Энгийн үед ажил хийж байхад 7, 8 сард өдөртөө 60-70 машин 300 гаруй хүн үзэхээр ирдэг. Монгол Улс агуйн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой байгаа биз.

awirmed-ДОТООДЫН ЖУУЛЧИД АГУЙ ҮЗЭХЭЭР ИРЭХДЭЭ ХАДАГ, ТАВГИЙН ИДЭЭ АВЧРАХ ШААРДЛАГАГҮЙ-

-Цагаан дэлийн агуйн ойр орчимд хэдэн оноос эхлэн жоншны хайгуул, олборлолт хийж эхэлсэн юм бэ?

-1968 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Их баян газар учраас цаашид ч гэсэн ахин ашиглахаар байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд нэлээд хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа.

-Сүүлийн жилүүдэд манай улсын дотоодын аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгаа. Гэвч үүнийг дагаад олон сөрөг үр дагавар ажиглагдах болсон. Агуй үзэхээр очиж буй дотоодын жуулчид маань хадаг, мөнгө их авч очдог гэж сонсож байсан?

-Манай монголчууд овоон дээр гарахдаа юутай очдог билээ. Яг түүн шигээ л хадаг, мөнгө, чихэр, тавгийн идээтэй агуй дээр ирцгээдэг. Агуй дотор хаа сайгүй хадаг, чихэр боов, мөнгөн дэвсгэртийг овоолчихсон байдаг. Аймгийн байгаль орчны газраас хүмүүс ирж цэвэрлэдэг. Ингэхгүй бол идээ будаа нь илжирч муудаад исгэлэн үнэр үнэртээд, мөнгө төгрөг нь хүний хөлд гишгэгдээд хэцүү байдаг. Тиймээс дотоодын жуулчид маань хадаг, идээ будаа гэлгүй байгалийн сайхан тогтцыг зүгээр ирээд үзэхэд л болох юм ш дээ.

-Өнгөрсөн жилийн өдийд сарьсан багваахайны үүр 50 сая төгрөгийн үнэд хүрсэн гээд орон нутгийн малчид нутгийнхаа агуйг нэлээд сүйтгэсэн гэж сонссон?

-Хүмүүс мэддэг агуй руугаа их очсон байна лээ. Өнгөрсөн хавар Өвөрхангай аймгийн Богд сум руу очиход тэнд байдаг хэдэн том агуйнуудыг сарьсан багваахайны үүр хайж ухсан байна лээ. Хөвсгөл аймагт олон групп гарч агуйнуудаар явж нэлээд онгичсон байна. Би 30-аад жил агуйгаар явж байна. Энэ хугацаанд сарьсан багваахайны үүр гэж үзээгүй.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (66.181.*.*)
2018-12-11 10:15:19
bosoo huh booviinhon end ochij tseverelgee ene ter hiigeechee ajilgvi dimii teneed hvnees mungu salgah arga haij yavsanaas

Зочин (202.9.*.*)
2018-12-09 19:56:40
эх орон , "элгэн халуун нутаг" гэж огшоод байдаг гэл үү тэр амьтад ийм л байгаа юм ш дээ. мөнгө л олж байвал хужаа нарт нутгаа худалдаад л. монголчууд ч гишгэх эрхгүй болж.

Зочин (66.181.*.*)
2018-12-07 19:30:17
Yaraltai arga hemjee avaachee

mmt (66.181.*.*)
2018-12-07 11:53:44
Зураг нь Баянхонгорын Цагаан агуйн зураг оруулжээ

Зочин (66.181.*.*)
2018-12-06 15:47:31
энэ тойргоос сонгогдсон нөхөр юу хийж байна.сонгосон нутгийн иргэд шаардах хэрэгтэй шүү дээ

Зочин (43.250.*.*)
2018-12-06 10:48:01
Нөгөө сайхан эх орончид, хүний мууд дуртай сэтгүүлчид энэ дээр тэмцэх дуу хоолойгоо гаргах хэрэгтэй ш дээ. Даварсан хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй.

Зочин (43.250.*.*)
2018-12-06 10:48:00
Нөгөө сайхан эх орончид, хүний мууд дуртай сэтгүүлчид энэ дээр тэмцэх дуу хоолойгоо гаргах хэрэгтэй ш дээ. Даварсан хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй.

HARUUSAL (59.153.*.*)
2018-12-06 10:31:40
MANAIHAN UNSHISAN ZUILDEE HUDLAA DUGNELT UGJ BUHIMDSAN ULS ER ORNOO GSN SETGELTEI MEDLEG BOLOBSROLTOI HUN BL YAMAR GARTS BN HEND HANDAJ YU HIIMEER BN HUDULLU L DUU HUDLAA HARUUSAJ HARAAJ CUUJ BAITAL ER ORONGUI BOLLOO

бүлт үсэрсэн нѳхѳдүүдэд (103.229.*.*)
2018-12-05 18:03:35
Наад эрдэмтэн чинь танай ерѳнхийлѳгчид дэвших гээд мулт үсэрсэн ганбаатар гуайтай нийлээд ч бараагүй юм штээ Танай монголын Хулгайчууд үнэхээр хүчтэй юм билээ

Зочин (202.179.*.*)
2018-12-05 12:18:56
Ядаргаанууд чинь хамаг юм сүйдэлнэ.

Зочин (203.91.*.*)
2018-12-05 11:32:47
MANAI ULS TOR ZASAG BGAAAAA YLSIIUUUD YMAR ARCHAAGUI SUL DOROI MEDLEGGUI UNHAIGUIU SETGULGUI YM BEEE.

цэцэг (59.153.*.*)
2018-12-05 10:51:30
энэ ярилцлага өгсөн эрдэмтэн нөхцөл байдалыг мэдсэн хирнээ яагаад өдий болтол төр засагт шаардаад болохгүй бол олон түмэнд хэлээд олны анхааралыг тийш хандуулаагүй юм учир мэдэх байж чимээгүй шахам байсан нь агуйг хайралдаг суудалдаг хүний шинж мөн үү ийм тогтоцтой агуйг сүйтгэж байна гээд нийтэд зарлаад хэл ам хийгээд явсан бол үмхий хятад доторхийг нь ухаад явахгүй л байсан.нутагын иргэд хятадууд агуйг нь ухаад ачаад явж байхад яагаад дугардаггүй юм .одоо тэгээд жаахан ч гэсэн үлдсэнийг нь авч үлдэхийн төлөө нэгдэж төрийн хамгаалтанд оруулах хэрэгтэй дотороо нууртай агуу хамагын амьд сонин амьдаралыг хадгалаж байдаг .хятадын нутагт орчихсон гээд байхын тэр газар орчим хятадын нутаг болчихсон юм уу үмхий хятадын адын тэнэгүүд монгол ороны байгалын баялагыг сүйтгээд монголыг хохироож байна гэж андуурдаг гэвч байгалын зөв бүтэц алдагдахад дэлхий нийтээрэй хохирдог гэдэгийг ойлгодоггүй .

Монгол (39.116.*.*)
2018-12-05 10:16:50
Эх орны ширхэг чулууг ч хайрлах, хамгаалах төрийн албаныхан, улс төрчид байхгүй болжээ. Байгаль хамгаалалын олон ТББ дуугарч нэгдээчээ.

хамгаалъя (103.111.*.*)
2018-12-05 09:18:05
Эжумэн компанийг сайтар шалгаж, байгаль орчинд учруулсан хохирол, сүйтгэлийн нөхөн төлбөрийг авах, агуйн орчимд буй олборлолтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж байж ирээдүй үр хойчдоо үзэх юм үлдээх боломжтой. нутгийн зөвлөл нь хаана явна вэ?

Puujee (66.181.*.*)
2018-12-05 09:00:54
Ard irged ni ch gesen tsuglaan hiij gazar nutgaa hamgaalaachee arga hemjee abaachee eh ornoo hamgaalah zurh setgel gj bnuu

Зочин (66.181.*.*)
2018-12-05 08:57:39
дорноговьчуудаа нутгаа хамгаалаачээ

Зочин (103.9.*.*)
2018-12-05 08:24:06
энэ агуйн эргэн тойрны газарт хайгуул ашиглалтын зөвшөөрөл өгсөн гэх асуудлыг цэгцэлж болмоор л санагдах юм АМГТГ Хэрлэн дарга энэ талаар анхаарч үзээч

Иргэн (103.57.*.*)
2018-12-05 08:10:40
Эзэнгүй ,хүчгүй ,авилгалч ,арчаагүй төрийн эмгэнэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө