Энгийн ажилтан 11.5 хувийн НДШ төлж байхад алтныхан 2.5 хувийн АМНАТ төлөхийн төлөө Засгийн газрыг ЛОББИДОЖ БАЙНА

Түгээх    
2018-12-05 08:15:28 - Эдийн засаг

niigmiin daatgal

-АЛТНЫ САЛБАРЫНХАН ЖИЛ БҮР ЕРДӨӨ 39-53 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ
АМНАТ-Т ТӨЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ-

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2014.01.01.-нээс таван жилийн хугацаатайгаар 2.5 хувь болгон бууруулж байв. Энэ хуулийн үйлчлэлийн хугацаа 2019.01.01-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм.  АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулсан гол зорилго нь Монгол банкинд тушаах алтны  хэмжээг нэмэгдүүлэх явдал.

Энэ зорилго ч биеллээ олж, Төв банкинд тушаах алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болон өссөн юм. Ингэснээр валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн сайн талтай. Тиймээс ч Засгийн газраас  уг хуулийн үйлчлэх хугацааг дахин ТАВАН жилээр сунгаж, 2024.01.01-ний өдөр хүртэл АМНАТ-аас 2.5 хувийн татвар авах агуулга бүхий хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа юм. Хуулийн төслийг Засгийн газраас яаралтай дэгээр өргөн мэдүүлсэн.

Анх 2013 онд  гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах  алдарт хуулийн эсрэг энэ өөрчлөлтийг оруулж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Засгийн газар алтны салбарын татварыг 68 хувиаас огцом бууруулж, 2.5 руу оруулсан гэсэн гэсэн үг.  Гэнэтийн ашийн 68 хувиас  татвар авч байх үед Монгол банкинд тушаах алтны хэмжээ 2-5 тоннд хэлбэлзэж, алт тушаалтыг далд хэлбэр лүү оруулсан түүхтэй. Тиймээс ч энэ алдаагг засахыг зорьсон гэсэн үг.

Гэвч 2017 онд АМНАТ-аас улсын төсөвт ердөө 49 тэрбум төгрөг төвлөрсөн нь бий. Ер нь жил тутам энэ төрлийн татвараас 36-53 орчим тэрбум төгрөг улсын төсөв рүү ордог нь хангалтгүй тоо билээ. Мөнхүү манай алтны салбарынхан 2.5 хувийн татварын хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ Төв банкинд иргэдийн нэрээр алтаа тушааж, ААНОАТ-ын тухай хуулийн 25 хувийн татварын босгоос бултдаг муу зуршилтай улс юм.

-ЭНГИЙН ИРГЭН 11.5 ХУВИЙН НДШ ТӨЛЖ БАЙХАД АЛТНЫХАН 2.5 ХУВИЙН
АМНАТ ТӨЛӨХ ҮҮ-

Түүнчлэн энгийн  иргэн ажил хийснийхээ төлөө 2019.01.01-нээс НДШ-дээ 11.5 хувийн татвар төлж эхэлнэ. Гэтэл алтны салбарынханд ямар татварын хуулийн нэмэгдэл үйлчлэхгүй, дахиад л 2.5 хувийн АМНАТ төлөх нь нэг талаараа шударга бус явдал юм гэх шүүмжлэл ч байна. Нөгөө талд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх үеэр уул уурхайн салбарт эрх ашигтай УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийн талд орцгоосон.

Үүнийхээ төлөө АМНАТ-ыг 2.5 хувьд хэвээр барих хуулийн төслийг Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирлээ. Лоббинд өртсөн байна гэх шүүмжлэлийг эрх баригч намрын гишүүд  хэлж байгаа юм. Тухайлбал, Д.Тэрбишдагва гишүүн “Өмнө нь гарсан хууль тань алтны салбарынхны лоббитой байсан. Тухайн үед  уул уурхайн лиценк эзэмшдэггүй гишүүд эсэргүүцээд дийлээгүй. 2.5 хувийн татвар авахгүй л бол алтныхан алга болчихно гээд байх юм. Тэгвэл хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Өмнө нь 68 хувийн  татвар авч байхад 5 тоннд хүрдэг байсан.

Одоо 5 хувь болгочиход 10 гаруй тонн алт тушаагдана биз дээ. Хууль хяналтын байгууллага чинь ажиллаж байгаа биз дээ. Алтныхнаас айгаад байгаа юм уу. Тавхан хувийн татвар алтны салбараасаа авчихаж чаддаггүй улс орон гэж байх уу. Иргэдийн нэрээр алтны компаниуд тушаалт хийдэг. Үүнийг дагаад татвар огт төлөгдөхгүй байна. Алтны лоббичдыг Засгийн газар дийлэхээ бүр больчихжээ” гэж шүүмжилсэн юм.


Мөн Х.Болорчулуун гишүүн “Алтныхан үеийн үед Монголын төрийг лоббидсоор ирсэн. 68 хувийн татварыг байхгүй болгож,  татвараа бууруулсаар ирлээ. Өнгөрсөн парламентын үед алтны ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл орж ирээд унаж байв. Гэтэл 20 хоногийн дараа Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах нэрээр энэ 2.5 хувийн өөрчлөлт оруулж ирээд, батлуулсан.  Алтны тушаалт нэг хэсэгтээ буурсан нь ганц энэ татвартай ч холбоотой биш. Урт нэртэй хуулийн  үйлчлэлээс 300 гаруй лицензийг чөлөөлж сэргээсэн. Энэ нөлөөлж, алтны олборлолт нэмэгдсэн.

Алтны татварыг бусад орнуудтай харьцуулахад манай улс маш бага. Би энэ хуулийн төслийг дэмжихгүй. Татварыг нэмчихээр хилээр нууцаар гараад явчихдаг гээд байх юм. Ирэх онд гаалийн хяналтаа сайжруулна гээд төсвийн орлогоо нэмээ биз дээ. Та бүхэн бод, гадаадад явж байгаад АТМ-ээс мөнгө авахад 3 хувийн шимтгэл авдаг. Гэтэл та нар алтны салбараас авах 2.5 хувиа татвар гэж нэрлээд байх юм. Ямар юмных нь татвар байдаг юм” гэж хэлсэн нь анхаарал татав.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 33

Зочин (202.179.*.*)
2018-12-06 19:23:34
Алтаа тушаахгүй болчихно гэж айгаад л татвараа багасгаад байвал юу болох вэ.Энэ бол уг нь ард түмнии баялаг гэчихээд алтны уурхайтай баячууд нь ор нэриин төдии татвар өгсөн болоод л . Татвараа төлөөд ажиллавал. Ажилла боливол боль гэмээр юм төлж чадахгүй бол газраа буцааж аваач тэд тэртэй тэргүй маш их ашиг олж баяжиж байгааг хүн бүхэн мэднэ хил гаалииг маш их сайжруулья

Зочин (202.179.*.*)
2018-12-06 19:14:02
Ядахад 5% татвар бхйж болохгүй гэж Алт бол ямар нэгэн боловсруулалт баихгүй зардал багатай үнэт металь Улсын баялаг болохоор л үнэгүйдэж иим багататвартай байх юм Хэрэв тэднии өөрсдиинх нь хашааны газар дор алт байсан бол иим бага татвартай байхгүй шүү дээ .Хил гаалиа авилаггүй ,орчин үеиин рентген аппаратаар тоноглоод хилээр хууль бусаар гаргах гээд баригдвал уурхайн газрыг буцааж авдаг чанга хуультай байхгүй бол тэд хичнээн бага татвартай бхйсан ч шунал нь багадахгүй бололтой

zochin (64.119.*.*)
2018-12-05 19:08:33
улсын төсвөө зөрчлийн хууль, иргэдээс авах татвар зэргээс бүрдүүлнэ, харин гадныхан зовж нэг юм газар ухаж алт гаргаж аваад зарах гэж байхад нь яагаад татвараа нэмэх гээд бгаа юм. Гэсэн үг юм биш үү. Та бид алхам тутамдаа НӨТийн татвар төлж бна, ААНүүд өндөр татвартай учраас заримдаа НДШ төлөхгүй бултана, ард түмэн болохоор алхам тутамдаа НӨТ төлнө, алдаа гаргавал зөрчлийн хуулиар өндөр торгууль төлнө,өөр хэлбэл та бидний халааснаас өдөр болгон мөнгө улсын сан луу урсаж бгаа, тэр нь дарга нарт зориулсан сан болж хуваарилагдана, тэгээд дуусахаар нь дахиад иргэдийн татвараа нэмна гм эн явна гэсэн үг..

zochin (64.119.*.*)
2018-12-05 19:07:50
улсын төсвөө зөрчлийн хууль, иргэдээс авах татвар зэргээс бүрдүүлнэ, харин гадныхан зовж нэг юм газар ухаж алт гаргаж аваад зарах гэж байхад нь яагаад татвараа нэмэх гээд бгаа юм. Гэсэн үг юм биш үү. Та бид алхам тутамдаа НӨТийн татвар төлж бна, ААНүүд өндөр татвартай учраас заримдаа НДШ төлөхгүй бултана, ард түмэн болохоор алхам тутамдаа НӨТ төлнө, алдаа гаргавал зөрчлийн хуулиар өндөр торгууль төлнө,өөр хэлбэл та бидний халааснаас өдөр болгон мөнгө улсын сан луу урсаж бгаа, тэр нь дарга нарт зориулсан сан болж хуваарилагдана, тэгээд дуусахаар нь дахиад иргэдийн татвараа нэмна гм эн явна гэсэн үг..

zochin (64.119.*.*)
2018-12-05 19:07:35
улсын төсвөө зөрчлийн хууль, иргэдээс авах татвар зэргээс бүрдүүлнэ, харин гадныхан зовж нэг юм газар ухаж алт гаргаж аваад зарах гэж байхад нь яагаад татвараа нэмэх гээд бгаа юм. Гэсэн үг юм биш үү. Та бид алхам тутамдаа НӨТийн татвар төлж бна, ААНүүд өндөр татвартай учраас заримдаа НДШ төлөхгүй бултана, ард түмэн болохоор алхам тутамдаа НӨТ төлнө, алдаа гаргавал зөрчлийн хуулиар өндөр торгууль төлнө,өөр хэлбэл та бидний халааснаас өдөр болгон мөнгө улсын сан луу урсаж бгаа, тэр нь дарга нарт зориулсан сан болж хуваарилагдана, тэгээд дуусахаар нь дахиад иргэдийн татвараа нэмна гм эн явна гэсэн үг..

Зочин (202.9.*.*)
2018-12-05 18:36:19
Хил гаалийн хяналтыг сайжруулахгүй бол алт хар тамхи гээд зохицуулах олон замбараагүй байдалд байгаа. Үүнд гаалчдын авлигын асуудлыг хамт бодолцохгүй бол алт гарсаар л байх болно

Зочин (66.181.*.*)
2018-12-05 18:11:24
Ийм хууль оруулж ирж байгаа , дэмжиж байгаа хүмүүсийг АТГ шалгаачээ . Улайн цайм авилга авчихсан бна ш дээ .

GBP (202.21.*.*)
2018-12-05 14:27:10
Gazriin hevliin bayalag ard tumnii umch. Nuuts ashiglasnii tatvar 30%-s doosh baij bolohgui!!! Uhahaa boljchikh! Hoich ued maanj uldeg!!!

Арол (150.129.*.*)
2018-12-05 11:55:02
Газрын хэвлиин тансаглал 100% иин татвар төлөх хэрэгтэй Бас маш хүнд ялын хэмжээ ч өгөх хэрэгтэй салбар Төр л мэдэлдээ авах хэрэтэй ганц салбар бол алт юм бгмда !

Зочин (118.189.*.*)
2018-12-05 11:10:22
Энэ арай хэтэрнээ ард түмэн орлогын албан татвартаа 10 хувийг төлдөг улсын баялаг юм чинь нөөцийн татвар ядаж 10 хувь байх ёстой хяналт шалгалтаа сайжруулаад гадагшаа гаргах гарцгүй болго хууль бусаар борлуулахаараа айлгаад байдаг засаг нь ч айгаад байхдаа яадаг байнаа хүүк одоо л лобинд орохгүйгээ шударга тэмцэгч гэдгээ харуулдаа

ЗОЧИН (103.26.*.*)
2018-12-05 11:02:16
Татвараа нэм хэн татварыг багаар тогтоолгох гээд мэрийгээд байна анхааралдаа аваарай улс орны эсрэг үйлдэл хайран сайхан байгалийн баян бүрд устгаад усгүй болохоороо та нар яах юм.Сингапурт газрын баялаг байхгүй хөгжөөд болоод байна алт ухаж төсөв бүрдүүлнэ гэсэн хорлонтой ойлголтоосоо салцгаа тархи оюунаа ажилуул манайд бүрэн боломж байгаа.

зочин (202.179.*.*)
2018-12-05 10:46:01
алтны татварыг 10 хувь болго хил гааль чангал алт хилээр авч гархыг оролдвол 10 жил хорих ял өг тэхэд л болоо

Зочин (150.129.*.*)
2018-12-05 10:43:08
Энэ ч арай дэндүү юмаа ард түмэн өндөр татвар төлж байгаа нөгөө шударга ЗГ яасан бэ хууль батална хулгай хийж луйварчид зориулсан хууль хийж байгаа УИХ тарсан дээр.

554 (202.179.*.*)
2018-12-05 10:40:39
болиочээээээээээ

Зочин (202.9.*.*)
2018-12-05 10:33:34
Энэ жинхэнэ шалгах ёстой асуудал байна хэн хэний лобигоор халаасаа зузаалж ийм бага татвар ногдуулав шалгаач дуракуудаа

Зочин (118.189.*.*)
2018-12-05 10:21:55
Алтны үнэ их өсөж ашигтай байгаа ядаж 5 хувиар тогтоох нь зөв алт бол улсын баялаг тэр хамар ганболд бүр татваргүй болгох ёстой гээд байсан татваргүй бол төр яах вэ арай их шуналтай хүн дээ ядаж нөөцийн татвараа 5 хувь байлгавал сайндаа

Зочин (118.189.*.*)
2018-12-05 10:21:22
Алтны үнэ их өсөж ашигтай байгаа ядаж 5 хувиар тогтоох нь зөв алт бол улсын баялаг тэр хамар ганболд бүр татваргүй болгох ёстой гээд байсан татваргүй бол төр яах вэ арай их шуналтай хүн дээ ядаж нөөцийн татвараа 5 хувь байлгавал сайндаа

Зундуй (150.129.*.*)
2018-12-05 10:03:44
Алтны татварыг нэмж болохгүй.Ингэж валютын нөөцөө өсгөхөөс өөр арга байхгүй.Баахан өр тавьчихсан,тэрийг юугаараа төлөх гэсийнТэнэг юм бичих юм.

zochin (203.91.*.*)
2018-12-05 10:00:37
Яацарсан ардынхаа эсрэг төр гэхээр ийм байдаг байнаа,халаасаа дүүргэж л байвал болдог түшмэдтэй

алт ухагч (202.131.*.*)
2018-12-05 09:59:46
талыг нь авөө

Зочин (202.126.*.*)
2018-12-05 09:52:38
Ter bolorchuluun geech buh yumiig l eserguutsej yavah yum. JDY-gees avsan munguu tulchuud olon yum yari

Зочин (202.72.*.*)
2018-12-05 09:40:23
НЭЭРЭЭ ИЙМ ЖААХНААР БАТАЛБАЛ ЗГ УИХ ТАРСАН НЬ ДЭЭР ШҮҮ

Зочин (59.153.*.*)
2018-12-05 09:30:07
Монгол төр ийм ч сул дорой байх гэж дээ.Хэрэг алга

Зочин (182.160.*.*)
2018-12-05 09:11:10
АЛТНЫ мафийг янзалчиж чадахгуй ЦЭВЭРЛЭГЭЭ гэж юу байдаг юм хурандаа аа

иргэн (202.126.*.*)
2018-12-05 09:08:58
НД д алтны 2.5% ямар хамаа байна. 2.5% татвараа төлөөд ажилчид нь НД аа бас төлдөг шдээ

Зочин (182.160.*.*)
2018-12-05 09:08:23
Аргагуй ээ Ябороо гоулдыг сингапур овгон бодвол монголчуудтай ниийлээд авчихсан Сумьяабазар муу байна

зочин (182.160.*.*)
2018-12-05 09:07:37
Шинэ хууль батлах бол сайдын огцруулаад шалга

Зочин (66.181.*.*)
2018-12-05 09:07:14
алт болон өв соёл түүхэн эд зүйлс гм хулгайлсан дамалсан хил давуулах зэргийн хэгүүдийг эх орноосоо урвагч гэж үзээд 20-25 жил буюу цаазын ял өгөөчээ эх орон сүйрч бна шүүдээ одоо дахиж алтны лицёнзийг зогсоох хэрэгтэй

зочин (64.119.*.*)
2018-12-05 08:55:58
Тэгээд улсын төсөвөө яаж бүрдүүлэх гээд бгаа сумияа вэ.алтны татвар чини 5% байж энэ төсөв чини бүрдэнэ гэж их хурал дээр өөрөө баталчихаад дараан татвараа багасгачихаад чи яаж сайдын ажил хийж чадах уу.улсын төсөвт мааш их хохирол ирнэ гэдгийг мэдэх үү.цаашилаад шинээр хийх ажилд хөрөнгө мөнгө дутана гэдгийг мэдэх үү.гэтэл жирийн иргэдэд НДШ гэхэд хасагдахгүй 1% нэмж бгаа биз.иргэн дорж ч юмуу бат ч юмуу сумияа хулгайчаас илүү эх орон улсаа бодож шимэтгэл татвараа сэтгэл зүрхээрээ төлж бгаан эх орон ч хүмүүс мөн биз.сумияа шиг хөлдүү толгой монгол оронд хэрэггүй дээ

зочин (64.119.*.*)
2018-12-05 08:55:05
Тэгээд улсын төсөвөө яаж бүрдүүлэх гээд бгаа сумияа вэ.алтны татвар чини 5% байж энэ төсөв чини бүрдэнэ гэж их хурал дээр өөрөө баталчихаад дараан татвараа багасгачихаад чи яаж сайдын ажил хийж чадах уу.улсын төсөвт мааш их хохирол ирнэ гэдгийг мэдэх үү.цаашилаад шинээр хийх ажилд хөрөнгө мөнгө дутана гэдгийг мэдэх үү.гэтэл жирийн иргэдэд НДШ гэхэд хасагдахгүй 1% нэмж бгаа биз.иргэн дорж ч юмуу бат ч юмуу сумияа хулгайчаас илүү эх орон улсаа бодож шимэтгэл татвараа сэтгэл зүрхээрээ төлж бгаан эх орон ч хүмүүс мөн биз.сумияа шиг хөлдүү толгой монгол оронд хэрэггүй дээ

зочин (64.119.*.*)
2018-12-05 08:54:52
Тэгээд улсын төсөвөө яаж бүрдүүлэх гээд бгаа сумияа вэ.алтны татвар чини 5% байж энэ төсөв чини бүрдэнэ гэж их хурал дээр өөрөө баталчихаад дараан татвараа багасгачихаад чи яаж сайдын ажил хийж чадах уу.улсын төсөвт мааш их хохирол ирнэ гэдгийг мэдэх үү.цаашилаад шинээр хийх ажилд хөрөнгө мөнгө дутана гэдгийг мэдэх үү.гэтэл жирийн иргэдэд НДШ гэхэд хасагдахгүй 1% нэмж бгаа биз.иргэн дорж ч юмуу бат ч юмуу сумияа хулгайчаас илүү эх орон улсаа бодож шимэтгэл татвараа сэтгэл зүрхээрээ төлж бгаан эх орон ч хүмүүс мөн биз.сумияа шиг хөлдүү толгой монгол оронд хэрэггүй дээ

Oron nutgiin irged (66.181.*.*)
2018-12-05 08:53:29
Alt olborlogch nar baahan tom tom tehnik heregseltei uursduu jeep unaj ireed gazar us suitgeed baitag, tsagaa bolhoor tsagdaad barigdaad ireeheeree huviaraa alt olborlogch Ninja bolood garchihdag, jinhene davarsan nuhduud baimaab, oron nutagt tatvar tulduggui nen yaduu geed halamj sard 1000000 -3000000 tugrugiin orlogotoi Ninja nar ih baina, Ingej gaza nutagaa belcheer usaa suitguileed deer ni halamj ugdug hariutslaga huleedeggui baij bolohgui shdee, Uunii tsaana avilga baigaan oilgomjtoi...

Зочин (202.72.*.*)
2018-12-05 08:41:50
АЛТ 40% ТАТВАР ТӨЛӨХ ЁСТОЙ ЭНЭ УИХ ЗГ ҮНЭХЭЭР АВИЛГАЖСАН БАЙНА АА БҮГД ТАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө