Жижиглэн худалдаа эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхийг шаардав

Түгээх    
2018-12-05 13:28:12 - Нийслэл

-АМ ДОЛЛАРЫН ХАНШ, ТАТВАР, ТҮРЭЭС, ТОРГУУЛЬ ТЭДЭНД МАШ ТОМ ДАРАМТ БОЛЖ БАЙНА-

Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ жил Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байгаа аж. Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Дээрх чуулган дөрөвдэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “Үндэсний худалдаа” гэх агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж. 

Өнөөдрийн хэвлэлийн хуралд: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав нар хүрэлцэн ирсэн байв.

Хурлын үеэр тэд хэлэхдээ: Манай улсад гадны маш олон сүлжээ дэлгүүрүүдийг оруулж ирдэг хирнээ дотоодын худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан. Энэхүү салбар нь Монгол Улсын нийт хүний нөөцийн 15%-ийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй  байсаар байна. Хэрэв зээл авах боломж олговол ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулахад бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлж байна.

Мөн баярын өдрүүдэд долларын ханш огцом өсдөг нь худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болдог талаар тэд онцоллоо. Худалдаачдад банкнаас маш өндөр хувийн зээл олгодог нь цаашид өссөн дэвжихийг хааж байгаа асуудал юм. Учир нь тэдний энэ их хүү төлж байгаа байдал зээлээс зээлийн хооронд амьдрах боломж руу түлхэж байгаа хэрэг болж  байна гэв. Хэвлэлийн хурлын үеэр тус салбарт тулгамдаад буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл иржээ.

Жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл хэлэхдээ: Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байгааг дуулгасан юм. Учир нь жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх эдгээр дарамтан дунд амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгаа гэв.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” чуулганы хүрээнд энэ сарын 6-нд буюу маргааш өглөө МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14.00 цагт Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл оролцсон баярын цуглаанаар үргэлжилэх аж. Түүнчлэн энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “ИХ ХҮРЭЭ-2018” чуулганыг зохион байгуулахаар болжээ.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

зочин (66.181.*.*)
2018-12-05 21:58:41
Хууль зөрчин байхыг чинь хэн зөвшөөрөх юм бэ? Та нар хугацаа нь дууссан хүнс, чанаргүй Эрээний барааг олонд шахаад , татварт хэдэн төгрөг тушаадаг билээ дээ.Хотын соёл, иргэдийн болоод үндэстний аюулгүй байдалд та нарын ихэнх нь хор учруулж байна шүү дээ. Соёлтой худалдааг эрхэмлэх хэрэгтэй шүү дээ.Та нар бол баялаг бүтээгчид биш. Та нар олныг шулж амьдардаг тул өөрсдөө л мөнгөө олох хэрэгтэй. Бузар хэрүүлчид, заваарсан нөхөд

иргэн (45.117.*.*)
2018-12-05 18:02:32
ТАТВАР ТӨЛДӨГ ҮҮ ТА НАР

Зочин (202.179.*.*)
2018-12-05 14:30:26
МАН гараад хийсэн гол ажил нь татвар нэмсэн. 100 саяас 10 хувийн татвар төлөх 500 мянгаас 50 мянга төлөх асар их ялгаатай. бага орлоготой хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст зориулсан патиент гээд тогтсон төлбөр байдаг байсан уул нь их оновчтой татвар. худалдаа эрхлэгчдийг нөатын татвар баримт гэж торгодог систем бие болсон хувь 500 аа 1,5 сая, дээр нь түрээс, юан долларын өсөлт, бас хүмүүс орлого багаснаар зах зээл хумигдаж байгаа зэрэг олон асуудалд орж байгаа. элдэв зөвшөөрөл, хураамж, нөхцөл нтр шаардсан байцаагч дарамтлагч нар нь үйлчлүүлэх хүнээс нь олон болсон. сонгуулиар хар үүрээр босч ирээл гангалж аваад оочирлож байгаад энэ хэдэн хулгайчдыг сонгоод байгаа иргэн гэгдэх ажилгүй малууд нь хариуцлгыг хүлээх хэрэгтэй мөрөөрөө хөдөлмөрлөөд явж байгаа нэгэндээ битий гай бол

иргэн (103.50.*.*)
2018-12-05 14:30:01
Та нар чинь Хүрэлсүхийн ЗГ-г дэмжиж байна.Огцруулах буруу гээд л байсан санагдах юм.Одоо хэнээс үнэ ханшийГ буруулахыг шаардаад байгаа.Үнэ ханш өсөх асуудал биш гээд байсан биздээ.Хэлсэн ярьсандаа бай.Хүрэлсүхийг дэмжээд байгаа ард түмэн минь өөрсдөө буруу үйлдлийг зөв гэж дэмжчихээд одоо хэнрүү олон юм яриад байгаа.Та нарын амьдарлын төлөө дуугарсан 33 нөхөр одоо ялтан болоод байгааг мэдэрдээ.Жудагтай ухаантай байдаа.Үнэн ялна гэж энэ дээ одоо 33 нөхөр баатар болж мэднэ.

Зочин (43.242.*.*)
2018-12-05 14:20:37
Нарантуул, дүнжингарав, Хархорин, Өгөөмөр зэрэг захуудыг НӨАТ- ын баримт өгдөг болгуулах хэрэгтэй. Манай Татварын Ерөнхий газрынхан Сайхансамбуу, Наранхүү, Ө.Энхтүвшин нараас авилгал авч ханамаар юм даа.

Зочин (43.242.*.*)
2018-12-05 14:20:29
Нарантуул, дүнжингарав, Хархорин, Өгөөмөр зэрэг захуудыг НӨАТ- ын баримт өгдөг болгуулах хэрэгтэй. Манай Татварын Ерөнхий газрынхан Сайхансамбуу, Наранхүү, Ө.Энхтүвшин нараас авилгал авч ханамаар юм даа.

Зочин (43.242.*.*)
2018-12-05 14:20:25
Нарантуул, дүнжингарав, Хархорин, Өгөөмөр зэрэг захуудыг НӨАТ- ын баримт өгдөг болгуулах хэрэгтэй. Манай Татварын Ерөнхий газрынхан Сайхансамбуу, Наранхүү, Ө.Энхтүвшин нараас авилгал авч ханамаар юм даа.

Зочин (43.242.*.*)
2018-12-05 14:20:20
Нарантуул, дүнжингарав, Хархорин, Өгөөмөр зэрэг захуудыг НӨАТ- ын баримт өгдөг болгуулах хэрэгтэй. Манай Татварын Ерөнхий газрынхан Сайхансамбуу, Наранхүү, Ө.Энхтүвшин нараас авилгал авч ханамаар юм даа.

Үнэндээ (202.21.*.*)
2018-12-05 14:09:06
Татвар төлдөгггүй худалдаачид л даа.

зочин (202.126.*.*)
2018-12-05 13:48:33
Жолоочийн торгууль гэж юм улс орныг хувь хүмүүсийг дарамталж байгаа ганц юм боллоо улс орны төсвийг бүрдүүлж байгаа гэхэд болохоор хэмжээнд хүрлээ Ард түмнээ торгууль шиитгэлээр дарамталж Тэр төсөв бүрдүүлж тэрийг нь Албан тушаалтнууд УИХ н гишүүд сайд дарга нар нь хувааж авдаг боллоо Ийм санхүүжилт босгож өгөхийн төлөө торгууль шийтгэл хэрээс хэтэрлээ Ерөнхий сайд аа

зочин (103.229.*.*)
2018-12-05 13:39:55
Худалдааг гол болгодог буруу. Эхэлж баялаг бүтээж байгаа өрхийн болон жижиг үйлдвэрлэлийг ЖДҮ-гээр дэмжмээр байна. Худалдаа бол хангалттай. Хөгжилд нэмэр болох уу. Зохих түвшинд нь барьчихсан болно. Худалдаа улс болох нээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө