Беларусь Улсад элчин сайдын яам нээхэд зориулж, 900 сая төгрөг төсөвлөжээ

Түгээх    
2018-12-05 17:57:55 - Улс төр

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан  52.6 хувийн ирцтэй  хуралдаж, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.  Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн зөвшилцөх асуудлын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан.  Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад оронтой  уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэ зорилтын хүрээнд Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцүүлж байна. Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай байгаагаа дурдлаа. 

Мөн түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 хүний орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг нь  тооцсон бөгөөд 2019 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Баасанхүү, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил,  2019 оны  улсын төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан.Беларусь улс дотоодын худалдаа, экспортоо дэмжиж байгаа бол манай улсын хувьд импортоос гадна ямар бүтээгдэхүүн экспортлохын тулд эдийн засаг хүнд үед Элчин сайдын яам нээх шаардлагатай болсныг тодруулав. Мөн Элчин сайдын яам нээхэд 2019 оны төсөвт хэдэн төгрөг төсөвлөгдсөнийг лавлалаа. 

Беларусь улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бидэн маш их боломж байна. Тухайлбал, тус улстай хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах боломж байгаа бөгөөд тодорхой зээлийн асуудал ч яригдаж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Беларусь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ОХУ-тай хамгийн амжилттайгаар экспорт хийж байгаа орон. Тиймээс энэ салбарт  тус улсын дэвшилттэй техник, технологийн нэвтрүүлэх боломж байгаагаас гадна тус улс санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө гаргаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг ч ярьсан. Худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн чиглэл дээр хамтарч ажиллах  бүрэн боломж байгаа учраас гурван хүний орон тоотой Элчин сайдын яамыг нээхээр төлөвлөж, 900 сая төгрөгийг төсөвт суулгасан гэж салбарын сайд хариулав. Ингээд  Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжсэн юм. 

Г.ИТГЭЛ 




Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

зочин (79.98.*.*)
2018-12-06 14:37:48
Беларусьд ЭСЯ нээх шаардлага байхгүй. Цогтбаатарын бизнес харин тэнд байдаг. Байнга Беларусь явж байдаг шүүдээ. Сайд байж далим гарах л юм бол Беларусь явдаг. Дэмий асуудал чуулганаар оруулж байхаар хугацаа дууссан Элчин сайд нараа татах, шинэ сайд нараа томилох ажлаа хийгээчээ. Эсвэл тэд нараасаа айгаад хийж чадахгүй байгаа юм уу.

Зочин (182.160.*.*)
2018-12-06 11:49:32
Беларусаас 50 сая евро зээлэх юм гэсэн ирээдүйд түүнээсээ илүү зардал гаргах юм байна.Монголчууд бараг байдаггүй ач холбогдол багатай улсад элчин сайд байх ямар хэрэгтэй юм,тэрэнд орвол зайлшгүй шаардлагатай зүйлд энэ мөнгөө зарцуулбал таарна.

Зочин (202.9.*.*)
2018-12-06 10:13:32
Тэнд монголын хэдэн иргэн сурч ажиллаж байна вэ. Цаашид хамтын ажиллагааны ямар ач холбогдол байгаагаа сайн тооцмоор юм. Ач холбогдол багатай юманд хөрөнгө зардал гаргах нь ядарсан эдийн засагт дарамт л болно доо...

Зочин (103.26.*.*)
2018-12-06 09:04:36
Шал хэрэггүй улсад нээж байх юм. Тэрний оронд Испани, Голланд гээд Монголчууд олон мянгаараа амьдардаг улсуудад нээх хэрэгтэй байна.

Зочин (64.119.*.*)
2018-12-06 08:15:33
Bas neg hereggui oron too gargaj helgui mergejliin bish hulgaich suulgah nil dee mungugui gadnaas mungu zeeleed urelgen zardal gargaad hereggui

Зочин (69.181.*.*)
2018-12-06 07:58:39
Саяхандаа Африкийн Данда Банда ч билуу, Дуда Буда ч билуу, нэг сонин нэртэй улстай дипломат харилцаа тогтоолоо гээд байсан, тэд нарт элчин сайдын яам барих зардалд бас 500 сая тегрег тесевлий гээд гуйж байх сайдуу гуй юу,Батькагийн удирдсан улс тэднээс нэг их дээрдэхгуй дээ

Ажилд бус хүнд зориулж орон тоо (202.126.*.*)
2018-12-05 22:49:06
Одоо болимоор юм аа. Ажилд биш хүнд зориулж ЭСЯ нээх юм. тэгэж их нээмээр байгаа бол Латин Америкт тэр дундаа Мексик, Бразил, Аргентинд нээх хэрэгтэй. Куба дахь ЭСЯ ганцаараа Латин Америкийг үнэхээр хүчрэхгүй байгаа. Европоор дүүрэн ЭСЯ-даа цөөлөх хэрэгтэй. Хуучин нийгмийн үед нээсэн Чех, Унгар, Польш, Болгари бас Азийн Вьетнам, Лаос, Хойд Солонгос дахь ЭСЯ-дыг хаа.Зүүн Европыг ХБНГУ-аас, Баруун Европыг Францаас, Өмнөд болон Зүүн Өмнөд Европыг Италиас хамаарахад хангалттай.Мөн Канад дахь ЭСЯ-ыг хаа. АНУ-аас хамаар. Персийн булангийн АНЭмиратУ-д ЭСЯ нээх хэрэггүй.Кувейтээс хамаар. Төв Азийн Киргиз ЭСЯ нээх хэрэггүй. Казахстанаас хамаар.Харин Иранд нээх хэрэгтэй.

Ажилд бус хүнд зориулж орон тоо (202.126.*.*)
2018-12-05 22:46:25
Одоо болимоор юм аа. Ажилд биш хүнд зориулж ЭСЯ нээх юм. тэгэж их нээмээр байгаа бол Латин Америкт тэр дундаа Мексик, Бразил, Аргентинд нээх хэрэгтэй. Куба дахь ЭСЯ ганцаараа Латин Америкийг үнэхээр хүчрэхгүй байгаа. Европоор дүүрэн ЭСЯ-даа цөөлөх хэрэгтэй. Хуучин нийгмийн үед нээсэн Чех, Унгар, Польш, Болгари бас Азийн Вьетнам, Лаос, Хойд Солонгос дахь ЭСЯ-дыг хаа.Зүүн Европыг ХБНГУ-аас, Баруун Европыг Францаас, Өмнөд болон Зүүн Өмнөд Европыг Италиас хамаарахад хангалттай.Мөн Канад дахь ЭСЯ-ыг хаа. АНУ-аас хамаар. Персийн булангийн АНЭмиратУ-д ЭСЯ нээх хэрэггүй.Кувейтээс хамаар. Төв Азийн Киргиз ЭСЯ нээх хэрэггүй. Казахстанаас хамаар.Харин Иранд нээх хэрэгтэй.

Зочин (122.201.*.*)
2018-12-05 22:32:43
бас нэг намын бөгс долоогчдоо ажил олгочих юм бна л даа

зочин (128.199.*.*)
2018-12-05 21:41:41
маш зөв шийдвэр..... беларусь, оросын гааль брестэд байдаг тэнд маш их хүнд суртал үл ойлголцол байдаг. нэн ялангуяа хэдэн тээврийн жолооч нарт маш таатай болж байгаа юм бна

зочин (103.57.*.*)
2018-12-05 21:38:18
Оросын гаалийн холбоо хамтын ажиллагааны идвэхтэй хамтрагч энэ улсад ЭСЯ хэрггуй л дээ эдийн засгийн хувьд ч олигтой дээшлээгуй хуучин замарч ьайсан орноосоо хамарсан нь зугээр дээ тэр зардлаар хотод сургууль цэцэрлэг торох эмнэлэг бариач дээ

Зочин (91.211.*.*)
2018-12-05 21:28:48
Tamhi zuuh shine garts yum bish uu? Ukrainaar damjdag zam eronhiidoo haagdsan tul hajuud ni uur garts haij bgaa yum bna. Ternees Belarus busdad zeel uguhtei manatai, uursduu Orosyg guij guvshij baij zeel avch ami zoogoodog uls shuu dee.

Zochin (64.119.*.*)
2018-12-05 20:08:06
Za elchin ch yahav bolohiin bayar temdeglehed gedhen tcagiin dotor barag 3 terbumiig hotiin zahirgaa Batbolg guai vreh gej bna.Aimaaruu.Ene shound ni nogoo Amraa Bold geh metiin hvmvvs duulj heden zuun sayiig avna.Tegeed tomchuudiin zoogiin gazar hoolloj heden zuun sayiig ogno.Iim l bna.Vvniig esergvvtcej erthen boliulah heregtei bna

Зочин (110.174.*.*)
2018-12-05 19:24:59
Belarus shuu ochij ochij

Зочин (202.179.*.*)
2018-12-05 19:20:41
ямар балдуушаа хиинээ, наад толгой чинь чинийх мөнүү

Зочин (43.242.*.*)
2018-12-05 18:59:28
Маш зөв шүү. Европын улсуудтай харилцахад европ руу зорчиход бараа таваар авахад дамжин өнгөрүүлэхэд маш их хэрэгтэй. Сайн байна.

Буг (202.126.*.*)
2018-12-05 18:33:40
Хэнд ч хэрэггүй мөнгө л идэх арга. Новшнууд юмдаа ханаж цадаггүй

МАН (79.98.*.*)
2018-12-05 18:31:31
Шал хэрэггүй дээ.Хэдэн беларусь трактор авах бол мөнгийг нь төлөөд лаваач дээ. Элчин нээлээ гээд зүгээр өгөх үү.Цаана нь Цогтбаатарын "юм" яваад байгаа юм биш үү????? Удахгүй тодорхой болнооооо

Зочин (103.57.*.*)
2018-12-05 18:18:44
ХЭРЭГГҮЙ АЖИЛ. ХАВСРАХАД Л БОЛНО.

Зочин (66.181.*.*)
2018-12-05 18:15:12
ҮХСЭНЭЭ ХИЙДЭГ ЛАЛРУУД ВЭ. ОРОСТОЙ ЯРЬЧИХАД БОЛОО Ш ДЭЭ. МӨНГӨ ИДЭХ АРГА. НЭГ ЭЛЧИН ГЭЭД БӨӨН ТАНСАГЛАСАН ХУЛГАЙЧ. НАМ ДАМЖСАН МАФИ. ЗАЙЛ. СӨНӨТҮГЭЙ

Зочин (150.129.*.*)
2018-12-05 18:12:28
Хэрэггүй биз дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө