СУРВАЛЖЛАГА: Америкийн иргэн Монгол бяслагийг дэлхийд таниулах зорилго өвөртөлж явна

Түгээх    
2018-12-06 08:12:30 - Энтертайнмент

“Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион” ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроу

-ЭГЭЛ ЖИРИЙН ХӨДӨӨНИЙ МАЛЧИYН ДЭЛХИЙН ЧАНАР, СТАНДАРТАД НИЙЦСЭН
20 ЖИЛ ХАДГАЛАГДДАГ БЯСЛАГИЙГ ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА-

“Монгол бяслаг Монгол улсыг дэлхийд төлөөлөх боломжтой” хэмээн ярих хүн бол Майкл Морроу. Тэрбээр одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 онд “Монголын бяслаг урлаачдын холбоо”-г /МACU/ байгуулж, цагаан идээг гадаадын зах зээлд гаргаж, Монголын нэрийн хуудас болохуйц бяслаг үйлдвэрлэхийг зорьж яваа нэгэн. Тус холбоо нь бяслаг бүтээгч жижиг цехүүд, хувь хүмүүстэй хамтран, бяслаг хийж сурах, бяслаг хийж сургах, бүтээх сүлжээг бий болгож, гадагшаа сурталчлах, таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар Морроу холбоо нийслэлд нэг үйлдвэр, хөдөө орон нутгийн таван байршилд бяслагны үйлдвэрлэлээ явуулж буй. Ингэхдээ малчидтай гэрээ хийгээд өөрийн технологиор, гар аргаар бяслаг хийлгэдэг гэлээ. Эднийх 15 төрлийн бяслаг хийх технологитой бөгөөд тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг суманд “Хустай Гоуда”, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэн н.Төмөрхуяг гэртээ дэлхийн чанар, стандартад нийцсэн “Yak cheddar” нэртэй тансаг сайхан бяслагийг гар аргаар хийж байна. Тус үйлдвэрийн хамгийн алдартай нь “Гоуда” бяслаг бөгөөд 1995 оноос үйлдвэрлэн борлуулж байна. 

Майкл Морроу ирэх жил хөдөө орон нутагт дахин гурван байршилд үйлдвэр байгуулан бяслагны үйлдвэрлэл явуулах төсөл эхэлчихсэн ажиллаж байгаа гэв. Цаашид Монгол орон даяар нийт 100 үйлдвэр байгуулан 200 төрлийн бяслаг үйлдвэрлэлийн сүлжээ бий болгох төлөвлөгөөгөө ч гаргажээ. Тэрээр мөн өнгөрөгч онд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бяслагны загвар үйлдвэрээ барьж дуусаад энэ оны наймдугаар сард Монголын хууль дүрмийн дагуу зөвшөөрөл баталгаагаа албан ёсоор авч, есдүгээр сараас бяслагаа их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний үйлдвэрлэж буй бяслаг артизан буюу “гар урлалын бүтээл төрөлд” ордог. Франц болон Швейцарт энэхүү артизан чиглэлийн бяслаг түлхүү үйлдвэрлэгддэг бөгөөд 1000 гаруй жилийн өмнө хийж байсан зүйлийг Монгол улсад хийж эхлээд байгаа нь энэ юм. Зун буюу таван хошуу малаас сүү, цагаан идээгээ хангалттай хэмжээнд авчихсан үед л илүү идэвхтэй явагддаг үйлдвэрлэл аж. Ялангуяа хавар нялх төл гарсан, шинэ ангир уурагтай сүү бяслаг үйлдвэрлэгчдэд хамгийн сайхан “АЛТ”. Ийнхүү зун хийсэн бяслагаа зөв бойжуулж, хадгалах нарийн технологиор дамжуулан хэрэглэгчдийн гарт шинэхнээр нь хүргэнэ гэсэн үг юм. 

-ДЭЛХИЙН ХҮН ТӨРӨЛХТӨН ЖИЛД 250 САЯ ТОНН БЯСЛАГ ХЭРЭГЛЭЖ
БАЙХАД УЛААНБААТАР 1000 ТОНН ХҮРЭХГҮЙГ ХЭРЭГЛЭДЭГ-

Майкл Морроу бол Америкийн иргэн. Түүний эхнэр нь Хятад улсын иргэн бөгөөд бяслагийн мэргэжилтэй юм байна. Тэрээр Хятад болон зүүн өмнөд Азийн орнуудаар удаан хугацаагаар ажиллажээ. Хятадад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, шинэ зүйл санаачлан хийх зорилгоор 2013 онд Монгол Улсыг зорин иржээ. Энд ирээд 2014 онд бяслаг хийдэг хүнтэй танилцсан байна. Ингээд 2016 оноос зах зээлд нийлүүлэн албан ёсоор зарж эхэлжээ.

Тэрээр  “Байгальд ургасан өвс ногоо идэж, голын уснаас уун, тэр чигтээ байгалийн гэсэн хамгийн сайн зүйлсээр тэжээгдэж, тэндээсээ сүү саалиа өгч байгаа үзэгдэл бол дэлхийн өөр хаа ч байх боломжгүй зүйл юм. Энэ бол хамгийн том давуу тал” гэдгийг олж харсан төдийгүй, Монголын бяслаг дэлхийн брэнд болж чадна гэдэгт итгэдэгээ нуусангүй. Тиймдээ ч Монголын бяслагийг Монголын нэрийн хуудас болгон дэлхийд таниулах зорилго өвөртөлж яваа байх.

Гэвч манай улс олон сая толгой малтай, сүү элбэгтэй ч одоогийн байдлаар хүн амын 90 гаруй хувь нь импортын бяслаг, масло зэргийг хэрэглэдэг байна. Импортын бүтээгдэхүүн хадгалалтын хугацааг уртасгахын тулд үнэр амт, дарах нэмэлт бодис ашигладаг байна. Тухайлбал, ОХУ-аас бяслаг тээвэрлэн авч ирэхэд л нэг сар гаруй хугацаа зарцуулдаг. Олон хоног тээвэрлэн авч ирдэг импортын бяслагийг Монголын зарим дэлгүүр шаардлага хангахгүй хөргүүрт байлгадаг зэрэг олон бэрхшээл үүсдэг байна.

Энэ талаар тэрээр хэлэхдээ, “Дэлхийн зах зээлд бяслагны эрэлт хэрэгцээ асар их, гэтэл Улаанбаатарын хэрэглээ маш бага байна. Тухайлбал, дэлхийн хүн төрөлхтөн жилд 25 сая тонн хэмжээний бяслаг хэрэглэж байна. Гэтэл Улаанбаатар 1000 тонн хүрэхгүй хэмжээтэйг хэрэглэдэг. Монголд бяслаг худалдан авагчид пиццанд л ихэвчлэн зориулж авдаг. Мөн үнэтэй, сайхан бяслагийг үнэтэй тансаг зэрэглэлийн бяслагнаас ялгаж хэрэглэхээ хараахан мэддэггүй. Уг нь Монголд сайн чанарын бяслаг хийж, дэлхийн зах зээлд нийлүүлэх хангалттай хэмжээний боломж бололцоо бий. Улаанбаатарын зах зээлд бид одоогийн байдлаар 20-30 тонныг л үйлдвэрлэн зарж байна. Манай компанийн байгуулсан нийслэл дэх үйлдвэр шиг хэмжээтэй хоёр үйлдвэр байхад л энэ хотын бяслагны хэрэгцээг хангаад байх бүрэн боломжтойг судалгаанаас харж болно. Бид 100 үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ч, түүний хоёр нь л нийслэлийн хэрэгцээг хангаад байвал үлдсэнийг нь яах вэ. Бид энд зөвхөн сайн чанарын бяслаг л ярьж байгаа шүү. Зөвхөн Хятад улсад л гэхэд яг одоогоор 3000-5000 тонн хэмжээний сайн чанарын бяслагны эрэлт, хэрэгцээ бий. Тэгэхээр энэ 100 үйлдвэрийн сайн чанарын бяслагаа Хятад, ОХУ, Солонгос, Япон, Хонг-Конг зэрэг таван улсын хэрэгцээг хангах боломж нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл Монголд сайн чанарын бяслаг хийж, экспортод гаргах эрэлт, хэрэгцээ бэлэн байна. Гэвч олон жижиг “бяслагчдыг” зангидаж нэг цул болгох, хийсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэсэн хоёр том асуудал бий. Үүнийг ямар чухал асуудал болохыг албаны хүмүүс болон тэр тусмаа засгийн газар нь төдийлөн сайн ойлгохгүй байна.

Монголын бяслаг үйлдвэрлэгчид их хэмжээгээр бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болно гэдэгт найдаж байгаагаа "Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Майкал Морров мэдэгдлээ.

-САЙН ЧАНАРЫН МОНГОЛ БЯСЛАГ ЭКСПОРТОД ГАРГАХАД ЗАСГИЙН
ГАЗРЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО НЭН ШААРДЛАГАТАЙ-

Гэвч Монголын мал аж ахуй, цагаан идээг ашиглан дэлхийн зах зээлд Монголын гэсэн нэрийн бүтээгдэхүүн гаргах, дэлхийд таниулах үйлсэд нь бишгүй л саад бэрхшээл тохиоллдог тухай тэрээр ярьсан юм. Энэ тухай тэрээр, “Монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хэцүү л дээ, олон бэрхшээл тулгардаг. Тухайлбал, 

Нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг энд тэндээс олж цуглуулна. Гэвч хоорондоо нэг баг болон хамтарч ажиллаж чаддагүй. Монгол хүмүүсийг нэг баг болгон ажиллуулах тун хэцүү. Гэрээ хийхдээ хүн тус бүрт өөр өөр төрлийн бяслаг бага хэмжээгээр хийх даалгавар оноодог. Хятадад ажиллаж байх туршлагаар бол хүн бүр дор дороо сайн ажилласны эцэст нь тэднийг нэг цэгт зангидаж зах зээлд гаргах сайн бизнес хийх явдал байдаг. Гэтэл бид олон төрлийнхийг хийлгэмээр байдаг. Учир нь чи нэгнийх нь амтанд дурлаж байхад, өөр нэг хүн нөгөө бяслагных нь амтанд дурлаж болох олон сонголттой байх юм л даа. Олон бяслагчдыг нэг дор зангидаж ажиллана гэдэг нэг том бэрхшээл юм.


Хоёрдугаарт, хүмүүс бизнесээ томоор бодож, сэтгэж чаддаггүй. Жаахан юм хийчихээд түүнийг торонд хийгээд зах дээр гаргаж зарахыг боддогоос биш экспортод гаргаж дэлхийн зах зээлд нийлүүлэх юмсан гэх зорилго байдаггүй. Бид Монгол бяслагийг экспортод гаргах гэж гурван жил ажиллаж байна. Тухайлбал, засгийн газар хоорондын ажил явагдахгүй байгаа нь хамгийн том асуудал. Наад зах нь нэг улстай бяслаг экспортлоход “танай бяслагийг импортлохыг зөвшөөрлөө” гэх засгийн газар хоорондын протокол хийгдэж байж шийдэгддэг. Монгол улс цагаан идээний төрлийн, бяслагийн худалдааны протоколыг ихэнх улсуудтай, ялангуяа хоёр хөршийнхөө нэгэнтэй нь байгуулаагүй байх юм. Энэ нь гол асуудал. Хятадад олон жил ажилласны хувьд энэ талын сувгийг нээх гэж хичээж л байна. Засгийн газрын хэмжээнд ярих болоход янз бүрийн бэрхшээл тулгардаг. Өнгөрсөн жил Монгол улсын Ерөнхий сайд, Хятадын Ерөнхий сайдтай энэ талын протоколд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл гарын үсэг зурсан ч түүнийг хэрэгжүүлэх шат нь явцгүй буюу одоо хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Ирэх жил ямар ч байсан хэрэгжиж эхлэх байх гэж найдаж байна.


Гуравдугаарт, мэдээж мөнгө санхүүтэй холбоотой асуудал бий. Нийслэлийн эрэлт хэрэгцээнээс хамаараад ашиг муутай, байдаг. Мөн экспортод гаргахын тулд бидэнд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Монгол брэндийг сурталчлахад ийм л гурван асуудал бий. 

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ

byslag

byslag

byslag



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

зочин (43.250.*.*)
2018-12-07 16:10:41
Үйлдвэр байгуулж малчдыг дэмжиж бодитой ажил хийж байгаа хүн байна. Дэмжээсэйдээ

Xxx (202.126.*.*)
2018-12-07 12:28:41
Shal hudlaa hun shde. Heden byaslag hiidg humuusees baga huneer avaad 2 dahin ih unetei zardag gj holboond ni bdg hun yrij bsn. Ehner ni geed neg hytad emegtei bdg gsn ter ni heden mongol humuusiig bur daramtlaad surchihsan gj bnlee. Am saitai humuus bdggui ym bnle shde.

Зочин (150.129.*.*)
2018-12-07 10:37:44
ЯГ ХАРАГДААЧ

Японоос (126.245.*.*)
2018-12-07 07:06:04
Амжилт хүсье! Улам илүү Монгол бяслагийг дэлхийд гаргаарай.

Зочин (202.179.*.*)
2018-12-07 03:53:48
Гэртээ пицца хийж үзсэн монгол бяслаг хайлдаггүй юм билээ. Гэвч муухай биш, гэхдээ давсгүй болохоор нэг юм дутуу санагдсан. Бас баншинд хийвэл зүгээр санагдсан. Ер нь үрээд юм хийгээд байвал болохоор. Аарц тоортонд хийхэд гоё амттай болдог. Гадаадад сүүн бүтээгдэхүүн ямар гоё хямд гэж бодож байна. МААн орон гэгддэг монголд тэгэхэд тэрнээс долоон дор байна. Үйлдвэрлэгчид нь ч гэсэн ялгаагүй дээ. Хуурай сүү найруулж савлаж зардаг тэнэг. Тэгчихээд шинэ сүү гэж бичдэг дуракууд.

Зочин (202.179.*.*)
2018-12-07 03:44:57
Манайхан уг нь сүү ховор хэрэглэдэг учир ядаж бага зэрэг бяслаг идэж байх хэрэгтэй. Биенд сайн. Монголд хүмүүс ямар ч сэтгэлгүй муухай байна. Тийм тэнэг байгаад л байдаг нь сонин юм. Мөнгө тоолоод байхыг бодвол тэнэг биш юм шиг. Үүнийг би цагаа идээ зардаг ченжүүдэд хэлж байна. Та нар ядаж ариун цэвэр сахь ! Ил өрж тавьж тэнэгтэхээ боль Амьтны шүлс тоос шороо үсэрч буусан юм та нар зарах уу? Дээрээс нь зөвхөн кг-аар зарна гэчихсэн хэдэн тэнэг авгай нар. Тараг хийж өгч байна гэсэн гэртээ байгаа юм шиг худалдан авагч нь харсаар байтал гоожсоныг нь хар заваан гараараа долооно. Тэнэг авгай нар үхвэл таарна.

Зочин (202.179.*.*)
2018-12-07 03:35:39
Монголчууд яагаад бяслаг авч чадахгүй байна гэвэл үнэ нь өндөр байна. Мөн хүнд тэр болгон кг -аар нь бяслаг худалдаж авах хэрэгцээ байдаггүй. Худалдан авагчид 200 300-гаар савласан бүтээгдэхүүн хэрэгтэй байхад худалдаачид үйлдвэрлэгчид тооцоо хийхэд амраа боддог уу кг-аар нь савлаж зардаг. Тиамээс зарагдахгүй дэлгүүрт хэвтэж л байдаг. Тооцоо хийхэд амар нь чухал уу зарагдах нь чухал уу? Тооцоо хийхэд амраа бодвол 200 г-аар эсвэл 250-аар савлах хэрэгтэй. 1 кг бяслаг эсвэл ямар нэг сүүн бүтээгдэхүүн зарах гэж хүлээж байснаас 4 хуваагаад 4 хүнд зарагдах боломж нь илүү.

Зочин (202.179.*.*)
2018-12-07 03:30:28
Гадаад руу ч мэдэхгүй дээ. Хонь ямааных нь харин гадаадад үнэтэй зарагдаж магадгүй.

Зочин (202.9.*.*)
2018-12-07 02:41:41
Бүтэхгүй ээ хөгшөөн наадах чинь . Ямар ч амтгүй бяслаг

зочин (66.181.*.*)
2018-12-06 23:06:08
монгол бяслаг сайхан шүү хаа ч гологдохгүй

Зочин (202.9.*.*)
2018-12-06 22:43:09
Энэ мэт эгэл ардын уламжлалт хүнсийг дэлхийг хангах бүтээгдэрүүн болгож яадаж байгаа энэ гадаадыг дэмжих л хэрэгтэй аягүй бол энэ их хөрөнгтэй томчуул.эрх мэдэлтэнгүүд өөрсдөө гадаад гаргах гэж энэ хүнийг дэмжихгүй.альч үгүй болгоно доо тёхнологи нь ард түмэнд үлдэж бүх нийтээрээ экс-т нийлүүлвэл эгэл ардууд ч хөлжиж амьдралаа дээшлүүнэ шүү дээ

zochin (202.126.*.*)
2018-12-06 21:18:29
ene saixan mongol orondoo ervvl xvns idex bolomj bidend zondoo bn.gagstxvv setgel medne..Xovsgol aimagt ene jil ashiglalatand shineer orson NOMiN agyylax nertei boonii delgvvriin xvnsend xydaldaalj baigaa torol bvriin jimsenvvd..vnexeer shaardlaga xangaxgvi b.xygastaa dyyssan aylzarj eldev gaj vner amttai bvteegdexvvn bainga zarj xodoogiin xvmvvsiig xordyylj bna.ene tom kompani ingej ashgiin toloo ayvj baigaag shalgadag gazar xovsgol aimagt lav baixgvi bna...odoo xen shalgax estoi ve?? xvmvvsee..!!!!!

Зочин (43.242.*.*)
2018-12-06 18:00:49
ЭНЭ МУУ ГАДНЫ ХҮНЭНЦЭР ЧИНЬ ЧӨТГӨР ШУЛАМ ШИГ ЯАСАН ЗЭВҮҮН ЦАРАЙТАЙ ЮМ БЭ.ДОТОРХ НЬ АЙХТАР МУУ БАЙГАА ДАА.МАНАЙ ОХИДУУД БАЯРЛААД ДОТУУР ХУВЦАСАА БЭЛДЭЭД СҮЙД МАЙД БОЛОХ ВИЙ ДЭЭ.

иргэн (202.9.*.*)
2018-12-06 17:05:48
ЮУН БЯСЛАГТАЙ МАНТАЙ , ЭНХБОЛД ОГЦОРЧ ӨГӨХГҮЙ ГҮРИЙЖ БАЙХАД

зочин (122.201.*.*)
2018-12-06 15:42:49
Энэ бяслагийг чинь нэг америк хөгшин ирээд л гэнэт хийчхээгүй байхаа.Миний мэдэх төв аймгийн Атанбулаг сумын нэг иргэн 20 шахам жил энэ бяслагийг чинь хийж байгаа юм.Энэ хөгшин америк орж ирээд л нөгөө бяслагний үнийг унагаагаад өөрийнхөө дуруур л аашлаад байгаа шүү дээ.Өөрийнхөө ард түмний хийснийг харахгүй байж бусдыг дагаж салбаганах хэрэггүй лдээ

Зочин (202.131.*.*)
2018-12-06 13:22:16
Энэ хүнд талархаад барахгүй байна бидэнд маш сайхан хичээл сургууль болно

Zochin (202.55.*.*)
2018-12-06 13:16:20
Tanaih bish ch 1 kg 45ooo gesen Mongol byslag baina shvv Dee.ym hiihed mash hestvvch avch baigaa hvmvvsee Sain bodooroi.Myndag bainaa.amjilt hvsie.

Zochin (202.55.*.*)
2018-12-06 13:16:20
Tanaih bish ch 1 kg 45ooo gesen Mongol byslag baina shvv Dee.ym hiihed mash hestvvch avch baigaa hvmvvsee Sain bodooroi.Myndag bainaa.amjilt hvsie.

Zochin (202.55.*.*)
2018-12-06 13:16:20
Tanaih bish ch 1 kg 45ooo gesen Mongol byslag baina shvv Dee.ym hiihed mash hestvvch avch baigaa hvmvvsee Sain bodooroi.Myndag bainaa.amjilt hvsie.

иргэн (43.250.*.*)
2018-12-06 12:50:41
муууундаг. ийм л жижиг дунд үйлдвэрлэгч нарын юм хийе дэлхийд таниулъя гэсэн гоё санааг нь төр засаг дэмжих хэрэгтэй байгаа шүү дээ. Экспортоор мөнгө оруулж ирэх бэлээхэн боломжийн нэг гэдгийг хэн ч олж харахгүй байгаа нь харамсалтай шүү.

bagshir (66.181.*.*)
2018-12-06 11:49:27
Монголчууд олон зуун жил бяслаг боловсруулж ирсэн нь үнэн боловч түүнийг зах зээлд борлуулах ухааныг бол мэдэхгүй юм. тэр байтугай хажуу айлынхаа сайн туршлагыг ч бараг олж хардаггүй гэхэд болно. ийм учраас эзэн Чингис хаан шигээ зөв юм хийж бгаа гадаадын хүнд зөв л хандах хэрэгтэй

Zochin (103.26.*.*)
2018-12-06 11:43:14
Bugdeeree bish ghd er n ihenh mongol humuus unehr bohir. Gadnaas orj ireed garaa ugaahgui, hool hiij bhdaa bainga us tolgoigoo maajina, nuur, hamar amandaa hurne, shulsee uschuulj yarina.

зочин (150.129.*.*)
2018-12-06 11:35:56
хэрэггүй ээ. монголчууд чамаас ажлаа хийлгээд чамайг тѳртэйгээ нийлж бгаад сүүлд нь зодоод дээрэмдээд шанатаажлаад хар татсан болгоод сексчин чин хүчиндэгч болгоод жагсаж шоронд 72 цаг суулгаад хар тамга дараад инээцэлдээд шалдан явуулна.булзлуулаагү дээ харь

зочин (103.229.*.*)
2018-12-06 11:33:35
монголчуудыг муулдаг хужаа . болон өвөрмонголчууд монголоос зайл

анхааруулга. (202.131.*.*)
2018-12-06 11:04:43
дээр дооргүи баян бол авч хүчрэхсэн, ажилчид авч чадах үнээр зар шулаачид аа.

анхааруулга. (202.131.*.*)
2018-12-06 11:04:43
дээр дооргүи баян бол авч хүчрэхсэн, ажилчид авч чадах үнээр зар шулаачид аа.

анхааруулга. (202.131.*.*)
2018-12-06 11:04:42
дээр дооргүи баян бол авч хүчрэхсэн, ажилчид авч чадах үнээр зар шулаачид аа.

ЗОЧИН (37.139.*.*)
2018-12-06 10:51:14
НЭГ СЭТГЭЛЭЭР АЖИЛЛААД ХЭТ НЭГЭНДЭЭ ИТГЭХГҮЙ БАЙДАГ МУУ ЗАНГАА ХАЯЖ БАЙЖ ӨӨРСДИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛДЭГ ВМ ГЭДГИЙГ ХҮМҮҮСИЙН ТОГОЙД СУУЛГАХ ЮМ САН МАНЖИЙН ДАРЛААД 200 ЖИЛ ДАРЛУУЛАХДАА ТЭР МУУ САНАА МУУ ХЭЛЭХ БИЕ БИЕДЭЭ ҮЛ ИТГЭХ ТЭР ӨӨДГҮЙ БҮХНИЙГ ЯС МАХАНДАА ШИНГЭЭСЭН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГА АЛГА ГЭВЧ ЭНЭ ЗАНГАА ХАЯЖ БАЙЖ БИЕ БИЕЭ ХҮНДЭТГЭЖ БАЙЖ Л ДЭЛХИЙД ҮНЭЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ БОЛГОЖ ЧАДНА

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:38:08
ХАРИН ГАДААД ХҮН ХАРААД ЗУСАРДАЖ ХОВ ЗӨӨЖ НЭГ НЭГНЭЭ ХОРЛОХДОО САЙН ДАА.ЁР НЬ Ч ХОВ Ч АРД ТҮМЭН ДЭЭ.АМААРАА АЖИЛАА ХИЙДЭГ ДЭЭ.

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:38:03
ХАРИН ГАДААД ХҮН ХАРААД ЗУСАРДАЖ ХОВ ЗӨӨЖ НЭГ НЭГНЭЭ ХОРЛОХДОО САЙН ДАА.ЁР НЬ Ч ХОВ Ч АРД ТҮМЭН ДЭЭ.АМААРАА АЖИЛАА ХИЙДЭГ ДЭЭ.

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:37:31
ХАРИН ГАДААД ХҮН ХАРААД ЗУСАРДАЖ ХОВ ЗӨӨЖ НЭГ НЭГНЭЭ ХОРЛОХДОО САЙН ДАА.ЁР НЬ Ч ХОВ Ч АРД ТҮМЭН ДЭЭ.АМААРАА АЖИЛАА ХИЙДЭГ ДЭЭ.

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:33:00
монгол үхэрнүүдтэй хамтарч ажиллах ч хэцүү дээ ямар ч ур чадваргүй атаархуу хулгайч ядаж байхад заваан л даа.гараа угаана гэж ёстой гонж доо.эр эмгүй боовоо барьж барьж хоол цайгаараа зочидоо дайлнаа бас соц... нийгэм 70 жил ажилд сургах гээд сураагүй улс даа.тэр юу л бол доо харжил байяа даа

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:32:53
монгол үхэрнүүдтэй хамтарч ажиллах ч хэцүү дээ ямар ч ур чадваргүй атаархуу хулгайч ядаж байхад заваан л даа.гараа угаана гэж ёстой гонж доо.эр эмгүй боовоо барьж барьж хоол цайгаараа зочидоо дайлнаа бас соц... нийгэм 70 жил ажилд сургах гээд сураагүй улс даа.тэр юу л бол доо харжил байяа даа

Зочин (43.242.*.*)
2018-12-06 10:31:09
монгол үхэрнүүдтэй хамтарч ажиллах ч хэцүү дээ ямар ч ур чадваргүй атаархуу хулгайч ядаж байхад заваан л даа.гараа угаана гэж ёстой гонж доо.эр эмгүй боовоо барьж барьж хоол цайгаараа зочидоо дайлнаа бас соц... нийгэм 70 жил ажилд сургах гээд сураагүй улс даа.тэр юу л бол доо харжил байяа даа

Зочин (46.88.*.*)
2018-12-06 10:24:26
Hujaa ehnertei

Зочин (66.181.*.*)
2018-12-06 10:08:52
Orkuudiig hoshgoruulj ashig haisan amerik luivarchin.

Иргэн 2050 (64.119.*.*)
2018-12-06 10:08:50
ЖДУ-ийн сангаас л санхуужилт авах естой хун бнадаа.

Зочин (202.9.*.*)
2018-12-06 10:08:32
энэ өмхий монголчуудын хиртэй баастай гараараа хийсэн бяслаг цагаан идээг хэн ч тоож авч идэхгүй.

Зочин (103.212.*.*)
2018-12-06 10:06:35
Uneheer l manaihniig negtgej zangidah gedeg buun asuudal kkk

Зочин (66.181.*.*)
2018-12-06 09:56:47
Энэ чинь бидний маш том давуу тал

ЗОЧИН (202.9.*.*)
2018-12-06 09:50:58
Сумаараа, багаараа малчид хүч нэгтгэж хоршооллож мах, сүү, арьс ширээ боловсруулах, малын сүү саалийг бүрэн ашиглах нэгдмэл удирдлага, нэгдсэн зохион байгуулалтад орж чадвал боломж, бололцоо их бүрдэнэ.Давуу талууд бий болно. Хэмнэлт их гарна.Янз бүрийн эрсдлүүдийг давах чадавхитай болно.Малчид сум, багаараа хэлэлцэж тоглоомын дүрмээ өөрсдөө баталж өөрсдөө хяналт тавих хэрэгтэй гм.

Иргэн (202.126.*.*)
2018-12-06 09:13:46
Улс төрчид өөрсдийгөө рекламдаж, мэргэжилийн хяналтынхан торгохоос өөр ажил хийж мэддэггүйн хар гай энэ. Бас монголчууд бид нар багаар ажиллаж чаддаггүй. Нэг нэгнийхээ дээр гарахыг бодохоос биш нийлээд хийж чаддаггүй. Үүнийг улстөрчид бүрэн утгаар нь харуулж бн. Баттулга ерөнхийлөгч бөөн юм болж байж тодотголоор авахаар болсон 500тэр бум төгрөгөөсөө бэлэн технологотой, хэрэглэгч нь гадаадаар дүүрэн хүлээж байгаа ийм сайхан компанид өгөх хэрэгтэй. Өөрсдөө баян эрх мэдэлтэй болох гэсэн тулаанаа одоо больвол таарна

Зочин (66.181.*.*)
2018-12-06 09:11:50
майкл морроү гээч

Зочин (202.9.*.*)
2018-12-06 08:48:28
Энэ хүнтэй уулзах юм сан

Зочин (202.55.*.*)
2018-12-06 08:38:14
angli helnii bagsh maani bnashde

зочин (202.9.*.*)
2018-12-06 08:29:33
Энэ чинь Монгол улс шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө