Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө

Түгээх    
2018-12-10 12:30:39 - Нийслэл

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн салбар дундын улсын зөвлөгөөн”-ийг 2018 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөн Төрийн ордны их танхимд эхэлсэн юм. Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дэд тэргүүн С.Чинзориг үг хэллээ. Тэрбээр хүүхдийн асуудлаар салбар бүртээ үүрэг хүлээн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, иргэд олон нийт, эцэг эхчүүд, зөвлөгөөний төлөөлөгчдөд Хүүхдийн төлөө үндэсний Тэргүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлээд хүүхдийн төлөөх ариун үйлст амжилт хүсээд Монгол Улсын нийт хүн амын 36,2 хувийг эзэлж буй хүүхэд багачуудын төлөө төр, засгаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлогын талаар товч танилцуулсан.

Монгол Улсын засгийн газраас 2018 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг 12 дахин нэмэгдүүлж 5,0 тэрбум төгрөгийг баталсан. Улмаар 2019 оны улсын төсөвт 8,0 тэрбум төгрөгийг тусган хүүхэд хамгааллын зардлыг 62,5 хувиар нэмэгдүүллээ. Цаашид хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшил, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүүхдийн хөгжил хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх бодлогыг баримтлана ажиллана. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлж, Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг байгуулж, 2 аймагт хүүхдийн ордон шинээр ашиглалтад орууллаа” хэмээсэн.

Анх удаа зохион байгуулж байгаа уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар илгээлт ирүүлснийг нээлтийн үеэр уншиж, сонсголоо.

Салбар дундын улсын зөвлөгөөнд 800 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт”, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэл хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн “Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.

Мөн зөвлөгөөнд оролцогчдод “Хүүхдийн хөгжил, хамгаалал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлэл хийж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх,  хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, тэднийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хэрхэн хамгаалах талаар тодорхой мэдээлэл бүхий сонирхолтой илтгэлийг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ДЭМБ-аас тавьсан юм.

Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнөөр Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр өгсөн чиглэл, үүрэг даалгавар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний 02 тоот тогтоол, Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай Засгийн газрын 2018 оны 01 тоот албан даалгавар, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийн талаар олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж, харилцан сайн туршлагаа хуваалцаж,  хүүхдийн эрх хамгааллын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон  салбар дундын хамтын ажиллагаанд цаашид анхаарч ажиллах нэгдсэн зөвлөмжийг гаргаж, иргэд, олон нийт, гэр бүл, аж ахуй нэгж байгууллага болон төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүх шатны байгууллагад мэдээлж, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөн  “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал”, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “Эрүүл мэндийн үйлчилгээ дэх хүүхэд хамгаалал”, “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль сахиулах байгууллагын үүрэг оролцоо” зэрэг сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн салбар дундын оролцоо хамтын ажиллагааг бэхжүүлж хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хамгаалах асуудлаар дэвшүүлж байгаа зарчим, зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд санал авч зөвлөмж гаргалаа.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

зочин (103.26.*.*)
2018-12-10 13:03:05
Хүүхдийн төлөө гээд төсвөөс мөнгөөр тэтгүүлэх санаархагчид олширсон юм биш биз. Хүүхдийн тодотголтой байгууллагуудын газарыг мөнгөтэй компаниудад зарж байхад чимээ анир байхгүй. Жилд 60 -аад хүүхэд алга болж байхад шал өөр юм яриад сенсацлаад бараг сурталчилаад байна гэж харагдаж байна.

зочин (103.26.*.*)
2018-12-10 13:03:04
Хүүхдийн төлөө гээд төсвөөс мөнгөөр тэтгүүлэх санаархагчид олширсон юм биш биз. Хүүхдийн тодотголтой байгууллагуудын газарыг мөнгөтэй компаниудад зарж байхад чимээ анир байхгүй. Жилд 60 -аад хүүхэд алга болж байхад шал өөр юм яриад сенсацлаад бараг сурталчилаад байна гэж харагдаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа