“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарснаас болж 50 зорчигчтой автобус ХӨДӨӨ ХЭЭР хоносон уу

Түгээх    
2018-12-13 07:52:55 - Орон нутаг

tes

Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн 50 орчим зорчигчтой автобус энэ сарын 06-ны өдөр оройны 21:00 цагийн үед Ханбогд сумаас хөдлөхдөө “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-ын дизель түлшээр банкаа дүүргээд гарсан байна. Шөнийн 00:00 цагийн үед Манлай сумыг өнгөрч явтал автобус унтарч асахаа байжээ. Тухайн үед автобусан дотор зорчиж явсан хүмүүс “Тэс Петролиум” компани зуны түлш шахсанаас болж -30 гаруй градусын хүйтэнд түлш нь царцаж унтарлаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Жавар тачигнасан хүйтэн шөнө нялх хүүхэд, эрэгтэй, эмэгтэй нийлсэн 50 орчим хүн ямар ч утасны сүлжээгүй эзгүй хээр газар хөлдөж үхэх шахсан талаар нэгэн иргэн бидэнд хандлаа. Мөн өөр зорчигчид ч гэсэн “Маш их гомдолтой байгаа” хэмээн фэйсбүүкт юу болсон талаар нийтэлсэн байсан.

Жавар хургасан автобуснаас өөр нөмөрлөх зүйлгүй хөдөө хээр “таг” зогссон иргэд амьд гарахын тулд бүгдээрээ цамц, куртикаа бамбарлан шатааж автобусны банкийг гадна талаас нь халааж царцаж, хөлдсөн түлшийг гэсгээжээ. Ингээд өглөөний 09:00 цагт арай хийн автобусаа асаан Дундговь аймагт ирцгээсэн байна. “Өвлийн сар эхэлсэн, цочир хүйтэрсэн байхад зуны түлш зарсаар байгаа, зуны түлш шүү гэж анхааруулаагүй зарсан, маш хариуцлагаггүй олон хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн. ШТС-уудын түлш, шатахуунд хяналт шалгалт хийдэг газар байвал очиж шалгавал таарна, Олон хүний ажил, цаг зав, эрүүл мэндийг үрсэн амь насанд халтай үйлдэл боллоо, цаашид хол замд явж байгаа хэдэн ч машинд зуны түлж зарсанг мэдэхгүй юм, Маш гомдолтой байна” гэсэн зүйлийг тус автобусан дотор сууж явсан иргэд хэлж байгаа юм. Бид төлөөлөл болгон хоёр нялх хүүхэд болон өндөр настай ээжтэйгээ хамт зорчиж явсан Б.Тэрбиштэй утсаар холбогдож тодруулга авлаа.

-АВТОБУСАН ДОТОР ЯВСАН ЗАЛУУЧУУД ЦАМЦ, ПОДВОЛКОО ШАТААЖ БАЙГААД ТҮЛШИЙГ НЬ ГЭСГЭЭЖ АВТОБУСАА ХӨДӨЛГӨСӨН-

-Энэ сарын 06-ны өдөр Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн автобусанд зорчиж явсан юм байна. Тухайн үед яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

Улаанбаатар-Цагаан хад чиглэлийн хот хооронд явдаг автобус оройны 21:00 цагийн үед Ханбогдоос хөдөлсөн юм. Манлай сум хүртэл 100 км байдаг. Энэ хооронд автобус нь бөглөрөөд сайн явахгүй байсан л даа. Тэгсэн жолооч нь “Ингэж бөглөрөөд байвал түлшин дээрээ таван литр бензин хийчихвэл зүгээр болчихдог” гээд Манлай суманд түр зогсч бензин хийсэн. Гэтэл өмнөхөөсөө ч дор болсон. Оройны 22:00 цагаас үүрийн 06:00 цагийн хооронд 100 км замыг л туулсан. Энэ хугацаанд автобус нь бөглөрөөд маш удаан явсан. Гурван минут яваад л бөглөрөөд дахин, дахин зогссон. Хамгийн ихдээ таван минут л явж байсан. Сүүлдээ түлш нь хөлдөөд таг зогсчихсон. Автобусан дотор явж байсан залуучууд цамц, подволкоо бамбардаж байгаад шатааж хөлдсөн түлшийг нь гэсгээж автобусаа хөдөлгөсөн.

-Автобусан дотор хэдэн хүүхэд зорчиж явсан бэ. Тэднийгээ осгож бээрэхээс яаж хамгаалав?

-Би хоёр хүүхэдтэйгээ, ээжтэйгээ хамт явж байсан. Бага маань ой гарантай. Манай хүүхдээс гадна ой гаран бас нэг хүүхэд байсан. Хоёр хүүхдээ бид өөрсдийнхөө дулаан хувцасаар хучсан. Ээж маань гадуур өмсөж байсан куртикаа тайлаад хүүхдүүдээ хучсан. Ядаж байхад бид хаалганы дэргэд суусан байсан болохоор ээж маань маш их даарсан. Хөлдөхөөр хүйтэн байсан болохоор гадуур хувцасаа тайлж хүүхдүүдээ хучихаас өөр арга байгаагүй.

-Тухайн автобус түлшээ “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС-аас авсан гэж фэйсбүүкт бичсэн байсан. Энэ үнэн юм уу?

-Үнэн, үнэн түлшээ Ханбогд суманд байрладаг “Тэс Петролиум” ХХК-ийн салбараас авсан. Жолооч нь өөрөө зуны түлш гэж үзээд байгаа. “Хөхөө өвлийн хүйтэнд зуны түлш зардаг яасан хүний мөсгүй юм бэ” гэж бодоод хоёр хоногийн өмнө “Тэс Петролиум” ХХК-ийн захирал н.Батчулуунтай очиж уулзсан. Гэтэл “Манайх зуны түлш зараагүй ээ. Өвлийн түлшээ зарж байгаа. Ямар ч түлш -35 градусаас дээш хүйтэнд царцаад байдаг юм. Хэрэв та бүхэн хүсвэл шалгуулж болно” гэж хэлсэн.

-Авто тээврийн газар болон автобусны жолооч гээд холбогдох газрын хүмүүс та бүхэнтэй эргэж холбогдсон уу?

-Холбогдоогүй ээ. Тэр автобусны жолооч тухайн үед арга хэмжээ авсан ч гэсэн хол замд саатаад зогсоход шаардлагатай арга хэмжээ авах багж хэрэгсэл огт байгаагүй. Аль, аль талдаа л буруу байна. Өвлийн хүйтэнд холын замд явж байж нөөц түлш байхгүй, гал хэрэгтэй болоход гал байгаагүй. Үүнийг авто тээврийн компани нь анхааралдаа авна биз ээ.

-Тухайн автобусыг ямар компанийн харьяалалтай байсан юм бэ. Авто тээврийн үндэсний төвөөс энэ асуудлыг тодруулахад мэдээгүй байна лээ?

-Хот хоорондын том оврын автобус. Ямар компанийн автобус гэдгийг сайн мэдэхгүй байна. Уг нь тэр автобусны жолооч авто тээврийн үндэсний төв рүүгээ хэлсэн гэж ярьж байсан.

-Автобус зогссон үед хөл, гараа хайрсан, хөлдөөсөн хүн бий юу?

-Хөл, гараа хөлдөөсөн, хайрсан хүмүүс байхгүй л дээ. Гэхдээ хэт их даарснаасаа болоод ханиад хүрсэн хүмүүс байгаа. Жишээбэл, манай ээж хууч өвчтэй л дөө. Даарснаас болж шүд нь өвдөж халуурсан. Манай хоёр хүүхдийн хоолой нь өвдөж, ханиад хүрсэн. Яг одоо эмийн сангаас эм аваад л зогсож байна. Ер нь манай монголчууд амьд гарсан юм чинь яахав, яахав гээд л зүгээр өнгөрөөдөг. Үүнээс болоод шат шатандаа ямар ч хариуцлага хүлээдэггүй. “Тэс Петролиум” ХХК дээр очиж уулзахад шууд өөрсдийгөө өмөөрч “Манайх өвлийн түлш зарж байсан. Шалгуулдаг газраа шалгуул. Цаад авто тээврийнхээ компанитай ярь” гэсэн хариултыг л өгсөн.

-МАНАЙ КОМПАНИ АВТОБУСНЫ ЖОЛООЧ ДЭЭР ГОМДОЛ ГАРГАНА-

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Тэс Петролиум” ХХК-ийн олон нийттэй харилцах албаны н.Чинбаттай холбогдож энэ асуудалд хариу тайлбар авлаа.

-Танай компанийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг ШТС зуны түлш зарсны улмаас 50 орчим зорчигчтой автобус хөдөө хээр хоносон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм?

-Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг манай салбар ШТС ганцхан автобусанд үйлчилдэггүй. Ханбогдын салбараар өдөрт 400 орчим хүн үйлчүүлж шатахуун авч байна. Гэтэл ганцхан тэр автобусанд асуудал үүссэн байна. Ганцхан өдөр хулхи бараа зарж ашиг олчихоод маргааш нь алга болдог байгууллага биш шүү дээ. Үйлчлүүлэгч нараа өдөр бүр манайхаас үйлчилгээ авдаг болгохын тулд байнга хяналт тавьж шалгадаг. 12 дугаар сар гарсан энэ үед зуны түлш зарах ямар ч үндэслэл байхгүй. Биднийг дээрээс шалгадаг байгууллага байдаг юмаа.

-Тэгэхээр танай компани зуны түлш зараагүй гэсэн үг үү?

-Манайх тухайн үед хямдралтай үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлж байсан. 100 мянгаас дээш төгрөгт түлш худалдаж авбал 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан юм. Тухайн үед очиж түлш авчихаад одоо ингээд гүтгээд байна. Манай компани монгол орон даяар 100 гаруй салбартай. Өдөрт ойролцоогоор 35 мянган хүн үйлчлүүлдэг. Хэрэв зуны түлш зарж байсан бол манайхаар үйлчлүүлсэн бүх иргэд гомдол гаргах байсан. Зуны түлш зарах ямар ч боломжгүй. Хөрсөн дээр -12 хэм хүрэхэд шууд зарцдаг. Өвлийн түлш зарж эхлэхэд Стандарт, хэмжил зүйн газар, МХЕГ-аас ирж шалгадаг юмаа. Манай компани тэр автобусны жолооч дээр гомдол гаргана гэж бодож байгаа.  

-ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШ -35-40 ХЭМД ТЭСВЭРТЭЙ БАЙДАГ-

“Тэс Петролиум” ХХК-ийн захирал “Ямар ч түлш -35 градусаас дээш хүйтэнд царцаад байдаг юмаа” хэмээн иргэн Б.Тэрбишт хэлсэн байсан. Бид МХЕГ-ын олон нийттэй харилцах албатай холбогдож дараах тайлбарыг хэлсэн юм. Тодруулбал, “Дизель түлшийн шинж чанарыг тодорхойлдог олон үзүүлэлт байдгаас голчлон царцах, булингартах температураас нь хамааруулан өвлийн зуны гэж ангилан ялгадаг. Зуны дизель түлш нь -5-10 хэмд царцдаг. Өвлийн дизель түлшийн хувьд -35-40 хэмд тэсвэртэй байдгаараа онцлогтой. Өвлийн түлшийг гарган авахын тулд хөлдөөх, хөргөөх технологийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, дизель түлшийн дотор агуулагдаж байгаа царцах чанартай бодисууд буюу парафинуудыг хөлдөөх замаар салгаж авдаг гэсэн үг. Тэгж байж хүйтэнд тэсвэртэй өвлийн дизель түлшийг үйлдвэрлэдэг” гэсэн тайлбарыг өгсөн.

“Тэс Петролиум” ХХК зуны түлш зарсан эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгаж үзсний дараагаар тодорхой болно. Мөн 50 зорчигчтой автобус хөдөө хээр хоносон байхад Авто тээврийн үндэсний төв мэдээгүй байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

иргэн (59.153.*.*)
2018-12-16 09:27:06
баттөмөр ЛУЙВАРЧИНы колонкууд карттай нэртэй ХАМГИЙН түрүүнд үнээ нэмдэг бусдыг уриалан ҮНЭ хөөрөгддөг ТҮЛШ БЕНЗИН ЧАНАРГҮЙ ХОЛЬЦ ихтэй ЯНДАНГААС гарах утааны үнэр мотороос ялгарах угаарийн ҮНЭР хэлээд ӨГНӨ УЛС нь ЛАБОРТОРИгүйч олон жил ТЭРЭГ барисан жолооч нарын ҮНЭРЛЭХ чадвар ЯЛГААД өгнө

R&A (77.111.*.*)
2018-12-13 16:08:48
Тэс угаасаа шаал худлаа юм байнадээ. ШУНХЛАЙ л арай гайгүй санагддаг.

maidart (202.55.*.*)
2018-12-13 12:33:41
ajilaa xii l de

Зочин (202.179.*.*)
2018-12-13 11:54:29
Зун дизель түлшинд ямар нэг тос холиод зарж байгаа биз манайхан хуйвалдаж ашиг унагааж байгаа биз. Олон хавар нэгэнтээ гэж болж байх шиг. Дизель бол угаасаа тос. 9-ийн тосоор хүртэл дизель хөдөлгүүр ажилладаг. Өвөл л жинхэнэ дизель зарагдаж байгаа. Зун бол янз бүрийн юм холино. МАН бол шатахуун импортлогч нам. Иргэдийн тархийг угааж зун өвлийн түлш гэдэг ойлголтыг суулгасан. Мөн ч их баяжиж байгаа даа.

zochin (66.181.*.*)
2018-12-13 11:42:05
zun uvuliin tulsh gej hereldej eg neg ee muulahaas naad joloochtoi hariutsalga yri ih huitend dizili mashinii tulshnii shuurt usnii dusal uusej ter ni hulduud tasaldaj untaraad yvdaggui ym

Зочин (5.79.*.*)
2018-12-13 11:42:01
гуц сдаа

Зочин (180.189.*.*)
2018-12-13 11:18:04
zunii ovliin tulsh gj eyr n delhiid bhguii

Зочин (202.9.*.*)
2018-12-13 11:07:58
jolooch hun udaan arga hemjee avchee loom ulaasgaad bank ruugaa hiideg tged zamiin mashinaas joohon benzin guigaad hoichvol asuudalgui

Зочин (182.160.*.*)
2018-12-13 11:07:07
Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаа хилээр орж байгаа түлш бензинд штс р борлуулж байгаа түлш шатахууныг жинхэнэ бишийг хянаж чадахгүй ийм мэргэжлийн хяналтаар яадгийн

Mgl (166.216.*.*)
2018-12-13 10:50:58
Өвлийн түлш, зуны түлш гэсэн ойлголт монголоос өөр газар байна уу? Ядаж орост.

зочин (107.167.*.*)
2018-12-13 10:36:01
энэ баттөмөр одоо хүний аминд хүрэх нь ээ. мөнгөнии тулам чинь.

Эрдэнэ (64.119.*.*)
2018-12-13 10:15:06
Надад бас ийм зүйл тохиолдсон. Гэхдээ паркийн хажуу талын "петрожамп"-аас дүүргээд хотоос гарсан түлш, хээр замд тасалдаад. Тэгсэн зуны түлш байсан

Зочин (178.239.*.*)
2018-12-13 10:11:44
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал ЖДҮ-чин Ц.Амарсанаа болон хоёр дэд захирал гээд байгаа мөнгө өгч албан тушаалд очсон нэг казак нөхөр нөгөөх нь төрийн байгууллагад түй ч ажиллаж үзээгүй нэг авилгачин нөхөр байна. Энэ хэдэн нөхөрийг хэзээ зайлуулах вэ Хүрэлсүхээ? Барилгынхан үгээ хэлж үстэй толгойгоо зулгааж байна ш дээ. Улсын төсвийн тендерт шалгарсан компаниуд гүйцэтгэл зуруулах гэж байнга авилга өгч байна. Мөнгөтэйдөө биш энэ 3 захирал гэдэг нөхөр чинь мөнгө өгөхгүй бол гүйцэтгэл дээр зурахгүй байна, экспертиз дээр зураг оруулна бас л мөнгө нэхэж байна. Урьд нь энэ Барилгын хөгжлийн төв арай ч ийм байгаагүй дээ. Барилгын салбарын хүмүүсээ ойлгодог мэргэжлийн хүнээр удирдуулах цаг болсон байна шүү. Бүтээн байгуулалтын энэ том салбарыг хэдэн сонгуулийн цүнх баригчид удирдаад жинхэнэ самарч дуусаж байна ш дээ. Нөгөө ЖДҮ-чидтэй тэмцэнэ гээд байсан булчинтай Ерөнхий сайд маань яав?

Зочин (202.179.*.*)
2018-12-13 10:09:09
Харахаас ой гутам тэр баттөмөр нь, нүүр амаа будцан нүд зовхио жартайлгацан шидийг олжмнисэхээс наагуур л нэг л их гоо марал ,

Зочин (43.228.*.*)
2018-12-13 10:02:17
Өвөл зуны түлшээ холиод зарсан ч юм бил үү хэн мэдхэв дээ, үнэнээ хэлээд л зарвал шудрага шдээ

Зочин (103.10.*.*)
2018-12-13 09:47:35
Зальтай баяд үнэнээ ярьж байна гэж хуурч байгаад зуны түлшээ зарж дуусгах нь л дээ. Түгээгүүрийг нь хаачих, хавар гэсгээгээд зарна биз.

Золиг ч юм даа (64.119.*.*)
2018-12-13 09:42:08
УИХ-ын гишүүн Баттөмөр олон хүний аминд хүрэх үйлдэл хийж дээ.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:32
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:32
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:32
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:31
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:31
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:31
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:31
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:31
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:16
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:38:15
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

ЗОЧИН (202.126.*.*)
2018-12-13 09:37:52
Тэс петролиумд одоо ч гэсэн өвлийн түлш ирээгүй юм уу? Эднийх -20 градусын түлш бий гээд үнэн үгээ хэлсэнд би их баярласан.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа