Монголын компани газрын тосны хайгуул ч хийх эрхгүй болсныг монголчууд минь том зургаар нь дор бүрнээ харцгаая

Түгээх    
2018-12-13 13:30:39 - Эдийн засаг

Монголын зүүн хязгаарт газрын тос олборлосоор 20 гаруй жил боллоо. Очиж үзсэн хүн нүдээрээ харна. Мэнэнгийн тал дахь Хятадын Дачин Тамсагийн газрын тос нэрж буй, манай малчдын хэрэглэдэг тогоруу худаг шиг төхөөрөмжүүд нь Монголын хилийн зогооноос хэдхэн метрийн зайд байдаг юм. Залгуулаад Монголын цаахна бас Хятадын газрын тосны үйлдвэрлэл явагддаг. Дундуур нь хоёр улсын хил л зааглаж буйгаас биш, хэдхэн метрийн наана цаана харагддаг юм. Яг голд нь зогсоод хоёр тийш гараа сунгавал бараг хүрчихмээр гэж хэтрүүлмээр. Хайлаарын ай сав хэмээх нэг бассейнд хоёр улсын хил дамнасан газрын тосны их нөөц байдаг нь энэ. Үндсэндээ хятадууд хоёр талаас нь газрын тос олборлоод олон жил болж байгаа үйл явц. Харин хэдэн өдрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-ынхон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хилийн дагуу газрын тосны цооног байгааг, тэр нь үндэсний компани болохыг мэдэж авчээ.

Тэгээд нийгэмд үүнийгээ түгээж эхлэв. Тэр нэг “Макс Ойл” гэдэг комани нь улсынхаа торгон хилийн торыг тасдаж хаяад л газрын тос олборлоод байгаа юм байх. Ажилчид нь бүгд хятадууд гэнэ. Миний бие бараг хориод жилийн өмнөөс зүүн хязгаарт явж, газрын тосон дээр очиж, олонтой сурвалжлага бэлдэж, нийтлэл бичиж байлаа. Хорин жилийн өмнөх асуудлыг хоёр өдрийн өмнө гэнэт мэдэж нийгэмд шуугиан тариад эхлэхээр нь “Босоо хөх Монгол”-ынхныг шантаажилж, захиалгаар ажилладаг гэх ярианд итгэх шинжтэй болж эхэллээ. Газрын тосны хайгуул, олборлолт нь маш бага орон зайд явагддагийг хүмүүс мэднэ. Уул ус, ургамал амьтдыг нь сүйтгээд, газар шороог нь эргүүлээд, уул овоолго босгоод байдаггүйгээрээ онцлогтой харагддаг . Газрын тосны баялагтай гадаадын улс орнуудад явж байхад анзаарагддаг нэг зүйл бол сургуулийн хашаанд ч, хотын төвд ч морин толгой нь газрын тосоо сороод, нэрээд ажиллаж байдгийг манайхан мэднэ шүү дээ. Газрын тосны өрөмдлөг хийхэд хааш хаашаа 100 метр газар л хангалттай. “Макс Ойл” компаний өрөмдлөг хайгуул нь өнгөрсөн жил эхэлсэн ч өрөмнөөс нь тос илрээгүй талаар уншсан юм байна. Энэ жил мөн л эрсдэлээ үүрээд үргэлжлүүлж байгаа юм байна. Миний уншсан тэр мэдээнд “Тус компани нь өрөмдлөг хийсэн талбайгаа нөхөн сэргээлтийг хариуцлагатайгаар хийж хүлээлгэж өгсөн тухай сум орон нутгийхан ярьж байна” гэсэн өгүүлбэр бас байсан санагдана.

Монголын үе үеийн бүх л Засгийн газрын хүсэл мөрөөдөл байсан газрын тосны дотоодын эх үүсвэртэй болох ажил уг нь ийнхүү үндэсний нэгэн компаниар эхэлсэн юм шиг байна. Гэтэл зөвхөн Монголд л байдаг тамын тогооны үлгэрийг эхлүүлж, ийм нэг хилийн тор тасдсан гэх гүтгэлэгтэй тулгарч эхэлж байгаа бололтой. Энэ кино хэр олон ангитай үргэлжлэхийг жижигхэн эрх ашиг нь хөндөгдсөн нөхдүүдийн хөрөнгө мөнгөнөөс л шалтгаалах байх даа гэж харж байна. Харин ард түмэн бол аливааг ойлгодог болсоон. Эрсдэл ихтэй энэ салбарт зоригтой алхам хийсэн “Макс Ойл” компанийг аз түшээд тэрхүү ганц хоёр цооногоос нь газрын тос гараад эхлэвэл Монгол Улс л хожно, монголчууд бид л хожно, өөр хэн хожих юм гэдгийг. Гадагшаа жилд нефть бүтээгдэхүүний импортод урсгаж буй нэг тэрбум шахуу ам.долларын урсгал татарна шүү дээ. Эдийн засгийн энэ мэт наад захын үр өгөөж гарч эхэлнэ. Эх оронч үзэл санаа гэдэг бол эдийн засгийн энэ мэт үр дүнг олж хардаг хүмүүст байдаг юм. Гэтэл газрын тосны салбарт 100 хувийн хөрөнгө оруулаад эхэлсэн үндэсний ганц гэж хэлж болох компаниа Хятадынх гээд ажлыг нь хийлгэхгүй байх нь эрүүл үйл явц мөн үү.

Монголоос бусад улс оронд бол үндэсний компаниудаа л шүтэж, биднийг тэжээж байгаа, улс орноо авч яваа хэмээн эрхэмлэн дээдэлдэг. Үндэсний компаниа дэмжих дээр нийгмээрээ санаа сэтгэл нэг байдаг. Харин манайхан болохоор ажил хийе, баялаг бүтээе гэсэн үндэсний хэдэн аж ахуйн нэгжээ үргэлж элдвээр гүтгэж, доош нь хийж, гадны гар хөл хэмээн хардаж, үйл ажиллагаанд нь ямар нэгэн муу аргаар саад тотгор хийж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн эмгэнэл юм. Тийм өөдгүй санаатай, жижигхэн эрх ашигтай, буруу гараар хялбархан хөрөнгөжсөн хүмүүсийн гар хөл нь элдэв нэр хаягтай, үндсэрхэг үзэл, эх орон ярьсан хөдөлгөөнүүд болсон гэж судлаачид одоо ил цагаан бичих болжээ. Ийм иргэний хөдөлгөөний, бодлогогүй, боловсролгүй залуусыг өнөөх жижигхэн нөхдүүд гар хөлөө болгож, шантааж хийлгэн мөнгө авдаг талаар хэвлэл мэдээллийн сувгууд их бичиж байна. Тэр нэр нь гараад байгаа “Макс Ойл” компани нь ганц өрөм зоох эрхээ авах гэж Монголын энэ их хүнд суртал дундуур хичнээн жил махаа зулгааж, дарамт зовлон туулсан бол, хөөрхий. Тэгээд нэг юм арайхийн эрхээ аваад ажлаа эхлэх гэтэл ... ийм нэг шантаажны, жижиг эрх ашигтай нөхдийн гар хөлүүд хэл ам хийгээд байдаг. Бодоход харамсмаар байгаа юм. Өнөөдрийн Монгол Улсыг энэ хэдэн татвар төлөгч үндэсний компани чинь л авч яваа. Тэрнээс иргэний хөдөлгөөнийхөн, улстөрчид энэ улсыг авч яваа юм биш.

Олон улсад хэрэгждэг, дагаж мөрддөг улсын хил хоорондын Олон улсын конвенц гэж бий. Яг ийм асуудал дээр бол хил дамнасан баялгийн нөөцийг хөрш орнууд эрх тэгш олборлоно гэсэн заалттай. Өнөөдөр тэгвэл Дорнод, Сүхбаатартай хил залгаа байгаа Хайлаарын ай сав дахь газрын тосыг урд хөршүүд өндөр түвшний технологиор, маш хурдтай сорон авч байна. Манай улсын газар нутагт байгаа газрын тосыг доогуур нь сорж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Урд хөршийнхөн маань бүх нөөцийг шавхчихаас нь өмнө амжиж Монголын ганц ч болтугай аж ахуйн нэгж хайгуулаа хурдан хийгээд, ганц өрөм зоогоод балга тос олборловол Монгол Улсад л ашигтай юм даа. Аз байгаад жаахан ч болтугай газрын тос гарахыг хэн байг гэх юм.

“Босоо хөх Монгол”-ынхноос асууя. Мэнэнгийн тал, Эрдэнэцагааныг дамнасан бассейн болох газрын тосыг зөвхөн гадныхан өмчилчихсөн, тэд л эзэмших эрхтэй юм уу. Монголчууд өөрсдөө гадна дотноос хөрөнгө мөнгө босгоод газрын тосны хайгуул хийж, нөөцийг тогтоож, олборлох эрхгүй юм уу.

Өнгөрсөн ням гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл “Босоо хөх Монгол” ТББ-аас “Өр өвтгөсөн өмнөд хил” нэртэй мэдээллийг зориуд тарааж буй нь сэтгүүлчдэд мэдрэгдсэн. Уг мэдээлэлд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабаас болон хилийн 0146 дугаар ангиас хууль зөрчин олгосон, “Макс Ойл” ХХК, БНХАУ-ын компанитай нийлж хилийн торыг сэтлэн ухаж эхэлсэн зэргийг дурдсан. Гэтэл эдгээр мэдээлэл худал болохыг Хил хамгаалах газрын албан тушаалтнууд албан ёсоор мэдэгдэхийг бас харлаа. Тэгвэл сүүлийн найман жил Монголын хууль хяналтын байгууллагыг толгойлон ажилласан, өнөөдөр ч удирдаж байгаа зарим хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Үнэндээ тэднийг илүү бодитой, илүү хариуцлагатай мэдээлэл өгч байгаа гэдэгт итгэж байна. ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, өнөөдөр дэд сайдаар ажиллаж байгаа Б.Энхбаяр нар ингэж жиргэжээ.

С.БАТХУЯГ

www.dnn.mn 

logo



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

Зочин (203.91.*.*)
2018-12-14 09:49:19
сэтгүүлч нэртэй малаа та хүн үү мал уу. Сорох нэрэх хоёроо ялгаж ойлгочихоод олон юм бичээч. монгол улс тос нэрж байгаа юу соруулж байна уу. тэр тогоруу чинь газрын гүнээс соруулж байна. үйлдвэрт нэрж бүтээгдэхүүн гаргадаг юм. сорох уу нэрэх үү аль нь вэ хөө. хүн үү мал уу аль нь вэ батхуяг нь

иргэн (202.131.*.*)
2018-12-14 09:10:20
БОСОО ГӨХИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ Ш ДЭ УГААСАА

Зочин (64.119.*.*)
2018-12-14 01:40:13
Хөгийн мөнгө хайсан шантаажны гарууд шүү энэ нэг хуурамч эх орончид!

Зочин (185.112.*.*)
2018-12-14 00:02:59
Хайгуул хийдэг өрмөө биш аль хэдийн олчоод олборлож соруулдаг насосоо авчраад олборлоод ажиллаад бгаа юм бишүү. Интернет дээр ямар шат дараатай явдаг үйл ажиллагааг нь тайлбарласан өчнөөн баримт бхад ингэж хүмүүсийг тэнэг гэж бодох хэрэг бну

zochin (103.26.*.*)
2018-12-13 23:00:36
Orkuud baigaagaar bailga, gadnaas benzin avch, orond n neft exportlood hoorondoo benzini une yarij saihan hereldeed l...

966 (103.212.*.*)
2018-12-13 22:10:51
Газры тос хэрэггуй газар нутаг маань хэрэгтэй.

Зочин (103.212.*.*)
2018-12-13 20:06:34
өрөмдлөг мөнгө угаадаг нэг арга

Зочин (202.9.*.*)
2018-12-13 19:46:25
Элбэгээ бүх талаар нь монголыг сорж амьдарсаар бх юмуу

Zochin (150.129.*.*)
2018-12-13 19:11:35
Dornodin tamsag bulagiin nefti хятадийн tal ezemsheed udaj bga buh gazriin tos uragshaa gardag uuniig tur zasag medeed todorhoi hubi uursduu l absaar yabj bga

Зочин (59.153.*.*)
2018-12-13 18:56:54
яг юу гээд байгаа вэ.ганц өгүүлбэрээр хариул

Зочин (64.119.*.*)
2018-12-13 18:36:20
Manangiin buteesen niigem ard tumen yaj amidraad bainaa or zeelend barigdaj duuslaa ene mongo huuleltiig cegcleechee

босоо (202.179.*.*)
2018-12-13 18:10:08
монгол улсын хил халдашгүй дархан байна өөр ямар ч тайлбар байх ёсгүй хятад байна уу монгол байна уу хамаагүй заавал хилийн онцгой бүсэд ухдаг нь буруу

Зочин (43.250.*.*)
2018-12-13 17:29:31
Энэ Босоо хөхийнхөн гэдэг чиньэх оронч дүр эсгэж, үндэсэрхэг үзэл гэсэн багтай гаднийхны гар хөл, гадны бохир мөнгөтнүүдэд боломж гаргаж өгч явдаг нөхдүүд юм биш үү

зочин (103.206.*.*)
2018-12-13 16:16:41
хЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ИТГЭХЭД ХЭЦҮҮ БОЛЖ ДЭЭ. эНЭ бАТБАЯРЫН БИЧСЭН НИЙТЛЭЛ ҮНЭН БОЛ МАКС ОЙЛЫНХОНД БАЯРЛАЛАА. аМЖИЛТ ХҮСЬЕ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ХЭЛЭХ БИЛЭЭ. бОСОО ХӨХ МОНГОЛ ГЭЭД ҮНДЭСРЭХЭГ ХЭДЭН ЗАЛУУЧУУД МЭДЭЭЛЭЛ БАГАТАЙ, МЭДЭЭЛЛИЙГ ДУТУУ ОЛСОН БАЙЖ БОЛНО. ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ЭРХ АШИГ ХӨНДӨГДСӨН АСУУДАЛ БИШ БОЛ ИНГЭЭД ЗАЛРУУЛААД Л ЯВНА БИЗ. ТЭР ХЭДЭН ЗАЛУУЧУУД ЧИНЬ ХЭН НЭГНИЙ ХАТГААСААР БИШ ЗҮРХ СЭТГЭЛЭЭРЭЭ НИЙЛЭН ЭХ ОРНОО ГЭЖ БАЙГАА БОЛ ТЭДНИЙ БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ. мАНАЙ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРААД ТЭДЭНД ИТГЭХ ИТГЭЛ БУУРЧ ХАРДАЛТ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА ШҮҮ.

Зочин (49.0.*.*)
2018-12-13 16:09:57
mongold asar ih neftiin nuuts bii zuvhun orosuud hevleleer yanz buriin harluulah tarhi ugaalt hiigeed baigaa yum mongol uls uildvertei bolchihvii gej iimerhuu surtal yanz bureer l hiij baigaa

Зочин (59.153.*.*)
2018-12-13 15:42:53
БОСОО ХӨХ ГЭДЭГҮД ЧИНЬ ЖЕНКОГИЙН УГААДАС ИДДЭГ ГӨЛӨГНҮҮД ШД ЖЕНКОГИЙН ЗААВАР , МӨНГӨӨР НЬ ИЙМ ЮМ ХИЙЙДЭГ НОВШНУУД !!! ОДОО ТА НАР ХАР Л ДАА !! НОЁН УУ ГЭЭД БСАН . ТЭРИЙГ НЬ ЖЕНКОГИЙН ХАМААРАЛТӨЙ ХЯТАД АВСАН ТЭГЭЭД ДУУГАРАХАА БОЛЬСОН ГЭНЭ ЛЭЭ .

Үхэр Монголууд (150.129.*.*)
2018-12-13 14:37:57
Энэ лалрйн Босоо нэртэй шантаажчин луйварчигуудыг зайлуулаачээ. Томчуулаас санхүүжилт аваад л мөнгөөр биеэ үнэлээд явж өгөх юм. Ялангуяа тэр бөхчин хэн билээ дээ. Булчингаа хөгжүүлээд тархиа хөгжүүлээгүй, юм л бол хүн ална хядна гэж шантаажилдаг нөхдүүдийг хэдэн үхэр монголууд нь байнга өмөөрөөстэй.

Ж (66.181.*.*)
2018-12-13 14:36:53
Босоо монгол гэдэг байгуулга уурхайтай хятадуудын талаар юу ч ярихгүй байж канад монголчуудын уурхайнуудыг байнга дарамталж бна хэнээс санхүүжиж хэнд үйлчилж бгаан тодорхой

bat (182.160.*.*)
2018-12-13 14:23:07
bosoo giihoon yuman d uchirtai undesleltei handaachee.heden nusan buu nar tsuglarsan yum shig baih yum .heregtei boditoi zuil hiildee.erdenetiin .tawan tolgoin.gazriin geed zondoo ard tumnii erh ashig hohirson asuudluud bnashdee

zopchin (103.229.*.*)
2018-12-13 14:19:22
hyatad tsustai punsalmaa ochirbat ene buh ehleliig tavisan

зочин (66.181.*.*)
2018-12-13 14:06:10
Монголд дээхэн үед газрын тос олборлож бсан түүхтэй.тэр үеийн зарим нэг хүмүүс хятадууд хилийн цаанаас нефтийн сороод авчихсан нефти гарахаа бгаад хаасан гэж би хүүхэд ахуй насандаа сонсож бсан.тэгвэл тэр орд чини хоёр улсын хил дамнасан нөөцтэй бгаа юм бна гэж ойлголоо.газрын тосоо монгол эх нутагаасаа олоод авчих юм бол сайн л бна даа.

зочин (66.181.*.*)
2018-12-13 14:06:04
Монголд дээхэн үед газрын тос олборлож бсан түүхтэй.тэр үеийн зарим нэг хүмүүс хятадууд хилийн цаанаас нефтийн сороод авчихсан нефти гарахаа бгаад хаасан гэж би хүүхэд ахуй насандаа сонсож бсан.тэгвэл тэр орд чини хоёр улсын хил дамнасан нөөцтэй бгаа юм бна гэж ойлголоо.газрын тосоо монгол эх нутагаасаа олоод авчих юм бол сайн л бна даа.

зочин (66.181.*.*)
2018-12-13 14:05:58
Монголд дээхэн үед газрын тос олборлож бсан түүхтэй.тэр үеийн зарим нэг хүмүүс хятадууд хилийн цаанаас нефтийн сороод авчихсан нефти гарахаа бгаад хаасан гэж би хүүхэд ахуй насандаа сонсож бсан.тэгвэл тэр орд чини хоёр улсын хил дамнасан нөөцтэй бгаа юм бна гэж ойлголоо.газрын тосоо монгол эх нутагаасаа олоод авчих юм бол сайн л бна даа.

зочин (66.181.*.*)
2018-12-13 14:05:10
Монголд дээхэн үед газрын тос олборлож бсан түүхтэй.тэр үеийн зарим нэг хүмүүс хятадууд хилийн цаанаас нефтийн сороод авчихсан нефти гарахаа бгаад хаасан гэж би хүүхэд ахуй насандаа сонсож бсан.тэгвэл тэр орд чини хоёр улсын хил дамнасан нөөцтэй бгаа юм бна гэж ойлголоо.газрын тосоо монгол эх нутагаасаа олоод авчих юм бол сайн л бна даа.

зочин (66.181.*.*)
2018-12-13 14:05:02
Монголд дээхэн үед газрын тос олборлож бсан түүхтэй.тэр үеийн зарим нэг хүмүүс хятадууд хилийн цаанаас нефтийн сороод авчихсан нефти гарахаа бгаад хаасан гэж би хүүхэд ахуй насандаа сонсож бсан.тэгвэл тэр орд чини хоёр улсын хил дамнасан нөөцтэй бгаа юм бна гэж ойлголоо.газрын тосоо монгол эх нутагаасаа олоод авчих юм бол сайн л бна даа.

ЗОЧИН (202.179.*.*)
2018-12-13 14:01:38
Хүрэлсүхийн цэргүүдийн хийж байгаа ажил уул уурхай ,олон хөдөлмөрч хүмүүсийн орлого үйл ажиллагааг сорж амьдардаг бэрэгчингүүд шүү

иргэн (202.179.*.*)
2018-12-13 14:01:06
хаана хэн нь үнэн яриад байна.толгой эргүүлчихлээ энэ хэвлэл мэдээлэл

zochin (66.181.*.*)
2018-12-13 13:48:20
neg hvn neg bvlegt ogohgvi gej oorsdiigoo daramtalsaar baigaad gadniihand ogood l baih uu

Малчин (202.21.*.*)
2018-12-13 13:48:17
Та бүхэн тэр нутагт очоод байдлыг нэг өөрсдийн нүдээр харчихаач. Тэгээд л болоо. Тэнд Монголын газар нутаг гэх шинж тэмдэг ер нь байхгүй дээ, зүгээр л очоод үзэцгээ, худалдагдсан олигархи, хурган дарга нарын тайлбарт итгэх хэрэггүй

Зочин (103.212.*.*)
2018-12-13 13:43:13
БАРИМТТАЙ БИЧЭЭЧ. НОМТЫН БИЧЭЭЧ ЭЭ.

bat (192.82.*.*)
2018-12-13 13:37:32
oorsdoo ajil hiideggui,busdig hiilgedeggui buleg shantaajchid baina,.

Зочин (202.179.*.*)
2018-12-13 13:36:52
neg hun buleg hun bailgaliin bayalag ezemshihiig esergutsej bna

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа