Сэлэмний ир, Жадны үзүүр

Түгээх    
2018-12-13 14:22:05 - Улс төр

"Хамар" хочит Т.Ганболд хэлд орлоо. Авлигал өгсөнөө хэллээ. Авсан хүнийг нь ч зарлалаа. Зориг гэх үү, заль гэх үү. Одоохондоо үүнийг ялгах арга алга.

Нэгэн цагт аргагүйдэн дөрвөн сая доллараа гаргаад өгч байсан хүн өнөөдөр мөн л аргагүйдэн түүнийгээ илчилж байх шиг байна.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав улстөрд "Ц.Элбэгдоржийн" гэх тодотголтой хүн. Т.Ганболдын ярианы учиг ч заримдаа түүнийг чиглэж, чимхэж байлаа.

"МАНАН" гэх эзэн биегүй бүлэглэлийн МАН-ыг М.Энхболдоор, АН-ыг Ц.Элбэгдоржоор төлөөлүүлж ярьдгийг тооцвол Т.Ганболдын "Илчлэлт" хэнийг чиглэж байсныг түвэггүйхэн гадарлаж болно.

Эцэст нь тэрээр Г.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж шиг хүмүүс байгаад баярладаг гэх утга бүхий үг хэлээд ярилцлагаа хаасан.

"Захиалагч"-аа ингэж тэр гэрэлд цохиулав. Ер нь ч улс төр гадарладаг хүмүүс "Номер гурав"-т "Номер нэг"-ээс үзүүлж байгаа галын дэмжлэг гэдгийг нь түвэггүйхэн гадарлаа биз. Мэдээж үүнийг нь хөлсний троллчдын арми нь хөөсрүүлж дараагийн Доржзодов хэмээн хөөрөгдөв.

Үнэндээ Т.Ганболд авлигалчдыг илчилж буй Ардын баатар гэхээсээ аргагүйдээ эрх мэдэлтнүүдийн хэтэвч, "нохойд барьдаг мод" болж яваа зүдэрсэн нэгэн бизнесмэн залуу л гэж харагдаад байгаа юм.

Магадгүй түүнд гаргасан алдаа бий л байх. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал байхдаа гэнэт хөлжиж, хожим нь С.Паушок гэх дуулиант Орос эрээс "Алтандорнод Монгол" компанийг 300 сая доллараар худалдан авч, "Корпорэйт" зочид буудлын сүлжээ барьсан гээд юм юм л дуулддаг. Шоронд орлоо, гарлаа л гэдэг. Хэрэг үүсгэлээ, хэрэгсэхгүй болголоо л гэнэ. Эцсийн хариуг нь гаргаж чаддаггүй "Шийдгүй  бодлого" гэж түүнийг л хэлэх байх.

Энэ хэцүү бодлогыг бодож чадсан цорын ганц хүн нь Д.Дорлигжав прокурор юм болов уу. Түүнийх нь "шагнал" дөрвөн сая доллар байв уу.

"Ам нээвэл" нэвтрүүлгээр тэр амаа нээсэн ч уушгиа нээсэнгүй. Сайхан гүнзгий амьсгаа авч байгаа дөрвөн сая доллар өгөх болсон шалтгаанаа ярьчихсан бол өнөөдөр бид ингэж өгүүлбэртэй бодлого бодож тархиа гашилгахгүй л байлаа. Ямартай ч тэр амаа нээсэн. Харин хэний төлөө, юуны тулд гэдэг дараагийн асуудал. Монгол Улсад хууль хэрэгждэг л юм бол энэ асуудал цааш хөвөрөх болно.

Манайх авлига өгсөн, авсаныг нь адилхан шийтгэдэг хуультай улс. Т.Ганболд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч ял авч шоронд хоригдохоос илүү "айдас" түүнд байна. Түүнийг ярь гэж шахсан, ярихаас өөр гарцгүй болгосон тэр хүн тэр "айдас"-ыг нь атгачихаад сууж байгааг үгүйсгэхгүй.

Товчхондоо Т.Ганболд ардын баатар биш ээ. Тэр бол бохир улстөрчдийн сэлэмний ир, жадны үзүүр болж яваа жирийн нэгэн бизнесмэн залуу. Өмнө нь түүнийг хэтэвчээ болгодог байсан хүмүүсийг яллахаар өрсөлдөгч нь түүнийг жадны үзүүрээ болгож байна. Түүн шиг олон олон залуучууд, бизнесмэнүүд шинэ, хуучин МАНАН-гийн золиос болж хоцорсон, одоо ч зарим нь болсоор явна. Түүний нэг нь л Т.Ганболд юм.

logo

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 30

Зочин (202.9.*.*)
2018-12-14 12:18:36
Үнэн бол баримтаа АТГ-д өгөөд Дорлигийн дээлийг нөмрүүлнэ ш дээ Ийм сайхан хоолыг МАН идэхгүй байна гэж юу байхав Бас хэзээ ч сайн үйл хийж үзээгүй Нямдоржыг магтах даа яахав дээ

Зочин (202.9.*.*)
2018-12-14 12:16:46
Үнэн бол баримтаа АТГ-д өгөөд Дорлигийн дээлийг нөмрүүлнэ ш дээ Ийм сайхан хоолыг МАН идэхгүй байна гэж юу байхав

Зочин (103.26.*.*)
2018-12-13 17:15:58
ganzagiin naimaand lav yvj bgaagui bj bi ganzagiin naimaachin bsan gej hudlaa yriad ehelsen.tegeheer buh yrisan zuil n no-toi baihaa.uneheer 4say dollar ugsun n unen yum bol manai huuli hynaltiihan shudraga l yum bol gerchtei iim hergiig yagaad shalgahgui bga yum be?10 say tugrug avsan surguuliin zahiraluudiig horiod l sur badruulaad bsan Dorligjav=g yagaad barij horihgui bna?haa bna ter shudraga A.T/Gazar tagnuul tsagdaa?

Зочин (202.9.*.*)
2018-12-13 17:12:38
ХОРИЛОО ГЭЭД ЧИМЭЭГҮЙ БОЛООД БАЙСАН НЬ НӨХДҮҮД ТӨЛБӨРӨӨ ТӨЛЧИХӨӨД ГАРААД БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТӨЛӨӨГҮЙ ГҮРИИСЭНГҮҮД НЬ ШОРОН ШААЖ БАЙГАА ЮМ ГЭЖ ОЙЛГОЛОО. УИХ ГИШҮҮН ОДООГИИН ДЭЛГЭРСАЙХАН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨД БАРАХГҮЙ ХАНГАЛТАЙ АМ РУУ НЬ ЧИХЭЭД ОДОО ГИШҮҮН. ИИМ Л ЮМ БАЙНА Ш ДЭЭ ДЭЛГЭРСАЙХАН ҮГЭЭ ХЭЛЭЭ

Зочин (202.131.*.*)
2018-12-13 16:42:01
Энэ нийтлэлийг сараачигч нь МАНАН-н бөгсний цаас

Зочин (103.206.*.*)
2018-12-13 16:26:01
МАФИЙН бүлэглэл хүтэй байхад бизнес хийдэг залуучууд ийм л зовлон туулж ирж дээ. Мөнгөтэй нэг нь МАФИЙН бүлэглэлд мөнгөө өгдөг, мөнгөгүй нэг нь компаний, лицензээ өгдөг юм байна л гэж баттай ойлглоо.

Иргэн (66.181.*.*)
2018-12-13 16:05:06
Энэ залуу хэний захиалгаар ярьж буйгаа бараг л хэлсэн дээ.Харин авилга өгснөөр өөрөө ял эдэлнэ гэдгээ мэдмээр люм.Тэгэхээр захиалагч нь том хүн байна гэдэг нь харагдаж бна.Шударгыг тогтоох гээд нөгөө талаас шударга бусыг гаргаж ирээгүй байгаа даа.Өөрөөр хэлбэл шинэ манан үүсэх вий дээ.Хүиэлсүхээ нийгмийг ингэж амьдаар нь алж байхаар өөрөө сайн дураараа огцроод өгөөч.Чиний бууны нохой Оюунэрдэнэ,Батзандан нар чинь улс орныг самарч хаях нь дээ.

Иргэн (66.181.*.*)
2018-12-13 16:05:05

2018-12-13 16:05:01

2018-12-13 16:04:59

С.эрлэг (64.119.*.*)
2018-12-13 15:58:51
Энэ хүн өөрөө хэлсэн буланд үахагдсан шаардсан мөнгийг өгөхгүй бол кампанийг нь авна шүүдээБУРУУ ШИИДВЭР ГАРГААГҮЙ БАЙНА

зочин (66.181.*.*)
2018-12-13 15:44:32
Яах гэж яаасан гэж дорлигт 4 сая доллар өгдөг хэрэг үү.шоронд суухаас айгаад уу.ял авахаас айсан уу.хэлмэгдэлд өртөх байсан уу.хэн нэгний хэргийг хамгаалах гэж үү.ямар учиртай төрийн хуули цаазны зөвлөх хүнд мөнгө өгдөг бна.тэгээд л аваад бна гэж бгаа биз.дахин дахин хоёулангийн шалга шалга.үүр уурхайгийн олтол шалга.их л нууц хэрэг бна даа.тэмүжин ч зөв л хардаж байжээ.хэрэг хуучирахгүй ээ.

зочин (66.181.*.*)
2018-12-13 15:44:25

2018-12-13 15:44:19

2018-12-13 15:44:08

Зочин (66.181.*.*)
2018-12-13 15:37:50
Одоогийн МАНАН нь өмнөх МАНАН-гийнхаа эсрэг хор найруулаад жүжиг дэглээд байгаа юм биш үү. Гэхдээ экс МАНАН-гаас одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын татуулж байгаа МАНАН илүү асуудалтай ш дээ. Тэгсэн мөртлөө өөрсдөөсөө анхаарлыг сарниулах гээд Хулгайчийг бариарай гээд орилолдоод байх юм.

засаг (192.82.*.*)
2018-12-13 15:33:23
Энэ залуугийн ам нээвэл нэвтрүүлгифг үзсэн. хүн болгон хараарөй ёстой үзүүштэй ярилцлага болсон бналэн.үнэхээр мундаг. нийгэм одоо давалгаалөх цаг болсон.

Зочин (66.181.*.*)
2018-12-13 15:27:00
Ганболд эхлэж байгаа нь сайн бна айгаад сайн илчилж чадсангүй аргаүгүйдээ Мэ-с салчихвалч сайхан болох л юм бндаа

Зочин (211.36.*.*)
2018-12-13 15:23:44
Энэ хахуулийн хэргийн талаар Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа зарласан боловч Элбэгдорж, Долигжав нар шалгуулаагүй, Хурц АТГ-ын дарга байхдаа шалгаагүй дарагдсан одоо дээрх эрхмүүд ажлаа өгсөн, Монголд хуулийн байгууллага гэж байдаг бол одоо шалгаж Дорлигжавыг шоронд нь хийж 4 сая долларыг улсын орлого болгох цаг нь болсон !!!!!

Зочин (211.36.*.*)
2018-12-13 15:23:39

2018-12-13 15:23:32

2018-12-13 15:23:23

2018-12-13 15:23:18

2018-12-13 15:22:55

Zoch (103.229.*.*)
2018-12-13 15:21:40
Hogiin er ve ajlaa buteej avchaad araas hutga shaadag

Зочин (188.62.*.*)
2018-12-13 15:05:11
Mongoliin horchid boloh Genko Munhbaysgalan Hurelsuh Hero Baatar, Oyun-Erdene nar Mongoliin uls toriin jujigiin taviltiig hiigeed udaj bna. HORT MOGOIN BAG

Зочин (64.119.*.*)
2018-12-13 14:46:08
Мангар бацаан гэдэг шиг хэ хэ

Зочин (119.40.*.*)
2018-12-13 14:40:14
Тэгээд манангаасаа салья л даа яагаад ми-гээ буулгахгүй буулгаж чадахгүй айгаад гөлийгөөд байгаан

Зочин (202.170.*.*)
2018-12-13 14:32:07
зальтай новшдоо. хутган үймүүлж дундаас нь хожоо хардаг л аргатай

Зочин (202.126.*.*)
2018-12-13 14:29:42
Жанхуугийн хатгаас шүү дээ, оюунэрлэнэ бол жанхуугийн уяаны гөлөг, одоо ид үе дээрээ цоролзож ваа үе нь дуусахаар яаж хэрчүүлэх бол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа