“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо

Түгээх    
2018-12-13 15:30:51 - Спорт

Шинэ оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо шилдгүүдээ тодруулдаг "Алтан бөмбөг-2018" наадам өчигдөр /12.12/ боллоо. Дөрөв дэх удаагийн энэхүү арга хэмжээнд оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч, бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгаруулсан юм. Ингээд шилдгүүдийг танилцуулъя.

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.ГАНБОЛД

2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо. Монгол улсад охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хөгжихөд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй Ц.Ганболд дасгалжуулагч 2018 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамтаар түүх бүтээсэн юм.

Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио 2020” зуны олимпын наадмын урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнд дөрвөн тоглолт хийж, дөрвөн гоол бүртгүүлэн, нэг оноо авч чамлахааргүй амжилтыг үзүүлсэн.

2018 ОНЫ “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ МАЙКЛ ВАЙСС ТОДОРЛОО

Майкл Вайсс дасгалжуулагч 2018 онд эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давж түүхэн амжилт үзүүлсэн. Мөн ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр хийсэн тоглолтоор Лаосыг талбайд нь 1:4-өөр хожиж, анхны албан ёсны нөхөрсөг тоглолтын хожлыг авсан билээ.

"ОНЫ ШИЛДЭГ ГООЛ"-ЫН ЭЗЭН А.ТЭМҮҮЖИН

Улаанбаатар сити клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжиний "Сэлэнгэпресс" клубийн хаалганд оруулсан гоол үзэгчдээс авсан санал асуулгыг тэргүүлж 2018 оны шилдэг гоол боллоо.

“ОНЫ ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧ” НОРИТО ХАШИГҮЧИ

2018 оны “Шилдэг гадаад тоглогч”-оор “Атлетик 220” клубийн хагас хамгаалагчаар Норито Хашигүчи шалгарлаа. Норито Хашигүч 2018 оны “Мазала үндэсний дээд лиг”-ийн улиралд 18 тоглолтод 10 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгсөн. Дээд лигт муугүй тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь “Атлетик 220” дөрөвдүгээр байрт орсон юм.

Гэхдээ “Атлетик 220” МХБХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Холбооны цом”-ын тэмцээнд аваргалахад Япон хагас хамгаалагч Норитогийн хувь нэмэр үнэлж баршгүй байв. “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны “Шилдэг гадаад тоглогч” номинацийг хоёр жил дараалан Япон улсын тоглогч авч байгаа нь энэ буюу Норито Хашигүчи Монголд байхгүй тул "Атлетик 220" клубийн төлөөлөл түүний шагналыг авлаа.

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ” А.АЛТАНТУЯА

2018 оны “шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Арвис” клуб төдийгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалагч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна Зүүн Азийн АШТ-ий нгдүгээр шатыг анх удаа давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалалтын гол хүн байсан юм.

Тоглогч төдийгүй өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг А.Алтантуяа “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг хоёр дахиа хүртэж байна.

“ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ” Н.ЦЭДЭНБАЛ

2018 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Норжмоогийн Цэдэнбал тодорлоо. Н.Цэдэнбалын Гуамын багийн эсрэг оруулсан гоол Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг анх удаа давах “тасалбар” байсан юм. Үндэсний шигшээ багийн энэ завгүй жилийн хамгийн чухал хүмүүсийн нэг байж чадсан Н.Цэдэнбал нийт 10 тоглолт хийхдээ хоёр гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгчээ.

Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийнхээ хамтаар улирлын эхэнд “Супер цом”-ын аварга болж, “МХБХ-ны” цомын тэмцээнд аман хүзүүдсэн билээ. Клубийнхээ ахлагч төдийгүй, үндэсний шигшээ багийн салшгүй нэг хэсэг Н.Цэдэнбалд шилдгийн шагналыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.

"2018 БЭЛГЭДЛИЙН 11"

"Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагааны хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг "Бэлгэдлийн 11" тоглогчид дараах тоглогчид багтав.

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ

Хамгаалагчид: Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал

Хагас хамгаалагчид: Б.Балжинням, Х.Цэнд-Аюуш, Ж.Сүндорж, М.Төгөлдөр

Довтлогч: Б.Хаш-Эрдэнэ, Н.Наранболд

Уг нэр хүндтэй шагналыг дэлхийн домогт 100 тоглогчийн нэг "Алтан бөмбөг 2018" ёслолын үйл ажиллагааны зочин Петер Шмейхель гардууллаа.

“ШИЛДЭГ ШҮҮГЧ” Р.ЖАРГАЛСАЙХАН

Монгол Улсаас төрөн гарсан анхны Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” Р.Жаргалсайхан 2018 оны “Шилдэг шүүгч” боллоо. Шүүгч болохоор МХБХ-ны босгыг алхсанаас хойш таван жил өнгөрч байгаа ч Р.Жаргалсайхан, шүүгчийн хувьд маш богино хугацаанд өсөлт гарган, ОУХБХ-ны шүүгч, Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” болж чадсан нь энэ шагналыг хүртэхэд хүргэж байна.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (103.229.*.*)
2018-12-14 05:33:21
Аажим аажмаар хөгжиж буй спорт.Тэгэхдээ өрсөлдөгч нар маань том том алхаж явна.Огтолцол ойрын үед харагдахгүй л болов уу 2030 онд азийн дунд шат Веатнам.ын зиндаанд очих болтугай гэж ерөөё.

Zochin (66.181.*.*)
2018-12-13 23:19:55
Доод зинданд тоглож байж даруухан байх хэрэгтэй удирдлагууд нь тамирчдаар өөрийгөө рекламдах юм

иргэн (202.9.*.*)
2018-12-13 21:34:12
80-н ЧАВГАНЦ УРАЛДААД НЭГ НЬ ТҮРҮҮЛЭВ

Зочин (202.126.*.*)
2018-12-13 19:49:20
Энэ сэтгэгдэл бичигч эрүүл үү. Юун элэг вэ манай хөл бөмбөг дэлхийн анхаарлыг татаад эхэлсэн шүү. Энэ утаа манан дунд гэгээлэг сайхан мэдээ байна манай шигшээ ирэх жил улам сайжирна

Зочин (59.153.*.*)
2018-12-13 17:09:53
eooe eooe elgeer yalaa shuu he ha he ha

Зочин (103.229.*.*)
2018-12-13 16:27:20
Энэ сэтгэгдэл бичиж байгаа эргүү хөдөөнийхөнд хэлэхэд монголын хөлбөмөгт жалга довны үзэл байхгүй шүү, нутгийн дүү ч гэх шиг битгий үндэсний бөхийнхөн шиг үзэл гаргаад бай!

Жаргалан нутгаас (64.119.*.*)
2018-12-13 15:44:53
Нутгийн хүү Наранболддоо баяр хүргэж нутгийн зон олноос нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

Зочин (202.9.*.*)
2018-12-13 15:41:04
Баяр хургэе!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа