Казакстаны Скат авиа компани манай улсад шууд нислэг үйлдэхээр бэлтгэжээ

Түгээх    
2019-01-07 08:08:25 - Гадаад

-“СКАТ” АВИА КОМПАНИ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХЭДИЙН АВСАН-

Олон улсын нислэгийн чиглэлийн тоо энэ онд нэмэгдэх талаар ИНЕГ-аас мэдээлсэн байдаг. Өнгөрөгч 2018 онд манай улсаар 123 мянган онгоц дамжин өнгөрсөн нь өнгөрөгч оныхоос 20 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Тухайлбал, энэ онд БНСУ, Япон улсууд руу нисэх зорчигчдын суудлын тоо болон чиглэл нэмэгдэхээс гадна Казахстан улсын иргэний агаарын тээврийн “Скат” компани шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Тодруулбал, тун удахгүй Казакстаны “Скат” авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэнэ. Ингэснээр 18 жил идэвхигүй болоод байсан Монгол, Казакстан хоёр улсын хоорондын агаарын тээврийн харилцаа, хамтын ажиллагаа сэргэхийг холбогдох албаныхан онцолж буй.

Энэ талаар өнгөрөгч оны аравдугаар сард ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлай хэлэхдээ,  “Скат” авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас “ИНД-129”-ийн дагуу нислэг үйлдэх гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно” гэжээ.

2018 оны дөрөвдүгээр сард Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар болон Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцээд Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Тус хэлэлцээр бодит биелэлээ олж энэ онд багтаан Казакстаны авиа компани шууд нислэгээ үйлдэхээр зэхэж байна. Энэ талаар бид ИНЕГ-аас тодруулахад, “Скат авиа компани нислэг үйлдэх гэрчилгээгээ албан ёсоор аваад байгаа. Энэ оны нэгдүгээр сард нислэгээ үйлдэж эхлэх ёстой ч тодорхой мэдээлэл алга” гэсэн юм. Харин Казакстаны зарим сайтуудад мэдээлснээр “Скат авиа компани 2018 онд Алматы-Сочи, Душанбе-Алматы чиглэлүүдэд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Харин 2019 оны нэгдүгээр улиралд Улаанбаатар-Алмата, Улаанбаатар-Карганда, Улаанбаатар-Астана-Улаанбаатар гэсэн чиглэлүүдэд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж эхлээд, бэлтгэл ажилдаа орсон” тухай дурдсан байна.

Шууд нислэгийн үнийн хувьд:

Астана-Улаанбаатр 165 104₸ \тенге\

Алматы-Улаанбаатар 177 482₸ \тенге\

Усть-Каменогорск-Улаанбаатар 450 567₸ \тенге\

Астана-Ховд 458 431₸ \тенге\ байх аж.

Одоогийн байдлаар зорчигчид: дараах хоёр аргаар Улаанбаатараас Астана хүрч байгаа. Эхнийх нь хот болон улс хоорондын нийтийн тээврийн унаагаар Улаанбаатар-Баян-Өлгий-ОХУ-Астана гэсэн маршрутаар дунджаар 4-5 өдөр зарцуулж очиж байна. Эсвэл ОХУ-аар дамжин галт тэргээр зорчиж мөн ойролцоо хугацаа зарцуулан очиж байгаа юм. 

-ОДООГООС ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ХОЁР ОРОН АГААРЫН ТЭЭВРИЙН
ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХ ГЭЭД АМЖИЛТГҮЙ БОЛЖ БАЙЖЭЭ-

Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар 1992 онд агаарын тээврийн хоёр талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ. Үүний дараа 2014 онд нислэг үйлдэх санамж бичигт гарын үсэг зурж, баталсан юм. Ингэхдээ Астана-Улаанбаатар, Астана-Баян-Өлгий чиглэлд шууд нислэг хийхээр манай салбарын яам, агентлагуудтай яриа хэлэлцээ хийсэн байдаг.

Тус улсын агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эр” компанийн нисэх онгоц Монгол руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа  хангасан тухай мэдээлэгдэж байв. Гэвч үүнээс хоёр жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард Казахстаны Nur.kz мэдээллийн хуудсанд “Улаанбаатар руу нисэх “Air Astana” компанийн нислэгийг Монгол улс хориглолоо” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Уг мэдээлэлд, Казахстаны агаарын тээврийн “Air Astana” компани “Монголын агаарын тээврийн удирдлагууд тодорхойгүй шалтгаанаар ирэх зургаадугаар сараас эхлэх байсан Астана Улаанбаатарын чиглэл дэх шууд нислэгийг үйлдэнэ гэсэн амлалтаасаа буцсан тул уг нислэгийг манай талаас цуцлахаас өөр аргагүйд хүрч байгаад харамсалтай байна” гэжээ. Мөн “Нислэг үйлдэх зөвшөөрөл авахын тулд баримт бичиг бүрдүүлэн ажиллахад хоёр сарын хугацаа шаардлагатай болсон. Air Astana компани нь монголын Иргэний Агаарын Тээврийн аудитын шалгалтыг амжилттай давж, ямар ч асуудал үүсээгүй” гэж уг мэдээнд дурджээ.

Энэ тухай тухайн үеийн Монгол Улсын Зам Тээврийн яамны сайд М.Зоригт "Эйр Астана компани нь гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /зөвшөөрөл/ аваагүй, Астана-Улаанбаатар-Астана нислэгийн чиглэлд хэрэглэх тарифыг хоёр талын удирдах газрууд хүчин төгөлдөр болгоогүй байгаа” гэж мэдэгдэж байв.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 43

Зочин (109.89.*.*)
2019-01-16 19:11:39
Астана УБ хооронд тенгэ 166000 гэвэл үнэтэй тусч бна. Монгол төгрөгөөр 1 сая 700.000 хавьцаа болж байна уу. Манаы руу ниссэн болж хэдэн хөөрсөн хасгийн маань хармаан дахь жоол мөнгөөр бизнес хийсэн болж олон улсад олон нислэгтэй болж харагдах санаатай юм байхдаа.

Боловсролтой Монгол (202.179.*.*)
2019-01-08 23:49:42
Казахуудтай дайтах гэж байгаа юм шиг сэтгэгдэл бичих юмаа,юны чинь маф, ююны чинь террорист, юун хар тамхи яриад байна вэ манайхаан, Казахстанаар дамжаад Европд гарах шинэ гарц бий болно, хөрөнгө оруулалт татаж болно г.м. Яааг үнэндээ бид Казахуудаас сурах юм их шүү, танарын тэр муулаад байгаа Назарбаев шиг ганцхан хүн байхад Монгол улс маань авлигачдаас арилж, ядуурлаас гарч, утаагүй болж маш их бүтээн байгуулалт хийгдэж үйлдвэр баригдаж тэнгэрт хатсан барааны үнэ буурч ганцхан жилд хөгжинөөө үнэнээ хэлэхэд. 10 жилийн дотор Монголыг дэлхийн хөгжингүй 50 орны жагсаалтад оруулчихна шүү Назарбаев чинь. Тийм эх оронч, хулгай хийдэггүй үнэнч шударга хүн бидэнд хэзээ заяах юм бол Бурхан минь...

Зочин (49.0.*.*)
2019-01-07 23:19:39
gar bariad bugui barina gedeg ene de kazakhstanchuud mongol ulstai ilt daisagnasan bodlogo yavuulj baihad iim yumiig zuvshuurch baigaa yumu

Зочин (202.179.*.*)
2019-01-07 22:16:50
yandaa ene yum uzeegui heden teneg malnuudiig hervee hujaanuud mongold orj ireed dain zarlabal hamgiin turuund kazak humuus mongol ornihoo toloo baildah bolnoo harin kazakuud ged teneg yum bichij bga SDAnuud nuugdah bha pizda malnuud gj

Зочин (202.179.*.*)
2019-01-07 22:16:48
yandaa ene yum uzeegui heden teneg malnuudiig hervee hujaanuud mongold orj ireed dain zarlabal hamgiin turuund kazak humuus mongol ornihoo toloo baildah bolnoo harin kazakuud ged teneg yum bichij bga SDAnuud nuugdah bha pizda malnuud gj

Иргэн (202.126.*.*)
2019-01-07 19:48:38
Энд бичиж байгаа зарим хүмүүсийг их өрөвдөх юм, юу ч мэдэхгүй, юу ч ойлгохгүй, таг харанхуй, нааштай хүлээж авах юмаа ч мэдэхгүй, ийм иргэдтэй энэ улс яаж бусадтай хөл нийлүүлж явна даа.

Pubg (202.9.*.*)
2019-01-07 18:17:36
Тенге юм уу төгрөгөөр юм уу

Тулга (203.91.*.*)
2019-01-07 16:04:45
Орон нутаг руу шууд нислэг хийх нь буруу.

Ggg (202.126.*.*)
2019-01-07 15:59:53
Sain ajillajee manaihaan. Bayarlalaa

www (66.181.*.*)
2019-01-07 15:39:55
ochij ochij nazarbaev gej nohoin amand oroh gej archaaagui atsnuud en chin geo politik erguu malnuudaa

Irgen (66.181.*.*)
2019-01-07 14:14:59
Даяршлын эрин үед Монголчууд бид xамгийн түрүүнд xөрш зэргэлдээ орнуудтай бүx чиглэлээр xатран ажиллаж байж энэ улсаа xөгжүүлж, ард олноо сайн сайxан амьдраx нөxцөл бүрдүүлнэ шүү. Түүнээс биш энэ ултай xарьцаxгүй, муу гээд суугаад байвал аль ч үгү болно. Хаа байна тэр террор нь. Энэ бол оюуны xомсдолтой дэмий усуудын явуургүй өдөөн xатгалга болоxоос ямар ч аюул байxгүй. Харин манай эдийн засагт бага ч болов дэм тус болно. Төр засаг зөв шийдвэр гаргажээ.

Зочин (85.117.*.*)
2019-01-07 14:03:42
юу вэээ ийм үнэтэй нийслэгээр хэр нийсэх вэ мангар үнэтэй юм байна нээх их удахгүй байхаа

Zochin (202.179.*.*)
2019-01-07 13:07:20
Boing 737-300, 757-800 nisne.

Zochin (202.179.*.*)
2019-01-07 13:07:19
Boing 737-300, 757-800 nisne.

Зочин (112.96.*.*)
2019-01-07 12:19:39
Kazakhd hiih yum ih bainaa. Buteegdehuun uilchilgeegee gargamaar bn. Iim nisleg haaya hiij baival bolj l bn. Iimergu zah zeeld manai mergejiltnuuded hagas ajliin bair, mongo oloh bolomjnih shu de.

Болгоомж (107.167.*.*)
2019-01-07 12:09:58
Онгоц дүүрэн террорууд ороод ирэх вий дээ. Ядахнаа л хар тамхи, хууль бус бараа зөөгөөд, мафи байгуулчихдаг хэцүү улсууд шүү. Лалын улстай ойртоод дэмий л дээ. Түүний оронд Хойд Солонгостой шууд нислэгтэй болох нь хамаагүй дээр.

Зочин (202.126.*.*)
2019-01-07 11:55:00
Bilet n johon unetei bolhoos bish oor asuudal baihgui sh de

Зочин (202.126.*.*)
2019-01-07 11:54:59
Bilet n johon unetei bolhoos bish oor asuudal baihgui sh de

Зн (2.133.*.*)
2019-01-07 11:25:32
430 $ бн даа.

Казах (2.133.*.*)
2019-01-07 11:22:08
Зов болж дээ. Монголыг гадал ертонцтои холбох нэг зам нэгдэж байгаагаа бн. Казахстанд ниисэхиин 10- ааад компани байдаг. Энэ компаниуудад 150- гаруй онгоцтойц. Айран астана гэхэд 40- оод онгоцтой. Англитай хамтарсанукомпани юм. Бух онгоцнууд шинэ. Скат 20- гаруй онгоцтой хамгиин суулд2018 онд 5 шинэ бойнг авсан юм. Оросын хуучин онгоцууд ниисдэггуй шуу та ташаа мэдээлэлтэй бн. Хорсоод яахна вэ хулээн зовшоорох хэрэгтэй шуу дээ казах улс танайхаас 20-30 жилиин хогжилоор урагшаа яавсан шуу дээ. Тороо тохнуул хорсоод яахнуу? Цаана чинь Хятад ухас хиинэ шуу. Архара!

Зочин (122.201.*.*)
2019-01-07 11:20:29
Astana - UB 160K Astana - Khovd 450K gedeg n yu gesen ug ve?

DZ (59.153.*.*)
2019-01-07 11:17:29
YAG YAMAR ONGOTS NISEH yum bol doo? BOEING, AIRBUS ch nisehgui bh daa. Sonin medku ongots nisne dee. NASJILT, AYULGUI BDAL zereg uzuuleltuud deer sain hyanalt taviarai manahaan.

Зочин (202.126.*.*)
2019-01-07 10:55:26
Хасагууд яах вэ Сөүлийн чиглэлд шинэ компани оруулж үнийг нь буулгаачээ

Зочин (202.126.*.*)
2019-01-07 10:50:06
Хятад гээд үзэхгүй, казах гээд бас үзэхгүй, яанаа энэ өрөвдмөөр сэтгэхүйтэй мал аж ахуйнуудыг!!! Цаана чинь энэ 2 улс гүрэн чинь хөгжчихөөд байна. Хөгжлийн ид шатандаа явж байна тэгвэл. Үзэн ядаад юу олж долоох вэ бид??? Үзэн ядаад цээжээ дэлдээд хөгжил хожил 2 нь хаана байнаа??? Гадны авиа компаниуд орж ирж л байг. Дан миат, корейн эйр 2 шулж дууслаа. Үнэ нь ч буухгүй. Өрсөлдөгч нар олон байг.

зочин (125.35.*.*)
2019-01-07 10:31:39
ниислэлээс өөр газар нислэг үйлдэх зөвшөөрөл өгөх нь дэмий л юм ховд өлгийд буухыг бүүр зөвшөөрч болохгүй, учир бий шүү....

Дүйсембе (103.26.*.*)
2019-01-07 10:30:17
Хасгууд яахаас ч буцахгүй хөгийн амьтад шүү. Бүдүүлэг өс хонзонтой зэрлэг шүү.Нэг их ойртох хэрэггүй л байх Баян-Өлгийн хэдэн хасгийг үйлчлэх гэж нислэгтэй болох юм уу

Зочин99 (202.72.*.*)
2019-01-07 10:26:33
"УБ гэдэг хотыг хайгаад олсонгүй буцаад ирлээ." гэх вий дээ.

Зочин (72.143.*.*)
2019-01-07 10:22:08
Chono boroonoor gegcheer Kazakhuud olon bolohoon dee

Zochin (122.201.*.*)
2019-01-07 09:54:51
За онгоц нисгэгчид асуудал байхгуй гол асуудал аль ч орны нисгэгчид манай утааг хараад дайн байлдаантай газар байна гээд утааг нэвтэрч бууж нисэхээс айдагт л асуудал байна даа

Zochin (122.201.*.*)
2019-01-07 09:54:02
За онгоц нисгэгчид асуудал байхгуй гол асуудал аль ч орны нисгэгчид манай утааг хараад дайн байлдаантай газар байна гээд утааг нэвтэрч бууж нисэхээс айдагт л асуудал байна даа

Зочин (103.212.*.*)
2019-01-07 09:51:25
2 тенге нь хэдэн тогрог вэ. унийн асуудал дээр хямдруулаач

Зочин (202.55.*.*)
2019-01-07 09:49:03
yaj ch bodson neg garts nemegdej bna gej harj bna

Зочин (66.181.*.*)
2019-01-07 09:49:03
Үмхий лалын шашинтнууд л орж ирнэ биз, Дэлхийн орнууд Казахстаны онгоцуудыг хоцрогдсон гээд оруулдаггүй, Монголыг нөгөө хоцрогдсон Узбек Киргиз станууд нар шигээ хогын орон гэж ирдэг болох нь

Irgen (124.158.*.*)
2019-01-07 09:36:47
Zardlin ymar untei be sda

Зочин (211.246.*.*)
2019-01-07 09:33:24
ЯМАР Ч МОНГОЛООС Л ХАМААГҮЙ ДЭЭР. МОНГОЛ ШИГ ЕВРОП АНУ АВСТРАЛИ КАНАД РУУ НИСДЭГГҮЙ ЯДУУ УЛС ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ

Зочин (211.246.*.*)
2019-01-07 09:33:17
ЯМАР Ч МОНГОЛООС Л ХАМААГҮЙ ДЭЭР. МОНГОЛ ШИГ ЕВРОП АНУ АВСТРАЛИ КАНАД РУУ НИСДЭГГҮЙ ЯДУУ УЛС ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ

Зочин (211.246.*.*)
2019-01-07 09:33:01
ЯМАР Ч МОНГОЛООС Л ХАМААГҮЙ ДЭЭР. МОНГОЛ ШИГ ЕВРОП АНУ АВСТРАЛИ КАНАД РУУ НИСДЭГГҮЙ ЯДУУ УЛС ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ

Зочин (45.117.*.*)
2019-01-07 09:25:52
Zaa daa kazahstanuudtai ingej oirtoh hereg bna uu daa. zarim neg etgeeduudees holhon baival urh ger amgalan baidag san daa.

muuhai ner ve (202.9.*.*)
2019-01-07 09:21:15
muuhai nertei company ve? "scat = droppings, especially those of carnivorous mammals"

Зочин (66.181.*.*)
2019-01-07 09:17:32
uursduu nisleg uildehed yaasan yum be? Huuchin oros ongotsuud unaj balrana daa

sss (202.21.*.*)
2019-01-07 09:15:16
Баян-Өлгйи байсаар байтал яагаад заавал Ховдоос шууд нислэг хийх ёстой юм бэ?

SS (66.181.*.*)
2019-01-07 09:03:28
Bolj dee, MONGOL YALNA gesen medrel shizotoi setgehuigeesee saltsgaay atsnuudaa!

Хангай (183.89.*.*)
2019-01-07 08:54:00
Казахстаны компаниуд өндөр настай, хуучин онгоц түрээсэлж нислэг хийдэг, нисгэгч нарынх нь хэлний мэдлэг олон улсын шаардлагад тэнцдэггүй зэргээс болж, Европын холбооны "хар жагсаалт"-д зорчигчдын аюулгүй байдлыг хангадаггүй, найдваргүй гэсэн үзүүлэлтээр орсон байдаг юм! Манайхыг хямд эзлэгдэх, ямар ч хамаагүй аргаар орж болох зах зээл гэж хараад байгаа нь л сонин байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа