Стратегийн түншлэл: Путин, Си Зиньпин нарын байгуулсан ХЭЛЭЛЦЭЭР

Түгээх    
2017-07-05 13:28:35 - Гадаад

ru

-ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСНИЙГ
ОНЦЛОН ТЭМДЭГЛЭВ-

БНХАУ-ын дарга Си Зиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москва хотноо албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглэжээ. Путин, Си Зиньпин нар хэлэлцээ хийж, харилцан сонирхож буй чухал асуудлуудаар санал бодлоо солилцон, Хятад, Оросын найрамдлыг өндрөөр үнэлэн, хоёр орны харилцааны хэтийн төлвийн талаар ярилцсан байна.

“Kremlin.ru” цахим хуудаст мэдээлснээр, БНХАУ-ын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд, Владимир Путин, Си Зиньпин нар төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын болон иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Хоёр орны удирдагчийн хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр Путин "Өчигдөр ноён Си Зиньпин бид хоёр албан бусаар илэн далангүй ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны хамгийн чухал асуудлаар санал бодлоо солилцон, өнөөдөр хоёр орны төрийн албан хаагчид, томоохон компаниудын дарга нарыг байлцуулан хэлэлцээ хийлээ. ОХУ болон БНХАУ-ын ард түмний хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг өндрөөр үнэлж, Си Зиньпинийг ОХУ-ын төрийн дээд шагнал болох Гэгээн Андрейн одонгоор шагналаа...” хэмээн хэлжээ.

ru

-ПУТИН, СИ ЗИНЬПИН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ҮР ДҮН-

Кремлийн ордонд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хэлэлцээ хийсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв. Хоёр тал 2017-2020 оны хооронд найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд улс төр, эдийн засаг, соёлын болон олон нийтийн салбарт хамтран ажиллах хэдэн арван баримт бичигт гарын үсэг зурсан байна. Удирдагчид хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглэжээ. Путин “Орос-Хятадын хамтын ажиллагаа бэхжиж, улам эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэсэн бол Си Зиньпин ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа дэлхий дахины нөхцөл байдлаас үл хамааран тууштай хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨР

-Талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг биелүүлэхийг БНАСАУ-д уриалж, Солонгосын асуудлыг зохицуулах санаачлагыг урагш ахиулах талаар тохиролцов.

-Хоёр улсын удирдагчид Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт Пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулж байгаад санаа зовж буйгаа илэрхийлээд, Ази-Номхон далайн бүс нутаг дахь олон улсын харилцааны форматын хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцжээ.

-Москва, Бээжин урт хугацаанд энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд бүс нутгийн аюулгүй байдлын баталгааны механизмыг бий болгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийв.

-Владимир Путин, Си Зиньпин нар Харилцаа холбооны технологийг терроризмын зорилгоор ашиглахын эсрэг чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, алан хядах ажиллагаа, салан тусгаарлах, хэт туйлшрахын эсрэг хамтын тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

-Тэд химийн терроризмтой тэмцэх тухай Конвенц боловсруулахын төлөө байгаагаа илэрхийлээд, Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай асуудлыг хараат бус байдлаар, бүх талаас нь мөрдөн шалгахыг уриалжээ.

-Удирдагчид Ираны талаархи үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалав.

-Путин, Си Зиньпин нар сансрын уудмыг милитаричлахын эсрэг, “сансрын уудмыг цэргийн сөргөлдөөний бүс болгох”-ын эсрэг байгаагаа илэрхийлжээ.

ЭДИЙН ЗАСАГ

-ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хоёр улсын нутаг дэвсгэрт нүүрст устөрөгчийн хайгуул хийх, олборлох болон боловсруулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

-Путин, Си Зиньпин нар олон улсын нефтийн зах зээлд дэг журмыг хамтран хамгаалах талаар тохиролцжээ.

-“Роснефть”, “CEFC” компаниуд стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав.

-Хятадад байгалийн хий нийлүүлэх баруун чиглэлийн маршрутын параметрүүдийг харилцан тохиролцох ажил үргэлжилж байна.

-Путин, Си Зиньпин нар хоёр талын худалдаанд рубль болон юань ашиглалтыг улам нэмэгдүүлэхээр тохиролцов.

-Удирдагчид БРИКС-ийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БРИКС-ийн орнуудын үндэсний валютаар облигацийн сан байгуулах явдлыг дэмжихээ илэрхийлжээ.

-Хоёр тал дэлхийн худалдааны байгууллагын голлох үүрэг рольтойгоор олон талт худалдааны тогтолцоо бий болгохын төлөө байгаагаа илэрхийлэв.

-Орос Хятадтай улаан буудайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар тохиролцжээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО

-ОХУ, БНХАУ хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах 18 баримт бичигт гарсан үсэг зурав. ТАСС агентлагийн хувьд "Жэньминь жибао" сонин болон China.org.cn. цахим хуудастай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

-БНХАУ-д Оросын телевизийн “Катюша” сувгийн нэвтрүүлгийг цацах талаар тохиролцов.

-Орос, Хятадын тал интернэтийн сүлжээг удирдах талаар НҮБ-ын хүрээнд олон улсын дүрэм журам гаргах нь зүйтэй гэсэн санал илэрхийлэв.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

ru



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Batjaa (202.21.*.*)
2017-07-17 16:48:41
Одоогийн МАН чинь бидний өвөг дээдсийн НАМ биш шүү дээ.Албан тушаал ахиж,төсвийн мөнгөөр гараа угааж,авилга авч,хөнгөхөнөөр баяжих гэсэн хэсэг олигархи, хөрөнгөтөнүүдийн л нэгдэл төдий НАМ.Юу ч сэтгэж хийж чадахгүй,өөр намын хийснийг дууриаж,өөр нэрээр гаргаж тавьдаг,хийснийг нь харлуулж,хийх гэсэн сайн зүйлийг нь хийлгэхгүй,МОНГОЛ-оо гэсэн ямарч сэтгэлгүй хүмүүсийн нэгдэл,бөөгнөрөл.

хүн (103.10.*.*)
2017-07-17 01:13:52
ардчилалын нэрээр улс орныг уруудуулж байгаа наад ардчилалын баатарууд чинь ман гэдэг мангасыг хуурамчаар бий болгож ард түмнийг хоёр хувааж үхтэлээ идэхийг мөрөөдсөн ман -д ч мангас олон бий бүр эцэстээ ард түмэн нь ч мангас шиг эх орноо бодохгүй хоорондоо хэрэлдээд бэлэнчлээд байнга ядарсан эх орноо өчүүхэн ч бодохгүй гаргаж байгаа аяга занг харахаар энэ улс бусдын хоол болох байх гайхуулаад байдаг түүхээ сайн сана женко юу хийж чадах юм бэ ? горьд муухай монгол гэдэг үгийг сайн сана донгосохоосоо өмнө ухаар

Зочин (103.229.*.*)
2017-07-16 18:10:33
МАН болон АН ын хооронд цөөхөн ялгааг хэлэхэд МАНд даргын цүнх барьсан долоогч нараар дүүрсэн байхад АНд урвагчид байдаг Хууль бус үйлдлээ МАН нуудаг бол АН түмний нүдэн дээр харуулдаг.Эв нэгдэлийн үзүүлэлтээр МАН бие биенээ янаглан хорлон нэгнийгээ нууцаар бичиж тараадаг бол АН хэрэлдсэн ч нэгдэж чаддаг.АН шинэ санаа инновац гаргаж нийгэмийг цочроож мэлхийн хурд шиг хөгжлийг урагшуулж байхад МАН ынхан АН ын хийсэн ажлыг харлуулна тэгээд нэрийг сольж МАН хийсэн болгож харуулдаг арга барилтай .МАН салхи орохгүй дотроос өмхийрч байхад АН салхи оруулж хэрэлдэж бага багаар шинэчилж урагшилж байдаг

Зочин (66.181.*.*)
2017-07-13 04:50:08
МАН бол нэр хүндтэй мундаг нам юм сан энэ их хурлын гишүүд нь хуралдаа ч суухгүй бүдүүлэг юмнууд байх юм эднээс болж энэ намйн нэр хүню алга болох нь үтэр түргэн намаа цэюэрлэх хэрэгтэй болж

Irgen (66.181.*.*)
2017-07-11 18:09:12
Evtei baih neriin dor bond bolon tatvatiin mungiig zeel nereer avch ideed daraa erh medeltenguudtei huivaldaj zeel ee heregcehgui bolguuldag myyhai lyuvriig odoo x.battylga l zogcooj ard olnii zahiaciig bueluuleh baih daa ...

зочин (202.9.*.*)
2017-07-09 10:17:08
Ардчилагчид нэртэй луйварчдын иддэг мөнгө хомсдож олдохгүй болохоор элдэвээр гоочлоод эхэллээ ард түмний амьдралд эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа нь зарим нөхөдөд таалагдахгүй байна

Зочин (103.26.*.*)
2017-07-07 23:10:29
Gazar nutag bolon hun amara delhiin 2 tom guren bolj bna.Ene 2 ANU-g shahah heregtei. ANU bol busdig hugjuuleh sonirholgui harin darlaj boolchloh huseltei uls.Ene 2-n sain hariltsa manaid ch iereg nulutei.

Зочин (202.70.*.*)
2017-07-06 20:15:06
Манай улсыг энэ хоёрт хувьчилж өгөөд мөнгөөр нь ардчилсан сонгууль хийх цаг тун ч удахгүй ирэх байхаа!! Манай улсын хамгийн том зорилго бол ардчилсан сонгууль л болсийм байна доо!!

иргэн (103.212.*.*)
2017-07-06 01:52:36
Ардын нам нэртэй улс төрийн байгууллага одоо альч талаараа ялзралд орж, нэр нүүрээ барж,хэзээ хэзээгүй тийм нам байсан гэсэн муу муухай бүхний загвар болон үлдэх зам руугаа орж байна.Энэ намын удирдах цөм-боловсон хүчин гэж нэрлэгддэг давхаргын бүрэлдэхүүн үзэл,бодол ёс суртахууны хувьд эрин үеийн нийгэм,ардчилал,шудар га ёс,хүнлэг зарчмаас ухарч:Монгол төр,Улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй,өөрийн бүлгийн эрх ашиг-Идэж завших,Авилгадах,алба н тушаалын төлөө хуйвалдах,хууль бусаар төрийн эрх мэдлийг сонгуулийн дүнг үл харгалзан булаан авах,хүч хэрэглэх,хахуульдах,г үтгэн доромжлох,зэргээр хүний санаанд багтамгүй бузар булай үйл хийж,үүнийгээ нуун дарагдуулж сайн сайхан юм хийж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийн тархийг хордуулан мунхруулж байна.

иргэн (103.212.*.*)
2017-07-06 01:52:35
Ардын нам нэртэй улс төрийн байгууллага одоо альч талаараа ялзралд орж, нэр нүүрээ барж,хэзээ хэзээгүй тийм нам байсан гэсэн муу муухай бүхний загвар болон үлдэх зам руугаа орж байна.Энэ намын удирдах цөм-боловсон хүчин гэж нэрлэгддэг давхаргын бүрэлдэхүүн үзэл,бодол ёс суртахууны хувьд эрин үеийн нийгэм,ардчилал,шудар га ёс,хүнлэг зарчмаас ухарч:Монгол төр,Улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэй,өөрийн бүлгийн эрх ашиг-Идэж завших,Авилгадах,алба н тушаалын төлөө хуйвалдах,хууль бусаар төрийн эрх мэдлийг сонгуулийн дүнг үл харгалзан булаан авах,хүч хэрэглэх,хахуульдах,г үтгэн доромжлох,зэргээр хүний санаанд багтамгүй бузар булай үйл хийж,үүнийгээ нуун дарагдуулж сайн сайхан юм хийж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийн тархийг хордуулан мунхруулж байна.

Зочин (66.181.*.*)
2017-07-05 18:03:33
"... МАН шиг л байна ." Гэдгийг МАН шиг уурэндээ ялзрана гэсэн утгаар ойлгож байна . АН - н ил задгай зорчил нь зов замдаа орох эхлэлийг нь тавиад огчихсон ....

Ман (49.0.*.*)
2017-07-05 17:17:03
Enhbold Garamjabiin 882 cay tugrug 3.9 caya dolloriin uriig haasan baina

Ман (49.0.*.*)
2017-07-05 17:16:58
Enhbold Garamjabiin 882 cay tugrug 3.9 caya dolloriin uriig haasan baina

Ман (49.0.*.*)
2017-07-05 17:16:29
Enhbold Garamjabiin 882 cay tugrug 3.9 caya dolloriin uriig haasan baina

Үнэн (103.11.*.*)
2017-07-05 17:07:11
Улс төрчид эвтэй байна гэдэг чинь хамгийн аяуултай. Яаж ч идэж ууж байсан ард түмэн мэддэггүй. Албан тушаалаа заралцаад л, тэмцэл бол хөгжил АН хэрвээ хоорондоо тэмцэлдэж муу муухайгаа дэлгээгүй бол МАН шиг л байна.

Зочин (202.21.*.*)
2017-07-05 16:19:17
Үхсэн ацных нь боловсон хүчин сайтай байдгийн авилагачин архичин хүчиндэгчид л ихтэй нам байх.

zochin (27.123.*.*)
2017-07-05 15:01:25
MAN namd bol bolovson huchin saitai nam harin AN nam bol bolovson huchin muutai hoorondoo hereldej bugsuu uhahaas uur u hiihiin ungursun 4 jil bugdiig n ard tumen ugsun daanch butelgui garuud hohinoo odoo uilaad yahav chaavaas

Ман (49.0.*.*)
2017-07-05 14:55:57
Iim l bh ectoi tylga hiineee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
2018-04-19 15:04:13 - Нийслэл
Баянзүрх дүүргийн нутагт байрлах 13 давхар байранд гал гарчээ
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 14:54:41 - Нийслэл
СӨХ-ны гүйцэтгэх захирлуудын 70 хувь нь тэтгэвэрт гарсан хүмүүс гэв
2018-04-19 14:52:36 - Улс төр
Л.Болд: Ардын намын гишүүдэд хууль үйлчилдэггүй зарчим байгаад байна
2018-04-19 14:43:23 - Улс төр
С.Бямбацогт: Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-19 13:48:43 - Спорт
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам ирэх сард болно
2018-04-19 13:24:44 - Хууль
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ
2018-04-19 13:12:55 - Байгаль Орчин
Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт болж байна
2018-04-19 12:53:01 - Боловсрол
12300 оюутан дотуур байранд амьдарч байна
2018-04-19 12:21:19 - Гадаад
БНХАУ-д зорчихдоо хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулав
2018-04-19 12:19:32 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчнийг дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
2018-04-19 12:08:09 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах шийтгэл ногдуулжээ
2018-04-19 11:53:33 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийг унтраахаар 168 хүн ажиллаж байна
2018-04-19 11:38:22 - Хууль
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нарын 16 албан тушаалтан оффшор бүс дэх хөрөнгөө АТГ-т бичгээр мэдэгдэж бүртгүүлжээ
2018-04-19 11:38:19 - Шар
Фэйсбүүк 16-аас доош насны хэрэглэгчдэд хүргэх мэдээллийг хязгаарлахаа мэдэгдлээ
2018-04-19 11:35:58 - Нийслэл
Монгол иргэдийг Н-2 хөтөлбөрт хамрагдуулахыг зорин ажиллаж байна гэв
2018-04-19 11:33:39 - Улс төр
Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэнэ
2018-04-19 09:08:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил
2018-04-19 08:32:28 - Улс төр
Хотынхоо өмхийг арилга, ипотекийн зээлээ үргэлжлүүл Х.БАДЕЛХАН САЙД АА
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 08:32:14 - Эдийн засаг
250 сая юанийн хамтын санхүүжилтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа
2018-04-19 08:20:53 - Эдийн засаг
Жаст группын захирал Ш.Батхүүгийн бусдад шилжүүлсэн хөрөнгөөр стандартын өрийг төлөх боломжтой
2018-04-18 18:12:34 - Хууль
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ
2018-04-18 17:56:50 - Эдийн засаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан Ачлалт Хүүхдүүд ТББ-ын үйл ажиллагааг дэмжин хандив өргөлөө
2018-04-18 17:47:27 - Хууль
Өнгөрсөн онд архинаас болж зам тээврийн 793 осол үйлдэгджээ
2018-04-18 17:40:06 - Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орж эхэлнэ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 17:26:58 - Гадаад
2018 оны сэтгүүлзүйн “Пулицер”-ийн шагналыг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин хүртлээ
2018-04-18 17:14:48 - Байгаль Орчин
“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгийг усалж арчилжээ
2018-04-18 17:13:30 - Гадаад
“Транзит Россия”: Монголын төмөр замын ачааны эргэлт маш гайхалтай хурдацтай өсөж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-17 08:41:12 - Хууль
Иргэд 60 сая төгрөг төлөөд алтны уурхайд арав хоног ажилладаг гэх мэдээллийн мөрөөр
2018-04-17 08:39:06 - Улс төр
С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ
2018-04-17 11:35:44 - Спорт
Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь