- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба Төв аймгийн арслан Г.Ганжад нарын үзүүлсэн барилдаан олны бухимдлыг төрүүлээд байна. Хөлийн цэц аймгийн арслан Г.Ганжадын гар түрүүлж газарт хүрсэн байтал түрүүлсэн хэмээн үзэж, Улсын аварга Ч.Санжаадамбыг унасанд тооцсон шийдвэр гаргасан билээ.
Энэ талаар Ч.Санжаадамба аварга хэлэхдээ “Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс дахин барилдуулах шийдвэр гаргах болов уу гэж хүлээцтэй хандсан. Тийм учраас унасан бөхтэй хамт дэвж гүйсэнгүй. Удаашруулсан бичлэгээс харахад би яах аргагүй давсан байна. Гэтэл бөхийн цэц буруу шийдвэр гаргалаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрт ингэж хайнга шийдвэрээр хандсанд бухимдаж байна” гэв.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ