СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар аагим халуун үргэлжилнэ

Түгээх    
2017-07-15 11:20:13 - Байгаль Орчин

tuimer

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

ӨНӨӨДӨР /2017.07.15 НЫ ӨДӨР/

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Баянхонгорын нутаг, Говь-Алтайн өмнөд хэсгээр 34-39 градус, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр  өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 32-37 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороо шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Z (103.57.*.*)
2017-07-16 09:15:09
Оркуудын зугаалга даанч дэндээд галзуураад байсынмаа одоо больцгоо!

Зочин (66.181.*.*)
2017-07-16 08:04:22
Наадам аа боливол таарна!

Зочин (122.201.*.*)
2017-07-16 07:29:20
хосууд голдуу мөнгөө өвөртлөөд машиндаа суугаад банкны өрөө төлөхгүй гээд зугаалсан шүү

Зочин (122.201.*.*)
2017-07-16 07:26:34
нэг бомчимгүй үг ийн гай эх орны минь түймэрдэж дуусах нээ, ,,,,, хөдөлмөрлөж зүтгэж байж мөнгө олвол ариглан гамнаж хэрэглэдэг... үгээ бодож хэлж, үйлдлээ зөв хийж байх хэрэгтэй

ee (103.26.*.*)
2017-07-15 23:15:55
Saihan boroo oroothoosoi yamartai ch. Tuimer untarchihsan hoino yu ch gej dongodson yahaw ayul bolloo shu.

Oron dayar nair naadamiig zogsoo (91.231.*.*)
2017-07-15 19:58:08
Oron dayar nair naadamiig zogsooj tuund zartsuulah mungu tugrug hun huchiig shataj baigaa oron nutagt tuvluruulj ontsgoi baidald shiljij eh ornoo oron dayar avartsgasyaa.Neg heseg ni ami nadaa eresdeld oruulj gal untaraaj zutgej ui gashuud avtaj baihad nuguu heseg ni nair naadam,oi,danshig hiih ni eh ornoosoo uravsan urvalt gej uzej shiitgej hatuu arga hemjee avch undur torguuli tavij zohion baiguulsan alban tushaaltanuudiig ajilaas ni halj albadan hudulmur erheluuleh ni zuitei gej uzej baina.

zochin (203.91.*.*)
2017-07-15 19:22:58
Jaahan boroo oroosoi

ZOCHIN (59.153.*.*)
2017-07-15 14:04:29
HAN HENTII NURRUND TUYMER GARSAN YUM SHIG BAYNA. BAGANUUR UNGHERSEN SHUNEES BITUU UTAAGAAR BURHEGDLEE

ZOCHIN (59.153.*.*)
2017-07-15 14:02:39
Ulsiin hemjeend ONTS BAYDAL ZARLAH HEREGTEY YUM BISHUU!!!! NAADMUUDAA HOYSHLUULAH HEREGTEY!!!!

зочин (59.153.*.*)
2017-07-15 14:01:13
Онцгой байдлын албаны хүчин чадлыг нэмэгдүүлж наадамлаж яваа иргэдийг ой хээрийн түймэр унтраах ажил дайчлах хэрэгтэй юм бишүү . Засгийн Газар ажилдаа орох хэрэгтэй байна

ZOCHIN (59.153.*.*)
2017-07-15 13:58:42
ХЭТ ХУУРАЙШИЛТ НӨЛӨӨЛСНӨӨС УРГАЦЫНХАА 40-60 хувийг алдаж болзошгүй болчихлоо шүү. Наадамлахаа түр зогсоогоод Засгийн газар Улсын Их хурал яаралтай хуралдаж шийдвэрээ гаргах хэрэгтэй юм биш үү. Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах арга хэмжээг ойрын хугацаанд авахгүй бол хэцүү боллоо шүү.

Зочин (27.123.*.*)
2017-07-15 13:08:59
Yadag muu buzariin pizda be bugd shataasai gesen al chinii buh yum shataasai sheesee

тт (202.9.*.*)
2017-07-15 12:24:24
муу ёрын золиг вэ

Зочин (103.229.*.*)
2017-07-15 12:21:57
muu yorin amitan be.chi uuruu shataj uh.baigaldaa hairgui chamaar yah yum

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-20 09:45:42 - Спорт
ДАШТ-д зодоглох бөхчүүд Польшийг зорив
2017-11-20 09:44:44 - Улс төр
МАН ба дархлааны систем
2017-11-20 09:34:25 - Улс төр
С.Дэмбэрэл: Зээлийн хүүгийн хязгаарыг хуулиар шууд тогтоох нь зохистой арга биш
2017-11-20 09:31:54 - Улс төр
МАН-ын XXVIII Их хурал эхэллээ
2017-11-20 09:30:09 - Орон нутаг
Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийн дарга албан тушаалаа ашиглан тэрбумтан болжээ
2017-11-20 09:26:42 - Орон нутаг
Дорноговь аймгаас тэсрэх аюултай байж болзошгүй сум олжээ
2017-11-20 09:23:04 - Гадаад
Путины аминд хүрэх зорилгоор 50 гаруй тэсрэх бөмбөг байршуулсан дуудлага иржээ
2017-11-20 02:06:09 - Нийслэл
Хамгийн олон хүний амь авч одсон хар намар
2017-11-20 02:05:12 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2017-11-19 19:30:49 - Нийслэл
“Тусгаар тогтнолын төлөө монголчуудын тэмцэл”
2017-11-19 16:29:23 - Улс төр
МАН-ын Бага хурал эхэллээ
2017-11-19 14:21:32 - Спорт
Харүмафүжи Д.Бямбадоржийг Сүмогийн холбооноос байцааж эхэлжээ
2017-11-19 14:04:40 - Гадаад
Бээжинд орон сууцанд гал гарч 19 хүн амиа алджээ
2017-11-19 13:55:19 - Улс төр
Х.Баттулга: “Монгол бахархлын өдөр” Чингис хааныхаа билэг сургаалийг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэдлийг олох учиртай
2017-11-19 13:40:41 - Боловсрол
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн талаар эрдэмтэд юу өгүүлэв
2017-11-19 13:30:33 - Нийслэл
"Монгол бахархлын өдөр" ирэх жил 11 сарын 8-нд тохионо
2017-11-19 13:25:15 - Гадаад
Шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2017-11-19 12:35:54 - Спорт
Н.Хадбаатар аваргын алтан медаль хүртлээ
2017-11-19 11:55:49 - Нийслэл
Гүйцэж түрүүлэх гэж байгаад ноцтой осол гаргажээ
2017-11-19 11:33:38 - Спорт
"KING TUG" Н.Төгсцогт "Монгол бахархлын өдөр"-өөр ээлжит ялалтаа авлаа
2017-11-19 11:26:44 - Орон нутаг
Увс аймгийн Завхан суманд айлын гэр шатсан хэрэг гарчээ
2017-11-19 11:05:26 - Нийслэл
Н.Түвшинбаяр: Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна
2017-11-19 10:57:57 - Байгаль Орчин
Өнөөдөр өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
2017-11-19 10:51:56 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-11-18 21:59:27 - Энтертайнмент
“Miss World 2017”-гийн ялагчаар Энэтхэгийн мисс шалгарлаа
2017-11-18 15:56:17 - Нийслэл
Маргааш 50 саяын азтан тодорно
2017-11-18 15:45:42 - Энтертайнмент
Өвлийн агшныг харуулсан дэлхийн шилдэг гэрэл зургууд
2017-11-18 15:19:32 - Нийслэл
"Нүдээ нээ" жагсаал зохион байгуулагдаж байна
2017-11-18 14:53:56 - Энтертайнмент
Шинэ жилээр гацуураа хэрхэн сонирхолтой чимэглэх вэ
2017-11-18 14:31:58 - Улс төр
Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
2017-11-18 13:51:54 - Нийслэл
Ажил үүргээ гүйцэтгэж байсан цахилгаанчин залуу тогонд цохиулж амиа алджээ
2017-11-18 13:11:02 - Гадаад
Түвдэд 6.9 баллын газар хөдлөлт болжээ
2017-11-18 12:09:21 - Гадаад
Аргентины 44 гишүүнтэй цэргийн шумбагч онгоц сураггүй алга болжээ
2017-11-18 11:53:39 - Байгаль Орчин
Амралтын хоёр өдөр цаг агаар тогтуун байна
2017-11-18 11:50:22 - Эдийн засаг
"Fitch" агентлаг монголын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлжээ
2017-11-18 11:12:35 - Нийслэл
Хурд хэтрүүлсний улмаас осолджээ
2017-11-18 10:52:14 - Энтертайнмент
"21000" шоуны ялагчаар тэрэгчин Т.Батхүү тодров
2017-11-18 10:47:35 - Спорт
Таканохана Ояката Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд Харүмафүжиг гүтгэжээ
2017-11-18 10:31:05 - Улс төр
У.Хүрэлсүхийн Засгийн газар гэр бүл салалтыг өөгшүүлэв
2017-11-18 10:28:48 - Байгаль Орчин
Ш.Болд: Байгаль орчны яам байгуулагдсан даруйдаа байгалиа хамгаалах бодлогоо тодорхойлсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй