Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулахыг үүрэг болгожээ

Түгээх    
2017-07-16 15:52:05 - Нийслэл

hurelsuhӨнөөдөр Төрийн ордонд Улсын онцгой комисс Улсын хэмжээнд 22 газар түймэр гарсан, зарим газрын ой хээрийн түймэр суурин газарт ойртож байгаатай холбогдуулан хуралдаж, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, Онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй ажил болон бусад асуудлуудыг хэлэлцсэн билээ. Хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох албаныханд дараахь үүргийг өгчээ.

Батлан хамгаалахын сайд,  Улсын онцгой комиссын орлогч дарга Б.Бат-Эрдэнэд:

-Нийт нутгаар хур тунадас бага, хуурайшилт их байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж өндөр байгаа тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30.1.17-д заасны дагуу ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зэвсэгт хүчний анги, салбарыг татан оролцуулах, “Ми-171 Е” нисдэг тэрэгний байнгын бэлэн байдлыг хангуулж ажиллах;

Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын сайд  Д.Оюунхоролд:

-Цаг агаарын хэт хуурайшилтаас үүдэн нийт нутгаар хуурайшилтын нэн аюултай зэрэгт хүрч, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэх, аялал зугаалгаар явах хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар түр хориглох, түүнд тавих шалгалт, хяналтыг чангатган, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг эрчимжүүлэх;   

-Үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулж, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг тогтмол хангуулах;

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод:

-2017 оны эхний хагас жилд гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг шуурхай тогтоох, гэм буруутай иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг чангатган, хуулийн хариуцлага тооцох, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах;

-Монголын хилээр орж ирж буй гадаадын иргэдийн зорчих маршрут, хөдөлгөөнд хяналт тавих;

Эрчим хүчний сайд П.Ганхүүд:

-Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгуулж, аваар, ослын үед ажиллах хувилбар төлөвлөгөө гаргаж шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай материал хэрэгслийн нөөц бүрдүүлэх;

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад:

-Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн улмаас замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомж, журманд заасны дагуу Улсын онцгой комиссын Ажлын албатай хамтран замын хөдөлгөөнийг хэсэгчлэн болон түр хугацаагаар хязгаарлах, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

-Архангай, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар 2017 оны 6 дугаар сард их хэмжээний бороо орж, үер буусны улмаас улсын чанартай зам, замын байгууламжинд гарсан эвдрэл, гэмтлийн нөхцөл байдалтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг”-ийг  томилон ажиллуулах;

Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн А.Цогцэцэгт:

-Түймрийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа алба хаагчид, иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх эмч нарын багийг илгээх,

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах,

Аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:

-Ой, хээрийн гал түймрийн гаралт, давтамж их байгаатай холбогдуулан ногоон бүсэд аялж зугаалж буй иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, хяналт, шалгалтыг чангатгах;

-Гамшгийн голомтод олон хоногоор ажиллаж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдыг хоол, хүнс болон шатахуунаар хангаж, дэмжлэг үзүүлэх;

-Нийт нутгаар хур тунадас багатай, өвс, ногооны гарц муу байгаа тул өвс, тэжээл бэлтгэх асуудалд анхаарал хандуулж, орон нутгийн нөөц бололцоогоо дайчлан ажиллах,

-Цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээг малчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, байгалийн аюулт үзэгдлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг Гамшгаас хамгаалах улсын албадтай хамтран зохион байгуулах;

-Аюулт болон гамшигт үзэгдлийн талаархи мэдээллийг сум, орон нутгийн хэрэглэгчдийн гар утсанд “Багц мессеж”-ээр шуурхай дамжуулахад шаардагдах зардлыг тухай бүр шийдвэрлэх;

Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:

-Түймрийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа орон нутгийн Онцгой байдлын газруудын хүч хэрэгслийг Төв, Сэлэнгэ, Булган аймгуудын түймэрт  татан ажиллуулах;

-Цаг уур, орчны шинжилгээний газрын судалгаа, шинжилгээн дээр тулгуурлан шаардлагатай тохиолдолд ОХУ-ын Онцгой байдлын яам, арилжааны нислэгийн компаниудтай хамтран ой, хээрийн гал түймрийг агаараас унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

-Засгийн газрын яам, агентлагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн сайн дурын хандивыг Онцгой байдлын ерөнхий газар дээрх хандивын дансанд нэгтгэж, зориулалтын дагуу ашиглан, хандивын зарцуулалтыг олон нийтэд ил тод тайлагнах;

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Б.Нямаа, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарт:

-2017 оны эхний хагас жилийн хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн асуудлууд, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын томилолт, урамшууллыг нэгтгэн, зардлын баримтуудыг сайтар хянаж, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;

Улсын онцгой комиссын нийт гишүүдэд:

-Үүссэн цагийн байдалтай холбогдуулан үүрэн телефоныг байнгын нээлттэй байлгаж, бэлэн байдлаа хангаж ажиллах, гадаад улс руу томилолтоор ажиллах тохиолдолд орны хүнээ томилгоожуулж, Улсын онцгой комиссын Ажлын албанд мэдээлэхийг үүрэг болгожээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

zochin (103.212.*.*)
2017-07-16 18:23:04
jijig . dund darga nar ajil hariutsagch humuust hariutslaga toots Hurelsuh ajil sain zohion baiguuldag ni naadmaar manigdaj ehelsen buu zogs olon tumen bayarlaj bna

zochin (122.201.*.*)
2017-07-16 18:03:34
Hvrelsvh said shig l hvn heregtei bna daa. Baharhaj bna bas amjilt hvsye

Зочин (202.131.*.*)
2017-07-16 16:30:39
amjilt husye

Ман (49.0.*.*)
2017-07-16 16:02:12
Amjilt hvcie ta nar chadna gj hij bga ychir chadaarai

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
2018-06-22 15:31:58 - Боловсрол
МУИС-ийн 73 дахь төгсөлт, эрдмийн баяр боллоо
2018-06-22 15:31:35 - Гадаад
АР: Хууль бус цагаачдын 500 орчим хүүхэд гэр бүлдээ эргэн очлоо
2018-06-22 15:22:26 - Нийслэл
Амралтын өдрүүдэд түр хугацаагаар хаагдах автозамууд
2018-06-22 15:16:40 - Хууль
Зам, тээврийн осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна
2018-06-22 14:54:21 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: "Тавантолгой"-н 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжлээ
2018-06-22 14:43:15 - Нийслэл
Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээ
2018-06-22 14:38:41 - Улс төр
Д.Хаянхярваа: Тавантолгойн төслийг дэмжвэл улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байхгүй болно
2018-06-22 14:24:10 - Энтертайнмент
“Хаврын улирлыг идэвхтэй эхлүүлье” нэртэй уралдааны ялагч тодорлоо
2018-06-22 14:00:02 - Нийслэл
“Алтай констракшн”, “Жинлүүр их” компаниудыг таван сая төгрөгөөр торгожээ
2018-06-22 13:30:51 - Нийслэл
Х.Мандахбаяр: Монгол сэтгүүлчдийг БНСУ-д сургах тухай санал тавина
2018-06-22 13:29:24 - Гадаад
Блүүмберг: Трамп Путинтэй уулзах боломжийг судалж байна
2018-06-22 12:53:15 - Орон нутаг
Иргэд усанд осолдож, боогдох тохиолдлууд гарсаар байна
2018-06-22 12:51:28 - Энтертайнмент
Данийн үндэсний музейд "Чингис хааны тал нутаг-Монголын нүүдэлчид" үзэсгэлэн нээгджээ
2018-06-22 12:44:15 - Орон нутаг
Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ
2018-06-22 12:34:18 - Орон нутаг
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэллээ
2018-06-22 12:22:30 - Орон нутаг
Замын-Үүд суманд 15 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
2018-06-22 12:02:36 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгой төслийг хэлэлцэж байна
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 11:34:58 - Нийслэл
Налайхын Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ
2018-06-22 11:31:50 - Орон нутаг
Увс аймагт чавга тариалж байна
2018-06-22 11:12:48 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-06-22 11:05:59 - Нийслэл
Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна
2018-06-22 10:29:37 - Эдийн засаг
Ажилгүйдлийн түвшин өмнөх жилээс 0.6 пунктээр өсчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-21 08:46:27 - Энтертайнмент
А.Дэлгэрцэцэг: Дөрвөн хүүхдийн ээж болчихоод миссийн титэм зүүнэ гэж төсөөлөөгүй
2018-06-21 11:38:19 - Улс төр
С.Ганбаатар: Би найдвартай ялалт байгуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-21 13:34:27 - Эрүүл мэнд
Ч.Нарантуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол маргаашаас улс даяар нэгдсэн байдлаар ажил хаялт эхэлнэ
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол