Түймэр унтраахад алба хаагчдын бус ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ЧАДАМЖ дутлаа

Түгээх    
2017-07-17 08:48:01 - Байгаль Орчин

-ТҮЙМРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Онцгой комиссын мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүний хөл хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Гэсэн ч Асралт хайрхан, Арцат уул, Ар матахын түймэртэй цэгүүдэд алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж, өдгөө тэд түймрийн голомт дээр ажиллаж байна.

Өчигдрийн байдлаар Сэлэнгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул сум, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж үзэж байсан ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын санаачлагаар тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчлан ажиллуулж буй юм.

Мөн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс судалгаа явуулж, энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд үүлэнд зориудаар нөлөөлөх боломжтой, борооны агууламжтай үүл хуралдана гэсний дагуу өчигдөр оройноос эхлэн үүл буудсанаар нийслэл болон түймэртэй газруудад зөөлөн бороо орж эхэлсэн юм.

Улсын хэмжээнд гарсан түймрийн голомтуудад онцгой байдлын газрын 700 гаруй алба хаагч өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байгаа тул иргэд сайн дураар түймэр унтраах ажилд ханцуй шамлаж эхлэв.

Хандивын данс нээх, түймрийн голомтод очиж ажиллах, эмэгтэйчүүд хоол унд хийх зэргээр хүн бүр эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж буй билээ. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газрын хандивын дансанд 300 сая, иргэдийн нээсэн дансанд 30 гаруй сая төгрөг цуглан, 500 гаруй иргэн түймрийн голомт руу ирж очин тусалсаар байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нар өчигдөр түймрийн голомтод хүрч ажиллан, онцгой байдлын алба хаагчидтай газар дээр нь уулзан, асуудлыг бодитоор үнэлэн дүгнээд, Улаанбаатар хотод ирж дахин шуурхай хурал зарласан юм.

Энэ дагуу эх орныхоо төлөө бие сэтгэл болон эд хөрөнгөөр туслан хүчин зүтгэж буй иргэддээ талархал илэрхийлэн, урамшуулал олгохоор болсноо дуулгаад, түймрийн голомтод хэрхэн зөв ажиллах, зөвхөн энэ удаагийн түймэр гэлтгүй дараа дараагийн болзошгүй аюулд хэрхэн бэлэн байх тухай чиглэлүүд өглөө. 

tuimer

-ОБЕГ-ООС ХӨРӨНГӨ БАТАЛЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН Ч САНГИЙН
ЯАМ УДААШРУУЛЖЭЭ-

Нийслэлээс очиж буй иргэд ихэвчлэн Төв аймгийн Батсүмбэр сум, Түнхэл тосгоныг зорьж байсан бөгөөд өчигдрийн бороо болон олон хүний ач тусаар түймэр цурманд орсон. Иймд өчигдөр оройноос эхлэн сайн дураар очсон залуусыг эргэн татаж эхэлсэн.

Дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ирсэн сайн дурынхан улаан гараараа түймэр рүү дайрч, эх орноо гэсэн сэтгэлээ харуулж байсан ч сайны хажуугаар саар гэгчээр тус биш ус бологчид ч байсныг дурьдаж байна. Ялангуяа хувийн бэлтгэлгүй, анхан шатны мэдлэггүй, олон хүнд нэрээ өсгөх гэсэн, зориг тэвчээргүй, багаар ажиллах чадваргүй хүмүүс арын албаны залууст дэм биш гэм болж байсан гэлээ.

Ер нь өчигдрийн Засгийн газрын хуралдаан болон Онцгой комиссын хуралдаан, Ерөнхийлөгчийн шуурхай хурал зэрэгт түймрийн голомтонд хүн хүчний дутагдалд ороогүй, алба хаагчид хүрэлцээтэй байгаа, Зэвсэгт хүчний байгууллагуудаас дэмжлэг авах шаардлагагүй, ард иргэдийг сайн дураар түймэр унтраах ажилд явж амь нас эд хөрөнгөө эрсдэлд учруулахгүй байхыг зөвлөж байсан.

Гол шалтгаан нь алба хаагчдын хүрэлцээ муугаас бус техник хэрэгсэл муу учраас түймрийг дарж чадахгүй байгаа гэдгийг ойлгож одоо улсаас шаардлагатай техникт зориулан яаралтай төсөв гаргах үлдээд байна. Уг нь Онцгой байдлын ерөнхий газраас олон хоног үргэлжилж буй түймэрт зориулж хөрөнгө мөнгө баталж өгөхийг хүссэн боловч Сангийн яам төсвийг нэмэлтээр батлалгүй удаашруулсан аж.

Өчигдрийн байдлаар манай улс ОХУ-аас таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми 8” нисэг тэргээр дэмжлэг үзүүлэх хүсэлт тавихад Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлэн, өнөөдөр эцсийн хариугаа өгнө хэмээсэн.

Нисдэг тэрэг худалдаж авахад дор хаяж 5-10 сая ам.доллар шаардлагатай бөгөөд бид нисдэг тэрэг худалдан авлаа гэхэд нисгэгчдийг нь нэг сарын хугацаатай бэлтгэлд хамруулж байж нисэх эрхтэй болгодог юм байна.

tuimer

-ИРГЭДЭЭ ҮРГЭЛЖ ДАЙЧИЛЖ БОЛОХГҮЙ, ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭ БАЗААЯ-

Онцгой байдлын алба хаагчдаас үлдсэнийг долдугаар сарын 11-ний өдөр үндэсний их баяр наадмаа тэмдэглэж явахад нь шуурхай дуудаж, түймрийн голомтод хүргэснээс хойш ар гэртээ очилгүй, үр хүүхдээ ч санаж суух завгүй өнөөдрийг хүртэл ажилласаар байна.

Хөгшин модны том үндэснүүд шатаж түүний ормоор халуун нурам цогшиж, цөмрөх аюултай, хөвдөнд хавсан түймэр хаанаас ч бүслээд авч мэдэх тул сэрэмж алдаж болохгүй. Тэд мэргэжлийн хүмүүс, юуг хэзээ, хаана хийхээ мэднэ. Үүнийг л хийх гэж тэд бэлтгэгдсэн, суралцсан улс.

Харин сайн дураар очиж буй иргэд азанд л найдаж байна уу даа гэмээр, маш их эрсдэлийг дааж, аюулыг сөрж хөдөлмөрлөж байна. Тэдэнд талархаад ханамгүй. Гэхдээ тэд жилийн дөрвөн улиралд үргэлж л хүрз жоотуу бариад зогсож байж чадахгүй, бүгд ар гэр, амьдралтай. Олсон мөнгөнөөсөө улсдаа тушааж, энэ бүх эрсдлийг хүлээж байгаарай гэж итгэл хүлээлгэдэг. Төр итгэлийг нь түшээд авах ёстой.

Тиймээс дараагийн удаад иргэддээ биш техник хэрэгсэлдээ найдах хэрэгтэй. Хүнд зээлэх гэж байгаа биш иргэдийнхээ, улсынхаа аюулгүй байдлын төлөө төсвөө баталж, шаардлагатай техник хэрэгслүүдээр хангах ёстой. Бидэнд, улса\\д л үлдэхээс хойш техник хэрэгсэл авах мөнгөнд гар татаад яах билээ, түргэхэн хөдөлье.

Б.ГЭРЭЛ

tuimer



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

Зочин (202.70.*.*)
2017-07-18 14:34:06
Техник хэрэгсэлдээ анхаарлаа хандуулах нь хамгийн зөв шүү дээ

иргэн (103.29.*.*)
2017-07-18 10:41:35
Нисгэгч байхгүй гэнэ үү нисгэгч хайвал харин зөндөө олдох байх миний мэдэхээс сөнөөгч онгоцны нисэгч байсан цэл залуу /45 тай хүнийг чинь залуу л гэнэ биз дээ/ ах нар ажилгүй тэтгэвэр аваад бэлтгэл нисэгчээр бүргүүлээд л байж байгаа хүмүүсийг авч болдоггүй юмуу тэрнээс өөр нисэгч нар зөндөө л бий улс маань том жийп машин авахаас илүү үнэг чоно хөөхөөс илүү эх орноо гэсэн сэтгэл байсансан бол ийм их хохирол учрахгүй байх байсандаа

zochin (178.238.*.*)
2017-07-17 16:19:47
baterdene avragaa chi bol batlan halgaalhiig sunuuchihsiim bn doo. yo yoy us ingej zuudug genee. yamar er em 2 goliin zah ashiglaad naigan ganhan harij yvaa bish dee

zochin (178.238.*.*)
2017-07-17 16:19:47
baterdene avragaa chi bol batlan halgaalhiig sunuuchihsiim bn doo. yo yoy us ingej zuudug genee. yamar er em 2 goliin zah ashiglaad naigan ganhan harij yvaa bish dee

zochin (178.238.*.*)
2017-07-17 16:19:47
baterdene avragaa chi bol batlan halgaalhiig sunuuchihsiim bn doo. yo yoy us ingej zuudug genee. yamar er em 2 goliin zah ashiglaad naigan ganhan harij yvaa bish dee

Зочин (202.9.*.*)
2017-07-17 13:37:05
МОНГОЛД САЛХИ ИХЭВЧЛЭН БАРУУН ХОЙНООС БАЙДАГ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ РУУ ОРЖ ИРЖ БАЙГАА ҮҮЛИЙГ ОРОСУУД БУУДАЖ ӨӨРСДИЙН НУТАГ ДЭЭРЭЭ БОРОО ОРУУЛААД БАЙГАА ГЭЖ СОНССОН. ҮНЭХЭЭР ТИЙМ БОЛ БИД ХАРИУД НЬ ЭГИЙН ГОЛ ДЭЭРЭЭ УСАН ЦАХ СТАНЦ БАРЬЖ УСНЫ ТОМ БАССЕНТЭЙ БОЛВОЛ ЯААСАН ЮМ БЭ.

Зочин (77.243.*.*)
2017-07-17 13:27:15
Оюунхоролын модчингууд гал тавьсан.

Зочин (202.179.*.*)
2017-07-17 12:29:24
shuurxai zoxion baiguulalt xun xuch texnik xeregceliin xuwaarilalt unexeer muu b.a shuudee OBEG-t mergejiliin udirdlaga xetegtei b.a cain beltgegdcen turshlagatai xumuucee udirdlataa tawix xeregtei 1 jil bolcon xun general bolood ltuurch budilcan medegdel xiigeed bid chadna gej xudlaa yaricaar ex oron bur tsaashlaad cum cuurin gazar shataj duuclaa Xurelcux ee

Зочин (103.229.*.*)
2017-07-17 11:11:39
Sangiin saidaa zailuul zaaval buruu tIishee ...

Цэцэг (202.9.*.*)
2017-07-17 10:55:48
Зураганд харагдаж байгаа шиг ус зөөнө гэвэл бүтэхгүй галын захаас ус байгаа газар хүртэл хүмүүсийг эгнээгээр зогсоож байгаад л усаа зөөх тухай мэдэж байсан баймаар юм ингэж бодож л цэрэг дайчил гэсэн юм сайн зохион байгуулт харагдахгүй Байна засагын газар удирддлагаыг ард түмэнд алдахаас болгоомжилсон уу? Чойжилсүрэнг огцоруул

Цэцэг (202.9.*.*)
2017-07-17 10:54:02
Зураганд харагдаж байгаа шиг ус зөөнө гэвэл бүтэхгүй галын захаас ус байгаа газар хүртэл хүмүүсийг эгнээгээр зогсоож байгаад л усаа зөөх тухай мэдэж байсан баймаар юм ингэж бодож л цэрэг дайчил гэсэн юм сайн зохион байгуулт харагдахгүй Байна засагын газар удирддлагаыг ард түмэнд алдахаас болгоомжилсон уу?

Kkk (59.153.*.*)
2017-07-17 10:52:22
Erunhii said Erdenebatin sanaachlagaar ch geh shig busad Mergejliin albad n yu ch setgedeggui yamar ch standart tehnologigui bolj taarch bna uu ene neg uls turiin negiigee magtsan doligonoson byalduuch helleg bichlegee boliocj setguulch nertei yumsaa esvel naad humuus chin namaig magtaad neriig min cohood bgaarai gedeg yum uu

ЦЭЦЭГ (202.9.*.*)
2017-07-17 10:49:26
Олон хүн нэг удирдлаган дор орж Дараалаж зогсоод ус гараар дамжуулахад яадрахгүй хурдан хувинтай усыг галруу асгахад болох юм биш үү? Түүнээс биш тав араваараа хувин ус зөөж аваачиж асгана гэвэл бүтэхгүй

Зочин (66.181.*.*)
2017-07-17 10:06:47
мэргэжлийн хүмүүс өөрсдөө судалгаа хийж ямар техник, багаж зэвсэг хэрэгтэйгээ захиалж авна байх...сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй...

Зочин (103.212.*.*)
2017-07-17 09:43:47
Техник хэрэгсэл авахад 1-рт УИХ-ын гишүүдийн жил бүр авдаг 1 тэрбум, 2-рт 10 хан хүүхэдтэй суманд сургууль барихад зарцуулдаг мөнгийг эхний ээлжинд зориулах хэрэгтэй.

Зочин (183.202.*.*)
2017-07-17 09:39:25
bas ene gadnaas irsen huviaaraa yavj bgaa juulchdiig tsegtsleh heregtei bna shuu. zaaval hotoch daguulj yav gesen durem garga. neg hotoch, neg gadaad heltei hun ajiltai bolno shuu. neg uls oron yum bol durem juramtai bolgo. hodoo gadaagaar heseg bulgeeree davhildsan gadaadiin juulchin yum uu orgodol bosguul yum uu iim humuus ih yavj bna. uls ornii hogjild ch heregtei, biye daasan uls oron yum bol tiim huuli batlah heregtei. ene uuland gadnii heden gemt hergiin yalaas multraad zugtaj irsen orgodol orognoj bhad hen ch medehgui bolchihood bna

Зочин (182.160.*.*)
2017-07-17 09:17:57
Чойжилсурэн сайдыг яамныхантай нь туймрийн голомтонд. Аваачая Тэд нудээрээ хараг Ойн туймрийг канистраар ус зоож унтраах уу Сангийн яамныхан дарга нарын жийпэнд гар татдаггуй байж ОБеГТ шаардлагтай машин техникт яахлаараа монго тосовлодоггуй юм

Zochin (202.9.*.*)
2017-07-17 09:01:40
Manai darhan uul aimgin baigal orchinihnihon bn.ajilin amjilt hvsie.Ganzorig Bayanmunh Naranhvv Batbileg nar bn.amjilt mundag shvv

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-09-22 13:08:17 - Шар
2018 оны олимпод зориулж 2000 воны мөнгөн дэвсгэрт гаргана
2017-09-22 12:58:07 - Улс төр
НИТХ-ын даргад Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр боллоо
2017-09-22 12:47:09 - Хууль
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
2017-09-22 12:34:58 - Нийслэл
НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
2017-09-22 12:09:48 - Хууль
Шүүгч Ц.Цогт Япон улсад докторын зэрэг хамгааллаа
2017-09-22 12:04:29 - Улс төр
Нийтийн тээврийн автобуснаас ялгарч буй хорт утааг шүүх технологи нэвтрүүлнэ
2017-09-22 11:52:14 - Улс төр
Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ
2017-09-22 11:51:53 - Эдийн засаг
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
2017-09-22 10:48:15 - Боловсрол
Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын баяр эхэлнэ
2017-09-22 10:34:48 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-09-22 10:25:31 - Эдийн засаг
Нийлэг хальсан хүлэмжийг 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ
2017-09-22 10:21:08 - Улс төр
Ө.Энхтүвшин миний бие Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдэж байна
2017-09-22 10:19:25 - Спорт
П.Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо
2017-09-22 09:23:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2017-09-22 09:18:42 - Эдийн засаг
Холбооны нөөцийн банкны шийдвэр ноён долларыг “ООДРУУЛЖ” мэднэ
2017-09-22 09:12:00 - Улс төр
НИТХ-ын шинэ дарга Ж.БАТБАЯСГАЛАН УУ, С.АМАРСАЙХАН УУ
2017-09-22 09:03:25 - Энтертайнмент
ТҮК-ийн цорын ганц “Алтан гадас” одонтой ажилтан В.Сүрэнжавтай ярилцлаа
2017-09-22 08:56:30 - Нийслэл
Харъяалагдах газаргүй, хотын төвд хаягдсан “түүхэн дурсгал”-ын эмгэнэл
2017-09-22 08:44:30 - Хууль
НӨАТ-ын урамшуулалд нь 5 сая төгрөг нэмэгдсэн иргэний баримтыг эвлүүлэг гэв
2017-09-22 08:35:19 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
2017-09-21 20:05:28 - Хууль
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө
2017-09-21 19:59:52 - Улс төр
Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийн тухай
2017-09-21 19:33:32 - Шар
Пхеньян: Трампын сүрдүүлэг “нохой хуцахтай адил”
2017-09-21 18:55:46 - Гадаад
Сөүл Хойд Солонгост 8 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ
2017-09-21 18:29:29 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
2017-09-21 18:04:59 - Хууль
Ч.Хосбаяр ОУ-ын Эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшчээ
2017-09-21 18:04:47 - Нийслэл
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа нэгдсэн цогц хэмжээнд зохион байгуулжээ
2017-09-21 17:51:33 - Энтертайнмент
Хэрэглэгчид ”Сод Монгол”-ын ШТС-уудыг чанартай гэж дүгнэлээ
2017-09-21 17:46:23 - Эдийн засаг
ХААН Банкны харилцагчид захиалсан картаа хүссэн газраа хүргүүлэн авна
2017-09-21 17:33:34 - Нийслэл
Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын хамгийн том систем нэвтрүүллээ
2017-09-21 17:19:19 - Эдийн засаг
Үнэлгээний үр дүнд банкуудын өрсөлдөх чадвар ухрах бус урагшилна
2017-09-21 16:42:09 - Улс төр
Олон нийтийн зөвлөлөөс шинэчилсэн журмаа гардууллаа
2017-09-21 16:23:40 - Шар
АТГ хяналт тавиулах дургүй байна уу
2017-09-21 16:03:49 - Нийслэл
Хөшигийн хөндийн нисэх буудлын чиглэлийн газар чөлөөлөлт дуусчээ
2017-09-21 16:01:10 - Улс төр
Бага хурлын өмнөх баахан уулзалт
2017-09-21 15:45:20 - Боловсрол
Нийслэлийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орлоо
2017-09-21 15:41:55 - Нийслэл
Орбитын автозамын бүтээн байгуулалт 55 хувийн гүйцэтгэлтэй байна
2017-09-21 15:35:44 - Улс төр
СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу
2017-09-21 15:27:52 - Орон нутаг
Ургац хураалтын явц 70-90 хувьтай байна
2017-09-21 15:20:15 - Шар
Монголын бяцхан моделиуд олон улсын загварын шоунд онцгойров
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-09-19 15:52:47 - Хууль
Долоон хүний амь нас хохирсон хэргийн гэрчүүдийг хайж байна
2017-09-19 13:47:13 - Улс төр
Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргалаа
2017-09-19 11:49:03 - Шар
Засаг дарга том хүүдээ хамгийн хүнд ял оноохыг хүслээ
2017-09-21 08:51:02 - Эдийн засаг
Иргэний НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд гэнэт таван сая төгрөг нэмэгджээ
2017-09-19 12:41:58 - Технологи
30 удаа азтан болсон технологийн ажилтныг шалгасан гэв
2017-09-19 11:43:50 - Шар
“Харви” хар салхины дараа далайн эрэг дээр хачин амьтан шидэгдэн гарч иржээ
2017-09-19 13:02:21 - Шар
БНСУ-ын гаалийнхан Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэлжээ
2017-09-21 11:58:16 - Байгаль Орчин
2009 оны цаг агаарын үзэгдлийг давтаж болзошгүй байна
2017-09-19 17:28:13 - Боловсрол
Багш нарын цалинг 30 хувиар нэмэхээ Засгийн газар мэдэгджээ
2017-09-20 08:35:36 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сар ч болоогүй байхад дахин долоон хүн амиа алдав