Б.Базаррагчаа: Цэргээс халахдаа намайг “Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэж бичсэн байсан

Түгээх    
2017-07-17 09:00:45 - Энтертайнмент

Бид энэ удаад “Ирж яваа цаг”, “Бид мартахгүй” “Мандах нарны туяа”, “Цэц магнай” зэрэг үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж үлдсэн киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Базаррагчаатай дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрээр олон жил БНСУ-д ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирснээсээ хойш “Учрал”, “Цагаан хадаг”, кинонд аавын дүр бүтээсэн юм. Эдүгээ жүжигчин Б.Базаррагчаа шинээр гарах таван кинонд дүр бүтээгээд байгаа ажээ.

-БНСУ-Д 17 ЖИЛ АЖИЛЛААД, МОНГОЛДОО ИРЭЭД ГУРВАН ЖИЛ БОЛЖ БАЙНА-

-Таны хүүхэд насны гэгээн дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав Завхан аймгийн Цагаанчулуут  сумын харъяат. Дөрөвдүгээр ангиасаа багшилсан юм билээ. Насаараа боловсролын байгууллагуудад ажилласан. Хуучнаар ардын боловсролын яамны Хүүхэд хүмүүжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Ээж маань Сүхбаатарын Дарьганга сумын харъяат. Би эхээс арвуулаа, долоон хүүгийн хамгийн том нь. Манайх гурван охинтой, долоон хүүтэй айл байсан нэг хүү нь бурханы оронд заларсан юм. Миний бага нас дөчин мянгатад өнгөрсөн юм. Хүнсний 20 дугаар дэлгүүрийн хойно манай байр байдаг байлаа. Багадаа 23-р сургуульд наймдугаар анги хүртлээ сураад, дараа нь шилжиж байсан. Шилждэг учир нь би сурлага муу, бас их сахилгагүй байсан. Манай байр нэг өрөө, олуулаа багтахгүй болоод ирсэн хэрэг л дээ. Тэгээд тэндээсээ 19-р хороололд дөрвөн өрөө байранд нүүж орж байлаа.

bazarragchaa-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Арван жилээ төгсөөд нисгэгч болно гэж мөрөөдөж явлаа. Бүтээгүй л дээ. Нисэхэд ажилд ороод ачигч хийж байлаа. Тэгж байгаад цэрэгт татагдаад явсан. Гэвч яасан ч нисгэгч болно гээд, цэргээсээ байлдааны сөнөөгчийн нисгэгч болох гэж үзэж байсан. Болохгүй юм болохгүй л байдаг юм билээ. Тухайн үед манай аав, ээж хоёр намайг офицерын курсэд явуулж, би өөрийн алба хааж байсан ангидаа офицерээр очиж байсан юм.

-Кинонд тоглох боломж хэрхэн олдсон бэ?

-Цэргийн ангидаа офицер байж байгаад салаан захирагч болсныхоо дараа киноныхонтой таарч байлаа. Хувь зохиол юм уу даа. Анхны маань кино “Бид мартахгүй” гэж  кино байлаа. Ер нь кино болон миний амьдралд хамгийн том эргэлт хийсэн нэг л хүн бий. Тэр бол Х.Дамдин найруулагч юм. Анх “Бид мартахгүй” киног хийх гээд жүжигчдээ шалгаруулж байх үед нь энэ хүнтэй уулзаж байлаа. Тухайн үед хийх гэж байгаа киноныхоо дүрд нь тохирсон жүжигчин олох их том асуудал байсан. Дүр төрх, дуу хоолой ч юм уу таарч л байвал ажил мэргэжил хамаагүй байсан. Миний нэг ярьчихмаар санагдаад байдаг хэрнээ ярьж болдоггүй нэг юм бий. Тэр бол мэргэжил асуух явдал юм. Тухайн үеийн мэргэжлийн жүжигчин гэж хэцүүхэн байсан. Ихэнх сайн нэртэй жүжигчид мэргэжлийн хүмүүс байгаагүй юм.

-Тийм үү?

-Тийм ээ. Сая асуухаар чинь аргагүй хэлчихлээ шүү. Манай нэг ах баазад жолооч байсан. Тухайн үед кино үйлдэрт машинтайгаа кинонд ажиллаж байсан. Тэр ах маань “Бид мартахгүй” киноны зохиолыг машиндаа хийсэн явж байсан юм. Тэгэхэд би анх удаа кино зохиол харж уншиж үзэж байлаа. “Тэр тийшээ тэгж харна. Тэгэж хэлнэ. Тэдэн метр” гэнэ. Би орос хэлтэй байсан болохоор киноны зарим мэргэжлийн хэллэгүүдийг ойлгож байлаа. Тэгээд “Өө ийм амархан юм уу?” гэсэн тэр ах маань “Нээрээ хүн хайж байгаа юм билээ. Ах нь хэлээд өгөх үү?” гэсэн. Тэгээд анх Х.Дамдин гуайтай нүүр тулж байлаа. Шилээ байнга зассан их сонирхолтой хүн хөлөөс дээш толгой хүртэл харснаа “За энэ хүүхдийг будаад хувцасыг нь өмсгөөтөх” гэсэн. Ингээд хувцасаа өмсөөд кино пробонд орж байсан юм. Тэнцсэн эсэхийг дуудаж хэлнэ гэсэн, 40 гаруй хоносон таг чиг шүү. Тэгээд удалгүй дуудсан юм. “Одоо видео проб хийнэ” гэж байна. Тэр үед видео гэж сонсож байснаас мэдэхгүй байлаа. Тэгээд харанхуй зааланд оруулаад л шалгасан. Тэр үед болмоор санагдаад байсан юм. Тэгээд л удалгүй батлагдаж, “Бид мартахгүй” киноны Аюуш баатрын дүрд 1985 онд тоглож байлаа.

bazarragchaa

-ҮЗЭГЧИД АЮУШ БААТРЫН ДҮРЭЭР МИНЬ ТАНЬДАГ,
ҮГҮЙЛДЭГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ-

-Анх киноны гол дүр бүтээх ямар байсан бэ?

-Тухайн үеийн сэтгэлзүй бол хуй салхи л байсан. Киноны гол дүрд батлагдаад тоглосон. Тэгэхдээ бүүр улсын баатрын дүрд шүү дээ. Тухайн үеийн уран бүтээлчид бүгд сэтгэл зүрхээрээ ажилладаг байсан. Кино зураг хэрхэн яаж өнгөрснийг ч мэдэхгүй дуусгаж байлаа. Тэр дүрээ эргээд харахад хүмүүст их хүрч, үзэгчид маш их дуртай, тэр дүрээр минь таньдаг, үгүйлдэг л болчихсон байсан юм билээ. Дараа нь 1986 онд “Ирж яваа цаг” кинонд Готовын дүр бүтээж байлаа. Бас л их алдартай найруулагч Бунтар гуай намайг тоглуулах болоод тоглож байлаа. Тухайн үед цэргийн албанд байсан болохоор асуудал үүсэж байсан юм.

-Таныг цэргийн албанаас хөөгдсөн гэж ярьдаг юм билээ?

-Цэргийн албанд тэнцэж үлдэх хэцүү болоод ирсэн. Би ч өөрөө их сахилгагүй офицер байсан. Тэгж явсаар байгаад хөөгдсөн юм. Гэхдээ яг үнэн хэрэгтээ би өөрөө кино урлагт жүжигчнээр орох гээд, нөгөө талаас цэргийн дүрэм зөрчлөө гэж байсан юм. Цэргээс халахдаа намайг “Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэж бичсэн байсан. Тэр хооронд “Ирж яваа цаг”-ийн Готовын дүрийг 1986 онд бүтээсэн дээ. Миний амьдрах зургийг Дамдин гуай их зөв олж харсан гэж боддог юм. Намайг тухайн үеийн жүжигчид Дамдин гуайн арын хаалганы хүн гэж их ярьдаг байлаа. Гэхдээ тухайн үед уран сайхны зөвлөл гэж нөгөө том аврагууд суудаг байлаа. Бунтар гуай, Жигжидсүрэн гуай, Жигжид гуай, Сумхүү гуай сууж шүүж шийддэг байсан. Ямар ч арын хаалга байгаагүй. Би 1985-1995 он хүртэл тасралтгүй кинонд тоглосон доо.

-Та аль дүрээ илүү хайрладаг вэ?

-Яг нарийн сайн яривал кинонд тоглох явцад хөгжих процесс их сонин. Анхны кино юугаа ч мэдэхгүй, шуураад л өнгөрч байлаа. Хоёр дахь кино бол залуу хүний дотоод хөөрлөөр, аархалтай байсан. Харин гурав дахь киноны хувьд надад маш хариуцлагатай дүр ирсэн. Бас л Дамдин гуайн кино, төрийн жанжин Сүхбаатарын дүрд  тоглуулах гээд. Тэр дүр Соёлын яамны дарга нарын зөвлөлөөр батлагдаад, намын үзэл суртлын хэлтсээр орж батлагдаж байсан. Тэндээс л би юм бодож эхэлж байгаа юм. Дамдин гуайн хэлж байгаа үг, энгийн үедээ яаж тоглох, монтажин дээр хэрхэн орж байна, кино гэж чухам юу вэ гээд эргэцүүлж байсан. Хөөрцөглөж байснаа больж эхэлсэн гэх үү дээ.

-Төлөвшиж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Одоо яриад байгаа мэргэжлийн гэдэг рүүгээ ороод, энэ чинь юу вэ, ямар хэмжээнд байх ёстой вэ гээд бодож тунгааж эхэлсэн. Тэгж явсаар байгаад төлөвших хандлагатай болж байсан. Манай найзууд ярьдаг юм. “Наадах чинь хальсны мангас, наадахтайгаа битгий юм ярь, шаврын хаалт гээд л (инээв.сурв). Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр чи кино урлагт гарч ирснээр бид хэд хэцүүдсэн гээд байгаа юм. Тэр үед чинь жилд 5-6 кино л хийдэг байсан. Бүх кинонд нэг хүн тоглоно гэж юу байх вэ. Гэхдээ аятайхан дүр олдвол нөгөө л Базаррагчаа байсан гээд хүмүүс хэлдэг байсан.

bazarragchaa

-КИНО УРЛАГ ДАМПУУРСАНЫ ДАРАА ЗАХ ДЭЭР ЦАЙ ЗАРЖ БАЙЛАА-

-Та яагаад энэ олон жил урлагаа орхих болов. Таныг БНСУ-д олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Тийм. Ардчилал гараад кино үйлдвэр дампуурч, нийгмийн шилжилтийн үед цалин мөнгөө тавьж чадахгүй болоод ирсэн. Кино урлагийн жүжигчдийг чөлөөт уран бүтээлчид гээд тараах хүртэл байсан. Чөлөөт уран бүтээлчид гээд тарсан үед амьдрал хэцүү байлаа. Өөр юм хийж чадахгүй болчихсон. Тэр үед би мөнгө олохын тулд зах дээр цай зарж үзэж байлаа. Хэвийн боов хийж хүртэл зарж үзсэн. Хамгийн сонирхолтой нь юмны тэнгэр гэж байдаг юм билээ. Намайг тэр цайны наймаанд дагуулж орсон найз маань цайгаа их сайн зардаг. Хоёулаа өдөрт цайгаа аваад, зах дээр зэрэгцээд зогсож ч үзсэн, салаад зогсож ч үзсэн. Найзынх маань зарагдаад дуусчихсан. Харин минийх 2-3 л зарагдсан байдаг. Тэгээд би найзаасаа “Чи яаж зараад байна” гэхээр “Наймаачид юмны арга олдог байхгүй юу” гэхээр нь би “За энэ сайхан цайг авсан хүнд модтой чихэр нэгийг үнэгүй өгнө” шүү гээд хэлсэн. Тэгсэн хажууд нэг хүүхэн модтой чихэр зараад зогсож байснаа “Юун дураараа юм бэ гэж байсан (инээв.сурв). Тэгж зараад ч нэмэр байхгүй байсан даа.

-Олны танил жүжигчин зах дээр цай зараад зогсож байхаар хүмүүс их гайхдаг байсан болов уу?

-Үнэхээр болохгүй юм болдоггүй л юм билээ. Зах дээр цай зарахдаа хүнд танигдахгүйн тулд маск, шил зүүгээд зогсдог байлаа. Гэхдээ л хүмүүс ирээд Аюуш баатар байна гэдэг, би биш ээ гээд гүрийдэг байсан. Тэгсэн ч хүмүүс мөн л байна даа гээд таньдаг байсан юм. Нэг удаа Аюуш баатар мөн гээд хэлэх юм бол авна шүү гээд шуудай цай аваад явж байсан удаа ч бий. Тэгж яваад 1995 онд кино үйлдвэрээс гараад, 1997 онд БНСУ руу гэр бүлийн хүнтэйгээ явсан. Тэндээ нийтдээ 17 жил ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирээд гурван жил болж байна.

-Сүүлийн үеийн уран бүтээлчидтэй хамтран олон кинонд тоглосон байх аа?

-Харин тийн. Нилээд явж байна. Сүүлдээ толгой эргэж байна.

-Та алтан үеийн кино уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан хүн. Одоо энэ шинэ залуу үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад ялгаа хэр байна вэ?

-Хоёр, гурван янзын ялга гарна л даа. Хуучин үед одоогоор бол хамгийн доод үе нь байсан. Тухайн үед уран бүтээлчид дандаа томчууд байсан. Томчуудын цай хоолыг нь зөөдөг, сандал тавьж өгдөг. Ахмад хүнийхээ үгийг сайн сонсдог байсан. Тийм байсан болохоор кино урлагт тухайн үед байсан сэтгэлзүй яг тэр хэвээрээ үлдсэн. Одоо хамтарч байсан уран бүтээлчид намайг хүндлээд сандал тавьж өгөх ч юм уу, хоол хийж өгөхөд нь санаа зовоод өндөлзөөд байдаг байсан. Саяхнаас л гайгүй болж  байна.  Мөн технологи аргачлалын хувьд бол шал өөр болсон байна.

-Яг юу нь өөр байн авэ? 

-Киноны алтан үеийн уран бүтээлчид зураг аваад, шалгах хүртэл юу болсон нь мэдэгдэхгүй. Дахиж шалгах ямар ч аргагүй байлаа. Хуучин чинь хөдөө зураг авч байсан бол авсан зургийнхаа хальсыг гэрэлд цохиулахгүй лабораторид авчирч угаагаад, өнгө дүрс сая болсон байна гэх хүртэл яасан нь мэдэгдэхгүй хүлээгээд, сандраад л суудаг байсан. Одоо бол дуу синхроныг нь буцааж гүйлгээд болсон эсэхээ шалгаад болдог болсон байна. Энэ чинь кино хийхэд асар өндөр хурд авчирч байна л даа. Тэгэхээр жүжигчдээс их өөр арга барил шаарддаг болсон байна. Одоо бас их задгай ч юм уу, харамсах, айх юмгүй болсон. Хуучин хурдандаа хагас сар чимээгүй хариугүй байдаг байсан. Тийм байсан учраас тухайн кино уран бүтээлчдээс оюуны маш өндөр нягтаршил, идэвхи чармайлт шаарддаг байсан юм. Одоо бол тайван байж болоод байна.

-Одоо үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад бэрхшээл тулгарч байна уу?

-Байна шүү. Жишээ нь би “ёндоох” гэж юу гээд байгааг мэдэхгүй. “Бурзайх” гэж юу гэсэн үгийг нь мэдэхгүй. Одоогийн залуусын дунд гэнэт л нэг гадаад хүн шиг хүн яваад байх хэцүү юм. Ирсний дараахан хэд хэдэн санал ирэхээр нь жил ажиглаж байгаад болъё гэж бодоод татгалзсан. Зарим танилууд “Чи од юм уу” гээд уурлдаж байсан. Тэгж байгаад анх “Учрал” гээд кинонд тоглосон юм. Ирээд яг нэг жилийн дараа тоглосон гэхэд бас л мэдэхгүй зүйл их гарч байсан шүү. Би техникийн үсрэлттэй хувьслыг мэдээгүйгээс болж их онигоонд орж факталсан. Зарим кино уран бүтээлчдийн мэргэжлийн хэллэгийг нь мэдэхгүй байсан юм. Одоо олон кинонд тоглоод гайгүй болсон шүү.

-Маш олон кино ар араасаа, богино хугацаанд хийгдэж, үзэгчдийн хүртээл болж байна. Та энэ талаархи бодлоо хуваалцахгүй юу?

-Олон кино уран бүтээлчидтэй уулзаад ярилцаад явж байхад эргэлт нь харагдаж байна. Бүтээл хийхийн төлөө байна гэдэг бол хөгжих тал руугаа явж байна, их гоё санагдаж байна. Миний хувьд 17 жил тасарчихаад эргээд ороод ирэхээр цаг хугацаа явах тусам ашигтайгаар эргэж байгаа нь мэдэгдэж байна. Ашиг гэхээрээ мөнгөний ашиг биш л дээ. Яагаад гэхээр нэг хэвэнд ороогүй, бас зэврээгүй байдлаараа уран бүтээлдээ ороод, эргээд үргэлжлэхээр би дахиад төрчихсөн юм шиг. Би шинээр гарч ирж байгаа юм шиг тийм мэдрэмж надад ч байна. Уулзсан хүн та их гоё жүжигчин гээд хэлнэ. Тэгээд би өмнөх бүтээж байсан дүрүүдээ хэлэхээр “Тийм байна шүү дээ, нээрээ тийм уу” гэдэг. Тэгэхээр чинь би тэр хүний хувьд настай мөртлөө шинэ жүжигчин байгаа биз дээ. Тийм хүмүүстэй хэд хэдэн удаа таарч байна. Надаас таны анхны кино “Учрал” бил үү гээд асууна. Тэгэхээр би кино урлагт дахин шинэ жүжигчин шиг орж ирснээ үзэгчдээс мэдэрсэн юм.

-Та энэ олон жил Солонгос улсад ямар ажил хийж байв?

-Би тэнд очоод анх оймсны үйлдвэрт эхнэртэйгээ ажилласан. Хүн ямар нэгэн юманд донтох асуудал гардаг. Би яг тийм ажилд донтчихсон үе байсан. Амралтын өдөр амармааргүй санагдаад, зүгээр сууж чадахгүй, нөгөө юм аа хиймээр санагдаад байдаг байсан шүү. Тэр нь цалин нэмүүлэхийн тулд биш, цаанаасаа л ажиллах гээд байдаг байсан. Харин эхнэртэйгээ явсан тулдаа донд автсангүй л дээ. Түүнээс бол бас л хэцүүдэж байсан шүү. Тэгээд олон жил болоод ирэхээр аргаа олоод, хүний дор үйлдвэрт ажиллахаа болиод сүүлдээ томоохон дэлгүүрүүдийн интерьерийн хэвлэлийн ажил хариуцдаг ажил хийдэг болсон. Сүүлдээ тэр үйлдвэр маань дампуурч, би хоёр солонгос залуутай хамтарч дотоод зураг төсөл гаргадаг ажил хийж эхэлсэн. Би өөрөө зураг төслийг нь зурдаг байлаа. Зураг төслийн ямар ч мэдлэггүй хэрнээ интернэтээс программ татаж аван зураад анх очиход хүнд таалагдаад, тэгээд хийж эхэлж байсан даа. Тэгж зураг төслийн ажил хийж байгаад ирсэн дээ.

-Олон жил гадны оронд байсан хугацаандаа харамссан удаа бий юү?

-Харамсаж байгаагүй шүү. Энэ асуултыг их олон хүн надаас асууж байсан. Өөрөө ч би бодож байсан. Тэнд байх хугацаанд жүжигчин байж байгаад ажил хийж байна, нээрээ тийм шүү гэсэн бодол огт орж ирж байгаагүй. Би зарим хүний хэлдгээр хөлдүү юм уу? За яах вэ, кино урлагт жүжигчин байсан, бүтээх дүрээ бүтээсэн юм чинь одоо миний хувьд болсон гэж бодож өөрийгөө тайвшруулаад өнгөцхөн бодчихсон юм. Гэхдээ бас тэндээ зүгээр байгаагүй л дээ. Манай Бат-Өлзий очиж тэнд “Чиний эзгүйд” гэх кино хийхэд нь би нэг дүр бүтээсэн. Гэхдээ үндсэндээ тасарчихсан байсан л даа. Киноны талаар огт бодоогүй. Миний дотоод ертөнц их сонин. Яг нарийн ухаад яривал их сонин юм гарна шүү.

bazarragchaa

-МИНИЙ ГАНЦ ХҮСЭЛ МОНГОЛ ХЭЛЭЭ Л АВЧ ҮЛДЭХ ЧИН ХҮСЭЛ БИЙ-

-Та яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би тэр талаар яг бодож байна. Хүн чинь их олон янз байх юм байна шүү дээ.  Би одоо яг үнэхээр яг чадаж байна уу гэдгээ л үзэгчиддээ үзүүлнэ л гэсэн бодолтой байна. Шинэ уран бүтээлч шиг санаа бодолтой хүсэл эрмэлзэл цаанаасаа ундраад л байна. Шинэ уран бүтээлийн хувьд дэлгэцэнд гараагүй хоёр кино байна. “Багш” гээд нилээн чамбай уран бүтээл хийгдсэн байгаа. Арай үзэгчдэд хүрээгүй байгаа юм. Энэ намар гарах байх.

Миний нэг хүсэл байдаг. Монгол хэлийг хуучин байснаар нь гоёор нь авч үлдэх. Монгол хүний хувьд түүнийг яаж хийх вэ гэхээр уран бүтээлээрээ л хийнэ шүү дээ. Миний хуучин мэддэг байсан монгол хэл их өөр болж. Би хүүдээ яаж хичээл заахаа мэдэхгүй байна. Би өөрөө муу заах юм уу, хүүдээ муу тавих юм уу гэдгээ мэдэхгүй байна. Монгол хэлийг ингэж оролдож өөрчлөх яг ямар хэрэгтэй байдаг юм бол? “Багш” кино энэ талаар их айхтар сэдэв хөндөж хийгдсэн уран бүтээл юм. Мөн одоо тоглож байгаа гурван уран бүтээл байна. Маш их эрчтэй явж байна.

-Монголдоо ирээд хамгийн анхны уран дүрээ бүтээхэд ямар санагдаж байв?

-Насны хувьд л их өөр болсон байна. Одоо аргагүй биз дээ. Хорвоогийн жамыг яалтай билээ. Алтан үеийн кинонд тоглоход би идэр залуугийн дүр бүтээдэг байсан бол одоо арай ч өвөө болоогүй аавын дүр дээр буугаад байна. Би жүжигчин хүнийхээ хувьд маш их эрч хүчтэй байхыг эрмэлздэг. Хүн намайг үгээр цохивол би маш амархан унана. Босох гэж хэд хоног шартчихсан хүн шиг цагираглаад хэвтчихнэ. Одоо улам гайгүй болоод, цохиулаад сураад байна. Ер нь нас хамаагүй, дотроосоо гэрэлтсэн эрч хүчтэй байхыг хүсдэг.

-Таны бодлоор одоогийн кино урлагт ямар шүүмжлэлтэй тал ажиглагдаж байна вэ?

-Ихэнх кино студи продакшнууд Монголоосоо ичсэн юм шиг дандаа англи нэртэй байх юм. Гадуур явсан ч гэсэн дандаа гадаад нэртэй газрууд байна. Би өөрөө гадаадад яваа юм шиг байна шүү дээ. Монгол гэж их агуу баялаг хэл байсаар байтал заавал гадаадаар нэрлэж бичих хэрэг байна уу? Одоогийн энэ орчуулгын кино үнэндээ баллаж байна шүү дээ. Заримдаа би кино үзээд суугаад зурагт руугаа юм шидмээр санагдах юм. Жишээ нь, манай монгол хэлэнд хоёр үзүүртэй хурц зүйлийг шор гэдэг. Гурав болоод ирэхээрээ сэрээ болдог. Тэгсэн орчуулгын кинон дээр лусын хааны барьсан гурван үзүүртэй таяг маягийн зүйлийг гурван сэрээ гэж орчуулаад байх юм. Бид гурван сэрээ гэх юм бол хоолны гурван ширхэг сэрээ бариад зогсоно шүү дээ. Энэ бол өнгөцхөн жижиг зүйл мэт боловч том алдаа. Хүүхдүүд тэр киног үзээд гурван үзүүртэй жадыг гурван сэрээ гэдэг юм байна гэж ойлгоно шүү дээ.

-Зарим орчуулын хэллэг гэж сонсоход ч эвгүйцэм байдаг?

-Орчуулгын балиар хэллэгүүд байна. Зарим нь бүр утга санааг нь тэс өөр болгоод байх юм. “Хараал идсэн хар өгзгөө аваад зайл” гэх тэр муухай гадаад үгийг тэр чигт нь орчуулж, өөрсөддөө суулгах ямар хэрэг байна аа. Монгол хэлэнд өчнөөн баялаг хэллэг үг бий шүү дээ. Энэ талаар маш их бодож, эмзэглэж явдаг даа. Энэ сайхан монгол хэлийг чинь хайрлаж хамгаалахгүй бол баларлаа шүү дээ. Хэн дуртай, эрх мэдэлтэй хүн монгол хэлээ өөрчилж байна, ингэж болохгүй. Сүүлийн зуун жил бүрэлдэн тогтсон сонгодог монгол хэлийг яагаад хэн нэгэн юм хийсэн болж харагдах гэж өөрчилж оролдоод байгаа юм бэ? Би үүнд л их санаа зовж явдаг даа.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АНХБАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 51

зочин (202.72.*.*)
2017-07-24 12:23:48
Готовын дїр маш их таалагддаг байлаа.Сайхан залуу

Шинэ нөхцөлд амжилт хүсье! (202.131.*.*)
2017-07-20 17:06:25
Хүний амьдрал аа гэж хэзээ, хаана, юү хийж явахыг урьдчилан хэлэх аргагүй юмдаа. Нэг болохлээр цэрэг, нэг болохлээр жүжигчин, сүүлдээ бол нормын ажилчин. Сөхөрч болохгүй, хулгай хийж болохгүй. Эргээд жүжигчин болж амжиллтай явахыг хүсэн ерөөе! Гол нь шинэ үе гарч ирсэн, тэдэнтэйгээ эвсэг, гар нийлж ажиллах хэрэгтэй.

зочин (49.0.*.*)
2017-07-20 13:02:47
Телевизийн хөтлөгчид, сэтгүүлч нар хүнээс ярилцлага авч байхдаа "Та......тухайгаа ярихгүй юу?" гэхчилэн яриулахгүй гэж байгаа юм шиг эсрэг асуулт асуудаг. Уг нь" .... тухайгаа ярина уу?" гэж асуувал Монгол хэлний найруулгаараа зөв болно.

Элбэгдорж (223.73.*.*)
2017-07-20 12:28:37
МАЛААР ТООЦОЖ БОДВОЛ ЧАМАЙГ ЗААЗЛАХ БОЛСОН ЮМ БАЙНА. НЭГ УГЭЭР ЧИ ХЭНД Ч ХЭРЭГГУЙ ГЭСЭН БАЙНАШ ДЭЭ

Элбэгдорж (223.73.*.*)
2017-07-20 12:28:36
МАЛААР ТООЦОЖ БОДВОЛ ЧАМАЙГ ЗААЗЛАХ БОЛСОН ЮМ БАЙНА. НЭГ УГЭЭР ЧИ ХЭНД Ч ХЭРЭГГУЙ ГЭСЭН БАЙНАШ ДЭЭ

Зочин (103.229.*.*)
2017-07-19 23:35:25
1990 оны ардчилалд бас хувь нэмэр оруулж л явсан хүн. Таньд амжилт хүсэе

Зочин (202.179.*.*)
2017-07-19 20:14:08
Оюутан байхдаа ангиараа энэ залууд хайртай болж булаацалддаг байлаа. Охидын мөрөөдөл байсан шүү та .

Зочин (122.201.*.*)
2017-07-19 19:57:19
Яруу сайхан Монгол хэлээрээ ярих тухай хөндөж ярьсанд талархал илэрхийлье ..Заримдаа миний ярихыг сонсож байсан зээ нар минь ойлгохгүй тийшээ л хандах гээд байна шүү . Ялангуяа сэтгүүлчид бэлтгэж байгаа сургуулиуд онцгой анхаарах хэрэгтэй гэж боддог.Монгол хэлний шалгалтын босгыг өндөр байлгаж сэтгүүлч болохыг хүсэгчдэд маш хатуу шаардлага тавих хэрэгтэй .Хэдхэн үгэнд эргэлдээд л ... маяг нь л дэндээд байх нь тэр ... хэлэх үг олддоггүй юм.

Зочин (59.153.*.*)
2017-07-18 17:23:46
Амжилт хүсье. Ийм хүнээс сайн уран бүтээл гарах нь эргэлзээгүй. Мундаг шүү.

Зочин (66.181.*.*)
2017-07-18 17:07:03
САЙХАН ХҮН ЮМАА. БАС ИХ ЗӨВ ЗҮЙЛИЙГ БОДОЖ ЯВДАГ ЮМ БАЙНА.ЯГ Л МИНИЙ САНАА ЗОВЖ БОДОЖ ЯВДАГ ЗҮЙЛИЙГ БОДДОГ ЮМ БАЙНА. ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ САЙХАН ЯРЬЖ БИЧНЭ ГЭДЭГ МОНГОЛ СОЁЛЫН ЧУХАЛ САЛШГҮЙ ХЭСГИЙН НЭГ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛООРОО ҮЛДЭХИЙН НЭГ ЧУХАЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Зочин (202.179.*.*)
2017-07-18 15:02:49
zaluudaa ch goyo l zaluu yavj. Yagaad iim oor bolchison

Zochin (76.16.*.*)
2017-07-18 13:45:10
Uneheer mundag goy jujigchin shu dee,Baharhmaar shu. Amjilt huseye

Төрөө (202.9.*.*)
2017-07-18 13:43:09
Танд амжилт эрүүл энхийг хүсье

отгон (49.0.*.*)
2017-07-18 13:26:43
Готов нь авна уу Шодов нь авна уу... Бас их гоё кино шүү

отгон (49.0.*.*)
2017-07-18 13:25:41
амжилт хүсье. "Замбуулин дуусах болоогүй" киноны аавын дүр их гоё дүр. Танд улам их амжилт хүсье

tuya (106.39.*.*)
2017-07-18 09:34:19
ih goe hun yumaa hunii nutagd bas olon jil ajil hh tiimch amar ajil bishee goimonbaatartaa amjilt odoo bol goimonbaataraasaa uur caraitai bolcon bna

Зочин (27.84.*.*)
2017-07-17 23:04:52
Iim tsarailag goyo nuhurtei bolno gej muruuduj bailaa . Muruudulduu hurseen. Saikhan zaluutai suusaan.

Зочин (212.253.*.*)
2017-07-17 20:25:49
Ayush-ma me,mi mo.tsaashdiin uran bvteeld ni amjilt hvsie.oor goe goe dvrvvd olniig bvteegeerei

unshigch (202.70.*.*)
2017-07-17 19:26:35
Hairtai shuu tanid. Yamar saihan yriltslaga we

unshigch (202.70.*.*)
2017-07-17 19:26:34
Hairtai shuu tanid. Yamar saihan yriltslaga we

unshigch (202.70.*.*)
2017-07-17 19:26:34
Hairtai shuu tanid. Yamar saihan yriltslaga we

unshigch (202.70.*.*)
2017-07-17 19:26:19
Hairtai shuu tanid. Yamar saihan yriltslaga we

unshigch (202.70.*.*)
2017-07-17 19:26:16
Hairtai shuu tanid. Yamar saihan yriltslaga we

gantig (122.201.*.*)
2017-07-17 19:23:48
elgemseg dotno egel hun ym a....amjilt husie.

tanil (66.181.*.*)
2017-07-17 19:20:42
saihan yriltslaga boljeee ih saihan bn jujigchin gehees iluu olon huwi hunii saihan setgeliig harlaa bi ene hund odoo ch hairtai uulzaad suuh huwi bdag bolowuu daa

Зочин (66.181.*.*)
2017-07-17 18:13:06
Guljaa ahiin ah n ehner n Sarangerel geed egch bdgiin sain jujigchin shuu

ГЭРЭЛ (139.5.*.*)
2017-07-17 18:01:46
ЁСТОЙ САЙХАН ХҮН ШҮҮ БАГА НАСНЫ МИНЬ БААТАР АМЖИЛТ САЙН САЙХНЫГ ХҮСИЙ

Зочин (66.181.*.*)
2017-07-17 16:38:49
Neeh goe, neg tiim uujuuhan saihan hun be. Yariltslagiig n unshaad shuud l hundleh setgel torj bna.

Зочин (202.21.*.*)
2017-07-17 15:59:06
Сайн бөгөөд сайхан жүжигчин, Амжилт хүсье.

Зочин (202.179.*.*)
2017-07-17 15:54:33
Самбар дээр бичсэнг нийлүүдээд Аюуш унш: БА БЭ БО БӨ

зочин (43.242.*.*)
2017-07-17 15:46:23
гое жужигчин дуу нь их царайлаг батэаргал гдг гое дуучин бсн даа бурхан бсн базаррагчаад амжилт хусе царайлаг шуу

Zochin (202.9.*.*)
2017-07-17 15:38:08
Маралмаад тоглосон хүн Америкт амьдардаг гэж үнэн болов уу

Зочин (27.123.*.*)
2017-07-17 14:17:21
Tsets magnai deer bas togloson uu?

Зочин (27.123.*.*)
2017-07-17 14:15:44
Bodol chini bognino baina gej Tungalag Tamir deer gardag biz dee, Dashnamjil guai togloson yum daa

zzz (202.179.*.*)
2017-07-17 14:09:10
Гудамжинд явж байсан ч хэзээ ч танихгүйм байна. зарим хүмүүс их өөрчлөгдөх юмаа

bi (66.181.*.*)
2017-07-17 14:02:17
sahan zaluu shuu hairtai durlaj yawlaa gotoviin durd ni .

Зочин (202.131.*.*)
2017-07-17 13:30:44
сүхбаатар жанжны дүрд үнэн гое тоглосон. манаи жанжин сүхбаатар яг л иим хүн баисан юм шиг сэтгэлд хадгалагдажээ.кинон дээр бодол чинь богино бна.гээд цаас базаад хаяж бга на.нүдэнд одоо ч харагдаж бна.гое жанжин шдэээ.

Зочин (103.26.*.*)
2017-07-17 12:37:27
saihaan saihan

Зочин (66.181.*.*)
2017-07-17 12:18:15
энгийн мөртөө сайхан жүжигчин шүү, Мандах нарны туяа кинонд тоглосноор нь мэддэг. даанч алга болчихсон байсан Солонгос явсан байж

Naiz (106.154.*.*)
2017-07-17 12:14:14
1985 ond kino zurag avaltaar zuunbayand avsan. Tegehed zaluu25 han nastai baij . Nuur huvirgagch ErdeneUul gej ajilsag zaluu bid 3 ih naizalsandaa .Bi gants bie ofitser manaid hool hiine gitar toglono uneheer goyo baijee. Odoogiinhtoi adil arhi darsnii asuudal baihgui naizdaa amjilt husie Bi Tsergiinheeree baisaar baigaad hurandaa tsoltoi tetgevert garsan Odoo gadaadad bna Ochood uulznaa Dugaraa haygaa bicheerei

Цэцэг (202.9.*.*)
2017-07-17 12:09:27
Монгол хэлний өөрчилөлт англи хэлнээс хамаарч маш их өөрчилөгдөж байгаа яг тийм гоё монголоор бичээд англи хэлрүү орчуул гэхээр ихэнх орчуулага хийдэг гэх хүмүүс чаддаггүй тэгээд англиар Бороо оров нар гарав гэх маягын орчуулага хийсээр байгаад эх хэлний төгс уран хэллэг хувиргалт байхгүй болчихоод байгаа юм

Зочин (27.123.*.*)
2017-07-17 12:06:05
Ayush baatriin dur uneheer saihan dur shu. Bas Irj yavaa tsag kinonii Gotoviin dur ih taalagddag. Sain ch jujigchin, saihan ch hun shu. Amjilt

Зочин (202.21.*.*)
2017-07-17 11:48:33
ирж яваа цаг киног гарахаар энэ хүнийг харах гээд л хүлээж орхидог.

Зочин (202.21.*.*)
2017-07-17 11:47:46
хамгийн дуртай жүжигчин маань, сайн жүжигчин, бас сайхан хүн шүү.

зулаа (150.129.*.*)
2017-07-17 11:36:38
Энэ ярилцлагыг уншаад их сайхан сэтгэгдэл төрлөө. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гагцхүү даваад л гарах хэрэгтэй... Цаашдаа зөвхөн жүжигчнээрээ ажиллаж, олон сайхан дүр бүтээгээсэй л хүсэж байна

Зочин (202.9.*.*)
2017-07-17 11:34:01
Сайхан ярилцлага уншлаа.Бахархаж байна.

үнэн (202.179.*.*)
2017-07-17 10:42:42
Монгол хэлийг бол сэтгүүлчид сайтынхан голлож устгаж байгаа хүмүүс. Хүмүүс мэдээж уншсаар байгаад хөдөө гадаагүй тэд нар шиг алдаатай эсвэл үгийн санд байхгүй үгээр ярьдаг бичдэг болж байна. Үүнийг хараад чимээгүй байдаг боловсролын яам мөн буруутай.

Зочин (66.181.*.*)
2017-07-17 10:24:41
Goechilj,bayarhaj gaihuulj yaridagggui engiin saihan hun yum bish uu.ednii ueiin humuus yaraltslagiig unshihaar neg ih l uuriiguu duviilgusun muu muuhai yum baigaagui yum shig yaridag nuhduud olon sh de.Hicheeldee muu baisan bolohoor,tseregt baij baigaad huugduud...manaih 1 oroo bairtai baisan terendee bagtahgu..bi ugeer tsohiulaad nam unadag ...End yamar ch nemer hachir huuramch bag algaa-goe yumaa..Gehdee gadnaas ni harahad ih l taivan toguuhan hun haragddag sh de.uuriinh ni yarisnaar bol setgeliin hudulguun ihtei nileed hudulguuntei hun bololtoi.yagaad bolohgui gej Baigaaraa baih saihan gedeg l ene bus uu

Зочин (202.21.*.*)
2017-07-17 10:17:46
Чадварлаг авъяаслаг жүжигчин. Танд амжилт хүсье!

Зочин (183.202.*.*)
2017-07-17 09:35:24
saihan yaridag, setgel amar saihan hun bna

Зочин (202.179.*.*)
2017-07-17 09:28:11
БА БЭ БО БӨ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-11-20 09:45:42 - Спорт
ДАШТ-д зодоглох бөхчүүд Польшийг зорив
2017-11-20 09:44:44 - Улс төр
МАН ба дархлааны систем
2017-11-20 09:34:25 - Улс төр
С.Дэмбэрэл: Зээлийн хүүгийн хязгаарыг хуулиар шууд тогтоох нь зохистой арга биш
2017-11-20 09:31:54 - Улс төр
МАН-ын XXVIII Их хурал эхэллээ
2017-11-20 09:30:09 - Орон нутаг
Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийн дарга албан тушаалаа ашиглан тэрбумтан болжээ
2017-11-20 09:26:42 - Орон нутаг
Дорноговь аймгаас тэсрэх аюултай байж болзошгүй сум олжээ
2017-11-20 09:23:04 - Гадаад
Путины аминд хүрэх зорилгоор 50 гаруй тэсрэх бөмбөг байршуулсан дуудлага иржээ
2017-11-20 02:06:09 - Нийслэл
Хамгийн олон хүний амь авч одсон хар намар
2017-11-20 02:05:12 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2017-11-19 19:30:49 - Нийслэл
“Тусгаар тогтнолын төлөө монголчуудын тэмцэл”
2017-11-19 16:29:23 - Улс төр
МАН-ын Бага хурал эхэллээ
2017-11-19 14:21:32 - Спорт
Харүмафүжи Д.Бямбадоржийг Сүмогийн холбооноос байцааж эхэлжээ
2017-11-19 14:04:40 - Гадаад
Бээжинд орон сууцанд гал гарч 19 хүн амиа алджээ
2017-11-19 13:55:19 - Улс төр
Х.Баттулга: “Монгол бахархлын өдөр” Чингис хааныхаа билэг сургаалийг сэргээн санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх сэдлийг олох учиртай
2017-11-19 13:40:41 - Боловсрол
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийн талаар эрдэмтэд юу өгүүлэв
2017-11-19 13:30:33 - Нийслэл
"Монгол бахархлын өдөр" ирэх жил 11 сарын 8-нд тохионо
2017-11-19 13:25:15 - Гадаад
Шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2017-11-19 12:35:54 - Спорт
Н.Хадбаатар аваргын алтан медаль хүртлээ
2017-11-19 11:55:49 - Нийслэл
Гүйцэж түрүүлэх гэж байгаад ноцтой осол гаргажээ
2017-11-19 11:33:38 - Спорт
"KING TUG" Н.Төгсцогт "Монгол бахархлын өдөр"-өөр ээлжит ялалтаа авлаа
2017-11-19 11:26:44 - Орон нутаг
Увс аймгийн Завхан суманд айлын гэр шатсан хэрэг гарчээ
2017-11-19 11:05:26 - Нийслэл
Н.Түвшинбаяр: Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна
2017-11-19 10:57:57 - Байгаль Орчин
Өнөөдөр өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
2017-11-19 10:51:56 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2017-11-18 21:59:27 - Энтертайнмент
“Miss World 2017”-гийн ялагчаар Энэтхэгийн мисс шалгарлаа
2017-11-18 15:56:17 - Нийслэл
Маргааш 50 саяын азтан тодорно
2017-11-18 15:45:42 - Энтертайнмент
Өвлийн агшныг харуулсан дэлхийн шилдэг гэрэл зургууд
2017-11-18 15:19:32 - Нийслэл
"Нүдээ нээ" жагсаал зохион байгуулагдаж байна
2017-11-18 14:53:56 - Энтертайнмент
Шинэ жилээр гацуураа хэрхэн сонирхолтой чимэглэх вэ
2017-11-18 14:31:58 - Улс төр
Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ
2017-11-18 13:51:54 - Нийслэл
Ажил үүргээ гүйцэтгэж байсан цахилгаанчин залуу тогонд цохиулж амиа алджээ
2017-11-18 13:11:02 - Гадаад
Түвдэд 6.9 баллын газар хөдлөлт болжээ
2017-11-18 12:09:21 - Гадаад
Аргентины 44 гишүүнтэй цэргийн шумбагч онгоц сураггүй алга болжээ
2017-11-18 11:53:39 - Байгаль Орчин
Амралтын хоёр өдөр цаг агаар тогтуун байна
2017-11-18 11:50:22 - Эдийн засаг
"Fitch" агентлаг монголын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлжээ
2017-11-18 11:12:35 - Нийслэл
Хурд хэтрүүлсний улмаас осолджээ
2017-11-18 10:52:14 - Энтертайнмент
"21000" шоуны ялагчаар тэрэгчин Т.Батхүү тодров
2017-11-18 10:47:35 - Спорт
Таканохана Ояката Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд Харүмафүжиг гүтгэжээ
2017-11-18 10:31:05 - Улс төр
У.Хүрэлсүхийн Засгийн газар гэр бүл салалтыг өөгшүүлэв
2017-11-18 10:28:48 - Байгаль Орчин
Ш.Болд: Байгаль орчны яам байгуулагдсан даруйдаа байгалиа хамгаалах бодлогоо тодорхойлсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй