Д.Оюунхорол: Хориотой үед ч иргэд байгаль хамгаалагчийн шаардлагыг тоолгүй аялж, гал алдаж байна

Түгээх    
2017-07-17 09:23:59 - Байгаль Орчин

oyunhorol

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд түймэр гарснаас болоод Улаанбаатар утаанбаатар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд сайн дураараа түймэр унтраах үйлсэд гар бие оролцохоос гадна хандив цуглуулж эхлээд байна. Танай яамны зүгээс ямар ажлыг хийж байна вэ?

-Өчигдөр Ерөнхий сайд Онцгой байдлын комиссыг хуралдаалж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих байгаль хамгаалагч нарын тоог нэмэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт гарч буй түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллаганаасаа болж гарч байгаа гэсэн харамсалтай мэдээллийг байгаль хамгаалагчид болон түймрийн голомт дээр ажиллаж байгаа Онцгой байдлынхан бидэнд ирүүлсээр байна. Тиймээс манай яамны зүгээс ой, хээрийн бүсэд аялал, зугаалга хийж байгаа иргэдэд анхааруулах, сануулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхитэй хийж байгаа. Тухайлбал, сануулах самбаруудыг аялал, зугаалга их хийдэг газруудад байршуулахаас эхлээд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт байгальтайгаа хэрхэн хандах талаарх хичээлийн хөтөлбөрүүдийг оруулахаар БСШУСЯ-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Мөн олон нийтийн сүлжээг ашиглах гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар болон гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч ажиллах талаарх мэдээллүүдийг хүргэж байна. Энэ дашрамд хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нийтийн сайн сайхны төлөө байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сурталчилгааг түлхүү гаргаж өгөөч гэж хүсэх байна. Нөгөөтэйгүүр, иргэддээ хандан ногоон бүсэд аялал, зугаалга хийхийг хориглосон үед бүү зугаалаач гэж уриалж байна. Өнгөрсөн сард Богдхан ууланд гарсан түймрийг унтраах үеэр мөн хориг гаргасан. Харамсалтай нь ууланд авирч буй иргэд байгаль хамгаалагчийн тавьсан шаардлагыг тоолгүй байсаар гал алдсан харамсалтай тохиолдол гарсныг дахин дахин сануулмаар байна.

-Танай яамны харьяа агентлаг болох УЦУОШГ-ынхныг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах ажлаа хийж чадахгүй байна. Үүний шалтгаан нь үүл бууддаг мэргэжлийн хүмүүсээ ажлаас халсанд байгаа гэх мэдээлэл гарлаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-УЦУОШГ-ынхныг би хувьдаа сайн ажиллаж байгаа гэж хэлмээр байна. Тус газрынхан аймгуудын УЦУОШГ-тай хамтран өнгөрсөн хугацаанд үүлэнд нөлөөлөх аргаар багагүй бороо оруулсныг олон хүн мэдэж байгаа байх. Богдхан уул болон Асралт хайрхан ууланд гарч байсан түймрийг үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд унтраасан шүү дээ. Одоогоор үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах 3 баг Сэлэнгэ аймагт, 2 баг Төв аймагт гаран ажиллаж байна. Гэхдээ бороо оруулахад нөлөөлөх хэмжээний үүл гарахгүй байгаа учир хүмүүсийн ажил хийх нөхцөл боломж нь бүрдэхгүй байна гэдэг мэдээлэл ирүүлсэн. Түүнээс биш бидний хувьд үүлэнд нөлөөлж бороо оруулдаг мэргэжлийнхнийг халж, солиод байсан асуудал байхгүй.

Ер нь сүүлийн жилүүдэд хэт халалтаас болж хуурайшсан газар нутагт түймэр гарч, ан амьтан харангадаж байгаа үйл явц ихээр ажиглагдах болсон. Энэ бүхний буруутан нь хүн өөрөө гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Адаглаад л аялж, зугаалж байхдаа галаа бүрэн гүйцэт унтраагаад хогоо түүгээд аваад явдаг байх хэрэгтэй байна. Байгальд амарчихаад архины жилээ хаяж, шил нь хэт халснаас болж өвс шатаж байгааг иргэд маань ухаарах цаг болсон. Сайн дураараа түймэр унтраахаар нэгдэж байгаа залуусаараа үнэхээр бахархаж байна. Зарим нь гал тавьж, хог хаяж, байгаль орчноо бохирдуулах ёстой юм шиг. Нэг хэсэг нь тарьсан хогийг нь цэвэрлэж, тавьсан галыг нь унтрааж байх ёстой юм шиг сэтгэхүйгээсээ монголчууд бид салах ёстой. Нийтээрээ байгалиа гэсэн зүрх сэтгэлтэй байж үр хүүхдэдээ эх орноо онгон, дагшин байдлаар нь өвлүүлж өгөх үүрэгтэй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй болов уу.

Үүний төлөө БОАЖЯ-ынхан бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа. Иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг бодит үр дүнтэй болгохын тулд боловсруулж байгаа хуулиуддаа экологийн боловсрол олгох, иргэдэд мэдээлэл өгөх заалтуудыг түлхүү тусгаж байна. Байгаль сүйдэлж байгаа уул уурхайн компаниудтай хариуцлага ярих хэмжээнд асуудлыг авч хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд оруулж хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авхуулж чадлаа. МХЕГ-тай хамтарч ажилласны үр дүнд байгаль хамгаалагчид болон байгаль орчны байцаагчид эрх цуцлах хүрээнд ажлаа өргөтгөсөн байгаа. Энэ бүх бодлого, шийдвэрүүд олон олон эсэргүүцэлтэй тулгарсан ч хойч ирээдүй, эх болсон байгалийнхаа төлөө тууштай ажиллаж байгаа ажиллах болно гэдгээ хэлье. 

 Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

Зочин (103.229.*.*)
2017-07-19 22:25:59
Ulaanbaatarin umhii samhaigaa arilgah boloogui yu chi yu ch hiihgui sonin baina shuu

Зочин (103.229.*.*)
2017-07-18 21:03:31
Ulaanbaatarin umhii samhaigaa arilgah boloogui yu chi yu ch hiihgui sonin baina shuu

Зочин (103.26.*.*)
2017-07-18 01:27:19
Сэтгэлгүй ажилтангуудтайгаа солигдвол болжээ.

Зочин (182.160.*.*)
2017-07-18 00:07:10
Ийм Хоролмаа нарыг сайд болгоод байхаар засгийн газрын ажил яаж өөдтэй байхав.Долоон буудлын Должин эмээг сайд болгосонтой ялгаа юу байна.

иргэн (112.72.*.*)
2017-07-17 20:48:09
нөгөө Лхагвасүмбэрэлийг хөнөөгчдийг яасан бэ. яагаад чимээгүй болов. чиний ажил төрөлтэй шууд холбоотой шүү. чи ер нь зайгаа тавьж өгсөн нь дээр байх шүү

dulam (115.187.*.*)
2017-07-17 20:03:14
lol

Зочин (202.131.*.*)
2017-07-17 18:56:39
Энэ балай авгайг зайлуулаачээ, арай сийрэг толгойтой, хурдтай шийдвэр гаргадаг, ажил хийдэг хүн улсад хэрэгтэй баймаар юм. 60 тэрбум чинь батлагадаад байгаа юм бишүү. мөнгөө өгч сайд болчихоод унтаад байхад яахав гэсэн шинжтэй.

Зочин (202.21.*.*)
2017-07-17 13:22:16
Ий яанадаа энэ одоо

zochin (66.181.*.*)
2017-07-17 13:01:04
байгалийн үзэсгэлэнт газруудаа өөд нь татмаар болсон байна шүү очих замыг заасан тэмдэг байхгүй зам муугаас болоод олон салаа зам гарсан одон нутагт нь хариуцуулах хог хаях цэг бол бүр байхгүй татвар авдаг цэг дээрээ хогоо авчирч тушаапаг болгоод орохдоо авсан тасалбараар нь торгожбайвал болох юм бишүү

ZhinMA (49.0.*.*)
2017-07-17 12:46:59
Юу яриад байгаа ажилаа өгөө чадах хүн байна хөөё

emgen shulam (202.179.*.*)
2017-07-17 12:42:53
Iim saidtai uls oron yaaj xogjij oodloxov dee.Tetgevertee garaad ur achaa xaraad suuval deergui yu emee min.

Зочин (59.153.*.*)
2017-07-17 12:38:04
Энэ эмгэн одоо бушуухан суудлаа тавиад зайлах хэрэгтэй

Zochin (103.229.*.*)
2017-07-17 12:27:33
Ajilaa hiij chadahgvi yum bol yu gej suudal bugluul suuj bdiin chamaig ingej tenegtej saihan zvvd zvvdeleel untaj baih hoorond chini eh oron mini shataad duuslaa.

Зочин (202.131.*.*)
2017-07-17 12:19:43
манаихан хэнэггүи бүдүүлэг.хэзээ энэ иим мангар тэнэг бүдүүлэг баидалаа больж засах юм бэ.аүмүүстэи ес зүитэи, эмнэлэг болон бусад үилчилгээнии газруудаар ус цасанд ороод цэвэрхэн хир шиврээ ханхлуулахгүи цаг дугаарааараа үилчлүүлж сурах тал дээр тв радио ихтернет үзэж болоа бүх сувгаар хичээл заагаачээ. манахаан

Baaska baaska (103.10.*.*)
2017-07-17 12:15:59
Oyunkhorol ta zugeer l ogtsor.harhaas durgui hureed baihii

Зочин (43.228.*.*)
2017-07-17 10:33:34
Өчигдөр онцгой зомисс хуралдаж байхад Батсүмбэрт байсан гэж байна шдээ, яагаад хуралдаа суугаагүй вэ чухал хуралд заавал биеэр сууж байх ёстой шдээ. Ямар сайд өөрөө түймэр цохиод явахгүй нь ойлгомжтой газар

Зочин (103.9.*.*)
2017-07-17 10:22:36
байгль орчны салбар сөнөж байна.

Hf (27.123.*.*)
2017-07-17 10:22:22
Ogtsrooch ee otsgor avgai mini ee harahaas durgui hurch bnaa

Зочин (103.9.*.*)
2017-07-17 10:21:47
эх орон шатаж байхад олдохгүй байсан гээ биз дээ.

Зочин (27.123.*.*)
2017-07-17 10:11:41
Оюунхорол сайд өөрөө огцорсон нь дээр дээ. Тэгвэл байгаль дэлхий хилэгнэхээ болино гэж найдаж байна. Үнэхээр Монгол эх орондоо хайртай юм бол ажлаа өг.

Зочин (207.244.*.*)
2017-07-17 10:04:03
ЭНЭ АВГАЙ ШОНХОР ЗАРАХААС ӨӨР ЮМ БОДДОГ ЮМ УУ? АРАБУУД НЬ ИРЧИХСЭН БАЙНА ЛЭЭ.

Зочин (66.181.*.*)
2017-07-17 09:58:52
Оюунхоролыг сайд болсоноос хойш тvймэр бvvр гаарлаа! Гэхдээ оюунбаатар зальт хулгайчаас арай дээр юмдаа!

Зочин (66.181.*.*)
2017-07-17 09:58:47
Оюунхоролыг сайд болсоноос хойш тvймэр бvvр гаарлаа! Гэхдээ оюунбаатар зальт хулгайчаас арай дээр юмдаа!

Зочин (66.181.*.*)
2017-07-17 09:58:37
Оюунхоролыг сайд болсоноос хойш тvймэр бvvр гаарлаа! Гэхдээ оюунбаатар зальт хулгайчаас арай дээр юмдаа!

Зочин (66.181.*.*)
2017-07-17 09:50:05
yanaa ene avgai odoo.

Зочин (182.160.*.*)
2017-07-17 09:44:17
Ийм сайдтай л улс доо

sugar (27.123.*.*)
2017-07-17 09:41:56
Yuch hiij chadahgui hor nairuulahaas uur zuil meddegui hsaid suuglaa ugvul taarna

Соногч (202.9.*.*)
2017-07-17 09:36:31
АВИЛГАД ИДЭГДСЭН ЗАСГИЙН ГАЗАР, ТҮҮНИЙ ДОТОР САЙД ТАНЫ ШУНАХАЙ АВИЛГАЧ АЛБАТУУДЫГ ТАНХАЙ БАЛМАД НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ОЮУНЫ ХООСРОЛД ОРСОН АРД ОЛОН СОНСЛОО ЮУ? МЭРГЭШСЭН АЛБАН ХААГЧ, АЖИЛЧДЫГ ОРВОНГООР НЬ ХАЛСАН ЭНЭ "АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН" ОДОО ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨЖ, БУГ БОЛЖ СУУХААСАА ИЧИХГҮЙ, МӨН Ч ИХ ГАЙ БОЛЖ БАЙНА ДАА.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-04-20 18:31:01 - Эдийн засаг
Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ
2018-04-20 18:28:07 - Улс төр
Д.Эрдэнэбат: Даатгалынхаа санг бууруулчихаад эмнэлгийн тусламж үйлчилгээний хамралтыг сайжруулах тухай яриад ч хэрэггүй
2018-04-20 18:18:27 - Нийслэл
Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно
2018-04-20 17:04:05 - Нийслэл
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
2018-04-20 16:52:10 - Улс төр
У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил
2018-04-20 16:26:37 - Боловсрол
Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр
2018-04-20 15:45:30 - Нийслэл
Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар хоёр байршлыг дуудлагаар худалдлаа
2018-04-20 15:06:18 - Улс төр
С.Оюун: Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа
2018-04-20 15:06:07 - Нийслэл
Лео Хеллер: Хүнцлийн хортой усыг нүүдэлчин ард түмэн ундандаа хэрэглэж байж магадгүй
2018-04-20 14:37:24 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Хурлаа дахиж хий, би МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшихгүй
2018-04-20 14:13:13 - Улс төр
Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018-04-20 14:10:40 - Хууль
Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй
2018-04-20 14:04:24 - Байгаль Орчин
Тавдугаар сард дулаан, хуурайшилттай байхыг анхаарууллаа
2018-04-20 13:59:17 - Нийслэл
Онцгой байдлын албанд иргэд тэрбум 368 сая төгрөг хандивлажээ
2018-04-20 12:32:20 - Спорт
Хөлбөмбөгийн ДАШТ-ний талбайд гарах Монгол хүүхдийг шалгаруулна
2018-04-20 12:31:59 - Улс төр
Ерөнхийлөгч Бөхийн холбоо үл ойлголцлоо зогсоохгүй бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авна гэжээ
2018-04-20 12:12:31 - Орон нутаг
Орхон аймагт хүүхэд, ахмадуудад зориулсан эмнэлэг байгуулагдана
2018-04-20 12:10:07 - Улс төр
Кадастрын тухай хуулийг өргөн барихаар судалгаа хийгдэж байгаа гэв
2018-04-20 12:04:08 - Улс төр
С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой
2018-04-20 11:54:37 - Хууль
Маргааш нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг болно
2018-04-20 11:42:05 - Хууль
Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагчдад хүний эрхийн сургалт явуулж байна
2018-04-20 11:23:01 - Нийслэл
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аян эхлүүлнэ
2018-04-20 11:16:46 - Эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах 47 дахь мэс заслыг амжилттай хийлээ
2018-04-20 11:11:57 - Улс төр
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
2018-04-20 11:08:34 - Улс төр
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтцийг өөрчилнө
2018-04-20 09:02:05 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-04-20 08:51:20 - Улс төр
Я.Содбаатар: Монгол Улс Оюутолгойн 34 хувиас татгалзах ёстой
2018-04-20 08:44:22 - Орон нутаг
С.Гансэлэм: В.Рэнцэндорж өөрөө л намайг цохих гэж байгаад сарвуугаа гэмтээсэн
2018-04-20 08:42:29 - Орон нутаг
Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг
Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2018-04-20 08:25:37 - Энтертайнмент
Өнөөдөр морь өдөр
2018-04-19 17:44:48 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-04-19 17:21:10 - Улс төр
Баяжуулсан хүнсний туухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2018-04-19 17:10:33 - Эдийн засаг
Шатахуун импортлогч компаниудыг тус бүр 5 сая төгрөгөөр торгожээ
2018-04-19 17:05:42 - Байгаль Орчин
“Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөн боллоо
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-19 16:43:58 - Улс төр
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
2018-04-19 16:14:45 - Нийслэл
Дахин төлөвлөлтөд орсон 24 байршилд орон сууц барина
2018-04-19 15:54:20 - Шар
Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-04-19 08:32:24 - Хууль
Бусадтай зодолдох гэж такси хөлслөн байж гүйцэж очоод зодуулж амиа алджээ
2018-04-19 16:44:16 - Хууль
С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татлаа
2018-04-20 08:32:09 - Нийслэл
Үзэмж муутай ч Нийслэлчүүдийг хуйлруулж чаддаг шатахуун түгээх газрын нууц юунд байна вэ
2018-04-19 13:50:28 - Хууль
Таксины жолооч бие хамгаалах чадваргүй болтлоо согтсон эмэгтэйг хүчирхийлжээ
2018-04-18 17:27:24 - Нийслэл
Хотын захиргааны байр “Голомт файнэншл групп” ХХК-ийнх болох нь
2018-04-18 15:26:05 - Шар
Б.Мөнхжаргалын гэрээс “Эрдэнэт”-ийн нууц гэрээ олджээ
2018-04-18 16:47:41 - Хууль
С.Зориг агсны эхнэр Б.Булган ТЕГ-т дуудагджээ
2018-04-18 08:41:47 - Орон нутаг
Ц.Магалжав: А.Сүхбат аваргын биед халдсан асуудал огт байхгүй
2018-04-19 15:00:50 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, та хууль зөрчсөн үйлдлээ зогсоо
2018-04-19 08:40:26 - Энтертайнмент
Ч.Ану: Хүнд найз нөхөд, эд баялаг байх ёстой хэдий ч хамгийн сүүлд үлддэг ганц зүйл бол хань ижил