- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15 - БЯМБА
04.14
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа хүлээн авснаас хойш анхны ажлын өдрөө буюу өчигдөр түймрийн голомт дээр очиж эхлүүлсэн. Тэрээр тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон байдаг. Одоогоор Ерөнхийлөгчийн баг бүрэн албажаагүй байгаа тул энэ долоо хоногт зөвлөхүүдээ болон ойр шадар ажиллах хүмүүсээ томилох болов уу гэсэн хүлээлт олны дунд байна.
Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд долоон зөвлөхтэй ажиллаж байсан. Үүнд:
-Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг
-Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн
-Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр нар ажиллаж байв.
Харин шинэ Ерөнхийлөгчид хэн хэн зөвлөх болон хэдэн зөвлөхтэй байх нь одоогоор таамаг хэвээр байна. Ерөнхийлөгчийн баг бүрэн бүрэлдсэн үед олон нийтэд хүлээлт үүсгээд буй мөрийн хөтөлбөр амлалтуудыг хэрэгжүүлж эхлэх аж.
Б.ГЭРЭЛ