Д.Тогтохсүрэн: Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй

Түгээх    
2017-09-21 09:02:11 - Улс төр

togtohsuren

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-ХҮССЭН БҮГДЭД НЬ САЙДЫН СУУДАЛ ӨГВӨЛ ЮУ БОЛОХ ВЭ-

-Та ямар шалтгаанаар Засгийн газрыг зайлшгүй огцрох шаардлагатай гэж үзэн, гарын үсэг зурсан бэ?

-Засгийн газар ард түмний санал бодлын толь байх ёстой. Ард түмний дунд Засгийн газрын нэр хүнд унавал тухай бүрд нь засаж, залруулах хэрэгтэй юм. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН ялагдал хүлээлээ. Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаануудын нэг нь Засгийн газрын нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагатай холбоотой. Тэгэхээр Засгийн газрын нэг жилийн ажилд ард түмэн тааруу дүн тавьсан гэсэн үг. Нөгөө талаасаа иргэд сонгогчдынхоо алдагдсан итгэлийг яаж эргүүлж авах вэ гэдэг асуудал их чухал. Тийм учраас бид нэлээд ярилцаж, бодож байгаад, Засгийн газраа өөрчлөх нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Засгийн газар өөрчлөгдсөнөөр барих бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, ажиллах арга барил нь шинэчлэгдэнэ, сайжирна гэж харж байгаа. Яг ийм зорилгоор би огцруулах бичигт гарын үсэг зурсан.

-Огцруулах бичигт гарын үсэг зуруулахдаа хэд хэдэн гишүүний дунд сайдын суудал амалж, тодорхой байдлаар наймаалцсан гэх яриа явсан. Тухайлахад танд ямар амбиц, санал байна вэ?

-Надад сайд болох, албан тушаал авах зорилго байхгүй. УИХ-ын гишүүний ажил хангалттай их. Түүнийгээ л хийгээд явна. Ер нь ийм бодол эхнээсээ агуулаагүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын явуулж буй бодлого нь тодорхой бүлгийн бизнесийг дэмжсэн, УИХ-аас гаргаж буй зарим шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал нэлээд ажиглагдлаа. Тухайлахад, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, сайд нарт өгч буй концессын асуудлууд байна. Ард түмний төлөө биш ийм бодлогыг УИХ-ын гишүүний хувиар дэмжээд явах боломжгүй. Бидний өмнө 2020 оны сонгууль байна. Энэ чигээрээ явах юм бол бид гарч ирж чадахгүй. Тиймээс ч нөхөдтэйгөө нэгдэж, гарын үсгээ зурах нь зүйтэй юм гэж үзсэн.

-Давхар дээлийн тухайд та ямар бодолтой явна вэ?

-Одоо хуулийнхаа хүрээнд Үндсэн чиг үүргийн яамд давхар дээлтэй байхыг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийгээ л барих ёстой. Давхар дээлтэй байх хүн өөрөө мэргэжлийн бөгөөд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Түүнээс биш энэ намдаа их мөнгө өгсөн юм, тэр гишүүн ардаа тэдэн хүн дагуулж ирсэн юм гэсэн байдлаар сайдын суудалд хандаж болохгүй. Хүссэн бүгдэд нь сайд өгвөл юу болох вэ. Ийм байдлаар томилгоо явагдах юм бол Засгийн газраа сольсны хэрэг гарах ч үгүй.

togtohsuren-ОУВС Ж.ЭРДЭНЭБАТ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРТАЙ ГЭРЭЭЛЭЭГҮЙ-

-Шинэ Засгийн газар ОУВС-тай хэрхэн ойлголцож ажиллаж чадах эсэхээс улсын  эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хамаарахаар байна?

-ОУВС-гийн хөтөлбөр энэ цаг үед хэрэгжиж байна. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан. Түүнээс биш ОУВС Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нартай гэрээлээгүй. Тийм учраас би хөтөлбөрийг зогсоно гэж  харахгүй байгаа. Шинэ Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөр үндсэндээ хоёр эерэг үр дүн агуулж байгаа. Нэгдүгээрт, өмнөх Засгийн газрын үед авсан богино хугацаатай өндөр хүүтэй бондоо урт хугацаа бүхий бага хүүтэй бондоор сольсон явдал. Өрийн дарамтаа багасгасан гэсэн үг. Хоёрдугаарт, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд зөв зүйтэй алхмууд хийгдэж байгаа сайн талтай. Гэхдээ эргэж харах асуудал байгаа юу гэвэл байгаа.

-Тухайлбал?

-Нийгмийн хамгааллын чиглэлийн хэд хэдэн арга хэмжээг ОУВС-тай дахин ярилцах шаардлагатай. Цаашид төсвийн давсан орлогоороо шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бидэнд бий. Жишээ нь, багш, эмч нарын цалинг нэмэх, тэтгэвэр тэтгэмжээ эргэж  харах асуудал. Хөтөлбөрийн сөрөг тал нь 2019 оныг дуустал цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхгүй зарцаах аргачлал юм. Яг энэ аргачлалаар явбал ард иргэдэд маань асар их хүнд тусахаар байна. Тийм  учраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нэмж олгох, бусад нийгмийн халамжийн зарим арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарчихсан. Үүнийхээ орлогоор нөхөөд явах боломж байна. 2017 оны эхний найман сард төсвийн орлгоо 500 тэрбумаар давлаа. Үүнээс Хүүхдийн мөнгийг нэмээд олгоход 109 тэрбум төгрөг л шаардагдана. Энэ бүхнээ ОУВС-тай дахин хэлэлцэх ёстой гэж харж байгаа. Нийгмийн салбарт хатуу бодлого барих нь эрсдэлтэй байна. Энэ нь сая сонгуулиар ч харагдлаа шүү дээ.

-Он гарангуут бондын төлөлтүүд хийгдэх учиртай. Эдийн засгийн эмзэг үед Засгийн газар солигдсоноор нөхцөл байдал муудах эрсдэлтэй биш үү?

-Миний харж байгаагаар эдийн засагт тодорхой өсөлт бий болчихсон, боломжууд гараад ирчихсэн байгаа. Ирэх онд эдийн засгийн өсөлт 7-8 хувь руу очих болов уу. Нүүрс, зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр боломжийн байна. Үүнийг дагаад салбарын идэвхижил сэргэж байгаа. Тийм учраас Засгийн газар солигдсон шалтгаанаас үүдэж, эдийн засаг уначихна гэж бодохгүй байна. Гол нь танхимаа зөв, туршлагатай, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэх. Шинэ Ерөнхий сайд, Засгийн газрын танхим үлдсэн гурван жилд маш эрчимтэй ажиллах учиртай. Төв суурин газар бол гудманд, хөдөөд, малчны хотонд ажиллах хэрэгтэй байна. Ингэж байж бид ард түмний алдагдсан итгэлийг эргүүлж олж авна. Ажлынхаа арга барилыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Төрийн албан хаагчдынхаа хариуцлагыг чангалах хэрэгтэй.

togtohsuren

-НАМ ДОТОРХИ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ ЗАДЛАХЫН ТӨЛӨӨ Л
БИД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН-

-Төрийн албан хаагчдын хариуцлага яриад, дахиад баахан халаа сэлгээ бүх шатандаа өрнүүлчих юм биш биз?

-Ер нь зөвхөн Засгийн газар л солигдох ёстой. Түүнээс доошхи төрийн албаны бүтцийг одоо хөндөж болохгүй. Би хувь гишүүнийхээ зүгээс ийм л байр суурьтай байгаа. Төрийн албан хаагчдыг солих зайлшгүй шаардлагатай гэж үзэн улс төрийн өнцгөөс асуудалд хандаж болохгүй. Зөвхөн ажил хэргийн асуудлаар л зарчим ярих ёстой юм. Их хөдөлгөөн үүсэхгүй байх гэж харж байгаа.

-Гарын үсэг зурсан гишүүд төрийн албаны халаа сэлгээ, сайд нарын асуудлаар саналаа хайрцагласан зүйл байгаа юу?

-Байхгүй. Одоо гарын үсэг зурсан 31 гишүүн ярина гэсэн ойлголт байхгүй. МАН-ын  бүлгийн 65 гишүүн л саналаа нэгтгэх учиртай. Бид урагшаа 31-үүлээ явахгүй. Гарын үсэг зурсан хэд нь сайд болно гэж дайрах ёсгүй. Асуудлаа бүлэг дотроо ярина гэсэн зарчмын байр суурьтай байгаа.

-Тэгэхээр бүлэг хоорондын тохироо дахиад л өрнөнө гэсэн үг?

-Тохироо ч юу байх вэ. Миний бодлоор бид одоо тохироогоор албан тушаалд тавьдгаа л болих ёстой. Тохироогоор томилгоо явчихсан учраас төрийн ажил явахгүй байна. Чадалтай хүн гаргаж ирж байж л ажил явна. Гол нь Засгийн газартаа том өөрчлөлт хийх. Түүнээс ганц нэг сайд сугалаад байдал өөрчлөгдөхгүй. Энэ Засгийн газрыг байгуулахдаа бид алдвал дахиж хэзээ ч сэхэхгүй. Нууцгүй хэлэхэд, манай нам цөөнх байхад хандив их өгсөн хүмүүсээ нэгдүгээр эгнээнд аваачаад оруулчихсан. Үүнээс болоод манай нэр хүнд унасан. Одоо энэ алдааг давтвал тэгээд дуусаа.

-Засгийн газраа маш сайн бүрдүүлэх боломж танай намд бүрдэж чадах уу.  Нам доторхи бүлэглэлүүд чинь хайрцаглаж байгаад өөрсдийн хүнээ сайдаар томилуулдаг?

-Харин одоо нам доторхи бүлэглэлүүдийг задлах хэрэгтэй байна. Түүний төлөө л бид гарын үсэг зурсан. Би ингэж л ойлгож байгаа.

-Зайлшгүй задлах шаардлагатай хэр олон бүлэглэл танай намд байна вэ?

-Олон бүлэглэл гэж би хэлж чадахгүй. Сая огцорсон Засгийн газар дотор эдийн засаг, бизнес, улс төрийн нам дамжсан бүлэглэлүүд байсан уу гэвэл байсан. Би УИХ-д анх удаа орж ирсэн хүн. Өмнө нь хүмүүс МАНАН-г устгах юмсан гээд ярихаар нь би “Тийм юм байдаггүй биз дээ” л гэж дотроо боддог байлаа. Яг ингээд дотор нь ороод харахаар нам дамжсан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд байдаг л юм байна. Эд нар томилгоогоо хийдэг бизнесээ төрөөр дэмжүүлдэг, концессоо хуваагаад авчихдаг нь харагдлаа. Хэн хохирч байна. Ард түмэн л хохирч байгаа. Үүнийг л задлахын тулд гишүүд нэгдсэн гэж би харж байгаа.

togtohsuren

-МАН-ЫГ ХОТЫНХОН ДУУСГАЖ БАЙНА-

-Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг ганц ч сайдаа өөрийн хүслээр томилж чадаагүй гэж намынхан нь ярьдаг. Шинэ ерөнхий сайдыг та ямар имижтэй, нөлөөтэй хүн байгаасай гэж харж байна вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үе их хүнд цаг хугацаа таарлаа. Ж.Эрдэнэбат сайд нараа өөрөө томилж чадаагүй гэдгийг би 100 хувь мэдэж байгаа. Яг сайд болох хүмүүсээ нэрлэж чадаагүй болов уу. Би тэгж боддог. Тэгэхээр одоо гарч ирэх шинэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийнхээ ядаж тал хувийг өөрөө сонгоосой гэж бодож байгаа. Ер нь Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө л бүрдүүлэх учиртай.

-Гарын үсэг зурсан гишүүд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох асуудлаар гарын үсгээ дахин зурж, нэг ёсны андгай өргөсөн гэж ойлгогдсон. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Манай намд улс төрийн лидер гарч ирэхээс өөр арга байхгүй болчихсон. Нам ч тэр, ард түмэн ч тэр сайн лидерийг л дагаж явдаг. Бидэнд У.Хүрэлсүхийг дэмжинэ гэж андгай өргөсөн юм байхгүй. Саяхан бид нэг уулзаж, саналаа солилцсон. Үндсэндээ хоёр зүйл дээр санал нэгдсэн байгаа. Нэгдүгээрт, Засгийн газрын танхимаа тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай. Ингэж байж томоохон өөрчлөлт хийх боломжтой. Хоёрдугаарт, хэн удирдан чиглүүлж, авч явах вэ гэдэг асуудал. Ихэнхи гишүүд улс төрийн туршлага, насны хувьд ч тэр У.Хүрэлсүх зохицно гэж үзэцгээсэн байгаа.

-Гэхдээ Бага хурал дээр хотын фракци хайрцаглачихвал У.Хүрэлсүх намаасаа Ерөнхий сайдаар томилогдох боломжгүйд хүрнэ?

 -Хотынхон одоо болих хэрэгтэй. МАН-ыг энэ хотынхон дуусгаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хотынхон ялагдсан. Сонгууль болохоор хотынхон унагадаг, нам дээр хор найруулдаг, эрх мэдэл хуваарилдаг. Орон нутгаас сонгогдсон гишүүд олон түмнийхээ саналыг сонсдог шударга хүмүүс гэж бодож байна. Гэхдээ би хотынхныг бүгдээрээ муу гэж хэлэхгүй. Зарим нэг хүмүүс нь сонгууль болохоор нуугдаж, албан тушаал хуваарилах болохоор ил гараад ирдэг. Тийм учраас хотынхныг хор бага найруулаарай, намынхаа ирээдүйг бодоод бүр болохгүй бол дуугүй сууж байгаач гэж хэлмээр байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 93

Zochin (66.181.*.*)
2017-10-14 16:42:37
Тоогий дарга ч уг нь мундаг хүн л дээ даанч зарим муухай хүмүүстэй холбогдоод байдаг юм билээ. Өвөрхангайд дулааны станцтай болгох асуудлыг шуурхай шийдмээр бгаа юм. Уурын зуухны эздээс авилга авдаг гэсэн. Тэрийгээ болих хэрэгтэй даргаа. Танд юм өгдөг хүмүүс чинь яриад байна шүү. МСҮТ ийн уурын зуух жишээ нь.

Өвөрхангайн иргэн (202.21.*.*)
2017-09-23 13:04:47
Тогтохсүрэн даргын үед манай аймгийн хөгжил, аймгийн МАН-ын ажил үйлс, нэр хүнд ахиц дэвшилтэй маш сайн байсан. Харин одоо өөрийгөө боловсруулаагүй, хоосон толгойтой, мөнгөнөөс өөр юм боддоггүй,зөв харилцаа хандлагын ямарч ур чадваргүй, бүдүүлэг Г.Ганболд гэх энэ хүний үед бүх хөгжил нам зоггсон гэхэд болно. Ийм тэнэг удирдлагатай байхад ямарч ажил явдаггүй юм байна. Яг өөртэй нь ижилхэн тэнэг долдойнууд нь доор нь худлаа бөхөлзөөд л цаашаа хараад нөгөөтөхөө бас муулаад явна аа. Тэнэг, бүдүүлэг, чадваргүй хүн аймгийн удирдлага байна гэдэг үнэхээр эмгэнэл юмаа.

saran (150.129.*.*)
2017-09-23 12:35:19
Toogii darga yag ingej hun angaital goe saihan yaridag yum daa. daanch ug uildel 2 ni zurdug yum. Uran panalaaraa Uvurhangaid aldartai l bailaa.Odoo turiin undur suudal goridoj suugaa ni nuuts bish. Ene udaagiin yariltslaga ni ch tsaanaa neg unetei l bgaa. Hurelsuh erunkhii said bolvol naidvartai neg said boloh arga heregsliih ni neg ni ene udaagiin yariltslaga. Zali meh ni deed tsegtee tultal hugjsun hun. Nuuts amragiin tuhaid Ganboldoosoo dutaad bhgui harin ch davj garna. Nuuts amraguudaa darga bolgodog ni Ganboldoosoo harin ch iluu. Odoogiin Halamjiin darga 2-r surguuliin zahiral geh met huuhnuud shil shilee dagaad baij l bna.

зочин (66.181.*.*)
2017-09-23 12:04:09
Тогтохсүрэн Өвөрхангайгаас овоо хөрөнгөжөөд явсан даа.Овоо хүү нь Монголын хамгийн үнэтэй машин унадаг гэнэээ

зочин (66.181.*.*)
2017-09-23 10:21:38
өвөрхангай ажил үйлс сайн байсан. одоо нь Ганболдыг засаг дарга болгосноор бүр хэтэрч байна.өөрсдийн гар хөлөө албан тушаалд томилох эсвэл албан тушаалыг мөнгөөр үнэлж зарах наад захын асуудал болсон.бүхнийг ганцаараа шийдэж байна. ялагдаж үзээгүй МАН 20 онд ялагдахаар болчихлоо. намынхаа журмын нөхдийг гомдоодог авгай хүүхэн хүүхдийн асуудал нь аймгаар нэг яригдаж байна даа яана даа.

зочин (122.201.*.*)
2017-09-22 14:25:48
Нам будаа болгосон хүний юунд магтаа бэ 20 он будаа шүү.Ганболдын яриа Өвөрхангайгаар нэг нууц амрагаа тавьсан гээд толгойтой болгон ярьж нь нөгөөдөх нь миний хүүхэд аавтайгаа адилхан ч гэж согтох бүрдээ орилоод нам будаа боллоо.

3 (59.153.*.*)
2017-09-22 08:31:36
AVILGACHDAAS SALAACHEE MIYEGEES SALAHIIN SAN

ээ бурхан бумбаа (66.181.*.*)
2017-09-22 01:59:24
bidnii erhiig hamgaalj huuli batalj tor tushiltseh hunentseruud dund bas neg iim hun bdiimuu bayarlalaa zasag soligdoh mochid iimerhuu erguu dagznuud bur zorigloj garch irdeg bolson emgeneltei uyboljee

Аянга (202.179.*.*)
2017-09-22 00:54:51
Сонгосон хүн маань эх орны эрх ашгийн талд баттай зогсож байгаад баяртай байдаг.

Korea (202.70.*.*)
2017-09-22 00:23:17
Өвөрхангай н одоо н сонин их бичээрэй хүмүүсээ хэнийг Ганболд дарга болгочихоо вээ.

Comment (202.70.*.*)
2017-09-22 00:14:54
Ganbold heden huuhedtei en. Aimagt. Comment bichij bgaa humuus yostoi halah uymaa kkk.

Mijgee (202.70.*.*)
2017-09-22 00:13:00
Uvurkhangai aimag hugjilooroo terguulj bgaa ni ene hunii ach.

Damdindorj (202.70.*.*)
2017-09-22 00:09:32
Ene huniig hundelj hairladaggui hun Uvurkhangai n hun baikhgui bh. Aimagtaa mun ch ih uym hiisen hun. Ardchilsan namiinhan uhehnee. Ydarsan ard tumendee eeltei tusigtei toriin tushee shuu.

Хайран ч аймаг минь (202.70.*.*)
2017-09-22 00:04:50
Өвөрхангай аймагт одоогийн засаг дарга г. Ганболд бүх шатны байгууллагад ажилд томилоход жижүүр цэвэрлэгчээс эхлээд дарга хүртэлх бүх хүнийг өөрөө л мэдэж томилдог дархан эрхтэй болж байна даа. Аймаг минь арай тэнэг 2 даргатай тэр нь Ишдорж ёооё хөдөөний бас мангар биеэ тоосон хажууд байгаа хүмүүстээ нэг л их том хүн.

иргэн (66.181.*.*)
2017-09-21 23:09:28
ИЙМ ЗАЛУУЧУУД ГАРААСАЙ ...

Зочин (66.181.*.*)
2017-09-21 21:37:54
Хөөх ийм гишүүн байдаг юм уу??????

Зочин (66.181.*.*)
2017-09-21 20:18:54
Зөв эвдэрээгүй ийм зауучууд л ЗАСАГТ гараасай. Сайхан шулуухан ярилцлага байна.ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин (66.181.*.*)
2017-09-21 20:18:19
Зөв эвдэрээгүй ийм заууцууд л ЗАСАГТ гараасай. Сайхан шулуухан ярилцлага байна.ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

зочин (202.9.*.*)
2017-09-21 20:13:08
Сайхан ярилцлага.Ийм л залуучууд энэ намд орж ирж байгаа нь МАНАН арилах нөхцөл бүрдэнэ. М.Энхболд буюу хотын фракцийнхан зайгаа тавьж дуугай байх нь та нарын хүн чанарын асуудал байх болно.

Зочин (183.177.*.*)
2017-09-21 20:01:58
cv

Зочин (27.123.*.*)
2017-09-21 19:03:12
маш чухал зүйлийн талаар зөв шийдлийг ярьжээ. манайд улсад ийм л гишүүд олон байх хэрэгтэй.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 19:02:11
Сайхан сонсогдож байна. Өвөрхангайг жинхэнэ хөгжүүлсэн хүндээ. Одоо улсыг хөгжүүлэхээр зүтгэх цаг нь болсон.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 18:54:05
маш чухал зүйлийн талаар зөв шийдлийг ярьжээ. манайд улсад ийм л гишүүд олон байх хэрэгтэй.

Иргэн (27.123.*.*)
2017-09-21 18:27:36
Энхболд,Эрдэнэбат нарын томилсон нөхдүүдийг чөлөөллөх нь чухал.

Зочин (43.242.*.*)
2017-09-21 18:15:57
xe xe neg said gorilj bga ium bn da

Зочин (202.21.*.*)
2017-09-21 17:36:45
Өмнө байсан мундаг нэртэй үе үеийн Засаг даргуудын дэргэд хийсэн юмтай, хэлэх үгтэй, жинхэнэ төрийн хүн дээ, ямар ч байсан хувиа хичээсэн хүн биш, олныхоо төлөө сэтгэлтэй хүн санагддаг, өрсөлдөгч нар үхэхнээ ...

Зочин (202.131.*.*)
2017-09-21 17:22:35
Тоодгороо, Засгийн газар бүгдэд дандаа таалагдаж байх боломж ч үгүй, алба ч үгүй. Тольдогч хүүхэн байх бус харин эх орноо, эдийн засгаа эрүүлжүүлэхийн тулд таалагдах сэтгэлгээг өөгшүүлэгч, хүсэмжлэгчтэй ч тэмцэх ёстой

Зочин (202.70.*.*)
2017-09-21 17:08:46
Энэ нөхөр Эрдэнэбат сайдын хажууд гөлөг Миеэд Гологдсо гологдсон эзэнгүй золбин гөлөг шүү дэээ

zochin (202.70.*.*)
2017-09-21 17:06:39
Ikh l buurunhii hyn dee. Uurtuu asghigtai bol yu ch hamaagyi hiine. Ashiggyi bol hend ch tuslahgyi buurunhii bichig ugdug UUDGYI HYN DEE. UVURKHANGAIHAN DARAA UDAA AN-iig songono harj bgaarai!

Зочин (202.21.*.*)
2017-09-21 16:52:23
Чи өвөрхангайд Нутаг усаар нь ялгах, өөртөө тал татсанд л ханддаг байснаа мартаад байгаа юм биш үү. Цэрэнням, Мөнхжаргал гм хахуульч нар олон байгаа одоо ч байсаар байна.Мөрөө эргэж хараарай

Хайдо (202.9.*.*)
2017-09-21 15:21:19
Та намын нэрийг солиж 2 нам болгоод ямар ур дунд хурсэнийг эрэгцуулэн бодооч. Энэ санааг анх гаргасан их мэдэгчийн нэг бол Хурэлсух .Тэгээд ур дун нь юу болж буйг эрэгцуулэн бодох цаг болжээ.Танай нам боловсоролтой мэдлэгтэй сэтгэлтэй шаардлагтай ухаалаг хунээ сонгохгуй бол 20 оны сонгууль байтугай намгуй болж мэднэ шуу.

зз (66.181.*.*)
2017-09-21 15:20:01
юм болгон дээр шалчигнаад байдаггүй үг нь үнэн ман доторх зөв хүн

иргэн (103.50.*.*)
2017-09-21 15:15:20
Энэ одоо болио.Юу Хүрэлсүх бэ.Ичээч.Хуулий мэдэж хуцдаа.Хэзээ энэ одоо МАН-н ажлыг мэддэг болчихсон бэ.МАН-н нэрээр гарч ирчихээд одоо өөрийнхөө эрийн сайнд гараад ирсэн юм шиг.Удахгүй юу ч үгүй болох байж.МАН-н байр суурийг илэрхийлэх хүн мөн үү.

Irgen (202.21.*.*)
2017-09-21 14:34:12
Togtohsuren bol Uvurkhangai aimgiig harin ch uurchilj chadsan mundag hun shuu. Hun bolgond taalagdah albagui ch ihenh ni tegj helne. Udam sudar saitai nutag usaa gesen uneheer turiin har hund baih tuluv tuvshin shinj chanariig burduulsen hun gej boddog. Huniig sain medehgui baij hamaagui duraaraa yarih mash tom nugel shuu. Medej sudalsniihaa daraa l heleh yarih erhtei. Ene hunees neg ch udaa tuslaltsaa avch baigaagui ch uil hereg ni tsagaan zamtai sain hun gej dugnesen ]

Irgen (202.21.*.*)
2017-09-21 14:33:12
Togtohsuren bol Uvurkhangai aimgiig harin ch uurchilj chadsan mundag hun shuu. Hun bolgond taalagdah albagui ch ihenh ni tegj helne. Udam sudar saitai nutag usaa gesen uneheer turiin har hund baih tuluv tuvshin shinj chanariig burduulsen hun gej boddog. Huniig sain medehgui baij hamaagui duraaraa yarih mash tom nugel shuu. Medej sudalsniihaa daraa l heleh yarih erhtei. Ene hunees neg ch udaa tuslaltsaa avch baigaagui ch uil hereg ni tsagaan zamtai sain hun gej dugnesen ]

Irgen (202.21.*.*)
2017-09-21 14:33:09
Togtohsuren bol Uvurkhangai aimgiig harin ch uurchilj chadsan mundag hun shuu. Hun bolgond taalagdah albagui ch ihenh ni tegj helne. Udam sudar saitai nutag usaa gesen uneheer turiin har hund baih tuluv tuvshin shinj chanariig burduulsen hun gej boddog. Huniig sain medehgui baij hamaagui duraaraa yarih mash tom nugel shuu. Medej sudalsniihaa daraa l heleh yarih erhtei. Ene hunees neg ch udaa tuslaltsaa avch baigaagui ch uil hereg ni tsagaan zamtai sain hun gej dugnesen ]

ganbaa (202.70.*.*)
2017-09-21 14:03:16
Unen xeregtee zasgiin gazraa unagaasan ni xedxen nuxduudiin said bolox xusel bieleegui uchraas ayaursaixan oyuunerdene ene togtoxsuren metiin shinikobuudiig ashiglaj xuslee bieluulsen. Ene uildel ni 2020 onii yalagliig abchirsan. Mani metiin demjigchdiin uramiig xugalsan. an namiinxan l bayarlaj bna daa

Зочин (202.179.*.*)
2017-09-21 13:57:26
Таны улс төрийн их ажилд амжилт хүсье.

Зочин (103.206.*.*)
2017-09-21 13:38:34
60 тэрбумын асуудалтай гэгддэг Миеэ гуай ба түүний нөхөд, МАН-аас Монгол улс хэзээ ангижрах вэ?

Зочин (202.5.*.*)
2017-09-21 13:34:54
Ер нь хүн бүр л өөрийнхөө ойлголтоор санал онолоо бичсэн байна. Би ажил багатайдаа үүнийг уншиж цаг барж байгаа юм биш л дээ. Улс орны хувь заяа Ерөнхий сайд хэн болохоос ихээхэн шалтгаалах учраас цаг зав гаргаж хүмүүсийн юу гэж бичиж вэ? Ер нь ямар санал бодлоор бичээд байна. гэдгийг тандаж бас эх орныхоо цаашдын хувь заяаны төлөө сэтгэл зовож байдаг хүний хувьд шүү дээ Тогтохсүрэн гуайн бичсэн зүйл их ортой, үнэний хувьтай юм гэж бодогдож байна. Зангарагтай, шудрага үнэнийг баримталдаг хүн гарч ирэхгүй бол энэ улс орон сүйрлийн эрмэгт байна даа Нямдорж бол булхайны эзэн, хуурамч дүр төрөхтэй нэгэн Булхайлсан луйвардсан зүйлүүдийг нь үнэн мөнөөр нь шахаад гаргаад ирвэл жинхэнэ нүүр царай хийж байгаа зүйл нь даанч дээ гэмээр дүр төрөх харагдана

Зочин (183.177.*.*)
2017-09-21 13:25:53
minii sanahad ehiig ni etseej tugaliig ni turaachihgui l hun . Uvurkhangaid humend haragdaj hiisen zuil zunduu l bgaa Alivaa zuiliig tentsbertei abaad yabj chaddag ene chanar ni odoo l uburkhangain irgend tudiigui Mongol hun burt heregtei bna daa

Зочин (112.72.*.*)
2017-09-21 13:14:23
Маш уужуухан хүн дээ өндөр найзыгаа авгайтайгаа унтаж байхад таарчихаад найз даа албан тушаал өгч байсан ховорхон хүн шү

Зочин (112.72.*.*)
2017-09-21 13:07:41
Нутгийн сайдаа гөрж өөрөө сайд болох гэж тэнэгтээд байгаа хүн дээ өвөрхангайг яг одоогийн хотын фракц шиг болгосон хүн одоо л нэг их ухаарч гэнэ шал худлаа өвөрхангайн шударга хүн бүр мэднэ дээ

Амар (202.179.*.*)
2017-09-21 13:00:59
Энэ Түгтохсүрэн чинь харин эвдрээгүй сайн гишүүн юм биш үү.Ашгүй эцсийн эцэст МАН буруу гарын баячуудаас салж иргэдээ боддог болох нь дээ.

SS (103.9.*.*)
2017-09-21 12:51:30
za mongold hezee tiim bsan yum be??? ALI NEG YURUNHII SAID GANTSAARAA HARAAT BUSAAR TOMILJ BSAN UDAA BHGUI BH SHUU! NAM MAM, ULS TURIIN NULUU, BULEG FRAKTSUUDIIN ZODOONOOR TOMILOGDDOG BIZ DE????

Өвөрхангайн иргэн (27.123.*.*)
2017-09-21 12:39:00
Үнэхээр мундаг хүн. Ноён нуруутай, хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн. Өвөрхангай шиг их зүйл хийж бүтээсэн зүйл дүүрэн аймаг цөөхөн. Энэ зарим компьютерийн цаанаас хийрхэж нүүрээ нуусан хөлсний бичээчид минь худлаа амаа бурхаа боль. Өвөрхангайчуудын итгэл алдаагүй мундаг хүн. Батхүү, Зоригт гдг луйвирчид ичиж үхмээр энэ хүний хийсэн бүтээсний хажууд

Зочин (112.72.*.*)
2017-09-21 12:37:49
лүндээгийн тавиул ганболд аймаг удирдах гэж ёстой нүд улаан , мөнгө цагаан болж байхын.

ЗоЗОЧИНн (202.21.*.*)
2017-09-21 12:30:49
Г.Ган болд засагыг үр төл сайтай л гэх Монголын үрс маш олон болтугай

зочин. (96.255.*.*)
2017-09-21 12:27:37
Ж. Эрдэнэбат бол оффшорчин Энхболдын гар хөл хужаа нар нийлцэн гарахад нь монгол залуус зогсоосон одоо ул мөргүй арилгах хэрэгтэй байна.

5632 (202.9.*.*)
2017-09-21 12:26:40
Miye U.Enkhtuvshing zalgamjlagchaaraa tohiroo hiin MAN-iin darga Erunhii saidad ursulduuleheer boljee.Baga hurlaas ih hural ruu orj irsen ch 50%-iin bosgo davahad hetsuu.AN -tai 33 tohiroo hiisen uchraas Miyegiin suuliin muruudul bieleh magadlal 8%-ta -i haragdana.MANAN boloh Miye-Ebi-Bayaraas salah chuhal alham shuu 33-aa

ЗОЧИН (27.123.*.*)
2017-09-21 12:25:02
ЭНЭ НӨХӨР ХӨДӨӨД ЯАЖ АЖИЛЛАСНЫГ МЭДЭХГҮЙ ЮМ,ХАРИН ЭНЭ ЯРИЛЦЛАГАД НЭГ ИХ НАМЧИРХАЛГҮЙ ОВОО ДУУГАРЧИХАЖ,НАМЧИРХА Д Ч ОДОО ЯАХ ЮМ БИЛЭЭ,НАМАА ГЭЭД,ЭНХБОЛДОО ГЭЭД ШҮҮМЖЛЭЛГҮЙ ДУУГҮЙ НУУГАДААД ЧИМЭЭГҮЙ БАЙЖ ТААРАХГҮЙ НЬ ГЭЖ БОДОЖ ДЭЭ,ЗӨВ ШУДРАГА Л ЯРЬСАН БНА,ДЭМЖИЖ БНА.

ЗОЧИН (59.153.*.*)
2017-09-21 12:08:43
ИХ ХУРАЛД ИЙМ НӨХӨР БАЙДАГ ЮМ УУ?ИЙМЭРХҮҮ М.А.Н-ЫН НЭРЭЭР СОНГОГДООД ИХ ХУРАЛД ОРООД ИРЧИХСЭН НӨХДҮҮД АН-ААС Ч ЮМ УУ ӨӨР АЛЬ НЭГ СУБЪЕКТЭЭС НЭР ДЭВШСЭН БОЛ СУРАГГҮЙЛДЭЭ.ХҮРЭЛСҮ Ч ОВЖИН ЮМ АА.ИЙМЭРХҮҮ НӨХДИЙГ ӨӨРТӨӨ ТАТАХ АМАРХАН ГЭДГИЙГ САЙН ТООЦСОН БАЙНА.ХАРИН НЭГ ХЭРЭГЛЭЭД ХАЯЧИХДАГ БЭЛГЭВЧИРХҮҮ ЮМ БОЛЧИХВИЙДЭЭ

zochin) (104.236.*.*)
2017-09-21 12:07:45
Ajlaa hiij chadaagui zasag ogtsroh ni buru yu bhaw.. Shine zasag ulsiihaa tuluu bj chadna gej bodoj bn. Gol ni zuv udirdagch l heregte

Зочин (202.9.*.*)
2017-09-21 11:58:43
Тогтохмүрэн Өвөрхангайн засаг дарга байхдаа өөрийнхөө тойрон хүрээлэгчид тэднийг даган баясагчдыг шагнаж урамшуулах хөөргөж дэвэргэх намчирхах ажилгааг сайн хийсэн иргэдийг ажилтай орлоготой болгох талаар хуруугаа хөдөлгөөгүй өөдгүй зантай албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэдэг новш байгаа юм.

Зочин) (188.226.*.*)
2017-09-21 11:55:31
Эрдэнэбатын засгийн газар унасан нь хамгийн зөв сонголт байлаа.

Аархал (69.31.*.*)
2017-09-21 11:52:06
МАНАНгын буюу Энколдын сайд нар байсан шдээ.

саран (202.179.*.*)
2017-09-21 11:49:10
Харин Тогтохсүрэн хүн дугаарлаж үзээгүй хүн чанартай хүн ажил ч их хийсэн Харин Г.Ганболд А.Ишдорж 2 Өвөрхангайд юу ч хийхгүйнээ ялангуа Засаг дарга Г.Ганболдыг огцруулмаар байна Өвөрхангайчуудаа

цэцэг (202.179.*.*)
2017-09-21 11:44:54
МАНын өндөр тушаалтнууд намын нөхдөө сонгуулиар ашиглаад хаядаг 2020 сонгуулиар бид 2016 оных шиг л зүтгэхгүй шүү нэлээд олон хүмүүс АН элсэж байгаа энэ үнэн шүү дарга болчихоод эргэж хардагдаггүй та нарын дүн 2020 онд тавина баяртай МАН томчуулаа

цэцэг (202.179.*.*)
2017-09-21 11:44:53
МАНын өндөр тушаалтнууд намын нөхдөө сонгуулиар ашиглаад хаядаг 2020 сонгуулиар бид 2016 оных шиг л зүтгэхгүй шүү нэлээд олон хүмүүс АН элсэж байгаа энэ үнэн шүү дарга болчихоод эргэж хардагдаггүй та нарын дүн 2020 онд тавина баяртай МАН томчуулаа

Зочин (202.9.*.*)
2017-09-21 11:42:01
Хуцдаг муу хулгайч вэ хадгаламж банкны 14тербум төгрөг хулгайлж цусалсан урвагч танхай хүчиндэгч зодоонч ёс суртахуунгүй боловсрол нимгэн Хүрэлсүхтэй хуйвалдсан байна шүү дээ. Ийм балай юм хийчихээд бүлэглэл задлана гэж горьдохынч хэрэггүй Хүрэлсүх бүр дордуулж улс орныг самарч албан тушаалын наймаа хуйвалдаан авилгалгалыг цэцэглүүлэн дэлгэрүүлэнэ эргүү толгойтоо

зочин (202.179.*.*)
2017-09-21 11:32:30
Тогтохсүрэн одоогийн засаг дарга Г.Ганболдоос арай дээр байсан ядаж нууц амрагаа дарга болгоогүй хэ хэ хэ үнэн

зочин (202.179.*.*)
2017-09-21 11:32:29
Тогтохсүрэн одоогийн засаг дарга Г.Ганболдоос арай дээр байсан ядаж нууц амрагаа дарга болгоогүй хэ хэ хэ үнэн

зочин (202.179.*.*)
2017-09-21 11:32:28
Тогтохсүрэн одоогийн засаг дарга Г.Ганболдоос арай дээр байсан ядаж нууц амрагаа дарга болгоогүй хэ хэ хэ үнэн

эл бэгдорж голог (223.73.*.*)
2017-09-21 11:24:43
ЧАМАЙГ ЕРОНХИЙ САЙДААР ТОМИЛОЕ. ЧИ МОН АДИЛ НЭГ Ч САЙДАА ТОМИЛЖ ЧАДАХГУЙ. ЯАГААД ГЭВЭЛ М.ЭНХБОЛД. БАДАМЖУНАЙ ГЭСЭН ГОЛОГНУУД ЧИНЬ БАЙЖ БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭН ГОЛОГНУУДИЙНХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧЭЭГУЙ ЦАГТ МОНГОЛ НАР ООДОО ХАРАХГУЙ.

уншигч (202.179.*.*)
2017-09-21 11:18:59
Зөв цаг үед нь зөв ярих нь хамгийн чухал.Зоригтой хүн дутагдсан үед зоригтой шударга үнэн байдлаа ярьжээ.Ажлын амжилт хүсье.Таныг сонгогчид монголын ард түмэн үргэлж харж байгаа шүү.

zochin (202.70.*.*)
2017-09-21 11:18:39
одоо нээх шүүмжлээд бөөлөөд байж яахав дээ. Сайд байхад нь п я л д а г а д а а л гүйж л байсан биз. Эр хүний зангараг гаргаад чимээгүй өнгөрчихөөч дээ.

багш (112.72.*.*)
2017-09-21 11:18:29
харин ч шударга нуруутай яриа байна.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 11:16:30
Тогтохсүрэн Өвөрхангайг ажилгүйдэл ядуурд оруулсан шүү Одоо Өвөрхангай дээрхи үзүүлэлтээр улсад хойноосоо хоёрт яваа шү

Zochin (180.149.*.*)
2017-09-21 11:16:10
Argagui l Jenko Hurelsuh 2 negdjee. Ziigiin sited 31-iinhee tuluulliig Erdenebatiin zasgiin gazriin esreg yariltslaga uguuleel. Togtohsuren ingej tom dugarah boloogui ee 2020 ond jiigdevdee. Hurelsuh said bolvol udlaa gehed 2 sariin l nas bga shu.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 11:12:05
Ард түмний сэтгэлд таарсан юм яриад байна шүү. Харж л байя.

САНАЛ (202.179.*.*)
2017-09-21 11:06:28
ЗӨВ ХӨ МИЕЭГ ШУУД ЗАДЛЛ ХӨӨЖ ЯВУУЛ ТЭР ТӨВ АЙМАГ РУУ НЬ

Зочин (202.180.*.*)
2017-09-21 11:04:52
Энэ нэг эргүү юм өөрөө сайд болчих санаатай... Өвөрхангайг хөгжүүлсэн л гэнэ... яс юмандаа нүд хуурсан хэдэн юмнаас цаашгүй хэдэн сумууд нь бүүр балгас болсон байсан шүү Нутаг орондоо олон жил болсон хүн гэхэд хөдөөгөө хаячихсан хүн дээ

Зочин (182.160.*.*)
2017-09-21 10:54:41
Энэ зүтгүүр хутгуураасаа салаачээ.Ганц намынхандаа саад болоод зогсохгүй нийслэлчүүд,ард иргэд түүнээс залхаж гүйцлээ.Хотоос хөөгдөж хөдөөгийхний толгойг хэдэн жил эргүүллээ.Мэдлэгч алга,туршлгач алга,Сэтгэл ч огт үгүй ийм хүнийг хол зайлуул.Намын даргыг авахаас гадна ИХ ын даргын асуудлыг ярих цаг болсон.Сая чуулганы хуралдааныг өөрийнхөөрөө зүтгүүлж булайгаа чирсэн.Идэж уухнь үйлдэл дээрээ баригдах хэмжээнд хүрсэн.60 тэрбумын гол эзэн учир баривчлах нөхцөл бүрдсэн.

zo (27.123.*.*)
2017-09-21 10:54:13
Saihan bor halzan hurga bn.ard tumende yritslaga egeh televizeer garah bolohoro l neeh saihan yrina...heshignii tsaana bas neg hudalaa yridag luivarchid shuu.

zo (27.123.*.*)
2017-09-21 10:54:12
Saihan bor halzan hurga bn.ard tumende yritslaga egeh televizeer garah bolohoro l neeh saihan yrina...heshignii tsaana bas neg hudalaa yridag luivarchid shuu.

Зочин (139.5.*.*)
2017-09-21 10:51:55
Энхболд өөрөө унавал нам нь ч нөхөд нь ч унах юм хийсэн юмаа даа.

зочин (66.181.*.*)
2017-09-21 10:49:14
Энэ хүн ард түмэн тэгж үзсэн гэжээ. Эсрэгээрээ ард түмэн Эрдэнэбатын засагт сайн үнэлгээ өгч байсан. Хэдхэн улстөрчдийн л үг. Өөрөө Хүрэлсүхэд нэг шанаадуулсан байх л даа. Сураггүй л амьтан байна. Хүрэлсүх ЕС болчихбол арай хэтэрнэ. Тэр боловсролгүй урвагч ямар ч холион бантан хийж чадна. Намаа олон удаа буталж байгаа лантуучин шүү дээ. Тэр салаан захирагч л байхад яг таарна.

иргэн (103.229.*.*)
2017-09-21 10:25:02
Зүгээр ярилцлага болсон байна.Ганцхан танил талаараа татуулж,мөнгө төлж албан тушаалд очсон хүмүүсийг л сольж байж ажил явна гэж хэлсэнгүй

Зочин (103.229.*.*)
2017-09-21 10:21:33
Энэ чинь овоо хүүхэд биш үү?

Гао Фан (202.55.*.*)
2017-09-21 10:02:08
Мөнгө төлж албан тушаал худалдаж авёан улсын толгойг илнэ гэсэн үг үү?

Зочин (203.91.*.*)
2017-09-21 09:56:55
Ene zaluu chine l harin gaigui zaluu baigaa um da

Зочин (103.57.*.*)
2017-09-21 09:55:07
Zarim ni mungu tulj yariltslaga ugnu. Ter zarimiiin tulululul ene

зочин (180.149.*.*)
2017-09-21 09:54:52
Маш мундаг ярилцлага байна.МАН шинэчлэгдэх ньтодорхой.Энэ шинэчлэлийг хийхэд лидер чухал тэр хүн нь Хүрэлсүх гэдгийг ард түмэн мэднэ.

Зочин (103.57.*.*)
2017-09-21 09:53:58
Iim nuhur bdag biluu kkk

kkk (66.181.*.*)
2017-09-21 09:42:50
aalznii tolgoig tasadlaa gexed tednii gar xol ni uldej tolgoiniixoo uil xergiig urgeljluulj l taaraa sh dee.tiim boloxoor yamnii xeltesiin darga,agentlagiin darga nariig solixguigeer shinjlel yavagdaxgui shuu dee.toriin zasag chin torliin zasag bolson gedgiig xen xungui medej bgaa shuu dee.bugdiig soli!!!!

Зочин (202.9.*.*)
2017-09-21 09:42:03
erdenebat sain ajillsan gej boddog mongoliig uud ni yvahad durgui uls l unagalaa daa

irgen (203.91.*.*)
2017-09-21 09:34:54
49 0 218 16 sanal neg bna hamtarch temtsehed belen bga arduud olon bii shuu

Газар (202.21.*.*)
2017-09-21 09:31:27
ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай, 20 машины дулаан гаражтай, 1га аж ахуйн газар зарна. 88145555

Газар (202.21.*.*)
2017-09-21 09:30:49
13-р хороололд зам дагуу байрлалтай, зочид буудал барих зөвшөөрөлтэй, архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан 350м2 өмчилсөн газар зарна. 88145555

Зочин (150.129.*.*)
2017-09-21 09:27:31
Аа яа- я , ХОТЫНХОН... дотор ухаантай - дотор оо бодолтой ... Гэсэн уг уу ...

ҮЙЛС (49.0.*.*)
2017-09-21 09:27:12
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ТӨР ЗАСАГ БОЛ ХӨРӨНГӨТНҮҮД ХИЙГЭЭД ХАНАЖ ЦАДАХ,ҮХЭХЭЭ МЭДЭХЭЭ БОЛЬСОН ШУНАХАЙ ХИЙГЭЭД ХӨРӨНГӨЛӨГ ЭТГЭЭДҮҮД АРД ТҮМНИЙГ ХУУРЧ МЭХЛЭХ,ХУДАЛ АМЛАХ.ЛУЙВАРДАХ АРГААР ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВЧ,ЖИРИЙН АРД ТҮМНИЙГ ДАРАНГУЙЛАХ,СОРОН МӨЛЖИХ,ЗОВЛОН ДЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ АШИГ ОЛОХ,ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРОО,БАЯЛГИЙГ ГАДААДЫН ХӨРӨНГӨТНҮҮДТЭЙ ХУВААЖ ИДЭХ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ БОЛЖЭЭ.ТЭДНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БОЛОВЧ,ГАНЦ НЭГ ЮМ УУ,ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ.ТЭДНИЙГ ГАГЦХҮҮ ЯДУУ АРД ТҮМЭН ЭВ САНААГАА НЭГТГЭЖ,ЭРЭЛХЭГ ЗОРИГТОЙГООР ХӨЛСӨӨ АСГАРУУЛАН ТЭМЦЭЖ БАЙЖ ЗАЙЛУУЛЖ ЧАДНА.ГЭХДЭЭ ЭНЭ ҮЙЛ ЯВЦ НЬ АРД ТҮМНИЙ ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ ҮГЭЭГҮҮ ЯДУУ БОЛСОН ЦАГТ ХЭРЭГЖДЭГ ЖАМТАЙ.ЯДУУЧУУД ХИЙГЭЭД ОЛОН ТҮМНИЙ ЯДУУРАЛ БОЛ ХӨРӨНГӨТНИЙ ХАРГИС ТӨРИЙГ БУТ НИРГЭХ ҮНЭМЛЭХҮЙ ХҮЧТЭЙ АЯНГА МӨН.ТИЙМ УЧРААС ЯДУУЧУУД ЯДУУРЛАА ЭРХ ЧӨЛӨӨ,АЗ ЖАРГАЛ БОЛГОН ХУВИРГАХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГ МӨН.

ҮЙЛС (49.0.*.*)
2017-09-21 09:25:46
МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ТӨР ЗАСАГ БОЛ ХӨРӨНГӨТНҮҮД ХИЙГЭЭД ХАНАЖ ЦАДАХ,ҮХЭХЭЭ МЭДЭХЭЭ БОЛЬСОН ШУНАХАЙ ХИЙГЭЭД ХӨРӨНГӨЛӨГ ЭТГЭЭДҮҮД АРД ТҮМНИЙГ ХУУРЧ МЭХЛЭХ,ХУДАЛ АМЛАХ.ЛУЙВАРДАХ АРГААР ТӨР,ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВЧ,ЖИРИЙН АРД ТҮМНИЙГ ДАРАНГУЙЛАХ,СОРОН МӨЛЖИХ,ЗОВЛОН ДЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ АШИГ ОЛОХ,ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРОО,БАЯЛГИЙГ ГАДААДЫН ХӨРӨНГӨТНҮҮДТЭЙ ХУВААЖ ИДЭХ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ БОЛЖЭЭ.ТЭДНИЙГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ БОЛОВЧ,ГАНЦ НЭГ ЮМ УУ,ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС ТЭМЦЭЛ ХИЙГЭЭД ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ.ТЭДНИЙГ ГАГЦХҮҮ ЯДУУ АРД ТҮМЭН ЭВ САНААГАА НЭГТГЭЖ,ЭРЭЛХЭГ ЗОРИГТОЙГООР ХӨЛСӨӨ АСГАРУУЛАН ТЭМЦЭЖ БАЙЖ ЗАЙЛУУЛЖ ЧАДНА.ГЭХДЭЭ ЭНЭ ҮЙЛ ЯВЦ НЬ АРД ТҮМНИЙ ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ ҮГЭЭГҮҮ ЯДУУ БОЛСОН ЦАГТ ХЭРЭГЖДЭГ ЖАМТАЙ.ЯДУУЧУУД ХИЙГЭЭД ОЛОН ТҮМНИЙ ЯДУУРАЛ БОЛ ХӨРӨНГӨТНИЙ ХАРГИС ТӨРИЙГ БУТ НИРГЭХ ҮНЭМЛЭХҮЙ ХҮЧТЭЙ АЯНГА МӨН.ТИЙМ УЧРААС ЯДУУЧУУД ЯДУУРЛАА ЭРХ ЧӨЛӨӨ,АЗ ЖАРГАЛ БОЛГОН ХУВИРГАХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГ МӨН.

Зочин (59.153.*.*)
2017-09-21 09:20:16
BAGA HURAL DEER KHURELSUKHIIG UNAGAAVAL IH HURAL DEER ORJ IREED ORUULJ IRSEN HUNIIG NI UNAGAACHIH. GOL NI TAMGA NARIIN GART BAIGAAG HEZEE CH BITGII MART.AN-tai ERTHEN TOHIROO HIIGEEREI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
2017-10-19 11:06:35 - Шар
АНУ-д гал нээж, гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчлав
2017-10-19 11:00:57 - Хууль
Аккумулятор хулгайлж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зардаг байжээ
2017-10-19 11:00:29 - Эрүүл мэнд
Томуугийн эсрэг вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна
2017-10-19 10:53:19 - Байгаль Орчин
Утааны эсрэг мэдээллийн төв ажиллана
2017-10-19 10:47:00 - Хууль
Мансууруулах өвс татаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа
2017-10-19 09:53:28 - Орон нутаг
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт урд шөнө 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2017-10-19 09:45:53 - Хууль
Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргож дахин хулгай хийжээ
2017-10-19 09:39:49 - Улс төр
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ
2017-10-19 07:58:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Бүх насаараа хоригдоно гэдэг цааз юм
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа