Орон даяар ЕБС-ийн 70 хувь, цэцэрлэгийн 40 хувь хичээл орохгүй байна

Түгээх    
2017-09-21 09:02:52 - Боловсрол

bagsh

-САНУУЛАХ АЖИЛ ХАЯЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГӨХГҮЙ БОЛ ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯНА-

Есдүгээр сарын 21, 26-ны өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын 40 хувь нь сануулах ажил хаялт зарлаж, хичээлээ заахгүй, хүүхдүүд хүлээж авахгүй юм. Энэ сарын 18-ны өдөр “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо” хуралдаж, сануулах ажил хаялт хийх шийдвэрт хүрчээ.

Багш нар хичээл хаялтад албан ёсоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өнөөдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн есдүгээр сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг албан ёсоор хүргүүлжээ.

Багш нар ажлын байрандаа хичээл заахгүй бөгөөд энэхүү хичээл хаялт үр дүнгээ өгөхгүй бол дахин цаашид хугацаагүйгээр хичээл хаялт зарлана хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.

Тэд Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийхээр ширээний ард суусан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул ийнхүү хичээл хаялтаа явуулахаар болоод буй. Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо найман сарын 10-ны өдөр байгуулагдаж, найман сарын 30-ны өдөр төв талбай дээр 12 мянгуулаа лоозон барин жагсаал зохион байгуулсан.

Мөн тэд Засгийн газарт гурван шаардлага бүхий албан бичиг хүргүүлж, энэ сарын 15-ны дотор хариу өгөхгүй бол хичээл хаялт зарлана хэмээж байв. БСШУСЯ-наас “Бидэнд энэ асуудлыг бүрэн шийдэх эрх байхгүй. Харин та бүхнийг бүх шатанд дэмжиж ажиллана хэмээсэн байдаг.

Түүнчлэн багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд энэ сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг ирүүлсэн байна. Харин энэхүү хариуг багш нарын түр хорооноос хангалтгүй хэмээн үзэж тэмцлийн шатандаа хүрчээ.

Багш нарын зүгээс нийгмээ ядуурлаас аварч, амьдралын баталгаагаа дээшлүүлэх хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэхийг хүсч буй. Гэвч багш нар цалингаараа амьдралаа залгуулах нь битгий хэл банкин дахь зээлээ ч төлж чадахгүй байдалтай олон жил амьдарч ирснээ удаа дараа мэдэгдсэн билээ. Тийм  учраас цаашид тэсэхгүй, цалин бодитоор нэмэх хүртэл тэмцэнэ хэмээх байр суурь илэрхийлсээр байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 101

zochin (103.26.*.*)
2017-09-22 11:43:04
Za bolij uz yuch zaahgui bj ed nar tsalin nemuuleed bhda yadagiin huuhdee gaigui surgahiin tuld zaaval mungo tol j iluu surgaltand yavuulj bnashde.bid nariin ueiin bagsh nariin hananich hurehgui setgelgui mungo ediin shunaltai yumnuud.10heden tsag hol deeree zogsch tsus nojtei ha ritsdag emch nar tsagdaa nar tsalin nemuule geegui bha d yarshigl bna.hiih ajilgui zavtai bga bhgui.huuhed hohirogod uureg hariutslagaa uhamsarlaagui muu yumn uud ingej bgan.bitgi tsalingni nem muu hamgiin ih avilag achid huuhed yalgaj haritsana ar geriigni etseg ehiin ajil iiig harna.

Зочин (202.5.*.*)
2017-09-22 08:26:52
Тэмц. Үргэлж тэмц. Үнэнч тэмц .Багш нарын зөв.

eg (202.9.*.*)
2017-09-21 21:03:57
Chadvargyi setgel muutai gar harsan bagsh nar ih bg l geltseh yum.yana nere bolomj muu ailiin hyyhdiig alag yzdeg gejy? Tiim bol shuud gomdol gargaj haluulah heregtei.

11111 (66.181.*.*)
2017-09-21 17:29:11
эдийн засгийн боломжгүй байхад өмнөд солонгосоос ичээч тэнэг юм уу байгааа юмандаа сэтгэл хангалуун байж сур

Монгол (66.181.*.*)
2017-09-21 15:29:11
ЗГ 30% нэмнэ гэсэн гэхдээ шат шатаар гэсэн нь улсынхаа эдийн засаг болон бусад төрийн албан хаагчаа бодсон зөв шийдвэр байх тэнэг багш нар биш л бол энэ асуудалд ухаалаг хандах естой. Хамаг эрх ямба та нар л эдлэж байгаа шүү хувийн салбарт та нар чадахгүй! Цалингийн зээл , солонгос виза та нарт л бүрэн нээлттэй байдаг. Зундаа яваад ажиллана л биз хүн л юм чин юун буруу байх вэ амьдрал сурах хэрэгтэй ш дэ.

Зочин (202.70.*.*)
2017-09-21 15:16:52
Үнэн шүү дээ !!!хөдөө малчин их хэрэгтэй байна шүү.. .

Oyun (202.70.*.*)
2017-09-21 15:14:11
Багшлахаа болиол өөр ажил хиихгүй юу даа сонголт чөлөөтэй шүү дээ !!! Зарим нь хог түүгээд амьдарч байхад даа...

зочин (66.181.*.*)
2017-09-21 14:56:36
Хүүе багш нараөа ингэж байхаар ЕРӨНХИЙЛӨГЧӨӨсөө 4 төрлийн зээлийн хүүг дарна гэсэнамлалтыг нь асуугаачээ Ерөнхийлөгч зөвхөн өөрийнхөө офшороор бидний бүх өр зээлийг дарах боломжтой шүү дээ

зочин (66.181.*.*)
2017-09-21 14:50:48
Багш нараа ажил хаялт гэж хүүхэд хохироож байхаар засгийн газартаа банкны хүүг яаж буулгах 8 хувийн лизингийг яаж жи ли йн нь багасгах вэ гэж ярилцаач Цалин нэмэхийг бүх хүн хүсэж байгаа Тийм ядарсан ажил хаялт хийж байхаар олон жилийн настай ардаа үлдэх юмтай зүйл бодож ёэтгэж сурвал яасан юм

мангаруудаа (202.9.*.*)
2017-09-21 14:44:21
улсын төсвийнхөө 3ны 1 тэй тэнцэх цалинг дан ганцхан багш нар авна гэж яаж сэтгэж чадаж бнаа. улс төхрчдийн гэр хөл болсон мануухайнуудаа одоо боль . өмнөх 4 жилд хэдэн төгрөг нэмүүлсэн бэ. одоо хэн турхирч бгааг бод

жагаа (66.181.*.*)
2017-09-21 14:41:34
манай багш нар зарим үед дэндүү тэнэг юм та нар ямар нэг хэмжээгээр орлого олдог яамнаас нь ном зарахыг хориглоод л байхад зарж л байдаг бүр сүүлдээ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүүхдүүд ашиглаж сургуульээр нь гарын үсэг зуруулсан байна сурагчдад үлгэр жишээ биш багш нар зөндөө бн тэгээд юун цалин нэмэх зөвхөн та гар ажиллаж байгаа юм уу нийтээрээ ажлынхаа хөлёийг нэмүүлмээр л бн багш эмч нарын ажил хаялтыг хэзээ ч дэмдихгүй багш нар төгс биш ют гэхэд үлгэр авахуйц байх ёстой

Зочин (103.229.*.*)
2017-09-21 14:05:26
Edni tsaling helsend n nemchihed oirin 10 jilde ter hemd n bailgah heregtei. Mongold zuvhun bagsh nar ajiltai bga bish. Harin ter tetgevert garhad n ugdug 36-n sarin tsalingin tetgemjig bagasgaj 12 sar bolgoh mun enehu tetgemjig avahad bosgo jil togtooh heregtei.

114.242.249.187-д (124.158.*.*)
2017-09-21 13:59:00
багшлах ёс суртахууны эрхгүй хүмүүс ч байгаа шүү

Зочин (202.5.*.*)
2017-09-21 13:57:05
Эцэст нь хэлэхэд багш нар бол ухамсраараа 2 ээлжинд хоногийн цагийнхаа 16 цагийг нь зарцуулж хамгийн бага цалинг авдаг . Ил 8 цаг, далд 8 цаг ажилдаг хамгийн даруу хамгийн ухаантай хүмүүс чинь багш нар юм шүүдээ. Төр засаг нь цалингаа нэмэх хэрэгтэй. Түмэн олон нь ойлгож хүндлэх хэрэгтэй. Багшийн нэр төр гутаагаад байдаг авилгачдаа өөрсдөө бас илрүүлж, нийгмийн шудрага ёсыг бий болгох хэрэгтэй.

Энэ эсэргүүцээд байгаа нөхдүүдэд (114.242.*.*)
2017-09-21 13:49:23
Зөв өө багш нарын. Багшийн цалин нэмэгдэх нь ганц багшийн амьдралд биш улс нийгмийн амьдралд хэрэгтэй. Эсэргүүцээд бгаа нөхдүүд дэмждэггүймаа гэхэд дуугүй бай. Та нарт ч гэсэн алсуураа үр өгөөжөө өгнө шүү энэ тэмцэл

Энэ эсэргүүцээд байгаа нөхдүүдэд (114.242.*.*)
2017-09-21 13:49:01
Зөв өө багш нарын. Багшийн цалин нэмэгдэх нь ганц багшийн амьдралд биш улс нийгмийн амьдралд хэрэгтэй. Эсэргүүцээд бгаа нөхдүүд дэмждэггүймаа гэхэд дуугүй бай. Та нарт ч гэсэн алсуураа үр өгөөжөө өгнө шүү энэ тэмцэл

Нар-сар (202.5.*.*)
2017-09-21 13:48:08
Уучлаарай :УРИАЛМААР байна.гэсэн юм шүү. Ард түмэн минь та бүхэн аливаад ухаантай хандах хэрэгтэй. Өдөр тэд таны хүүхдийг эхийн хайраар харж өгдөг, та тайван ажил төрлөө хийдэг. Хорвоогийн суурь ухаантай танилцуулж унших бичих бодох сэтгэхтэй нь арван жилийн багш нар болгодог. Бүх насаараа өөрийгөө тэжээх сонгосон мэргэжилтэй нь залгуулж өгдөг эрхэм багш нараа хүндэтгэж байна уу?

Nar-sar (202.5.*.*)
2017-09-21 13:10:09
Багш нарын ажил хаялт бол олон жилийн бугшсан сэтгэлийн тэсрэлт гэж ойлгох хэрэгтэй. Багш нар ганц баярынхаа өдөр инээх биш , бүхий л амьдралдаа инээж яваасай гэж би боддог . Багшаас улсын хөгжил , гэр орны аз жаргал , нийгмийн шудрага ёс, хүний эрүүл ухаан бүгд төрдөг юм шүүдээ. Багш нар луугаа дайрч доромжлоод хэрэггүй ээ? Бүгд багш авилга авдаггүй. Авилгыг аргаа ядсан хүн өгөх гэж оролддог. Үүнийг ялгаж салгаж ойлгохыг 30гаруй жил багшилсан учраас урийлмаар байна.

М.Наранбаатар (202.9.*.*)
2017-09-21 13:02:49
30 гаруй жил төрд ажиллахдаа татвар нэрээр нийтдээ 40 гаруй сая төгрөг төлсөн мөртлөө орон байртай болохын тулд үхэх хүртлээ төлж дуусахаа үл мэдэх 39 сая төг-н зээлтэй сар бүр 600мянган төг-н цалингаасаа 420 мянгыг өгч б.гаа хүн ажилдаа дур сонирхолтой амжилт гаргана чадна гэж итгэж б.а уу? Тэнэг л биш бол ар гэр ,үр хүүхдүүддээ яаж хооллож хувцаслах талаар санаа зовних нь зүй ёсны юм биш үү?Хэнийг ч шулж хөлжиж баяжаагүй шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ЗЭЭЛЭЭС өөр юу ч биш юм гэж үү? Үгүй ээ.Хэрвээ чи шатахгүй юм бол ,Хэрвээ би шатахгүй юм бол Хэрвээ бид шатахгүй юм бол зээл дундах харанхуй амьдралыг хэн гэрэлтүүлэх юм бэ? Их салхин мэт нижигнэнхэн хөпөлтүгэй.Дефолт зарлах хүртэл иэж ,ууж хумсалсан нь багш эмч биш олигархиуд ,төрөөс төрсөн тэрбумтанууд ,офшор данстанууд...Тэднийг шийтгэн улсыг хохиролгүй болгож чадвал цалингийн доод жишгийг нэмэх боломжтой.

МОНГОЛ (59.153.*.*)
2017-09-21 12:58:17
БАГШ НЭРТЭЙ НЭ ХЭДИЙГ БОЛИУЛЖ,АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ДАВАРСАН НӨХДӨД ХЭДЭН ТӨГРӨГ НЭМБЭЛ ДАГААД ЮМНЫ ҮНЭ ӨСНӨ.

Зочин (124.158.*.*)
2017-09-21 12:55:09
манай хүүхэд л лав сургуульд явах дургүй болсон. багш нь таалагдахгүй байх шиг байгаа юм. ирээдүйд монголыг авч явах хүн шүү дээ. ер нь хүүхдийг ялгаварлаж үздэг, загнадаг, зоддог, гар хардаг, архи уудаг, хавчдаг, хичээлдээ сэтгэл гаргадаггүй багш нар бий шүү дээ. Багш болох хүсэлтэй олон хүн байна

Үйлс (49.0.*.*)
2017-09-21 12:48:10
Цалин тэтгэврийг нэмвэл адилхан нэм.Багш нарын ихэнх нь хүүхдүүдээр дамжуулж эцэг эхчүүдээс үлэмж их хахууль авдаг,далд орлогтойг нь монголчууд бүгд мэднэ.Нөгөө талаар нийгмийн нөхөн үржихүйн бодлогыг эдийн засгийнхаа хүчин чадалтай холбож явуулахгүй юм бол сургууль.цэцэрлэг,эмн элгийн хүрэлцээгүй байж, баахан хүүхэд төрүүлсээр байна.Хүн амын өсөлт нь хэвтэвчнийхээ хэмжээнд тохирохгүй бол төр.засаг,нийгэм,иргэ бүгдээрээ улам доройтно.Хүн,мал хоёрын тооны хойноос хөөцөлдөж байгаагаас үр шимгүй олон малын орогцог бэлчээрээ тахалж,бие бялдар,хүмүүжил, ёс суртахуунгүй хүний танагууд эх орноо түйвээж байна.Ер нь монголын төр.засаг нарийн тооцоотой,цогц бодлогоор улс орноо авч явах хэрэгтэй байна.Хүн амаа өсгөе гэж байгаа бол эхлээд бүх шатанд байгаа авилгыг таслан зогсоож,хүн бүрийг ажилтай болгож,сургууль,цэцэр лэгийг хангалттай болгож,ёс зүйтэй багш нарыг бэлтгэх хэрэгтэй.

Иргэн (66.181.*.*)
2017-09-21 12:30:21
Эрхэм багш нар аа ! Наад солиорлоо зогсоочихвол яасан юм , Та нар өөрийн толгойгүй бусдын гар хөл болоод байх шиг байна Монгол улс defolt-Дефолт зарлах гээд байхад . Иймэрхүү цаг үед тэтгэвэрийн хөгшин Б.Осоргарав гуай 5 ёая төгрөг хандивлаж байсан Өмнөт Солонгосын хүүхнүүд алтан ээмэг бөгжөө тайлаад улсдаа үнэгүй өгч байсан Та тэтгэвэр гарахдаа Төрөөс 20 сая төгрөг авч цусалдаг биз дээ Бас урамшуулал энэ тэр авдаг биз дээ Иймэрхүү малнаас дор амьтадаар хүүхдэддээ ном заалгах гэж өгч л байдаг Энэ тэнэгүүд хүүхдэд ямар үлгэр дууриал үзүүлж байна вэ Цаг хугацаа өнөөдрөөр дуусахгүй хүүхдүүдийнхээ царайг яаж харна даа Та нараар хичээл заалгахгүй гэж сурагчид хичээл хаявал та нар тэдэнд юу хэлэх вэ

Зочин (202.21.*.*)
2017-09-21 12:30:20
Toriin omchit kompanuudiin zahiral darga nar n heden sayar n tsalin awdag ym bilee bagsh nariig yagad nemj bolohgui gj.Yalanguya tsetserlegiin bagsh nariig bur ih nemeh heregtei

Зочин (202.21.*.*)
2017-09-21 12:24:02
ed nar bur davrlaa baishdee shuud ajlaas ni cholool yahiig ni harii...tsaana chine surguulia togsood ajliin bair oldku zondoo bagsh nar bn

Зочин (202.9.*.*)
2017-09-21 12:23:26
Bagsh nar gehed tolgoi muu bnadaa odoo tur zasag ni baihgvi ulsad ajil hayaad asuudal shiidegdehvv

Зочин (103.229.*.*)
2017-09-21 12:08:53
цалинг нь нэмээсэй билээ. Хөөрхий амьтан уранхай өмдтэй нүүрээ нуугаад зогсож байна шүү дээ ЗАСГИЙН ГАЗАР МИНЬ

Зочин (182.160.*.*)
2017-09-21 12:06:23
мөнгийг чинь чингэс самуурай бондны өрөнд төлж байна. АН-ы хулгайч нар батүүл гарамгайбаатар фортуна батбаяр алтанхуяг сайханбилэг з.энхболд с.эрдэнэ элбэгдорж нар хулгайлчихсан шүү дээ.

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:03:56
ийм ёсзүйгүй хүмүүс ийм чухал салбарт ажиллаж байсан юм уу?

ЗОЧИн (27.123.*.*)
2017-09-21 12:02:00
БАГШ НАРЫН ТЭМЦЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БНА,ГАДНЫ ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ НЬ БАГШ ЭМЧ НАР БАЙДАГ,МАНАЙД ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙ НЬ ЭД НАР БАЙДАГ,ИЙМЭЭС УЛСЫН ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮД,ЭРҮҮЛ МЭНД ОРХИГДСОН ГЭСЭН ҮГ,ҮҮНИЙГ УХААРАХ ТОЛГОЙТОЙ ХҮН МАН,ЭНЭ ЗГ-Т БАЙХГҮЙ,ТЭД ӨӨРСНӨӨ ЯАЖ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ ЛУЙВАРДАХАА,ХАГАРТЛА БАЯЖИХАА 1-РТ ТАВИНА,ӨӨР СЭТГЭЛ ТЭДЭНД БАЙХГҮЙ.

Зочин (202.70.*.*)
2017-09-21 12:01:32
Bagsh nar tsalingaa chamlaad Ajil hayaj Bga bol ajliin bairaa sullaj ogoochee mongold shin togsson Bagsh meregjil ezemshsen zaluu ajillah hich Olon zuugaaraa bn shde mongolchuudaa Bagsh mongoloor neg n bn zaluu shine togsson Bagsh Nara ajliin bairaar hangaya tsalingaa golson bagsh nar ajliin bairaa choloolj ogoochee

Зочин (59.252.*.*)
2017-09-21 12:00:18
ҮЭ ГЭЖ МАХН-НЫ ГАР ХӨЛ БОЛСОН УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ УЛС ТӨРЖДӨГ БАЙГУУЛЛАГА БАЙНА. ХҮМҮҮСИЙН ЦАЛИНГААС САНХҮҮЖИЛТ АВЧ УЛС УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ...ИХНЭХ БАГШ НАР 800-1 САЯ ЦАЛИНТАЙ БАЙХАД БОЛНО ГЭЖ БАЙГАА ШҮҮ.

Зочин (202.70.*.*)
2017-09-21 11:50:59
Bagch nar ajil hayaj tsalin nemuuleh n utaggui bhiin surgagch Bagsh bj yugaar ulger duurailal bolj bgaagaa meddeggui yum bhda huuhded yu zaadag n todorhoi yum bish u oorsdoo iim bj huuhdees yu nehej avdag be ogohgui bol dungeer booj bdg n todorhoi bn shde

Зочин (202.70.*.*)
2017-09-21 11:43:07
Tsetserlegiin Bagsh nar bol uneheer Sain ajildag yugaach medehgui huuhduudiig surgaj gariig n ganzagand holiig n doroond hurgeh suuri ehiig Sain suulgaj ogdog Tsag urttai tsalingaa nemuulehed bolomjtoi surguuliin bagsh nar Tsag baga huuhduud bie daasan bdg bolimoor yum

estoi ingej boloxgvi. (27.123.*.*)
2017-09-21 11:39:52
Bi baga tsalintai ajil xiideg uchraas my amidrald bolomjgvi zvil baixgvi. Xetsvv zvil baixgvi. Shulam bagsh nar oilgoj bnu?

Зочин (202.9.*.*)
2017-09-21 11:38:51
Bagsh nar ehleed ajilaa sain hiideg bolchood tsalingaa nemuuleesei.yamarch setgelgui zalhuu yumnuud odort 3.4hon tsag surguuli dr baichaad ter tsagtaach idewhitei ajjillachihgui.odoonii bolowsrolch hetsuu bna daa

Зочин (202.70.*.*)
2017-09-21 11:37:26
Surguuliin Bagsh nar Ajil hayah n hereggui bh yagaad bevel Bagsh nar ehenh n suragchiddaa hicheel zaadaggui zarim n oor sedev yaridag suragchid shalgalt bolohoir aav eejeesee mongo avaad beleg avch ogood dungee garguuldag n havtgaarsan jiriin uzegdel bolson bdg

Зочин (27.123.*.*)
2017-09-21 11:35:30
Bagsh nar teneg shulam ulsuud bn.

Зочин (202.9.*.*)
2017-09-21 11:35:12
Амисгаануудын цалинг нэмж яах юм.

Зочин (103.9.*.*)
2017-09-21 11:26:53
төрийн банкны захирал сард 18 сая гэсэн билээ? орлогч захирал 15 сая бусад нь сард 8-10 сая ын цалинтай гэнэ үү? энэ эмч багш нарын сарын цалинг төрийн банкны захиралуудтай адилхан болговол яасан вэ

Зочин (59.153.*.*)
2017-09-21 11:22:33
Эрх зүйн чадамжгүй засгийн газраас юу нэхээд бна аа?!

зочин (202.179.*.*)
2017-09-21 11:20:31
багш нарын цалинг нэмэх нь зөв үе шаттайгаар нэмэгдүүлэх нь зөв байх

Зочин (112.72.*.*)
2017-09-21 11:19:11
66.181.177.238 yr n goloor n helj bn uls eh orni ediin zasag ymar baigaad bagsh nar bolon ard tumen medej harj baigaada ene ardchilsan namiihan eh oron ard tumne bododgui zuvhun nam ami sandal shireel boddog s.erdene batuul batzandan z.enhbold erdenebat metuud l bagzh nariig turhiraad man_horloh sanaa ym boluuda

мунх (223.73.*.*)
2017-09-21 11:16:52
БАГШ НАРЫН ТУМЭН ЗОВ. ОНГОРСОН 27 ЖИЛ ХАМГИЙН БАГА ЦАЛИН АВЧ ХУУХЭД НОХОЙН ДООГ БОЛЖ АМЬДАРЧ ИРСЭН ШУУ ДЭЭ. ХЭРВЭЭ МОНГОЛ УЛС ИРЭЭДУЙДЭЭ ХОРОНГО ОРУУЛАЛТ ХИЙЕ ГЭВЭЛ БАГШ НАРЫГАА ООД НЬ ТАТАЖ ТУСЛАХ ЦАГ БОЛСОН. ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1.3 САЯААС ДООШ БАЙЛГАЖ ЕРООСОО БОЛОХГУЙ. ЮУ ЯАСАН 30 ХУВЬ БЭ. БАГА ДОРОМЖЛООРОЙ. БАГШ НАР НИЙГМИЙН ТОМ ХОДЛОХ ХУЧИН

зочин (66.181.*.*)
2017-09-21 11:16:07
Багш нар бол дундаж цалин л авч байгаа. Бас янз бүрээр эцэг эхчүүдээс орлого олдог нь нууц биш. Эцэг эхчүүд ч тоодоггүй. Улсаа бод л доо. Ихэнх хүмүүс 300-450 л авч байгаа ш дээ. Тэр уул уурхайнхан л тэгж их сая саяар авдаг биз. Ажлаа сайн хий. Өөр юмны төлөө тухайлбал авилгал хэт ихсэж улс орныг сүйтгэж байгаад тэмц.

zochin (103.9.*.*)
2017-09-21 11:15:13
Чааваас цөөн хэдэн Монголчууд минь дээ тамын тогооны үлгэр адил нэгнийгээ жаахан өөдлөх гэхээр л хойноос нь чангаагаад би яасан юм бид яасан юм гэж барьцаад хэн нь ч амжилтанд хүрэхгүй бахь байдгаараа л байх юм даа. Энэ багш нартай барьцаад багш нарыг муулаад байгаа хүмүүс багшаар л хичээл заалгаж хэдэн үсэг холбож сурсан байлтай. Багш муу ч бай сайн ч бай таны хүүхдүүдийг сургаад л төгсгөөд л байна шүү дээ

bagsh (103.57.*.*)
2017-09-21 11:13:43
Tsalin nemegdel geed ajillaj chadwal amidrald xvreltsetei mongo awdag shde.

STALIUN (182.160.*.*)
2017-09-21 11:10:56
ZOV DEMJIJ BNA,27 JIL TARHIA UGAALSAN MANAN G AVCH XAYAH TSAG BOLSON,MONGOL OROND ARDCHILSAN SHINE ERIN UE EXLEH ESTOI,EMCH NAR CH GESEN EV NEGDLEE ILERHIILJ TEMTSEGTUN.M.ENHBOLD TERGUUTEI 60N TERBUMTUNGUUDIIG TOR ZASGAAS ZAILUULJ MONGOL ORNOO AVARTDGAAY

зочин (202.180.*.*)
2017-09-21 11:10:54
Иргэн 103.254.120.86 та хэдхэн үгээр сэтгэгдэл бичихдээ 4-5 алдаа гаргаж бичсэнээ мэдэж байна уу. Утга агуулгыг нь харахад багш л хүн бололтой юм аа.

Зочин (103.229.*.*)
2017-09-21 11:05:39
Женко АН-ын захиалгаар хөдлөхөө боль. Онигоотой гарууд

зочин (202.180.*.*)
2017-09-21 11:05:14
Монголд бүх хүн зээлтэй. Зээлээ төлөөд хоолоо хасаад өрнөөс өрний хооронд л амьдарч байгаа. Төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтан аль нь ч 450-600 мянгын хооронд цалин авдаг. Тэдэнд харин эрхэм багш нар шиг дэл сул орлого гэж байхгүй, хүүхдээс гөөхийний мөнгийг нь хумслах ёс зүй бол бүр ч байхгүй. Гэтэл багш нар цалингийн доод хэмжээ тогтоохдоо наад захын тооцоо хийж үзсэн болов уу. Тооцъё ч гэсэн толгой нь хүрэхгүй биз дээ. Зүгээр л өөртөө хэрэгтэй мөнгөө нэхээд, ажлын хэцүүг гайхаад ардын хүүхдийн сурч боловсрох эрхээр шантааж хийж байна. Уг нь одоогийн багш нараас өөр хүн бол доод цалинг шууд л 1600000 болгох эдийн засгийн болон бусад боломж, шалтгаан байхгүй гэдгийг ойлгоно л доо. Тиймээс Боловсролын яам зүгээр л өндөр цалинтай хөнгөн ажил олж хийгээрэй гээд ажлаас нь чөлөөл. Ядаж л ур чадвар, мэдлэг боловсролоор нь түвшин тогтоох шалгалт авахад тэнцэх хүн цөөн дөө.

Зочин (59.153.*.*)
2017-09-21 11:05:13
Ажил хаяж байгаа багш нарыг бугдийг халж шинэ тогссон ажилгуй багш нарыг авч ажилуулаач ээ

Зочин (139.5.*.*)
2017-09-21 11:03:34
хувийн сургуулиудтайгаа барьцаад байгаа. тэр авилгагчид хүүхдүүдээ хаана ч байхгүй өндөр үнээр өгдөг хувйн сургуулиудаа цэгцэл. курс дамжаа байсан нь дээр.

Дэмжигч (103.229.*.*)
2017-09-21 11:01:02
Багш нарын тэмцлийг дэмжиж байна

Зочин (139.5.*.*)
2017-09-21 10:59:05
ингэж байгаад ганц хүний диктатур тогтоод нэг улсын бүрэн хараат болох зам руугаа монголчууд хурдан явж байх шиг байнаа даа. тэр үедээ ингээд гоншигноорой.

Зочин (139.5.*.*)
2017-09-21 10:49:24
олигтой юм заах юм биш хаяж л байг. тэгээд бүр мөсөн гараад яваг. өөр багш нар зөндөө. хүүхдүүдэд ямар үлгэр үзүүлж буйгаа мэдэж байгаа ч юм алга дуракууд чнь.

Иргэн (103.254.*.*)
2017-09-21 10:47:27
Та нар чинь яасан сонин хүмүүс вэ? багш нар бхгү бсан бол та нар яаж өдий зэрэгтэй явдаг юм яаж ичихгүй мөнгө нэхэж хар амиа хоохойлсон гэж чапаж байнаа тэгж хэлээд байгаа хүмүүс чинь 27 жил та хэдийн хүүхдийн сайн сайханы төлөө нойр хоолоо хасан байж ажилласан хүмүүс. Хэрэв энэ гишүүд нэгийг бодож хоёрийг сэтгэдэг байсан бол багш нар ингэж ажил хаяхгүй байсан юм.

Зочин (66.181.*.*)
2017-09-21 10:41:32
Дулаан байранд ажиллах хүсэлтэй ажилгүй багш нар олон байгаадаа. За за ямар олигтой юм сурах биш дамжаандаа очоод дулаан гэртээ байж л байг. Дараа нь хүйтрэхээр хичээлээ нөхөж байна гэж хорлохгүй байвал болоо.

Зочин (139.5.*.*)
2017-09-21 10:41:30
ажил хаяж байх үедээ цалин авахгүй биз дээ.

Зочин (103.57.*.*)
2017-09-21 10:41:22
Хvvхдvvдийг хуулан бичигчид болгодог. Номноосоо хуулаад бай л гэдэг. Ном байхад хуулаад байхын хэрэг юун?! Тvvнд орвол хувийн сургуулиуд дээр. Эд нар заах аргаараа, хvvхэдтэй харьцах чадвараараа хувийн сургуулийн босгыг давж чадахгvй. Денгеж байгуулагдаж байгаа сургууль гэнэдээд авч магад. Хов жив яриад, цалингаа голж хэрэлдээд, хуулан бичлэг хийлгээд суудаг тун ч дампуурсан нехед.

зочин (202.179.*.*)
2017-09-21 10:40:21
нөгөө нууц данстай хүмүүсийн мөнгөөр нэмчихээчээ.

Зочин (139.5.*.*)
2017-09-21 10:40:05
яасан мэдрэмжгүй хүмүүс гэж ийм байдаг юм. багш нарт хүүхдээ даатгаж болохгүй, боловсролын салбар дампуурсан нь тодорхой боллоо. ийм байхад улс орон яаж хөгжих юм. хойч үе маань гайгүй хүн болох найдлага байна уу.

Зочин (202.9.*.*)
2017-09-21 10:36:56
ЭЕШ гэж юу боллоо эрхэм багш нар аа

zochin (150.129.*.*)
2017-09-21 10:35:48
Ach holbogdliin huvd zuv baga tsalintai ajild neg bol uur ajil hih bolomjgui humuus esvel olon jil ajillasan bagsh nar bna sain humuus orohgui uur orlogo haij bna ur huuhduud chin mangar bolj duuslaa ted chin 10 jiliin daraa songuuli ugnu tednii tarhiig ch ugaah amarhan bolj bna

Зочин (103.212.*.*)
2017-09-21 10:35:29
Хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй. Тэгэхгүй бол багш та нарын тэмцэл амжилт олохгүй бөлгөөөөө

Зочин (103.57.*.*)
2017-09-21 10:33:32
Юун дэлхийн жишиг цалин ярьдаг хvмvvс вэ? Тэгвэл дэлхийн жишиг боловсрол нэхье. Ганцхан багш нар ер зээлтэй хэцvv амьдраагvй. Монголчууд бvгд хэцvv амьдарч байна. Явж явж хамгийн арчаагvй, амиа бодсон, еерее л болж байвал бусад нь хамаагvй гэж боддог хvмvvс багш нар юм биш vv. Зарим багшийг багш гэхэд хэцvv харьцаа, хvмvvжлийн асар доголдолтой нехдvvд бий шvv дээ!!!!!!!!!!!

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:28:34
Эмч цагдаа онцгой байдал гал сөнөөгч гээд бүх төрийн албан хаагчийн цалинг 1.6 сая болгоод бусад монголчуудын цалинг 10 сая болгоод талхаа 10000 зар тэсвэл бүх юм хуучин байснаараа байна

Дэмжигч (202.21.*.*)
2017-09-21 10:28:25
ЯМАР Ч АЖИЛД ӨӨРИЙН ЦАГ ХУГАЦАА ГЭЖ БАЙДАГ.

Дэмжигч (202.21.*.*)
2017-09-21 10:27:18
Хэдий та нарыг дэмжиж байгаа ч цагаа олоогүй ажил хаялт байна. Одоо байгаа Засгийн газар ямар ч хууль эрх зүйн чадамжгүй шүү дээ. Тэгэж байж дэмжигчид, иргэдийн дургүйг хүргэв дээ!!!!

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:26:11
эмч цагдаа нар хамтдаа оролцдоггүй юм уу

зочинф (103.229.*.*)
2017-09-21 10:25:40
цэвэрлэгчээс дор цалинтай багшаар яг юу заалгах гээд мангартаад байгаан бэ? ийм цалинтай багшаас дэлхийн боловсрол нэхдэг тэнэг тэнгэрлэгvvд биднээр дуусаг...

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:24:21
Багшийн цалин 1.6 сая болбол эмч бид нар ч барьцана тэхээр цагдаа нар ч бас барьцаа биз

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:22:53
Энхболд хэрвээ ерөнхийлөгч болсон бол энэ үйл явдлыг мөнгө тараагаад нам дарна.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:22:53
Энхболд хэрвээ ерөнхийлөгч болсон бол энэ үйл явдлыг мөнгө тараагаад нам дарна.

монгол (112.72.*.*)
2017-09-21 10:22:29
Битгий горьд.шинэ төгссөн багш нарыг авч ажилуулъя.

монгол (112.72.*.*)
2017-09-21 10:22:29
Битгий горьд.шинэ төгссөн багш нарыг авч ажилуулъя.

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:21:31
Тэгээд тэр 90%ийн 50% Өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг энгэр нь аргагүй

Зочин (27.123.*.*)
2017-09-21 10:20:25
Багшийн цалингаар Эрэгтэй хүн багшлаад гэр бүлээ авж явж чадахгүй учраас ЕБС-д эмэгтэй багш нар 90% ажилладаг.

Зочин (202.180.*.*)
2017-09-21 10:19:47
Юу ч заадаггүй багш нар шүү дээ

зочин (66.181.*.*)
2017-09-21 10:19:39
Эрэхмээ чи тоо сайн мэддэг юм байна. монголд хэдэн багш байдаг,тэдгээрийн цалинг нэмэхэд хэдэн төгрөг болохыг бас цалиг өсөхийн хирээр төсвөөс, байгууллага нь төлдөг нийгмийн даатгалын шимтгэл гэж юм байдаг юм.Тэр нь олговол зохих цалингийн 12 хувь тэнд хэдэн тербум төгрөг гарахыг тооцож мэдэх үү бацаанаа

baagii (202.70.*.*)
2017-09-21 10:19:09
Nemj boloh bhaa gehdee tiim ogtsom nembel dampuurna mongnii hansh unana 1talhiig 5000boloh bha

Зочин (59.153.*.*)
2017-09-21 10:17:33
Системтэйгээр бага багаар нэмсэн нь зөвөө...Боловсролд хөрөнгө оруулалт чухал шүү.

Зочин (202.180.*.*)
2017-09-21 10:16:49
Энэ багш нар болиосой Өмнөөс нь ичмээр юмаа Хүүхдүүдэд олигтой юм зааж өгөхгүй, байнга л эцэг эхээс мөнгө нэхэж суудаг ичих нүүргүй болчихсон хүмүүс вэ Засаг төрөө унагаж хаяихаад хэнээс мөнгө нэхээд байгаан Төсөв ийм хүнд байгаа үед хар амиа бодоод мөнгө нэхэж суудаг Бид ч бас багтаж ядсан цалин авдаг хүмүүс биш шдээ Өдөр хоногоо л өнгөрөөж байгаа нь үнэн Гэхдээ багш нар биднээс баян шүү хаа очиж...

зочин (66.181.*.*)
2017-09-21 10:16:16
Хүн бүр ажилласан хугацаа хийсэн ажилтайгаа харьцангуй цалин авдаг шүү дээ.Энэ маанаг багш нар 30 жил ч ажилласан 3 сарч ажилласан адилхан 1600000 төгрөг авна гэж сэрүүн зүүдлэх юм.ёстой толгой ажилладагүй новшнууд

Босоо (202.70.*.*)
2017-09-21 10:14:05
Тоо мэдэхгүй хүмүүс сэтгэгдэл бичихээс ичмээр юм. Одоо авч байгаа 600 мянган төгрөг дээр 1сая төгрөг нэмээд үүнийг 40000 багшд үржүүлэхээр 400 орчим тэрбум төгрөг улсаас гарна. Үхсэн элэнцэгний 2 их наяд вэ? Нийгмийн даатгалын шимтгэл цалингаасаа төлөөд явна. Гар дээр 1 сая орчим төгрөг бэлэн авна

Босоо (202.70.*.*)
2017-09-21 10:13:18
Тоо мэдэхгүй хүмүүс сэтгэгдэл бичихээс ичмээр юм. Одоо авч байгаа 600 мянган төгрөг дээр 1сая төгрөг нэмээд үүнийг 40000 багшд үржүүлэхээр 400 орчим тэрбум төгрөг улсаас гарна. Үхсэн элэнцэгний 2 их наяд вэ? Нийгмийн даатгалын шимтгэл цалингаасаа төлөөд явна. Гар дээр 1 сая орчим төгрөг бэлэн авна

irgen (103.212.*.*)
2017-09-21 10:10:41
zuv zuv demjij bna

Зочин (103.229.*.*)
2017-09-21 10:06:33
Засгийн газар огцорсон хэн цалин нэмэх бил ээдээ. Дараагийн засгийн газрыг түргэн байгуулахыг эхлээд шаард

Зочин (103.9.*.*)
2017-09-21 10:04:27
социализмын үед онц сурдаг хүүхдүүд багшийн сургуульд ордог байжээ. одоо тэд нараас цөөхөн хэдэн хүн үлдсэн ба тэд нар тэтгэвэртээ гарвал хэдэн жилийн дараа Ерөнхий боловсролын багш нарын чадвар ямар аймаар болох болоо. Одоо шинэ залуу багш нар арай л бишээ. Мэдэх юм байхгүй бйаж эцэг эхчүүдээс хэрэгтэй хүнээ олж түшиж хүүхдийг нь халамжлахаа сайн мэднээ тэрнийхээ хариу халамжийг ч өөрөө сайн хүртэнэ

Зочин (66.181.*.*)
2017-09-21 09:58:51
Монгол улсын жилийн төсөв 4 их наяд төгрөг.Багш нарын цалинг 1600000 төгрөг болгоход 1,5 их наяд төгрөг шаардана.Дээр нь нийгмийн даатгалын шимтгэл нэмбэл 2 их наяд төгрөг.Жилийн төсвийн 50 хувийг зөвхөн багш нарт өгчихөөд монгол улс юу болох вэ. нэгийг бодож хоёрыг сэтгэмээр

зочин (66.181.*.*)
2017-09-21 09:55:48
Багш нар ажил хаяж байгаа мэт боловч цаана нь Ардчилсан намын лойдорууд л өдөөн хатгаад байгаа хэрэг шүү дээ.Улс орныхоо эдийн засгийн хэмжээг мэдэхгүй цалингаа 1600000 төгрөгт хүргэхээр тэмцэх тийм мулгуу толгойтой сэхээтэн гэж байхуу.Эрдэнэ дарга бол ийм юм саначилж мэдэх юм

harsan (122.201.*.*)
2017-09-21 09:43:40
1 buleg ni 60-70 huuhedtei tsetserlegiin angid 1 tsag hamt baihad garaad neree martaj geree olohgui snaham duingtej bna bilee.Bagsn nar ni uamar tevcneertei humuus ve gej bodson shuu.

Зочин (103.26.*.*)
2017-09-21 09:41:02
Ер нь бол энэ тэмцэл зөвхөн цалин нэмүүлэх төдий зорилготой мэт харагдаж буй боловч үнэндээ одоогийн засаг, төрийн буруу тогтолцоо, улс орны баялгийг хувааж идсэн олигархиудын эсрэг тэмцэл юм. Яагаад тэд хувааж идэх болохоороо гаднаас элдэв самурай, хужаа, за бүүр чингис нэртэй бонд гээд мөнгө зээлж, орж ирэхээр нь хувааж халаасалчихаад, хугацаа нь болохоор ард түмнээр төлүүлдэг юм

Zochin (103.26.*.*)
2017-09-21 09:36:49
Yu ch zaahgui holduu tolgoinuudad tsalin nemeed hereggui huuhduud yu ch suraagui ih surguulid orj bna

Газар (202.21.*.*)
2017-09-21 09:35:04
ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах оффисийн барилгатай, 20 машины дулаан гаражтай 1га аж ахуйн газар зарна. 88145555

Газар (202.21.*.*)
2017-09-21 09:34:22
13-р хороололд зам дагуу байрлалтай, зочид буудал барих зөвшөөрөлтэй, архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан 350м2 өмчилсөн газар зарна. 88145555

зочин (66.181.*.*)
2017-09-21 09:29:15
Өнгөрсөн 27 жилд эмч багш нар монголд ажилалаж амьдраад ирсэн болж таарч байна уу.бусад ажил амьдралаа зохицуулаад явж бгаа иргэд монгол улсад иргэн хүн биш гадны хүмүүс болж харагдаж бна уу. эмч багш нар ажил хаялт хийж үр дүн нь гарах уу харагдах уу.яагаад олон талаас нь бодож наад бөндгөрөө ажиллуулдаггүй нөхдүүд вэ.монголд ажил хийж бгаа хүмүүс өнөөдөр 80 % 450,0-600,0 цалин авч ажил амьдралаа зохицуулж бна.та нар мөн л ингэж 27жил ийм цалинтай ажил амьдралаа аваад явж бгаа биз.цаашидаа эз өсвөл хүссэн цалинг чинь нэмэгдүүлж таарна шүү дээ

зочин (66.181.*.*)
2017-09-21 09:28:58
Өнгөрсөн 27 жилд эмч багш нар монголд ажилалаж амьдраад ирсэн болж таарч байна уу.бусад ажил амьдралаа зохицуулаад явж бгаа иргэд монгол улсад иргэн хүн биш гадны хүмүүс болж харагдаж бна уу. эмч багш нар ажил хаялт хийж үр дүн нь гарах уу харагдах уу.яагаад олон талаас нь бодож наад бөндгөрөө ажиллуулдаггүй нөхдүүд вэ.монголд ажил хийж бгаа хүмүүс өнөөдөр 80 % 450,0-600,0 цалин авч ажил амьдралаа зохицуулж бна.та нар мөн л ингэж 27жил ийм цалинтай ажил амьдралаа аваад явж бгаа биз.цаашидаа эз өсвөл хүссэн цалинг чинь нэмэгдүүлж таарна шүү дээ

зочин (66.181.*.*)
2017-09-21 09:28:45
Өнгөрсөн 27 жилд эмч багш нар монголд ажилалаж амьдраад ирсэн болж таарч байна уу.бусад ажил амьдралаа зохицуулаад явж бгаа иргэд монгол улсад иргэн хүн биш гадны хүмүүс болж харагдаж бна уу. эмч багш нар ажил хаялт хийж үр дүн нь гарах уу харагдах уу.яагаад олон талаас нь бодож наад бөндгөрөө ажиллуулдаггүй нөхдүүд вэ.монголд ажил хийж бгаа хүмүүс өнөөдөр 80 % 450,0-600,0 цалин авч ажил амьдралаа зохицуулж бна.та нар мөн л ингэж 27жил ийм цалинтай ажил амьдралаа аваад явж бгаа биз.цаашидаа эз өсвөл хүссэн цалинг чинь нэмэгдүүлж таарна шүү дээ

зочин (66.181.*.*)
2017-09-21 09:28:30
Өнгөрсөн 27 жилд эмч багш нар монголд ажилалаж амьдраад ирсэн болж таарч байна уу.бусад ажил амьдралаа зохицуулаад явж бгаа иргэд монгол улсад иргэн хүн биш гадны хүмүүс болж харагдаж бна уу. эмч багш нар ажил хаялт хийж үр дүн нь гарах уу харагдах уу.яагаад олон талаас нь бодож наад бөндгөрөө ажиллуулдаггүй нөхдүүд вэ.монголд ажил хийж бгаа хүмүүс өнөөдөр 80 % 450,0-600,0 цалин авч ажил амьдралаа зохицуулж бна.та нар мөн л ингэж 27жил ийм цалинтай ажил амьдралаа аваад явж бгаа биз.цаашидаа эз өсвөл хүссэн цалинг чинь нэмэгдүүлж таарна шүү дээ

irgen (203.91.*.*)
2017-09-21 09:26:54
Ene oorsdiihoo mongonii tolooh huwiin olon surguuliig haagaachee tgeed toriihoo surguuluudiig shahaj bish demjij ajilla ih hurliin gishuudee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
2017-12-15 15:17:55 - Байгаль Орчин
Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо
2017-12-15 15:12:52 - Эрүүл мэнд
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчлэхээр боллоо
2017-12-15 15:04:36 - Нийслэл
Авто тээврийн салбарт инноваци нэвтрүүлнэ
2017-12-15 14:39:54 - Шар
Трамп Путинд талархав
2017-12-15 14:31:25 - Орон нутаг
“Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар уралдааны ялагч “УАЗ-469” автомашинаар шагнууллаа
2017-12-15 14:27:14 - Хууль
Гадаадын иргэн харьяатын газарт прокурорын шаардлага, ШӨХТГ-т хугацаатай албан бичиг хүргүүлэхээр болжээ
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-13 08:19:38 - Эрүүл мэнд
Монгол бадарчин Амай: Өвчтэй байгаа хэдий ч зовлон яримааргүй байна
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв
2017-12-15 14:18:03 - Шар
Хууль зүйн сайд Ц.Нямдорж урсгал сөрөн давхиж хууль зөрчжээ