"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт

Түгээх    
2017-09-21 10:54:24 - Улс төр

maniin bair

Намрын халуун өдрүүд дуусах болохгүйг шинэ Ерөнхий сайдын томилгоо, Засгийн газрын бүрэлдэхүүн, МАН-ын Бага, Их хурлууд гээд удахгүй өрнөх үйл явдлуудаас таамаглаж болохоор байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ намрыг улс төрийн хувьд хэт халалттай болгож байгаа хүчин зүйл нь УИХ-д 65 суудалтай болсон эрх баригч МАН-ынхан өөрсдөө. Засаг унагах санаачилгыг сөрөг хүчнээсээ урьтаж гаргасан МАН-ын бүлгийн 31 гишүүний тооцоолсон ёсоор Ж.Эрдэнэбатын танхим огцорлоо. Эндээс л улс төрийн хэт халалт эхэлсэн. Энэ халуун удаан үргэлжлэх хандлагатай ч байна. МАН-ын дотоод тэмцэл юм шиг боловч төрийн зовлон болоод байгаа энэ бүх үйл явдлыг гаднаас нь харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэх үг яв цав тохирч байгаа юм. МАН УИХ-д 65 суудалтай болтлоо үнэмлэхүй ялалт байгуулахад хэн голчлон нөлөөлснийг санахыг хүсэх хүн энэ намд өнөөдөр бараг л алга даа.  

Одоогоос хоёр жилийн өмнө Ардын намын төв байр нь эзэнгүй, санхүүгийн хувьд уначихсан, намын аппаратаа ч цалинжуулж чадахгүй хэмжээнд дордчихсон байсан тэр үед МАН-ыг авч явсан хүмүүс нь УИХ дахь 26 гишүүн нь л байсан. М.Энхболд, Ө.Энхтүвшин нар намаа, Н.Энхболд, С.Бямбацогт нар УИХ дахь бүлгээ төлөөлж ажиллан намын рейтингээ тогтмол өсгөж байсныг 2012-2016 онд өрнөсөн улс төрийн үйл явдлууд харуулдаг. УИХ-д бүлгээ ч байгуулж чадахгүй болтлоо “хүчиндүүлж”, буйдантай жагсч, сайд нарт шаардлага тавьж, Засгийн газарт хариуцлага тооцож бүх талаар л тэд тэмцсэн.

Ийнхүү улс төрийн хувьд МАН-д нэмэх оноо хэрхэн авчирч байсныг бүгд санаж байгаа болов уу. Ардын нам УИХ-д бүлэг ч байгуулж чадахгүй болчихсон, Байнгын хороодод гишүүдийг нь оруулахгүй хавчиж, МАН-ын угшилтай болгон төрийн албанаас “хөөгдөж”, цөөнгүй гишүүд нь шоронгийн хаалга татаж байх үед сөрөг хүчний 26 л тэргүүн фронтод явж байсан. Харин өнөөдрийн Засгийн газар огцруулах гарын үсэг зурсан 31 гишүүн, саналаа өгсөн хоёр гишүүн, ил далдаар дэмжсэн У.Хүрэлсүх тэргүүтэн хаана байсан юм бэ?

Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн “Титэм үг”-ийг word руу шивдэг байсан гэх Т.Аюурсайхан жишээ нь хаана байв. Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулдаг шигээ тэр сөрөг хүчний тэргүүн эгнээнд явж чадсан уу. Парламентын гадна талаас МАН-д ямар дэмжлэг болж байсныг нь мэдэх хүн ер нь байна уу. Бид бүгдийн мэдэхийн тэрээр “Шинэчлэлийн хороо” нэртэй хөдөлгөөн байгуулж, эрх баригчдыг сөрж зогсохын оронд МАН-ыг л  дотоодод нь бужигнуулж явсан хүн шүү дээ. У.Хүрэлсүх ч ялгаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн оронд Австрали руу л явсан байдаг. Хориотой хоч зүүгээд байгаа Д.Гантулга, Банхарын хөшөө бариулсан Б.Батзориг нар бас хаана, юу хийж явсан юм бэ. Жирийн иргэд байтугай улс төр судлаачид хүртэл зүсийг нь хараагүй хүмүүс УИХ-д гишүүнээр сонгогдох хөрс суурийг 2012-2016  оны сөрөг хүчин л бэлдэж өгсөн. Маргах аргагүй үнэн бол энэ. Тиймээс ч тэдний олонхи нь энэ ялалтын үнэ цэнийг, үр дүнд нь бий болсон Засгийн газрын тогтвортой байдлыг юу юунаас илүү хүссэн байх. 

Дахиад асууя. Засгийн газраа огцруулах санаачилгын тэргүүн эгнээд явсан 31 гишүүнээс хэн нь сөрөг хүчин байж үзсэн юм бэ. Түүнээс олонхи нь МАН-ын гишүүнчлэлээсээ байтугай намын байраараа орохоос дөлж явсан хүмүүс шүү дээ. Эрх баригчдад хавчигдахаас айсан тэднийг УИХ дахь сөрөг хүчний 26 гишүүн нь л хаацайлж, хамгаалж явсан байдаг. Харин тэр үед энэ 31 хаана байв.  Тухайлбал,  Газрын тосны газрын дарга Амарсайхан агсан мөрдөн байцаалтын явцад “Ганц худагт” амь насаа алдаж байхад Ч.Улаан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар юу хийж явсан юм бэ. Үнэндээ тэд Сангийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монросцветмет” нэгдлийг удирдах эрх өвөрлөчихсөн эрх баригчдын кнопыг бүрдүүлж явсан шүү дээ.

Энэ мэтээс харахад “Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг” гэдэг үг Ардын намын өнөөдөрт яг тохироод байгаа юм.

Ж.ЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 50

Zochin (73.189.*.*)
2017-09-22 10:04:37
Huue malaa tuurchihsun hun haigaad bgaa yumuu shinechlegdeed shine ue garch irj bna sereech

zochin (66.181.*.*)
2017-09-22 01:05:17
yu unen ter unen

Зочин (122.201.*.*)
2017-09-21 23:39:23
12онд 3сонгуульд ялагдлын шок шаагаад бүгд гадаадруу зугатаасан байсан.Намын байранд нь нохойж тоож ордоггүй болсон үе бий нь ч бий дээ.М.Энхболдынхон л уйгагүй зүтгэж сайн сөрөг хүчин болж байж хамтарсан засаг болох үед л нөгөө гэрээ иартсан гэсэрүүд гэнэт сэрж намынхаа байрруу гүйлдэж эхэлсэн санагдана.Нэг л их нам эх орон ярьсан хүмүүс тв ээр гараад эхэлсэн.Тэрнээс өмнө үхсэн мэт ажиггүй байсан нь үнэн

Зочин (103.57.*.*)
2017-09-21 23:08:05
Жаргах замд битгий саад болоод бай Жаргал минь

Зочин (122.201.*.*)
2017-09-21 19:38:20
Uneniig bichjee. Enhtuvshing said bolgoj bohir ulsturiig galya. Heniich nuluund avtahgui shudarga unench erhemseg saidtai bolyo gevel ULZIISAIHNII ENXTUVSHING songoy Ardiin namiihaan.

Зочин (150.129.*.*)
2017-09-21 18:51:25
жаргал битгий жарвалз

unshigch (27.123.*.*)
2017-09-21 15:36:45
Odoo ted chin namiin ner gutaasan hognuud bolchood bn

Зочин (202.131.*.*)
2017-09-21 15:24:26
ГАдуур замын түгжрэл ямархуу байгааг мэдэж байна уу,Энэ хотын даргыгаа ажил хий гэж хэлээчэээ

zochin (112.72.*.*)
2017-09-21 15:14:04
yag unen

Бат (92.126.*.*)
2017-09-21 13:58:05
УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ БОСЧ БАЙГАА ЗАЛУУСЫГ ЧИ МОХООЖ БАРАХГҮЙ

БАТ (92.126.*.*)
2017-09-21 13:56:59
ХЯТАДЫН КОМПАНИУДАД БӨЛДӨГНӨӨСӨӨ АТГУУЛЖ МӨНГӨ АВЧ БАРЬЦААЛАГДСАН УЛС ТӨРЧ ГЭХ ЛУЙВАРЧДААСАА САЛАХ ХЭРЭГТЭЙ. 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН КОМПАНИД 100 ЖИЛЭЭР ЗАРАХ ГЭЖ БАЙСНЫГ ХЭН ЗОГСООСНЫГ МАРТАЖ БОЛОХГҮЙ

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:57:57
м.энхболд тэргүүтний захиалгыг биелүүлэгч ж.жаргал та хэдийг авсан бэ?газрын наймаачид мафийн бүлэглэлийг зайлуулах цаг нь болсон нам шинэчлэгдэх явц үр дүнд хүрнээ

Ме (103.57.*.*)
2017-09-21 12:36:11
Гол нь тэр үед тэмцэж эсэргүүцэж байсан бүх зүйлээ өнөөдөр өөрсдөө ичихгүй хийгээд л явж байгаа биз дээ. Аюурсайхан төрөнгүүтээ гишүүн бололтой биш. Ямартай ч ганц нэг шударга залуус УИХ д орж ирсэн нь яамай да. Олны тархийг иймэрхүү пялдага бичвэрүүдээр угаадаг цаг өнгөрсөн. Ард түмэн ямар боловсролтойгоосоо үл хамаараад үнэний ялгаж чаддаг юм.

Ме (103.57.*.*)
2017-09-21 12:34:43
Гол нь тэр үед тэмцэж эсэргүүцэж байсан бүх зүйлээ өнөөдөр өөрсдөө ичихгүй хийгээд л явж байгаа биз дээ. Аюурсайхан төрөнгүүтээ гишүүн бололтой биш. Ямартай ч ганц нэг шударга залуус УИХ д орж ирсэн нь яамай да. Олны тархийг иймэрхүү пялдага бичвэрүүдээр ухаалаг цаг өнгөрсөн. Ард түмэн ямар боловсролтойгоосоо үл хамаараад үнэний ялгаж чаддаг юм.

иргэн. (109.69.*.*)
2017-09-21 12:34:29
33 гишүүн ард түмний талд байсан бол 43 гишүүн болжээ. Засгийн газар шинэчлэлийг хийхэд суурь тавигдсаар байна

Зочин (103.212.*.*)
2017-09-21 12:26:42
МАН-ЫН М.ЭНХ60ЛД ТЭРГҮҮТЭЙ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОХИР МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО !!! БОДОЛ ЗОРИЛГО УРВУУЛЖ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ЧАДАХГҮЙ !!! МАН-Д ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ , ШУДАРГА НЬ ОЛОНХИ!!!

Зочин (103.212.*.*)
2017-09-21 12:26:31
МАН-ЫН М.ЭНХ60ЛД ТЭРГҮҮТЭЙ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОХИР МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО !!! БОДОЛ ЗОРИЛГО УРВУУЛЖ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ЧАДАХГҮЙ !!! МАН-Д ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ , ШУДАРГА НЬ ОЛОНХИ!!!

Зочин (103.212.*.*)
2017-09-21 12:26:20
МАН-ЫН М.ЭНХ60ЛД ТЭРГҮҮТЭЙ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОХИР МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО !!! БОДОЛ ЗОРИЛГО УРВУУЛЖ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ЧАДАХГҮЙ !!! МАН-Д ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ , ШУДАРГА НЬ ОЛОНХИ!!!

Зочин (103.212.*.*)
2017-09-21 12:26:06
МАН-ЫН М.ЭНХ60ЛД ТЭРГҮҮТЭЙ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОХИР МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО !!! БОДОЛ ЗОРИЛГО УРВУУЛЖ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ЧАДАХГҮЙ !!! МАН-Д ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ , ШУДАРГА НЬ ОЛОНХИ!!!

Зочин (103.212.*.*)
2017-09-21 12:25:54
МАН-ЫН М.ЭНХ60ЛД ТЭРГҮҮТЭЙ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БОХИР МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО !!! БОДОЛ ЗОРИЛГО УРВУУЛЖ ОЛНЫ ТАРХИ УГААЖ ЧАДАХГҮЙ !!! МАН-Д ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ , ШУДАРГА НЬ ОЛОНХИ!!!

Ман (49.0.*.*)
2017-09-21 12:21:45
Man ig мартвал зохилтой аядуу хэлж бна шоо тос дотроосоо өтсөөн бн

Ман (49.0.*.*)
2017-09-21 12:20:50
Man ig мартвал зохилтой аядуу хэлж бна шоо тос дотроосоо өтсөөн бн

Ман (49.0.*.*)
2017-09-21 12:19:51
Man ig мартвал зохилтой аядуу хэлж бна шоо

Зочин (103.9.*.*)
2017-09-21 12:13:01
Бямбацогт ч цөөнхий бүлгийн дарга байхдаа чичрүүлж байсан дөө

irge (85.203.*.*)
2017-09-21 12:11:22
Khurelsuh ch nileen huchirheg hun yumaa, Nuguuduul ni chatsga tsarailaad tuuniig darahiin tuld nileen mungu tsatsaj iimerhuu hog niitluulj l baidag.

Зочин (183.177.*.*)
2017-09-21 12:09:17
Юу үнэн тэр үнэн шүү. Маргах аргагүй үнэнийг бичсэн байна

Зочин (202.9.*.*)
2017-09-21 12:06:35
иймэрхүү юм хэдэн төгрөгөөр бичлэг юм болоо.

43 (202.9.*.*)
2017-09-21 12:02:38
ТЭНЭГ МИЕЭ БАДАМЖУНАЙГААР ДАМЖУУЛААД ИДЭЭД Л БАЙЖ БАЙГ УУ БИТГИЙ ИЙМ ЗАХИАЛГААР ЮМ БИЧЭЭ ОДОО БОЛСОН АРД ОЛНЫ ТАРХИ УГААГДАХГУЙ

Boldo (223.39.*.*)
2017-09-21 12:00:54
Gehedee l ene 31 zasgiin gazariig estoi goe tongorch unagaasan shuu.MAN dotoroosoo zasagaa unagaana gej hench sanaagui shuu. ha ha ha

zochin) (69.31.*.*)
2017-09-21 12:00:15
Evii evii iim medee bichuulhiin tuld amaar ni sagartal mungu chuhejdee. Ineedtei yumaa chaavaas

Зочин (182.160.*.*)
2017-09-21 11:53:50
Энэ үг үнэн шүү.90 онд ардчилсан хувьсгал хийгээд бужигнаж байхад МАНын энэ хүмүүс хаана явлаа.Хувьсгалыг авч ирсэн хүмүүс бус түүнийг эсэргүүцэж байсан этгээдүүд төрийн толгойд гарч буруу замаар явуулсан аас хөгжил биш хөшүүн байдал ноёрхож улмаар тийм хүмүүс баяжиж томорсоныг та бид мэдн явахэ.Монголыг ардчилал авч явна.Ардын намыг биш АН ыг ард бид дэмжиж Суугий нь хасаж сайныг нэмж явах учиртайдагаа

Зочин (180.68.*.*)
2017-09-21 11:49:19
Наад засгийн газар чинь хууль бусаар байгуулагдсан, оюунхорол, чойжилсүрэн, юмтайбаяр гээд дүп дүп гаруудаас бүрдсэн учраас ман ын залуучууд мэдээд огцруулсан. Энэ чинь АН ын саит бх аа. АН өөрийгөө л хичээ. Танай нам яг үнэндээ шинчлэгдсэн мэт харагдавч одоо болтол шинэчлэгдээгүй л бгаа ш дээ.

Зочин (163.152.*.*)
2017-09-21 11:46:32
unguts harahad ene uguulel zuv met bolovch. Mongoliin odoogiin nuhtsul baidald tohirohgui. Surug huchin erh barigchid gej Mongold Oyutolgoin geree zuragdsanaas hoish baihaa ugaasaa bolison Bayar Badamjunai Enkhbold, nugu talaas Elbegtarvaga, Saihanbileg, Gonchig, MUDN g.m nohduud tohiroltsood tur barij irsen. Harin ene udaa gariin useg zursan 31 bol jinhene ter MANAN bulegleliin esreg tsogtoi temtsegchid duu hooloigoo hurgej bgaa humuus shuu. Ayursaihan mundag zaluu

Зочин (202.9.*.*)
2017-09-21 11:44:40
Хурэлсух женко 2 энэ ялалтад уг нь ямар ч хамаагуй хумуус юмсан яагаад энэ 2 оор хамаг ур дун амжилтаа арчуулаад хаячив даа

зочин (182.160.*.*)
2017-09-21 11:36:39
Улаан намаа солиод байгаагүй бил үү. Ер нь эдийн засгийн байдал хэцүү байгаа үед засгийн газраа унагаана гэдэг эх оронч бодлого биш шүү. Засгийн газраа унагаасан эдгээр нөхдүүдээс дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнд орж шившгээ хутгах вий дээ.Аргагүй гуйгаад байхаар нь ЗГ-ын гишүүн боллоо гэж ичих нүүрэндээ илэг наав даа.Тэгвэл та нар сонгогчдыгоо басамжлан доромжилсон албан тушаалд үхэн хатан шунасан увайгүй новшнууд болж хувирна шүү.Арай тэгж тэнэгтэж элэг доог болохгүй л байгаасай.

зочин (150.129.*.*)
2017-09-21 11:35:05
Тэгээд МИ овогт бүхнийг бий болгосон гэх гээд байна уу газрын луйвар 60 тэрбумын асуудлыг хэн сэдэж нийгэмд буруу зуршил гажиг тогтолцоо үүсгээд байна Жаргал гуай жаргалтай амьдарч байж болно бусад нь чамаас илүү шударга хөдөлмөрлөж байгаа иргэд бид яах ёстой юм бэ үгээ олж улин хуц нам дагаж цүнх барьдаг хүн хогнууд улам бүр залуужин нийгэм ялзраад задарч байна

МАНГИРМАА (202.21.*.*)
2017-09-21 11:30:42
НААД ҮГ ЧИНЬ МОАХ Ы ПАРТИЗАНУУДАД ХАЯГАЛАГДАХ ҮГ МАНГАРУУД БОЛ ЗҮГЭЭР Л ХООЛОО БУЛААЦАЛДАЖ БУЙ МАНГАСУУДЫН ХЭРҮҮЛ

МАНГИРМАА (202.21.*.*)
2017-09-21 11:30:41
НААД ҮГ ЧИНЬ МОАХ Ы ПАРТИЗАНУУДАД ХАЯГАЛАГДАХ ҮГ МАНГАРУУД БОЛ ЗҮГЭЭР Л ХООЛОО БУЛААЦАЛДАЖ БУЙ МАНГАСУУДЫН ХЭРҮҮЛ

МАНГИРМАА (202.21.*.*)
2017-09-21 11:30:41
НААД ҮГ ЧИНЬ МОАХ Ы ПАРТИЗАНУУДАД ХАЯГАЛАГДАХ ҮГ МАНГАРУУД БОЛ ЗҮГЭЭР Л ХООЛОО БУЛААЦАЛДАЖ БУЙ МАНГАСУУДЫН ХЭРҮҮЛ

Иргэн (124.158.*.*)
2017-09-21 11:27:44
Их үнэн юм бичсэн байна. Яг 2012-2016 оны хооронд болсон бодит зүйл яах аргагүй мөн шүү. Аливаа юм түүх болон үлддэг.Үүнийг бичихэд мөнгө хэрэгтэй юу? Юм болгоныг мөнгөөр сэтгэдэг үнэлдэг богинохон ухаантай байна.

ABCD-korea-gaas (223.38.*.*)
2017-09-21 11:22:02
Ardiin namiin 26 urdn AH-iin ajiliign hiilgehgui saihan chudur tushaa bolj bol chadaan shuu ! Tuunees Mongol ulsiin huvid bol gai tuitgerl bolson baih . Uriin taaz heterchihlee hemeen guiee mon aihtar halaglaj bilee !? Dollar 2000 boloh gd bn gej monchig ih gasalj ganginaj bilee !? Odoo uursduu 5.5 terbumiig zeelj avah gd drn dollar 2500 bolchood bhad unuuh uriin taaz dollariin hansh yrij bgaa shirheg hun algadaa !

Зочин (66.181.*.*)
2017-09-21 11:21:21
ёстой үнэн юм бичсэн б.на

Зочин (27.123.*.*)
2017-09-21 11:15:37
МАНгаруудаа нийслэлд 20 онд ялаятгэвэл дүлэгнүүр Батболдоо соль ажил хийхгүй бна шийдвэр гаргаж чадахгүй алцагнаад бна тэгээд доор байгаа хүнээрээ шийдвэр гаргуулчаад би биш би биш шүү гээд бдаг одоо гэхэд л авто сэлбэгийн зах нүүлгэх дээр ямарч дэмжлэгтүзүүлэхгүй айсан бөөрөнхийлсөн байдалтай ийм даргаигэж бдаг юм уу

Зочин (103.229.*.*)
2017-09-21 11:09:22
Яг үнэн штэ. Засаг унагаасан гарууд бол зүгээр л албан тушаалын төлөө явсан гарууд.Сүхбатыг гэхэд хар л да. 2013 онд АН элсэж орчихоод 2016 онд МАН өрсөлдөж ялсаныгаа өөрийгөө ялсан гэж бодож байгаа юм байх да

Зочин (103.26.*.*)
2017-09-21 11:01:45
Zakhialgat niitlel geech iim baidag baikh.Odoo MAH -IInkhan khuuchin khedee khichneen ergeldvvleed ch nemergvi.Nemegdvvnii bairiig soliod niilber uurchilugdduggvi nomtoi.Kharin zaluuchuudaa tvshibel khen khendee kheregtei.Vgvidee olon shine sanaa garna

Зочин (103.26.*.*)
2017-09-21 11:01:44
Zakhialgat niitlel geech iim baidag baikh.Odoo MAH -IInkhan khuuchin khedee khichneen ergeldvvleed ch nemergvi.Nemegdvvnii bairiig soliod niilber uurchilugdduggvi nomtoi.Kharin zaluuchuudaa tvshibel khen khendee kheregtei.Vgvidee olon shine sanaa garna

Зочин (202.180.*.*)
2017-09-21 11:00:49
Ёстой л үнэнийг бичиж... Хэн ч биш байсан юмнууд хэний нэрээр төрд гарч ирчихээд хэнийг дэвслээд байгаа юм бэ Одоо энэ УИХ-ыг тараавал тэд сэхэл авахгүйгээр доошоо навс унана гэдгээ мэддэг болуу

Зочин (174.205.*.*)
2017-09-21 10:59:26
Жаргал голог АНы бузаруудаа омоороод ухаан мэдрэлгуй шааж байх чинь

Зочин (174.205.*.*)
2017-09-21 10:59:11
Жаргал голог АНы бузаруудаа омоороод ухаан мэдрэлгуй шааж байх чинь

Зочин (202.179.*.*)
2017-09-21 10:58:08
ЗА ДА. ХЭДЭЭР БИЧДИЙМ БОЛ ДОО . ИЙМЭРХҮҮ ЮМ. ЯРУУРГҮЙ ДЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-19 18:26:40 - Хууль
Хүчирхийлэлд өртсөн таван настай охиныг төрийн хамгаалалтад авч магадгүй гэв
2017-10-19 17:32:44 - Эрүүл мэнд
Баянгол дүүргийн эмнэлэг найман төрлийн хагалгаа хийдэг болжээ
2017-10-19 17:10:24 - Шар
Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн шигшээ багийг дасгалжуулахаар болжээ
2017-10-19 17:02:03 - Хууль
Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ
2017-10-19 16:54:29 - Эдийн засаг
Суудлын автомашины импортын татвар улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрүүлжээ
2017-10-19 15:58:49 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс ур чадварын шалгалт заавал авна гэв
2017-10-19 15:43:54 - Энтертайнмент
Г.Ундармаа: Эмэгтэйчүүд нулимстай биш, инээдээр дүүрэн байгаасай
2017-10-19 15:41:42 - Энтертайнмент
"Алтан залаат азарган тахиа" жүжгийг амралтын өдөр дахин тоглохоор болжээ
2017-10-19 15:25:00 - Хууль
Амиа алдсан монгол иргэний ар гэртэй холбоо тогтоосон гэв
2017-10-19 15:01:08 - Эрүүл мэнд
Иргэдийг урьдчилан сэргийлэх, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулна
2017-10-19 14:39:45 - Спорт
Монголд ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно
2017-10-19 14:24:25 - Орон нутаг
Булган аймагт хонины цэцэг өвчний вакцин хийж байна
2017-10-19 14:22:09 - Улс төр
Г.Хонгор: Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байна
2017-10-19 14:10:15 - Спорт
Монголын боулинг сонирхогчдын холбооноос аваргуудаа шалгарууллаа
2017-10-19 13:27:09 - Нийслэл
Паспортын үйлчилгээнд пос машин ашиглаж байна
2017-10-19 13:16:49 - Гадаад
АНУ-д монгол иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа алджээ
2017-10-19 13:01:00 - Гадаад
НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв
2017-10-19 12:50:47 - Эрүүл мэнд
Зүрхний гажиг өвчтэй 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр явлаа
2017-10-19 12:43:16 - Нийслэл
БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт орно
2017-10-19 12:18:22 - Энтертайнмент
СТА Ч.Бадралыг Литвийн Кальнусын дуурийн театрт урьжээ
2017-10-19 11:57:29 - Спорт
Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртэв
2017-10-19 11:45:38 - Шар
Өдөр бүр утсаараа тасралтгүй тоглодог эмэгтэйн баруун нүд хараагүй болжээ
2017-10-19 11:42:25 - Хууль
Хилээр хавх оруулахыг хориглоё
2017-10-19 11:20:32 - Эдийн засаг
Үндэсний гэх нэртэй компаниудын цаана хэн байдаг вэ
2017-10-19 11:06:35 - Шар
АНУ-д гал нээж, гурван хүний аминд хүрсэн этгээдийг баривчлав
2017-10-19 11:00:57 - Хууль
Аккумулятор хулгайлж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдэд зардаг байжээ
2017-10-19 11:00:29 - Эрүүл мэнд
Томуугийн эсрэг вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулна
2017-10-19 10:53:19 - Байгаль Орчин
Утааны эсрэг мэдээллийн төв ажиллана
2017-10-19 10:47:00 - Хууль
Мансууруулах өвс татаж, тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа
2017-10-19 09:53:28 - Орон нутаг
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт урд шөнө 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2017-10-19 09:45:53 - Хууль
Хулгайн хэргээр шалгагдаж байхдаа оргож дахин хулгай хийжээ
2017-10-19 09:39:49 - Улс төр
Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилуулахыг дэмжлээ
2017-10-19 07:58:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2017-10-19 07:48:03 - Улс төр
Л.Болд: Наймааны, тохиролцооны, эвлүүлгийн Засгийн газар бүрдлээ
2017-10-19 07:44:19 - Хууль
Ж.Бямбадорж: Бүх насаараа хоригдоно гэдэг цааз юм
2017-10-19 07:44:12 - Хууль
“Тамхи татаж, ах захаа хүндлээгүй учраас доод ангийн хөвгүүдээ зодсон” гэж мэдүүлжээ
2017-10-19 07:44:09 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Та өвлийн гангараагаа бэлдэж амжсан уу
2017-10-19 07:37:24 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2017-10-18 18:06:52 - Нийслэл
Турк улсад зарласан онц байдал монголчуудад нөлөөлөхгүй гэв
2017-10-18 17:50:22 - Шар
Алтайн нуруунаас 2000 орчим жилийн настай эрэгтэй хүний мумми олджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-18 17:02:28 - Байгаль Орчин
Нойтон цас орж сэрүүснэ
2017-10-18 16:25:49 - Орон нутаг
Зодоон гарсан сургуулийн захирал халагдах өргөдлөө өгчээ
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 14:38:39 - Хууль
Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг суллалаа
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа