С.Гантогоо: Миний ярианд аялга орсон ч, сэтгэлд аялга ороогүй

Түгээх    
2017-09-21 11:52:15 - Энтертайнмент

"Өргөө" кинотеатраас сар бүр IMAX лекц зохион байгуулдаг. Энэ сарын хүндэт зочноор "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч, авьяаслаг залуу Сэргэлэнгийн Гантогоо оролцлоо. Тэрээр оюутан залуучуудад "Мөрөөдлийнхөө төлөө тууштай бай" сэдвээр лекц уншиж, залуучуудтай ярилцсан юм.

Анх ажиллахын төлөө харийн орныг зориод шантрах, буцах үе байсан ч мөрөөдөл, бас өөрийн зорилгын төлөө хөдөлмөрлөж иржээ. Хэзээ ч бууж өгч, шантрахгүй байхыг өөрийн амьдралын бодит жишээгээр тайлбарлан, ярилцлаа.

Энэ үеэрээ "Зарим хүмүүс намайг гадны оронд удаан ажиллаж, амьдраад монголоороо аялгатай ярьдаг залуу гэж шүүмжилдэг. Тийм ээ, гэхдээ миний сэтгэл зүрхэнд аялга ороогүй. Монголоо, эх орноо гэсэн сэтгэл хэвээр байгаа" гэж онцолсон юм.

С.Гантогоо нь хичээнгүй, хөдөлмөрч, тууштай зан чанарын үр дүнд амжилтад хүрч, БНСУ-ын "Оддын хаан", манай улсын "Яг түүн шиг" шоуны шилдэг оролцогч болж, олон хүний талархал хүлээж, улсынхаа нэрийг гаргасан уран бүтээлч юм. "Өргөө" кинотеатр нийгмийн хариуцлагын хүрээнд залуусын уулзахыг, лекцийг нь сонсохыг хүссэн сэдвээр, тухайн зочныг өөрийн urgoo.mn сайтаар дамжуулан санал хурааж, хамгийн их санал авсан алдартнаар лекц уншуулдаг уламжлалтай юм.

IMAX кинотеатрт өмнөх саруудад Монгол Улсын Ерөнхий Сайд асан Д.Бямбасүрэн, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч П.Анужин, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Судлаач, орчуулагч Л.Саруултөгс, "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах зэрэг манай улсын салбар бүрийн манлайлагчид оролцож байсан юм. Ийнхүү "Өргөө" кинотеатрын IMAX лекц амжилттай болж, уригдсан зочин, хүрэлцэн очсон үзэгч, залуучууд сэтгэгдэл өндөр байлаа.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

зочин (103.26.*.*)
2017-09-22 04:33:56
солонгост түүнийг мэддэг байна уу, үгүй байна уу хэнд хамаатай юм бэ? монголд бид мэддэг болчихлоо, болоо юм бишүү? хүний дотор ороод үзсэн юм шиг, амьдралыг нь мэддэг юм шиг өөрийнхөөрөө дураараа ярихаа больцгооё, хүмүүс ээ. бидний цөөхөн монголчууд минь. зүгээр л өөдрөг байж, бие биенээ дэмжицгээе л дээ. муу юм хийж яваагүй л байгаа биз дээ энэ хүн?

Зочин (202.9.*.*)
2017-09-21 13:18:40
Солонгос хэл өөрөө сайн сурч чадвал аялга акценттай хэл. Тийм болохоор ямар ч хүн 5с дээш жил яг гадаад хэлээр харьцаад бхад ярианд заавал өөрчлөлт ордог. Хэлэндээ муу хүмүүс өөрчлөгддөггүй. Хатуу хэвээрээ монгол шигээ яриад бдаг. Энэ залуу хэнд ч гай тариагүй хөдөлмөрч залуучуудад үлгэр дуурайлал болж яваа хүн. БҮҮ АТААРХАЦГАА ҮХРҮҮД МИНЬ!!!

Зочин (202.9.*.*)
2017-09-21 13:17:33
АМАРХҮҮ НАРОДНЫЙ АРТИСТ ТҮРҮҮЛЭЭД ИРЭХДЭЭ МОНГОЛООР САЙН ЯРИХГҮЙ ЯНЗЫН Л БАЙСАН ДАА. ТЭРНЭЭС ӨМНӨХӨН Л ЖАВХЛАНГИЙН ХӨЛГҮЙ ЦЭНХЭР НУУРЫГ ДУУЛААД САЙН Л ЯРЬЖ ЯВСАН ХҮН ККК. ЭНЭ БААЧКА ЮМ ХИЙХГҮЙ БОЛ МАРТАГДЛАА. ДЭЭР НЬ ХУРДАН ТЕМТЭЙ ЯРИАД БАЙГААГАА АЯЛГА ГЭЖ ОЙЛГООД ЯВААД БАЙНА.

Ineedtei (71.239.*.*)
2017-09-21 13:09:16
Bi USA d amidardag. End irsen 20 hedtei ohiduud Zarim ni dunguj 1-2 jil bolj baij mongol ugee martsan bna ene ter gej altsagnaad durgui hurgeed baidag yum. Tegeed English eer us tsas yum uu geheer yu ch medehgui. Oh my god, really gesen ug ees tsaashgui. Tegeed Englisheer muu baij yarih gej zutgene. Tsaaduul ni oilgohgui bolohoor uurlana, bantana. Ugaasaa nasand hursen hun gadaad hel surlaa surlaa gehed hun hezee ch eh heleeree ayalgatai yarina gej baihgui. Uuriiguu onigoond oruulah yum aa. Jimmy geed gomo shinj ni ilgeesen bugsuu hudulguud duulaad baisan er mun uu?

Hehe (172.58.*.*)
2017-09-21 12:58:22
Bagadaa 10 naas dooshoo nasandaa garaad gadaad yavsan bol ayalgaa orj bolno. Tuunees deesh nas bol ayalga orno gej baihgui. Naadah chini yavsan gar ve? Tegeed English bol yah ve geh den. Ochij ochij Korean shuu. korean aaraa ch tsever yarihgui dee.

Nasand hursen hun ayalagatai (172.113.*.*)
2017-09-21 12:53:47
Nasand hursen hoinoo Gadaad yavsan bol hezee ch ayalgatai bolohgui ee. Bi uuruu gadaadad 20, 30n jil bolloo. Mongol hungui gazar zunduu udlaa ayalagatai boloogui. Minii ergen toirond iim Mongolchuud zunduu bna. Hen ch tiim boloogui. Boloh ch bolomjgui. Huuhed bol ayalagatai boldog yum bna lee. Nasand hursen hoinoo bol hudlaa. Ene hun ajillah gej yavsan geheer nasand hursen hoinoo Mongoloos garsan gsn ug, tegeheer ayalagatai yaridag boloh yamarch bolomjgui.

Nasand hursen hun ayalagatai (172.113.*.*)
2017-09-21 12:53:46
Nasand hursen hoinoo Gadaad yavsan bol hezee ch ayalgatai bolohgui ee. Bi uuruu gadaadad 20, 30n jil bolloo. Mongol hungui gazar zunduu udlaa ayalagatai boloogui. Minii ergen toirond iim Mongolchuud zunduu bna. Hen ch tiim boloogui. Boloh ch bolomjgui. Huuhed bol ayalagatai boldog yum bna lee. Nasand hursen hoinoo bol hudlaa. Ene hun ajillah gej yavsan geheer nasand hursen hoinoo Mongoloos garsan gsn ug, tegeheer ayalagatai yaridag boloh yamarch bolomjgui.

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:49:16
албаар аялагатай ярьж онцгойрох гээд хэрэггүй,хаана хэдэн цомог гаргав,хэдэн хувь зарагдсан,хичнээн тоглолт бие дааж хийв гээд чиний амжилтыг бодитоор хэмжих хэмжээс байгаа тэрнийгээ ярьж үзүүллээч

Зочин (27.123.*.*)
2017-09-21 12:46:32
СОЛОНГОСТ 20 ЖИЛ БОЛСОН ХҮМҮҮС БАЙЖ Л БАЙДАГ ГЭХДЭЭ ГАНТОГОО ШИГ ИНГЭЖ АЯЛАГТАЙ ЯРЬЖ МАЯГЛААД БАЙДАГГУЙ ЮМ БИЛЭЭ СОЛОНГОСТ ГАНТОГООГ ХЭН Ч ТАНИХГУЙ Л БАЙДАГ Ш ДЭЭ ЭНЭ ОДОО ӨӨРИЙГӨӨ ОД ГЭЭД БОДСОН МАНГАР БАЦААН

Зочин (202.131.*.*)
2017-09-21 12:46:10
Ёстой мундаг залуу, залуучууд нэг нэгээсээ ингэж үлгэр дуурайлал авч байгаасай.

МОНГОЛ ЭР (150.129.*.*)
2017-09-21 12:13:35
Аялга оруулж жүжиглэх ямар хэрэг байнааа,,Хичнээн олон хэл сураад ч хэзээ ч аялга ордоггүй л байхгүй юу даа

Зочин (180.68.*.*)
2017-09-21 11:58:58
Уучлаарай, муулах гэж бичээгүй юм шүү. Наад залууг чинь солонгост хэн ч танихгүй. Ганц хоёр удаа хөгшчүүдийн үздэг дууны нэвтрүүэгт орсон бх. Тэгээл мартагдсан. Нээх амжилтанд хүрцэн юм шиг энд тэндхийн нэвтрүүлэгт ороол, лекц уншаал явах юм. Өөрийгөө од л гэж бодож бгаа бх даа. Атаархсан гэж битгий ойлгоорой. Солонгос энэ хүнийг огт танихгүй бхад өөрийгөө бараг од мэтээр яриад явж бгаа нь онцгүй санагдаад бгаа юм. Яахав тэгээл явж л бхаас.

Зочин (180.68.*.*)
2017-09-21 11:58:56
Уучлаарай, муулах гэж бичээгүй юм шүү. Наад залууг чинь солонгост хэн ч танихгүй. Ганц хоёр удаа хөгшчүүдийн үздэг дууны нэвтрүүэгт орсон бх. Тэгээл мартагдсан. Нээх амжилтанд хүрцэн юм шиг энд тэндхийн нэвтрүүлэгт ороол, лекц уншаал явах юм. Өөрийгөө од л гэж бодож бгаа бх даа. Атаархсан гэж битгий ойлгоорой. Солонгос энэ хүнийг огт танихгүй бхад өөрийгөө бараг од мэтээр яриад явж бгаа нь онцгүй санагдаад бгаа юм. Яахав тэгээл явж л бхаас.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв