Н.Отгонбаяр: “Монголд яаж усан үзэм ургах вэ дээ” гэсэн үг намайг хурцалчихсан

Түгээх    
2017-09-21 12:08:57 - Нийслэл

otgonbayarЭх орныхоо эрүүл хөрсөнд бидний амтархан идэх дуртай гүзээлзгэнэ, усан үзэм тэргүүтэй жимс жимсгэнэ, олон төрлийн нарийн ногоог анх тариалж амжилттай нутагшуулсан, үндэсний үйлдвэрлэгч “Ногоон сор” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.

-ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭСНИЙ ДАРАА “ТА НАР НАМАЙГ ХҮЛЭЭВ ҮҮ” ГЭСЭН
ШИГ МАШ ИХ УСАН ҮЗЭМ УРГАСАН-

-Манай орны эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд гүзээлзгэнэ, усан үзэм тариална гэдэг “үлгэр” гэж зарим хүн үздэг. Танай хамт олны тарьж ургуулж чадсаныг харахад үнэхээр таатай байна. Анх усан үзэм тариалж эхэлсэн түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

-Бид 2010 онд БНСУ-аас усан үзмийн суулгац моднууд авчирч суулгасан юм. Дөрвөн жил хүлээгээд, усан үзэм гарахгүй нь дээ гэж бодож байлаа. Нэг өдөр манай хүүхэд олж хараад бидэнд хэлэхэд жижигхэн жижигхэн жимс гарчихсан байсан. Тэгээд бид улам сайн тордож эхэлсэн. Энэ жил манай компани дөрөв дэх жилдээ усан үзэм тариалж байна.

-Жилд хичнээн удаа ургац авч байна вэ? Ургац арвин уу? 

-Намартаа нэг удаа ургац авч байна. Ургац сайн байгаа. 

-Өмнө нь манай улсад усан үзэм тариалсан түүх байдаг юм болов уу?

-Өмнө нь тарьж ургуулсан хүн байхгүй. Бид яаж тордохоо мэдэхгүй. Зааварлах багш байхгүй их хэцүү байсан. Маш олон хүнтэй уулзсан даа. Тэгээд Солонгос, Хятад улс руу хандаж, зөвлөгөө авсан. Мөн Хятад улсаас мэргэжилтэн урьж авчирсан. Тэгж байж ургуулж авсан. Тэр жилдээ “Та нар намайг хүлээв үү” гэсэн шиг маш их усан үзэм ургасан. Манай компани гүзээлзгэнэ тариалдаг. Гүзээлзгэнэ тарьж болж байгаа юм чинь усан үзэм ургаж л таараа гэж бодсон. Их хүлээлттэй, их хэцүү байсан.

nogoo

-Анх усан үзэм тариалах гэж байгааг тань сонсоод хүмүүс юу гэж хэлдэг байсан бэ?

-Хүмүүс ургахгүй л гэж хэлж байсан. Анх гүзээлзгэнэ тарихад ч гэсэн “Монголд гүзээлзгэнэ яаж ургах вэ дээ” гэдэг байсан. Тэгээд шарандаа тарьж үзмээр санагдаад. Тэр хүмүүсийн “Яаж ургах вэ дээ” гэдэг үг намайг хурцалчихсан байхгүй юу. Тарьж үзсэн, ургасан.

-Өнөөдрийн байдлаар хэдэн төрлийн, хичнээн сортын усан үзэм тариалж байна вэ?

-Усан үзмийн нэг сорт л тариалдаг. Гэрийн нөхцөлд ч тарьж болдог сорт. Дундаа ястай, их чихэрлэг.

-Одоо хүмүүс органик, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг ихэд эрмэлздэг болжээ. Та бүхэн эх орны хөрсөнд тарьж ургуулсан жимс жимсгэнэ, нарийн ногоонуудаа хаагуур хэрхэн борлуулдаг вэ?

-Бид аль болох хэрэглэгчиддээ олон гар дамжуулахгүй хүргье гэсэн бодлого барьдаг. Олон гар дамжсанаар үнэ нь тэнгэрт хадна. Тиймээс бид өөрсдөө хүнсний дэлгүүр, И-март, Гүүд фрайз, Меркури, Саруул зэрэг бүхий л худалдааны төв, захууд, аль болох хүмүүс төвлөрсөн газруудаар хүргэж өгдөг. Гэрээр ч хүргэдэг.

-Усан үзэм тариалахад ус их шаардах уу? Ер нь юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Усан үзэм гэхээр ус их орно гэж бид боддог. Гэтэл бүр эсрэгээрээ ус харьцангуй бага орно. Агаарын температураас бас их шалтгаална. Халуун, хуурай өдрүүдэд усална. Намрын ч юм уу, зуны маш халуун өдрүүд үргэлжлэхэд долоо хоногт хоёр удаа л усална. Ер нь дан ганц усан үзэм гэлтгүй ногоо, цэцэг, жимс тариалахад хүний гар арчилгаа их шаардана. Яг үнэхээр сэтгэл зүрхээ зориулаад, би энийг л ургуулна гэж бодоод зүтгэвэл бүх юм болно гэж боддог. Ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэмжээд, Монголдоо айл болгон гэртээ тарьдаг болчихвол их зүгээр. Өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байсан ч ногооны жижиг хүлэмж аваад тарихад ажилчдаа хооллочихно шүү дээ.

-Та түрүүн гүзээлзгэнэ их тэсвэртэй гэж ярьсан. Усан үзмийн хувьд хэр их арчилгаа шаарддаг вэ?

-Учиргүй гүйгээд, навч болгоныг нь арчаад, өдөр болгон арчлаад байхгүй. Модоо зөв ургуулаад, зөв температурт зөв чийгшилтэй, зөв усалгаатай, тарьж байгаа хүн маанв зөв сэтгэлтэй байвал бүх жимс, ногоо ургана. Ямар ургамал зөв харьцвал аясаараа ургадаг. Мөн аргадаад магтах хэрэгтэй. Би хүлэмжиндээ ороод “Миний жимснүүд үгүй мөн сайхан ургадаг шүү” гэж хүүхдээ хайрладаг шиг хайрлаж магтдаг. 

nogoo

-ТООР ЖИМС ТАРЬЖ ЭХЭЛЖ БАЙНА-

-Өнөөдрийн байдлаар нийт хичнээн төрлийн жимс, нарийн ногоо тарьж ургуулж байгаа вэ?

-“Ногоон сор” компани жимсний хувьд гүзээлзгэнэ, тарвас, усан үзэм гэсэн гурван жимс тарьж байна. Энэ гурваа өнөөдөр ямар ч байсан гаргаахгүй болсон. Манайх энгийн ногоон, хар, шар гэсэн гурван төрлийн тарвас тарьдаг. Америкийн “Свит чарли”-гийн үрээр тарьсан. 100 хувь шүүслэг, маш гоё чихэрлэг бүтээгдэхүүн. Хальсны хувьд маш нимгэхэн буюу 3 мм. Идэхэд таатай боловч тээвэрлэхэд тун хэцүү. Хоорондоо мөргөлдөөд хага хага үсэрдэг. Хотоос манай хүлэмжүүд 67 км, энэ хооронд тал нь хагардаг байсан. Бид суурь хийх зэрэг арга хэмжээ аваад эрсдэлээ бууруулж байгаа. Жимснээс энэ гурван төрлийг гаргаахгүй болж, Монголдоо нутагшуулж чадсан. Санаа зовох зүйлгүй болсон. Ногооны хувьд өргөст хэмх, улаан лооль, бууцай, юцай, салатны навчийг гурван төрлөөр тарьж байна. Хулуу, редиск, амтат болон халуун чинжүүнүүд гэх мэтийн 10 гаруй төрлийн нарийн ногоо тарьж байна. Миний бодлоор өвөл нарийн ногоо тарихад их тохиромжтой санагддаг. Бид наймдугаар сард гүзээлзгэнээ зогсоочихдог.

-Яагаад тэр вэ?

-Найман сард их халуун болдог. Гүзээлзгэнэ жимс маань өвлийн улиралд маш тэсвэртэй, зуны хэт халуунд тэсвэргүй, өвчилдөг. Навчит нарийн ногоонуудаа өвөл тарьдаг. Хэрвээ би бизнес ашгаа хөөсөн бол нарийн ногоо тарихгүй. Яагаад гэхээр жин дарахгүй, салатны навч гэхэд хоёр хоноод мууддаг. Газар дээрээ ажиллагаа маш ихтэй. Саглайсан навч болгоныг шалгаж цэвэрлэнэ. Ажиллаагаа ихтэй хэрнээ ашиг тун бага. Тэгэхээр өрхийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс маань ашиг олдоггүй. Илүү гарснаа л зах зээлд ард түмэндээ нийлүүлж байгаа. Өвөл нарийн ногоо тариалахад хорхой бага иднэ, өнгөлөг гоё байдаг.

-Шинээр ямар жимс тарьсан бэ?

-Манайх тоор жимс тарьж эхэлж байгаа. Солонгос сортын тоор. Танилаараа дамжуулж тоорын мод оруулж ирж тарьж үзэж байгаа. Энэ жилдээ цөөхөн тооны тоор гарсан. Усан үзэмтэй минь адилхан олон жил хүлээлгэж магадгүй шүү дээ. Эх орны минь хөрсөнд дасах гэж бас хоёр, гурван жил авах юм шиг байна.

-Та түрүүн гадил тарих бодолтой явдаг гэж байсан?

-Мөрөөдөл байхгүй юу(инээв.сурв). Мэдээ мэдээллээр манай тухай гараад, баяр хүргэх хүн маш олон. Хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж зориглож, манайхыг дагаж байгаа дагагч олон байгаа. Хүмүүс урам хайрлах тусам хүн чинь их баярладаг. Энэ болж байгаа юм чинь одоо нэг шинэ жимс тарьчих юмсан, гадил, хан боргоцой тарьж үзэх юмсан гэсэн бодол төрдөг. Хүлэмж л юм чинь орчныг нь бүрдүүлж чадвал юу ч ургуулж болно гэж би боддог. Тийм учраас гадил, хан боргоцой тарьж үзэх юмсан гэсэн мөрөөдөл байгаа. Манай Монгол чинь их гоё орон. Байгалийн жимс ихтэй. Хад, нэрс, улаагана, долоонгоно гээд. Олддоггүй, гаднаас оруулж ирдэг жимсийг монголчууд бид өөрсдөө ургуулчихъя л даа. Тэгвэл Монгол орон минь жимсний орон болчихно.  

-Үйлдвэрлэлээ өргөжүүлж, өөрийн нэрийн бүтээгдэхүүн гаргах уу?

-Бидний хэтийн зорилго бий.

nogoo

nogoo

-“БАРС” ЗАХ ДЭЭР ХОР Ч ЗАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ИХ АЮУЛТАЙ- 

-Монголд худалдаалагдаж буй жимс, ногооны дийлэнх хувь нь урд хөршөөс нийлүүлэгддэг. Элдэв химийн бордоогоор борддогийг нь мэддэг мөртлөө худалдаж аваад, хүнсэндээ хэрэглэх нь түгээмэл. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эдгээр жимс нь ямар ч шинжилгээгүй байдаг. Би боддог юм. Дээр үед хавдар гэдэг өвчин настай хүмүүсийн л өвчин байлаа. Өнөөдөр настай хүн битгий хэл, залуучууд, бүр нярай хүүхэд өвчилж байна. Тусламж гуйсан мэдээлэл ч цахим орчинд дүүрэн байна. Жирэмсэн эх юу иднэ хүүхэд түүгээр хооллож байгаа. Жоохон хүүхэд ээж, аав нь юу авч өгнө түүнийг иднэ. Бид гаднаас дандаа бэлэн, ямар ч баталгаагүй хүнс авч хэрэглэсний улмаас хавдар ихэсч байгаа гэж би боддог. Тэгэхээр өөрсдөө эх орондоо ургуулах хэрэгтэй.

-Манай монгол хөрс онцлогтой юу?

-Манай Монголын хөрсийг ерөөсөө ногоо тарьж байгаагүй учраас алт гэж үздэг.

-Нийслэлд хятадууд маш олон хүлэмж барьсан гэж сонссон. Химийн бордоо хэрэглээд ч юм уу хожим хөрсний үржил шимд сөргөөр нөлөөлөх байх даа?   

-Тийм ээ, өнөөдөр Улаанбаатарт хятадууд маш олон хүлэмж барьсан байна. Тэгж бариулж болохгүй. Хятадууд тэртэй тэргүй бордоогоо ашиглана. Ашиг харж ажилладаг хүмүүс. Бидэнтэй адилхан өнөөдөр органик бүтээгдэхүүн гаргачихъя, зээл яах вэ гэх хүмүүс ховор шүү. Хятадууд бол дан бордоо хэрэглэдэг. Маш богино хугацаанд ургана, хэвийн байдлаа удаан хадгална.

-Жимсийг хэр удаан хадгалах ёстой вэ?

-Яг 72 цаг дотроо л хүчинтэй байдаг. Тэр цагаас хэтэрвэл хор болно. Би айл болгон өөрсдөө тарьж чадахгүй бол ядаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж боддог юм.

-Зах зээлд чанартай чанаргүй, хортой хоргүй бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байгааг шалгаж тогтоох л чухал байх?  

-Захуудад хуурамч бүтээгдэхүүнүүд хямдхан, үнэтэй ч зарагдаж байна. Энийг Мэргэжлийн хяналт хянах ёстой. Эрүүл ахуйн байцаагч нар хааччихсан юм бэ? Хятадын хуурамч бүтээгдэхүүнүүд Буриад, Улаан-Үдээс бас орж ирж байна. Улаан-Үдэд хятадууд өч төчнөөн га газрыг нь сэглээд хаячихсан тухай мэдээ гарч байсан. Тэгэхээр эрүүл ахуйн байцаагч нар ажлаа хийгээд үнэхээр органик бүтээгдэхүүн мөн үү, энэ бүтээгдэхүүн хүний биед харшлахгүй юү, хоргүй юү гэдгийг шинжилж худалдаанд гаргаж баймаар санагддаг. Одоо бидний бараагаа өгдөг “Барс” гэж хэнд ч дийлдэхгүй аймаар зах байна. Энэ зах зээр хор ч зарагдаж байна, эм ч зарагдаж байна, хоол ч зарагдаж байна. Энэ их аюултай.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр үнэтэй байна гэсэн шүүмжлэлийг олон хүн хэлдэг. Үнэ хямд байх боломж бий юү?

-Үндэсний үйлдвэрлэгчид ямар нөхцөлд яаж энэ бүтээгдэхүүнийг гаргаж ирж байна вэ гэдгийг манайхан маш сайн мэддэг байх хэрэгтэй. Ганц хүлэмжийн аж ахуй биш, газар тариалан, гутал хувцас үйлдвэрлэлд ялгаа байхгүй. Өнөөдөр Монголд зах зээл үнэхээр хэцүү, дээрээс нь бидний амьдарч байгаа нийгэм ямар билээ. Энэ дундаас үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж гаргаж ирж байна шүү дээ. Би өөр дээрээ жишээ татъя. Манай “Ногоон сор” компани органик бүтээгдэхүүн ургуулах зорилготой. Зорилгодоо хүрэхийн тулд надад ажилчид хэрэгтэй. Би ямар ч химийн бордоо хэрэглэх ёсгүй. Нэг жимс маань муудлаа гэхэд түүнийг яаж байгалиар нь, өөрөөр нь ургуулах вэ гэж бодно.

-Бордоо хэрэглэхгүйгээр ургуулах ямар арга байх вэ?

-Жишээлбэл, сармисны ханд бэлдэж шүршиж болж байна. Маш олон арга бий.

nogoo

nogoo

-ХИМИЙН БОРДОО ХЭРЭГЛЭДЭГГҮЙ, ЦЭВЭР ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭДЭГ-

-Үндэсний үйлдвэрлэгчдэд багагүй бэрхшээл тулгардаг болов уу...

-Тийм ээ. Санхүүгийн бэрхшээл, төрийн байгууллагуудын дарамт байна. Янз бүрийн татвар, зээл байна. Энэ бүхнээс болоод үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээж буй бүтээгдэхүүний өөрийн өртөг нь өндөр гарч ирж байгаа юм. Өндөр үнэтэй гарч ирсэн ч органик, монголчууд бидэнд үнэхээр хэрэгтэй юм. Монголд “Марал” гээд үнэхээр гоё брэнд гарсан байна лээ. Миний төрсөн өдрөөр охин минь авч өгч байсан юм. Юун тэр 3, 4 мянган долларын брэнд цүнх. Түүнээс ч илүү чанартай цүнх үйлдвэрлэж байна. Тэрийг үйлдвэрлэж гаргаж ирэхэд ямар зовлон байгаа билээ. Ямар өртөгтэй босч байгаа билээ. Ажилчдын цалин, хоол, ар гэрийг нь дэмжих гээд нэг аж ахуй эрхэлж явна гэдэг маш их асуудалтай. Энэ бүх зовлонг жижиг, том ч бай юм хийж байгаа хүмүүс маш сайн мэдэж байгаа. Мэдэхгүй байгаа нь үүнийг ойлгоосой. Тийм учраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч ээ, таны эрүүл мэндэд хэрэгтэй, таны урт удаан насалж, аз жаргалтай амьдрахад хэрэгтэй.

-Хүнс, ногооны ченжүүдийг хараад танд ямар бодол төрдөг вэ?

-Тэдэнд хүн сэтгэлтэй байгаач ээ гэж хэлмээр санагддаг. Улаан цайм хятад гүзээлзгэнэ, усан үзэм байтал монгол гэж зардаг. Тэр хүн зараад мөнгө олж байгаа. Түүнийг худалдаж авсан ээж хүүхэддээ аваачиж өгч байгаа. Тэр хүүхэд өвдөж, бүр ертөнцөөс хальж байна. Манайхан бие биенээ ийм эмгэнэлтэй байдалд оруулчихаад байгаа. Манай монголчууд химийн бордоо хэрэглэдэггүй, цэвэр органик хүнс үйлдвэрлэдэг. Гэтэл Хятадаас эрүүл мэндийн, лабораторийн бичиггүй, идэж болох үгүй нь тодорхойгүй жимс, ногоо вагон вагоноор орж ирээд бидний зах зээлийг хямд үнээрээ булааж байна. Хөдөө аж ахуйн яамнаас биднээс янз бүрийн судалгаа авдаг ч ямар ч бодлого алга.    

-Органик, эх орны хөрсөнд ургуулсан, тухайлбал танай компаний жимс, хүнсний ногоог хятад жимснээс ялгах боломжтой юу?

-Ялгаж болно. Хаяг шошго, сав, баглаа боодол байна. Бүтээгдэхүүний өнгийг маш сайн харах хэрэгтэй. “Ногоон сор” компаний өөрийн гэсэн лого, бар кодтой гарч байна. Гэхдээ лого, баар кодыг маань хуурамчаар хэвлэж наагаад, “Ногоон сор”-ынх гэж зарж байсан. ШӨХТГ-т нэг удаа хандаж байсан. Торгуулийн арга хэмжээ авна гээд таг болчихсон. Мэргэжлийн хяналтад, Сонгинохайрхан дүүргийн цагдаад хандаж үзсэн. Цагдаад нэг их хамааралгүй гэдэг юм байна. Зохих байгууллагууд нь ажлаа хийхгүй байна гэж би үзэж байгаа.

-Та хичнээн хүнийг ажлын байраар хангаж, ар гэр амьдралд нь тус дэм болж ажиллаж байна вэ?

-Анх гэр бүлийн хэмжээнд тариалалтаа эхэлж байсан. 2010 оноос компани болсон. Зундаа манай компанид 30-40 хүн ажилладаг. Өвөлдөө 20-иод хүн ажилладаг. Манайх дөрвөн улирал зогсолтгүй ажилладаг өвөл, зуны хүлэмж. Яг дөрвөн улирлаар ургацаа авдаг. Тэгэхээр амрах цаг олдохгүй. Бид багадаа 20, ихдээ 60-аад ажилчдыг цалинжуулж, байр хоолоор хангаж ажиллаж байгаа. Аль болох ажилчдынхаа ар гэр амьдралыг дэмжих юмсан гэж боддог. “Ногоон сор” компаний ажилчид ядарч болохгүй гэж боддог. Бид хүлэмжнийхээ завсар зайд ажилчдынхаа хоолны ногоог тарьдаг. Хотоос зайтай байдаг тул Улаанбаатараас гурил, будаа, мах шөлөө л авдаг. Энэ дашрамд Төв аймгийн Эрдэнэ сумынхандаа биднийг үргэлж дэмждэгт нь маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж олон жил ярилаа. Бодит амьдрал дээр үндэсний үйлдвэрлэгчдэд төр засгаас бодит дэмжлэг туслалцаа байна уу?

-Энэ миний бодож явдаг хамгийн эмзэг асуудал. Би монголчууд бие биедээ их итгэлтэй байж бие биенээ дэмждэг, Төр засгаас дэмждэг байх хэрэгтэй. Над дээр Баянхошуунд амьдардаг хоёр эмээ байнга ирдэг. 80 гарсан хөгшид хүлэмж сонирхоод, помидор, гүзээлзгэнэ, өргөст хэмх тарья гээд ирдэг. Би хоёр эмээгээ дэмжээд, тусалдаг. Өчигдөр над руу яриад, Отгонбаяр аа, миний охион маш их баярлалаа. Манайх энэ зунжингаа баяр хөөрөөр дүүрэн байлаа. Дээрээс нь эмээ нь Баянхошуундаа зарсан, хөөрхөн хэдэн төгрөгтэй болж байна. Манай хүүхдүүд надад урам өгөөд, том хүлэмж барьж өгнө гэнэ ээ. Тэгээд энэ бизнес рүү чинь оръё гэж байна. Чи туслах уу, дургүйцэх үү гэсэн. Туслалгүй яах вэ, эмээ минь. Та том хүлэмж бариад, өөрийнхөө нэрийг өгөөд өвлүүлчих, хүүхдүүддээ гэж хэлсэн. 80 настай хүн ингэж зүтгэж байхад зарим хүмүүс зүгээр л хүн муулаад сууж байна. Төр засгаас уриалга гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь сайн. Хүлэмж хөтөлбөрт хамрагдсан зарим айлуудын зориг мохож эхэлж байна. Учир нь зээл өгч байгаа ч хэдхэн жилийн хугацаатай. Тэгэхээр бид зээлэндээ баригдчихдаг.

nogoo

nogoo

-БИД ЖИЛ БҮРИЙН ДӨРӨВДҮГЭЭР САРД ГҮЗЭЭЛЗГЭНИЙ БАЯРАА ХИЙДЭГ-

-Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Засгийн газрынхан нефть, толгой гээд хэрэлдээд байхын оронд газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Тэнд олон даргын хэрэг юу байгаа юм бэ. Гарч ажил хийгээч. Үйлдвэр байгуулаач гэж хэлмээр байдаг. Би Ерөнхийлөгч Баттулгыг маш их дэмждэг. Маш зөв, ухаантай хүн гэж боддог. Хөдөө аж ахуйн яамны сайд байхаас нь мэднэ. Маш хөдөлмөрч, үйлдвэрлэлийг их дэмждэг Их зөв хүн гэж боддог. Ийм сайхан ерөнхийлөгч гарчихсан юм чинь эрхбиш газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэлүүдээ хөгжүүлж, Монгол брэндээ гадагш нь гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэл нэмэгдэх байх гэж бодож байгаа.

-Танайхыг Хятад компани гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүнд та тайлбар хийхгүй юү?

-Би ажилдаа түүртээд гадуур ийм мэдээлэл цацагдсаныг мэдээгүй явсан. Нэг өдөр хүн утасдаад “Энэ хүүхэн чинь хятад нөхөртэй өвөрмонгол хүүхэн байхгүй юу гэж чамайг яриад байх юм. Чи өвөрмонгол юм уу” гэж асуусан. Би иргэний үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийнхээ төрсний гэрчилгээг гаргаж үзүүллээ. Би монгол хүн. Эцэг эх минь цагдан сэргийлэх байгууллагад насаараа ажилласан хүмүүс.

-Хятад ажилчид бий юү?

-Манай компанид хятад ажилчид бий. Улаанбаатартаа жижиг аж ахуйн нэгжид орохгүй. Өвөл, зуны нийлсэн 32 хүлэмж ажилладаг. Хүмүүс буруу ойлгохгүй байх гэж бодож байна. Би эхлээд хүлэмжээ бариулахдаа монгол ажилчид авч ажиллуулсан. 30 мянган тоосго авчраад буулгуут 10 мянга нь шөнөдөө алга болсон. Оросын кабелийн том том утсуудыг каранаар зөөж авчраад тавиут хэдхэн залуу “Портер” дээр өргөж тавиад аваад явчихдаг жишээтэй. Хавар, зуны дэлгэр цаг болуут хавь орчны малчдаас хонь аваад, хорхог хийгээд гол дээр найрлаад суучихдаг. Шаардлага тавихаар эх орондоо байгаа шүү, би монгол хүн гээд цээжээ дэлддэг. Хөдөө ажиллаж байгаа гэдэг юм уу архи, айргаа сөгнөөстэй. Цаг хугацаандаа баригдаад би яалт ч үгүй 40-өөд хятад хүнээр хүлэмжээ бариулсан. Тэгэхээс өөр арга байгаагүй. Албан ёсоор авсан ажилчид учраас ажил дуусуут үдэж өгсөн.

-Ингэхэд та мэргэжлийн ногоочин уу?

-Би СУИС-ийн Кино драмын анги төгссөн, мэргэжлийн жүжигчин. Жүжигчин Өлзийхүү, Бямбацогт бид нэг ангийнхан. Эгч нь амьдралын шаардлагаар ногоочин болсон доо. Хятад улсад хоёр сарын курст сурсан. Нэгд, уурын зуухны чиглэлээр, хоёрдугаарт гүзээлзгэнэ бусад ногоо тарих чиглэлээр. Ирэхдээ би уурын зуухан дээрээ мэргэжилтэн авчирсан. Манай уурын зух том оврынх учраас маш аюултай. Буруу ажиллагаанаас болоод эвдэрвэл эрсдэл ихтэйг сургалтан дээрээс мэдээд, зөвлөх авчирсан. Өнөөдөр тэр зөвлөхтэй манай хоёр монгол ажилтан хамт ажиллаад, юмыг нь сураад явж байна. Ногоон дээр маань бас зөвлөх байна. Монгол ажилчдаа тэднийг дагаад сайн юм сурна шүү гэж шахдаг.

-Танай хүлэмж дээр очиход хятад болов уу гэмээр хүн бидэнд хаалга тайлж өгсөн. Дахин хятад ажилчид авчирсан юм уу?

-Казак ажилтанууд авч ажиллуулдаг. Манайхан тэднийг минь хятадууд болгочихдог. Ховд, Баян-Өлгийгөөс ирж байгаа казакууд маань монгол хэл муутай. Паспортыг нь үзэж байж итгэдэг. Ер нь хятад, орос, голланд ч бай хамаагүй. Би тэр хүнээс мэдэж авах зүйлээ мэдээд сурчихвал болоо шүү дээ. Эх оронд минь тэр хүн сайн юм хийгээд өгч чадаж л байвал болоо. Юунд нь ад үзэх юм бэ. Хамгийн гол нь бид өөрсдөө тэр хүнээс зөв юмаа сурч авах ёстой. Сүүлдээ би хятад хүнтэй суусан болж таарсан. Миний нөхрийг Бадарчийн Мөнхболд гэдэг. Монгол сайхан залуу бий. Надад туслаад ажлаа хийгээд явж байна. Бие биенээ дарах гэж битгий ингэж өрсөлдөөч гэж хэлье.

-Та Гүйцэтгэх захирал нь. “Ногоон сор” компаний ерөнхий захирал ямар хүн байдаг вэ?

-Миний том охиныг Шинэцэцэг гэдэг. Радио телевизийн дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн. Дараа нь Хятад улсад суралцаад, Монгол улсдаа ирээд Удирдлагын академи төгссөн. Манай “Ногоон сор” компаний ерөнхий захирлаар ажилладаг.

-Гүзээлгэний баяр тэмдэглэсэн гэж сонссон. Энэ талаар сонирхуулахгүй юу? 

-Манайх жил бүрийн дөрөвдүгээр сард гүзээлзгэний баяраа хийдэг. Тэр баяр дээрээ гүзээлзгэний үрсэлгээг маш их хэмжээгээр тараадаг. Би хэрвээ хувиа бодсон хүн бол түүнийгээ зараад мөнгө болгоно. Гэтэл тэгдэггүй. Баяраас гадна хоёр өдрийн сургалт явуулдаг. Нэг дэх өдөр нь онол зааж, хоёр дахь өдөр нь хүлэмж дээрээ аваачиж үзүүлдэг. Сая 100-гаад хүн оролцсон. Би адилхан тариачин. Надад жижигхэн хэмжээний туршлага л бий. Түүгээрээ би гэртээ тарьж болох бүх зүйлийн талаар зөвлөж чадна. Ахуйдаа хэрэглэх ногоогоо тарихад чинь тусалж чадна. Би ийм л хүн.

nogoo

nogoo

-ХОНИНЫ БУУЦ, ШУВУУНЫ САНГАС АШИГЛАЖ БАЙНА-

-“Ногоон сор” компани хятад химийн бордоо ашигладаг гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Хэзээ ч үгүй. Би бардам хэлнэ. Бордоо зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй гэж байдаг юм билээ. Манайх аль алиныг нь ашигладаггүй. Юу ашигладаг вэ гэхээр хонины бууц, шувууны сангас ашигладаг. Бид “Оргио” тахианаас шувууны сангасаа авч хэрэглэдэг. Хонины бууцаа Эрдэнэ сумын ойр хавийн малчдаас очоод авчихдаг. Бидэнд тийм сайхан байгалийн бордоо байгаа байхгүй юу. Тийм учраас би бардам хэлнэ. Ямар ч хүн манайд очоод шинжилгээ авахад манай бүтээгдэхүүнээс ямар ч бордоо илрэхгүй. Би компаниараа бахархдаг. Анх байгуулахдаа охинтойгоо яг байгалиар нь ургуулна гэж зорилго тавин маш олон хүнээс очиж зөвлөгөө авч байсан.

-Танд өмнө нь усан үзмийн талбайд ажилласан туршлага бий юу? 

-Би Солонгост найман жил ажилласан. Усан үзмийн талбайд ажиллаж байсан. Гүзээлзгэнээс бусад бүх төрлийн жимс, ногоон дээр ажиллаж байсан. Солонгост бордоо хэрэглэдэг. Хэрэглэдэггүй нь ч бас байдаг. Хэрэглэдэггүй нь жигтэйхэн үнэтэй. Солонгосууд хоолоо энэ нь энэнд сайн гэж иддэг. Тогооч нар нь хоолоо хийхдээ хүний төлөө хийдэг. Өнөөдөр Солонгосын өөрийнх нь үхрийн мах жигтэйхэн үнэтэй. Голланд, Австри зэрэг улсаас оруулж ирсэн мах нь маш хямдхан.

-Манайд бол эсрэгээрээ, гадны бүтээгдэхүүн сайн, дотоодынх муу гэсэн ойлголт түгээмэл байдаг?

-Түүнийг бид үгүй хийхийн тулд өнөөдрийг хүртэл органикаар ургуулна гэж зүтгэсэн. Манай бүх бүтээгдэхүүн лабораторийн шинжилгээгээр ордог. Бүтээгдэхүүн зарагдаж буй газрууддаа шинжилгээний бичгүүдээ хуулбарлаад тараачихдаг. Хуулиндаа хувилж тарааж болохгүй гэдэг. Хүмүүс үзэг л дээ. Би тэр ганцхан хувийг энэ оффист барьж суугаад яах юм бэ.

-Танд ажлын амжилт хүсье.

Д.ЭРДЭНЭТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 83

mergejil negt (66.181.*.*)
2017-10-03 08:12:19
IX SAIN BNA.ENE BOL IX XUCH XODOLMOR SHAARDSAN AJIL.XIMIIN BORDOOGOO TUNG NI TAARUULJ XEREGLEEREI.XULEMJNII CHIN UUDEER SHAGAIMAGTC XUXER UNERTDEG GEJ MERGEJLIIN XUMUUS YRITCGAAX YM BILEE.CHADAJ BWAL XYTAD MONGOL XENIIG CH AJILLUULSAN YADAG YM. BITGII TUILSHIRTCGAA.DELXII ERTONTC GLOBALCHLAGDAAD BXAD UZEL BODLOO OORCHILTCGOO!XYTAD NOXORTEI BLAA CH ENE BOL XUWI XUNII SONGOLT. BIESEE DEMJIJ XUNDELJ AMIDARTCGAAY MANAIXAAN!!!!

ABCD-korea-gaas (101.235.*.*)
2017-09-25 00:12:35
Uneheer ym hiij buteey gesen zov bodoltoi zov setgelgeetei hun bn . Neeree bid nat oorsdoo suraagui sain medehgui ymaa gadaad hunees surahgui oor yah ym be !? Ern tegeed bid Hyataduudaas bolgoomjlohn ys tsusand shingesen zan gedeg unen bolovch uuniigee yg heregtei uedn zov gargah heregtei !? Hyatadaas nogoo oruulj irj zarj baij , Bas Hyatad Mongol 2 toroliin nogoo baihad shuud Hyatad nogoogn avch hereglej bgaa mortloo Mongol orondoo nogoo tarij urguulj bgaa Mongol hunee bolohoor Hyatad enee teree hemeen eldeveer gutgej gujirdeheel bolichih heregtei ! Uneheer Eh-Oronch ym bol Mongol buteegdehuuneel heregledeg bolchih heregtei ymdaa !?

Ж.АЛТАНЗУЛ (66.181.*.*)
2017-09-24 21:53:55
ТАНД БАЯР ХҮРГЭЖ УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЪЕ ЭЭ.НОГОО ЖИМС ТАРЬЖ УРГУУЛНА ГЭДЭГ АСАР ИХ ХӨДӨЛМӨР УЙГАГҮЙ АЖИЛЛАГАА АРЧИЛГАА ШААРДСАН АЖИЛ АА.ЖИМСГЭНЭ АМЖИЛТТАЙ ТАРЬЖ УРГУУЛЖ БАЙГАА ТАНИАР БАХАРХАЖ БАЙНА.ГҮЗЭЭЛЗГЭНИЙЙ БАЯР СУРГАЛТАНД ЧИНЬ ЯАЖ ОРОЛЦОХ ВЭ.ХАЯГ ХОЛБОО БАРИХ УТАС БАЙНА УУ

Зочин (202.9.*.*)
2017-09-24 21:07:05
GOY MEDEE BN AMJILT HUSEY

Emee (103.229.*.*)
2017-09-24 10:30:55
Bi achdaa tanai gyzeelzgeniig abch idyyldeg goe amttai bysad Mongold tarialsan gyzeelzgenees amt n ih goe zoolon ene jil bas orgost hemh ylaan looliig avch idsen bas l amt gej tasarhai daanch hovor bh yumaa sayahan Barsiin tend bdag delgyyrt chini ochson haalttai bna lee bi nohrii n harsan l daa manai ene Merkyri haviar hyrgelt hiigeed yavj bdgiin bi boddogiin hynd sain sortiin saihan yum idyylchii geed yavj bgaa ene zalyysiig bodlogoor demjeed ogoh zasag tor bhgyi n haramsaltai yumdaa gej Ta nartaa ylam goe jimsnyyd tarij yrgyylaarai gej hysen erooe

Зочин (103.229.*.*)
2017-09-24 07:00:27
ene onii 4 sard baih, Ih delguurees uragsh, Beatlesiin hushuutei talbai buyu Tserendorjiin gudamjind guzeelzgenii bayar bolson shuu. Bid ochij shine saihan amttai mongoldoo urguulsan guzeelzgene avaad bayarlaj l yavlaa.

ЗОЧИН (92.50.*.*)
2017-09-24 02:52:52
усан узэм уг нь их арчигаа орохгуи саин ургадаг жимс говиин дулаан бусд саин ургах боловуу гэхдээн зовхон хулэмжиндл ургах баих суулгаад 3-4 жилиин дараа жимсээ огч эхэлдэг юм нэг дасаад зохицоод ирвэл ягл зэрлэг ургамал шиг саин ургадаг юмаа би оросын омно зугт арваад жил тарьж баина амжилт хусье

өөө (202.9.*.*)
2017-09-23 21:18:23
хийж байгаа ажлыг чинь харлуулахыг хүссангүй. цонжин болдогт байдаг хүлэмж мөн бол хэдэн боол монгол ажилуулсан хятадууд байдаг. монгол хөрс гэдгээс бусдаар бордоо , үнэр танар бол хятад жимснээс ялгаа байгаа юмуу

MENEN giin taliig.. (202.21.*.*)
2017-09-23 20:17:38
dornodiin menengiin taliig uhaj baihaar ucan uzem jims nii talbai bolgoh yumsan. yadaj narnii tcahilgaan huraaguur bolgoh yumsan

Зочин (66.181.*.*)
2017-09-23 16:00:33
Баяр хургэе ! МАН - н шуналтануудын хэруулийг нийтэлж байхаар ингэж ажилсаг ард тумнээ сэргээж бай !

өвгөнхүү (66.181.*.*)
2017-09-23 15:18:35
90-ээд онд архангай аймагт усан үзэм тарьж байсан Булгамаа чи дарханд байгаа юмуу 99763301 утсаар холбоо барьна уу?

Зочин (202.179.*.*)
2017-09-22 22:40:21
усан үзэм нэг их сонирхдоггүй болохоор, Тэрний оронд жимсгэнэ тарьж хөлдөөж зарвал зүгээр. Хөлдөөх зардал гарна гэвэл тэр эртний иранд мөс зун иддэг абйсан арга судалбал зүгээр.

Зочин (202.179.*.*)
2017-09-22 22:34:20
нимбэг, хар улаан хоёр өөр өнгөтэй бөөрөлзгөнө таривал их хэрэгтэй. Нимбэг гадуур хэт их үнэтэй авч чадахгүй байна. Нимбэг их хэрэгтэй жимс.

иргэн (124.158.*.*)
2017-09-22 14:35:16
Сайн байна. Ажлынхаа үр дүнг үзсэн, ажилсаг бүсгүйд баяр хүргэж, амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Зочин (139.5.*.*)
2017-09-22 01:09:14
ургах нь ургалгүй яахав. хүлэмжинд. харин өртөг нь дулаан өөрөө шахуу ургадаг орныхыг бодвол өндөр гарч байгаа.

Зочин (109.45.*.*)
2017-09-21 23:17:01
Энэ энтэртайнмэнт мэдээ биш. Мэдээнийхээ төрлөө зөв ялгаж оруулаач. Энэ эгчид ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (109.45.*.*)
2017-09-21 23:17:00
Энэ энтэртайнмэнт мэдээ биш. Мэдээнийхээ төрлөө зөв ялгаж оруулаач. Энэ эгчид ажлын өндөр амжилт хүсье.

ZOCHIN (66.199.*.*)
2017-09-21 23:07:40
90 onii exeer Arhangaid Bulgamaa gedeg oxin ysan yzmiig amjilttai tarij baisan. Byambasyren gyua eronxii said baixdaa demjeed mongo ogsniig Arhangai udardlaga gol gargaad Bulgamaa Darxan yavaad ogson doo.

Зочин (202.179.*.*)
2017-09-21 23:06:14
za za ийм шошготой юм харж байя. Шошго хаяг сортгүй нэргүй юм зарахаар уур хүрмээр. Гэхдээ монголд өмнө нь социализмын үед усан үзэм тариалах нь тариалж үзэж байсан.

Зочин (103.229.*.*)
2017-09-21 22:02:33
Mongold erdem shinjilgeenii baiguullaga baigaa bizdee toroos sanhuujdeg. Ene baiguullaga ni demjeed tuslaad urguulaad ogoochee.

зочин Булган аймаг (66.181.*.*)
2017-09-21 21:16:48
Мундаг юмаа. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛ УХААН ЯЛНАА

Зочин (202.9.*.*)
2017-09-21 20:58:59
Ийм гоё бүтээлч хүмүүс маш олон байвал монгол улс хөгжих болно.Амжилт хүсье.улам ихийг бүтээж амжилт гаргаж бүтээл гаргаж ажилаараа

Зочин (182.160.*.*)
2017-09-21 20:58:37
za ene otgonbayar gedeg emegtei mash zov yildverlel erhelj hiij byteej baigaa yum baina bayar hyrgie amjilt hysie.

Зочин (182.160.*.*)
2017-09-21 20:55:13
gyzeelzgenii bayaraar ni saya neg zuun hyn oroltsson genyy

Зочин (43.250.*.*)
2017-09-21 20:48:08
ЁСтой мундаг Амжилт хүсье

Ene hujaa nar (43.242.*.*)
2017-09-21 19:55:32
muusain hujaa nar Horlontoi humuus shuu shataaj medne shuu haruul hyanalt sain tavij baihgui bol

zochin (94.212.*.*)
2017-09-21 19:52:49
devshliin pomidor urgust xemxig urguulaxdaa xyatadin ximiin bodis xeregledeg shuu!!!! xumuusee ix urgats avxin tuld xeregledeg manaixan ekologiin tsever buteegdexuun geed avaad bdag tegsnees xashaandaa tarj bgaa emee uvuu naraas avtsgaa ted ximiin xor xeregledegui Nogoo taridag bux xumuus medej bgaa

МОНГОЛ (59.153.*.*)
2017-09-21 19:47:37
САЙХАН МЭДЭЭ БАЙНА.АРХИ УУДАГ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ УЛСУУДЫГ МОНГОЛ ЯЛНА ГЭЭД СУУЛГААД БАЙЛТАЙ БИШ.

zochin (94.212.*.*)
2017-09-21 19:45:10
ger xoroolold nogoo jims taridag zunduu xumuus bdag manai damba belxet ch mun adil

Зочин (66.181.*.*)
2017-09-21 19:41:03
Tsalinga ogch chadadgvi shv de shal hudal yarj bn hujaa ezentai

зочинЗочин (112.72.*.*)
2017-09-21 18:47:06
Сайхан нийтлэл байна. Амжилт хүсье

Зочин (182.160.*.*)
2017-09-21 18:23:07
Монгол хүн,монголчууд гэж ийм л байгаа юм.Баяр хүргэе.

Зочин (202.9.*.*)
2017-09-21 18:10:55
сайн байна.

Guest (66.181.*.*)
2017-09-21 18:07:43
Saikhan medee bna. Tanaar baharhaj baina.

Иргэн (202.9.*.*)
2017-09-21 17:43:11
Баяр хүргэе. Шавь ормоор байна. Ямар сэтгэл сэргээсэн, огшоосон ярилцлага вэ. Үнэхээр өөрийн хөдөлмөр гэдэг бахархмаар шүү. Мундаг байна

altantsetseg (103.229.*.*)
2017-09-21 17:18:48
uneheer gaihaltai heleh ug alga aa iim mongol emegteichuud olon baigaasai ochij uzmeer bna aa gazar derees ni jims abch idi Erdene sum ym uu

zochin (37.220.*.*)
2017-09-21 16:59:24
Setgel sergeesen saihan niitlel baina. Ajild ny ulam ih amjilt husie.

ЁСТОЙ ГОЁ МЭДЭЭ (180.149.*.*)
2017-09-21 16:31:45
БАЯР ХҮРГЭЕ. ХҮЛЭМЖ НЬ ХААНА ВЭ. ОЧИЖ СОНИРХОЁ

zochin (202.131.*.*)
2017-09-21 16:27:49
Baharhmaar humuus baina. Olon olon iim uildver eh orond olon boloosoi. Ochij hudaldaa hiij baival hayagaa uguurei

Зочин (182.160.*.*)
2017-09-21 16:10:38
Үзэмчин гэдэг угсаатны нэр учиртай. Үзэм урагдаг байж. Монгол улс өөрсдөө үйлдвэрлэж улс хөгжинө. Ганц зам!

Ц.Тунгалаг (202.21.*.*)
2017-09-21 15:31:46
Баяр хүргэе Ямар сайхан хөдөлмөрч монгол эмэгтэй вэ үнэхээр бахархаж байна

зочин (202.179.*.*)
2017-09-21 15:21:52
1800-аад оны сүүл үед манай эмээгийн нутаг одоогийн өвөрхангай аймгийн нутагт маш их усан үзэмтэй, тэмээгээр явахад тавхайд нь наалддаг газар байсан гэдэг.

zochin (203.91.*.*)
2017-09-21 15:18:23
So yvj ajillaj holsoo gargaj irsn hun l iim ym hiideg bhgui yu. Mongold iim humuus l dutagdaad bn

Зочин (125.35.*.*)
2017-09-21 15:11:54
Ёстой мундаг, эрүүл энх сайн сайхныг хүсье. Буян нь дэлгэрч яваг. Нэг санаа хэлэхэд, хүлэмжнийхээ ойролцоо амралтынх шиг жижиг байрууд барьчихвал амралтын 2 өдрөөр гэр бүлээрээ очиж үнэ төлбөргүй ажиллаад, хүүхдүүддээ цэвэр агаарт ажлын амт мэдрүүлэх тийм хүмүүс олон бна гэж бодож байна. Манай гэр бүл тавуулаа өөрсдийн хоол хүнстэйгээ очоод 2 хоног ажиллахад бэлэн бна.

Зочин (202.21.*.*)
2017-09-21 14:27:29
Төь нутгийн бүсгүй ажилсаг юм аа. Баяр хүргэе. Очиж уулзаж зөвлөгөө авна

Зочин (103.9.*.*)
2017-09-21 14:23:08
мундаг. монголчууд ийм л байгаасаа_.

Зочин (66.181.*.*)
2017-09-21 14:22:42
Nofoon soriin hamt olond bayar hyrgie Tanai byh jims amttai shyy

Зочин (202.70.*.*)
2017-09-21 14:05:49
Үндэсний үйлдвэр сэргэх үнэр үнэртэж эхэлж байна шүү...Нээрээ л урамтай сайхан хөдөлмөрч хүн юм даа.Мөн Архидаад ажил хийдэггүй хэрнээ гадныханд дургүй Жалга довны үзэлийн хариуг сайн өгчээ...

Зочин (202.70.*.*)
2017-09-21 14:05:49
Үндэсний үйлдвэр сэргэх үнэр үнэртэж эхэлж байна шүү...Нээрээ л урамтай сайхан хөдөлмөрч хүн юм даа.Мөн Архидаад ажил хийдэггүй хэрнээ гадныханд дургүй Жалга довны үзэлийн хариуг сайн өгчээ...

Зочин (202.70.*.*)
2017-09-21 14:05:48
Үндэсний үйлдвэр сэргэх үнэр үнэртэж эхэлж байна шүү...Нээрээ л урамтай сайхан хөдөлмөрч хүн юм даа.Мөн Архидаад ажил хийдэггүй хэрнээ гадныханд дургүй Жалга довны үзэлийн хариуг сайн өгчээ...

Зочин (202.70.*.*)
2017-09-21 14:05:48
Үндэсний үйлдвэр сэргэх үнэр үнэртэж эхэлж байна шүү...Нээрээ л урамтай сайхан хөдөлмөрч хүн юм даа.Мөн Архидаад ажил хийдэггүй хэрнээ гадныханд дургүй Жалга довны үзэлийн хариуг сайн өгчээ...

Зочин (202.70.*.*)
2017-09-21 14:05:48
Үндэсний үйлдвэр сэргэх үнэр үнэртэж эхэлж байна шүү...Нээрээ л урамтай сайхан хөдөлмөрч хүн юм даа.Мөн Архидаад ажил хийдэггүй хэрнээ гадныханд дургүй Жалга довны үзэлийн хариуг сайн өгчээ...

Зочин (180.68.*.*)
2017-09-21 13:50:37
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх өмнөд солонгос 50 сая иргэнээ жимс, ногоо, будаагаар өлсгөхгүй авч яваад бна. Монгол чадна аа. Монголчууд ямар тариачин бсан биш хятадаас ажилчид авах нь зөв шдээ. Тэднээс сайн сураад авах хэрэгтэй.

Зочин (112.72.*.*)
2017-09-21 13:47:46
Gegee gj vvniig l heldeg umda

zochin (103.20.*.*)
2017-09-21 13:46:12
xaaguur zarj bn xayagaa yldeene yy

BAYARLALAA (182.160.*.*)
2017-09-21 13:43:59
Yamar saihan hudulmurch hun bw, uuruusuu ichiv. Tanai jimsiig olj idnee! Neeree mania mongolchuud bas ih zalhuu, hulgaich humuus gedeg ni unen shuu, yalanguya Barilga deer ajillaj baigaanuud ni tiim haragddag.

azaa (103.10.*.*)
2017-09-21 13:30:11
mundag egchdee az jargal hvsie erch hvcheer dvvren bgaarai

Зочин (103.9.*.*)
2017-09-21 13:28:34
Энэ ч өөрөө биш хятадууд нь ургуулдаг байх аа даа

Bat (182.249.*.*)
2017-09-21 13:25:03
Yostoi mundag hudulmurch hun yumaa tanai company blon ger buld sain buheniig husen yuruuyu.

Zochin (66.181.*.*)
2017-09-21 13:22:20
Tv geer zar reklam sain yavuul sayal medle ene tvgiin setguulch nar heregui gishudig ochoj herul zodonin harulj bhar iim humuusig ungui haruulj bai ta nart huuhed ireduid chini heregtei yag iim uhamsartai humuusiig olon bolgoj uguch burhan mini

тайван (203.91.*.*)
2017-09-21 13:21:53
ямар сайхан хөдөлмөр хүн бэ амжилт хүсье

амжилт хүсье (103.26.*.*)
2017-09-21 13:17:53
Баярлаж сууна

Зочин (202.9.*.*)
2017-09-21 13:09:48
ЭНЭ ХӨДӨЛМӨРЧ ХҮНИЙ ЯРИАНААС БОДОХ САНАА АВАХ ЗҮЙЛ МАШ ИХ БАЙНА. ЯЛАНГУЯА ХУУЛИЙН БАЙГУУЛГА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИХ БОЛ МОНГОЛЫГ ДУУРАЙЛГАСАН ГАДНЫ ХУУРАМЧ БАРААГ ҮЙЛДВЭРЛЭХ ТАЛ ДЭЭР БҮР ИХ АНХААРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АЙЛ БҮР БАЙГУУЛЛАГА БҮР САНАА АВЧ БОЛОМЖООРОО ЭНЭ БҮСГҮЙГЭЭС БАС ТЭР ШААМАРТ МОД ҮРЖҮҮЛДЭГ АЖ АХУЙ БОЛОН ИЙМ ОРГАНИК ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСЭЭС САНАА АВЧ ТУРШЛАГА СУРАЛЦАЖ ХҮНСЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛБЭЛ МӨН Ч САЙН БАЙНА ДАА. ЭРХЭМ ДАРГА НАР НЭГИЙГ БОДОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. ЭНЭ ТОМ ГАЗАРТАЙ ЦӨӨХӨН ХҮМҮҮС ЗАВГҮЙ БОЛОВСРОЛТОЙ ЭРҮҮЛ БАЙХАД Л ТӨРӨӨС ТИЙМ Ч ИХ ЮМ НЭХЭЭД БАЙХГҮЙ ӨӨРСДӨӨ Л ХӨГЖӨӨД ЯВЧИХНА ШҮҮ.

Зочин (182.160.*.*)
2017-09-21 13:07:57
Гое естой гое амжилт

зочин (43.242.*.*)
2017-09-21 13:06:58
Ямар сайхан юм бэ амжилт хүсье

Nam bus irgen (58.145.*.*)
2017-09-21 13:02:25
Daichin hudulmurch shudraga busgui bna. Amjilt husiye. Bayar hurgiye.

Зочин (202.179.*.*)
2017-09-21 13:02:17
mash goyo niitlel bn.

Зочин (103.9.*.*)
2017-09-21 12:59:21
amjilt husey

Зочин (27.123.*.*)
2017-09-21 12:58:11
Amijilt ajilsag mundag mongolchuudda

Мягмар (66.181.*.*)
2017-09-21 12:57:43
Аргагүй л бүтээдэг хүн гэсэндээ голыг нь олоод чухам үнэнийг хэлчихжээ

Zochin (66.181.*.*)
2017-09-21 12:52:29
Соц нийгмийн үед усан үзэм тарьдаг байсан юм шүү. Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун ус гэдэг газар.Мэддэг хүмүүс нь мэдэж л байгаа байх

123 (202.179.*.*)
2017-09-21 12:49:19
amjilt

Зочин (202.179.*.*)
2017-09-21 12:48:43
mundag

zochin (202.21.*.*)
2017-09-21 12:43:50
ямар мундаг юм бэ усан үзэмийнхээ үрсэлгээг зардаг болов уу

зочин (202.21.*.*)
2017-09-21 12:41:02
баяр хүргэе

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:37:19
сайхан ярилцлага байна хөдөлмөрч бүсгүй түүний гэр бүл хамт олонд амжилт,аз жаргал хүсье

Зочин (202.179.*.*)
2017-09-21 12:37:08
Mundag!

Иргэн (202.179.*.*)
2017-09-21 12:36:43
ямар сайхан мэдээ вэ?

дэмжигч (43.228.*.*)
2017-09-21 12:36:41
баяр хүргье. мундаг хөдөлмөрч хүмүүст ажлын амжилт

Зочин (180.149.*.*)
2017-09-21 12:35:38
сайхан ярилцлага байна. Амжилт хүсье

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:25:38
Amjilt xvsey saihan bn

Зочин (202.9.*.*)
2017-09-21 12:16:48
Хужаа жимсээ идэцгээ

Зочин (66.181.*.*)
2017-09-21 12:12:03
дандаа ийм гоё нийтлэл оруулж байгаарай. амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-12-17 13:16:29 - Улс төр
АЗХ-ны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа
2017-12-17 13:07:38 - Энтертайнмент
“Зуун дамнасан өв” үзэсгэлэн олны хүртээл боллоо
2017-12-17 13:07:01 - Нийслэл
Тэрэлжид мөсөнд авиралтын тэмцээн болж байна
2017-12-17 12:59:03 - Спорт
Богдхан уулын хишиг Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай
2017-12-17 12:52:30 - Улс төр
Шадар сайд Стандарт, Хэмжил зүйн газарт ажиллав
2017-12-17 12:47:31 - Байгаль Орчин
Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна
2017-12-17 12:41:16 - Спорт
Д.Сумъяа "World Masters"-д завсаргүй дөрөв түрүүлсэн дэлхийн анхны бөх боллоо
2017-12-16 15:51:36 - Шар
68-тай Ричард Гир 34-тэй дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавив
2017-12-16 15:18:19 - Шар
Канадын тэрбумтан, түүний эхнэрийн цогцсыг байрных нь хонгилоос олжээ
2017-12-16 14:12:20 - Хууль
Чингис хааныг доромжилсон залууд Хятадын шүүх нэг жил хорих ял оноожээ
2017-12-16 13:56:42 - Спорт
“World masters” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ
2017-12-16 13:51:42 - Хууль
Хар тамхичдыг баривчиллаа
2017-12-16 13:11:27 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг асаав
2017-12-16 12:52:06 - Байгаль Орчин
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээлч 30 ажил
2017-12-16 12:42:36 - Улс төр
Ардчилсан залуучууд чуулж байна
2017-12-16 12:33:27 - Улс төр
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ
2017-12-16 12:18:22 - Хууль
АТГ-аас Зам, тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж өглөө
2017-12-16 12:14:40 - Эрүүл мэнд
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
2017-12-16 12:09:25 - Орон нутаг
ОХУ-ын шилдэг компаниуд Монголын газар тариалангийн салбарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхолтой байна
2017-12-16 11:38:11 - Улс төр
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-16 11:26:39 - Гадаад
Япон улс Монголоос ажиллах хүч авах бүрэн боломж бий
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-16 10:56:22 - Нийслэл
АТГ байгуулагдсанаасаа хойш 127 хэрэг шийдвэрлэж, 80-аад тэрбум төгрөг зарцуулжээ
2017-12-15 21:33:34 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын тэргүүн байрын шүлэг: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЛАА
2017-12-15 21:25:00 - Энтертайнмент
“Болор цом 35”-ын эзнээр яруу найрагч М.Отгонбаяр тодорлоо
2017-12-15 19:53:31 - Улс төр
Чуулганы хаалттай хуралдаан үргэлжилж байна
2017-12-15 18:41:36 - Орон нутаг
Гашуун сухайт – Ганц модны хилийн боомтод тээвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж байна
2017-12-15 18:01:01 - Орон нутаг
Цагдаагийн гэр бүл галын аюулаас хүний амь аварлаа
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 17:45:41 - Хууль
Аравтай охиныг явган хүний гарц дээр мөргөсөн өвөөг 100 мянгаар торгожээ
2017-12-15 17:34:54 - Боловсрол
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын багш, ажилчдын илүү цагийн мөнгийг олгоно
2017-12-15 17:13:58 - Шар
Ц.Элбэгдорж: Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай
2017-12-15 16:53:39 - Хууль
Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа
2017-12-15 16:36:05 - Хууль
“Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталжээ
2017-12-15 16:28:26 - Хууль
Монгол Улсын нийт шүүх энэ оны ажлаа үнэлүүлж, 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулав
2017-12-15 16:14:56 - Эрүүл мэнд
Манай улсад жилд 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг гэв
2017-12-15 16:10:08 - Улс төр
Сүлжээ унагагч ашиглан хаалттай хуралдаж байна
2017-12-15 15:33:38 - Технологи
Ирэх оноос их, дээд сургуулийн дипломын лавлагааг ТҮЦ машинаас авдаг болно
2017-12-15 15:30:51 - Нийслэл
Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, С.Отгонбаяр нарыг шалгаж эхэлжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-12-15 17:59:56 - Хууль
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эхчүүд дараах материалыг бүрдүүлнэ
2017-12-15 11:40:56 - Улс төр
Б.Содномдаржаагийн ээж: С.Зоригийг алсан болгох ажлыг тагнуулын байгууллага хийсэн
2017-12-14 08:44:37 - Хууль
ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Зөвшөөрөлгүй зочид буудлуудыг хааж лацадлаа
2017-12-14 13:29:58 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: "Би шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө төлөөч гэсэн шаардлага тавьж байна"
2017-12-15 07:40:32 - Хууль
Уул уурхайн сайд асны охин баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэргийг илчлэв үү
2017-12-16 11:32:41 - Эрүүл мэнд
Б.Сэргэлэн: Эх үрийн амийг аварч бүтэн 49 цаг 33 минут зогссоны төлөө 18 мянган төгрөг авсан
2017-12-14 08:31:16 - Эдийн засаг
Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ
2017-12-16 11:11:37 - Энтертайнмент
Ордуудын 2018 оны зурхай
2017-12-14 09:38:28 - Улс төр
С.Баярыг Элчин сайдаас эгүүлэн татахаар болжээ
2017-12-14 08:52:05 - Улс төр
О.Баасанхүүгээр МАХН-ыг “самруулах” төлөвлөгөө хэнийх байв