Бага хурлын өмнөх баахан уулзалт

Түгээх    
2017-09-21 16:01:10 - Улс төр

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ хурлаас тодрох Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой үйл явдлууд МАН-д өрнөж байна.

-МАН-ЫН АХМАДУУД “ДУНДЫН ХУВИЛБАР”-ЫГ ДЭМЖИХҮЙ ГЭЖЭЭ"-

МАН-ын дарга М.Энхболд уржигдар намынхнаа хүлээж авч, нэлээд уулзалтыг хийсэн байна. Хөдөлмөрийн баатар П.Дамдин гуай нарын ахмадууд нь МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж Ерөнхий сайдад хэнийг дэмжих талаар байр сууриа илэрхийлж, зарим зөвлөгөөг өгчээ. Тэд “...У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж намынхаа бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Бид ч дэмжиж байгаа. Дундын хувилбар гэдэг юм яриад байна. Тийм хувилбар явахгүй” гэцгээсэн байна.

-УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ САЙДАД ХЭНИЙГ ДЭМЖИХЭЭ АЛБАН ЁСООР МЭДЭГДЖЭЭ-

Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан 30 гишүүн бий. Дээрээс нь ээлжит бус чуулган дээр огцруулах кноп дарж гишүүд нэмэгдсэн. Тэгвэл эрхэм гишүүд уржигдар МАН-ын дарга М.Энхболдод дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн бланкан дээр гарын үсгээ зурж, “...У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн бичгийг намын даргадаа хүргүүлжээ. Уг бичигт 30 дахь Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан Ч.Хүрэлбаатар, мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд нар гарын үсгээ зурсан байна.

-ИХ ТЭНГЭРИЙН “ХООЛ”-НЫ ҮЕЭР ИЙМ ЯРИА БОЛЖЭЭ-

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч уржигдар орой Ихтэнгэрийн аманд Засгийн газрын гишүүдээ, ээлжит бус чуулган дээр засгийг хамгаалж саналаа өгсөн УИХ-ын гишүүдийг хүлээж авчээ. Тэд оройн хоол идсэн нь тэр аж. Улстөрчид ийм арга хэмжээгээ “хоол” хэмээн нэрлэдэг юм. Энэ “хоол”-ны үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч “...Биднийг унагасан хүмүүст хариуг нь барих хэрэгтэй. Одоо бид У.Хүрэлсүхийг унагах ёстой” гэж ярьжээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар “...Ерөнхий сайд аа, одоо шатаад хэрэггүй. Ингэж өс санаж болохгүй. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Хүмүүс таныг яаж буухыг чинь харж байгаа. Энэ удаа юу ч хийгээд нэмэргүй. Тийм учраас гишүүдийн олонх, олон нийтийн дэмжиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжээд явах нь зөв. Нөгөө 33 гишүүн гэхэд л хатуу байр суурьтай хэвээр байна шүү дээ” гэжээ. Дашрамд хэлэхэд уг уулзалтад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт очоогүй байна.

-“ХООЛ”-НЫ ДАРААХ ТОХИРОО БУЮУ БАГА ХУРАЛ ДЭЭР ГУРВАН НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨХ НЭЭ-

Энэ арга хэмжээний дараа гишүүд хотын төвд хэд хэдэн уулзалтыг хийжээ. Эрхэм гишүүдийн нэлээд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг дээр тохирчээ. Ө.Энхтүвшингийн хувьд өмнө нь МАН-ын дарга байсан. Гэсэн атлаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд болно гэж зүтгэж яваагүй. Ерөнхийлөгчид ч нэр дэвшилгүй намынхаа гишүүдэд боломж олгож байсан дарга юм. Мөн УИХ-ын сонгуульд намаа олонх болгоогүй гээд намын даргаа ажлаа өгч байв. Энэ мэт нь Ө.Энхтүвшинг ийм цаг үед Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн гэсэн сонголтыг бий болгосон гэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ч “...Би өрсөлдөн” гэж намынхандаа хэлжээ.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд бас Ерөнхий сайд болно гэж байгаа юм. Өмнө нь “...Монголд ирлээ” гэж байсан ч ирэхээ хойшлуулаад байсан С.Баяр өөрийн найз Н.Энхболдынхоо дуудлагаар уржигдар “Чингис хаан” ОУНБ-д буусан байна. Үнэнийг хэлэхэд С.Баяр ирээд ч Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гэдэг тун хүнд болсон аж. Учир нь С.Баярын фракц гэгддэг байсан Сү.Батболд нарын гишүүд Н.Энхболдоос өөр хүнийг Ерөнхий сайдад дэмжихээр болоод байгаа билээ.

С.Баяр Монголд буунгуутаа Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын гишүүдийг дуудаж, Н.Энхболдыг Ерөнхий сайдад өрсөлдүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Тэд санал солилцсон байна. Уг нь С.Баяр цагтаа Н.Энхболдыг зүтгүүлж болох бүхэнд нь зүтгүүлж байсан байдаг. С.Баяр нь Н.Энхболдыг УИХ-ын даргад зүтгүүлээд “хор” ихдүүлсэнээс болж, тэр суудлыг нь Д.Дэмбэрэлд алдчихаж байсан түүх бий. Бас Н.Энхболд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлын үеэр Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, Сү.Батболдын оронд Ерөнхий сайд болно гээд явж байсан үе ч байгаа. Дахиад үзэж байгаа нь энэ юм. Түүнчлэн Н.Энхболд МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж “...Би улс төрд удаан явлаа. Өмнө нь УИХ-ын дарга болохоос нэрээ татаж явсан. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Та дэмжих үү” гэжээ. Эндээс үзвэл, МАН-ын Бага хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд өрсөлдөхөөр болж байгаа бололтой.

С.БАЯР У.ХҮРЭЛСҮХ ХОЁР УУЛЗАВ

Уржигдар орой Элчин сайд С.Баяр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. Тэд ирэх даваа гаригт болох МАН-ын Бага хурлын талаар санал солилцсон гэдэг мэдээлэл байна. С.Баярын хувьд Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр Монголд ирсэн гэж байгаа. Гэтэл Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ нийтэд зарлачихсан яваа. Тэгэхээр энэ хоёрын дунд ямар яриа хөөрөө болсон нь сонирхолтой байгаа юм.

-Д.ХАЯНХЯРВААГИЙН САНАЛ, М.ЭНХБОЛДЫН ЗӨВЛӨГӨӨ-

Хэд хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболдтой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уулзсан байгаа юм. Д.Хаянхярваа “... Дарга аа, би Ерөнхий сайдад өрсөлдье. Би чинь Бүлгийн дарга хүн шүү дээ” гэж. Харин МАН-ын дарга М.Энхболд “...Чи өрсөлдөөд хол явахгүй ээ. Бүлэг доторх нэр хүндээ хар” гэсэн хариултыг өгчээ. М.Энхболд даргын энэ үг хариулт гэхээсээ зөвлөгөө болжээ хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.

-CORPORATE-ИЙН УУЛЗАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖЭЭД ЭХЛЭВ ҮҮ-

Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнг Баянгол зочид буудлын арын  “Corporate” зочид буудалд дуудаж уулзсан байна. Тэнд бас ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байжээ. Ж.Эрдэнэбат “...Ирэх оны нэгдүгээр сард бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Үнэнийг хэлэхэд бид чадахгүй байсан байх. Хэрвээ сонгуулийн үеэр М.Энхболд дарга шахаж байгаад Хүүхдийн мөнгө тараалгаагүй байсан бол болох л байсан байх. Явж явж манай Засгийн газрыг огцруулсан нь бидэнд зөв юм болчих шиг боллоо” гэхэд Б.Чойжилсүрэн “...Тийм ээ, бид чадахааргүй нөхцөл үүссэн” гэсэн байна.

Энэ уулзалтын үеэр “...Хүүхдийн мөнгийг ирэх онд бүтэн өгөх, багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиас доошгүй хувиар нэмэх, УИХ-ын гишүүн бүрийн тойрог бүрт 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж орхих хэрэгтэй. Энэ бүхнийг дараагийн Засгийн газар өөрсдөө хасна биз” гэсэн яриа болсон гэх мэдээлэл байна.

Б.Дамдин-Очир

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

zochin (103.9.*.*)
2017-09-22 10:18:51
Hurelsuh eronhii said bolood helseneeree umaa hij chadahgui buh um dampyyraad ireheer bas bi ajlaa sain dyraaraa ogch choloologdloo ehneree emchluulne geed yavah yy iim l hun bgaa bizdee dandaa l avahgui uy ogloo chadahgui gej bdag

zochin (103.9.*.*)
2017-09-22 10:15:59
ene neg haana uy bolj hen uy yarij baigaag sonsoj dynd ni orj yavchaad hylgaich nohoi shig zolbin tsarailj hydaldaj olon niited taraaj yavdag archaagui novshnyyd boliochee ene bugd chin ta nart hool bolohgui shu

Зочин (182.160.*.*)
2017-09-21 18:35:04
Ж.Эрдэнэбат ерөнхий сайдыг хийгээгүй ард М.Энхболд хийж байсан.М.Энхболд Ц.Элбэгдорж нар хуйвалдаан з/блж байсан ,тэд ТЕГ-ыг Б.Хурцыг огцоруулахгүй гэж тохирсон, Одоо хужаа М.Энхболдыг буулгаж цэвэрлэгээ хийх хэрэгтэй.Цаг нь болсон.

зочин (66.181.*.*)
2017-09-21 18:30:25
Энэ мэдээлэл үнэн бол төр ард түмэн хоёрын эсрэг дайсанууд юм бишүү.ардын дайсануудыг монголчууд та нар төрд гаргасанаараа та нар буруутай.ийм улс орон хөгжих үү.түүхэнд ийм ардын дайсантай улс орон буруу замаар л явна.лхүмбэ гэндэн дэмидын хэрэг гэдэг шиг л юм болж бна.энэ дайсануудыг толгой дараалан буудаж алах л үлджээ.юун 500сая өр зээл манатай энэ ардын дайсануудыг устга

зочин (66.181.*.*)
2017-09-21 18:30:10

2017-09-21 18:29:55

2017-09-21 18:29:03

2017-09-21 18:28:46

2017-09-21 18:28:24

2017-09-21 18:28:08

Зочин (202.55.*.*)
2017-09-21 18:16:08
iim l khuuramch khulgaich nar mongoloor mini toglodog ni ulam l il bolsoor.novchnuudig bugdiig ni zailuulakh kheregtei

Зочин (103.26.*.*)
2017-09-21 17:52:44
MAN TER CHIGEEREi ...

Зочин (202.179.*.*)
2017-09-21 17:36:27
Saihan zohiomj bna

zochin) (192.241.*.*)
2017-09-21 17:14:20
Haa yvj Khurelsuh hamgiin deer shde

зочин. (162.247.*.*)
2017-09-21 16:58:54
Бага хурлын гишүүд зөв шудрага Хүрэлсүх Нямдоржийг дэмжээсэй билээ. Ганц итгэл найдвар

Azjargal* (191.101.*.*)
2017-09-21 16:55:56
MANAN-g odoo buulgax xeregteishde. Xudlaa ner turd garxiin tuld yuch xamaagvi amaldag xvmvvs yund xeregtei gej.

Zochin* (138.68.*.*)
2017-09-21 16:53:38
Xvrelsvx yunii tuld udiig xvrtel ywlaadaa.Garax xeregtei gishvvd ch gargax xeregtei baixdaa.

Зочин (182.160.*.*)
2017-09-21 16:52:46
Ороо толж чадахгуй гэж шууд хэлжээ Ийм нам ийм дарга нар тор барих эрхгуй шуу

Zochin* (69.31.*.*)
2017-09-21 16:52:15
Xvrelsvx yunii tuld udiig xvrtel ywlaadaa.Garax xeregtei gishvvd ch gargax xeregtei baixdaa.

Айдос... (188.226.*.*)
2017-09-21 16:48:49
Хараваас Хүрэлсүх л дээр харагдаж байгаа биздээ, Энэ их галан дунд яваад 60 ын засгийн газрыг огцруулсан хүн. Өөрөөр нь засаг байгуулуулаад дараа нь хариуцлага ажил 2-ын зэрэг нэхэх хэрэгтэй

Зочин (150.129.*.*)
2017-09-21 16:41:29
ЧААВААС ДАА.

ЗОЧИН (202.179.*.*)
2017-09-21 16:28:17
улсаа бодсон үнэр ч алга

Зочин (202.179.*.*)
2017-09-21 16:19:45
хорчингууд намд дотроо хороо хийж байнадаа кккк

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв