Үнэлгээний үр дүнд банкуудын өрсөлдөх чадвар ухрах бус урагшилна

Түгээх    
2017-09-21 17:19:19 - Эдийн засаг

Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж эхэлсэн. ОУВС-гийн “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн зах зээлд хэдийнэ хэрэгжиж буй дээрх ажлын үр дүн болон ач холбогдлыг эдийн засагчид дараах байдлаар үзэж байна.

Б.ПҮРЭВ: ЭДИЙН ЗАСАГ ДУНД БОЛОН УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ БАЙХАД ТУСТАЙ

/ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, профессор/

-Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар дангаар бүрдүүлж байгаа. Энэ нь тус салбарын өсөлт, хөгжлийг тодотгох үзүүлэлт. Банкны системийн нөхцөл байдлыг үнэлэх, банкуудын активын чанарыг тодорхойлох гэж байгаа нь цагаа олсон. Банкны салбар дахь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт хэвийн түвшнээс өндөр байгаа. Ийм нөхцөлд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалахын тулд банкуудаа үнэлж байгаа хэрэг. Энэ нь эдийн засаг дунд болон урт хугацаанд тогтвортой байхад тустай алхам. Зээлийн хүүг шат дараатай бууруулах боломж үүгээр гарна гэж харж байна.

enhbayar

Ч.ЭНХБАЯР: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАД ТОДОРХОЙ ТҮЛХЭЦ БОЛНО

/МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, профессор/

-Эдийн засгийн байдлыг тодорхойлох хэд хэдэн үзүүлэлтийн нэг нь инфляци. Хэрэглээний үнийн индекс буюу инфляци төв банкны зорилтот түвшнээс бараг л хоёр дахин бага байна. Өөрөөр хэлбэл, инфляци нам, тогтвортой түвшинд байгаа. Энэ нь хадгаламж болон зээлийн хүүг бууруулах, бусад зардал аажмаар багасах “хөрс” нь болж байна. Гэвч арилжааны банкуудын олгож буй зээлийн хүү өндөр хэвээр. Энэ нь иргэд болон хувийн хэвшилд дарамт болж байгаа нь үнэн. Ийм үед банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа нь тус зах зээлийн өрсөлдөх чадвар болон эрсдэл даах чадварт бодитой ахиц дэвшил гаргах болов уу.

hashchuluun

Ч.ХАШЧУЛУУН: БАНКУУДЫН “ЭРҮҮЛ МЭНД” ИЛҮҮ ЧАНАРЖИЖ, САЙЖРАХ БАЙХ
ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА

/МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн багш, доктор/

-Банкны салбарын зээлийн чанар муудаж байна. Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргаж буй нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс үүнийг харж болно. Эдийн засаг тогтвортой байхад банкны салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо чухал байж ирсэн. Тиймээс банкуудаа үнэлж, дүгнэх нь дараа дараагийн бодлогын арга хэмжээ үр дүнтэй хэрэгжих угтал юм. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудын одоогийн “эрүүл мэнд” илүү чанаржиж, сайжрах байх гэсэн хүлээлттэй байна. Мөнгөний бодлогоос гадна төсвийн алдагдлыг бууруулахад Засгийн газар анхаарч ажиллах нь чухал.

ragchaasurenГ.РАГЧААСҮРЭН: АКТИВЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭЭР БОЛСОН НЬ ТОМ ЗУРГААРАА ЧУХАЛ

/Эдийн засагч, судлаач/

-Банкны салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банкинд чанарын үнэлгээ хийхээр болсныг цөөнгүй судлаач онцолж, үүнийг зөв чиглэл гэж дурдаж байсан.

Санхүүгийн зах зээл, тэр дундаа банкны салбарын сахилга батыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн. Санхүүгийн салбарын зээлийн багцын дийлэнх хувийг банкны салбар бүрдүүлж байгаа. Хэдий ийм боловч банкны салбар дахь үнэлгээг орхигдуулж болохгүй.

Нэгдсэн байдлаар активын чанарын үнэлгээ хийхээр болсон нь том зургаараа чухал байлаа. Банкуудад тавих хяналт, шалгалтыг олон улсын түвшинд ойртуулах нь зүй ёсны байх учиртай шаардлагын нэг.

 

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Цэцэг (202.9.*.*)
2017-09-21 23:29:22
Мэргэжилийнх нь ингэж ярихаар би бүүр гайхаад байхын! манайхны банкууд чинь оувс зэрэг хууль бус луйварын санхүүгийн байгуулагуудын дамжилгаар орж ирсэн хөрөнгө оруулагч гэдэг гоё нэрээр халхавчилсан хөрөнгийг өсгөж өгдөг гол бааз нь шүү дээ !энэ шалгалт яахав дээ оруулсан хөрөнгийг нь сүрхий гарууд нь аваад алга болгож уу эсвэл ямар аргаар байх нь хамаагүй хөрөнгийг нь өсгөж үү гэдэгээ л шалгаж байгаа юм. Манайд бие даасан улсын банкны бодлого гэж байхгүй гадны хөрөнгө оруулагчидад ашигтай байх хувилбарыг хэрэгжүүлдэг зарчим явж ирсэн .Нэг ёсондоо гадныхан манай банкны бодлогоыг тодорхойлдог гэсэн үг.! Ийм байхад бид нээх сайн сайхан зөв шударга юм болно гэж хүлээх хэрэггүй тэдний хөрөнгө өссөн л бол бусад нь ёстой падгүй!.Тэгээд улайхчгүй эдийн засаг өсөлттөй гарлаа гэж мэдээлдэг хаана байна аа тэр бодит өсөлт?

Зочин (124.158.*.*)
2017-09-21 17:30:58
Хүүгээ бууруулаа төлөлт хэвийн алдагдалгүй хэн хэнд маань амар... Иргэд үнэндээ сөхөрчихөөд байна аа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-18 19:23:52 - Нийслэл
Үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэдэд яаралтай нүүх албан шаардлага хүргүүлжээ
2018-07-18 18:29:15 - Эдийн засаг
Улаанбаатар Азийн тѳв банкуудын хянан шалгагчид иржээ
2018-07-18 18:24:00 - Гадаад
Дэлхийн хамгийн шилдэг авиа компанийг нэрлэв
2018-07-18 18:03:21 - Байгаль Орчин
Н.Жамъянхүү: Ан амьтад харангадаж үхсэн тохиолдол гараагүй
2018-07-18 18:01:11 - Нийслэл
"Найрамдал" цогцолборыг Хангарди одонгоор шагнав
2018-07-18 17:42:51 - Спорт
Хорватын хөлбөмбөгч Анте Ребич төрөлх тосгоныхоо бүх иргэний өр зээлийг төлж өгчээ
2018-07-18 17:25:26 - Нийслэл
ХСҮТ-ийн цахилгааны эх үүсвэр орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч, зорчих хэсгийг түр хязгаарлав
2018-07-18 17:15:09 - Орон нутаг
Уул уурхайн компаниудын хаягдлын далан сэтэрч, гол бохирдуулжээ
2018-07-18 17:09:08 - Орон нутаг
Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидлын цор ганц хувилбарыг хүлээлгэн өгчээ
2018-07-18 17:06:12 - Нийслэл
Монголд он гарснаас хойш 202.7 мянган жуулчин иржээ
2018-07-18 17:02:17 - Нийслэл
“Найрамдал” цогцолборыг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 16:50:06 - Нийслэл
Гэрэлт гудамжийг тогтмол хянаж, дутагдлыг арилгана
2018-07-18 16:49:34 - Спорт
3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав
2018-07-18 16:36:19 - Нийслэл
Асашёорюү Д.Дагвадорж япончуудад 10 мянган ам.доллар хандивлажээ
2018-07-18 16:13:21 - Гадаад
Мексикт цэргийн онгоц сүйрчээ
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-18 15:54:44 - Орон нутаг
Архангайд 12 орны 40 гаруй эрдэмтэн чуулж байна
2018-07-18 15:53:20 - Спорт
Жакартаг зорих эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэр тодорлоо
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 15:27:06 - Байгаль Орчин
Гол усны ослоор 48 хүн амь насаа алджээ
2018-07-18 15:24:20 - Нийслэл
Баяр наадмын өдрүүдэд 179 тонн хог цэвэрлэжээ
2018-07-18 15:20:00 - Нийслэл
Өчигдөр 29 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-07-18 15:08:53 - Улс төр
Г.Ариунбуян: Өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдээд байна
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-18 14:57:06 - Эдийн засаг
СТАТИСТИК: Нийгмийн даатгалын сангийн зарлага 1.1 их наяд төгрөгт хүрчээ
2018-07-18 14:48:53 - Нийслэл
Монголд 92 орны 9600 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2018-07-18 14:46:29 - Шар
Германы “Чингис хаан” хамтлаг ирэх жилийн наадмаар Монголд тоглолтоо хийнэ
2018-07-18 14:40:04 - Нийслэл
Морьт, завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2018-07-18 14:39:11 - Нийслэл
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны анхдугаар хуралдаан боллоо
2018-07-18 14:32:29 - Улс төр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррестэй уулзав
2018-07-18 14:08:31 - Нийслэл
Яармагийн гүүр бүрэн засварлагдаж дууссанаар замын түгжрэл 50-60 хувь буурна
2018-07-18 14:05:24 - Гадаад
Европын холбоо Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулав
2018-07-18 13:56:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд болно
2018-07-18 13:18:11 - Орон нутаг
Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав
2018-07-18 13:08:23 - Спорт
Шатарчин охид Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгалаа
2018-07-18 13:01:36 - Гадаад
Трампыг Их Британид айлчлах үеэр түүнтэй хамт явсан тагнуулын ажилтан нас баржээ
2018-07-18 12:57:21 - Орон нутаг
Хаягдлын даланг сэргээн засварлажээ
2018-07-18 12:52:42 - Улс төр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутнуудад батламж гардуулав
2018-07-18 12:42:00 - Улс төр
УИХ-ын гишүүд 2019 оны хаврын чуулганаас хурууны хээгээр санал хураалтад оролцоно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй