Гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтын хамгийн том систем нэвтрүүллээ

Түгээх    
2017-09-21 17:33:34 - Нийслэл

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд 2013 онд байгуулагдсан Гамшгийн шуурхай удирдлага, Зарлан мэдээллийн төв сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж, Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулан өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд болон штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, бүсүүдийн төв болох Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймгуудын Засаг дарга нар, хамтран ажилладаг байгууллага, хамт олны төлөөллүүд оролцсон юм.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийг төвийг 2013 онд байгуулснаас хойш тасралтгүй шинэчлэл, сайжруулалт, өргөтгөл хийсний үр дүнд одоогийн Үндэсний болон бүсийн төвүүдийг байгуулаад байна. Бүсийн төвүүд бүрэн хэмжээгээр төхөөрөмжлөгдөхөд гамшгийн үеийн шуурхай удирдлага, зохицуулалт, зарлан мэдээлэх үйл ажиллагааг богино хугацаанд шуурхай авч хэрэгжүүлэх техникийн бүрэн боломж бүрдэнэ. Цаашид бид технологийн өндөр хөгжилтэй улс орнуудын үндэсний болон бүсийн хэмжээнд гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаатай эн зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолсон юм.

Энэ  үеэр Дорнод, Өмнөговь, Орхон, Ховд аймагт байгуулсан бүсийн шуурхай, удирдлага, зарлан мэдээлэх төвүүд нээлтээ нэгэн зэрэг хийж, шууд дамжуулалтаар тус аймгийн Засаг дарга нар мэндчилгээ хүргэлээ. Мөн Онцгой байдлын албаны бүсийн төвүүдийн дарга нар цаг үеийн нөхцөл байдлын талаар илтгэв.

Зэвсэгт хүчний жанжин штаб, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын шуурхай удирдлагын төвүүд шууд холбогдож, цаашид тусгай чиг үүргийн байгууллагууд, зарим төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн холболтод орж, харилцан мэдээлэл солилцоход техникийн бүрэн боломжтой болсныг үзүүллээ. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх энэхүү нэгдсэн систем сансрын холбоо, богино болон хэт богино долгионы радио холбооны сүлжээг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүсүүдэд суурилуулсан газар хөдлөлтийг мэдрэх 12 төхөөрөмжөөс хүлээн авсан мэдээг Одон орон, геофизикийн хүрээлэнд боловсруулан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд дамжуулах бөгөөд хүчтэй газар хөдлөлт болох үед зарлан мэдээлэх систем бүхэлдээ хүний оролцоогүйгээр автоматаар ажиллаж олон нийтэд зарлан мэдээллийг богино хугацаанд хүргэхээр зохион байгуулагдсан юм.

Үүнээс гадна дөрвөн бүсийн төв болон 21 аймгийн Онцгой байдлын газруудыг Онцгой байдлын ерөнхий газартай өндөр хурдны шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбож мэдээ, мэдээллийг шуурхай солилцох боломжийг бүрдүүлжээ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд анх удаа Удирдлага хяналтын хамгийн том системийг нэвтрүүлж, бүх төрлийн холбоо, мэдээллийн сүлжээ, нэгдсэн удирдлагаар хангах олон төрлийн мэдээ мэдээллийг нэгэн зэрэг хүлээн авч боловсруулах, хянах боломжийг ийнхүү бүрдүүллээ. Цаашид Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг өргөжүүлэн 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудыг Удирдлага хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжөөр ханган бүрэн холбож хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Б.ЦЭЛМЭГ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2017-10-18 09:01:59 - Эдийн засаг
“GLOBAL FINANCE” сэтгүүл Хасбанкийг Монгол Улсын шилдэг банкаар дахин өргөмжиллөө
2017-10-18 08:54:54 - Улс төр
Сайд нарыг өнөөдөр томилно
2017-10-18 08:45:24 - Нийслэл
Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
2017-10-18 07:27:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2017-10-18 07:25:59 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргээр кино хийж, орлогоо сайн үйлсэд зарцуулна
2017-10-18 07:25:55 - Энтертайнмент
А.Өсөх-Ирээдүй: Хүмүүс намайг булдруу, булдруу л гээд байгаа
2017-10-18 07:25:52 - Эдийн засаг
ШИНЭ БОНД: “Хуралдай”-гаас хүү нь доогуур гарах хүлээлттэй байна
2017-10-18 07:25:49 - Гадаад
Өмнөд Судан дахь НҮБ-ын байранд халдлага гарч, монгол цэргүүд амжилттай хамгаалжээ
2017-10-18 07:25:47 - Улс төр
Давхар иргэншилтэй төрийн түшээдийг О.Баасанхүү гишүүнээр нэрлүүлэх гэж “чичрэх” хэрэггүй
2017-10-18 07:25:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2017-10-17 18:01:30 - Гадаад
Каталоний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний хоёр удирдагчийг баривчилжээ
2017-10-17 17:30:00 - Энтертайнмент
Богд Хааны Ордон Музей бямба гаригт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
2017-10-17 17:26:38 - Гадаад
Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах болзлоо мэдэгдэв
2017-10-17 17:24:34 - Улс төр
Ц.Нямдорж: Би С.Зоригийн хэргийн захилагчийг ил болгоно
2017-10-17 16:35:19 - Хууль
Ажлаасаа хууль бусаар халагдсан иргэд Ерөнхий сайдад хандав
2017-10-17 16:29:48 - Шар
Трамп ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост айлчилна
2017-10-17 16:26:26 - Энтертайнмент
Энэ сарын 21-нд Богд хааны ордон музей иргэдэд үнэгүй үйлчилнэ
2017-10-17 15:50:19 - Гадаад
БНАСАУ-ын дипломат: Солонгосын хойгт хэзээ ч "цөмийн дайн" дэгдэж болзошгүй
2017-10-17 15:49:19 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 15:25:54 - Орон нутаг
Хэнтий аймагт малчдад долоон худаг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгчээ
2017-10-17 15:11:03 - Улс төр
У.Хүрэлсүх: Надад улс орныг аваад явчих "бяртай" сайд нар хэрэгтэй
2017-10-17 15:06:01 - Энтертайнмент
Дуучин Д.Болд уянгын дууны шүлэг хайж байна
2017-10-17 14:55:32 - Хууль
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэний гомдлыг хэлэлцэнэ
2017-10-17 14:50:26 - Энтертайнмент
”Морин хуур”-ын чуулгын 25 жилийн ойн тоглолт болно
2017-10-17 14:44:25 - Хууль
Д.Батчулуун: Архинд хордож амиа алдсан охин болон хүчирхийлэлд өртсөн таван настай охины хэргийг шалгаж байна
2017-10-17 14:32:49 - Хууль
"Ноён уул"-ын шүүх хурал хойшиллоо
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв
2017-10-17 14:20:34 - Нийслэл
“Оргил рашаан сувилал”-ыг 15 тэрбум төгрөгөөр хувьчиллаа
2017-10-17 14:01:55 - Боловсрол
Сонгинохайрхан дүүргийн 67-дугаар сургууль смарт ангитай боллоо
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 13:28:06 - Нийслэл
ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй явган хүний гүүрэн гарц ашиглалтад орлоо
2017-10-17 13:21:52 - Улс төр
Х.Баттулга: Монгол Улсаар овоглогдох Засгийн газар шүү гэдгийг анхаараарай, улстөржилт хэрэггүй
2017-10-17 12:57:14 - Хууль
Хүчирхийллийн эсрэг эцэг эхчүүдийн жагсаал цуцлагджээ
2017-10-17 12:51:00 - Нийслэл
Аврагчид гүний шумбалтын дадлага сургууль хийлээ
2017-10-17 12:45:40 - Улс төр
Сайд нарыг томилох эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2017-10-17 12:19:36 - Хууль
Хүний эрхийн дэд хороо хүчирхийлэлд өртсөн охины асуудлаар хуралдаж байна
2017-10-17 12:09:30 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Ч.Хүрэлбаатарыг сайдаар томилохыг дэмжихгүй
2017-10-17 11:51:15 - Улс төр
Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь сайд болгохыг дэмжлээ
2017-10-17 11:41:53 - Улс төр
Сайд нарын нэрийг өргөн барилаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2017-10-16 09:42:50 - Хууль
Таван настай охиныг хүчирхийлсэн хойд аав нь гулсуур дээрээс унасан хэмээжээ
2017-10-17 07:43:11 - Хууль
СУРВАЛЖЛАГА: Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн охин эмнэлэгт хэвтжээ
2017-10-16 10:37:42 - Хууль
Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор таван хүн амиа алджээ
2017-10-16 14:46:19 - Нийслэл
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: С.Батболд, Э.Анар нарыг огцрох хүртэл хугацаагүй нойтон өлсгөлөн зарлана гэв
2017-10-16 15:16:47 - Шар
Жүжигчин Армен Джигарханян эхнэрээ цагдаад өгчээ
2017-10-17 13:29:45 - Улс төр
Х.Баттулга: Ц.Нямдорж та 5 настай охин, 13 настай охины асуудлыг анхааралдаа аваарай
2017-10-17 10:19:44 - Хууль
Хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөжээ
2017-10-16 07:39:02 - Улс төр
Д.Тэрбишдагва: МАН-ын 65 гишүүн мундагтаа парламентад суусан юм биш
2017-10-17 15:31:58 - Хууль
Халаасны хулгайч эмэгтэйчүүдийг баривчиллаа
2017-10-17 14:21:29 - Шар
Б.Батзориг ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрөв